Хотын дарга С.Батболд Сонгинохайрхан дүүргийн зарим хороонд ажиллав

Түгээх    
2018-04-23 11:41:51 - Нийслэл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Нийслэлийн хэлтэс, албад, харьяа агентлагийн дарга нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 7, 9, 24, 25 дугаар хорооны иргэдтэй уулзлаа. Энэхүү уулзалтад тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, НИТХ-д сонгогдсон төлөөлөгчид, дүүргийн удирдлагууд оролцов. Нийслэлийн төр, захиргааны удирдлагууд урьд өмнө нь ийнхүү анхан шатны хороодод бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж байгаагүй, анхны тохиолдол энэ болж буйг УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва уулзалтын үеэр онцолж байв. Эдгээр хороод Баянхошууны баруун, зүүн салаанд байрладаг бөгөөд нийслэлийн хүн ам олонтой хорооны тоонд багтдаг юм.

Энэхүү уулзалтаар Иргэдийн оролцоотой бүтээн байгуулалтын жилийн хүрээнд нийслэлийн хэмжээнд зохион байгуулах ажил, арга хэмжээ, агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг барилгажуулах, дахин төлөвлөх чиглэлээр хийж байгаа төслийн хэрэгжилт, явцын талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд, Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр нар болон холбогдох албаны хүмүүс иргэдэд мэдээлэл өгч иргэдийн үгийг сонсов.

Иргэдийн зүгээс гудамжуудыг гэрэлтүүлэгтэй болгох, камержуулах, автобусны хүртээмжийг сайжруулж, буудал хоорондын зайг ойртуулах, зарим ойр буудлын зайг холдуулж тэнцвэржүүлэх, хүүхдийн цэцэрлэг нэмж байгуулах, сургуулийн автобустай болгох, баруун салаа орчмын намагтай газруудад ус зайлуулах хоолой тавих, Хилчин хорооллын подвалын усыг шавхах, гудамжуудын хаягийг жигдрүүлэх зэрэг саналыг тавьж байлаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд иргэдэд хандан хэлэхдээ “Энэ удаагийн уулзалтад Нийслэлийн харьяа газар, агентлагийн дарга нар ирж иргэдийнхээ үгийг сонсч байна. Сонгинохайрхан дүүрэг 320 мянган хүн амтай. Энэ бол 5 аймгийн хэмжээний хүн ам гэсэн үг. Хэтэрхий нүсэр болж байна. Ингээд УИХ, Засгийн газрын гишүүдтэй Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийг хувааж тус бүр хоёр дүүрэг болгон хувааж, хороодыг жижиглэх талаар ярьж байгаа. Ингэхгүй бол төрийг үйлчилгээг иргэдэд хүргэхэд хэцүү. Хороодын дарга нар 20-30 мянган хүнтэй ажиллаж байна. Дүүрэг хуваах нь албан тушаалтныг олшруулах юм уу, улс төрийн зорилготой биш. Иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах зорилготой. Дүүрэг хуваах талаар тавдугаар сарын эхний 15 хоногт иргэдээс санал асуулга явуулна.

2020 он гэхэд бүх сургуулийг хоёр ээлжид шилжүүлж, 3-6 насны хүүхдийн 85 хувийг цэцэрлэгт хамруулах зорилт тавьсан. Хүн ам олонтой Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт сургууль, цэцэрлэг түлхүү барих зорилт тавьж байна. Нийтийн тээврийн хүртээмжийн хувьд БНСУ-аас 500 автобус авахаар гэрээ, хэлэлцээ хийж, ярилцаж байна. Европын Сэргээн босголт, хөгжлийн банкны зээлээр Европоос 200 шинэ автобус худалдаж авна. Эдгээрээр 2019 онд парк шинэчлэлт хийнэ.

Эрүүл мэндийн салбарын хувьд Сонгинохайрхан дүүрэгт ирэх намар гэхэд дэлхийн жишигт хүрсэн 250 мянган хүнд үйлчлэх эмнэлгийг барьж ашиглалтад оруулна. Иргэдэд үйлчлэх эмнэлгийн үйлчилгээ цоо шинэ шатанд гарна. Дүүргүүдийн өрхийн эмнэлгүүдэд 15 сая төгрөгийн тоног төхөөрөмжийн шинэчлэл хийж байна. Хоёр, гуравдугаар шатлалын эмнэлэг, төрөхүүдийн гадна талын тохижилтыг хийж байна. Дүүргийн эмнэлгүүдэд гэмтэл, мэс заслын тасгуудыг сэргээж байна.

Эрчим хүчний хангамжийн хувьд Сонгинохайрхан дүүрэгт Азийн хөгжлийн банкны тусламжтайгаар Баянхошуу дэд төвийн том шугам татаж байна. 200 айл нийлж нэг дэд бүтцийн төв байгуулаад, цэвэр, бохир ус, цахилганы асуудлыг нь шийдэх  Сервис центр байгуулах ажил эхэлж байна. 2020 он гэхэд 50 төв байгуулах төлөвлөгөөтэй, энэ онд эхний хоёрыг байгуулна. Төвийн бүсийн гэр хорооллыг  төвлөрсөн шугам сүлжээнд холбосон өндөр давхрын орон сууцны хороолол болгон хөгжүүлнэ. Дундын бүсийн гэр хорооллыг бие даасан болон хэсэгчилсэн инженерийн хангамжаар хангах дэд бүтцийн төв төслөөр хөгжүүлнэ. Захын бүсийн гэр хороололыг технологийн бүс гэж зарласан. Айл бүр дээр технологийн шинэ шийдэл нэвтрүүлнэ. Энэ бүхнийг хэрэгжүүлэхийн тулд бид иргэдийнхээ үгийг сонсч байна” гэлээ.

Г.ИТГЭЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 5

Зочин (202.21.106.127)
2018-04-23 15:23:36
iim yum songoj baidag uher mongolhuud uher UB-iinhan hohichin ta nar mal shig amidar

Zochin (119.166.242.22)
2018-04-23 12:45:57
Ene duurgiig huvaagaachee aimar olon hun amtai novsh gej

zozin (202.9.40.84)
2018-04-23 12:34:38
Er. Nam dus humuus gun dus ymaa

Зочин (202.179.26.95)
2018-04-23 12:34:34
Бүх цаг үеийн хотын хамгийн муу дарга, чадваргүй, боловсролгүй, хөлдүү

ХХХ (103.206.195.166)
2018-04-23 11:48:48
хэзээ болсон юм бэ иргэнд нь хэлдэггүй юмуу эсвэл намын шугамаар юм уу

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-05-24 10:31:39 - Улс төр
Ардчиллын анхдагчид тусламж үзүүлэх төслийг хэлэлцэнэ
2018-05-24 10:29:07 - Хууль
“Приус 11” автомашин хулгайлсан этгээдийг илрүүлжээ
2018-05-24 10:28:37 - Нийслэл
Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана
2018-05-24 09:02:46 - Байгаль Орчин
Улаанбаатарт 27 хэм дулаан байна
2018-05-24 08:58:47 - Энтертайнмент
С.Өлзийтогтох: “Ногоон нуур” цэцэрлэгт хүрээлэнгээ улам сайжруулахаар ажиллаж байна
2018-05-24 08:50:48 - Нийслэл
ТАНИЛЦ: Хувьчлагдах 27 төрийн өмчит компанийн нэрс ба мэдээлэл
2018-05-24 08:47:15 - Байгаль Орчин
ТУУЛААС “ХЯДСАН” бургасуудыг ядаж түлшиндээ хэрэглэе
2018-05-24 08:46:22 - Байгаль Орчин
Улаангомын Гурван Тэрмист царцаа “үүрлэж”, бэлчээргүйдэх аюул тулгарчээ
2018-05-24 08:41:38 - Нийслэл
Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх үү
2018-05-24 08:34:15 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2018-05-23 20:20:25 - Нийслэл
С.Баярыг Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтүүлэхээр болсон уу
2018-05-23 18:45:21 - Хууль
Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв
2018-05-23 18:32:21 - Энтертайнмент
Архангайн бөхчүүдийн “Арын хангайн түрлэг” дуун цэнгүүн болно
2018-05-23 17:49:20 - Энтертайнмент
"Харанга" хамтлаг 30 жилийн ойн тоглолтоороо хайрыг түгээнэ гэв
2018-05-23 17:36:15 - Шар
Вилл Смит “Хөлбөмбөгийн ДАШТ 2018”-ын албан ёсны дууг дуулна
2018-05-23 17:07:00 - Нийслэл
100 айлын авто машины замыг өргөтгөнө
2018-05-23 16:28:09 - Гадаад
Пхеньян АНУ-ын албаны хүмүүсийг цөмийн туршилтын талбайн хаалтын ёслолдоо урьсангүй
2018-05-23 16:15:02 - Хууль
Монгол Улсын виз олгох журмыг хөнгөвчиллөө
2018-05-23 16:10:01 - Улс төр
Ц.Цогзолмаа: Би багш нарынхаа төлөө зэмлүүлээд л ажиллаж байна
2018-05-23 15:59:26 - Нийслэл
Эмч, эмнэлгийн ажилтнууд ОУВС-гийн байрны гадаа суултаа үргэлжлүүлэв
2018-05-23 15:50:09 - Улс төр
Ц.Нанзаддорж, Г.Туулхүү, н.Буяндэлгэр нарыг ҮХЦ-ийн гишүүнээр томилохыг дэмжив
2018-05-23 15:42:03 - Гадаад
И Мён Баг-д холбогдох авлигын хэргийн шүүх хурал болж байна
2018-05-23 15:01:07 - Шар
Америк, Англи, Орос, Хятадын сэтгүүлчид Хойд Солонгост очжээ
2018-05-23 14:38:43 - Улс төр
Г.Занданшатар: Хөрөнгийн бирж, МИАТ зэрэг компаний тодорхой хувийг хувьчилна
2018-05-23 14:31:41 - Улс төр
Элчин сайд Дэвид Уиллиам Спрул УИХ-ын дарга М.Энхболдод бараалхлаа
2018-05-23 14:27:32 - Гадаад
Монгол Улсын нууцыг сайн мэдэх Х.Жекей Казахстан улсыг төлөөлж ОХУ-д болсон цэргийн хуралд оролцжээ
2018-05-23 14:25:44 - Улс төр
Ч.Хүрэлбаатар: 50 саяас доош орлоготой ААН нэг хувийн татвар төлнө
2018-05-23 14:04:11 - Энтертайнмент
Их Дүйчэн өдөр зуны эхэн сарын шинийн 15-нд тохионо
2018-05-23 13:55:03 - Улс төр
С.Эрдэнэ: Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарын асуудлаар ҮХЦ-д хандана
2018-05-23 13:49:07 - Энтертайнмент
“Л.Галмандах” сангийн нээлт боллоо
2018-05-23 13:42:26 - Нийслэл
О.Бямбадэлгэр: Нефтийн хаягдал, шаар шавхрууг Монгол Улсад шатахуун болгон оруулж ирдэг
2018-05-23 13:08:21 - Нийслэл
НДЕГ нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна
2018-05-23 12:54:46 - Шар
Улсын заан Б.Пүрэвсайхан допинг хэрэглэсэн нь тогтоогджээ
2018-05-23 12:52:45 - Хууль
Тэтгэврийн насны хоёр хөгшнийг зодож гэмтээсэн хэрэг гарчээ
2018-05-23 12:44:02 - Шар
Дуучин Э.Чулуунчимэг Б.Болдод зориулан дахин шүлэг бичжээ
2018-05-23 12:28:39 - Нийслэл
Зам, тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх аяныг эхлүүллээ
2018-05-23 12:16:44 - Орон нутаг
Ачааны машин осолдсоны улмаас нүүрс хүчлийн хий алдагджээ
2018-05-23 12:13:45 - Хууль
Ерөнхийлөгчийн нэрээр ташаа мэдээлэл тараасан асуудлыг шалгуулна
2018-05-23 11:58:48 - Хууль
Тэсэлгээний бодисыг хууль бус олборлолт, гэмт хэрэгт ашиглах эрсдэл үүссэн гэв
2018-05-23 11:55:27 - Улс төр
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-05-23 12:44:02 - Шар
Дуучин Э.Чулуунчимэг Б.Болдод зориулан дахин шүлэг бичжээ
2018-05-21 08:55:22 - Улс төр
Х.Нямбаатар: С.Батболд хармаандаа 69 хүн хийчихээд, улайраад байна
2018-05-22 12:02:45 - Хууль
Сураггүй алга болсон Б.Ариунзаяа гэх эмэгтэйг эмнэлгээс олсон гэв
2018-05-23 08:51:17 - Улс төр
С.Баярын биеийн байдал эрс муудаж, явж чадахгүй байгаа юу
2018-05-22 16:18:21 - Шар
Улсын харцага Г.Ганхуяг: Надад үүнээс өөр олон ан хийх үеийн зураг бий
2018-05-21 11:00:33 - Байгаль Орчин
АНХААРУУЛГА: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2018-05-21 18:12:28 - Хууль
Б.Батдэлгэрийг цагаатгалаа
2018-05-21 18:20:06 - Гадаад
Монгол Улсын Ерөнхий сайдыг хүлээж авах бэлтгэл хангагдаагүй гэж мэдэгджээ
2018-05-23 08:43:14 - Эрүүл мэнд
Ц.Ариунбаяр: Эмэгтэйчүүдийн эмч нар түрүү булчирхайн үрэвсэл тархахад нөлөөлж байна
2018-05-23 14:27:32 - Гадаад
Монгол Улсын нууцыг сайн мэдэх Х.Жекей Казахстан улсыг төлөөлж ОХУ-д болсон цэргийн хуралд оролцжээ