Яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир бурхны оронд оджээ

Түгээх    
2018-05-14 22:40:56 - Нийслэл

erdeneochir

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт, “Болор цом” яруу найргийн наадмын эзэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир бурхны оронд заларч, Монголын утга зохиолын ертөнцөд нөхөж боломгүй хүнд гарз тохиолоо. 

Тэрээр Дорноговь аймгийн Улаанбадрах сумын уугуул бөгөөд Монголын их утга зохиол, яруу  найрагт түүхийн шинэ хуудсыг нээж, “Ерээд оныхон” хэмээн нэрлэгдсэн  нэгэн үеийн яруу найрагчдын тодоор гэрэлтсэн төлөөлөгч болсон бөгөөд асгарсан их авьяас билэг, ундарсан их уран бүтээлээрээ уншигч олондоо танигдан, хүлээн  зөвшөөрөгдсөн энэ цагийн шилдэг найрагч байсан юм.Түүний “Бэхэн цэнхэр өдрүүд”, “Гэнэн шувууд”, “Эрх сэтгэл”, “Нар сарны урсгал”, “Миний цуглуулсан хорвоо”, “Тунгалаг гунигийн улирал” зэрэг бүтээлүүд нь уншигчдын хүртээл болсон бөгөөд яруу найргийн “Алтан бийр” наадмын 1992, 1993, 1995, 1998, хайрын шүлгийн “Цагаан уул” наадмын 1992, 1998, “Аморе” наадмын 2004 оны тэргүүн шагналтан юм.  Мөн шилдэг бүтээлээрээ 1998 онд МЗЭ-ийн шагнал, 1999 онд Ноён хутагт Д.Данзанравжаагийн нэрэмжит шагнал хүртэн, 2017 онд Монгол улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн болсон билээ.

“Монголын шилдэг яруу найргийн цоморлиг”, “Монголын уран зохиолын 108 боть” номонд түүний бүтээл нийтлэгдсэн юм. Түүний бүтээлүүд Орос, Хятад, Энэтхэг улсад орчуулагдан хил давж уншигчдын сэтгэл зүрх, оюун мэлмийд хүрч байсан билээ. Тэрээр 2015 онд “Нар зөвийн эх орон” уран бүтээлийнхээ цэнгүүнийг уншигч зон олондоо  хүргэж, Дэлхийн яруу найрагчдын 35 дугаар их хурлаас олгодог Дэлхийн урлаг, соёлын академийн “Шилдэг яруу найргийн төлөө” алтан медалиар шагнуулж байсан юм. Арлааны Эрдэнэ-Очир нь өөрийн бүтээл туурвилаас гадна монгол үндэсний үнэт өв болох утга зохиол, яруу найраг хэмээх соёлыг хүүхэд багачуудад таниулан сурталчлах, тэднийг яруу найрагт хөтлөн оруулах, ач тусыг нь мэдрүүлэх, даяаршлын эрин зуунд хэл соёлоо авч үлдэх, хойч үеэ сурган хүмүүжүүлэх үйл хэрэгт сэтгэл, зүтгэл, хөдөлмөрөө зориулан ажиллаж ирсэн утга зохиол, соёлын нэртэй зүтгэлтэн байсан юм. Түүний гэр бүл, найз нөхөд, эрхэм уншигчдад гүн эмгэнэл илэрхийлж байна. 

УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАЙ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 42

sambuu (103.229.120.70)
2018-05-16 15:31:49
УМ САЙН АМГАЛАН БОЛТУГАГАЙ. МОНГОЛ НАЙРАГ, ХАЛХ БОРЖИГОН НАЙРГИЙН ГОЛ ТӨЛӨӨЛӨГЧ БАЙЛАА....

Зочин (183.177.100.254)
2018-05-16 14:43:44
Ямар гээгчийн гай дайрч юунаас боловоо хөөрхий. Яаж яваад ингэв Ум мааний бад ми хум

зочин (112.72.14.131)
2018-05-16 13:08:39
УМ МА НИ БАД МИ ХУМ.

Зочин (122.10.133.5)
2018-05-16 11:17:20
Сайхан найрагч ахынхаа өлмийн тушаа нэгэн зул өргөмү. Ум сайн амгалан болтугай.

Зочин (66.160.178.63)
2018-05-16 09:39:00
id buteeh tuurvih nasan deeree baisan yumsan hairan zaluu mash ih haramsaj bna gun emgenel ilerhiiley um sain amgalan boltugai

Sorchilj alsaar baigaad anhaar! (91.231.169.123)
2018-05-15 14:04:52
Zorig agsanaas hoish Mongold gadnii tushai albatuud Mongolchuudiig gemgui ysarailj sorchilj alj ustgaj baigaa notstoi baidal gamshigiin hemjeend hurlee.Uund huuli huchnii baiguullaga ajillaj chadahgui baigaad gunee haramsaj baina.Yag l Tuvdiin araas orj baina.

Зочин (112.72.14.71)
2018-05-15 11:51:10
Gun emgenel ilerhiilie.

Зочин (202.179.10.22)
2018-05-15 11:40:18
ум ма ни бад ми хум

Зочин99 (202.72.242.22)
2018-05-15 11:38:38
Ум маани бадмэ хум. Яасан эрт одов доо хөөрхий. Хорон санаатанд алуулав уу? хорт хоол зооглоо юу? Хов живэнд хутгалдаа юу?

zochin (202.21.98.178)
2018-05-15 11:37:26
um sain amgalan boltugai

Зочин (150.129.140.173)
2018-05-15 11:28:54
УМА НИ БАД МИ ХУМ!!! НЭГЭНТ ЕНГЕРСЕН АНДАА ДУРСАХАД ХУРЭЛ ЗУРХ Ч ХАЙЛНА.

Dd (66.181.184.242)
2018-05-15 11:27:17
Um sain amgalan boltugai

Зочин (27.123.214.106)
2018-05-15 11:14:21
Өрхийн эмч муу байна. Хөгшид хүүхэд үзэхээс цаашгүй юм.

mm (103.206.195.166)
2018-05-15 10:47:40
хайран залуу энэ хүнээс гараагүй, хийж бүтээх хичнээн олон яруу найраг гүн ухааны толь байсан бол ум маань бадни хум

zochin (202.21.116.2)
2018-05-15 10:43:27
Хайран залуу мундаг найрагч байсан шүү, ум маани бад ми хум

зочин (202.21.116.94)
2018-05-15 10:34:56
нутгийн минь дүү амгалан нойрс доо харамсаж байна

Зочин (150.129.143.94)
2018-05-15 10:33:07
Ум ма ни бад мэ хум

bayaraa (203.91.115.37)
2018-05-15 10:25:46
Хайртай найрагч минь байлаа. Ум сайн амгалан болог

Zochin (66.181.185.244)
2018-05-15 09:44:43
Um sain amgalan boltugai.um maani badme hum.

Зочин (103.9.90.130)
2018-05-15 09:17:21
um maani bad my hum

Зочин (27.123.214.118)
2018-05-15 09:17:20
Ум мааний бад ме хум

Зочин (112.72.14.149)
2018-05-15 09:15:23
ЭРХТ ХӨХ ТЭНГЭРТЭЭ МӨНХӨРЧ, ЭХ САЙХАН ГАЗАРТАА ШИНГЭ ДЭЭ ЭРДЭНЭ-ОЧИР НАЙРАГЧ МИНЬ!

Зочин (112.72.14.123)
2018-05-15 09:14:54
Bid 1000 otoosond yvdag gj vnen uma eh ornoo hudaldsang tenger toohgvi um ..sayhan yvj bga haragdsan daa ..burhan sn turuld ni turvvleh boltugai

Зочин (49.0.212.124)
2018-05-15 09:13:44
Ум ма ни бад ми хум

Мөнхөө (112.72.11.67)
2018-05-15 09:04:11
Тэнгэрийн оронд хэрэгтэй болсон юм байх даа Хайран сайхан залуу. Ум сайн амгалан болог.

zochin (202.179.4.118)
2018-05-15 08:58:16
um sain amgalan boltugai

Zochin (150.129.142.82)
2018-05-15 08:53:56
Hvnii sain ni yawdag horwoo yum. Jinhene tsolh er hvn bailaa um sain amgalan boltugai

zochin (98.228.96.94)
2018-05-15 08:45:21
xairan saikhan zaluu

Баагий (66.181.160.48)
2018-05-15 08:43:54
Хайран... Сайхан залуу нас сайхан авъяас тэнгэрт таалагджээ.

Ooo (103.26.195.232)
2018-05-15 08:09:14
Gunigtaa medee bna um mani badmi khum

Зочин (66.181.178.136)
2018-05-15 08:04:16
Хайран сайхан залуу . Монголд авъяастан ,ухаантнуудыг сайхан амьдруулж чадахгүй байгааг бурхан хараад аваад явчихсан байхаа. Ум мани бад ми хум.

Зочин (112.72.14.30)
2018-05-15 07:55:46
Орчин цагийн мундаг яруу найрагч байлаа.Гэр бүлд нь гүн эмнэглэл илэрхийлье.Ум маани баде хум

Зочин (66.181.180.100)
2018-05-15 07:38:38
Харамсалтай байна, энэ мундаг хүнтэй уулзаж үг солих завшаан тохиож байлаа. Эмгэнэл илэрхийлье!

Мко (174.231.3.193)
2018-05-15 01:31:34
Ямар харамсмаар юм бэ. Цэл залуугаараа. Ямар гай дайрчих ваа хөөрхийг.

Зочин (103.57.93.184)
2018-05-15 00:17:45
Zov hoololt fitnes yvtsgaagaarai

uvgun (74.96.154.56)
2018-05-14 23:50:45
hairan hairan .. ai halag...hairan saihan mongol huu..yaachiv daa huu mini

uvgun (74.96.154.56)
2018-05-14 23:49:44
hairan hairan .. ai halag...hairan saihan mongol huu

Zochin (112.72.14.146)
2018-05-14 23:36:56
Arai ugui blgui dee burhan min

Зочин (112.72.14.185)
2018-05-14 23:34:34
Монгол эрчуудээ эруул мэндээ бодож зов хооллож Зов амьдар

zochin (43.242.243.67)
2018-05-14 22:58:10
Gvn emgenel ilerhiilie

Zochin (66.181.180.242)
2018-05-14 22:57:04
Gun emgenel ilerhiiley..yaaw daa tsel zaluugaaraa haramsaj bn

Зочин (124.45.144.231)
2018-05-14 22:43:17
Ум сайн амгалан болог, мундаг яруу найрагч байсан даа...

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-23 20:03:37 - Байгаль Орчин
Үер ус, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
2018-07-23 19:53:07 - Гадаад
Японд 41.1 градус давж халжээ
2018-07-23 18:41:33 - Байгаль Орчин
Зургаан хүний амь насыг авран хамгаалав
2018-07-23 17:34:37 - Нийслэл
Тэрэлжид ой гарантай хүүхдээ машинд цоожлоод орхисон байжээ
2018-07-23 17:03:47 - Нийслэл
Үхрийн цул махны үнэ 3.3 хувиар өсчээ
2018-07-23 16:53:19 - Нийслэл
Согтууруулах ундаагүй амьд хөгжмийн тоглолт болно
2018-07-23 16:27:10 - Спорт
Э.Дөлгөөн "3х3" сагсан бөмбөгийн дэлхийн онцлох 10 тамирчны нэгээр нэрлэгджээ
2018-07-23 16:09:00 - Нийслэл
Маргааш нийслэлийн таван дүүрэгт цахилгаан хязгаарлана
2018-07-23 16:04:54 - Нийслэл
“Таван богд” группийн барилгад гарсан галыг бүрэн унтраалаа
2018-07-23 15:58:48 - Шар
БНСУ-ын Их хурлын гишүүн өндөр барилгаас үсэрч амиа хорлов
2018-07-23 15:56:17 - Хууль
Зам дээр дрифтлэж байгаад автобустай мөргөлджээ
2018-07-23 14:51:34 - Нийслэл
С.Ишцог: Дөрөв дэх жилдээ Хүй долоон худагт “Даншиг наадам-Хүрээ цам 2018” наадмыг зохион байгуулна
2018-07-23 14:49:17 - Нийслэл
Сонгинохайрхан дүүрэгт айлын гэр шатжээ
2018-07-23 14:41:54 - Хууль
Хууль бусаар тарвага агнах зөрчил буурахгүй байна
2018-07-23 14:36:43 - Орон нутаг
Баянхонгор аймгийн эмч нарт 113 мотоцикль бэлэглэжээ
2018-07-23 14:27:17 - Спорт
Монгол залуу сумо бөхийн ДАШТ-д түрүүлэв
2018-07-23 14:06:54 - Гадаад
Торонтод гал нээж, нэг эмэгтэйн аминд хүрсэн гэмт этгээд амиа алджээ
2018-07-23 13:53:53 - Энтертайнмент
Монголд анх удаа электроник хѳгжмийн фестиваль ирэх сарын 4-нд болно
2018-07-23 13:45:59 - Эдийн засаг
Ч.Хүрэлбаатар: Дөрөв орчим их наяд төгрөгийн өр төлөөд байна
2018-07-23 13:40:24 - Хууль
Иргэдэд хууль эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
2018-07-23 13:39:49 - Орон нутаг
Баян-Өлгийчүүдэд туслах нэрээр хуурамч данс нээж, залилан хийх тохиолдол гарч байна гэв
2018-07-23 13:25:51 - Эрүүл мэнд
Эмчлэх эрхгүй эмч шүдний эмнэлэгт ажиллаж байсныг тогтоож, арга хэмжээ авчээ
2018-07-23 13:11:34 - Нийслэл
Дарханы замыг шинэчлэх 60 сая ам.долларын гэрээ байгуулав
2018-07-23 13:03:28 - Боловсрол
Ж.Гантулга: Цэцэрлэгт 2-5 насны бүх хүүхдийг энэ сарын 25-наас цахимаар бүртгэж эхэлнэ
2018-07-23 13:03:17 - Хууль
Он гарсаар 465 хүнийг хорих ял эдлэхээс хугацааны өмнө суллажээ
2018-07-23 12:51:14 - Орон нутаг
Говь-Алтай аймгийн Чандмань суманд цасаар шуурчээ
2018-07-23 12:45:15 - Нийслэл
Цахилгаан шугам сүлжээний ноцтой аваараас урьдчилан сэргийллээ
2018-07-23 12:37:50 - Орон нутаг
Архангай аймгийн дөрвөн сумын хорио цээрийг цуцаллаа
2018-07-23 12:29:50 - Орон нутаг
Найман аймгийн 58 сумыг эрчим хүчээр бүрэн хангажээ
2018-07-23 11:44:46 - Нийслэл
Зөвшөөрөлгүй самар жимс түүж, ан ав хийхгүй байхыг сануулж байна
2018-07-23 11:44:43 - Орон нутаг
Булган аймагт хоёр хүүхэд аянгад цохиулжээ
2018-07-23 11:24:44 - Нийслэл
"Таван богд" компанийн галерейн байранд гал гарчээ
2018-07-23 10:49:38 - Эдийн засаг
НӨАТ: 10 сая төгрөгийн гурван азтан тодорлоо
2018-07-23 10:42:31 - Спорт
МУГТ Г.Өсөхбаяр тэргүүтэй уулчид Хан Тэнгэр ууланд авирна
2018-07-23 10:06:51 - Улс төр
“Төвийн бүсийн чуулга уулзалт-2018” эхэллээ
2018-07-23 10:03:45 - Байгаль Орчин
Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож байсныг иргэдийн хүсэлтээр зогсоожээ
2018-07-23 10:01:24 - Эдийн засаг
ТӨРИЙН БАНК: Монголд анх удаа РЕПО хэлцэл хийж, валютын эх үүсвэр татаж чадлаа
2018-07-23 09:35:08 - Байгаль Орчин
Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2018-07-23 09:14:05 - Спорт
О.Мөнхзолбоо: Сүүлийн нэг секундэд өрсөлдөгчөө ялж, Оюутны дэлхийн аварга болсон
2018-07-23 09:07:06 - Энтертайнмент
Жүжигчин У.Цогтбаяр: Би өрөмний өт шиг л “амьтан” байсан
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-07-21 11:12:00 - Хууль
Малчин залуус нэгнийхээ төмсгийг засч шийтгэсэн гэв үү
2018-07-22 11:52:55 - Шар
Б.Жаргалсайхан: У.Хүрэлсүхийг "сэлэм”-ээ гаргаж ирээд, сайдуудаа цавчаад хаячих болов уу гэсэн тэгсэнгүй дээ
2018-07-22 11:21:16 - Байгаль Орчин
Дуу цахилгаантай бороо орно
2018-07-21 11:12:10 - Шар
Дэлхийн цөмд хэдэн квадриллион тонн алмаз эрдэнэ нуугдаж байгааг илрүүлжээ
2018-07-22 13:51:40 - Нийслэл
Бензин цацуулж, ахыгаа хамгаалж түлэгдсэн залуу амиа алджээ
2018-07-21 14:15:25 - Орон нутаг
Монгол иргэдээс 24 литр айраг, 6.6 кг мах хураажээ
2018-07-23 17:34:37 - Нийслэл
Тэрэлжид ой гарантай хүүхдээ машинд цоожлоод орхисон байжээ
2018-07-21 17:24:37 - Орон нутаг
Ширгэсэн Өлхөний сайр 11 жилийн дараа устай болж үерлэжээ
2018-07-23 08:57:33 - Хууль
Тэрбум гаруй төгрөгийн хахуулийн хэрэгт холбогдсон байцаагчийг цагаатгах тогтоол гаргажээ
2018-07-23 15:56:17 - Хууль
Зам дээр дрифтлэж байгаад автобустай мөргөлджээ