Монгол банхар дөрвөн настай хүүгийн амийг авраагүй, худал ташаа мэдээлэл гэв

Түгээх    
2018-04-19 15:54:20 - Шар

Цахим ертөнцөд энэ сарын 17-ны оройноос эхлэн “Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд дөрөвдүгээр сарын 4-6-ны өдрүүдэд цасан шуурга шуурч дөрвөн настай хүүхэд төөрч алга болоход Монгол банхар нохой аминд нь орж, аварчээ. Учир нь хүүг банхар  гэдсэндээ хумьж ороогоод яг л гөлгөө арчилж буй нохой шиг хүүг хөлөөрөө ороож амийг нь аварсан байна. Онцгой байдлын аврах багийнхны машины дууг сонссон Банхар нохой хуцан чимээ өгснөөр тэднийг олсон аж. Хэрэв өөр үүлдрийн нохой байсан бол ийм  үйлдэл хийх үгүйг хэлж мэдэхгүй юм хэмээн магтах хүмүүс  олон байгаа юм” гэсэн мэдээлэл цацагдаж эхэлсэн юм.

Бид уг мэдээллийг илүү дэлгэрэнгүй хүрэхийн тулд Эрдэнэдалай сумын хэсгийн төлөөлөгчтэй холбогдож асуухад “Өчигдрөөс эхлэн сэтгүүлчид болон хувь хүмүүс маш их утасдаж асууж байна. Манай суманд ийм хэрэг гараагүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Худал, цуурхал мэдээлэл. Аймгийн Онцгой байдлаас дахин лавлаад үзээрэй” гэх хариултыг өглөө.

Дундговь аймгийн Онцгой байдлын даргаас нь тодруулахад “Энэ сарын 4-6-ны өдрүүдэд цасан шуурга шуурсан нь үнэн. Гэхдээ олон нийтийн сүлжээнд тавигдсан шиг Онцгой байдлын аврах ангийнхны машины дууг сонсож монгол банхар хуцаж чимээ өгсөн зүйл огт байхгүй. Ийм зүйл болоо ч үгүй, худал цуурхал. Эрдэнэдалай суман дахь Эрэн хайх аврах салбарын аврагчид дөрвөн удаагийн дуудлагаар дөрвөн том хүн, хоёр хүүхдийг эсэн мэнд олж амь насыг нь аварсан юм байна. Түүнчлэн аймгийн Онцгой байдлын газрын нийт бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж 24 удаагийн дуудлагаар 103 иргэнийг хөлдөж, осгох аюулаас аварсан. Тиймээс ард иргэдийг худал мэдээлэл түгээхгүй байхыг анхааруулж байна” гэлээ.

Бид дээрх мэдээллийг хамгийн түрүүнд олон нийтэд цацсан иргэнтэй холбогдож тайлбар авахыг хүссэн боловч одоогоор ямар нэгэн хариу тайлбар өгөөгүй байна.

М.АМАРЖАРГАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 40

agi (122.201.23.83)
2018-04-23 17:27:46
Зурган дээрх монгол банхар яг худлаа яриад баригдсан юм шиг царай гаргасан байна ккккк

Зочин (122.201.25.46)
2018-04-23 10:54:01
ЭНЭ ЗҮГЭЭР НОХОЙ ҮРЖЛИЙН ГАЗРУУДЫН НОХОЙН ГӨЛӨГ ЗАРАГДАХАА БОЛЬСОНТОЙ ХОЛБООТОЙ НЭГ ЖООХОН БОРЛУУЛАЛТАА ӨСГӨХ ГЭСЭН ХУДАЛ СЕНСАЦИ БАЙНА ДАА

Зочин (103.212.119.10)
2018-04-22 20:47:51
Нохой ч эзэндээ үнэнч ухаантай амьтан шүү.

Зочин (73.59.56.146)
2018-04-22 12:00:31
Нэг их сүржигнэж гэнэ тэртэй тэргүй монгол нохой хэдэн мянган жилийн турш эзнээ аварсаар ирсэн юм

Зочин (139.5.219.122)
2018-04-22 09:13:36
Bi ch bas 98.234.233.211 shig bodol turlu kkk.

Зочин (64.119.20.171)
2018-04-22 00:44:31
Худлаа байсан юмуу гэхдээ нохой бол ухаантай нь үнэн шүү

Зочин (59.153.113.166)
2018-04-21 13:00:52
Яахав монгол банхар худал ч гэсэн нэрээ гаргаад л авчдээ ха за за

Зочин (202.21.106.105)
2018-04-21 11:05:15
онцгой байдал бидний хоточ банхар шүү дээ ямар ялгаа байна даа. ха ха

Зочин (64.119.27.47)
2018-04-21 08:39:19
Fake news

Зочин (59.153.84.194)
2018-04-20 18:51:49
Фэйсбүүкийг хаа

зочин (202.179.25.64)
2018-04-20 16:46:38
хи хи Энэ золигийн Банхар яаж яваад Онцгойгийнхний ажлыг булаагаад хийчэхсэн Хэрэгт холбогдчихов оо, одоо ч Онцгойгийнхан Монгол Банхарыг нэг нүдээрээ үзэхгүй дээ, Бидний ажлыг булааж хийгээд ажилгүй болгох нь гээд, Монгол банхар, Онцгойхоны хооронд хөөрхөөн Дайн гарах нь ч гарцаагүй болсон, ха ха

Ил тод (59.153.114.207)
2018-04-20 14:42:09
Авраагүй байсан ч амьд амьтны ертөнцийг магтан дуулсан хэрэг. Офшор, 60 тэрбум, Булган, Сандуй, Миеэ, Ээбий гэх мэтүүдийн нэрийг дуудсанаас Сайхан банхараа нэрийг нь дурсаж хотон дотроо ХӨВ, ХӨВ гэх дууг нь сонсож эх нутаг, эх оронтой юм шиг байсан нь бүхнээс дээр. Тэнэгүүд эх орноо тоноод гадаадад гарна. Банхар хотны малаа хамгаалаад эх орондоо ясаа тавина. Ялгаа нь энэ.

Aldar (64.119.22.18)
2018-04-20 11:32:46
Yamar ch amitan uneheer uhaantai amitniig hairlahad ted bugdiig oilgono yostoi huurhun shuu. Teneg muu humuusees 100 huvi uhaantai

zochin (202.131.249.202)
2018-04-20 08:49:52
adgiin muu hunees l yamarch l baisan uhaantai shuu mongol nokhoi

(xихи) (202.21.106.148)
2018-04-20 06:45:30
Ямар ч ач холбогдолгүй мэдээлэл байна. Банхар хүүхдийн амь аварсан ч бай авраагүй ч бай ямар хамаатай юм бэ? Худлаа ч гэсэн бусдын амь насыг хохироолоо, ингэлээ тэглээ гэсэн бараан мэдээллээс хавьгүй дээр гэрэл гэгээтэй байлгүй дээ. Үүнээс болоод хэн хохирчихоо вэ (хихи)

Зочин (66.87.138.61)
2018-04-20 05:42:15
Huurug zardaguudiinh bol buur tataanaa

Зочин (98.234.233.211)
2018-04-19 22:57:32
Аварсан ш дээ, хvний хэлээр ярьдаггvйг нь далимдуулаад гавьяат vйлсийг нь хvртэл дээрэмдчих юмаа

Зочин (112.72.14.64)
2018-04-19 22:19:50
Банхар мундаг ш дээ

Зочин (66.181.186.174)
2018-04-19 21:51:52
Гарсан даруйд нь юу л бол гэж бодсымаа. Нэг л коммунист маягийн үзэл сурталжсан мэдээ байсан юм. Яагаав нөгөө тэртээ 50-иад онд багийн ухуулагчид фронтод бэлэглэсэн монгол адуугаа магтаж ярихдаа "монгол морийг гитлерийн офицеруудаас заавал нууцын мэдээ авч явааг нь тангарч унагаад эмээл дээрээ дүүрээд штабтаа ирдэг гэнэлээ" гэж ярьдаг. Хэтрүүлэг биш шүү. Яг ингэж ярьдаг. ардууд нь ч үнэн сэтгэлээсээ догдлон чих тавьж сонсдог байсан гэнэлээ. Коммунизм нураад 30 жил болж байхад үзэл суртлын эсрэг төлөвших, эрүүлээр сэтгэх ядаж анхан шатны ч гэсэн шинж тэмдэг нийгэмд мэдэгдэхгүй л байна даа.

бид (112.72.14.166)
2018-04-19 21:17:00
зарим нохой тун ухаантай шүү.худлаа мэдээ тараасан ч ухаалаг нохойг магтсанд баярлууштай. зарим нохой ч хэрэг байхгүй ээ. янз бүрийн хүн шиг л юм даа.

Нохой хүнд хань болдог шүү (59.153.113.115)
2018-04-19 21:15:27
Манай эгч ханын материалаас өглөө эрт автобусанд сууж ажилдаа явдаг байсан. Хашаандаа тэжээдэг нохой нь эгчийг харанхуйд дагаад автобусны буудалд очдог. Эгчийг автобусанд суухаар нь буцаад гэртээ ирдэг тийм ухаантай сайн нохой байсандаа. Эгч нохойтойгоо явахаар харанхуй гудамжаар явсан ч айдаггүй бсан гэж ярьдагсан. Нохой ухаантай үнэнч амьтан. Тэр нохойг гөлөг байхад нь гудамжнаас авч тэжээсэн гэсэн.

Нохой хүнд хань болдог шүү (59.153.113.115)
2018-04-19 21:15:27
Манай эгч ханын материалаас өглөө эрт автобусанд сууж ажилдаа явдаг байсан. Хашаандаа тэжээдэг нохой нь эгчийг харанхуйд дагаад автобусны буудалд очдог. Эгчийг автобусанд суухаар нь буцаад гэртээ ирдэг тийм ухаантай сайн нохой байсандаа. Эгч нохойтойгоо явахаар харанхуй гудамжаар явсан ч айдаггүй бсан гэж ярьдагсан. Нохой ухаантай үнэнч амьтан. Тэр нохойг гөлөг байхад нь гудамжнаас авч тэжээсэн гэсэн.

Зочин (193.6.53.143)
2018-04-19 20:27:40
Худал ч байсан Монгол банхар ухаантай нь eр нь бол үнэн. Бага байхад манай ахын амийг бараг л аварсан даа манай муу банхар

Arai arai (103.10.22.10)
2018-04-19 19:17:01
nuguu banhar nohoin burhnaar booljson ym bish biz de

Зочин (103.9.88.210)
2018-04-19 18:50:11
маанаг үхэр монголчууд юунд ч итгэнэ. Нэг ч удаа болов энэ юу хэлчив юу билээ гэж боддоггүй шууд тусгаад л авдаг маанагууд

Монгол сөнөж бн (62.167.93.99)
2018-04-19 17:40:54
Банхар нэртэй төвөд нохой зардаг гаруудын пр уу ? удахгүй их хуралд банхар нохой сонгогджээ гэвээл ханараад унах оркууддаа

Зочин (150.129.141.99)
2018-04-19 17:37:56
Адгууснаас дор хүн гэж ярьдаг шүү.

bi (122.201.31.186)
2018-04-19 17:29:14
Khoshin shog deer gardag Agluu Boyo 2

Зочин (103.212.118.90)
2018-04-19 17:27:50
Hudal medeelel taraahad oroltsson ene zurgan deerh etgeediig yallagdagchaar tataach. Nyamdorjoo!kkk

Зочин (83.76.167.76)
2018-04-19 17:20:37
Facebook iin dontoi psda nar hudal medeelel mash ih tsatsaj bna. Hariutslaga huleelgeechee! Heden gol psda nariig ni shiitgeed oghohod l bugd amitan bolno.

Зочин (83.76.167.76)
2018-04-19 17:20:37
Facebook iin dontoi psda nar hudal medeelel mash ih tsatsaj bna. Hariutslaga huleelgeechee! Heden gol psda nariig ni shiitgeed oghohod l bugd amitan bolno.

Зочин (83.76.167.76)
2018-04-19 17:20:36
Facebook iin dontoi psda nar hudal medeelel mash ih tsatsaj bna. Hariutslaga huleelgeechee! Heden gol psda nariig ni shiitgeed oghohod l bugd amitan bolno.

Зочин (103.229.122.254)
2018-04-19 17:08:42
Hudal medeelel tsatsdag nuhduuded arga hemjee avch bgaachee

Зочин (207.244.78.50)
2018-04-19 16:48:47
худал ч гэсэн гэгээлэг мэдээ байсан.

Зочин (202.179.27.29)
2018-04-19 16:41:52
нохой тэжээдэг баагийнууд шөнө зүүдэлсэн зүүдээ л постолчихдог юм шиг байгаан,тэрийг нь архи нь гараагүй хөөрүүнүүд хүлээж аваад хөөргөөд байдаг,

Зочин (103.212.118.145)
2018-04-19 16:22:52
Банхар үржүүлдэг нөхдүүдийн худал мэдээлэл штэ.

зочин (202.131.226.166)
2018-04-19 16:19:20
нохой ухаантай юмаа зарим хүн дүрстэй адгууснаас дээр юмаа хүүхэд хүчирхийлдэг хүн нохойноос дор байгаа биз тийм хүнийг нохой ч гэж хэлэхээс ичмээр юм

Зочин (202.179.27.140)
2018-04-19 16:13:49
Ugui ter banhar "Mongol yalnaa sdaa" geed hutsaj chimee ugsun baigaam shuudee. Mov mongol banhar l tegej chadna

Зочин (202.131.228.20)
2018-04-19 16:03:13
ter chigeeree fake news boljee.

Зочин (103.10.21.33)
2018-04-19 15:59:13
онцгойгоос өөр ямар хүний амь авардаг ачтай амьтан байх биш худал байхоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-24 17:17:32 - Нийслэл
Нобелийн шагналт Эдвард Мозер: Тав, арван жилийн дараа альцгеймерийг эмчлэх арга нээгдэх байх
2018-09-24 17:11:57 - Энтертайнмент
ФОТО: Африкийн дүрвэгчид эх оронд маань төрж өссөн бол хичнээн сайхан бэ
2018-09-24 16:43:01 - Нийслэл
Эзгүй айл ухаж, алт мөнгө, үнэт эдлэлүүд хулгайлсан этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна
2018-09-24 16:28:19 - Спорт
БАКУ-2018: Ц.Насанжаргал тэмцээнээ өндөрлүүллээ
2018-09-24 16:02:58 - Нийслэл
“М Ойл” компанийг 500 мянган төгрөгөөр торгожээ
2018-09-24 15:55:58 - Спорт
ОУХМ Г.Алтанбагана вазари үнэлгээгээр яллаа
2018-09-24 15:42:32 - Эдийн засаг
БАЙР СУУРЬ: Банкны зээлийн хүү буурах боломжтой юу
2018-09-24 15:19:20 - Нийслэл
Ирэх сараас эхлэн дүрэм зөрчсөн жолоочийг иргэдийн мэдээллээр торгоно
2018-09-24 14:59:25 - Боловсрол
АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийн тэтгэлэг зарлалаа
2018-09-24 14:04:30 - Нийслэл
Хүүхэд хулгайлсан Л.Отгончулууныг эрэн сурвалжилж байна
2018-09-24 14:02:31 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дэлхийн банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
2018-09-24 13:54:40 - Нийслэл
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2018-09-24 13:25:30 - Эдийн засаг
Хас банкны АТМ-ээр үйлчлүүлэхэд шимтгэл авдаггүй САЙН жишгийг бусад банкууд үлгэрлэе
2018-09-24 13:04:29 - Улс төр
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ОХУ-д айлчилж байна
2018-09-24 13:00:26 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОУВС-гийн тэргүүн К.Лагардтай уулзав
2018-09-24 12:37:21 - Нийслэл
С.Батсүх: Хотын дарга С.Батболдын захиалгаар намайг зориуд саатуулсан
2018-09-24 12:15:17 - Спорт
ДАШТ: Манай хоёр бөх өнөөдөр зодоглоно
2018-09-24 12:01:12 - Байгаль Орчин
Хэрлэн, Онон голд живсэн байж болзошгүй иргэдийг эрэн хайж байна
2018-09-24 11:46:35 - Нийслэл
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2018-09-24 11:32:49 - Нийслэл
JCI Монгол байгууллагын XXI Үндэсний чуулган боллоо
2018-09-24 11:24:53 - Нийслэл
Нийслэлийн МАН-ын орон тооны бус дэд даргаар Х.Нямбаатар, Н.Учрал нар сонгогджээ
2018-09-24 11:23:04 - Шар
Монгол инженерүүд цахилгаан “Портер” бүтээжээ
2018-09-24 11:08:20 - Нийслэл
Зам тээврийн ослын улмаас гурван хүүхэд гэмтжээ
2018-09-24 11:07:11 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2530 төгрөгт хүрлээ
2018-09-24 10:13:56 - Орон нутаг
Ховд аймгийн Засаг даргаар Б.Дүгэржавыг томилжээ
2018-09-24 09:35:37 - Улс төр
Ерөнхий сайд конгрессын номын санд зочлов
2018-09-24 09:32:28 - Хууль
“Автомашингүй өдөр”-өөр зам тээврийн ослын дуудлага 40 хүртэл хувиар буурчээ
2018-09-24 09:16:18 - Энтертайнмент
Б.Лхагвасүрэн: Би одоо хамгийн сайхан зүйл амьддаа мартагдах гэж боддог болсон
2018-09-24 08:31:58 - Байгаль Орчин
Улаанбаатарт 18 хэм дулаан байна
2018-09-24 08:26:51 - Энтертайнмент
Ц.Мөнхсүх: Хүүхдийн 100 дахь “Nuclear steak” менюгээ шинэчлэн, үйл ажиллагаагаа явуулж эхэллээ
2018-09-24 08:08:34 - Хууль
Үндсэн хуулийн цэц ТОМ УУ, Улсын дээд шүүх ТОМ УУ!
2018-09-24 08:07:36 - Технологи
Японоос эвдрэлтэй машин оруулж ирдэг ченжүүдийн бичлэг дэлгэгдлээ
2018-09-24 08:07:33 - Эдийн засаг
Монгол Улсын хөрөнгө оруулалт ба бизнесийн орчин
2018-09-24 08:03:46 - Энтертайнмент
Өнөөдөр хонь өдөр
2018-09-23 16:34:01 - Хууль
Төрийн албаны автомашиныг тусгай хэрэгцээнд унахгүй
2018-09-23 16:21:15 - Энтертайнмент
Mongolia’s next top model-2” нэвтрүүлэгт гурван улсын моделиуд өрсөлдөнө“
2018-09-23 16:15:52 - Нийслэл
Шинэ нисэх онгоцны буудал ирэх жилийн тавдугаар сарын 1-нд ашиглалтад орно гэв
2018-09-23 15:58:52 - Спорт
Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг эхний ялалтаа авлаа
2018-09-23 15:51:10 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Конгрессын номын санд зочилж, Монгол ном бүтээлтэй танилцав
2018-09-23 15:42:21 - Спорт
Намрын нээлтийн барилдаан энэ сарын 29-нд болно
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-24 08:07:36 - Технологи
Японоос эвдрэлтэй машин оруулж ирдэг ченжүүдийн бичлэг дэлгэгдлээ
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-22 12:41:02 - Энтертайнмент
Д.Батмөнх: Тэнгэрт дүүлээд л нисээд яваа юм шиг мэдрэмж төрж байна
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-24 09:16:18 - Энтертайнмент
Б.Лхагвасүрэн: Би одоо хамгийн сайхан зүйл амьддаа мартагдах гэж боддог болсон
2018-09-22 09:35:28 - Улс төр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогджээ
2018-09-22 11:45:53 - Гадаад
Оросын тагнуул, сэтгүүлчидтэй холбоотой УЧИР БИТҮҮЛЭГ ХЭРГҮҮД
2018-09-24 12:37:21 - Нийслэл
С.Батсүх: Хотын дарга С.Батболдын захиалгаар намайг зориуд саатуулсан
2018-09-21 18:00:28 - Шар
БНСУ-ын нэрт жүжигчин Сүн Жүн Ги монгол хүүтэй дахин уулзаж, сэтгэлийн дэм өгчээ
2018-09-21 10:56:02 - Технологи
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-иудын эзэмшилтэй холбоотой маргаан эцэслэн шийдэгдлээ