Батлан хамгаалахын сайд Н.Энхболд Налайхын хүрээний цэргийн ангиудад ажиллажээ

Түгээх    
2018-04-18 18:12:34 - Хууль

nalaih

УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд энэ сарын 14-нд Налайхын хүрээний цэргийн ангиудад ажиллаж, санхүүжилтээс үүдэн царцсан “Ахлагч” хотхоны явц байдалтай танилцлаа. Сайдтай хамт ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваа болоод түүний зөвлөх Х.Бүрэнтогтох нар ажилласан бөгөөд ЗХЖШ-ын АУГ-ын дарга, бригадын генерал Д.Ганзориг, ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Б.Гантөмөр, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлагч, бригадын генерал О.Энхбаяр нар өөрсдийн хариуцсан анги дээрээ угтан авч, нэмэлт мэдээллээр хангав.

Зэвсэгт хүчний 353 дугаар ангийнхан зэвсэг хэрэгслээ дэлгээд хугацаа хэтэрсэн, шинэчлэх шаардлагатай цөөнгүй техник буйг дуулгаад ололт амжилттай олон бүтээлч ажлаа ч онцлов. Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийнхан инженерийн цэргүүд Монгол Улсын Зэвсэгт хүчний зам, бүтээн байгуулалтад хэрхэн оролцдог, манай алба хаагчид хугацаат цэргийн албаны ор, хөнжил, дэвсгэр давууг хийх боломжтой гээд цаашид “Соёлын төв”, “Цэргийн гал тогоо”-гоо яаралтай шинэчлэх шаардлага тулгарч буйгаа илэрхийлсэн. Харин Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн эмнэлэг, “Соёл спортын төв”, ахлагчийн байр, гал тогоотой танилцсан юм. Сайд Н.Энхболд хэдхэн жилийн өмнө тулгын чулуугаа тавьж, монгол гэрт штабаа байгуулж байсан энэ ангид бүтээн байгуулалтын томоохон ажлууд өрнөж, Зэвсэгт хүчний жишиг болохуйц анги болон өргөжсөн байна гэв. Төгсгөлд нь Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн зарим зэвсэг техниктэй танилцаж, агаарын орон зайн хяналт болоод агаарын цэргийн хөгжлийн талаар ярилцсан юм. БХЯ, ЗХЖШ-аас бодлогын хүрээнд агаарын цэргийг хөгжүүлэх, зэвсэг техникийг шат дараатай шинэчлэхэд гол анхаарлаа хандуулж байгааг ч илэрхийлж байв.

Мөн энэ өдөр дэд бүтцээс шалтгаалан царцаад буй “Ахлагч” хотхоны газар, явц байдалтай нь танилцсан юм. ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Б.Гантөмөрийн тайлбарлаж буйгаар Баянзүрхийн товчооноос зүүн тийш 3.5 км зайд баригдах “Ахлагч” хороололд 600 айлын таван давхар орон сууцууд, 16 айлын хоёр давхар амины орон сууц, хүүхдийн цэцэрлэг, спорт цогцолбор, 400 машины авто зогсоол, нийтийн эзэмшлийн талбай багтахаар төлөвлөгджээ. Гэвч дэд бүтцийн асуудлаас болж барилгын ажил гацаад байгаа гэнэ. Иймд дэд бүтцэд шаардагдах хөрөнгө мөнгийг БХЯ-наас шийдээд өгвөл барилга барих компани нь хөнгөлөлтэй, уян хатан нөхцөлөөр богино хугацаанд ашиглалтад оруулах боломжтой аж.

Н.БАЯР



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 15

Зочин (176.10.104.240)
2018-04-19 20:12:27
Тогооч Д.Даваагаа солих болоогүй юм уу?

Н.Энхболдыг мэдэхийн хувьд (202.131.228.118)
2018-04-19 11:11:51
Н.Энхболд сайд бол зөв бодолтой сайн хүн. Тэгээд л болоо.

Зочин (43.228.128.195)
2018-04-19 10:21:47
Агаарт нисэх ганц ч онгоцгүй энэ ангиулаа татан буулгаж төсвийн мөнгийг хэмнээчээ үгүй ядахнаа Сири шиг амдаад устгаад байх зүйл ч алга манайд байгаа хэдэн хуучин хэдийг тонож дуусаа биз ууж идэх албан тушаалын донтой хэдэн дарга нар л баыйна энэ Сэгт хүчинд

Зочин (202.21.126.30)
2018-04-19 10:00:28
Манай цэргүүдийн өвлийн хувцас гэж хүүхэлдэйний платье шиг хөгийн, дизайн муутай юм байх юм. Тэрийг сольж, дизайн сайтай хувцас хийж өгмөөр. Бас цэргүүдийн өвлийн малгай нь дизайн муутай. Дэндүү утгагүй. 19-р зууны эхэн үеийн гоминданы цэргийн малгай шиг. Сольж өөр малгай хийж өгөх хэрэгтэй. Улсын сүр цэрэгтээ, цэргийн сүр жагсаалдаа гэдэг. Жагсаал чинь явж явж хувцаснаас их хамааралтай шүү. Дарга нараа энийг анхаараарай.

Zochin (103.57.95.182)
2018-04-19 02:38:51
Tuv aimgin Jargalantin shin hua gedeg china kompaniin dald mongol boss n ene nuhur gejuugaa

Зочин (103.212.117.219)
2018-04-18 23:28:57
Миегиин фракциин 60-н тэрбумиин Саид ТН-2 яг энэ хоер ажил хииж харагдаач !!!

Зочин (121.56.250.37)
2018-04-18 23:15:32
ene daid arai baga idej uuh baih da

Зочин (121.56.250.37)
2018-04-18 23:15:31
ene daid arai baga idej uuh baih da

Зочин (59.153.115.37)
2018-04-18 21:22:16
Хариуцсан салбар чинь нэг л биш байгаа даа. Нэг том юм дуулдах байх шүү.Сахилга батаа сайжруулаарай. Армид салааны захирагчаас өөр ажил хийж үзээгүй төрийн нарийн бичгийн даргаа солиорой.

Зочин (27.123.212.133)
2018-04-18 20:59:14
Мөнгөн аяга цуглуулах гэж явж байна.Ажил гэж юу байхав дээ.Өлөнтөж явж байна.Бүх юм худлаа.Худыгаа эрүүл мэндийн сайд болгоод үзсэн.Хувьчилаад авсан юм шиг хэдэн гэр бүл ээлжлээд сайд хийгээд доромжлоод байх уу?

Зочин (27.123.212.133)
2018-04-18 20:59:14
Мөнгөн аяга цуглуулах гэж явж байна.Ажил гэж юу байхав дээ.Өлөнтөж явж байна.Бүх юм худлаа.Худыгаа эрүүл мэндийн сайд болгоод үзсэн.Хувьчилаад авсан юм шиг хэдэн гэр бүл ээлжлээд сайд хийгээд доромжлоод байх уу?

Монгол сөнөж бн (62.167.93.99)
2018-04-18 20:48:15
Ялтан хүчиндэгч хулгайч офшор бөгс долоогч нараар 60 тэрбум босгуулахын тулд сайдаар томилдог юм. юу яаж шаах вэ гээд л өлөнтөж явна

Зочин (202.9.40.242)
2018-04-18 19:41:33
ӨӨРӨӨ ЦЭРЭГТ ЯВСАН УУ ЭНЭ МИЕЭГИЙН ДОЛДОЙ

ИРГЭН (112.72.11.110)
2018-04-18 19:29:19
Цэргийн алба хаагчдаа эхний ээлжинд орон байраар хангах ажлаа хурдан хийгээсэй. Гол нь байр орон сууцанд л их санаа зовдог юм шүүдээ.

Зочиг (66.181.191.228)
2018-04-18 19:26:56
Энэ Н.Энхболд гэдэг нөхөр хаана,хэзээ цэргийн алба хаасан юм бол. Цэрэг,арми мэдэх үү? Эсвэл 100 айлын ЧАДНА бригадын гишүүн үү?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-05-21 16:08:35 - Нийслэл
104-р сургуулийн дээврийг спортын талбай болгон тохижуулжээ
2018-05-21 16:06:47 - Эдийн засаг
ХХБанкны “Маамуутай хүүхдийн баяр” эхэллээ
2018-05-21 15:58:53 - Нийслэл
Хурандаа генерал С.Равдангийн мэндэлсний 111 жилийн ой тохиож байна
2018-05-21 15:56:57 - Орон нутаг
Түймрийн голомт руу нисдэг тэргээр нэмэлт хүч илгээлээ
2018-05-21 15:43:23 - Гадаад
Кубад онгоцны ослоор амиа алдсан хүмүүстэй салах ёс гүйцэтгэж байна
2018-05-21 15:05:53 - Улс төр
М.Энхболд: Монголын парламент хууль хэрэгжүүлэх, хээл хахууль, хүнд сурталтай тэмцэх эрх зүйн орчныг улам чангатгах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ
2018-05-21 14:50:42 - Нийслэл
Хүүхдийн тусламжийн төвийн 108 утсанд сард дунджаар 10 мянган дуудлага ирдэг гэв
2018-05-21 14:50:35 - Энтертайнмент
”НОМИН” нэртэй хүүхдүүдийн бүртгэл эхэллээ
2018-05-21 14:45:38 - Энтертайнмент
“НОМИНД ХҮҮХДИЙН ХҮСЭЛ ЦӨМ БҮРЭН” гар зургийн уралдааны удирдамж
2018-05-21 14:13:20 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааны мэдээллийн төв нээгдлээ
2018-05-21 14:00:10 - Орон нутаг
Цөөрөмд хийлдэг гудас ашиглан хөвж байгаад живсэн иргэдийг аварчээ
2018-05-21 13:45:07 - Нийслэл
Хотын дарга С.Батболд, Сүхбаатар дүүргийн засаг дарга Х.Болормаа нарыг огцрохыг шаардана гэв
2018-05-21 13:27:10 - Улс төр
УИХ дахь МАН-ын бүлэг Тавантолгойн төслийг хэлэлцэж байна
2018-05-21 13:18:06 - Эдийн засаг
Гурилын жин байх ёстой хэвийн хэмжээгээрээ хэрэглэгчдэд очихгүй байгаа зөрчил илэрчээ
2018-05-21 12:51:52 - Нийслэл
Д.Лхагвадорж: Сүхбаатар дүүрэг Х.Болормаа, Д.Баттулга нарын тойрон хүрээлэгчдээр дүүрсэн
2018-05-21 12:35:32 - Орон нутаг
Галд өртөж орон гэргүй болсон иргэдэд гэр бэлэглэжээ
2018-05-21 12:19:28 - Шар
ФОТО: Уэльсийн хунтайж Харригийн хуримын онцлох зургууд
2018-05-21 12:18:39 - Орон нутаг
Алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2018-05-21 12:03:22 - Хууль
Д.Сугарын оронд Ш.Солонгыг нэр дэвшүүлэхээр болжээ
2018-05-21 11:52:28 - Боловсрол
ЕБС-ийн бага ангийн сурагчдын амралт зургадугаар сарын 1-ний өдрөөс эхэлнэ
2018-05-21 11:36:38 - Шар
“Аврагчийн гараас амьдрал цэцэглэнэ” хөшөөт цогцолборын нээлт боллоо
2018-05-21 11:27:36 - Эдийн засаг
НӨАТ-ын урамшууллын сугалаагаар 19 мянга гаруй иргэн азтан болжээ
2018-05-21 11:24:43 - Гадаад
Элчин сайд Л.Пүрэвсүрэн Ромын пап Францист итгэмжлэх жуух бичгээ барьжээ
2018-05-21 11:11:30 - Спорт
Улсын харцага О.Хангай түрүүлж, Ц.Содномдорж арслан үзүүрлэв
2018-05-21 11:00:33 - Байгаль Орчин
АНХААРУУЛГА: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2018-05-21 10:57:38 - Эдийн засаг
БАЙР СУУРЬ: Эдийн засгийн форумаас ямар үр дүн хүлээх вэ
2018-05-21 10:51:39 - Хууль
Өнгөрсөн онд 10 гаруй хүүхэд газ үнэрлэж амиа алджээ
2018-05-21 10:29:21 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тавантолгойн төслийг хөдөлгөх саналаа танилцуулна
2018-05-21 09:11:36 - Байгаль Орчин
Улаанбаатарт 6 хэм дулаан байна
2018-05-21 08:55:22 - Улс төр
Х.Нямбаатар: С.Батболд хармаандаа 69 хүн хийчихээд, улайраад байна
2018-05-21 08:49:58 - Нийслэл
Н.Мандах: Ойгоос том нарсууд авчирч нийслэлд тарьж байгаа нь явуургүй, ирээдүйгүй, арга ядсан ажил
2018-05-21 08:46:31 - Улс төр
Б.Жавхлан: Дэлхий нийтээс тайлан балансаа нуугаад байвал жалгадаа хэрэлдээд, энэ хэвээрээ л сууна
2018-05-21 08:39:26 - Хууль
Сургуулийн эргүүлүүд гэрлэн дохионы өнгө хамаарахгүй жолооч нарыг хүчээр зогсоох нь зөв үү
2018-05-21 08:36:34 - Энтертайнмент
Я.Баяраа: Арлааны Эрдэнэ-Очир ахын дурсгалд зориулж дуулалт жүжиг бичнэ
2018-05-21 08:34:56 - Энтертайнмент
Өнөөдөр үхэр өдөр
2018-05-20 16:56:05 - Энтертайнмент
ЭРДЭНЭСИЙН САН дахь ховор содон үзмэрүүдийг дэлгэжээ
2018-05-20 14:41:52 - Эдийн засаг
НӨАТ-ын тавдугаар сарын азтанууд өнөөдөр тодорно
2018-05-20 14:26:24 - Спорт
Э.Содномпилжээ дэлхийн аварга боллоо
2018-05-20 14:12:01 - Улс төр
УИХ: Хүүхдийн мөнгийг хэлэлцэнэ
2018-05-20 13:29:44 - Энтертайнмент
Энэ зуны эмэгтэй цамц ямар байх вэ?
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-05-18 08:41:43 - Гадаад
УЛААНБААТАРЫН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ: АНУ, Хойд Солонгосын төлөөлөгчид Монголд уулзана
2018-05-18 08:50:00 - Нийслэл
Т.Баясгалан: Үсээ хусуулсан эмч, сувилагчдад маань дарамт шахалт үзүүлээд эхэлчихлээ
2018-05-19 13:22:27 - Хууль
Г.Сарангэрэлийг яллагдагчаар татна
2018-05-21 08:55:22 - Улс төр
Х.Нямбаатар: С.Батболд хармаандаа 69 хүн хийчихээд, улайраад байна
2018-05-18 14:36:01 - Хууль
Хулгайн эд зүйл тээвэрлэн явсан найман этгээдийг илрүүлжээ
2018-05-21 11:00:33 - Байгаль Орчин
АНХААРУУЛГА: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2018-05-18 19:37:50 - Нийслэл
Сургуулийн эргүүл рүү дайрч, доромжилсон этгээдийг шалгаж байна
2018-05-18 08:43:33 - Улс төр
Оюутолгойг шалгах ажлын хэсгийнхнийг лоббидохоор оролдсон уу
2018-05-19 18:50:33 - Нийслэл
С.Бямбажав, Б.Мөнхзаяа нар үндсэн зайд түрүүлж, 10 сая төгрөгийн шагнал хүртлээ
2018-05-18 12:03:16 - Хууль
Б.Баатархүү: “Гэр хороолол хөдөлгөөн”-ий цуглааныг хуулийн дагуу албадан тараасан