Ногоон санхүүжилтийн II чуулган амжилттай болж өндөрлөлөө

Түгээх    
2018-04-20 08:28:09 - Эдийн засаг

ХасБанк НҮБ-ын дэргэдэх Уур амьсгалын ногоон сан, Монгол Улсын Эрчим хүчний зохицуулах хороо болон Байгаль орчин уур амьсгалын сантай хамтран “Ногоон санхүүжилтийн хоёрдугаар чуулган”-ыг Бэст Вэстэрн Туушин зочид буудлын Соёмбо танхимд өнөөдөр зохион байгууллаа.

“Эрчим хүчний хэмнэлт” сэдвийн хүрээнд “Бид дэмжинэ” уриатайгаар явагдсан тус чуулганд Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн дагуу эрчим хүч хэмнэх үүрэг хүлээн ажиллаж байгаа, сэргээгдэх эрчим хүчний болон эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүн, технологи, тоног төхөөрөмжийг худалдан авч, үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр зорьж сонирхож буй аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл болон төр засаг, олон улсын байгууллагын төлөөлөл, хувь хүмүүс оролцсон бөгөөд эрчим хүчний хэмнэлт бий болгох арга замууд, түүнийг дэмжих санхүүжилтийн шийдлүүдийн талаар ярилцлаа.

Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан Ногоон санхүүжилтын II чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Эрчим хүчийг хэмнэж үр ашигтай хэрэглэх нь эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэл, ажил, үйлчилгээний бүтээмжийг нэмэгдүүлэх, үргүй зардлыг бууруулахаас гадна байгалийн нөхөн сэргээгдэхгүй нөөцийг ариг гамтай хэрэглэх дэлхий нийтийн чиг хандлагатай нийцэж байгаа юм. Ганцхан жишээ дурдахад Эрчим хүчний зохицуулах хорооноос хэрэглэгчдийн эрчим хүчний хэмнэлт, үр ашгийг дээшлүүлэх, нэгдсэн удирдлага зохицуулалтаар хангах ажлын хүрээнд Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр үүрэг хүлээсэн 15 аж ахуйн нэгж, байгууллагад эрчим хүчний жишиг аудитын төслийг хэрэгжүүллээ.  Энэхүү аудитын зөвлөмжийн дагуу эрчим хүчний хэмнэлтийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд нийт 58 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдах ба жилдээ 259.7 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч буюу 35.1 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж, хөрөнгө оруулалтын зардлаа дунджаар 3 жилийн дотор нөхөж, нийтдээ 620 гаруй мянган тонн СО2 /хүлэмжийн хий/-н ялгарлыг бууруулах боломжтой гэсэн дүгнэлт гарсан нь бидэнд эрчим хүч хэмнэх асар их нөөц байгааг илтгэж байна” гэжээ.

Мөн эрчим хүчний хэмнэлт, эрх зүйн зохицуулалт, ач холбогдол, Байгууллагын эрчим хүчний удирдлагын тогтолцоог нэвтрүүлэх нь, ХасБанкны “Хүлэмжийн хийг бууруулах бизнесийн зээлийн хөтөлбөр”, Ногоон санхүүжилтийн шалгуур зэрэг сэдвүүдээр илтгэл тавигдсанаас гадна хүлэмжийн хийг бууруулснаар нөхөн олговор авах боломжийг танилцуулж, ногоон зээл авч амжилттай үйл ажиллагаа явуулж буй бизнесүүдийн бодит туршлагаас хуваалцсанд оролцогчид талархалтай байсан юм.

2017 онд ХасБанк Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд баригдах 10 мега ваттын хүчин чадалтай нарны цахилгаан станцыг барих төслийг Уур амьсгалын ногоон сангийн эх үүсвэрээр санхүүжүүлэхээр болсон бөгөөд чуулганы үеэр ХасБанкны Байгууллагын банкны газрын захирал Б.Еркин, төслийн хэрэгжүүлэгч И Эс Би Солар Энержи компанийн Гүйцэтгэх захирал С.Хүрэлбаатар нар Санхүүжилтийн гэрээнд гарын үсэг зурлаа. Уг төслийн үр дүнд цахилгаан эрчим хүчний сүлжээнд жил бүр 15,395 МВт цахилгаан нийлүүлэх бөгөөд ингэснээр  хүлэмжийн хийн ялгарлыг жилд 12,270 тн-оор бууруулаад зогсохгүй 171 сая литр усыг хэмнэх юм.

ХасБанкны Гүйцэтгэх захирал М.Болдоо чуулганд хэлсэн үгэндээ “Энэхүү чуулганаар эрчим хүчийг хэмнэснээр байгаль орчинд ээлтэй байгаад зогсохгүй үйл ажиллагааны зардал буурч, үр ашгаа нэмэгдүүлэх, хөнгөлөлттэй санхүүжилтэд хамрагдах боломжтой гэдгийг оролцогчид маань ойлгож, мэдлэг, мэдээлэл авч, сайн төдийгүй саар туршлагаасаа ч хуваалцаж чадсанд баяртай байна. Өнгөрсөн жилийн анхдугаар чуулганы үр дүнд иргэд, ААН-үүд ХасБанкнаас нийт 8.5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл авснаар жил бүр 10.3 сая киловатт эрчим хүч хэмнэж, 4,303 тонн хүлэмжийн хийг бууруулж байна. Энэ жилийн чуулган үүнээс ч илүү үр дүнтэй байж, олон мянган иргэн, олон зуун бизнес эрхлэгчид өгөөжөө өгөөд зогсохгүй эх орныхоо үзэсгэлэнт байгалийг унаган төрхөөр нь хадгалж үлдэх, улмаар Монгол Улсын 2016-2030 оны Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хэрэгжилтийг хангахад хувь нэмрээ оруулна гэдэгт эргэлзэхгүй байна.” хэмээн онцоллоо.

Эрчим хүч хэмнэлтийн тухай хуулийн дагуу Монгол Улсын Засгийн газраас Эрчим хүч хэмнэх Үндэсний хөтөлбөрийг баталсан бөгөөд 2018-2022 он хүртэл энэхүү хөтөлбөрийг орон даяар бүхий л салбарыг хамруулан хэрэгжүүлэх юм.

ХасБанк Ногоон санхүүжилтийн чуулганыг цаашид ч уламжлал болгон зохион байгуулах бөгөөд дэлхий нийтэд тулгамдаад буй уур амьсгалын өөрчлөлтийг бүс нутгийн хэмжээнд сааруулахад бодит хувь нэмэр оруулан, манлайлан ажилласаар байх болно.

Эрчим хүчний хэмнэлт-Бид дэмжинэ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Шинэ мэдээ
2018-08-16 11:00:22 - Улс төр
Монгол Беларусь улсын тээврийн салбарын хамтын ажиллагаа өргөжиж байна
2018-08-16 10:53:16 - Орон нутаг
Ховд аймгийн Жаргалант суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо
2018-08-16 08:22:39 - Байгаль Орчин
Улаанбаатарт 18 хэм дулаан байна
2018-08-16 08:20:22 - Энтертайнмент
Л.Нацагдорж: Монгол орныхоо явж болох бүх газраар явж, зураглалыг нь “Google street view”-д оруулаад байна
2018-08-16 08:20:20 - Улс төр
Ц.Цогзолмаа: Б.Чойжилсүрэн гишүүн надаас барилгаа худалдаж аваач гэж гуйгаагүй
2018-08-16 08:20:17 - Нийслэл
ИНФОГРАФИК: Та замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрэмтэй танилцсан уу
2018-08-16 08:20:14 - Эрүүл мэнд
СУРВАЛЖЛАГА: Эмнэлгүүдийн сахиурын өрөөнүүд бохир, бүгчим байна
2018-08-16 08:20:11 - Хууль
Бага насны охидыг хуурч, нүцгэн зургийг нь авдаг байсан этгээдийг саатууллаа
2018-08-16 08:19:59 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2018-08-15 19:01:55 - Нийслэл
Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын ногдол ашгийг Нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр боллоо
2018-08-15 18:57:51 - Нийслэл
Хэрэглээний бүх төрлийн зээлийг ХААН-ААС АВААРАЙ
2018-08-15 18:56:39 - Улс төр
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд албан даалгавар хүргүүллээ
2018-08-15 18:43:54 - Гадаад
Японы Эзэн хаан гүн эмгэнэл илэрхийлж, Абэ дайны аюулыг дахин давтахгүйгээ тангараглав
2018-08-15 17:57:47 - Гадаад
Ким Чен Ун Владимир Путинд баярын цахилгаан утас илгээжээ
2018-08-15 17:24:15 - Нийслэл
Хот хоорондын зорчигч тээврийн үнэ тарифыг нэмэхийг шаардлаа
2018-08-15 17:18:47 - Гадаад
Грект түймрийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 96-д хүрчээ
2018-08-15 16:23:22 - Хууль
Хүүхэд тээвэрлэх автобусуудад үзлэг, шалгалт хийж байна
2018-08-15 16:20:31 - Эрүүл мэнд
ДОХ-ын тохиолдол хоёроор нэмэгджээ
2018-08-15 16:00:25 - Нийслэл
Нийслэлийн СӨБ-ын багш нарт Солонгосын Их дээд сургуулийн эрдэмтэд сургалт явууллаа
2018-08-15 16:00:07 - Нийслэл
Д.Жигжиднямаа: Хүндрэлтэй нөхцөл байдлыг хаяж явах сэтгэл байгаагүй учраас өргөдөл өгөөгүй
2018-08-15 15:41:50 - Улс төр
Г.Занданшатар: Сайдын томилгоог намын УЗ, бүлгээр хэлэлцэж шийднэ
2018-08-15 15:26:19 - Эдийн засаг
СТАТИСТИК: Улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 291.3 төгрөгийн ашигтай гарлаа
2018-08-15 15:17:10 - Гадаад
Шинэ Зеландад 30 орчим мянган багш ажил хаяжээ
2018-08-15 15:09:14 - Эдийн засаг
Нэг өрхийн сарын дундаж орлого 1.1 сая төгрөг болж өсчээ
2018-08-15 15:06:33 - Улс төр
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулав
2018-08-15 15:04:58 - Улс төр
Нөхөн болон дахин сонгуульд нийт 390 сая төгрөг зарцуулна
2018-08-15 14:40:07 - Нийслэл
Ажилгүй иргэдийн 58.0 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна гэв
2018-08-15 14:34:56 - Гадаад
Пхеньян: Путин Ким Чен Унтай уулзахад бэлэн байгаагаа илэрхийлсэн
2018-08-15 14:21:45 - Нийслэл
Германд галт тэрэгний машинистын чиглэлээр сурч, ажиллах залуусыг бүртгэж эхэлжээ
2018-08-15 14:06:52 - Хууль
Голууд үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
2018-08-15 14:06:30 - Орон нутаг
Сангийн далайд "луу унжжээ"
2018-08-15 13:46:32 - Орон нутаг
Айраг суманд үерийн улмаас хоёр хүн амиа алджээ
2018-08-15 13:46:18 - Нийслэл
Дарь-Эхийн авто замын доогуур ус зайлуулах хоолой суурилуулжээ
2018-08-15 13:44:04 - Боловсрол
БСШУСЯ-наас чанаргүй гүйцэтгэл үзүүлсэн компаниудын "Хар жагсаалт"-ийг яаралтай гаргахыг үүрэг болголоо
2018-08-15 13:06:40 - Улс төр
С.Чинзориг: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулахаар боллоо
2018-08-15 13:02:23 - Орон нутаг
Түр саатуулагдсан мотоциклийг эзэмшигчдэд нь буцаан олгож байна
2018-08-15 12:56:08 - Орон нутаг
Эмээлтэд буга замын хашлага давах гэж байгаад дунд чөмөг нь мултарсан хэрэг гарчээ
2018-08-15 12:36:55 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны тохирол энэ ням гаригт явагдана
2018-08-15 12:33:20 - Эрүүл мэнд
"Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр батлагдлаа
2018-08-15 12:31:15 - Энтертайнмент
"Элсний фестиваль-2018" соёл, спорт, урлагийн наадам болно
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-08-13 08:47:30 - Хууль
Т.Сайнжаргал: Талийгчийг хүний ёсноос гажууд, харгис хэрцгийгээр, санаатайгаар бүлэглэн хөнөөсөн
2018-08-15 09:04:55 - Боловсрол
Д.Мөнхбаатар: Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын 70 ажилтны 68-ыг нь ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн
2018-08-14 08:28:07 - Нийслэл
ЗГ-ын тэргүүний хамаатан, ЗТХЯ-ны хэлтсийн дарга яамныхаа мэргэжилтэн эмэгтэйн биед гэмтэл учруулсан хэрэгт холбогджээ
2018-08-13 18:34:57 - Шар
Б.Махбал 1.57 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй
2018-08-15 09:25:56 - Нийслэл
Төгсөгчдийг маань хараад “Харүмафүжи Монголдоо хэрэгтэй зүйл хийжээ” гэж хэлбэл миний зорилго биелэх болно
2018-08-13 13:09:11 - Хууль
Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг солих уу
2018-08-14 10:33:55 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдад Ц.Бат-Энх, Д.Амарбаясгалан нар яригдаж байна
2018-08-14 12:13:17 - Шар
Ходоодондоо кокаин “хадгалсан” зорчигчоос болж онгоц яаралтай газарджээ
2018-08-14 16:44:16 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар Л.Халтарыг томилно
2018-08-14 08:56:19 - Орон нутаг
Хэнтий аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан залуусын цуглааны үеэр алга болсон 17 настай хүү амиа алдсан уу