Г.Баттогтох: Богд хааны ордны газрын асуудлыг нэн даруй шийдвэрлэхийг төрийн өндөрлөгүүдээс шаардаж байна

Түгээх    
2018-05-14 14:19:16 - Нийслэл

battogtoh

Монголын түүхийн үнэт өв, соёлын дурсгал бүхий VIII Богд Жавзандамба хутагтын ордон музейн цогцолборын хамгаалалтын бүсэд хууль бусаар газар олгосон асуудал маргаан дагуулж буй. Энэ асуудлаар өнөөдөр боловсрол, соёл, шинжлэх ухааны төлөөлөл сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэд төрийн өндөрлөгүүдэд Богд хааны ордны газрын асуудлыг нэн даруй шийдвэрлэж, цогцолбор барих асуудлыг яаралтай шийдвэрлэхийг шаардсан бичиг хүргүүлж байгаагаа мэдэгдсэн юм. Энэ талаар Монгол судлаач Г.Баттогтох хэлэхдээ

-БОГДЫН ОРДНЫ БАРУУН ТАЛЫН “НОМУН ГЭРЭЛ” ТӨВИЙГ АКАДЕМИЧ Д.ЦЭРЭНСОДНОМ ЭЗЭМШИЖ БАЙГАА НЬ ҮНЭХЭЭР ХАЧИРХАЛТАЙ-

“2008 онд Хан-Уул дүүргийн газрын албанаас “АПУ” ХК-ийн охин компани гэгдэх “Ван трейд” компанид хамгаалалтын бүсэд газар олгож байсан. Энэ зөвшөөрлийн дагуу “Ван трейд” компани музейн 1.6 га газрыг өнөөдөр эзэмшиж байна. Нүдэнд ил харагдаж буй хөл бөмбөгийн асар барих ажлыг NTV телевиз зохион байгуулах гэж байгаа. Эсэргүүцлийн үр дүнд зогсоож чадсан. Гэхдээ хөрс хуулаад хаячихсан байна лээ. 2012 онд Европын аварга шалгаруулах тэмцэний үеэр мөн л ийм асар барьж байсан. Тухайн үед Богдын ордын музейн хамгаалалтын дохионы өсгөгч өдөржин, шөнөжин дуугарч байсан юм. Мөн Нийслэлийн өмчийн харилцааны газраас ирсэн бичиг дээр байхгүй 2012 онд Нисйлэлийн засаг даргын захирамжаар “Грийн Эйр Гарден” гэх компанид зочид буудал аялал жуулчлалын чиглэлээр Богдын өвлийн ордны цаад талд зодил буудал барих зөвшөөрөл олгосон байсан. Эдгээр компаниудыг бид “Апу” компанийн охин компани гэж хардаж байна. Бид тухайн компаниудын бизнесийн эрх ашигт халдсан зүйл огт яриагүй.

Богдын ордны баруун талын “Номун гэрэл” төвийг Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн академич Далантайн Цэрэнсодном гэх хүн эзэмшдэг. Монголын үүх түүхийг мэддэг шинжлэх ухааны оргилд нь явж байгаа хүний нэр энэ газартай холбоотой байгаа нь үнэхээр хачирхалтай хэрэг. Мөн Монгол Улсын ерөнхийлөгч Х.Баттулгад хандаж Богд хаантай хөшөө босгохыг дахин уламжлах тухай  саналыг МУ-ын төрийн соёрхолт түүхч Х.Батсайхан өнгөрсөн онд бичиж байсан. Тус саналын хариу ирээгүй юм байна. Өнөөдөр МУ-ын төрийн соёрхолт түүхч Д.Өлзийбаатар гуай төрийн өндөрлөгүүдэд хандаж ил захидал илгээсэн. Тус захидалд Богд хааны ордны газрын асуудлыг нэн даруй шийдвэрлэж, цогцолбор барих асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг уламжилсан байна. Энэ дагуу бид шаардлага хүргүүлж байна. Шаардлагын хариуг ажлын гурав хоногт ирүүлэхийг сануулж байгаа. Шийдвэр гаргахгүй бол дахин эсэргүүцэл илэрхийлнэ” гэлээ. 

-ИРЭХ ЖИЛ БОГД ХААНЫ ТҮМЭН ӨЛЗИЙ ГИЙСНИЙ 150 ЖИЛИЙН ОЙ ТОХИОНО-

Мөн МУИС-ийн Түүхийн тэнхимын эрхлэгч доктор н.Дэлгэржаргал “20-р зуунд Монгол Улс сэргэн мандасны гол голомт бол Богд хааны ордон юм. Түүх соёлын чухал нутаг руу бизнесийн зорилгоор дайрч байгаа монгол хүнийг ойлгохгүй байна. Мөнгө төгрөг олох гэж байгаа байх л даа. Тэглээ гээд өөрийнхөө тусгаар тогтнол руу дайрч байгаа нь муу муухай зүйл гэхээс өөр хэлэх зүйл олдохгүй юм. Богд хааны ордны хамгаалалтын бүс болох 7,5 га газраас бусдад газар олгож шийдвэр гаргасан төрийн албан тушаалтнуудыг ойлгохгүй байна. Засгийн газрын тогтоолын зөрчсөн хууль бус шийдвэрээ буцааж цуцлахыг шаардаж байна" гэв. 

Доктор н.Батсайхан “Богдын хүрээнд цагаан, ногоон, улаан, шар гэсэн дөрвөн ордон байсан. Эдгээрээс үлдсэн ганц ногоон ордон бол энэ юм. Ганцхан үлдсэн эн түүхийн ховор дурсгалаас хумсалсаар байгаад мөхөөхөн маш ойрхон болсон байна. Өчигдөр ерөнхийлөгч Х.Баттулга Богдын ордонд хүрэлцэн ирсэнд талархаж байна. Цаашид үндэсний баярын өдрөөр үе үеийн ерөнхийлөгчид хүрэлцэн ирж байвал энэ газраас хумслах сэтгэлтэн үгүй болох байх гэж бодлоо. 2019 онд Богд хааны түмэн өлзий гийсний 150 жилийн ой тохионо. Энэ ойд зориулаад Богд хаанд хөшөө босгож өгөөч гэж үе үеийн ерөнхийлөгчдөөс хүссэн. 2013 онд хөшөө босгох тухай шийдвэр гарч шав тавьж байсан. Гэвч жилийн дараа тухайн шавыг тэгшилж устгасан” хэмээн ярилаа.

П.УРНАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 9

Зочин (112.72.14.17)
2018-05-14 17:29:09
Харин ч академич Д.Цэрэнсодном гуай энэ түүхт газрыг чинь бараг л хамгаалж байгаа юм. Богд хааны музейгулам утга учиртай болгож байгаа юм. Очоод үзээрэй. Тэнд Богд хааны оточ эмч байсан Сэрээнэн оточийн л гэр музей байгаа. Монголын уламжлалт анагаах ухааны музей л байгаа.

Зочин (66.181.177.170)
2018-05-14 15:37:30
Ene gazryg archilj, mod butyg sergeen tordoh heregtei bainaa.

Зочин (51.15.80.14)
2018-05-14 15:33:49
ene Odon-giin naimaachin bandi bas yuu vee? Mongol sudlaach boltson shaaj yavhiin neeree alna shuu ene humuus, songuulaar amarjargal daraa n enknbold geed guigeed baisan, neg medsen battulga boltson shaaj l yavsan. odoo battulgiigaa muultsan ch shaaj baih shig. havarshaad bur tsunh barigch nar hurtel duu ordog boljee

Зочин (62.141.54.34)
2018-05-14 15:15:36
БАТТОГТОХ ГЭЖ ХҮХЭР ҮНЭРТҮҮЛСЭН ҮХЭР БАЙДЫШД. ЗАСГИЙН ГАЗРЫН ОРДНЫГ ЗААРААР ДҮҮРГЭСЭН ХУЛГАЙЧ ДАА.

зочин (66.181.190.165)
2018-05-14 14:47:31
Баттулга өөрөө очиж газар үзээгүй юм шиг очиж харсан.энэ газрыг очиж үзэж харах шаардлагагүй.миний хүүхэд байхын зүлэг мод тариж явган хүний замтай эргэн тойроны газрыг ямар ч kампони хувийн хэвшилийнхэнд өгч болохгүй гээд хуучин дүр төрхөнд оруул гэж наад газрын зөвшөөрөл авсан хүмүүст хэлээд үүрэг өгч чадахгүй юм бол төрийн тэргүүн байх хэрэг алгаа.мөн чойжин ламын сүм ялгаагүй эргэн тойрон байр байшин барисан үүнийг шийдэж чадах уу.гэж асуух бна.

экү (202.179.31.242)
2018-05-14 14:47:10
юун яасан хөшөө вээ?!!! хааныхаа ордон-музейг ямар болчхоод байгааг хараач таминь!зүгээр л ордондоо дэлхий гайхтал нөхөн сэргээлт хийгээд өгөөч та нар минь!

цэцэг (66.181.189.19)
2018-05-14 14:43:34
ерөнхийлөгч байна уу байгаа бол маргаад байгаа газарыг зүгээр л орхих шийдвэр гарга. одоо газар ярьж суудаг цаг биш үндэсний тусгаар тогтнолтой холбоотой буруу тайлбаруудыг доктор нэртнүүд хийж байгаа нь харамсалтай байна .

цэцэг (66.181.189.19)
2018-05-14 14:40:15
монгол төрийн сэргэн мандал богдын ордоноос эхэлдэггүй 1921 оны ардын хувьсгалаар эхэлдэг богд нараас монголын төрийг жинхэнэ ёсоор буцаан авсан их сэргэн мандалын түүхийг хар савдагын ачаар авсан гэж гуйвуулах хэрэггүй богд өөрийнх нь замд хөндөлсөн монгол ноёд бүгдийг хараан алж төрийн эрхийг авч байсан .тэр газарыг зүгээр л орхи цаг нь болохоор юу хийхээ эрүүл оюун ухаант эцэг дээдсийн сүнс мэдэг яг одоо төр ард түмэнийг дарлаж байгаа балмад шашинаасаа салах тухай боддог цаг үе бусад нь болно зүгээр

Зочин (112.72.14.202)
2018-05-14 14:38:47
Маш зөв. Газрын асуудлыг дариу шийдэж ганц Богд хааны хөшөө биш үндэсний тусгаар тогтнолоо олоход богд хаан болон бусад төрийн зүтгэлтнүүдийн амь насаараа дэнчин тавьж тэмцсэн тэмцэл, оруулсан хүчин чармайлтыг харуулсан томоохон цогцолбор байгуулах. Үүний төлөө эрдэмтэд судлаачид ахмад үе өтгөс буурлууд мань нэгдэж ажиллахыг уриалж байна. Энэ мөнгөний төлөө шунал тэмцэл эцэст нь тусгаар тогтнолоо алдахад хүргэж байна!!!!!!!!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-05-24 10:31:39 - Улс төр
Ардчиллын анхдагчид тусламж үзүүлэх төслийг хэлэлцэнэ
2018-05-24 10:29:07 - Хууль
“Приус 11” автомашин хулгайлсан этгээдийг илрүүлжээ
2018-05-24 10:28:37 - Нийслэл
Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана
2018-05-24 09:02:46 - Байгаль Орчин
Улаанбаатарт 27 хэм дулаан байна
2018-05-24 08:58:47 - Энтертайнмент
С.Өлзийтогтох: “Ногоон нуур” цэцэрлэгт хүрээлэнгээ улам сайжруулахаар ажиллаж байна
2018-05-24 08:50:48 - Нийслэл
ТАНИЛЦ: Хувьчлагдах 27 төрийн өмчит компанийн нэрс ба мэдээлэл
2018-05-24 08:47:15 - Байгаль Орчин
Туулаас “хядсан” бургасуудыг ядаж түлшиндээ хэрэглэе
2018-05-24 08:46:22 - Байгаль Орчин
Улаангомын Гурван Тэрмист царцаа “үүрлэж”, бэлчээргүйдэх аюул тулгарчээ
2018-05-24 08:41:38 - Нийслэл
Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх үү
2018-05-24 08:34:15 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2018-05-23 20:20:25 - Нийслэл
С.Баярыг Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтүүлэхээр болсон уу
2018-05-23 18:45:21 - Хууль
Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв
2018-05-23 18:32:21 - Энтертайнмент
Архангайн бөхчүүдийн “Арын хангайн түрлэг” дуун цэнгүүн болно
2018-05-23 17:49:20 - Энтертайнмент
"Харанга" хамтлаг 30 жилийн ойн тоглолтоороо хайрыг түгээнэ гэв
2018-05-23 17:36:15 - Шар
Вилл Смит “Хөлбөмбөгийн ДАШТ 2018”-ын албан ёсны дууг дуулна
2018-05-23 17:07:00 - Нийслэл
100 айлын авто машины замыг өргөтгөнө
2018-05-23 16:28:09 - Гадаад
Пхеньян АНУ-ын албаны хүмүүсийг цөмийн туршилтын талбайн хаалтын ёслолдоо урьсангүй
2018-05-23 16:15:02 - Хууль
Монгол Улсын виз олгох журмыг хөнгөвчиллөө
2018-05-23 16:10:01 - Улс төр
Ц.Цогзолмаа: Би багш нарынхаа төлөө зэмлүүлээд л ажиллаж байна
2018-05-23 15:59:26 - Нийслэл
Эмч, эмнэлгийн ажилтнууд ОУВС-гийн байрны гадаа суултаа үргэлжлүүлэв
2018-05-23 15:50:09 - Улс төр
Ц.Нанзаддорж, Г.Туулхүү, н.Буяндэлгэр нарыг ҮХЦ-ийн гишүүнээр томилохыг дэмжив
2018-05-23 15:42:03 - Гадаад
И Мён Баг-д холбогдох авлигын хэргийн шүүх хурал болж байна
2018-05-23 15:01:07 - Шар
Америк, Англи, Орос, Хятадын сэтгүүлчид Хойд Солонгост очжээ
2018-05-23 14:38:43 - Улс төр
Г.Занданшатар: Хөрөнгийн бирж, МИАТ зэрэг компаний тодорхой хувийг хувьчилна
2018-05-23 14:31:41 - Улс төр
Элчин сайд Дэвид Уиллиам Спрул УИХ-ын дарга М.Энхболдод бараалхлаа
2018-05-23 14:27:32 - Гадаад
Монгол Улсын нууцыг сайн мэдэх Х.Жекей Казахстан улсыг төлөөлж ОХУ-д болсон цэргийн хуралд оролцжээ
2018-05-23 14:25:44 - Улс төр
Ч.Хүрэлбаатар: 50 саяас доош орлоготой ААН нэг хувийн татвар төлнө
2018-05-23 14:04:11 - Энтертайнмент
Их Дүйчэн өдөр зуны эхэн сарын шинийн 15-нд тохионо
2018-05-23 13:55:03 - Улс төр
С.Эрдэнэ: Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарын асуудлаар ҮХЦ-д хандана
2018-05-23 13:49:07 - Энтертайнмент
“Л.Галмандах” сангийн нээлт боллоо
2018-05-23 13:42:26 - Нийслэл
О.Бямбадэлгэр: Нефтийн хаягдал, шаар шавхрууг Монгол Улсад шатахуун болгон оруулж ирдэг
2018-05-23 13:08:21 - Нийслэл
НДЕГ нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна
2018-05-23 12:54:46 - Шар
Улсын заан Б.Пүрэвсайхан допинг хэрэглэсэн нь тогтоогджээ
2018-05-23 12:52:45 - Хууль
Тэтгэврийн насны хоёр хөгшнийг зодож гэмтээсэн хэрэг гарчээ
2018-05-23 12:44:02 - Шар
Дуучин Э.Чулуунчимэг Б.Болдод зориулан дахин шүлэг бичжээ
2018-05-23 12:28:39 - Нийслэл
Зам, тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх аяныг эхлүүллээ
2018-05-23 12:16:44 - Орон нутаг
Ачааны машин осолдсоны улмаас нүүрс хүчлийн хий алдагджээ
2018-05-23 12:13:45 - Хууль
Ерөнхийлөгчийн нэрээр ташаа мэдээлэл тараасан асуудлыг шалгуулна
2018-05-23 11:58:48 - Хууль
Тэсэлгээний бодисыг хууль бус олборлолт, гэмт хэрэгт ашиглах эрсдэл үүссэн гэв
2018-05-23 11:55:27 - Улс төр
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-05-23 12:44:02 - Шар
Дуучин Э.Чулуунчимэг Б.Болдод зориулан дахин шүлэг бичжээ
2018-05-21 08:55:22 - Улс төр
Х.Нямбаатар: С.Батболд хармаандаа 69 хүн хийчихээд, улайраад байна
2018-05-22 12:02:45 - Хууль
Сураггүй алга болсон Б.Ариунзаяа гэх эмэгтэйг эмнэлгээс олсон гэв
2018-05-23 08:51:17 - Улс төр
С.Баярын биеийн байдал эрс муудаж, явж чадахгүй байгаа юу
2018-05-22 16:18:21 - Шар
Улсын харцага Г.Ганхуяг: Надад үүнээс өөр олон ан хийх үеийн зураг бий
2018-05-21 11:00:33 - Байгаль Орчин
АНХААРУУЛГА: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2018-05-21 18:12:28 - Хууль
Б.Батдэлгэрийг цагаатгалаа
2018-05-21 18:20:06 - Гадаад
Монгол Улсын Ерөнхий сайдыг хүлээж авах бэлтгэл хангагдаагүй гэж мэдэгджээ
2018-05-23 08:43:14 - Эрүүл мэнд
Ц.Ариунбаяр: Эмэгтэйчүүдийн эмч нар түрүү булчирхайн үрэвсэл тархахад нөлөөлж байна
2018-05-23 14:27:32 - Гадаад
Монгол Улсын нууцыг сайн мэдэх Х.Жекей Казахстан улсыг төлөөлж ОХУ-д болсон цэргийн хуралд оролцжээ