Хуульд заасан үүргээ биелүүлсэн албан тушаалтнуудыг буруутгаж болохгүй

Түгээх    
2018-04-20 14:10:40 - Хууль

atgНийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу өөрийн болон хамаарал бүхий этгээдийн эзэмшиж байсан оффшор бүсэд бүртгэлтэй компанийн хувьцааг бусдад шилжүүлсэн, өөрийн албан үүргийн хүрээнд эзэмшиж байсан дансыг хаалгасан албан тушаалтнуудын нэрсийг Авлигатай тэмцэх газар нийтэд зарласан билээ.

Тэдгээр албан тушаалтнуудын нэг болох Цагдаагийн ерөнхий газрын харьяа Дотоодын цэргийн штабын дарга С.Ганбат нь Авлигатай тэмцэх газарт хандан гомдол гаргалаа. Тэрээр “Би Хонконг дахь Консулын газарт ажиллаж байх хугацаандаа албан үүргийн дагуу эзэмшиж байсан дансаа хаасан тухай мэдүүлсэн байтал намайг оффшор данстай мэтээр зарласанд гомдолтой байна” гэжээ.

Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 101 дүгээр зүйлийн 101.4, 101.5 дахь хэсэгт заасан үүргийг биелүүлсэн нэр бүхий дипломат ажилтнуудаас С.Ганбат нь албан ажлын шугамаар эзэмшиж байсан дансаа хаалгасан талаар мэдүүлж бүртгүүлсэн байна.

Авлигатай тэмцэх газраас нийтийн албан тушаалтныг ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, төрийн албаны ил тод байдлыг хангах хуулийн зорилтод нийцүүлэн албан тушаалтнуудын оффшор бүс дэх хөрөнгийн талаарх мэдүүлэг, мэдэгдлийг нийтэд мэдээлсэн болно.

Иймд хуульд заасан үүргээ биелүүлсэн дээрх нэр бүхий албан тушаалтнуудыг оффшор бүсэд хөрөнгө эзэмшиж байгаа гэж дүгнэн буруутгах үндэслэлгүй бөгөөд оффшор бүс дэх хөрөнгийн талаар мэдэгдэж бүртгүүлэх нь шинээр батлагдсан хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа юм.

Б.БУРМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 7

Зочин (103.87.255.93)
2018-04-21 08:42:48
Цагдаад ажилбал ганбат шиг баяжина шүү.урагшаа

зочин (202.21.106.109)
2018-04-20 19:54:01
Офшороос оруулж ирсэн мөнгийг улсад өг гэж тэнэгдэж болохгүй. Харин уг мөнгө татварт хамрагдаж татвар нь төлөгдсөнийг эзэн нь нотлох ёстой. Нотолж чадахгүй бол татварыг нв нөхөн төлөх ёстой.

зочин (122.201.19.99)
2018-04-20 17:29:13
Төрд ажлаад Ганбат шиг яаж баян болох ууу

otgoo (202.21.109.143)
2018-04-20 16:46:36
asuudal ewgvi boloxoos umnu uursdiiguu argalj bgaa yum bna.shorond oroxoos aisan baixaa!!!

тогтох (202.21.100.211)
2018-04-20 16:01:18
оффшороос мөнгөө авчир гээд авчирсан мэдүүлсэн хүнээ хэвлэл мэдээллийнхэн дэндүү ам мэдэн яллаж байгаа нь сонин санагдсан битгий авчир тэнэг минь гэсэнтэй утга нэг бишүү мэдүүлсэн хүнийг сайн байна гэх ёстой биздээ хэвлэлээр яллаад байвал хэн мэдээллэх юм

Иргэн (122.201.23.158)
2018-04-20 14:32:29
Татвар төлөхөөс зайлсхийсэн асуудлыг нь яах гэж байна вэ

Za za hulgai hii gej urialaj bna (91.231.169.123)
2018-04-20 14:15:40
Za za hulgaich nar hulgailsan ed zuilee tsagdaad ugvul tsagdaa hulgaichid ed zuilsiig ni beleglene gesentei agaar neg baina.Ene odoo Mongoliin ard tumniig avilgalchid uneheer basamjilan doromjilj baina.Tegvel ajil hiigeed yaah yum bugd hulgaich bolood gadagshina gargaard ergeed oruulj ireed l boloo yum baina shdee.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-20 18:54:36 - Гадаад
Дэлхийн хамгийн олон боолтой улс
2018-07-20 18:28:14 - Орон нутаг
Өндөрхаан нисэх онгоцны буудлын шинэчлэлийн ажилд 3.5 сая ам.доллароор туслахаар болжээ
2018-07-20 18:24:02 - Нийслэл
Баян-Өлгий рүү тусламжийн цуваа хөдөллөө
2018-07-20 18:18:23 - Шар
Улаан-Үдийн тогооч хамгийн жижиг 3 мм бууз хийжээ
2018-07-20 17:54:56 - Нийслэл
“Байгаль дэлхийгээ хамгаалъя” үзэсгэлэн нээгдлээ
2018-07-20 17:36:43 - Шар
Пак Гын Хе-д найман жилийн хорих ял нэмж оноожээ
2018-07-20 17:25:28 - Нийслэл
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эмх замбараагүй үйл ажиллагааг цэгцэлнэ
2018-07-20 17:23:18 - Орон нутаг
Сумынхаа эмнэлэгт автомашин бэлэглэжээ
2018-07-20 17:20:39 - Энтертайнмент
БНСУ-ын Пусан хотын урлагийн нэгдсэн холбоотой санамж бичиг байгуулж, хамтарсан үзэсгэлэн зохион байгууллаа
2018-07-20 17:09:53 - Улс төр
У.Хүрэлсүх: Гамшгаас сэргийлэхэд хэвлэл мэдээлэл чухал үүрэгтэй
2018-07-20 17:05:52 - Байгаль Орчин
Aвтобусны утаанаас ялгарах тортгийн хэмжээг бууруулахаар ажиллаж байна
2018-07-20 16:16:18 - Хууль
Г.Сарангэрэлд гурван жилийн хорих ял оноолоо
2018-07-20 15:57:31 - Нийслэл
Автозамд үүссэн хохирлын хэмжээ 1,3 тэрбум төгрөгт хүрчээ
2018-07-20 15:51:00 - Орон нутаг
Үерт өртсөн хүүхдүүдэд хамгааллын үйлчилгээ үзүүлж байна
2018-07-20 15:38:59 - Технологи
Архив, албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн систем "eDOC"-ийн гар утсанд зориулагдсан хувилбар хэрэглээнд нэвтэрлээ
2018-07-20 15:00:36 - Нийслэл
Бөхчүүд эмнэлэг засч тохижуулах сайн үйлсийн аян өрнүүлжээ
2018-07-20 14:47:12 - Нийслэл
Харааны бэрхшээлтэй 16 бариста бэлтгэжээ
2018-07-20 14:42:41 - Технологи
“What3words” аппликейшн ашиглан хүссэн газартаа төөрч будилахгүйгээр очих боломжтой боллоо
2018-07-20 14:41:45 - Шар
АНУ-аас хүүхэлдэйн киноны баатартай төстэй акулын шинэ төрөл олджээ
2018-07-20 14:21:56 - Орон нутаг
Хуучны дэг ёсыг сэргээж, анх удаа Хөвсгөл далайн их тахилгыг үйлдэнэ
2018-07-20 14:15:12 - Спорт
МУГТ Б.Гангаамаа: К2 уулын 7400 м-ийн өндөрт гараад байна
2018-07-20 13:38:20 - Орон нутаг
ФОТО: Улаанбаатар-Дархан чиглэлийн зам дээр залуучууд үзэл бодлоо илэрхийлж байна
2018-07-20 13:33:17 - Гадаад
Японд үерийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 225-д хүрчээ
2018-07-20 13:28:50 - Орон нутаг
Баян-Өндөр сумын иргэд баасан гаригт архи зарахгүй байх уриалга гаргажээ
2018-07-20 13:23:42 - Хууль
Хоёр хүүхэд тогтоол усанд унаж амиа алдлаа
2018-07-20 13:18:11 - Шар
Норильскт цас оржээ
2018-07-20 12:57:35 - Гадаад
АНУ Путинд намар Вашингтонд айлчлах урилга илгээжээ
2018-07-20 12:46:09 - Спорт
З.Шинэчагтага Японы тулаанчийг хүнд цохилтоор буулган авлаа
2018-07-20 12:33:51 - Хууль
Г.Сарангэрэлд холбогдох шүүх хурал үргэлжилж байна
2018-07-20 12:27:11 - Нийслэл
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын хамт олноос Баян-Өлгий аймгийн иргэдэд хандив өргөлөө
2018-07-20 12:23:12 - Боловсрол
Ховд аймгийн Мөнххайрхан сумын ЕБС-ийг Алтан гадас одонгоор шагналаа
2018-07-20 12:23:03 - Нийслэл
Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн болно
2018-07-20 12:14:00 - Орон нутаг
Хувиараа алт олборлогч хоёр иргэн амиа алджээ
2018-07-20 12:08:45 - Хууль
Цэрэг татлагад ирээгүй есөн иргэнийг торгов
2018-07-20 11:06:22 - Эрүүл мэнд
Зарим шүдний эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх санал хүргүүлжээ
2018-07-20 11:01:40 - Нийслэл
Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн уулзвар хүртэлх замыг 11 хоног хаана
2018-07-20 10:59:33 - Орон нутаг
Борооны улмаас цахилгаан дамжуулах агаарын шугамын 27 тулгуур багана унажээ
2018-07-20 08:52:53 - Байгаль Орчин
Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2018-07-20 08:49:49 - Эдийн засаг
ШӨХТГ шатахууны үнэ “ТЭНГЭРТ ХАДААД” байхад сүржин сүрдүүлгээс өөр юу хийв
2018-07-20 08:49:46 - Хууль
Л.Батчулуун: Алтны уурхайнуудаас болж Бат-Өлзий сумын хүн, мал, амьтад ундны усгүй болсон
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-07-18 17:00:40 - Шар
СТА Т.Дэлгэрмөрөн дурлалт бүсгүйгээ олонд ил болгов
2018-07-18 15:49:47 - Хууль
Ах дүүс рүү бензин цацаж шатаасан иргэнийг баривчлан шалгаж байна
2018-07-18 16:03:58 - Хууль
Т.Мөнхтунгалаг: АТГ-ын хяналтын камерын бичлэг алдагдсан
2018-07-19 09:46:39 - Улс төр
УИХ-ын ээлжит бус чуулганаар АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах нь тодорхой болсон уу
2018-07-19 08:37:59 - Хууль
АНУ-ын Сиэтл хотод амьдардаг 23 настай монгол залуу сураггүй алга болжээ
2018-07-17 17:07:46 - Нийслэл
Баянзүрх дүүрэгт 60 настай иргэн үерийн усанд автаж, амиа алджээ
2018-07-18 15:00:55 - Шар
Казакстан руу хууль бусаар машин оруулж зардаг монгол "мафи"-ийг мөрдөж эхэлжээ
2018-07-19 08:37:49 - Хууль
Хар тамхины хэрэгт дахин холбогдсон Г.Сарангэрэлд 2-8 жилийн ял төлөвлөжээ
2018-07-17 17:10:45 - Гадаад
БНСУ-д хууль ёсоор оршин суугаа монголчуудын анхааралд
2018-07-18 12:04:55 - Орон нутаг
Өмнөговь аймгаас олдсон цогцос хэн болохыг тогтоожээ