“Эрдэнэ зам” компанийг Г.Өлзийдүүрэн гэгч залилж, өөрийнхөө нэр дээр авсан уу

Түгээх    
2018-05-14 15:08:22 - Хууль

Бусдын итгэл үнэмшлийг олж, компанийнх нь бичиг баримтыг өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авч залилан хийдэг томоохон хэргүүд сүүлийн жилүүдэд гарах болжээ.   Хууль хяналтын байгууллагын албаны эх сурвалжуудын хэлж байгаагаар гэмт хэрэгтнүүдийн арга заль нарийсч,  улс төрийн томоохон намуудын нэрийг хүртэл гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байгааг онцлон ярьж байв. Мөн бусдын компанийг амар хялбар аргаар залилан авч, дансанд нь байх онц  их хэмжээний мөнгийг  хувьдаа завших,  цагдаа, прокурор, шүүхийн байгууллагад удирдах албан тушаалыг олон жил  хашиж байсан  нэр нөлөө бүхий хүмүүсээр өөрийгөө хамгаалуулж,  хуулийн хариуцлага хүлээхгүйгээр гэмт хэргээс мултарч үлдэх тохиолдол сүүлийн жилүүдэд  гарах болжээ. Үүний  нэг жишээ нь,“Бишрэлт” группийн охин компани гэдгээр нь  олон нийт андахгүй мэддэг болсон “Эрдэнэ-Зам”  ХХК-ийг иргэн  Г.Өлзийдүүрэн гэгч  өөрийнхөө нэр дээр шилжүүлэн  авсан  хэрэг хууль хяналтын байгууллагад шалгагдаж байна.

Г.Өлзийдүүрэн “Бишрэлт” группийн  охин  компани “Эрдэнэ-Зам”  ХХК-ийг өөрийнхөө нэр дээр шилжүүлсэн нь

 “Эрдэнэ зам” ХХК Япон Улсын буцалтгүй тусламжаар анх байгуулагдсан түүхтэй.  Төрийн өмчит үйлдвэрийн газар болон үйл ажиллагаа явуулж байсан тус компани 2012 оны нэгдүгээр сараас Бишрэлт Группийн охин компани болон бүл нэмсэн  байдаг.  Өөрөөр хэлбэл, төрөөс тус компанийг хувьчилсан байдаг. Ингэснээр Монгол Улсын авто замын сүлжээг өргөжүүлж, хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, орчин үеийн техник технологийг үйл ажилгаандаа нэвтрүүлсэн үндэсний бүтээн байгуулагч компани болон улам өргөжиж чадсан  байна. Тус охин компани нь “Монгол Улсын нутаг дэвсгэр дээр улс болон орон нутгийн чанартай  хайрган болон хатуу хучилттай замыг технологийн өндөр түвшинд, олон улсын стандартаар барьж, засварлах, аюул осолгүй байдлыг чанарын дээд түвшинд хангах, улс, эх орны нийгэм, эдийн засгийн хөгжилд тодорхой хувь нэмэр оруулна” гэсэн зорилгыг өмнөө тавин ажиллаж байгаа компани юм. 2013 онд “Бишрэлт холдинг” компаний өөрийн охин компани болох “Эрдэнэ зам” компанийн гүйцэтгэх  захирлаар  Г.Өлзийдүүрэнг томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулжээ.  “Эрдэнэ зам” компанийн  өдөр тутмын үйл ажиллүагаа болон удирдлагын  үүрэг, холбогдох бусд эрх, үүргийг Г.Өлзийдүүрэн хэрэгжүүлэх үүрэгтэйгээр компанийн гүйцэтгэх захирал болжээ.  Г.Өлзийдүүрэн нь   “Бишрэлт холдинг” компанийн захирлын нэгэн танилаар дамжуулан анх танилцаж байсан гэнэ. Хэд хэдэн удаа уулзаж, ойр дотно танилцсан гэнэ. Мэдээж итгэл хүлээж болохоор зүйлс ярьж, бусдыг удирдан зохион байгуулах чадвартай гэдгээ ч группийн захиралд ойлгуулжээ. Төрийн байгууллагаас зарлагдсан замын тендерт оролцох, холбогдох бичиг баримт бүрдүүлэх ажлыг гүйцэтгэх захирал албан тушаалын дагуу хийж гүйцэтгэдэг байжээ. Гэтэл Г.Өлзийдүүрэн  компанийн удирдлагуудад замын тендерт шалгарч чадахгүй байгаа шалтгаанаа 2013 онд ингэж тайлбарладаг байжээ. Тодруулбал, “Эрдэнэ зам” компани” “Бишрэлт холдинг” компанийн охин компани гэж явдаг.  Компанийн хувьцааг МАН-ын гишүүн эзэмшиж байгаа болохоор Ардчилсан нам засаг барьж байгаа нөхцөлд  тендерт шалгарах боломжыг хааж байна.  Үүнээс болоод энэ компани нэг ч тендерт ялахгүй байна. Тиймээс “Эрдэнэ зам” компанийн хувьцаа эзэмшигчдийг  өөрчлөх тухай ярих болжээ. Бүр энэ талаар удаа дараа толгой компанийн удирдлагуудад  санал тавих болсон  байна.  Мэдээж компанийн удирдлагууд түүний оруулсан саналыг хэлэлцээд “Хувьцаа эзэшигчдийг өөрчлөөд тендерт орвол шалгарч магадгүй” гэсэн таамаглал дэвшүүлжээ. Эндээс л “Эрдэнэ зам” компанийг Г.Өлзийдүүрэнд алдах гол ажил эхэлсэн байна.  Ингээд “Бишрэлт холдинг” компанийн захирал  өөрийн дүү болох Д.Энхжаргал зуун хувь хувьцааг нь эзэмшиж байгаа  “Нью Даниста Роүд Энд констракшн” компанийн мэдэлд “Эрдэнэ зам” компанийн хувьцааг 100 хувь шилжүүлжээ.  Гэхдээ эргээд компанийн хувьцааг 100 хувь эргүүлэн өгөх нөхцөлтэйгөөр  эрх үүргийг шилжүүлэн өгсөн байна.  “Эрдэнэ зам” компани ажилгүй зогсолт хийснээс болж олон зуун ажилтнууд цалин мөнгө  байхгүй болсон  шалтгааны улмаас Г.өлзийдүүрэнгийн тавьсан саналыг хүлээж авсан гэнэ. Тэрбээр тухайн үед АСЕМ-ын замын тендерийг авахаар болсон хэмээн ярьж байжээ. Өөрөөр хэлбэл, “Эрдэнэ зам” компанийн нэр өөр компани руу шилжсэний дараа жижиг ажлууд эхнээсээ орж ирж байгаа мэт ойлголтыг төрүүлжээ.  Тэгсэн Г.Өлзийдүүрэн нь мөн л “Бишрэлт холдинг” компанийн захиралд хандаж “Эрдэнэ зам” компанийг хувьцааны хамт  миний нэр дээр 100 хувь  шилжүүлчих.  Том тендерт ялах боломжтой болчихоод байна. “Бишрэлт холдинг”  болон   “Нью Даниста Роүд Энд констракшн” компани шаардсан үед компанийн хувьцааг  100 хувь, үл маргах журмаар буцааж өгнө гэжээ. Ингээд  2016 оны  дөрөвдүгээр сарын 13-ны өдөр Г.Өлзийдүүрэнгээр  бичгээр баталгаа гаргуулан авч, “Эрдэнэ зам” компанийн 20 гаруй тэрбум төгрөгөөр үнэлэгдэх  энгийн  хувьцааны хамт  Г.Өлзийдүүрэнд шилжүүлэн өгсөн байна.  Тухайн үед баталгаанаас гадна гэрээ хүртэлх байгуулсан байна. “Бишрэлт холдинг” компани ингэж л Г.Өлзийдүүрэн гэгчид 20 тэрбум гаруй төгрөгийн хувьцаатай компаниа бэлэглэлийн журмаар “Нью Даниста Роүд Энд констракшн” компаниар дамжуулан өгчээ. Г.Өлзийдүүрэнд компанийнхаа бүх хувьцааг эргэж авах нөхцөлтэйгөөр  өгсний цаад шалтгаан нь компани ажилтай байлгахаас гадна  анд нөхдийн нэг нэгэндээ итгэх итгэл байжээ.

Г.Өлзийдүүрэн  итгэл эвдэж  1.5 тэрбум төгрөг  хувьдаа завшсан уу

“Эрдэнэ зам” компанийн гүйцэтгэх захирлаар томилогдож ирэхдээ дундаж амьдралтай нэгэн байсан Г.Өлзийдүүрэн хэдэн жилийн дотор  үнэтэй машинтай, хауст амьдардаг, хэнээс ч дутахааргүй нэгэн  болжээ.  2016 оны арванхоёрдугаар сард  “Бишрэлт холдинг” компани охин компаниудынхаа санхүүг дотоод хяналтаар шалгасан байна.  Г.Өлзийдүүрэн “Эрдэнэ зам” компанийн ерөнхий нягтлангаар өөрийнхөө төрсөн эгч Г.Оюунсүрэнг  ажиллуулж байжээ.  Бүр компанийн нэр дээр  Хаан банкинд данс нээж, харилцагч байгууллагуудаас 1.5 тэрбум төгрөг тэр дансаар шилжүүлэн авч ашигласан нь шалгалтаар тогтоогджээ. “Бишрэлт холдинг” компани охин компаниудаа зөвхөн “Капитал” банкаар дамжуулан  данс нээж, гүйлгээ хийх ёстой гэсэн дотоод журамтай байжээ. Гэтэл үүнийг Г.Өлзийдүүрэн зөрчиж, бүр 1.5 тэрбум төгрөг юунд зарцуулсан нь тодорхойгүй байдлаар үрэгдүүлсэн байжээ. Эндээс эхлэн үл ойлголцол үүсч эхэлжээ. Мэдээж 1.5 тэрбум төгрөг хаашаа орсон гэдгийг компанийнхан асууж тодруулж эхэлсэн нь мэдээж юм. Үүнээс хойш Г.Өлзийдүүрэнг компанийн хувьцааг эргүүлэн өгөхийг шаардаж эхэлжээ. Тэрбээр эхлээд  компанийн хувьцааг шилжүүлэн өгнө гэдэг байсан аж. Тэгснээ 2017 оны гуравдугаар сарын 21-нд “Танай компани миний өмчид халдах эрхгүй.  Хамааралгүй этгээдэд компанийн хувьцааг шилжүүлэн өгөх боломжгүй” гэсэн албан бичиг өгчээ.

Г.Өлзийдүүрэн компанийн нэр, хувьцааг эргүүлэн өгнө гэсэн баталгаа бичгээр хийж өгсөн мөртлөө ийнхүү дур зоргоороо авирлаж болсон нь дараах учиртай гэнэ. “Бишрэлт холдинг” компанийн захирал “Эрдэнэ зам” компаниа хувьцааны хамт өөрийн дүү болох Д.Энхжаргалын мэдэлд байдаг “Нью Даниста Роүд Энд констракшн” компанийн мэдэлд 100 хувь шилжүүлж өгсөн. “Нью Даниста Роүд Энд констракшн” компани Г.Өлзийдүүрэнд бэлэглэлийн журмаар “Эрдэнэ зам” компанийг 20 гаруй тэрбум төгрөгийн хувьцааны хамт өгсөн гэдгийг дээр дурдсан. Тэгвэл  “Нью Даниста Роүд Энд констракшн” компанийн  захирал  Д.Энхжаргал харамсалтайгаар амь насаа алджээ. Өөрөөр хэлбэл, хууль зүйн хүрээнд Г.Өлзийдүүрэнгээс  компаниа эргүүлэн авах хүн амь насаа алдчихсан гэсэн үг юм. Энэ байдлыг Г.Өлзийдүүрэн овжин ашиглаж эхэлсэн гэж болохоор байгааг албаны  эх сурвалж хэлсэн юм. “Бишрэлт холдинг” компани Г.Өлзийдүүрэнг  эрүүгийн хууль зөрчсөн гэмт хэргийн шинж агуулж байна хэмээн  тус компанийн хуульчид үзсэн учир Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст өгчээ. Ингээд Г.Өлзийдүүрэнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

“Бишрэлт холдинг” компанийн захирлыг АТГ, Эрүүгийн цагдаад шалгуулав

Г.Өлзийдүүрэн шалгагдаж байхдаа өөрийгөө хамгаалахын тулд өмгөөллийн сайн баг авчээ. Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан, прокурорын байгууллагыг мөн л олон жил удирдаж байсан хоёр хүнээр хуулийн хамгаалалт хийлгэж эхэлжээ. Ер нь хууль хяналтын байгууллагад ажиллаж байсан томоохон албан тушаалтнууд сүүлийн жилүүдэд хуулийн фирм байгуулдаг болсон. Энэ л жишгээр дээрх цагдаа, прокурорын дарга нар чөлөөндөө гараад хуулийн фирмтэй болжээ. Мэдээж тэд өөрсдийн гарын хүмүүс, шавь нар нь байгаа болохоор  үйлчлүүлэгч нь ямар зүйл хүснэ. Тэрийг нь биелүүлдэг. Бас хэргийг хэрхэн замхаруулж цаг хугацаа авах, ямар хаалт гацаа хийж болох вэ гэдгийг цагдаа, прокурор, шүүхэд ажиллаж байсан нэр нөлөө бүхий албан тушаалтнууд гарамгай хийж чаддаг нь нууц биш болсон. Тэгвэл Г.Өлзийдүүрэнг эрүүгийн хэрэгт шалгуулахаар Чингэлтэй дүүргийн цагдаад шалгуулахаар өргөдөл өгөхөд мөрдөн байцаалт хийгдэж байгаа нэрийн дор хэдэн сар болсон байна. Мөн проукрорт шилжүүлэхээр эргүүлээд мөрдөн байцаалтад шилжүүлдэг. Анхан шатны шүүхэд шилжүүлэхээр маш жижиг шалтгаанаар хойшлуулдаг. Эсвэл мөрдөн байцаалтад буцаадаг байна. Г.Өлзийдүүрэнд холбогдох хэрэг ингэж цагдаа, прокурор, шүүх гурвын дунд таг гацаж байх хооронд “Бишрэлт холдинг” компанийн  захирлыг  эхлээд Захиргааны хэргийн шүүхэд өгчээ.  Захиргааны хэргийн шүүх түүний гаргасан гомдлыг хянан хэлэлцээд “Бишрэлт” группийн талд шийдвэр гаргажээ. Захиргааны шүүхэд өгөөд амжилтыг эс олсон тэрбээр Эрүүгийн цагдаагийн газарт шалгуулахаар өргөдөл өгсөн байжээ. Өөрөөр хэлбэл, өөрийн компаниа эргүүлж авах гэсэн хүн Г.Өлзийдүүрэнгийн гомдлын дагуу цагдаагийн үүдэнд хэдэн сараар суух болсон байна. Шаардлагатай бүх бичиг баримтыг нь хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагчид гаргаж өгч. Бүр Г.Өлзийдүүрэн “Бишрэлт холдинг” компанийн охин компаниудын захирлын хурлаар ““Эрдэнэ зам” компанийн хувьцааг би эргүүлж өгнө” гэж хэлж байгаа бичлэгийг хүртэл сонсгож,  баталгааны бичиг зэргийг баримтаар гаргаж өгчээ. Ингэснээр ямар нэгэн хууль зөрчсөн зүйл тогтоогдоогүй учир прокуророос уг хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Гэтэл Г.Өлзийдүүрэн дахиад л АТГ-т дахин өгсөн байна.  Мөн л олон сараар шалгагдаж байгаад хэрэг нь хэрэгсэхгүй болжээ.

Цагдаагийн генерал, прокурорын даргаар ажиллаж байсан хүнээр  Г.Өлзийдүүрэн “хамгаалуулж”  байна

Цагдаа, прокурорын даргаар ажиллаж байсан хүмүүс  “Эрдэнэ зам” компанийг Г.Өлзийдүүрэнд авч өгөхийн тулд улайрч, хуулийг улан доороо гишгэх болжээ.  Монголын нэр төртэй генерал, түүний олон арван шавь, бас прокурорын дарга асан энэ хэрэгт гараа дүрж байгаа нь мэдээж их хэмжээний мөнгөний ашиг хүртэх гэсэн сонирхол далд нуугдаж байгаа уншигч та бүхэнд онцолж хэлэх нь зүйтэй болов уу.

Э.Хүрэлбаатар

Эх сурвалж: Өдрийн сонин



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 32

shuuh (172.98.85.236)
2018-05-15 15:23:32
ner nuuree baran baij ingej yavj yanaa, umnu hereg n shuuhees salaagui bgaa bizde, UlziiDuuren guai

shuuh (172.98.85.236)
2018-05-15 15:23:27
ner nuuree baran baij ingej yavj yanaa, umnu hereg n shuuhees salaagui bgaa bizde, UlziiDuuren guai

odoo bolnoo (103.9.89.133)
2018-05-15 11:08:14
ail geriin amidral busniulaad odoo kompanii ajil busniulj bgaa yum bna l daa ulzuu duuren owoo targalsan bh shiw dee

хуульч (202.179.31.242)
2018-05-15 10:49:44
Ийм гэрээ, баталгаа байхад яагаад шүүх шийдэхгүй байгаа юм бэ, том жижиг хулгай замаа алдлаа, ийм хүнд итгэж л байдаг Ариунболд оо

Аав (172.98.79.165)
2018-05-15 10:24:53
Гомбосүрэнгийн Өлзийдүүрэн гэж энэ балай хүн айл гэр үймүүлж явдаг улаан хөлтнийг урдуураа зүгээр гаргадаггүй гаж донтой юм байж билээ

СБ (172.98.87.39)
2018-05-15 10:18:51
Залуу байхын зальтай, дандаа дүр эсгэж явдаг байсан засраагүй яваа юм байна даа

Сүхбаатар аймаг (107.181.165.153)
2018-05-15 10:14:46
Энэ Өлзийдүүрэн гэж нөхөр ашиг л олж байвал хэнтэй нийлж юу ч хийж мэднэ дээ

Naiz (107.181.165.153)
2018-05-15 10:11:58
hun tejeevel tolgoi tsustai, mal tejeevel am tostoi gj unen ug yum daa

zochin (172.98.79.163)
2018-05-15 10:05:37
Uzliiduuren gj ene nuhur yasan ih zalitai hun be, ashig l olj bval nziigaa bitii hel yum zarna shuu

Зочин (203.91.115.38)
2018-05-15 09:36:14
25 aar garch bgaa Orosyn Shef gej kinog uzeech, asuudlyg yaaj shiidexiig zaagaad ogno

Зочин (202.131.225.197)
2018-05-15 09:32:55
yamar hachin tolgoi erguulsen yum bichdegiin

Anh (27.123.212.136)
2018-05-15 04:02:06
Anh ulsiin company bj bgaad yamar zamaar Bishrted ochson be? Teriig shalga

Зочин (150.129.142.229)
2018-05-14 22:52:54
Сайхан найзууд нэгиийгээ муриал биз Ариунболд ямар царайгүй н бэ ганц найздаа нэг муу замын компаниа бэлэглчээд одоо шүүхдээд яахнав дээ

зочин (103.57.93.38)
2018-05-14 22:28:23
ийм будиулан бултуулаж муриж хуний омчийг шуухтэй хуйвалдан авдаг аргал гаршсан Монгол банкинд байсан Энхжаргал ах нь тээвэр хогжлийн банкны Энхтайван Щвейцарь эрийг Ажнайтай ниилэж орос эрийг шуухтэй ниилэж мурьсан олон улсын хэмжээнийй асуудал болж одоогоор гадаадад тур орогноод байгаа гэсэн

Mongol (27.123.214.115)
2018-05-14 20:48:21
SANDAG OCHIR IIG BARAHGUIEE

Зор (122.201.24.177)
2018-05-14 20:31:05
Шvvх,Хууль хяналтынхан ийм болчихоод байгаа юм даа

mood (182.160.32.62)
2018-05-14 20:14:31
zuragtaar ineegeed l tom yum yariad baisan uvsiin durvud lalar mun bna shuu.ene lalar zalilan hiisen bol aruinboldoo baigaa hurunguu zarchuulaad shorond n hii.

Руугаа (139.5.218.107)
2018-05-14 20:13:13
Бусдын итгэлийг олоод компани луйвардсан хэргүүд сүүлийн үед олширч байгаа иймэрхүү хэргийг шударга шүүхгүй бол луйварч идийг улам өөгшүүлж болохгүй

ЗОЧИН (27.123.214.104)
2018-05-14 20:06:40
ӨЛЗИЙДҮҮРЭНГ БАЬЖ ШҮҮЖЖ ШОРООНД ХАТААХ ХҮН БНА ШҮҮ ДЭЭ, ТЭР ӨМГӨӨЛӨГЧИД ГЭХ ЦАГДАА, ПРОКУРОРЫН ДАРГА БАЙСАН ШУНАЛЫН ТУЛАМНУУД,НЭГ ЁСНЫ ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙГ ШҮҮЖ ШОРОНД ХАТАА,"ЭРДЭНЭ ЗАМ" ХХК-ИЙГ "БИШРЭЛТ"-Д НЬ 100% БУЦААЖ ӨГ, ӨЛЗИЙДҮҮРЭНГИЙН ЗАЛИЛАН, ЛУЙВРААР БАЯЖСАН ХӨРӨНГИЙГ ХУРААЖ "БИШРЭЛТ"-Д ШИЛЖҮҮЛ, ИНГЭЖ Л ШИЙДЭХ ХЭРЭГ БНА Ш ДЭЭ,ӨДЗИЙДҮҮРЭНГИЙН ӨМГӨӨЛӨГЧДИЙГ, ШҮҮХ, ЦАГДААГИЙНХНЫГ АВИЛГАДСАНЫГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ,

ЗОЧИН (27.123.214.104)
2018-05-14 20:05:29
ӨЛЗИЙДҮҮРЭНГ БАЬЖ ЧЛЛАЖ ШОРООНД ХАТААХ ХҮН БНА ШҮҮ ДЭЭ, ТЭР ӨМГӨӨЛӨГЧИД ГЭХ ЦАГДАА, ПРОКУРОРЫН ДАРГА БАЙСАН ШУНАЛЫН ТУЛАМНУУД,НЭГ ЁСНЫ ЗАЛИЛАНГИЙН ГЭМТ ХЭРЭГТНҮҮДИЙГ ШҮҮЖ ШОРОНД ХАТАА,"ЭРДЭНЭ ЗАМ" ХХК-ИЙГ "БИШРЭЛТ"-Д НЬ 100% БУЦААЖ ӨГ, ӨЛЗИЙДҮҮРЭНГИЙН ЗАЛИЛАН, ЛУЙВРААР БАЯЖСАН ХӨРӨНГИЙГ ХУРААЖ "БИШРЭЛТ"-Д ШИЛЖҮҮЛ, ИНГЭЖ Л ШИЙДЭХ ХЭРЭГ БНА Ш ДЭЭ,ӨДЗИЙДҮҮРЭНГИЙН ӨМГӨӨЛӨГЧДИЙГ, ШҮҮХ, ЦАГДААГИЙНХНЫГ АВИЛГАДСАНЫГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ,

Зочин ахмад настан (112.72.14.202)
2018-05-14 19:45:53
Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг дээ шударга шүүх зөв шийдвэр гаргах байлгүй дээ. Харин тэр том цол албан тушаалтан залилагчийн хуулийн зөвлөх нэрээр хамтран хамжигч болж байгаа бол тэр л тун муухай юм даа. Хуульч мэрэгжлээ буруу ашиглах аваас мэс засалчийн гарт алуурчны хутга бариулж хүний амь егүүтгэсэнтэй агаар нэгэн болно буй за...

Зочин (202.9.40.239)
2018-05-14 19:28:53
Капитал банкны Ариунболдыг чинь ажилчдаа муридаг өөдгүй гар гээд сонингоор бичээд Хүмүүс зарга хийгээд байдаг биз дээ. Мэхт мэхэндээ гэж Хүмүүс үнэн хэлээд байгаа юм байна даа. Энэ БАТАЛГАА гэсэн бичиг бол Хуурамч бичиг шиг байна даа. Компьютерт шивээд л гаргасан бичиг байна штээ. Ийм бичиг Албан ёсны БАТАЛГАА болохгүй шүү дээ.

Зочин (202.131.239.138)
2018-05-14 19:07:24
мэхт мэхэндээ гэдэг л болсон байхдаа....

Зочин (64.119.21.20)
2018-05-14 18:49:28
202,180,216-д хуулинд гарын үсэг зурсан бол хүчин төгөлдөр тооцно гэсэн заалт бас бдаг юм. битгий залинг өөгшүүл

Зочин (64.119.21.20)
2018-05-14 18:49:04
202,180,216-д хуулинд гарын үсэг зурсан бол хүчин төгөлдөр тооцно гэсэн заалт бас бдаг юм. битгий залиэг өөгшүүл

Tty (64.119.22.60)
2018-05-14 18:25:29
Zawaan novsh ve ! Ter delguurt n hudaldagch hiij bga ohiduud ch enenii ah duu bhaaa kkk niih buzar umhiirsen har energitei hachin bolson bnlee, albin chutguruud bga gazar nud horsood dotor dawchudaad bdag

Зочин (112.72.14.164)
2018-05-14 18:14:22
Ариунболд зүгээр л луйвардуулав л гэж дээ бишрэлт мөн ч олон хүнийг луйвардсан даа ярьсандаа байж чадаагүй болоод л Өлзийдүүрэн нь ингэсэн байх

Зочин (103.10.21.33)
2018-05-14 18:09:01
мэх мэхэндээ гэж, анханаасаа буруу аргаар явсан юм чинь та нарын хэн чинь авсан ч ялгаагүй дээ

Зочин (103.229.123.24)
2018-05-14 17:55:13
Жинхэнэ Монгол бизнес ингэж явдаг. Монгол ялна ...

Зочин (103.229.121.240)
2018-05-14 17:04:19
Сайн санаж итгэсн найзаа хулхиддаг ийм бузруудыг яана вэ нээрээ. Хүний юм залилж авах. Яаж нүүрийг нь харж явдаг бол

зочин (202.180.216.19)
2018-05-14 17:03:13
Монгол улсын хуулиар "Нотариат-р баталгаажуулагүй аливаа гэрээ, хэлцэл хуулийн ямар нэгэн хүчин төгөлдөр баримт бичигт тооцогдохгуй. Тиймээс өгсөн хүний хохь, авсан хүний аз болж дээ!

Зочин (103.9.90.130)
2018-05-14 15:34:54
tom jijig zalilanguud arai dendej bna shuu

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-08-16 10:53:16 - Орон нутаг
Ховд аймгийн Жаргалант суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо
2018-08-16 08:22:39 - Байгаль Орчин
Улаанбаатарт 18 хэм дулаан байна
2018-08-16 08:20:22 - Энтертайнмент
Л.Нацагдорж: Монгол орныхоо явж болох бүх газраар явж, зураглалыг нь “Google street view”-д оруулаад байна
2018-08-16 08:20:20 - Улс төр
Ц.Цогзолмаа: Б.Чойжилсүрэн гишүүн надаас барилгаа худалдаж аваач гэж гуйгаагүй
2018-08-16 08:20:17 - Нийслэл
ИНФОГРАФИК: Та замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрэмтэй танилцсан уу
2018-08-16 08:20:14 - Эрүүл мэнд
СУРВАЛЖЛАГА: Эмнэлгүүдийн сахиурын өрөөнүүд бохир, бүгчим байна
2018-08-16 08:20:11 - Хууль
Бага насны охидыг хуурч, нүцгэн зургийг нь авдаг байсан этгээдийг саатууллаа
2018-08-16 08:19:59 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2018-08-15 19:01:55 - Нийслэл
Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын ногдол ашгийг Нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр боллоо
2018-08-15 18:57:51 - Нийслэл
Хэрэглээний бүх төрлийн зээлийг ХААН-ААС АВААРАЙ
2018-08-15 18:56:39 - Улс төр
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд албан даалгавар хүргүүллээ
2018-08-15 18:43:54 - Гадаад
Японы Эзэн хаан гүн эмгэнэл илэрхийлж, Абэ дайны аюулыг дахин давтахгүйгээ тангараглав
2018-08-15 17:57:47 - Гадаад
Ким Чен Ун Владимир Путинд баярын цахилгаан утас илгээжээ
2018-08-15 17:24:15 - Нийслэл
Хот хоорондын зорчигч тээврийн үнэ тарифыг нэмэхийг шаардлаа
2018-08-15 17:18:47 - Гадаад
Грект түймрийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 96-д хүрчээ
2018-08-15 16:23:22 - Хууль
Хүүхэд тээвэрлэх автобусуудад үзлэг, шалгалт хийж байна
2018-08-15 16:20:31 - Эрүүл мэнд
ДОХ-ын тохиолдол хоёроор нэмэгджээ
2018-08-15 16:00:25 - Нийслэл
Нийслэлийн СӨБ-ын багш нарт Солонгосын Их дээд сургуулийн эрдэмтэд сургалт явууллаа
2018-08-15 16:00:07 - Нийслэл
Д.Жигжиднямаа: Хүндрэлтэй нөхцөл байдлыг хаяж явах сэтгэл байгаагүй учраас өргөдөл өгөөгүй
2018-08-15 15:41:50 - Улс төр
Г.Занданшатар: Сайдын томилгоог намын УЗ, бүлгээр хэлэлцэж шийднэ
2018-08-15 15:26:19 - Эдийн засаг
СТАТИСТИК: Улсын төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 291.3 төгрөгийн ашигтай гарлаа
2018-08-15 15:17:10 - Гадаад
Шинэ Зеландад 30 орчим мянган багш ажил хаяжээ
2018-08-15 15:09:14 - Эдийн засаг
Нэг өрхийн сарын дундаж орлого 1.1 сая төгрөг болж өсчээ
2018-08-15 15:06:33 - Улс төр
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулав
2018-08-15 15:04:58 - Улс төр
Нөхөн болон дахин сонгуульд нийт 390 сая төгрөг зарцуулна
2018-08-15 14:40:07 - Нийслэл
Ажилгүй иргэдийн 58.0 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байна гэв
2018-08-15 14:34:56 - Гадаад
Пхеньян: Путин Ким Чен Унтай уулзахад бэлэн байгаагаа илэрхийлсэн
2018-08-15 14:21:45 - Нийслэл
Германд галт тэрэгний машинистын чиглэлээр сурч, ажиллах залуусыг бүртгэж эхэлжээ
2018-08-15 14:06:52 - Хууль
Голууд үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
2018-08-15 14:06:30 - Орон нутаг
Сангийн далайд "луу унжжээ"
2018-08-15 13:46:32 - Орон нутаг
Айраг суманд үерийн улмаас хоёр хүн амиа алджээ
2018-08-15 13:46:18 - Нийслэл
Дарь-Эхийн авто замын доогуур ус зайлуулах хоолой суурилуулжээ
2018-08-15 13:44:04 - Боловсрол
БСШУСЯ-наас чанаргүй гүйцэтгэл үзүүлсэн компаниудын "Хар жагсаалт"-ийг яаралтай гаргахыг үүрэг болголоо
2018-08-15 13:06:40 - Улс төр
С.Чинзориг: Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрыг байгуулахаар боллоо
2018-08-15 13:02:23 - Орон нутаг
Түр саатуулагдсан мотоциклийг эзэмшигчдэд нь буцаан олгож байна
2018-08-15 12:56:08 - Орон нутаг
Эмээлтэд буга замын хашлага давах гэж байгаад дунд чөмөг нь мултарсан хэрэг гарчээ
2018-08-15 12:36:55 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны тохирол энэ ням гаригт явагдана
2018-08-15 12:33:20 - Эрүүл мэнд
"Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөр батлагдлаа
2018-08-15 12:31:15 - Энтертайнмент
"Элсний фестиваль-2018" соёл, спорт, урлагийн наадам болно
2018-08-15 12:15:47 - Хууль
УИХ-ын гишүүн Д.Муратын гомдлоор сэтгүүлч Д.Майцэцэгийг шүүх гэж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-08-13 08:47:30 - Хууль
Т.Сайнжаргал: Талийгчийг хүний ёсноос гажууд, харгис хэрцгийгээр, санаатайгаар бүлэглэн хөнөөсөн
2018-08-15 09:04:55 - Боловсрол
Д.Мөнхбаатар: Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын 70 ажилтны 68-ыг нь ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн
2018-08-14 08:28:07 - Нийслэл
ЗГ-ын тэргүүний хамаатан, ЗТХЯ-ны хэлтсийн дарга яамныхаа мэргэжилтэн эмэгтэйн биед гэмтэл учруулсан хэрэгт холбогджээ
2018-08-13 18:34:57 - Шар
Б.Махбал 1.57 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй
2018-08-15 09:25:56 - Нийслэл
Төгсөгчдийг маань хараад “Харүмафүжи Монголдоо хэрэгтэй зүйл хийжээ” гэж хэлбэл миний зорилго биелэх болно
2018-08-13 13:09:11 - Хууль
Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг солих уу
2018-08-14 10:33:55 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдад Ц.Бат-Энх, Д.Амарбаясгалан нар яригдаж байна
2018-08-14 12:13:17 - Шар
Ходоодондоо кокаин “хадгалсан” зорчигчоос болж онгоц яаралтай газарджээ
2018-08-14 16:44:16 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар Л.Халтарыг томилно
2018-08-14 08:56:19 - Орон нутаг
Хэнтий аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан залуусын цуглааны үеэр алга болсон 17 настай хүү амиа алдсан уу