Анхаар: Аюултай хог хаягдлыг ахуйдаа хэрэглэсээр байх уу

Түгээх    
2018-05-15 08:32:29 - Эрүүл мэнд

usnii saw

-УСААР УГААГААД Л БОЛОО, ДАРАА НЬ ЮУНД Ч АШИГЛАЖ БОЛНО-

Монголчуудын “монголчлох” ухаан гэх үү, “мулгуу” зан гэх үү аливаа юмыг зориулалтаар нь бус зоргоороо хэрэглэдэг гэмтэй. Ингэхдээ байгаль орчин, хүний эрүүл мэндэд хор хөнөөлтэй эсэх нь ямар ч хамаагүй хайнга ард түмэн гэхэд болно. Үүний тод жишээ бол хуванцар савны хэрэглээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр химийн бодис хадгалдаг, нэг удаагийн хуванцар савыг ахуйн хэрэглээндээ хэрэглэж болохгүй гэж мөн ч олон жил ярьж байна. Даан ч ямар ч үр дүн байхгүй. Тэр тусмаа малчид маань айраг, сүүгээ хуванцар саванд хийж, хадгалах нь энгийн үзэгдэл болсон.

Сүүлийн жилүүдэд химийн бодис хадгалдаг хуванцар савны хэрэглээ газар тариалангийн салбарт хүртэл бүрэн нэвтэрлээ. Тодруулбал, бетон зуурмагийн үйлдвэрүүдэд ашигладаг бэхжүүлэгч химийн бодисыг хадгалдаг нэг тоннын цагаан савыг тариаланчид ногоогоо, малчид малаа услахдаа ашиглаж байна. УМХЕГ-аас уг савыг нийтийн хэрэглээнд зарж, борлуулж болохгүй гэх журам гаргасан хэдий ч хянаж чадахгүй байна хэмээн мэргэжилтэн нь хэлж байв. Олон нийтийн сүлжээний зарын групп, Unegui.mn гэх сайт дээр энэ сав 200-230 мянган төгрөгөөр иргэдийн гар дээр очиж байна. Зарим нь “Газар тариалан эрхлэгчдийн анхааралд, нэг тоннын цагаан сав хямдхан зарна”хэмээн бичжээ.

Бид хэд хэдэн утас руу залгаж “Химийн бодисыг нь саармагжуулсан уу” гэж асуухад “Усаар угаагаад л болоо ш дээ, дараа нь юунд ч ашиглаж болно” гэх хэнэггүйхэн хариултыг хэлж байна.

Эрдэнэт хотод нэг тоннын цагаан савыг бөөндөж зардаг иргэн Б.Отгон “Нэг тоннын цагаан саванд маш аюултай химийн бодис хадгалдаг. Гэтэл тариаланчид ногоогоо услана гээд авахаар ирэх юм. Би ийм хүмүүст зарахгүй байгаа. Гадуур зөндөө л зарж байна. Дараа нь ямар нэгэн эрсдэл гарах вий гэхээс айх юмаа. Энэ савыг барилгын ажилд, хог хийх зориулалтаар л ашиглаж болно” гэв.


Энэ талаар УМХЕГ-ын Байгаль орчны хяналтын улсын ахлах байцаагч У.Өлзийцэцэгээс тодрууллаа.

-НЭГ ТОННЫ ЦАГААН САВ АЮУЛТАЙ ХОГ ХАЯГДЛЫН ЖАГСААЛТАД ОРДОГ-

-Цахим орчин болон зарын сайтуудад нэг тонны цагаан савыг иргэдийн ахуйн хэрэглээндээ зориулан зарж байна. Энэ саванд ямар химийн бодис хадгалдаг юм бэ?

-УМХЕГ-аас химийн бодис агуулдаг сав баглаа боодлыг зарж борлуулахыг хориглодог. Монгол Улсад аюултай хог хаягдлын жагсаалт байдаг. Энэ нэг тонны сав аюултай хог хаягдлыг жагсаалтад ордог юм. Тиймээс уг савыг дахин боловсруулах эсвэл устгах ёстой.  Манай улсад аюултай хог хаягдал, сав баглаа боодлыг боловсруулах эрх зүйн орчин байгаагүй. Харин 2017 онд Хог хаягдлын тухай хууль батлагдсан байгаа. Энэ хууль батлагдсанаар аюултай хог хаягдлыг устгах журам батлагдсан. Эрх зүйн орчин бүрдэж эхэлсэн учраас дахин боловсруулах үйлдвэрүүд баригдаж эхэлж байна. Энэ саван дотор янз бүрийн л химийн бодис байдаг. Ихэнхдээ бетон зуурмагийг бэхжүүлдэг, хатууруулдаг химийн бодис хадгалдаг.

-Сүүлийн үед энэ савыг газар тариалангийн салбарт түлхүү хэрэглэж байна?

-Ийм савыг газар тариалангийн салбар болон ундны ус хийж болохгүй. Хэрэв ахуйн хэрэглээнд хэрэглэж гэж буй бол химийн бодисыг нь саармагжуулсаны дараа хог хаягдал хийх зориулалтаар хэрэглэж болно. Хүнсний хэрэглээнд хэрэглэж болохгүй ээ. Энэ сав өөрөө химийн бодис хадгалдаг учраас маш өндөр нягтаршилтай сав учраас хагарч гэмтдэггүй учраас иргэд хэрэглэх сонирхолтой байдаг.

-Химийн аюултай бодис хадгалдаг сав баглаа боодлыг зарж буй хүмүүст авдаг арга хэмжээ гэж байна уу?

-Манай улсад зохицуулалт байхгүй учраас гадуур хүмүүс зараад байна. Бид хяналт тавьж чадахгүй байна. Дахин боловсруулах үйлдвэрүүд баригдаад эхлэхээр нэгдсэн нэг стандарттай болох юм. Жишээлбэл, аливаа нэгэн аж ахуй нэгж 10 савтай химийн бодис оруулж ирэхэд, дахин боловсруулахаар үйлдвэрт шилжүүлсэн гэсэн тайлангаа УМХЕГ-т ирүүлдэг болох юм.

-Химийн бодис хадгалдаг энэ савыг ямар тохиолдол нийтийн хэрэглээнд гарахыг зөвшөөрдөг вэ?

-Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ гэсэн ой бүхий аймгуудад түймэр гарсан үед ус хадгалах зориулалтаар тусгай зөвшөөрөл өгдөг. Тэрнээс биш ахуйн хэрэглээнд хүнсний зориулалтаар хэрэглэж болохгүй гэдгийг дахин хэлмээр байна. Дахин боловсруулах үйлдвэрүүд ашиглалтад орж, Хог хаягдлын тухай хууль хэрэгжиж эхэлтэл иргэд эрүүл мэндээрээ хохирохгүйн тулд ухамсартай байж энэ савыг ахуйн хэрэглээндээ хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.

М.АМАРЖАРГАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 25

Зочин (46.101.142.145)
2018-05-15 17:04:12
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР ХИЛ ГААЛЬ ДЭЭРЭЭС ОРУУЛАХГҮЙ УСТГАХ ЁСТОЙ АЖИЛАА ХИЙХГҮЙ БАЙНА ШҮҮ ДЭЭ. ХИЛЭЭР ОРУУЛЧИХААД ХООСОН ХОРИГЛООД ЯАХ ЮМ ВЭ

Зочин (46.101.142.145)
2018-05-15 17:04:11
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР ХИЛ ГААЛЬ ДЭЭРЭЭС ОРУУЛАХГҮЙ УСТГАХ ЁСТОЙ АЖИЛАА ХИЙХГҮЙ БАЙНА ШҮҮ ДЭЭ. ХИЛЭЭР ОРУУЛЧИХААД ХООСОН ХОРИГЛООД ЯАХ ЮМ ВЭ

Зочин (46.101.142.145)
2018-05-15 17:04:11
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР ХИЛ ГААЛЬ ДЭЭРЭЭС ОРУУЛАХГҮЙ УСТГАХ ЁСТОЙ АЖИЛАА ХИЙХГҮЙ БАЙНА ШҮҮ ДЭЭ. ХИЛЭЭР ОРУУЛЧИХААД ХООСОН ХОРИГЛООД ЯАХ ЮМ ВЭ

Зочин (46.101.142.145)
2018-05-15 17:04:11
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР ХИЛ ГААЛЬ ДЭЭРЭЭС ОРУУЛАХГҮЙ УСТГАХ ЁСТОЙ АЖИЛАА ХИЙХГҮЙ БАЙНА ШҮҮ ДЭЭ. ХИЛЭЭР ОРУУЛЧИХААД ХООСОН ХОРИГЛООД ЯАХ ЮМ ВЭ

Зочин (46.101.142.145)
2018-05-15 17:04:11
МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГАЗАР ХИЛ ГААЛЬ ДЭЭРЭЭС ОРУУЛАХГҮЙ УСТГАХ ЁСТОЙ АЖИЛАА ХИЙХГҮЙ БАЙНА ШҮҮ ДЭЭ. ХИЛЭЭР ОРУУЛЧИХААД ХООСОН ХОРИГЛООД ЯАХ ЮМ ВЭ

zochin (66.181.161.115)
2018-05-15 16:12:32
Dornogowi Sainshand salhin sens parkiin bvh ajilchdiin ahyin hereglee blon gal togoo hool yndnii ysiig yg sawand agyylj bn ene olon hvniig hordyylj bgan bn vvnd hyanalt tawih gazar bn yy

Зочин (112.72.14.217)
2018-05-15 14:46:06
Хуванцар савандаа хоол цайгаа хийж хадгалаад хорт хавдар тусаж байхдаа таарсан мэдрэл юмнууд

иргэн (112.72.14.181)
2018-05-15 13:18:55
Зохицуулаад байхдаа яахавдээ шууд л аюултай хаягдал яаж устгадаг вэ тэр хэлбэрээр зайлуулж хаянашүүдээ. Холбогдох хууль, олон улсын Конвенц зэргийг уншдаа байцаагчаа. Ерөөсөө ахуйн хэрэглээнд ч хэрэглэж болохгүй.

иргэн (112.72.14.181)
2018-05-15 13:14:00
Зөв бичиж бай. Манай улс 2000 онд анх Аюултай хог хаягдалтай холбогдох хууль гарсан мөн Химийн бодисын тухай 1995 онд Химийн хорт ба аюултай бодисын тухай 2006 онд гарсан эдгээр хуулиудад аюултхй хог хаягдал гэж юуг хэлэх, Химийн бодис агуулсан бүх сав аюултай хаягдалд орно. Манайхан тоодоггүй дээрээс нь сэтгүүлч нар юм мэдэхгүй халь хульт юм бичээд байдаг.

зочин (66.181.160.6)
2018-05-15 12:37:50
Манай иргэдийн ахуйн хэрэглээний соёл дутмаг тосолны саванд сүү,айраг,уудаг усаа хүртэл хийдэг.Хортой гэдгийг мэддэгүй байх.МХЕГ доривтой арга хэмжээ яаралтай авах хэрэгтэй.Ирээдүй хойч үеээ эрүүл саруул байлгах ёстой.

Зочин (27.123.212.139)
2018-05-15 11:46:53
Энэ саванд ноос ноолуур угаадаг бодис бас техникийн тос гээд янз бүрийн л юм байдаг. Малчид малаа услана бас пивны шаар хийгээд үхэртээ өгдөг тэгэхээр малын сүүгээр дамжих байх

Zochin (27.123.214.115)
2018-05-15 11:41:17
Sonsgolongiin monos surguuliin chanha hoino naad saviig chin zaraad 2 jil garan bolj bna sh dee davharlaad tavitsan heniich nudend il baidag hinalt ene ter baihgui

Зочин (112.72.11.104)
2018-05-15 11:22:58
Хүмүүс сайн мэддэггүй учраас л авсаар байгаа. Бас дараагийн зүйл нь хэрэглэж болох савуудыг санал болгох, ийм савуудыг оруулж ирэх хэрэгтэй.

Зочин (66.181.184.12)
2018-05-15 11:22:43
Тэр дүрэм журамаа хурдан гаргаад хэрэгжүүлээч.та нарыг үүнийг л хий гэж ард түмэн цалингаасаа татвар төлж бгаа тэр татвараас нь та нөхөд цалин авч.бгаа биз дээ.

Зочин (66.181.184.12)
2018-05-15 11:22:26
Тэр дүрэм журамаа хурдан гаргаад хэрэгжүүлээч.та нарыг үүнийг л хий гэж ард түмэн цалингаасаа татвар төлж бгаа тэр татвараас нь та нөхөд цалин авч.бгаа биз дээ.

hi (37.47.234.16)
2018-05-15 11:11:23
ЮУ Ч ХЭЛЭЭД НЭМЭРГУЙ ХАРАНХУЙ ХУУЧИН ХУУГЭЭСЭЭ САЛААГУЙ ХАГАС ЗЭРЛЭГ АРД ТУМЭН ШУУ ДЭЭ ДЭЭР УЕД УЙСЭН САВ МОДОН ПОШИК ОРОС КАНИСТР ГД БСАН ОДОО ХИЙДЭГ Ч ГАЗАР БХГУЙ ХУЖАА ИНЭЭГЭЭД ХУРДАН УХЭЭСЭЙ ГД ХАРЖ БДАГ БХ😞😡🤬

Зочин (182.160.35.49)
2018-05-15 10:41:51
Төр засаг ард түмнийхээ төлөө ажил хийх хүсэлгүй болсоны нэг тод жишээ нь энэ сав. Зарсан хүнээр нь албадан хөдөлмөр хийлгээд савыг нь устгаад байх ТӨР ЗАСАГ байна уу?

Зочин (182.160.35.49)
2018-05-15 10:41:36
Төр засаг ард түмнийхээ төлөө ажил хийх хүсэлгүй болсоны нэг тод жишээ нь энэ сав. Зарсан хүнээр нь албадан хөдөлмөр хийлгээд савыг нь устгаад байх ТӨР ЗАСАГ байна уу?

Зочин (182.160.35.49)
2018-05-15 10:41:12
Төр засаг ард түмнийхээ төлөө ажил хийх хүсэлгүй болсоны нэг тод жишээ нь энэ сав. Зарсан хүнээр нь албадан хөдөлмөр хийлгээд савыг нь устгаад байх ТӨР ЗАСАГ байна уу?

иргэн (103.9.88.162)
2018-05-15 10:01:52
МХЕГ юу хийж байнаа,хилээр хортой бодис муудсан хүнс оруулаад байхад ямар ч арга хэмжээ авахгүй юм,

Зочин (203.91.115.35)
2018-05-15 09:49:59
2009 онд элбэгдорж тарваган тахлыг ерөнхийлөгч болсоноос хойш Монголд эзэн байхгүй болсон. хэн ч ямар үүрэг хариуцлага байхгүй баабар элбэгдорж зи.энхболд гэх мэт тарвагуудад хошгирсон эзэнгүй мал шиг болсон тэнэг ард түмэн.

Зочин (159.65.15.160)
2018-05-15 09:26:05
тэгвэл энэ саванд ус сүүгээ хийдэг болоод элдэв хавдар гм өвчин ихсээд бга юм бна лда

Зочин (202.21.100.211)
2018-05-15 09:20:27
Нүгэл нүдээрээ гарна. Сайхан цагаан идээгээ ийм балиар саванд хийх хэрэг байна уу.

зочи (64.119.27.17)
2018-05-15 09:10:04
Малчидан хүртэл сүү сүүн цагаан идээгээ химийн бодис хадгалдаг саванд хийдэг юм билээ.бетон төмөр хөнгөн цагаан сав бол цагаан идээ сүү сүүн бүтээгдэхүүн зориулагдсан сав суулга юм шүү дээ.

Зочин (112.72.14.217)
2018-05-15 09:02:06
Илжигний чихэнд ус хийсэн ч сэгсэрнэ алт хийсэн ч сэгсэрнэ гэдэг шиг эргүү мулгуу Монголчуудад юу ч гэж анхааруулж хэлээд ойлгохгүй ухаарахгүй. Ёстой УИХ-ын 76-н хулгайч нартаа мэхлэгдэж байхдаа таарсан малнаас дор амьтад

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-05-22 18:38:01 - Нийслэл
Сургуулийн эргүүл зодож танхайрсан М-д долоо хоногийн баривчлах шийтгэл оноожээ
2018-05-22 18:32:43 - Гадаад
Пхеньян Өмнөдийн сэтгүүлчдийн нэрсийн жагсаалтыг хүлээж авахаас татгалзав
2018-05-22 18:01:13 - Шар
Хорт хавдартай сувилагчид туслах хандивын тоглолт зохион байгуулахаар болжээ
2018-05-22 17:55:58 - Энтертайнмент
Ерөнхийлөгч Х.Баттулга Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Б.Шаравыг хүлээн авч уулзлаа
2018-05-22 17:49:35 - Нийслэл
Суулт хийж буй иргэд ОУВС-гийн байранд очиж мэдэгдэл гардуулав
2018-05-22 17:21:24 - Байгаль Орчин
Дондогдулам хатны бунхан орчмын газар эзэмших эрхийг цуцаллаа
2018-05-22 17:11:01 - Гадаад
Д.Цогтбаатар сайд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой уулзжээ
2018-05-22 17:05:04 - Улс төр
Мал эмнэлэг, үржлийн газрыг Мал эмнэлгийн ерөнхий газар болгоно
2018-05-22 17:00:35 - Эрүүл мэнд
Дархлаажуулалтын 10 хоног эхэллээ
2018-05-22 16:57:44 - Улс төр
Элчин сайд Н.Ализодаг хүлээн авч уулзав
2018-05-22 16:54:27 - Энтертайнмент
Монголын уран бүтээлчид Олон улсын модон баримлын уралдаанд тэргүүлжээ
2018-05-22 16:18:21 - Шар
Улсын харцага Г.Ганхуяг: Надад үүнээс өөр олон ан хийх үеийн зураг бий
2018-05-22 16:05:43 - Улс төр
Төвлөрлийг сааруулах асуудлаар хэлэлцүүлэг зохион байгууллаа
2018-05-22 15:54:02 - Орон нутаг
Цэргийн сургалт бэлтгэл явагдаж байна
2018-05-22 15:30:04 - Энтертайнмент
“Хүүхэд-Хэрэглэгч ” аянд нэгдэх уриалга гаргалаа
2018-05-22 15:23:02 - Хууль
Хүрэн баавгайн арьс тээвэрлэж явсан иргэнийг 13 сая төгрөгөөр торгожээ
2018-05-22 14:57:07 - Хууль
42 настай эмэгтэйг мөргөөд зугтсан “Приус”-ийн жолоочийг олсон гэв
2018-05-22 14:45:42 - Орон нутаг
Буриад түмний “Бага Алтаргана” наадам болж байна
2018-05-22 14:44:24 - Улс төр
БНЭУ-ын Үндэсний Батлан хамгаалахын коллежийн удирдлагуудыг хүлээн авч уулзав
2018-05-22 14:23:17 - Улс төр
Хууль сахиулах байгууллагын алба хаагчдын тэтгэвэр, тэтгэмжийн асуудлаар асуулга тавьжээ
2018-05-22 14:14:35 - Нийслэл
“Гэр хорооллыг хөгжүүлэх сан”-гийн үйл ажиллагаа үргэлжилж байна
2018-05-22 14:11:18 - Хууль
Ховор амьтан агнах гэмт хэрэг тасрахгүй байна
2018-05-22 13:46:25 - Эрүүл мэнд
Өнгөрөгч сард ДОХ-ын таван тохиолдол илэрчээ
2018-05-22 13:36:51 - Нийслэл
С.Батболд “Хөгжлийн алтан гурвалжин бодлого” хэрэгжүүлнэ
2018-05-22 13:04:50 - Нийслэл
Нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Бээжин хотын туршлагыг судална
2018-05-22 12:44:34 - Эрүүл мэнд
Нялхсын эндэгдэл буурч, эхийн эндэгдэл нэмэгджээ
2018-05-22 12:43:35 - Эдийн засаг
Б.Батбаяр: Монгол Улсыг өрөнд оруулсан хүмүүс одоо Оюутолгойд шалгалт хийж байна
2018-05-22 12:34:50 - Эдийн засаг
Арнауд Суарат: Монгол Улс байгуулсан гэрээгээ дагаж мөрдөх нь чухал
2018-05-22 12:29:50 - Орон нутаг
“Маргад” дээд сургуульд АН2 онгоцтой болжээ
2018-05-22 12:18:06 - Орон нутаг
Сэлэнгэ аймагт гарсан түймрийг унтраахаар 180 гаруй хүн ажиллаж байна
2018-05-22 12:15:59 - Шар
Кокаин бүхий 106 капсул залгин хилээр нэвтрэх гэж байжээ
2018-05-22 12:14:16 - Боловсрол
Анагаахын сургуулийг 3000 гаруй оюутан төгсөнө
2018-05-22 12:12:15 - Спорт
Уулчин Ж.Бямбасүрэн Лхоце хайрхны оргилд гарчээ
2018-05-22 12:11:13 - Нийслэл
Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана
2018-05-22 12:02:45 - Хууль
Сураггүй алга болсон Б.Ариунзаяа гэх эмэгтэйг эмнэлгээс олсон гэв
2018-05-22 11:58:33 - Нийслэл
Эрүүл мэнд, ШУ-ны салбарынхан өнөөдрөөс ажил хаяна
2018-05-22 11:48:42 - Хууль
Ш.Солонгыг ҮХЦ-ийн гишүүнээр томилохыг дэмжлээ
2018-05-22 11:08:08 - Нийслэл
Бүдүүлэг авирласан жолооч эмэгтэйд торгуулийн арга хэмжээ авчээ
2018-05-22 11:01:23 - Хууль
Ноён уултай холбоотой шүүх хурал тодорхойгүй хугацаагаар хойшлов
2018-05-22 10:47:05 - Улс төр
Х.Баттулга: Монголд номтой цэцэн нь олон болж, зоригтой хийдэг нь цөөн болжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-05-21 08:55:22 - Улс төр
Х.Нямбаатар: С.Батболд хармаандаа 69 хүн хийчихээд, улайраад байна
2018-05-19 13:22:27 - Хууль
Г.Сарангэрэлийг яллагдагчаар татна
2018-05-21 11:00:33 - Байгаль Орчин
АНХААРУУЛГА: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2018-05-21 18:20:06 - Гадаад
Монгол Улсын Ерөнхий сайдыг хүлээж авах бэлтгэл хангагдаагүй гэж мэдэгджээ
2018-05-21 18:12:28 - Хууль
Б.Батдэлгэрийг цагаатгалаа
2018-05-22 12:02:45 - Хууль
Сураггүй алга болсон Б.Ариунзаяа гэх эмэгтэйг эмнэлгээс олсон гэв
2018-05-21 18:25:42 - Шар
Г.Бямбасүрэн: Э.Эрдэнэжамъян, Уламбаяр нар О.Баасанхүү гишүүний элэг рүү өшиглөж зодсон
2018-05-22 16:18:21 - Шар
Улсын харцага Г.Ганхуяг: Надад үүнээс өөр олон ан хийх үеийн зураг бий
2018-05-21 08:39:26 - Хууль
Сургуулийн эргүүлүүд гэрлэн дохионы өнгө хамаарахгүй жолооч нарыг хүчээр зогсоох нь зөв үү
2018-05-22 09:08:44 - Эдийн засаг
Н.Дашзэвэг: С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг шалгаж, хариуцлага тооцох нь зөв