Ерөнхийлөгч бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн урласан бараа, бүтээгдэхүүнийг үзэж сонирхлоо

Түгээх    
2018-05-14 17:49:29 - Нийслэл

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, төсөлд хамрагдаж байгаа бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зах зээлд борлуулж байгаа болон борлуулахаар бэлтгэж байгаа бараа, бүтээгдэхүүнүүдийг үзэж сонирхлоо.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв нь БНСУ-ын хамтын ажиллагааны “КОЙКА” байгууллагын санхүүжилтээр НЗДТГ болон Азийн сангийн дэмжлэгтэйгээр 2016 оноос эхлэн ажиллаж байгаа юм. Энэ төв нь эмэгтэй бизнес эрхлэгчдийн эдийн засагт оруулж буй хувь нэмрийг дээшлүүлэх, бизнес эрхэлж байгаа орчинг таатай болгох, албан бус бизнесийг албан болгох, мөн эмэгтэйчүүдийг бизнесээ эхлүүлэхэд нь дэмжлэг үзүүлж ажилладаг байна.

Төсөл хэрэгжиж эхэлснээс хойш энэ төвд 5,200 гаруй эмэгтэй бизнесийн сургалтад хамрагдаж, 2,100 гаруй байнгын харилцагчтай болжээ. Мөн бага орлоготой, хөгжлийн бэрхшээлтэй, өрх толгойлсон эмэгтэйчүүдийг төсөлд түлхүү хамруулж, тэдний хийсэн бараа бүтээгдэхүүнийг хөгжүүлж, борлуулахад нь туслалцаа үзүүлдэг байна. Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн инкубатор төвд 28 эмэгтэй бараа бүтээгдэхүүнээ борлуулж байсан бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тэдний бараа, бүтээгдэхүүнийг сонирхож, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхэд тулгарч байгаа хүндрэл, бэрхшээлийн талаар ярилцсан юм.

Инкубатор төвд бизнесээ бойжуулж байгаа тэдгээр эмэгтэйчүүд 135 сая орчим төгрөгийн санхүүжилтээр бараа бүтээгдэхүүнээ сайжруулахад зориулсан техник хэрэгслийг буцалтгүй тусламжаар авч, гоо сайхны бүтээгдэхүүн, гарын саван, мөөг, хар сармисны ханд зэрэг эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, байгалийн чулуун бэлэг дурсгалын зүйл, гар урлал, оёдол зэрэг олон салбарт бизнес эрхэлж байгаа юм байна.

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүд энэ төвийн үйл ажиллагаанд хамрагдсанаар чаддаг зүйлээ хэрхэн бизнес болгох, бүтээгдэхүүнээ зах зээлд хэрхэн нэвтрүүлэх зэрэг мэргэжлийн зөвлөгөө авч зарим эмэгтэй бизнес эрхлэгчдийн ашиг, орлого нь нэмэгдэж, тэр хэрээр хөгжлийн бэрхшээлтэй, тэтгэвэрт байдаг зэрэг ажил олоход хүндрэлтэй байдаг иргэдийг ажлын байраар хангах болжээ.

Жишээ нь, Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв төслийн инкубаторын 2-р оролцогч н.Жаргалсүрэн Монгол оронд хамгийн олдоц ихтэй хонины ноос ашиглан шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлжээ. Тэрбээр төсөлд анх хамрагдахаа зөвхөн цаасан дээрх төсөлтэй ирсэн бол өдгөө өөрийн гэсэн урлантай болж бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хоёр хүнийг ажлын байраар хангаж байгаа юм байна. Мөн төсөлд хамрагдсанаар тоног төхөөрөмжийн тусламж гэхээс илүүтэй шат дараалсан зааварчилгаа авч, бизнесээ амжилттай хөгжүүлж байгаа талаараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад хэлсэн юм.

Мөн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төв төсөл нь гурван жилийн хугацаанд 1.2 сая ам.долларын санхүүжилттэй эхэлсэн бөгөөд төсөл амжилттай хэрэгжиж, олон эмэгтэй бизнесийн гараагаа эхэлж, өргөжүүлж байгаа тул цаашид төслийн хугацаа болоод санхүүжилтийг үргэлжлүүлэх хэрэгтэй гэж бизнес эрхлэгч эмэгтэйчүүд хэлж байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвийн үйл ажиллагаатай танилцсаны дараа тэдэнд амжилт хүсч, бизнесийн үйл ажиллагаа нь улам өргөжин дэвжихийг хүсэн ерөөв.

Б.БУРМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 1

иргэн (112.72.14.178)
2018-05-14 20:15:37
МОНГОЛЫН ТОМ КОМПАНИУД ИХЭНХ НЬ ДАМЫН НАЙМААЧИД , ҮЙЛВЭР БАРИЖ БАЙГУУЛСАН НЬ ХУРУУ ДАРАМ ЦӨӨХӨН, БҮГД Л НЭГ ДЕСТРИБЬЮТЕР ГЭСЭН ГОЁ НЭРТЭЙ. ИЙМ БАЙХАД МОНГОЛ УЛС ХЭЗЭЭ Ч ХӨГЖИХГҮЙ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-05-24 10:31:39 - Улс төр
Ардчиллын анхдагчид тусламж үзүүлэх төслийг хэлэлцэнэ
2018-05-24 10:29:07 - Хууль
“Приус 11” автомашин хулгайлсан этгээдийг илрүүлжээ
2018-05-24 10:28:37 - Нийслэл
Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана
2018-05-24 09:02:46 - Байгаль Орчин
Улаанбаатарт 27 хэм дулаан байна
2018-05-24 08:58:47 - Энтертайнмент
С.Өлзийтогтох: “Ногоон нуур” цэцэрлэгт хүрээлэнгээ улам сайжруулахаар ажиллаж байна
2018-05-24 08:50:48 - Нийслэл
ТАНИЛЦ: Хувьчлагдах 27 төрийн өмчит компанийн нэрс ба мэдээлэл
2018-05-24 08:47:15 - Байгаль Орчин
ТУУЛААС “ХЯДСАН” бургасуудыг ядаж түлшиндээ хэрэглэе
2018-05-24 08:46:22 - Байгаль Орчин
Улаангомын Гурван Тэрмист царцаа “үүрлэж”, бэлчээргүйдэх аюул тулгарчээ
2018-05-24 08:41:38 - Нийслэл
Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх үү
2018-05-24 08:34:15 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2018-05-23 20:20:25 - Нийслэл
С.Баярыг Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтүүлэхээр болсон уу
2018-05-23 18:45:21 - Хууль
Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв
2018-05-23 18:32:21 - Энтертайнмент
Архангайн бөхчүүдийн “Арын хангайн түрлэг” дуун цэнгүүн болно
2018-05-23 17:49:20 - Энтертайнмент
"Харанга" хамтлаг 30 жилийн ойн тоглолтоороо хайрыг түгээнэ гэв
2018-05-23 17:36:15 - Шар
Вилл Смит “Хөлбөмбөгийн ДАШТ 2018”-ын албан ёсны дууг дуулна
2018-05-23 17:07:00 - Нийслэл
100 айлын авто машины замыг өргөтгөнө
2018-05-23 16:28:09 - Гадаад
Пхеньян АНУ-ын албаны хүмүүсийг цөмийн туршилтын талбайн хаалтын ёслолдоо урьсангүй
2018-05-23 16:15:02 - Хууль
Монгол Улсын виз олгох журмыг хөнгөвчиллөө
2018-05-23 16:10:01 - Улс төр
Ц.Цогзолмаа: Би багш нарынхаа төлөө зэмлүүлээд л ажиллаж байна
2018-05-23 15:59:26 - Нийслэл
Эмч, эмнэлгийн ажилтнууд ОУВС-гийн байрны гадаа суултаа үргэлжлүүлэв
2018-05-23 15:50:09 - Улс төр
Ц.Нанзаддорж, Г.Туулхүү, н.Буяндэлгэр нарыг ҮХЦ-ийн гишүүнээр томилохыг дэмжив
2018-05-23 15:42:03 - Гадаад
И Мён Баг-д холбогдох авлигын хэргийн шүүх хурал болж байна
2018-05-23 15:01:07 - Шар
Америк, Англи, Орос, Хятадын сэтгүүлчид Хойд Солонгост очжээ
2018-05-23 14:38:43 - Улс төр
Г.Занданшатар: Хөрөнгийн бирж, МИАТ зэрэг компаний тодорхой хувийг хувьчилна
2018-05-23 14:31:41 - Улс төр
Элчин сайд Дэвид Уиллиам Спрул УИХ-ын дарга М.Энхболдод бараалхлаа
2018-05-23 14:27:32 - Гадаад
Монгол Улсын нууцыг сайн мэдэх Х.Жекей Казахстан улсыг төлөөлж ОХУ-д болсон цэргийн хуралд оролцжээ
2018-05-23 14:25:44 - Улс төр
Ч.Хүрэлбаатар: 50 саяас доош орлоготой ААН нэг хувийн татвар төлнө
2018-05-23 14:04:11 - Энтертайнмент
Их Дүйчэн өдөр зуны эхэн сарын шинийн 15-нд тохионо
2018-05-23 13:55:03 - Улс төр
С.Эрдэнэ: Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарын асуудлаар ҮХЦ-д хандана
2018-05-23 13:49:07 - Энтертайнмент
“Л.Галмандах” сангийн нээлт боллоо
2018-05-23 13:42:26 - Нийслэл
О.Бямбадэлгэр: Нефтийн хаягдал, шаар шавхрууг Монгол Улсад шатахуун болгон оруулж ирдэг
2018-05-23 13:08:21 - Нийслэл
НДЕГ нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна
2018-05-23 12:54:46 - Шар
Улсын заан Б.Пүрэвсайхан допинг хэрэглэсэн нь тогтоогджээ
2018-05-23 12:52:45 - Хууль
Тэтгэврийн насны хоёр хөгшнийг зодож гэмтээсэн хэрэг гарчээ
2018-05-23 12:44:02 - Шар
Дуучин Э.Чулуунчимэг Б.Болдод зориулан дахин шүлэг бичжээ
2018-05-23 12:28:39 - Нийслэл
Зам, тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх аяныг эхлүүллээ
2018-05-23 12:16:44 - Орон нутаг
Ачааны машин осолдсоны улмаас нүүрс хүчлийн хий алдагджээ
2018-05-23 12:13:45 - Хууль
Ерөнхийлөгчийн нэрээр ташаа мэдээлэл тараасан асуудлыг шалгуулна
2018-05-23 11:58:48 - Хууль
Тэсэлгээний бодисыг хууль бус олборлолт, гэмт хэрэгт ашиглах эрсдэл үүссэн гэв
2018-05-23 11:55:27 - Улс төр
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-05-23 12:44:02 - Шар
Дуучин Э.Чулуунчимэг Б.Болдод зориулан дахин шүлэг бичжээ
2018-05-21 08:55:22 - Улс төр
Х.Нямбаатар: С.Батболд хармаандаа 69 хүн хийчихээд, улайраад байна
2018-05-22 12:02:45 - Хууль
Сураггүй алга болсон Б.Ариунзаяа гэх эмэгтэйг эмнэлгээс олсон гэв
2018-05-23 08:51:17 - Улс төр
С.Баярын биеийн байдал эрс муудаж, явж чадахгүй байгаа юу
2018-05-22 16:18:21 - Шар
Улсын харцага Г.Ганхуяг: Надад үүнээс өөр олон ан хийх үеийн зураг бий
2018-05-21 11:00:33 - Байгаль Орчин
АНХААРУУЛГА: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2018-05-21 18:12:28 - Хууль
Б.Батдэлгэрийг цагаатгалаа
2018-05-21 18:20:06 - Гадаад
Монгол Улсын Ерөнхий сайдыг хүлээж авах бэлтгэл хангагдаагүй гэж мэдэгджээ
2018-05-23 08:43:14 - Эрүүл мэнд
Ц.Ариунбаяр: Эмэгтэйчүүдийн эмч нар түрүү булчирхайн үрэвсэл тархахад нөлөөлж байна
2018-05-23 14:27:32 - Гадаад
Монгол Улсын нууцыг сайн мэдэх Х.Жекей Казахстан улсыг төлөөлж ОХУ-д болсон цэргийн хуралд оролцжээ