“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК шөнийн тарифыг тэглэх хугацааг нэг сараар урагшлуулж иргэдийг хохироожээ

Түгээх    
2018-04-19 13:24:44 - Хууль

tsahilgaan

ШӨХТГ-ын Хэрэглэгчийн гомдол мэдээлэл хүлээн авдаг 1800-1284 утсанд 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны иргэн Д, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Ц, нараас Эрчим хүчний зохицуулах хорооноос Шөнийн тарифыг тэглэсэн гэх боловч төлбөрийн нэхэмжлэл ирж байна гэх гомдлын дагуу шалган иргэдэд мэдээлэл өгч зөвлөн тусалж, гомдол мэдээллийг нь холбогдох байгууллагад хүргүүлж шийдвэрлүүлжээ.

Иргэдийн гомдол мэдээллийн дагуу Эрчим хүчний зохицуулах хорооны Үнэ тариф хариуцсан мэргэжилтэн Уламбадрах, Хяналтын байцаагч Болормаа нартай холбогдон дээрх асуудлаар тайлбар мэдээ авахад Эрчим хүчний зохицуулах хорооноос 2017 оны долдугаар сарын 04-ны өдрийн 203 тоот “Тарифт хөнгөлөлт үзүүлэх тухай” тогтоолоор Нийслэлийн гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай айл өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тариф болон сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тарифийг 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд 100 хувиар хөнгөлөхийг Цахилгаан түгээх, хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд үүрэг болгосон байна.

Гэтэл “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК тогтоолын хугацааг мөрдөхгүйгээр 2017 оны аравдугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны гуравдугаар сарын 01-ний өдрийн хэрэглээнд хөнгөлөлт тооцож, хөнгөлтийн хугацааг нэг сараар урагшуулсан байна.

Дээрх асуудлаар Эрчим хүчний зохицуулах хороо нь “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д 2018 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр “Шөнийн хөнгөлөлтийг тогтоолд заасан хугацаанд мөрдөж ажиллах” талаар 203 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, гэр хорооллын айл өрхийн цахилгааны шөнийн тарифын хөнгөлөлтийг 2018 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаа /сарын эхний 15 хоног/-нд залруулан тооцож, хэрэглэгчдийн гомдлыг барагдуулах талаар албан бичиг хүргүүлсэн байна. Иймд хэрэглэгч та бүхэн дээрх асуудалтай холбоотой өргөдөл гомдол гаргах бол “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээнд” ТӨХК-д гомдлоо гарган шийдвэрлүүлэх боломжтой аж.

Холбогдох утас: : 11-31231 Эрчим хүчний зохицуулах хороо

Холбогдох утас: 7004-7004 “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК

Б.БУРМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 8

Zochin (202.9.47.178)
2018-04-20 20:41:46
Harin tiimee

Zochin (202.9.47.178)
2018-04-20 20:41:21
Mongoo yaj bucaaj avah ve

zochin (112.72.14.156)
2018-04-19 23:22:37
unesheer mundag luiwarchid.

hereglegch (122.201.26.250)
2018-04-19 15:15:04
hudlaa medeelel ym bishuu zalgasan tiim zuil bgui geed bna erchim huchinii zohitsuulah horoonii dugaar chini ashiglaltad bgui gej bna medeelleee sain nyagtalj taviarai

БЗД 21 хорооны иргэн.О (119.40.103.34)
2018-04-19 14:52:30
сая цахилгааны төлбөрөө төлөөд очиход шөнийн трафын мөнгийг бүтэн авсан байна цахилгаан хэрэглэсэн хугацаа нь III/5-IV/5 хүртэлх төлбөр хөнгөлөлт байхгүй бүтэн авсан энийг яаж шийдэх вэ

Зочин (103.57.92.29)
2018-04-19 14:46:56
УБЦТС гэж яасан ханаж цаддагүй шуналтай, том толгойтой дарга нартай газар вэ?

Зочин (66.181.169.106)
2018-04-19 14:03:37
"УБ цахилгаан түгээх шүлжээ" ТӨХК цахилгааны төлбөрөө төлөлгүй 1 хоноход л тог таслаад, эргээд залгах /кноп дарах/-даа 3000 төгрөг нэхэж цахилгааныхаа төлбөрийг чадан ядан төлдөг ядуусаа яаж шулах вэ гэхээс өөрийг сэтгэх сэхээгүй газар, одоо бүр нийтээр нь шулахаар шунал нь дийлдэхээ больжээ. Ер нь энэ тал дээр төр засгийн чих нь бөглөөтэй, ам нь үдээстэй байсан, цаашид ийм л байх уу.

zochin (202.9.47.177)
2018-04-19 13:51:15
Мундаг луйварчид.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-20 18:54:36 - Гадаад
Дэлхийн хамгийн олон боолтой улс
2018-07-20 18:28:14 - Орон нутаг
Өндөрхаан нисэх онгоцны буудлын шинэчлэлийн ажилд 3.5 сая ам.доллароор туслахаар болжээ
2018-07-20 18:24:02 - Нийслэл
Баян-Өлгий рүү тусламжийн цуваа хөдөллөө
2018-07-20 18:18:23 - Шар
Улаан-Үдийн тогооч хамгийн жижиг 3 мм бууз хийжээ
2018-07-20 17:54:56 - Нийслэл
“Байгаль дэлхийгээ хамгаалъя” үзэсгэлэн нээгдлээ
2018-07-20 17:36:43 - Шар
Пак Гын Хе-д найман жилийн хорих ял нэмж оноожээ
2018-07-20 17:25:28 - Нийслэл
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эмх замбараагүй үйл ажиллагааг цэгцэлнэ
2018-07-20 17:23:18 - Орон нутаг
Сумынхаа эмнэлэгт автомашин бэлэглэжээ
2018-07-20 17:20:39 - Энтертайнмент
БНСУ-ын Пусан хотын урлагийн нэгдсэн холбоотой санамж бичиг байгуулж, хамтарсан үзэсгэлэн зохион байгууллаа
2018-07-20 17:09:53 - Улс төр
У.Хүрэлсүх: Гамшгаас сэргийлэхэд хэвлэл мэдээлэл чухал үүрэгтэй
2018-07-20 17:05:52 - Байгаль Орчин
Aвтобусны утаанаас ялгарах тортгийн хэмжээг бууруулахаар ажиллаж байна
2018-07-20 16:16:18 - Хууль
Г.Сарангэрэлд гурван жилийн хорих ял оноолоо
2018-07-20 15:57:31 - Нийслэл
Автозамд үүссэн хохирлын хэмжээ 1,3 тэрбум төгрөгт хүрчээ
2018-07-20 15:51:00 - Орон нутаг
Үерт өртсөн хүүхдүүдэд хамгааллын үйлчилгээ үзүүлж байна
2018-07-20 15:38:59 - Технологи
Архив, албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн систем "eDOC"-ийн гар утсанд зориулагдсан хувилбар хэрэглээнд нэвтэрлээ
2018-07-20 15:00:36 - Нийслэл
Бөхчүүд эмнэлэг засч тохижуулах сайн үйлсийн аян өрнүүлжээ
2018-07-20 14:47:12 - Нийслэл
Харааны бэрхшээлтэй 16 бариста бэлтгэжээ
2018-07-20 14:42:41 - Технологи
“What3words” аппликейшн ашиглан хүссэн газартаа төөрч будилахгүйгээр очих боломжтой боллоо
2018-07-20 14:41:45 - Шар
АНУ-аас хүүхэлдэйн киноны баатартай төстэй акулын шинэ төрөл олджээ
2018-07-20 14:21:56 - Орон нутаг
Хуучны дэг ёсыг сэргээж, анх удаа Хөвсгөл далайн их тахилгыг үйлдэнэ
2018-07-20 14:15:12 - Спорт
МУГТ Б.Гангаамаа: К2 уулын 7400 м-ийн өндөрт гараад байна
2018-07-20 13:38:20 - Орон нутаг
ФОТО: Улаанбаатар-Дархан чиглэлийн зам дээр залуучууд үзэл бодлоо илэрхийлж байна
2018-07-20 13:33:17 - Гадаад
Японд үерийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 225-д хүрчээ
2018-07-20 13:28:50 - Орон нутаг
Баян-Өндөр сумын иргэд баасан гаригт архи зарахгүй байх уриалга гаргажээ
2018-07-20 13:23:42 - Хууль
Хоёр хүүхэд тогтоол усанд унаж амиа алдлаа
2018-07-20 13:18:11 - Шар
Норильскт цас оржээ
2018-07-20 12:57:35 - Гадаад
АНУ Путинд намар Вашингтонд айлчлах урилга илгээжээ
2018-07-20 12:46:09 - Спорт
З.Шинэчагтага Японы тулаанчийг хүнд цохилтоор буулган авлаа
2018-07-20 12:33:51 - Хууль
Г.Сарангэрэлд холбогдох шүүх хурал үргэлжилж байна
2018-07-20 12:27:11 - Нийслэл
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын хамт олноос Баян-Өлгий аймгийн иргэдэд хандив өргөлөө
2018-07-20 12:23:12 - Боловсрол
Ховд аймгийн Мөнххайрхан сумын ЕБС-ийг Алтан гадас одонгоор шагналаа
2018-07-20 12:23:03 - Нийслэл
Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн болно
2018-07-20 12:14:00 - Орон нутаг
Хувиараа алт олборлогч хоёр иргэн амиа алджээ
2018-07-20 12:08:45 - Хууль
Цэрэг татлагад ирээгүй есөн иргэнийг торгов
2018-07-20 11:06:22 - Эрүүл мэнд
Зарим шүдний эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх санал хүргүүлжээ
2018-07-20 11:01:40 - Нийслэл
Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн уулзвар хүртэлх замыг 11 хоног хаана
2018-07-20 10:59:33 - Орон нутаг
Борооны улмаас цахилгаан дамжуулах агаарын шугамын 27 тулгуур багана унажээ
2018-07-20 08:52:53 - Байгаль Орчин
Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2018-07-20 08:49:49 - Эдийн засаг
ШӨХТГ шатахууны үнэ “ТЭНГЭРТ ХАДААД” байхад сүржин сүрдүүлгээс өөр юу хийв
2018-07-20 08:49:46 - Хууль
Л.Батчулуун: Алтны уурхайнуудаас болж Бат-Өлзий сумын хүн, мал, амьтад ундны усгүй болсон
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-07-18 17:00:40 - Шар
СТА Т.Дэлгэрмөрөн дурлалт бүсгүйгээ олонд ил болгов
2018-07-18 15:49:47 - Хууль
Ах дүүс рүү бензин цацаж шатаасан иргэнийг баривчлан шалгаж байна
2018-07-18 16:03:58 - Хууль
Т.Мөнхтунгалаг: АТГ-ын хяналтын камерын бичлэг алдагдсан
2018-07-19 09:46:39 - Улс төр
УИХ-ын ээлжит бус чуулганаар АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах нь тодорхой болсон уу
2018-07-19 08:37:59 - Хууль
АНУ-ын Сиэтл хотод амьдардаг 23 настай монгол залуу сураггүй алга болжээ
2018-07-17 17:07:46 - Нийслэл
Баянзүрх дүүрэгт 60 настай иргэн үерийн усанд автаж, амиа алджээ
2018-07-18 15:00:55 - Шар
Казакстан руу хууль бусаар машин оруулж зардаг монгол "мафи"-ийг мөрдөж эхэлжээ
2018-07-19 08:37:49 - Хууль
Хар тамхины хэрэгт дахин холбогдсон Г.Сарангэрэлд 2-8 жилийн ял төлөвлөжээ
2018-07-17 17:10:45 - Гадаад
БНСУ-д хууль ёсоор оршин суугаа монголчуудын анхааралд
2018-07-18 12:04:55 - Орон нутаг
Өмнөговь аймгаас олдсон цогцос хэн болохыг тогтоожээ