Хөвсгөлийн Эрдэнэбулган суманд 192 хүн өдөр шөнөгүй ажиллаж, аюулт түймрийг цурманд орууллаа

Түгээх    
2018-04-20 08:42:29 - Орон нутаг

tuimer

Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд гарсан түймрийн талаарх мэдээллийг тус сумын Иргэдийн хурлын дарга Д.Дагваас тодруулаа.

-ЭНЭ ЖИЛ БУГЫН ЭВЭР ҮНЭД ХҮРСЭН НЬ ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМЭР
ГАРАХАД НӨЛӨӨЛСӨН БАЙЖ МАГАДГҮЙ-

Эрдэнэбулган сумын Иргэдийн хурлын дарга Д.Дагва: “Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган суманд 2018 оны дөрвөн сарын 15-ны 14:37 минутад Горхины эх Ухнатын даваанд ой хээрийн түймэр гарсан. Хамгийн анх сумын ойролцоо амьдардаг иргэн мэдээлснээр уг түймрийн унтраах ажил эхэлж хүмүүсийг зохион байгуулалтад оруулж эхэлсэн. Тэр өдрөөс хойш ой хээрийн түймрийг унтраахаар тав дахь өдрөө ажиллаж байна. Одоогийн байдлаар Хөвсгөл, Булган, Орхон аймгийн онцгой байдлын алба хаагчид, орон нутгийн иргэд, зургаан автомашин, найман мотоцикл, 30 гаруй морьтой хүн ажиллаж байна. Түймрийн голомтод 192 хүн ажиллаж цурманд нь орууллаа. Баруун хойд зүгээс зүүн урд зүг рүү чиглэсэн түймэр бүрэн унтарсан. Баруун хойноосоо зүүн хойд хүртэлх газрын түймрийг өнгөрсөн шөнө /2018.04.18/ цурманд оруулж түймрийг барьж авлаа. Одоо түймрийг дотгош нь хумиж дахин гадгашаа алдахгүй байхын тулд аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Урьдчилсан мэдээгээр 5800 га газар түймэрт өртсөн байна. Ой хээрийн түймэрт зэрлэг ан амьтад өртөөгүй.

Хөвсгөл аймгийн ихэнх газар нутаг онцгой хуурайшилтай газар нутгуудын тоонд орсон байна. Тэр тусмаа Эрдэнэбулган сум өнгөрч буй өвөл цас ороогүй бараан өвөлжсөн. Сүүлийн 20 гаруй жил ингэж цасгүй хар өвөлжиж байсангүй ээ. Манай нутгаар Хөвсгөл нуураас эх авдаг Эгийн гол дайран өнгөрч Сэлэнгэ мөрөнд цутгадаг. Ерөнхийдөө манай сум уулархаг, газар нутгийн ихэнхийг ой тайга эзэлдэг учраас харьцангуй чийгшилтэй. Энэ жил тун ч бага хур тундас унаж хуурайшилт ихтэй байна. Энэ жил бугын эвэр үнэд орж шинэ эврийг нь 52-54 мянган төгрөгөөр авлаа. Үүнтэй холбоотойгоор хулгайн анчид ой тайгаар эвэр түүх гэж их явсан болов уу. Саяны хэд хоногт бид ой хээрийг түймрийг цурманд нь оруулах гээд хамгийн анх гал дэгдсэн газарт очиж үзлэг шинжилгээ хийгээгүй байна. Бүрэн унтраасныхаа дараа үзлэг шинжилгээ хийнэ. Эзэн холбогдогчийг нь олдоггүй юмаа гэхэд юунаас хамгийн анх түймэр дэгдсэн байна вэ гэдгийг цагдаагийн байгууллага, шүүх шинжилгээнийхэн тогтоох байхаа. Хохирлын хэмжээг түймэр бүрэн унтарснаас хойш 30 хоногийн дотор гаргана. Урсгалд зардалд ойролцоогоор 3-4 сая төгрөг гаргаад байна. Түймэр унтрааж буй хүмүүс эхний гурав хоногт өөрсдийнхөө хоол ундны асуудлыг зохицуулж байсан. Хоёр хоногийн өмнөөс 192 хүний хоол унд, бензин шатахууны үнийг гаргаж байна. Цаашид хохирлын хэмжээ хэд гарахыг мэдэхгүй байна” гэсэн хариултыг өглөө.

tuimer

-МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД ОЙ ХЭЭРИЙН ТҮЙМЭР ГАРАХ ЭРСДЭЛТЭЙ ГАЗАР НУТГУУД-

-Увс аймгийн Улаангом, Баруунтуруун сум

-Завханы Нөмрөг сум

-Хөвсгөлийн Хатгал, Тариалан, Цагаан-Үүр, Баянзүрх, Эрдэнэбулган сум

-Архангайн Цэцэрлэг, Эрдэнэмандал сум

-Өвөрхангайн Хужирт, Хархорин сум

-Булганы бүх нутаг

-Орхон аймаг

-Сэлэнгийн Цагааннуураас бусад бүх сум

-Дархан-Уул аймаг

-Төв аймгийн Мөнгөнморьт, Жаргалант сум

-Хэнтийн Баян-Овоо, Биндэр, Дархан, Өмнөдэлгэр сум

-Дорнодын Чойбалсан сум

-Улаанбаатар хотын газар нутаг бүхэлдээ түймрийн эрсдэл их буюу аюултайд тооцогдож байна.

Тиймээс хуурайшилт ихтэй эдгээр бүс нутгуудад иргэд гал түймрийн эрсдэл гаргахаас сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.

М.АМАРЖАРГАЛ

tuimer

tuimer

tuimer



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 9

Би (66.181.183.167)
2018-04-20 15:05:39
ХӨВСГӨЛЧҮҮДДЭЭ БАЯР ХҮРГЭЕ ХАЙРТАЙ ШҮҮ

амжилт хүсье (150.129.142.214)
2018-04-20 11:08:39
Ашгүй дээ. Санамсаргүй зүйлээс болоод асар их зарлага гарах юм даа

Зочин (66.181.161.2)
2018-04-20 11:03:28
Odoo ashgvidee. Ix sanaa zowloo. Xairan sxan oi mod mini. Tsaashid sain bolgoomjtoi xandaj bgarai. Xvmvvs ee.

Зочин (66.181.161.2)
2018-04-20 11:03:28
Odoo ashgvidee. Ix sanaa zowloo. Xairan sxan oi mod mini. Tsaashid sain bolgoomjtoi xandaj bgarai. Xvmvvs ee.

Зочин (66.181.161.2)
2018-04-20 11:03:27
Odoo ashgvidee. Ix sanaa zowloo. Xairan sxan oi mod mini. Tsaashid sain bolgoomjtoi xandaj bgarai. Xvmvvs ee.

Зочин (66.181.161.2)
2018-04-20 11:03:27
Odoo ashgvidee. Ix sanaa zowloo. Xairan sxan oi mod mini. Tsaashid sain bolgoomjtoi xandaj bgarai. Xvmvvs ee.

Зочин (202.21.106.116)
2018-04-20 10:29:25
Хулгайн ачид их балаг тарих юмдаа

Зочин (103.229.177.46)
2018-04-20 10:21:44
Сайн ажиллажээ,мундаг, баярлалаа та бүхэндээ

Зочин (27.123.212.141)
2018-04-20 10:11:19
Ашгуй дээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-17 17:22:42 - Нийслэл
Түгээлтийн автомашиныг цагийн хязгаарлалттай хөдөлгөөнд оролцуулахыг зөвшөөрөхгүй гэв
2018-10-17 17:19:43 - Улс төр
Сурагчдыг хоёр сар амраах асуудлыг судлахаар болов
2018-10-17 17:09:00 - Байгаль Орчин
Энэ сарын 19-нөөс эхлэн ихэнх нутгаар хүйтэрнэ
2018-10-17 16:48:47 - Боловсрол
Соёлын өвийн дархлааны асуудлаар зөвлөлдлөө
2018-10-17 16:39:06 - Гадаад
Ким Чен Ун удахгүй ОХУ-д айлчилна
2018-10-17 16:30:27 - Улс төр
БНХАУ-ын зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжих төслүүдийн явцыг эрчимжүүлнэ
2018-10-17 16:28:17 - Боловсрол
Хэл засалч Светлана Юрьевна манай улсад ажиллаж байна
2018-10-17 16:24:45 - Эдийн засаг
Азийн хөгжлийн банктай хамтран төсөл хэрэгжүүлнэ
2018-10-17 15:53:22 - Улс төр
Вакцин хийлгээгүй бол торгох нь зөв эсэхийг хэлэлцлээ
2018-10-17 15:47:09 - Шар
Нийслэлд 104 сая төгрөгийн алим устгалд оруулжээ
2018-10-17 15:37:06 - Нийслэл
“Centеrra Gold” компани хувьцаагаа зарсан нь хууль бус үйлдэл, Дээд шүүхэд гомдол гаргана гэв
2018-10-17 15:18:41 - Энтертайнмент
Гимнастикийн Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн Монголд анх удаа болно
2018-10-17 15:14:59 - Боловсрол
“НОМИН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР”- ийн шилдгүүд тодорлоо
2018-10-17 15:06:48 - Нийслэл
Ubike” түрээсийн дугуйн үйлчилгээ ирэх долоо хоногоос завсарлана
2018-10-17 14:51:38 - Нийслэл
Явган хүний зам талбайг 3-5 дахин нэмэгдүүлнэ гэв
2018-10-17 14:01:38 - Улс төр
Т.Аюурсайхан: Н.Баяртсайхан ажлаа өгөх ёстой
2018-10-17 13:48:42 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга төсвөө хэмнэж, гурван “Аж үйлдвэрийн комбинат” байгуулах талаар албан бичиг хүргүүлэв
2018-10-17 13:34:43 - Эдийн засаг
Төв банкны үнэт цаас бол бонд биш
2018-10-17 13:20:05 - Шар
Хэнтий аймгаас машин хулгайлаад зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-17 13:18:14 - Эрүүл мэнд
Улсын хэмжээнд төрөлт 3.2 хувиар өсчээ
2018-10-17 13:14:21 - Эрүүл мэнд
"Дэлхийн мисс-2018"-д оролцох Э.Энхриймаа “Сүрьеэгүй Монгол” төсөл эхлүүллээ
2018-10-17 13:08:24 - Улс төр
Д.Сумъяабазар: Нэг сараас хойш шатахууны үнэд ямар ч зохицуулалт хийгээгүй
2018-10-17 12:52:45 - Улс төр
Хуулийн төслүүд өргөн барилаа
2018-10-17 12:44:39 - Нийслэл
Ирэх сарын 1-нээс гадаад паспортыг арван жилийн хугацаатайгаар олгодог болно
2018-10-17 12:26:12 - Улс төр
Ханшийн савлагаа, шатахууны үнээ барьж чадахгүй бол ЗГ-ыг огцруулах асуудлыг хөндөнө
2018-10-17 12:23:06 - Эдийн засаг
“Сүү” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга ажлаа хүлээлгэн өгчээ
2018-10-17 12:14:15 - Технологи
Эрдэмтэд хүний үснээс 50 дахин нимгэн мэдрэгч бүтээжээ
2018-10-17 12:03:58 - Улс төр
Цэцээс Хэнтийн нөхөн сонгууль явуулахыг шаардлаа
2018-10-17 12:00:52 - Спорт
Монголын хөлбөмбөгчид Лаосын шигшээ багийг хожлоо
2018-10-17 11:59:05 - Нийслэл
“Ханару” дэлгүүрээс хугацаа нь дууссан 45 нэр төрлийн 22 сая төгрөгийн бараа илэрчээ
2018-10-17 11:58:27 - Байгаль Орчин
Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах хүртэл утаанд хордсоор байх уу
2018-10-17 11:45:03 - Хууль
Амиа алдсан цагдаагийн ард дөрвөн хүүхэд өнчирч үлдэв
2018-10-17 11:31:51 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Бельги улсыг зорилоо
2018-10-17 11:22:11 - Нийслэл
Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд явагдана
2018-10-17 11:03:44 - Шар
Улсын эмнэлгүүдээс гэмт хэргийн шинжтэй хоёр үйлдэл илэрчээ
2018-10-17 10:54:22 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд түвшний уулзалтад оролцохоор мордлоо
2018-10-17 10:11:40 - Улс төр
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог Н.Цэрэнбат сайд ахлахаар болжээ
2018-10-17 09:52:51 - Улс төр
Ц.Цэрэндолгор: Ардчилсан намын эмэгтэйчүүд бүтээлч хүмүүс байдаг. Бид тэр жишгээр л явж байна
2018-10-17 09:42:29 - Нийслэл
Явган хүний зам хааж барьсан хашааг буулгалаа
2018-10-17 09:27:13 - Улс төр
Засгийн газрын хуралдаан болж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-16 08:10:06 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
2018-10-16 08:33:51 - Боловсрол
Тэтгэврийнхээ мөнгийг тэр чигээр нь монголчуудад зориулдаг УЛИ МИНДЕР-тэй ярилцлаа
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-16 16:21:51 - Хууль
Хэрэгт холбогдогчийг эрүүлжүүлэх явцад нас баржээ
2018-10-16 16:35:39 - Шар
Төрийн дууллынхаа мөрүүдийг дуулсан хятад бүсгүйг шоронд хорьжээ