41 жилийн өмнө хөөргөсөн "Voyager" сансрын хөлөг хаана явна вэ

Түгээх    
2018-04-21 10:47:28 - Гадаад

"Voyager" нь дэлхийгээс хамгийн хол ажиллахаар бүтээгдсэн сансрын хөлөг бөгөөд 41 жилийн өмнө буюу тодруулбал, 1977 оны есдүгээр сарын 5-ны өдөр хөөргөж байсан түүхтэй. НАСА-гийн зүгээс сансрын судалгааны “Voyager” хөтөлбөрийг нарны аймгийн системийг гүйцэд судлахын сацуу сансар огторгуй дахь хүн төрөлхтний таньж мэдээгүй шинэ нээлтүүдийг хийх зорилгоор эхлүүлж байсан юм.

Одоо хүртэл бүрэн ажиллагаатай байгаа “Voyager” хөлөг өнөөдөр дэлхийгээс 21 тэрбум км зайд 17 км/сек хурдтай аялж яваа юм. "Voyager" сансрын хөлөг 16 цаг болоод бааз руугаа мэдээлэл дамжуулах чадалтай. "Voyager" хөлөг нь НАСА-гийн сансар судлалын ажилд маш чухал үүрэг гүйцэтгэсэн хөлөгт тооцогддог. Уг сансрын хөлөг нь манай дэлхийгээс улам алслан холдсоор байгаа бөгөөд 2012 онд манай нарны аймгаас гарч явсан гэж үздэг. Гэхдээ үнэхээр гарч явсан эсэх нь өнөөдрийг хүртэл маргаантай байдаг байна. "Voyager" хөлөг нь огторгуйн хумхын тоосны урсгалаас хамгаалагдсан давхаргатай учир элэгдэхгүй хэмээн үздэг байна.

"Voyager" төслийн эрдэмтэн Эдвард Стөүн аялалд гарснаасаа хойш 40 жил ажилласан хөлгийн шинжилгээ, хайгуулын үр дүнгийн талаар "Бид нарны аймгаас гадна хэр хол судалгаа шинжилгээ хийхээ мэдэхгүй байна” хэмээн хариулж байжээ. Уг хөлгийн гол зорилго нь Бархасбадь, Санчир, Далай ван зэрэг гаригийг судлах зорилгоор анх хөөргөж, зорилгоо 1989 онд биелүүлсэн юм. 2013 онд "Voyager" хөлөг сансар огторгуйн дуу чимээг дамжуулсан нь шинжлэх ухааны онцлох үйл явдал болж байв.

Өнгөрөгч 2017 онд АНУ-ын Сансар судлалын агентлаг “Voyager” сансрын судалгааны хөлгийг хөөргөсний 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Тус байгууллагын зүгээс хүн төрөлхтний сансар судлалын анхдагч томоохон алхамд тооцогддог “Voyager” судалгааны хөлгийг хүн төрөлхтний түүхэн дэх сансар огторгуйд хамгийн хол замыг туулж, удаан хугацаанд аялж байгаа сансрын судалгааны хөлгүүдээр нэрлэсэн юм.

Гэвч 40 жил хөдөлгүүр нь идэвхтэй ажилласны дараа эрч нь буурч, ажиллагаа нь муудсан байна. Иймээс НАСА-гаас нөөц хөдөлгүүрийг туршилтаар ажиллуулж үзсэн бөгөөд хэвийн ажиллаж байжээ. Тиймээс туршилтын үр  дүнд уг хөлгийн нөөц хөдөлгүүрийг энэ оны нэгдүгээр сараас ажиллуулж эхлэх төлөвлөгөөтэй байгаагаа хэлж байсан юм.

"Voyager" хөлгийн нэг чухал зорилго бол хэрвээ хүн төрөлхтнөөс өөр оюун ухаант амьд биеттэй, магадгүй харь гаригийнхантай таарвал хүн төрөлхтний бүтээсэн дуу, зураг гэх мэт урлаг соёлын гайхамшигтай бүтээлүүдийг танилцуулах зорилготой. Тиймдээ ч уг хөлөг дуу болон дүрс бичлэг бүхий алтан пянзуудыг авч яваа. Сүүлд ирсэн мэдээллээр одоо тэр Дэлхийн вангаас нар хүртлэх зайг гурваар үржүүлсэнтэй тэнцэх зам туулсан байна.

-НАСА-ГИЙН ШИНЭ ДЭВШИЛ БУЮУ ТЕСС-ИЙГ САНСАРТ ХӨӨРГӨЛӨӨ-

“Voyager” сансрын хөлгөөс хойш амжилттай хөөргөсөн Кеплер дуран авайн ачаар бид сансрын оддын талаарх олон сонирхолтой баримт олж авч чадсан. Түүнээс хойш дэлхийн алдартай тэрбумтан Элон Маскийн SpaceX төслийн ТЕСС хэмээх дуран авайг хэдхэн хоногийн өмнө амжилттай сансарт хөөргөсөн юм. Уг дуран авай нь бидний өмнө нь харж байгаагүй гариг эрхсийг ойрын однуудаас хайж, магадгүй харийн амьдрал ч илрүүлж болох өндөр магадлалтай гэж үзээд буй. Уг дуран авай нь одны наагуур дамжин өнгөрсөн гаригийг өндөр нарийвчлалтайгаар илрүүлж, гаригийн хэмжээ, хурд зэргийг тодорхойлох аж.

Т.БАТСҮРЭН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 10

Зочин (202.55.191.130)
2018-04-22 15:37:03
mundag bainaa

Зочин (202.55.191.130)
2018-04-22 15:36:45
mundag bainaa

Asaa (45.117.32.6)
2018-04-21 14:48:12
Намайг бага байхад ийм мэдээлэл гарч байсан. Дэлхийн олон орны хэл дээр сайн байна уу гэсэн мэндчилгээ пянзанд бичсэн гэж байсан. Сонирхолтой мэдээ байлаа.

Asaa (45.117.32.6)
2018-04-21 14:47:58
Намайг бага байхад ийм мэдээлэл гарч байсан. Дэлхийн олон орны хэл дээр сайн байна уу гэсэн мэндчилгээ пянзанд бичсэн гэж байсан. Сонирхолтой мэдээ байлаа.

Zochin (220.179.124.182)
2018-04-21 13:13:23
Hun turluhtun Delhiigee ch hangallttai sudalj chadaagui shdee jishee dalai tengesiin 15 huvi ni l sudlagsan

Zochin (220.179.124.182)
2018-04-21 13:02:54
Sekuntend 17km genuu sansriin oron zainii huvd yostoi udaan bn ter bitgii hel Gerliin hurdaar heden myngan jil yavaad ch uur amid biyttei taarahgui uchir ni yertunts bol hyzgaargui yahav seteghuin hurdaar yavdag hulug buteevel huseed bgaa zuilee olj chadna daanch iim hugjuld hun turluhtun hureed dor hayj myngan jil daanch haramsaltai ni myangan jiliin daraa hun turluhtun suirne yag l dinzavariin uey shig

зочин (112.72.11.110)
2018-04-21 12:41:07
шал худал мэдээлэл.

ЭРКА (27.123.212.132)
2018-04-21 12:40:17
Хүний оюун ухаан ямарч гайхамшгийг бүтээх чадвартай юм даа.

Би монгол хүн (112.72.14.77)
2018-04-21 12:27:30
Сонирхолтой сайхан мэдээ. Баярлалаа Батсүрэн. Бид энд утга учиргүй харь төвд үгс амандаа бувтнан, эрх тоолон эргүүлж мунхаглаж, мулгуутаж, лам хэмээгдэх хувалзуудад хөлс, цусаа соруулж байхад тэнд оюунт хүмүүс сансарын эрхэс, гаригийг эзэмших агуу дэлшилд явж байх юм даа. АНХААР: "амжилттай сансарт хөөргөх", "сансарт амжилттай хөөргөх". Энд утгын том зөрөө гарна шүү. "Амжилттай" гэх үг нь "хөөргөх" гэдэг үгээ тодотгож байгаа учир сансар гэх үгийн өмнө орж таарахгүй юм.

Зочин (66.181.190.224)
2018-04-21 12:22:52
Хүн оюун ухаанаа зөв юманд зориулвал ийм болдог аж.21 тэрбум км-ээс цаанахыг хэдийнэ судалж танин мэдэж эхэлж. Манайхан болохоор буцахд л өнөөл 13-р зуун эзэн Чингис хоёроосоо наашилж чаддаггүй.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-05-22 18:38:01 - Нийслэл
Сургуулийн эргүүл зодож танхайрсан М-д долоо хоногийн баривчлах шийтгэл оноожээ
2018-05-22 18:32:43 - Гадаад
Пхеньян Өмнөдийн сэтгүүлчдийн нэрсийн жагсаалтыг хүлээж авахаас татгалзав
2018-05-22 18:01:13 - Шар
Хорт хавдартай сувилагчид туслах хандивын тоглолт зохион байгуулахаар болжээ
2018-05-22 17:55:58 - Энтертайнмент
Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шаравыг хүлээн авч уулзлаа
2018-05-22 17:49:35 - Нийслэл
Суулт хийж буй иргэд ОУВС-гийн байранд очиж мэдэгдэл гардуулав
2018-05-22 17:21:24 - Байгаль Орчин
Дондогдулам хатны бунхан орчмын газар эзэмших эрхийг цуцаллаа
2018-05-22 17:11:01 - Гадаад
Д.Цогтбаатар сайд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой уулзжээ
2018-05-22 17:05:04 - Улс төр
Мал эмнэлэг, үржлийн газрыг Мал эмнэлгийн ерөнхий газар болгоно
2018-05-22 17:00:35 - Эрүүл мэнд
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
2018-05-22 16:57:44 - Улс төр
Элчин сайд Н.Ализодаг хүлээн авч уулзав
2018-05-22 16:54:27 - Энтертайнмент
Монголын уран бүтээлчид Олон улсын модон баримлын уралдаанд тэргүүлжээ
2018-05-22 16:18:21 - Шар
Улсын харцага Г.Ганхуяг: Надад үүнээс өөр олон ан хийх үеийн зураг бий
2018-05-22 16:05:43 - Улс төр
Төвлөрлийг сааруулах асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа
2018-05-22 15:54:02 - Орон нутаг
Цэргийн сургалт бэлтгэл явагдаж байна
2018-05-22 15:30:04 - Энтертайнмент
“Хүүхэд-Хэрэглэгч ” аянд нэгдэх уриалга гаргалаа
2018-05-22 15:23:02 - Хууль
Хүрэн баавгайн арьс тээвэрлэж явсан иргэнийг 13 сая төгрөгөөр торгожээ
2018-05-22 14:57:07 - Хууль
42 настай эмэгтэйг мөргөөд зугтсан “Приус”-ийн жолоочийг олсон гэв
2018-05-22 14:45:42 - Орон нутаг
Буриад түмний “Бага Алтаргана” наадам болж байна
2018-05-22 14:44:24 - Улс төр
БНЭУ-ын Үндэсний Батлан хамгаалахын коллежийн удирдлагуудыг хүлээн авч уулзав
2018-05-22 14:23:17 - Улс төр
Хууль сахиулах байгууллагын алба хаагчдын тэтгэвэр, тэтгэмжийн асуудлаар асуулга тавьжээ
2018-05-22 14:14:35 - Нийслэл
“Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гийн үйл ажиллагаа үргэлжилж байна
2018-05-22 14:11:18 - Хууль
Ховор амьтан агнах гэмт хэрэг тасрахгүй байна
2018-05-22 13:46:25 - Эрүүл мэнд
Өнгөрөгч сард ДОХ-ын таван тохиолдол илэрчээ
2018-05-22 13:36:51 - Нийслэл
С.Батболд “Хөгжлийн алтан гурвалжин бодлого” хэрэгжүүлнэ
2018-05-22 13:04:50 - Нийслэл
Нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Бээжин хотын туршлагыг судална
2018-05-22 12:44:34 - Эрүүл мэнд
Нялхсын эндэгдэл буурч, эхийн эндэгдэл нэмэгджээ
2018-05-22 12:43:35 - Эдийн засаг
Б.Батбаяр: Монгол Улсыг өрөнд оруулсан хүмүүс одоо Оюутолгойд шалгалт хийж байна
2018-05-22 12:34:50 - Эдийн засаг
Арнауд Суарат: Монгол Улс байгуулсан гэрээгээ дагаж мөрдөх нь чухал
2018-05-22 12:29:50 - Орон нутаг
“Маргад” дээд сургуульд АН2 онгоцтой болжээ
2018-05-22 12:18:06 - Орон нутаг
Сэлэнгэ аймагт гарсан түймрийг унтраахаар 180 гаруй хүн ажиллаж байна
2018-05-22 12:15:59 - Шар
Кокаин бүхий 106 капсул залгин хилээр нэвтрэх гэж байжээ
2018-05-22 12:14:16 - Боловсрол
Анагаахын сургуулийг 3000 гаруй оюутан төгсөнө
2018-05-22 12:12:15 - Спорт
Уулчин Ж.Бямбасүрэн Лхоце хайрхны оргилд гарчээ
2018-05-22 12:11:13 - Нийслэл
Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана
2018-05-22 12:02:45 - Хууль
Сураггүй алга болсон Б.Ариунзаяа гэх эмэгтэйг эмнэлгээс олсон гэв
2018-05-22 11:58:33 - Нийслэл
Эрүүл мэнд, ШУ-ны салбарынхан өнөөдрөөс ажил хаяна
2018-05-22 11:48:42 - Хууль
Ш.Солонгыг ҮХЦ-ийн гишүүнээр томилохыг дэмжлээ
2018-05-22 11:08:08 - Нийслэл
Бүдүүлэг авирласан жолооч эмэгтэйд торгуулийн арга хэмжээ авчээ
2018-05-22 11:01:23 - Хууль
Ноён уултай холбоотой шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшлов
2018-05-22 10:47:05 - Улс төр
Х.Баттулга: Монголд номтой цэцэн нь олон болж, зоригтой хийдэг нь цөөн болжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-05-21 08:55:22 - Улс төр
Х.Нямбаатар: С.Батболд хармаандаа 69 хүн хийчихээд, улайраад байна
2018-05-19 13:22:27 - Хууль
Г.Сарангэрэлийг яллагдагчаар татна
2018-05-21 11:00:33 - Байгаль Орчин
АНХААРУУЛГА: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2018-05-21 18:20:06 - Гадаад
Монгол Улсын Ерөнхий сайдыг хүлээж авах бэлтгэл хангагдаагүй гэж мэдэгджээ
2018-05-21 18:12:28 - Хууль
Б.Батдэлгэрийг цагаатгалаа
2018-05-22 12:02:45 - Хууль
Сураггүй алга болсон Б.Ариунзаяа гэх эмэгтэйг эмнэлгээс олсон гэв
2018-05-21 18:25:42 - Шар
Г.Бямбасүрэн: Э.Эрдэнэжамъян, Уламбаяр нар О.Баасанхүү гишүүний элэг рүү өшиглөж зодсон
2018-05-21 08:39:26 - Хууль
Сургуулийн эргүүлүүд гэрлэн дохионы өнгө хамаарахгүй жолооч нарыг хүчээр зогсоох нь зөв үү
2018-05-22 16:18:21 - Шар
Улсын харцага Г.Ганхуяг: Надад үүнээс өөр олон ан хийх үеийн зураг бий
2018-05-22 09:08:44 - Эдийн засаг
Н.Дашзэвэг: С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг шалгаж, хариуцлага тооцох нь зөв