Д.Жамъян: Ном уншина гэдэг номондоо орж, баатартайгаа ярьж амьдрахын нэр

Түгээх    
2018-04-20 16:26:37 - Боловсрол

nom

-ТАВ ХОНОГ ҮРГЭЛЖЛЭХ НОМЫН ӨДӨРЛӨГ ЭХЭЛЛЭЭ-

Өнөөдөр “Дэлхийн номын өдөр”-ийг тохиолдуулан Спортын төв ордны гадна талбайд номын өдөрлөг зохион байгуулагдаж байна. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын шийдвэрээр “Дэлхийн номын өдөр”-ийг 2018 оны дөрөвдүгээр сарын 20-25-ны өдрүүдэд улс орон даяар тэмдэглэх шийдвэр гаргасны дагуу ийнхүү өнөөдөр эхэлж байгаа юм.Тус өдөрлөгт “Мөнхийн үсэг”, “Нэпко”, “Монсудар”, “Соёмбо принтинг” зэрэг олон хэвлэх үйлдвэрүүдээс гадна, хэвлэн нийтлэгчид, зохиолчид, номын санчид, уншигчид оролцож байгаа юм. Мөн энэ үеэр хуучин номын худалдаа өргөнөөр дэлгэгджээ. Үнийн хувьд 1000 төгрөгнөөс 200 мянган төгрөгийн хооронд худалдаалагдаж байгаа аж. Тухайлбал, шинэ хэвлэлтийн номнууд дэлгүүрийн үнээс 5-10 мянган төгрөгөөр хямд байгаа бол хуучин хэвлэлтийн номнууд дунджаар 1000-аас 20 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна.      

Тус өдөрлөгийн үргэлжлэл болж дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Төрийн ордонд Зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа, номын сугалаат худалдаа, номын үзэсгэлэн, олон улсын цахим мэдээллийн сангуудын танилцуулга, хамтран ашиглах боломж, номын хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээг зохион байгуулагдах аж.

-ХҮНИЙГ ХҮН БОЛГОДОГ АСАР НАРИЙН МЭРГЭЖИЛ БОЛ ЗОХИОЛЧ ЮМ-

nomИнгээд номын өдөрлөгийн нээлтийн үеэр зохиолч, сэтгүүлч, түүх судлаач Д.Жамъяанаас дараах тодруулгыг авлаа.

-Залуус гом уншихаа болчихсон гэх шүүмлэл их байдаг. Таны хувьд хэрхэн дүгнэдэг вэ?

-Хүмүүс ном уншихаа больчихсон байна. Учир нь цахим орчин буюу ялангуяа фэйсбүүкээс жижигхэн бичвэрүүд уншчихаад түүндээ сэтгэл ханачихдаг болсон. Уншсан гээд байгаа хүмүүсээс Шолоховын “Дөлгөөн Дон”-ыг уншсан уу гэхэд уншсан гэж хариулдаг. Хаана уншсан бэ гэхэд, их сургуулийн шалгалтад бэлдэж байхдаа зохиолын тухай товчийг нь уншсан гээд л инээдтэй юм ярьдаг байхгүй юу. Гэтэл ном уншина гэдэг номондоо орж, баатартайгаа ярьж амьдрахын нэр байхгүй юу. Энэ чинь л хүний амьдрал. Гэтэл зарим нь өмссөн хувцас, идсэн хоолоороо амьдардаг болчихож. Тийм биш. Хүн оюун санаагаараа амьдрах ёстой. Оюуны соёлын түвшин их доогуур үнэлэмжтэй болсон. Үүнийг яаж дээшлүүлэх вэ гэдэг тал дээр олон ном хэвлэгдэж байна. Арван жилийн боловсрол төгссөн л бол зохиол бичиж болно гэх ойлголттой байдаг. Байгалиас заяасан өгөгдөхүүнтэй байж зохиол гэдэг зүйлийг бичдэг юм.

-Одоо зохиолч нэртэйгээр ном гаргаж байгаа хүмүүс олон болсон шүү дээ, энэ тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Үнэнийг хэлэхэд гунигтай байдаг. Яагаад гэвэл өөрөө зохиол бичдэг хүн болохоороо маш их зовж бичдэг. Одоо хүссэн хэн нэгэн нь хаана ч суугаад, юу ч хамаагүй юм бичээд хаана ч хэвлүүлж байна шүү дээ. Түүнийг нь хэн ч хянахгүй, хэн ч санал бодлоо хэлэхгүй, хэн ч оюун санааны дүгнэлт хийхгүй байна. Их л сайхан алаг эрээн хуудастай номоо бариад би зохиолч, яруу найрагч гээд л явцгаах юм. Зохиолч гэдэг алдрыг чинь уг нь ард түмэн өгдөг юм шүү дээ. Ном гэдэг зүйл хүний сэтгэл зүрхэнд хөрөнгө оруулалт хийдэг. Агуу байх, нинжин сэтгэлтэй байх, бусдыг хайрлах, хорвоо байгаль ертөнцийг мэдрэх зэргийг номноос л авна. Тэр утгаараа хүн агуу их хайрыг түгээгч мөн. Үүнд утга зохиол хамгийн гол үүрэгтэй. Хүнийг хүн болгодог асар нарийн мэргэжил бол зохиолч юм.

-Манай Монголд сайн зохиолч байхгүй гэж зарим нь ярьдаг. Үүнтэй санал нийлэх үү?

-Нийлнэ. Үнэндээ би энэ зохиолчдыг голдог. Яагаад гэвэл тэд ариун библи, коран судар, буддын гүн ухаан зэргийг уншаагүй байдаг. Хүн төрөлхтний агуу их оюун санааг уншаагүй, мэдрээгүй байж юугаа бичих нь инээдтэй хэрэг. Сайн зохиолч ховор байна. Наад зах нь гадаад хэл байхгүй. Урлах эрдэм, уран чадварийн хувьд дутагдалтай. Уран зохиол гэдэг бол сонгомол ид шидтэй зүйл.

-Бестселлер номуудыг хэрхэн яаж хардаг вэ?

-Утгагүй зүйл. Үүнийгээ одоо болих хэрэгтэй. Тийм ном байдаг гэж үзэж байгаа бол сонгомол байдлаар хийцгээ л дээ. Шилдэг номын тавиур дээр зөв номоо тавиачээ гэж хэлмээр байна. 17 жил шар хэвлэлд ажиллаж байсан Г.Г.Маркес дэлхийн шилдэг роман “Зуун жилийн ганцаардал”, “Тахлын үеийн дурлал” зэргээ бичсэн байдаг.

-"Би яруу найрагч" гэж өөрийгөө тодотгосон залуус, зохиолчдоос их болчихсон байна шүү?

-Тэр хүмүүс өөрсдийгөө мэдрэх ёстой. Би дэмий юманд хөөрцөглөж, салхи дагаж явна гэж бодмоор байна. Ядахдаа Пушкин гэдэг хүнийг, үгүйдээ Д.Нацагдоржийг ч сайн мэдэхгүй байх. Яруу найрагч гэдэг хүн ямар түвшний хүн байх вэ? Англи хэл, Хятад, Орос хэлний аль нэгийг мэддэг байх хэрэгтэй. Надад Б.Лхагвасүрэн, Д.Нямсүрэн хоёроос өөр найрагч харагддаггүй юм. Энэ хоёроос өөр хүн зүрх рүү ордоггүй юм даа. \инээв\

П.УРНАА

ГЭРЭЛ ЗУРГИЙГ Г.ТҮШИГ

nom

nom

nom

nom

nom

nom

nom

nom

nom

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 8

Би (66.181.183.78)
2018-04-20 22:04:47
Үргэлж үгүйсгэж гутаах муулах сэтгэлгээг ядаж жаахан оюунлагууд нь хиймээргүй байна даа. Даанч дэндүү гутранги нийгэм рүү хөтлөөд ямар үр нөлөө гарч байгаа юм бэ? Өнгөрснөө өнөөгөө хараасан зүхсэн, өөрсдөө юу ч биш болцгоож байгаа юм биш үү??

Зочин (66.181.186.174)
2018-04-20 21:58:10
Одоо залууст тэгэж суух зав байхгүй. Социализмын үед бол яахав төлөвлөгөө л биелүүлж байвал тархиа ажиллуулах шаардлага байгаагүй. Тийм болохоор аливаа хүнд зав ч их гардаг сонирхол ч их байж. Гэхдээ бүтээмж муу. Ном ч ховор байсан болохоор ёстой л Жамьян мэтийг нь ч гололгүй уншдаг байсан байх. Нэг л унших дон туссан хүмүүс. Харин одоо бол өөр. Бүтээмж маш чухал. Маркесыг унших уу Жамьянг уншихуу гэдэг анхнаасаа л тодорхой. 100 Жамьянг уншихаас ганц Маркесыг унших нь дээр гэдгийг баримжаалдаг болжээ. Хорвоо өөрчлөгдөж байна шүү дээ.

Ил тод (59.153.114.207)
2018-04-20 19:46:46
Хөе, хөөе бага бухимд бяцхан яруу найрагчаа учир нь чамайг нэг б найрагч гэдгийг ойлгож байна. Учир нь олдохгүй зүйл үзэглэдэг Аюурзаныг орчин үеийн их зохиолч гэхүү олон ойлгохгүй, санаан зоргоор үйл явдал нь өрнөдөг, нэг зохиолын бүх баатар нь ганцхан хүний хэл аялага, утга санаагаар ярьдаг, сэтгэдэг тийм романуудыг Сараа мараатангуудыг орчин цагийн их зохиолчид гэхүү. Бя найрагч Д.Нацагдоржын Бид хэд гэдэг роман шиг зохиолыг уншаад нэгийг бод. ХО ХО ХО

Зочин (27.123.212.137)
2018-04-20 18:24:22
Сдааа мэдээ бичсэн хужааа урнааа гэгч сдаа чи зөв алдаагүй бич лдэээ эхлээд ядаж 3 ангийн боловсрол эзэмшээч

зочин (66.181.191.178)
2018-04-20 16:46:41
Монголд нямдорж лүндээ хоёр их хуралд хуули боловсруулж хийж чаддаг бид хоёр монголд нэг ноймерийн хуулич бид хоёроос өөр хүн байхгүй бид хоёр монгол төрд байх ёстой гэж их мэдэгч биеэ тоосон бусадыг үл тоомсролсон их мэдэгч нар их болж цаг цөвүүн бна.дээрхи нөхөр бас бавуу нямсүрэн бид нараас өөр зохиолч бичиж чаддаг хүн байхгүй биеэ зовоож бичдэг гээд л их мэдэгч юмаа даа.ай хөөрхийс монгол улс ийм их мэдэгч нартай бхад юун хөгжил дэвшил ярих уу.одоо та нараар дутахгүй монгол хүн бүр захаас аванзохиол бүтээл дурдатгал дурсамж эссе найраглал бүгдыг өөрийн бодол санаа үг хэллэг найруулагаа шалгаж хянаад бичдэг болжээ.энэ бичиж бгаа хүмүүс чадахгүй бгаа хэрэг үү.ингэж үл мэдэгч царайлж бусдыг бүү бас. Бүү доромжил.их мэдэгч гуай

зочин (66.181.191.178)
2018-04-20 16:46:35

2018-04-20 16:46:26

2018-04-20 16:46:19

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:

Таны сэтгэгдэл:

Шинэ мэдээ
2018-08-14 20:00:37 - Орон нутаг
“Эрээн нуур"-т Элсний фестиваль болно
2018-08-14 19:51:02 - Эдийн засаг
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хаан банкны хэрэглэгчид рүү хуурамч и-мэйл илгээн, хувийн мэдээллийг нь авахыг оролджээ
2018-08-14 17:50:18 - Эрүүл мэнд
Нүдний нисдэг эмнэлгийн эмч нар үзлэг, оношлогоо, эмчилгээ хийнэ
2018-08-14 17:36:38 - Гадаад
Монгол Улсын 84 иргэн БНСУ-ын далайн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрт ажиллахаар очжээ
2018-08-14 17:05:17 - Энтертайнмент
Монголд анх удаа театрчилсан аялал зохион байгуулна
2018-08-14 16:45:30 - Орон нутаг
“Приус”-тэй явсан хоёр хүн үерт өртөн амиа алджээ
2018-08-14 16:44:16 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар Л.Халтарыг томилно
2018-08-14 16:19:55 - Улс төр
БНПУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдэд зориулсан хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2018-08-14 16:08:45 - Орон нутаг
Галт тэрэгний ослын улмаас хүнд бэртсэн эмэгтэй хотод эмчилгээ хийлгээд буцаж явжээ
2018-08-14 16:02:10 - Сонгууль
ИЗНН СЕХ-ны шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв
2018-08-14 15:21:52 - Орон нутаг
Усархаг аадрын улмаас Сайншанд-Хамарын хийдийн 2.5 км зам эвдэрчээ
2018-08-14 15:15:07 - Спорт
“Чингис хаан-2018” Азийн унадаг дугуйн наадмын бүртгэл эхэллээ
2018-08-14 15:00:07 - Шар
Японд халууны улмаас 144 хүн амиа алджээ
2018-08-14 14:39:17 - Спорт
Азийн наадмын сагсан бөмбөгийн тэмцээн эхэллээ
2018-08-14 14:31:04 - Нийслэл
Баянгол, Баянзүрх дүүрэгт хоёр иргэний газар эзэмших гэрчилгээг хүчингүй болголоо
2018-08-14 13:35:42 - Улс төр
Ц.Даваасүрэн: “Оюутолгой” Монголын төрөөр тоглоом хийдгээ болих хэрэгтэй
2018-08-14 13:29:40 - Байгаль Орчин
Улсын онцгой комиссын баг Айраг суманд ажиллаж байна
2018-08-14 13:21:27 - Боловсрол
Ардчилсан оюутны холбооноос их дээд сургуулиудад шаардлага хүргүүлжээ
2018-08-14 12:41:28 - Хууль
Нөхөн сонгууль явуулах тогтоол хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ
2018-08-14 12:39:02 - Хууль
Хууль бусаар баавгайн савар тээвэрлэсэн иргэнд ял оноолоо
2018-08-14 12:36:53 - Улс төр
Эрээн рүү зорчиж буй монгол иргэдэд зориулан Вичат тусгай суваг нээжээ
2018-08-14 12:25:48 - Гадаад
Трамп 2019 оны санхүүгийн жилийн батлан хамгаалахын төсөвт гарын үсэг зурав
2018-08-14 12:16:19 - Боловсрол
Ц.Цогзолмаа АШУҮИС-ийн эмнэлэг, сургалтын цогцолборын барилгын ажилтай танилцлаа
2018-08-14 12:13:17 - Шар
Ходоодондоо кокаин “хадгалсан” зорчигчоос болж онгоц яаралтай газарджээ
2018-08-14 12:03:58 - Нийслэл
Сонгинохайрханы арын авто замын газар чөлөөлөлтийн ажил бүрэн хийгдэж дуусав
2018-08-14 11:46:35 - Спорт
ОУХМ А.Давааням бүтэн өнчин хүүхдүүдэд дүрэмт хувцас бэлэглэжээ
2018-08-14 11:46:18 - Орон нутаг
Увс аймагт гэрээт малчнаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэлжээ
2018-08-14 11:37:17 - Орон нутаг
Мал угаалгын ажилд зөөврийн тоног төхөөрөмж ашиглаж байна
2018-08-14 11:34:03 - Нийслэл
Дарь-Эхийн замыг засах бэлтгэл ажил явагдаж байна
2018-08-14 11:31:13 - Нийслэл
Зургаан дүүрэгт цахилгаан түр хязгаарлана
2018-08-14 11:28:53 - Орон нутаг
Он гарсаар 67 хүн усны ослоор амь насаа алдаад байна
2018-08-14 10:57:59 - Орон нутаг
Зорчигчдод “Ган зам даатгал” ХХК-иас тусламж олгож байна
2018-08-14 10:33:55 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдад Ц.Бат-Энх, Д.Амарбаясгалан нар яригдаж байна
2018-08-14 10:02:25 - Хууль
ТТХГ-ын орлогч Г.Баярмагнайг ажлаас нь чөлөөлж, бусдад нь сахилгын шийтгэл ногдууллаа
2018-08-14 09:25:03 - Байгаль Орчин
Улаанбаатарт 28-30 хэм дулаан байна
2018-08-14 08:56:19 - Орон нутаг
Хэнтий аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан залуусын цуглааны үеэр алга болсон 17 настай хүү амиа алдсан уу
2018-08-14 08:39:40 - Улс төр
МАН-ын УЗ өнөөдөр хуралдаж, Зам тээврийн хөгжлийн дэд сайдын ТОМИЛГОО-г хэлэлцэнэ
2018-08-14 08:28:07 - Нийслэл
ЗГ-ын тэргүүний хамаатан, ЗТХЯ-ны хэлтсийн дарга яамныхаа мэргэжилтэн эмэгтэйн биед гэмтэл учруулсан хэрэгт холбогджээ
2018-08-14 08:24:45 - Орон нутаг
Төмөр замын тээврийн үйл ажиллагаа хэвийн байдалд шилжлээ
2018-08-14 08:14:26 - Энтертайнмент
Өнөөдөр бар өдөр
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-08-13 08:47:30 - Хууль
Т.Сайнжаргал: Талийгчийг хүний ёсноос гажууд, харгис хэрцгийгээр, санаатайгаар бүлэглэн хөнөөсөн
2018-08-12 10:48:15 - Орон нутаг
ОХУ-ын төмөр замчид засвар хийхээр бие бүрэлдэхүүнээрээ иржээ
2018-08-14 08:28:07 - Нийслэл
ЗГ-ын тэргүүний хамаатан, ЗТХЯ-ны хэлтсийн дарга яамныхаа мэргэжилтэн эмэгтэйн биед гэмтэл учруулсан хэрэгт холбогджээ
2018-08-13 13:09:11 - Хууль
Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг солих уу
2018-08-12 18:20:01 - Улс төр
ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл нар ажлаа өгөхөө мэдэгдлээ
2018-08-13 18:34:57 - Шар
Б.Махбал 1.57 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй
2018-08-14 10:33:55 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдад Ц.Бат-Энх, Д.Амарбаясгалан нар яригдаж байна
2018-08-12 20:32:26 - Улс төр
У.Хүрэлсүх: ЗТХ-ийн сайд, дэд сайд, ТНБД болон газрын дарга нарыг өнөөдөр үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2018-08-13 15:02:05 - Байгаль Орчин
Сэргээн босгох ажиллагаанд танк ажиллуулж байна
2018-08-14 08:56:19 - Орон нутаг
Хэнтий аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан залуусын цуглааны үеэр алга болсон 17 настай хүү амиа алдсан уу