У.Хүрэлсүх: Ойрын хоёр жил утаатай тэмцэх, үр дүн гаргах хамгийн хариуцлагатай жил

Түгээх    
2018-04-20 16:52:10 - Улс төр

hurelsuh

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлдэг Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдлаа. Агаарын чанарыг сайжруулах бүсийн 202 мянган өрхийг сайжруулсан түлшээр хангах аж ахуйн нэгжийг дэмжиж, дөрвөн тэрбум төгрөгөөр бэлтгэл ажлаа эхлэх, үлдэгдэл 46,1 тэрбум төгрөгт баталгаа гаргахаар болов. Нэр бүхий 10 аж ахуйн нэгжийн найм нь стандартын шаардлага хангасан сайжруулсан түлшийг тасралтгүй үйлдвэрлэж, нийлүүлэх боломжтой гэсэн судалгаа гарсан байна.

Үүнээс гадна 200 мянган тонн сайжруулсан түлш үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг ирэх есдүгээр сарын дунд гэхэд ашиглалтад оруулахаар боллоо. Нэг тонн сайжруулсан түлш нь түүхий нүүрсний үнэтэй адил буюу тонн тутмыг нь 150 мянган төгрөгөөс хэтрүүлэхгүй байхаар төлөвлөөд байна. Энэ оны эцэс гэхэд 80 мянган тонн сайжруулсан түлш бэлтгэсэн байх ёстой учир цаг хугацаа хожих үүднээс шаардагдах хөрөнгийг Засгийн газар болон бусад эх үүсвэрээс гаргах юм.

Орчны бохирдлыг бууруулах агентлагийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэд байгуулах, Хог хаягдлын үйлдвэрийн ажлыг ирэх сард багтаан эхлэх, гэр хорооллын нүхэн жорлонгийн лагийг цэвэрлэх, байгальд ээлтэй, инноваци нэвтрүүлсэн төсөл хэрэгжүүлэхээр тогтлоо.  Өнгөрсөн онд 20 мянган өрхийг эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлууртай цахилгаан халаагуураар хангасан. 2018-2019 оны өвлийн улиралд мөн мөн тооны өрхөд хөнгөлөлттэй үнээр цахилгаан халаагуур нийлүүлэхээр болов. Амьдрал ядуу, зорилтот бүлгийн 50 мянган өрхөд сайжруулсан түлш худалдан авахад нь зориулж улсаас татаас өгөхөөр шийдвэрлэлээ.  

2018, 2019 он утаатай тэмцэх, үр дүн гаргах хамгийн хариуцлагатай жил гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх үзэж байна. БНСУ-аас авах 30 жилийн хугацаатай, хүү маш бага, 500 сая ам.долларын зээлийг агаар, орчны бохирдлыг бууруулахад зарцуулахаар тохиролцсон. Энэ хүрээнд түрээсийн орон сууц барих, орон сууцжуулах, гэр хорооллыг цэвэр, бохир, дулаанаар хангах, нийтийн тээврийг шинэчлэх, дэд бүтцийн төв байгуулах зэрэг 15 төсөл хэрэгжүүлнэ. Мөн холбогдох хуулиудад өөрчлөлт оруулж, Агаарын бохирдлын сан байгуулахаар төлөвлөсөн юм. Эдгээрийг ажил хэрэг болговол 2019-2020 оны өвөл гэхэд бохирдлыг 50 хувь бууруулж чадна гэж Засгийн газар үзэж байна.

Эрчим хүчний яам БНСУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 2020 оны хагас гэхэд 10 аймагт дулааны станц барьж ашиглалтад оруулах зэрэг ажлаа төлөвлөгөөний дагуу хийж байна. Хотын захиргаа энэ онд уурын зуухуудыг төвлөрсөн дулаанд холбох, Агаарын чанарын суурин харуулын тоног төхөөрөмжийг шинэчлэх, түрээсийн орон сууц барих, дагуул хотуудыг хөгжүүлэх, ногоон байгууламж бий болгох, хөрсний бохирдлыг багасгах зэргээр ажиллаж байна. Барилга, хот байгуулалтын яамны танилцуулснаас үзвэл энэ онд 320 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийг 4-5 мянган өрхөд олгоно. Харин ирэх онд 500 орчим тэрбум төгрөг зарцуулах тооцоо гаргажээ. Урьдчилгаа 30 хувь болон сар бүрийн төлбөрөө тогтмол өгөх боломжгүй тодорхой тооны өрхийг түрээсийн орон сууцаар хангахаар төлөвлөөд байна.

2019 оны 05 дугаар сарын 15-наас хойш Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахгүй. Мөн өдрөөс хойш хотод утаа шүүгчгүй автотээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцгойлон анхаарууллаа.  Иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд бүтэн нэг жилийн хугацаанд дор бүрнээ бэлтгэлээ хангахыг сануулж, Үндэсний хорооны гишүүд энэ талаархи мэдээлэл, сурталчилгааг боломжит бүх хэлбэрээр хүргэж байхыг  үүрэг болгов.

Иргэдийн эрүүл мэнд, амь нас, үр удамд ноцтой нөлөөлж байгаа утаатай тэмцэхийн тулд энэ мэтээр захиргааны арга хэмжээ авахаас өөр аргагүй гэж тэрээр хэллээ. Төрийн бүх шатны байгууллага, тэр дундаа хууль хүч, цагдаа, мэргэжлийн хяналт зэрэг байгууллага хяналт шалгалтаа чангатгаж, шийдвэр зөрчигсдөд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хүртэл арга хэмжээ авах ёстойг анхааруулав. Сайжруулсан түлш үйлдвэрлэх, нийлүүлэх, түлш нөөцлөх байр сав, худалдан борлуулах цэгийн байршил зэрэг бэлтгэл ажлаа төлөвлөсний дагуу сайтар хангахыг Үндэсний хорооны гишүүд, сайд нар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, холбогдох албан тушаалтнуудад даалгав.

Г.ИТГЭЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 41

Зочин (202.179.24.111)
2018-04-23 19:03:47
ooroo goe saihan dulaahan tansag tasarchihsan bolohoor yaj ard irgedee oilgoh yum namiin bodlogo meteer harj ajilaa yavyylbal ene heregjihgyi byh humyys esergyitsene chamaig demjih hun baihgyi bolno

Монгол (176.215.228.81)
2018-04-22 08:38:28
Том амалаад их идэцгээх нь тодорхой боллоо 500саяыгсайжруулсан тулш хийж идэхээр шийдэв 20н жил ингэж идэцгээсэн ганц удаа зоригтой ходолоод газын хоолой Оросоос гуйгаад тавиач идэмхий Ухнаа

Уншигч (27.123.212.141)
2018-04-21 18:47:36
УБЦТүгээх цахилгааны хөнгөлөлтийг4сарын 1 гэсэн та нарын шийдвэрииг 3 сарын 1 болгож ЗГ луу салаавч өгсөн.Иим байхад та нарын үгэнд хэн итгэх юм

Зочин (202.179.24.178)
2018-04-21 16:33:51
said aa avilagchidaa offshorchidoo ylsaa hudaldsan yrvagchidaa ard irgediin dund niigemd hydlaa tsuurhal taraadag edgeer shaarnuudiig olj hori torgo shiitge ard tymendee lyivarchdaas bayalgiig salgaj ogoo ene buh yyl yyrhain ordoos ashig hyrtee ard irged bayan bol hyssen hyseegyi nyyrs tylehgyi ytaanaasaa salah bolno ard iged maani odoo dendyy yaduu baina shuu

Зочин (202.179.24.178)
2018-04-21 16:16:48
ene said ard irgedee oilgodog hyn gej haragdahgyi bnaa hezee tn nyyrs 150 180 baisan yum be hudlaa yarihaa bolio iim yntei hyyrsiig hen avch chadah yum odoogiin nyyrsnii yntei adil baij heregjinee bid nyyrs tylehiig hysehgyi l bain said aa ard irgedee daramtlaad torgood horiod alaad yah ve said aaaaaaaaa

Erdenebat AH-g bulshilj baina (91.231.169.123)
2018-04-21 12:18:26
Erdene,Erdenebat gesen mafiin gar hulnuud AH-g gemt heregtenuudiin uur uurhai bologson.Odoo yuun 2020 ter bol ulger shuu

Зочин (139.5.217.139)
2018-04-21 10:23:32
Дараагийн сонгуулиар гарах нь АН л биш шүү гэдгийг баттай хэлье

Зочин (112.72.14.77)
2018-04-21 09:04:53
МАН -ын ХУЦДАГ ХАЛТАР ХООСОН БОРГООД НЭМЭРГҮЙ ДЭЭ. ХОЁР ЖИЛ ЧИНЬ МАН -ын ҮЛДСЭН НАС. 2020 -д МАН ҮНС ТООС БОЛНО. ЦААШ НЬ ЯАХЫГАА МОНГОЛЧУУД ӨӨРСНӨӨ ШИЙДНЭ.

АНус (122.201.24.122)
2018-04-21 08:52:21
АНус нам хотынхныг хvн гэж vздэг юм бол хийчихгvй яасын

Зочин (202.70.44.116)
2018-04-21 08:51:35
Маш зөв . Одоо зоригтой шийдвэр гаргах ёстой. Ард түмэн чинь дэмжинэ. Утаандаа угаартаж үхэх үү үгүй ву гэдэг асуудал тулгараад байна. Лондонд нэг өдөр 5000 хүн нас барсан түүхтэй. Тэгээд нүүрсийг шууд хориглосон түүх бий. Ингэж зориг гарагж байж ард түмнээаварсан юм.

Зочин (64.119.19.168)
2018-04-21 08:43:52
Hudlaa l surjignehees hetrehgui n de? Amidralgui, onolgui, sudalgaagui zuiliig TV-r tod garch, changa helhees hetrehgui MANgar yum da!

Utaa (27.123.214.105)
2018-04-21 03:20:22
Ish chaavaas saijruulsan nuursiig 150 aar avch tulj diileh ni hed bgaa bol doo.Hog mashinii dugui shataaj hool tsaigaa hiij dulaatsaj ond orj bgaa ni olon bna shdee ted yahav tegeed shiitgene geed hulduj uhehuu?

зочин (183.62.143.211)
2018-04-21 02:53:01
Хужаа цахилгаан автобус Америк, Европ, Орос авч байна манайх авч болдоггүй юм болов уу .дулаахан хурд хүчтэй зүгээр юм шиг санагдсан 10, 12 метртэй дажгүй юм байна. Утаа гарахгүй. Өдөржингөө яваад орой 4-6цаг цэнэглээд Full болоо.

Ай мэдэхгүй (202.72.245.206)
2018-04-21 00:24:48
ЭНЭ ЗАСАГ ИРЭХ ОН ХҮРТЭЛ ӨӨРӨӨ ТЭСЭХ ЮМ БОЛУУДАА ЦААНА ЧИНЬ МАНАНТААД ЭХЭЛЧИХСЭН БАЙНА Ш ДЭЭ

Utaag gants argaar ugui hiine (94.254.146.106)
2018-04-20 23:52:03
Delhiin ornuud utaag arilagsan gants l arga baigaa uur yuu ch nemer bolohgui ter ni nen yaaraltai Baga nuuriin hiin ordiig gadniihand aldachihaagui deeree Hiin uildver bariad Ulaanbaatartaigaa holbochih tegvel utaa tuuh bolon ard hotsroh bolno.Ard irgededee surgaltiig televiziin bolon bolon busad suvgaar surtalchilgaa surgaltiig sar yavuulhad 1,5 jiliin dotor utaanaas bur musun salna uur garts baihgui.

Зочин (66.181.180.228)
2018-04-20 22:40:17
энэ үхэж далд орсон намуудыг яалтай

Зочин (66.181.180.228)
2018-04-20 22:39:39
нүүрсийг хориглоно шалгана торгоно ална хядна гэнээ. асуудлаа бүрэн шийдвэл хэн нүүрстэй заваарах вэ юмтай сайдаа .цэргийн дарга

Зочин (66.181.180.228)
2018-04-20 22:38:32
нүүрсийг хориглоно шалгана торгоно ална хядна гэнээ. асуудлаа бүрэн шийдвэл хэн нүүрстэй заваарах вэ юмтай сайдаа .цэргийн дарга

Зочин (66.181.180.228)
2018-04-20 22:30:52
цахилгаан ба газ дэлхийн туршлага ердөө энэ.бусад нь ард түмний амьдралаар ашиг ологч хувалзууд.Цахилгаан ба газ дээр үндэслээд төлөвлөлтөө хий энд нам ямар хамаатай юм .

Зочин (66.181.180.228)
2018-04-20 22:30:52
цахилгаан ба газ дэлхийн туршлага ердөө энэ.бусад нь ард түмний амьдралаар ашиг ологч хувалзууд.Цахилгаан ба газ дээр үндэслээд төлөвлөлтөө хий энд нам ямар хамаатай юм .

Зочин (66.181.180.228)
2018-04-20 22:20:26
энэ тэнэг сэтгэхүйг яалтай. юун 2 жил бэ энэ танай намын асуудал биш Монголын ард түмний асуудал.

Зочин (66.181.180.228)
2018-04-20 22:19:38
энэ тэнэг сэтгэхүйг яалтай. юун 2 жил бэ энэ танай намын асуудал биш Монголын ард түмний асуудал.

zochin (77.136.83.180)
2018-04-20 22:11:18
gadaadad opshor ni ilersen bvh tonuulchdaa hurungiig ni huraa . yu yasan ehner zulbasguuddaaa shiljvvleed . unuudur ih hural suuh erhee avchihlaa gej dvbchigneh ... doromjlol . cv batbold enhqamgalan . bvgd . tonuulchid . bayr iin gal hamuud shvvdee . ard tvmen bosoh tsag boljee . .

zochin (77.136.83.180)
2018-04-20 22:11:05
gadaadad opshor ni ilersen bvh tonuulchdaa hurungiig ni huraa . yu yasan ehner zulbasguuddaaa shiljvvleed . unuudur ih hural suuh erhee avchihlaa gej dvbchigneh ... doromjlol . cv batbold enhqamgalan . bvgd . tonuulchid . bayr iin gal hamuud shvvdee . ard tvmen bosoh tsag boljee . .

зочин (202.70.43.138)
2018-04-20 19:24:42
машиныхаа утааг багасгах арга хэмжээ аваачээ, хордож үхлээ

Хотын иргэд хүн гэж үү (59.153.113.115)
2018-04-20 19:07:04
Хотын иргэдийг ардын намынхан хүн гэж үзэхгүй ээ. Угаас энэ олон жил үзээгүй л биздээ. Хотын иргэдээ хүн гэж үздэг бол халаалт цэвэр бохирын шугамыг нь татаад өгчих он жил цаг хугацаа зөндөө байсан мөнгө нь ч байсан. Үүний оронд ардын намын томчууд л баяжаад багтаж ядсан мөнгө хөрөнгөө гадаадад байршуулаад өөрсдөө ч гадаадад амьдраад үр хүүхэд эхнэр нь ч монголоо хаяад гараад гараад явсан биз дээ . Ядуу монгол тэдэнд хэзээний хэрэггүй болсон

Хотын иргэд хүн гэж үү (59.153.113.115)
2018-04-20 19:07:04
Хотын иргэдийг ардын намынхан хүн гэж үзэхгүй ээ. Угаас энэ олон жил үзээгүй л биздээ. Хотын иргэдээ хүн гэж үздэг бол халаалт цэвэр бохирын шугамыг нь татаад өгчих он жил цаг хугацаа зөндөө байсан мөнгө нь ч байсан. Үүний оронд ардын намын томчууд л баяжаад багтаж ядсан мөнгө хөрөнгөө гадаадад байршуулаад өөрсдөө ч гадаадад амьдраад үр хүүхэд эхнэр нь ч монголоо хаяад гараад гараад явсан биз дээ . Ядуу монгол тэдэнд хэзээний хэрэггүй болсон

Хотын иргэд хүн гэж үү (59.153.113.115)
2018-04-20 19:07:04
Хотын иргэдийг ардын намынхан хүн гэж үзэхгүй ээ. Угаас энэ олон жил үзээгүй л биздээ. Хотын иргэдээ хүн гэж үздэг бол халаалт цэвэр бохирын шугамыг нь татаад өгчих он жил цаг хугацаа зөндөө байсан мөнгө нь ч байсан. Үүний оронд ардын намын томчууд л баяжаад багтаж ядсан мөнгө хөрөнгөө гадаадад байршуулаад өөрсдөө ч гадаадад амьдраад үр хүүхэд эхнэр нь ч монголоо хаяад гараад гараад явсан биз дээ . Ядуу монгол тэдэнд хэзээний хэрэггүй болсон

Хотын дарга ингэж л байг уу ер с (59.153.113.115)
2018-04-20 19:02:57
Хотын эргүү даргаа солиоч. 130 тэрбумаар км хүрэхгүй гүүрэн зам тавьж сөхөрсөн ард түмнээ улам сөхрүүлж өрөнд бариулж байхад хүрэлсүх гуай та дуугай л байх юмуу. Хийж л байг уу идэж л байг уу ??!! Ганц 2 түр зам хийгээд тэр сүржин түгжрэл чинь өр мөргүй болчихдог нь сонин оо. Цагдаа нар зогсоож хуурамч түгжрэл үүсгэж байсан гэсэн яриа ортойг харуулаад бгаан бишүү. Танай намынханд явдал мөн ч их байнаа . Гэвч ганцхан л юм алга эх орон элгэн түмнээ гэх сэтгэл л алга даа

Хотын дарга ингэж л байг уу ер с (59.153.113.115)
2018-04-20 19:02:57
Хотын эргүү даргаа солиоч. 130 тэрбумаар км хүрэхгүй гүүрэн зам тавьж сөхөрсөн ард түмнээ улам сөхрүүлж өрөнд бариулж байхад хүрэлсүх гуай та дуугай л байх юмуу. Хийж л байг уу идэж л байг уу ??!! Ганц 2 түр зам хийгээд тэр сүржин түгжрэл чинь өр мөргүй болчихдог нь сонин оо. Цагдаа нар зогсоож хуурамч түгжрэл үүсгэж байсан гэсэн яриа ортойг харуулаад бгаан бишүү. Танай намынханд явдал мөн ч их байнаа . Гэвч ганцхан л юм алга эх орон элгэн түмнээ гэх сэтгэл л алга даа

Зочин (27.123.214.126)
2018-04-20 18:40:32
Орон сууц байрах мэнгээ надад егчих.

Монгол сөнөж бн (62.167.93.99)
2018-04-20 18:02:51
2020 Онд гое юм болно доо. Ерөнхийлөгч еөрөнхий саад бсн хүмүүс ял үүрч шоронд тарчилж бн харин чи эд нар шиг орохгүйн тулд хичээх хэрэгтэй

Зочин (182.160.34.25)
2018-04-20 18:02:50
Ходоо руу нуулгэх дагуул хотууд барих талаар юу ч толовлоогуй бм уу Сайжруулсан тулш ш дээ

zochin (185.39.141.9)
2018-04-20 17:42:38
hariii . chamaig . sarangerel . tsogzolmaa geech 2 bolovsrolgvi .shunalt shulamsuud . bolovsrol ervvl mendiig . samarch baihad . utaa bol bvvr hol bn daa .

zochin (185.39.141.9)
2018-04-20 17:42:38
hariii . chamaig . sarangerel . tsogzolmaa geech 2 bolovsrolgvi .shunalt shulamsuud . bolovsrol ervvl mendiig . samarch baihad . utaa bol bvvr hol bn daa .

зочин (49.0.149.72)
2018-04-20 17:35:48
Хүрэлсүх ямар хүн гэдгээ харуулж байна. Бусад улс төрчдийн хийж чадаагүйг хийх хэрэгтэй.

зочин (122.201.19.99)
2018-04-20 17:27:51
Ауулийн салбарын дампуурлыг засаачэээ ЦЕГ-даргааа хэзээ солих гэж байнаа 60-тэрбумын хамсаатан шүү шударга л байлдааа

үл итгэгч (112.72.11.106)
2018-04-20 17:15:12
Энэ Хулгайч дээрэмчин өөрийгөө ерөнхий сайд гээд бүр итгэчхэж

Зочин (43.243.161.23)
2018-04-20 17:00:32
Yostoi uneheer chadvargui chadamjgui nuhur. hudlaa tom tom shaagaal ped ped usrehees oor yum bhgui

Зочин (83.76.167.76)
2018-04-20 16:57:50
Hiisen yuch baihgui psda. End tend hudlaa 'loozon' shaagaad l yavaad baih yumaa.

Зочин (112.72.14.251)
2018-04-20 16:57:31
Энэ хүн энд тэнд бүлтрээд л явах юм. Хийсэн юм алга

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-08-16 18:35:46 - Гадаад
Трамп АНУ-аас Монголд суух Элчин сайдын албан тушаалд Майкл С.Клеческийн нэрийг дэвшүүлжээ
2018-08-16 18:23:17 - Нийслэл
Дарь-Эхийн замыг засахын тулд арав хоног зам хаахаар боллоо
2018-08-16 18:17:12 - Нийслэл
Энэ сарын 25-нд тэгш, сондгойгоор ялган хөдөлгөөнд оролцуулна
2018-08-16 17:53:01 - Орон нутаг
Хэрлэн голд живсэн 13 настай хүүг эрэн хайж байна
2018-08-16 17:35:30 - Энтертайнмент
МЗЭ Бага чуулганаа хуралдуулж, Удирдах зөвлөлийн даргаа томилно
2018-08-16 17:27:21 - Шар
Хүн амины хэрэгт холбогдсон, ЗТХЯ-ны албан тушаалтнууд чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ
2018-08-16 17:12:40 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга "Конрад Аденауэр сан"-гийн Герхард Валерсийг хүлээн авч уулзав
2018-08-16 16:50:45 - Нийслэл
“Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ыг шинэчлэн боловсруулах хэлэлцүүлэг боллоо
2018-08-16 16:43:04 - Гадаад
Хойд Солонгосын төлөөлөгчид Бээжинд хүрэлцэн очжээ
2018-08-16 16:08:37 - Технологи
Компьютер вишн технологи ашиглан Нийслэлийн авто замын сүлжээний зураглал хийх аян эхлүүлж байна
2018-08-16 16:06:46 - Шар
С.Мишгээ: Зөрчлийн хуулийг эсэргүүцэж өлсгөлөн зарлана
2018-08-16 16:01:32 - Нийслэл
Зуслангийн 40 гаруй байршилд орц, гарц гаргаж, зөрчил арилгажээ
2018-08-16 15:57:27 - Орон нутаг
Өвөлжилтийн бэлтгэлийг сайн хангахыг анхаарууллаа
2018-08-16 15:35:13 - Нийслэл
Ирэх сард БНСУ-ын соёлын өдрүүд болно
2018-08-16 15:32:52 - Шар
Иргэн Х-гийн нүднээс нүүрээ угаасных нь дараа зэвтэй төмрийн үртэс гарчээ
2018-08-16 15:30:36 - Нийслэл
Нийслэл хотыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа
2018-08-16 14:39:03 - Шар
Туул голоос таван метр хүрэхгүй зайд газар ухаж байна гэв
2018-08-16 13:43:14 - Эдийн засаг
ХААН Галерейд “CODE 1” уран бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ
2018-08-16 13:40:34 - Боловсрол
Багш нар есдүгээр сарын 1-нд хичээл эхлүүлэхгүй гэв
2018-08-16 13:16:00 - Нийслэл
“Дэлхийд өрсөлдөх Сонгинохайрханчууд” олимпиадад тэргүүлсэн сурагчид Сингапурыг зорилоо
2018-08-16 13:10:34 - Эрүүл мэнд
Есөн сартай охиныг үжил өвчний улмаас нас барсан гэж ЭМЯ-наас мэдээллээ
2018-08-16 12:58:27 - Эдийн засаг
“Дисковер Монголиа” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болно
2018-08-16 12:58:13 - Хууль
Олон нийтийн сүлжээгээр дамжуулан баталгаагүй эм худалдаж авахгүй байхыг анхаарууллаа
2018-08-16 12:57:26 - Орон нутаг
Өгий нууранд живж, амиа алджээ
2018-08-16 12:55:10 - Улс төр
Польш Улсын элчин сайдыг хүлээн авч уулзав
2018-08-16 12:42:10 - Улс төр
Нөхөн сонгуулийн асуудлаар Үндсэн хуулийн цэц хуралдана
2018-08-16 12:35:02 - Орон нутаг
Архангай аймаг 1400 тонн өвс бэлдэнэ
2018-08-16 12:25:15 - Орон нутаг
Улсын Онцгой комиссын ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
2018-08-16 12:20:35 - Технологи
Сансрын инженерчлэл ба хэрэглээний чиглэлийн олон улсын хурал болж байна
2018-08-16 12:17:44 - Нийслэл
Дорнод Сибирийн төмөр замын сэргээн босголтын галт тэрэгний баг өнөөдөр нутаг буцлаа
2018-08-16 11:47:33 - Хууль
“Нүүдэлчин Монгол-2018”-д 160 гаруй цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэлээ
2018-08-16 11:00:22 - Улс төр
Монгол Беларусь улсын тээврийн салбарын хамтын ажиллагаа өргөжиж байна
2018-08-16 10:53:16 - Орон нутаг
Ховд аймгийн Жаргалант суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо
2018-08-16 08:22:39 - Байгаль Орчин
Улаанбаатарт 18 хэм дулаан байна
2018-08-16 08:20:22 - Энтертайнмент
С.Нацагдорж: Монгол орныхоо явж болох бүх газраар явж, зураглалыг нь “Google street view”-д оруулаад байна
2018-08-16 08:20:20 - Улс төр
Ц.Цогзолмаа: Б.Чойжилсүрэн гишүүн надаас барилгаа худалдаж аваач гэж гуйгаагүй
2018-08-16 08:20:17 - Нийслэл
ИНФОГРАФИК: Та замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрэмтэй танилцсан уу
2018-08-16 08:20:14 - Эрүүл мэнд
СУРВАЛЖЛАГА: Эмнэлгүүдийн сахиурын өрөөнүүд бохир, бүгчим байна
2018-08-16 08:20:11 - Хууль
Бага насны охидыг хуурч, нүцгэн зургийг нь авдаг байсан этгээдийг саатууллаа
2018-08-16 08:19:59 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-08-15 09:04:55 - Боловсрол
Д.Мөнхбаатар: Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын 70 ажилтны 68-ыг нь ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн
2018-08-14 08:28:07 - Нийслэл
ЗГ-ын тэргүүний хамаатан, ЗТХЯ-ны хэлтсийн дарга яамныхаа мэргэжилтэн эмэгтэйн биед гэмтэл учруулсан хэрэгт холбогджээ
2018-08-15 09:25:56 - Нийслэл
Төгсөгчдийг маань хараад “Харүмафүжи Монголдоо хэрэгтэй зүйл хийжээ” гэж хэлбэл миний зорилго биелэх болно
2018-08-14 12:13:17 - Шар
Ходоодондоо кокаин “хадгалсан” зорчигчоос болж онгоц яаралтай газарджээ
2018-08-14 10:33:55 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдад Ц.Бат-Энх, Д.Амарбаясгалан нар яригдаж байна
2018-08-14 08:56:19 - Орон нутаг
Хэнтий аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан залуусын цуглааны үеэр алга болсон 17 настай хүү амиа алдсан уу
2018-08-14 16:44:16 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар Л.Халтарыг томилно
2018-08-15 14:06:30 - Орон нутаг
Сангийн далайд "луу унжжээ"
2018-08-16 13:40:34 - Боловсрол
Багш нар есдүгээр сарын 1-нд хичээл эхлүүлэхгүй гэв
2018-08-16 08:20:20 - Улс төр
Ц.Цогзолмаа: Б.Чойжилсүрэн гишүүн надаас барилгаа худалдаж аваач гэж гуйгаагүй