Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн сангийн Ерөнхийлөгчтэй уулзлаа

Түгээх    
2018-04-19 17:44:48 - Улс төр

medee

Манай улсад ажлын айлчлал хийж байгаа Азийн сангийн Ерөнхийлөгч ноён Дэвид Д.Арнолд айлчлалынхаа хүрээнд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхлаа.Ноён Дэвид Д.Арнолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхах үеэрээ Азийн сангаас Монгол Улсад болон Азийн бүс нутагт хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдээ танилцуулж, төрийн байгууллагуудтай хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа, цаашдын түншлэлийн асуудлаар санал солилцсон юм.   

Тухайлбал, Азийн сангийн Ерөнхийлөгч Дэвид Д.Арнолд “Азийн сан нь Монголд төлөөлөгчийн газраа нээснээс хойш 25 жил болж байна. Энэ хугацаанд олон хөтөлбөр хэрэгжүүлсэн. Одоо ч авлигатай тэмцэх, бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг дэмжих зэрэг олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна” гэлээ. Мөн ноён Дэвид Д.Арнолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018-2019 оныг “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил болгон зарласантай нь холбогдуулан Азийн сангаас хэрэгжүүлдэг төрийн үйл ажиллагааг хариуцлагатай, ил тод байлгах хөтөлбөрөөрөө хамтран ажиллахдаа таатай байх болно гэдгээ хэллээ. Мөн тус сангаас хэрэгжүүлдэг эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжих хөтөлбөрт 5000 гаруй эмэгтэй хамрагдсан бөгөөд цаашид хөтөлбөрөө Улаанбаатар хотын гэр хороололд амьдарч буй эмэгтэйчүүд рүү чиглүүлж, тэднийг дэмжихээр төлөвлөж байгаагаа танилцуулав.Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Азийн сангийн хөтөлбөрөөр хэрэгжиж буй төслүүд нь үр дүнгээ өгч, хамтын ажиллагаа өргөжиж байгаа талаар яриад Монгол Улсын цөлжилтийн нөхцөл байдал, цөлжилтийг сааруулах төсөл хөтөлбөрт илүүтэй анхаарч ажиллахыг ноён Дэвид Д.Арнолдоос хүссэн юм. Мөн цөлжилтийг бууруулах чиглэлээр баримталж буй бодлогоо танилцуулж, энэ чиглэлээр бэлтгэсэн төсөл, хөтөлбөрөө гардуулж өглөө. Уулзалтын төгсгөлд ноён Дэвид Д.Арнолд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Азийн сангаас хэрэгжүүлж буй зарим хөтөлбөр, ялангуяа эмэгтэйчүүдийн бизнесийг дэмжих чиглэлээр хэрэгжиж байгаа инкубатор төслийн явцтай өөрийн биеэр танилцахыг хүссэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга түүний хүсэлтийг хүлээн авахаа хэлээд, цаашдынх нь ажилд амжилт хүсэв. Монгол Улсад 1990 оноос хойш үйл ажиллагаа явуулж, 1993 оны аравдугаар сарын 1-нд суурин төлөөлөгчийн газраа нээсэн Азийн сан нь Монгол Улсад байгуулагдсан хамгийн анхны олон улсын төрийн бус байгууллага юм. Энэ сангийн зургаа дахь Ерөнхийлөгчөөр ноён Дэвид Д.Арнолд ажиллаж байгаа бөгөөд тэрбээр энэ сарын 18-19-ны өдрүүдэд манай улсад ажлын айлчлал хийж байна.

Т.БАТСҮРЭН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 3

зүчи (59.153.114.123)
2018-04-20 10:31:47
Азийн сан гэдэг чинь маш сайхан халхавчтай маш том ТАГНУУЛЫН БАЙГУУЛАГА шүүдээ.Болгоомжтой л байх хэрэгтэй

МАРШИЛ\ЭРДЭНЭБАТ (146.185.28.59)
2018-04-20 00:52:31
ERONXLOGCH\X\BATTYLGA\BI\JINGIC\XAAN\JUB CAN\DYGERIN\ERDENEBAT\BAUNA\TA\URAN\ZURA GAA\ZURJ\BAINA\YY\BI\ZURCAAR\BIJCER\BURX AN\BUD-TA=ZUR-XAI\BOLCOR\BAINA\GAZARIN\G YND\XYNI\MATER\BOLOX\DYR\TORX\OORJILDOG\ BYLEGLEL\BAINA\TED\CANCARIN\ZOMIN\ENERGI N\XYJ\ASHIGLAN\MATRIX\XICER\DARUI\25\JIL \BOLJE\TUXAILBAL\16\CURGULIN\8B\ANGIG\MI NGA\ECON\ZUN\NAIAN\GURBAN\OND\TOGCCON\MO NXNACAN\N\ZURAJ\DARAMBAZARIN\DYRIG\BYTEE B\100\AILIN\2\BAIRNI\GUJIN\NEGEN\TOT\NOC OGIN\ERDENEBAATAR\N\\BARIMALJIN\GABIAT\E NXAMAGLAN\MON\BATLAN\XAMGALAXIN\CAID\BAN KNI\ZAXIRAL\LU\BOLDIN\DYRIG\BYTEJE\AAB\N \JOLOJ\TOMOR

Зочин (112.72.14.75)
2018-04-20 00:36:04
Eh orondoo ezen bh zaya tutaad 28 jil bolloo

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-05-22 18:38:01 - Нийслэл
Сургуулийн эргүүл зодож танхайрсан М-д долоо хоногийн баривчлах шийтгэл оноожээ
2018-05-22 18:32:43 - Гадаад
Пхеньян Өмнөдийн сэтгүүлчдийн нэрсийн жагсаалтыг хүлээж авахаас татгалзав
2018-05-22 18:01:13 - Шар
Хорт хавдартай сувилагчид туслах хандивын тоглолт зохион байгуулахаар болжээ
2018-05-22 17:55:58 - Энтертайнмент
Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шаравыг хүлээн авч уулзлаа
2018-05-22 17:49:35 - Нийслэл
Суулт хийж буй иргэд ОУВС-гийн байранд очиж мэдэгдэл гардуулав
2018-05-22 17:21:24 - Байгаль Орчин
Дондогдулам хатны бунхан орчмын газар эзэмших эрхийг цуцаллаа
2018-05-22 17:11:01 - Гадаад
Д.Цогтбаатар сайд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой уулзжээ
2018-05-22 17:05:04 - Улс төр
Мал эмнэлэг, үржлийн газрыг Мал эмнэлгийн ерөнхий газар болгоно
2018-05-22 17:00:35 - Эрүүл мэнд
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
2018-05-22 16:57:44 - Улс төр
Элчин сайд Н.Ализодаг хүлээн авч уулзав
2018-05-22 16:54:27 - Энтертайнмент
Монголын уран бүтээлчид Олон улсын модон баримлын уралдаанд тэргүүлжээ
2018-05-22 16:18:21 - Шар
Улсын харцага Г.Ганхуяг: Надад үүнээс өөр олон ан хийх үеийн зураг бий
2018-05-22 16:05:43 - Улс төр
Төвлөрлийг сааруулах асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа
2018-05-22 15:54:02 - Орон нутаг
Цэргийн сургалт бэлтгэл явагдаж байна
2018-05-22 15:30:04 - Энтертайнмент
“Хүүхэд-Хэрэглэгч ” аянд нэгдэх уриалга гаргалаа
2018-05-22 15:23:02 - Хууль
Хүрэн баавгайн арьс тээвэрлэж явсан иргэнийг 13 сая төгрөгөөр торгожээ
2018-05-22 14:57:07 - Хууль
42 настай эмэгтэйг мөргөөд зугтсан “Приус”-ийн жолоочийг олсон гэв
2018-05-22 14:45:42 - Орон нутаг
Буриад түмний “Бага Алтаргана” наадам болж байна
2018-05-22 14:44:24 - Улс төр
БНЭУ-ын Үндэсний Батлан хамгаалахын коллежийн удирдлагуудыг хүлээн авч уулзав
2018-05-22 14:23:17 - Улс төр
Хууль сахиулах байгууллагын алба хаагчдын тэтгэвэр, тэтгэмжийн асуудлаар асуулга тавьжээ
2018-05-22 14:14:35 - Нийслэл
“Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гийн үйл ажиллагаа үргэлжилж байна
2018-05-22 14:11:18 - Хууль
Ховор амьтан агнах гэмт хэрэг тасрахгүй байна
2018-05-22 13:46:25 - Эрүүл мэнд
Өнгөрөгч сард ДОХ-ын таван тохиолдол илэрчээ
2018-05-22 13:36:51 - Нийслэл
С.Батболд “Хөгжлийн алтан гурвалжин бодлого” хэрэгжүүлнэ
2018-05-22 13:04:50 - Нийслэл
Нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Бээжин хотын туршлагыг судална
2018-05-22 12:44:34 - Эрүүл мэнд
Нялхсын эндэгдэл буурч, эхийн эндэгдэл нэмэгджээ
2018-05-22 12:43:35 - Эдийн засаг
Б.Батбаяр: Монгол Улсыг өрөнд оруулсан хүмүүс одоо Оюутолгойд шалгалт хийж байна
2018-05-22 12:34:50 - Эдийн засаг
Арнауд Суарат: Монгол Улс байгуулсан гэрээгээ дагаж мөрдөх нь чухал
2018-05-22 12:29:50 - Орон нутаг
“Маргад” дээд сургуульд АН2 онгоцтой болжээ
2018-05-22 12:18:06 - Орон нутаг
Сэлэнгэ аймагт гарсан түймрийг унтраахаар 180 гаруй хүн ажиллаж байна
2018-05-22 12:15:59 - Шар
Кокаин бүхий 106 капсул залгин хилээр нэвтрэх гэж байжээ
2018-05-22 12:14:16 - Боловсрол
Анагаахын сургуулийг 3000 гаруй оюутан төгсөнө
2018-05-22 12:12:15 - Спорт
Уулчин Ж.Бямбасүрэн Лхоце хайрхны оргилд гарчээ
2018-05-22 12:11:13 - Нийслэл
Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана
2018-05-22 12:02:45 - Хууль
Сураггүй алга болсон Б.Ариунзаяа гэх эмэгтэйг эмнэлгээс олсон гэв
2018-05-22 11:58:33 - Нийслэл
Эрүүл мэнд, ШУ-ны салбарынхан өнөөдрөөс ажил хаяна
2018-05-22 11:48:42 - Хууль
Ш.Солонгыг ҮХЦ-ийн гишүүнээр томилохыг дэмжлээ
2018-05-22 11:08:08 - Нийслэл
Бүдүүлэг авирласан жолооч эмэгтэйд торгуулийн арга хэмжээ авчээ
2018-05-22 11:01:23 - Хууль
Ноён уултай холбоотой шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшлов
2018-05-22 10:47:05 - Улс төр
Х.Баттулга: Монголд номтой цэцэн нь олон болж, зоригтой хийдэг нь цөөн болжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-05-21 08:55:22 - Улс төр
Х.Нямбаатар: С.Батболд хармаандаа 69 хүн хийчихээд, улайраад байна
2018-05-19 13:22:27 - Хууль
Г.Сарангэрэлийг яллагдагчаар татна
2018-05-21 11:00:33 - Байгаль Орчин
АНХААРУУЛГА: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2018-05-21 18:20:06 - Гадаад
Монгол Улсын Ерөнхий сайдыг хүлээж авах бэлтгэл хангагдаагүй гэж мэдэгджээ
2018-05-21 18:12:28 - Хууль
Б.Батдэлгэрийг цагаатгалаа
2018-05-22 12:02:45 - Хууль
Сураггүй алга болсон Б.Ариунзаяа гэх эмэгтэйг эмнэлгээс олсон гэв
2018-05-21 18:25:42 - Шар
Г.Бямбасүрэн: Э.Эрдэнэжамъян, Уламбаяр нар О.Баасанхүү гишүүний элэг рүү өшиглөж зодсон
2018-05-22 16:18:21 - Шар
Улсын харцага Г.Ганхуяг: Надад үүнээс өөр олон ан хийх үеийн зураг бий
2018-05-21 08:39:26 - Хууль
Сургуулийн эргүүлүүд гэрлэн дохионы өнгө хамаарахгүй жолооч нарыг хүчээр зогсоох нь зөв үү
2018-05-22 09:08:44 - Эдийн засаг
Н.Дашзэвэг: С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг шалгаж, хариуцлага тооцох нь зөв