УИХ энэ долоо хоногт юу хэлэлцэх вэ

Түгээх    
2018-04-23 10:54:43 - Улс төр

chuulgan

УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, ирэх долоо хоногт чуулган, байнгын хороогоор хэлэлцэх хууль тогтоолын төсөл, хуралдааны хуваарийг баталжээ. 

 НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

 4 дүгээр сарын 23-ны Даваа гарагт 10.00 цагаас:

- Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд; 

- Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.

 ХОЁР: АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

 4 дүгээр сарын 23-ны Даваа гарагт:

- Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;

- Үндэсний статистикийн хорооны 2017 оны үйл ажиллагааны тайланг Байнгын хороогоор хэлэлцүүлэх бэлтгэл хангах, Байнгын хорооны шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд;

-Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд;

-Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагаас 334 тоот өрөөнд;

-Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар даатгуулагчийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн сүүлийн 20 жилийн доторх дараалсан 5 жилийг нэмэгдүүлэн 7 жил болгосон нь тэтгэвэр авагчийн тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт оруулах эсэх, даатгуулагчийн эрх ашгийг хэрхэн хөндөж байгаа санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Г” танхимд;

-“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлтийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “В” танхимд;

-Төсвийн албаны эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд.

4 дүгээр сарын 24-ний Мягмар гарагт:

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Г” танхимд;

-Иргэдийн өргөдлийн дагуу Туул голын хамгаалалтын бүсэд олгосон тусгай зөвшөөрөл нь цуцлагдсан, хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагын нөхцөл байдалтай Өргөдлийн байнгын хорооны гишүүд 14.00 цагаас танилцана;

-Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулж Байнгын хороонд танилцуулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсэг 15.00 цагаас Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газар болон Нийгмийн халамжийн газар, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцана.

4 дүгээр сарын 25-ны Лхагва гарагт:

-“Боловсролын хөгжил, шинэчлэлд төрийн бус ерөнхий боловсролын сургуулиудын оролцоо” сэдэвт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хэлэлцүүлэг 09.00 цагаас Багшийн хөгжлийн ордонд;

-Хүнсний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хамт өргөн мэдүүлсэн Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.30 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;

-Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүд 14.00 цагаас Монгол Улсын Багшийн Их Сургуулийн үйл ажиллагаатай танилцана.

 ГУРАВ: БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

4 дүгээр сарын 24-ний Мягмар гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

-Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.01.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

-Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ 2018.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд хүргүүлнэ/;

-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд хүргүүлнэ/;

-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Захиргааны ерөнхий хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд хүргүүлнэ/;

-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.03.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд хүргүүлнэ/;

-Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран зохион байгуулсан “Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи хэлэлцүүлэг”-ээс гаргасан зөвлөмжийн танилцуулга.

2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

-Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар нарын 3 гишүүн 2018.02.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/,

-"Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-Ажлын хэсэг байгуулах тухай /Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд, Соёл, урлагийн боловсон хүчний асуудалтай танилцаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах/.

3.Төсвийн байнгын хорооны хуралдаан 11.00 цагаас “В” танхимд;

Хэлэлцэх асуудал:

-Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-Нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-Ажлын хэсэг байгуулах тухай /Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл/.

4.Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны хуралдаан 11.30 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

-“Тогтвортой хөгжлийн зорилтуудын талаархи мэдээллийн мониторинг” Үндэсний статисктикийн хорооны дарга А.Ариунзаяа танилцуулна;

-“Засгийн газрын гурван тулгуурт бодлого ба үндэсний хөгжлийн үзэл баримтлал-30, НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилтуудын уялдаа” Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан танилцуулна.

5.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

-Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан 2018.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/.

4 дүгээр сарын 25-ны Лхагва гарагт:

1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

-“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийн биелэлт /Засгийн газар 2018.03.30-ны өдөр өргөн мэдүүлсэн/;

-Үндэсний статистикийн хороонд чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төсөл;

-Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдийг томилох тухай;

-Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны үйл ажиллагааны тайлан.

2.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

-Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

3.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:

Хэлэлцэх асуудал:

-Өргөдлийн байнгын хорооны 2017 оны 02 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын мэдээлэл сонсох;

-Өргөдлийн байнгын хорооны 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах.

4.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:

Хэлэлцэх асуудал:

-“Цахим бодлогын түр хороо” байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр 2018.04.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-“Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын 2016 оны 34 дүгээр тогтоолын хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээний биелэлт, үр дүнгийн талаархи асуудал танилцуулах тухай /Засгийн газар 2018.03.02-ны өдөр ирүүлсэн/;

-Цөмийн энергийн комиссын үйл ажиллагаатай газар дээр нь танилцах /Цөмийн энергийн комиссын ажлын албанд/.

 ДӨРӨВ: ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

4 дүгээр сарын 26, 27-ны Пүрэв, Баасан гарагт 10.00 цагаас:

-Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2018.01.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

-Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан 2018.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.04.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

-“Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-Монгол хүүхэд бүрт хүүхдийн мөнгөн тэтгэмж буюу “Хүүхдийн мөнгө” олгох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2018.04.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-Нэмэгдсэн өртгийн татвараас чөлөөлөх тухай хуулийн төсөл /Засгийн газар 2018.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-“Цахим бодлогын түр хороо” байгуулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр 2018.04.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Бага дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар нарын 3 гишүүн 2018.02.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-“Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.04.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-Жолоочийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ 2018.01.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх/;

-Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүдийг томилох тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

-Улсын Их Хурлын гишүүн Б.Энх-Амгалангаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Хөшигийн хөндийд баригдаж буй Олон улсын нисэх буудлын хөрөнгө оруулалт, ашиглалтад оруулахтай холбогдсон асуудлын талаар” тавьсан асуулгын хариуг сонсох.

Г.ИТГЭЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 1

sarantsetseg (66.181.160.77)
2018-04-23 14:21:08
huuhdin mongiig 100000 togrog bolgooroi

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-05-24 10:31:39 - Улс төр
Ардчиллын анхдагчид тусламж үзүүлэх төслийг хэлэлцэнэ
2018-05-24 10:29:07 - Хууль
“Приус 11” автомашин хулгайлсан этгээдийг илрүүлжээ
2018-05-24 10:28:37 - Нийслэл
Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана
2018-05-24 09:02:46 - Байгаль Орчин
Улаанбаатарт 27 хэм дулаан байна
2018-05-24 08:58:47 - Энтертайнмент
С.Өлзийтогтох: “Ногоон нуур” цэцэрлэгт хүрээлэнгээ улам сайжруулахаар ажиллаж байна
2018-05-24 08:50:48 - Нийслэл
ТАНИЛЦ: Хувьчлагдах 27 төрийн өмчит компанийн нэрс ба мэдээлэл
2018-05-24 08:47:15 - Байгаль Орчин
ТУУЛААС “ХЯДСАН” бургасуудыг ядаж түлшиндээ хэрэглэе
2018-05-24 08:46:22 - Байгаль Орчин
Улаангомын Гурван Тэрмист царцаа “үүрлэж”, бэлчээргүйдэх аюул тулгарчээ
2018-05-24 08:41:38 - Нийслэл
Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх үү
2018-05-24 08:34:15 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2018-05-23 20:20:25 - Нийслэл
С.Баярыг Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтүүлэхээр болсон уу
2018-05-23 18:45:21 - Хууль
Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв
2018-05-23 18:32:21 - Энтертайнмент
Архангайн бөхчүүдийн “Арын хангайн түрлэг” дуун цэнгүүн болно
2018-05-23 17:49:20 - Энтертайнмент
"Харанга" хамтлаг 30 жилийн ойн тоглолтоороо хайрыг түгээнэ гэв
2018-05-23 17:36:15 - Шар
Вилл Смит “Хөлбөмбөгийн ДАШТ 2018”-ын албан ёсны дууг дуулна
2018-05-23 17:07:00 - Нийслэл
100 айлын авто машины замыг өргөтгөнө
2018-05-23 16:28:09 - Гадаад
Пхеньян АНУ-ын албаны хүмүүсийг цөмийн туршилтын талбайн хаалтын ёслолдоо урьсангүй
2018-05-23 16:15:02 - Хууль
Монгол Улсын виз олгох журмыг хөнгөвчиллөө
2018-05-23 16:10:01 - Улс төр
Ц.Цогзолмаа: Би багш нарынхаа төлөө зэмлүүлээд л ажиллаж байна
2018-05-23 15:59:26 - Нийслэл
Эмч, эмнэлгийн ажилтнууд ОУВС-гийн байрны гадаа суултаа үргэлжлүүлэв
2018-05-23 15:50:09 - Улс төр
Ц.Нанзаддорж, Г.Туулхүү, н.Буяндэлгэр нарыг ҮХЦ-ийн гишүүнээр томилохыг дэмжив
2018-05-23 15:42:03 - Гадаад
И Мён Баг-д холбогдох авлигын хэргийн шүүх хурал болж байна
2018-05-23 15:01:07 - Шар
Америк, Англи, Орос, Хятадын сэтгүүлчид Хойд Солонгост очжээ
2018-05-23 14:38:43 - Улс төр
Г.Занданшатар: Хөрөнгийн бирж, МИАТ зэрэг компаний тодорхой хувийг хувьчилна
2018-05-23 14:31:41 - Улс төр
Элчин сайд Дэвид Уиллиам Спрул УИХ-ын дарга М.Энхболдод бараалхлаа
2018-05-23 14:27:32 - Гадаад
Монгол Улсын нууцыг сайн мэдэх Х.Жекей Казахстан улсыг төлөөлж ОХУ-д болсон цэргийн хуралд оролцжээ
2018-05-23 14:25:44 - Улс төр
Ч.Хүрэлбаатар: 50 саяас доош орлоготой ААН нэг хувийн татвар төлнө
2018-05-23 14:04:11 - Энтертайнмент
Их Дүйчэн өдөр зуны эхэн сарын шинийн 15-нд тохионо
2018-05-23 13:55:03 - Улс төр
С.Эрдэнэ: Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарын асуудлаар ҮХЦ-д хандана
2018-05-23 13:49:07 - Энтертайнмент
“Л.Галмандах” сангийн нээлт боллоо
2018-05-23 13:42:26 - Нийслэл
О.Бямбадэлгэр: Нефтийн хаягдал, шаар шавхрууг Монгол Улсад шатахуун болгон оруулж ирдэг
2018-05-23 13:08:21 - Нийслэл
НДЕГ нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна
2018-05-23 12:54:46 - Шар
Улсын заан Б.Пүрэвсайхан допинг хэрэглэсэн нь тогтоогджээ
2018-05-23 12:52:45 - Хууль
Тэтгэврийн насны хоёр хөгшнийг зодож гэмтээсэн хэрэг гарчээ
2018-05-23 12:44:02 - Шар
Дуучин Э.Чулуунчимэг Б.Болдод зориулан дахин шүлэг бичжээ
2018-05-23 12:28:39 - Нийслэл
Зам, тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх аяныг эхлүүллээ
2018-05-23 12:16:44 - Орон нутаг
Ачааны машин осолдсоны улмаас нүүрс хүчлийн хий алдагджээ
2018-05-23 12:13:45 - Хууль
Ерөнхийлөгчийн нэрээр ташаа мэдээлэл тараасан асуудлыг шалгуулна
2018-05-23 11:58:48 - Хууль
Тэсэлгээний бодисыг хууль бус олборлолт, гэмт хэрэгт ашиглах эрсдэл үүссэн гэв
2018-05-23 11:55:27 - Улс төр
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-05-23 12:44:02 - Шар
Дуучин Э.Чулуунчимэг Б.Болдод зориулан дахин шүлэг бичжээ
2018-05-21 08:55:22 - Улс төр
Х.Нямбаатар: С.Батболд хармаандаа 69 хүн хийчихээд, улайраад байна
2018-05-22 12:02:45 - Хууль
Сураггүй алга болсон Б.Ариунзаяа гэх эмэгтэйг эмнэлгээс олсон гэв
2018-05-23 08:51:17 - Улс төр
С.Баярын биеийн байдал эрс муудаж, явж чадахгүй байгаа юу
2018-05-22 16:18:21 - Шар
Улсын харцага Г.Ганхуяг: Надад үүнээс өөр олон ан хийх үеийн зураг бий
2018-05-21 11:00:33 - Байгаль Орчин
АНХААРУУЛГА: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2018-05-21 18:12:28 - Хууль
Б.Батдэлгэрийг цагаатгалаа
2018-05-21 18:20:06 - Гадаад
Монгол Улсын Ерөнхий сайдыг хүлээж авах бэлтгэл хангагдаагүй гэж мэдэгджээ
2018-05-23 08:43:14 - Эрүүл мэнд
Ц.Ариунбаяр: Эмэгтэйчүүдийн эмч нар түрүү булчирхайн үрэвсэл тархахад нөлөөлж байна
2018-05-23 14:27:32 - Гадаад
Монгол Улсын нууцыг сайн мэдэх Х.Жекей Казахстан улсыг төлөөлж ОХУ-д болсон цэргийн хуралд оролцжээ