Засгийн газар, Оюутолгойн асуудлаар Арбитрт дуудагдахад 16 хоног үлдлээ

Түгээх    
2018-05-15 08:32:35 - Улс төр

Татварын ерөнхий газар “Оюутолгой” компанид өнгөрсөн нэгдүгээр сард 155 орчим сая ам.долларын татварын акт тавьсан бөгөөд энэ нь 2013-2015 онд тус компанийн төлсөн татварт аудит хийсэнтэй холбоотой юм. Тус компаниас 2009 онд байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний хүрээнд татварын акттай холбоотой маргааныг шийдвэрлэх хүсэлтээ Монгол Улсын Засгийн газарт гуравдугаар сарын 15-нд хүргүүлсэн.

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой маргаан гарсан тохиолдолд уг гэрээний Маргаан шийдвэрлэх гэсэн хэсэгт заасны дагуу “Гэрээний төсөлд аливаа маргааныг талууд аль болох харилцан тохиролцож, талуудад ашигтай байхаар шийдвэрлэнэ. Хэрэв маргаан гарсан тухай мэдэгдэл явуулснаас хойш 60 хоногийн дотор талууд нэгдсэн шийдвэрт хүрч зөвшилцөхгүй бол маргааныг энэхүү гэрээ хүчин төгөлдөр болсон өдөр мөрдөгдөж байсан НҮБ-ын Олон улсын худалдааны комиссын Арбитрын дүрмээр тодорхойлсон журмын дагуу шийдвэрлүүлнэ” хэмээн заасан байдаг.

Уг асуудлаар “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхбаатар хэвлэлүүдэд өгсөн ярилцлагадаа “Оюутолгойд тавигдсан 155 сая ам.долларын татварын актыг нийт 25 бүлэгт ангилснаас 21-ийг нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Харин үлдсэн дөрвөн бүлэгт багтаж буй нийт 10 гаруй сая ам.долларын татварын актыг хүлээн зөвшөөрсөн гэж би хувьдаа ойлгосон” гэжээ. Нийт 145 сая ам.долларын асуудал дээр үндсэндээ маргаан үүсч буй тул Хөрөнгө оруулалтын гэрээнд заасны дагуу дээрх заалтаар маргааны асуудал хөндөгдөнө.

Монгол Улсын татварын байгууллага хуулийн дагуу явуулсан шалгалт, тавьсан актдаа ч эргэлзээгүй бат, нот байр суурьтай байгаа учраас 155 сая ам.долларын татварын асуудал өнөөг хүрч буй. Гэхдээ Монголын тал Арбитрт дуудагдаж буй анхны тохиолдол энэ биш юм.

Өмнө нь буюу анх 2014 оны зургадугаар сард "Оюутолгой” төслийн эхний шатны бүтээн байгуулалтын явцад албан татвар дутуу төлсөн, санхүүгийн бусад зөрчил гаргасан хэмээн Татварын ерөнхий газраас "Turquoise Hill Resources” компанид албан мэдэгдэл хүргүүлж байсан удаатай.

Татварын ерөнхий газар Оюутолгойн татвар төлөлтөд аудитын шалгалт хийхэд тус компани нийтдээ 130 сая ам.долларын татвар дутуу төлсөн бөгөөд уг татварыг нөхөж төлөх шаардлага тавьсан юм. Гэвч тус компани бүх татвараа төлсөн учраас татварын шалгалтын дүнг хүлээн зөвшөөрөхгүйг мэдэгдэж, Маргаан таслах зөвлөлд хандаж, олон улсын Арбитрын шүүхэд хандан, хянан шийдвэрлүүлэхдээ хүрч байсан юм.

2014 оны есдүгээр сарын 10-нд Татварын ерөнхий газрын Маргаан таслах зөвлөл уг асуудлыг хэлэлцээд, 130 сая ам.долларыг 30 сая ам.доллар болгож бууруулсан байдаг. Тэд тухайн үед байцаагчийн 130 сая ам.долларын торгууль тавьсан акт батлагдаагүй гэсэн тайлбар өгч байсан.

Энэ удаад татварын маргаантай холбоотой дахин хөндөгдөж буй уг асуудлыг хэрхэн шийдвэрлэх, Татварын ерөнхий газрын Маргаан таслах зөвлөлөөс ямар шийдвэр гаргах эсэх нь тун сонирхолтой юм. Гэхдээ уг асуудлаар “Рио Тинто” биднийг Арбитрт өгөхгүй гэх нэг өнцгийг Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн тайлбарлахдаа “Хэзээ ч “Рио Тинто” биднийг Арбитрт өгч чадахгүй. Яагаад гэхээр өөрсдөө унана. Манайх харин өгдөг бол ялна. Олон удаа зөрчсөн шүү дээ. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээгээ зөрчсөн асуудлыг л ярих ёстой” хэмээн байр сууриа илэрхийлж байсан юм.

Юутай ч тус компаниас Засгийн газарт маргаан шийдвэрлэх хүсэлтээ өгснөөс хойш 44 хоног өнгөрч, 16 хоног үлдсэнийг энд сануулах нь зүйтэй биз ээ.

Т.БАТСҮРЭН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 31

Zochin (50.0.185.246)
2018-05-16 23:11:55
Tiim l baigaa sh tee, xun muulax geed baigaa bichig useg ni ch tailagdaagui. Chi exleed zon bicheed surchixaad ir, neg xunii ner ch zov bichchixej chadaxgui baij bas xunii muud durtai! Aan....!!!! Yavj yadaj yaj bichixiig surchixaad ir za yu !!!!!

Зочин (112.72.14.22)
2018-05-16 18:42:55
баяр багабанди сайхан тарвагадорж тэргүүтэй хулгайч луйварчидийг л бодохоор уур үзэн ядалт хүрэх юм.тэд монгол хүн болж төрсөн нь дэмий ...байсан.

kkk (180.149.98.66)
2018-05-16 10:44:01
Очоод үзэх хэрэгтэй юунаас айхийн татвараа авъяа гэлээ харин ч дараа нь цуцлах хэрэгтэй

Zochin (156.1.60.60)
2018-05-16 06:56:17
Chi tegvel yagaad ard tumenii omno gardaggui ni xelchixgui yum uu?

Zochin (156.1.60.60)
2018-05-16 06:54:45
Chi teriig ni l meddeg yum bailgui dee...

Zochin (156.1.60.60)
2018-05-16 06:53:25
Chi teriig ni l meddeg yum bailgui dee...

орк (98.234.233.211)
2018-05-16 05:27:37
Манай еронхийлогч монгол авгайтай, монгол хvvxэдтэй. Авгай нь Янжилмаа гээд самбо бехийн спортын мастер хоер салаа гэзэгтэй намхан бор хvvхэн бий, хvvxдvvд нь бех барилддаг бор бор тvнжин толгойтой, тамхи спирт хэрэглэдэггvй монголчууд бий

zochid (67.188.16.150)
2018-05-16 03:34:48
Mongol yalna geed l baix yum ter uria chini zoxixgui buruu bna. Ter eronxiilegchiin chini avgai xuuxed mongol bish gedgiig medexgui bgaa bololtoi!

орк (98.234.233.211)
2018-05-16 00:42:01
Юунаас нь айхав дээ, Хан Ресурсын туршлага байна, Стандарт банкны туршлага байна. Шvvxдэж vзээгvй биш, алдаж vзээгvй биш, цаана нь ечнеен Мардай, Эрдэнэт, ОТ байна. Монгол ялнаа...........ха ха ха...... хэ хэ хэ ...... хо хо хо

Зочин (64.119.18.7)
2018-05-15 22:10:32
Ene site gadnii tald ajillaad bgaa yum bishu. Drop

Канад (139.5.216.186)
2018-05-15 19:53:13
Канадууд маш баян мөртлөө маш шуналтай туучийнууд...

Зочин (112.72.14.178)
2018-05-15 19:26:32
Олон улсын арбитирт очвол монгол ялах нь тодорхой. Оюу толгой арбитерт хандахгүй.харин монголчууд хандах нь зөв

зочин (122.201.21.171)
2018-05-15 18:07:27
Гадаад явж гахай шувууны мах идсэн нөхөд эх оронч санаачлага гаргаж мэдсэн сурсан зүйлсийнхээ эд хавыг харуулах цаг иржээ.Хуульч,эдийн засагч,геологич,нягтл ан бодогч,татварын мэргэжилтэнгүүд,ауди ын байгууллагын ажилчид нэг баг болоод ажиллана байгаа.Манайхыг Африкийн улсуудтай андуурч үнэхээр их томорч байна аа байранд нь тавиачээ боловсролтой Монголчуудаа.

цэцэг (103.212.117.226)
2018-05-15 17:11:22
зо -27 123 213 113-д хуц

Зо (27.123.214.113)
2018-05-15 17:01:09
Хоеуллаа очноо ...

Зо (27.123.214.113)
2018-05-15 16:59:35
Хоеуллаа очноо ...

Зо (27.123.214.113)
2018-05-15 16:59:35
Хоеуллаа очноо ...

Зочин (43.243.161.23)
2018-05-15 14:47:28
Захиалгатай, төлбөртэй мэдээ гаргаж Засгийн газрыг дарамталж байх шив дээ кк. 16 хоногт бууж өгөхгүй бол хохьчин шүү гэж байгаамуу. Бүр даврахнээ энэ Оюунтолгойн гадны боссуудын гар хөл болсон бичээч энэ хэвлэл мэдээллийнхэн бүр.

Naraa (67.188.16.150)
2018-05-15 13:11:26
Uuchlaarai, bas neg zuiliig xelexed uls torchid arai l bolovsroliin yaduuraltai baix yum. Xichneen xonog xuuxdiin 20,000 togrog 100 or 80 xuvi ogno, ogoxgui geed l baix yum iim balai yum yarij xeltsej suuxaar oor arai ur duntei ajil yarildaa neg udaa ch oligtoi xool ch idexgui mongiig ogloo ch yalaa bailaa ch yalaa ... teruugeer yamar xuuxdiin amidral saijrax yum? Arai ch dee yls torchid mini ichij suraldaa yadaj... bugdeeree ajillaj , setgej baij l ene sonin baidlaas salna shuu dee!

Naraa (67.188.16.150)
2018-05-15 12:25:40
Uuchlaarai, Zarim xumuus xeterxii Ii bolovsrolgui, setgel xoorloloorei eldviin yum yarix yum bas unexeer l buruu zoruu aldaatai zuil xiixees ni omno shalgaj nyagtalj uzsen zovshoorch baisan tend ajillaj baisan xun bur xariutslaga xuleexl xeregtei tegeed ajil xiisen xumuusiig aldaa gargasan geed oorsdoo boloxoor ajil xiixgui baix yum. Zarim bolovsroltoi xumuusiin xemjeend xurch ajillaj chadaxgui bol yadaj xar xoron sanaagaa yadaj l bolioch, xudlaa ard tumen geed l yariad baix yum unendee bol oorsdoo ajillaj xiij amidrax chadvartai bolj suraltsax xeregtei xumuus zondoo baix yum oorsdoo oorchlogdoxiin opond busdiig oortoogoo adilxan bolgox gej mash ix oroldoj baina unexeer chadaltai yum bol oorsdoo ter ajlaa xiitsgeex xeregtei sh tee! Busdiin amidral amjiltand ataarxaj suuxaar, etsest ni archaagui ajilgui ataach xumuus l ingej tartagtaa tulj amidarch baigaa shuu dee !

Naraa (67.188.16.150)
2018-05-15 12:25:39
Uuchlaarai, Zarim xumuus xeterxii Ii bolovsrolgui, setgel xoorloloorei eldviin yum yarix yum bas unexeer l buruu zoruu aldaatai zuil xiixees ni omno shalgaj nyagtalj uzsen zovshoorch baisan tend ajillaj baisan xun bur xariutslaga xuleexl xeregtei tegeed ajil xiisen xumuusiig aldaa gargasan geed oorsdoo boloxoor ajil xiixgui baix yum. Zarim bolovsroltoi xumuusiin xemjeend xurch ajillaj chadaxgui bol yadaj xar xoron sanaagaa yadaj l bolioch, xudlaa ard tumen geed l yariad baix yum unendee bol oorsdoo ajillaj xiij amidrax chadvartai bolj suraltsax xeregtei xumuus zondoo baix yum oorsdoo oorchlogdoxiin opond busdiig oortoogoo adilxan bolgox gej mash ix oroldoj baina unexeer chadaltai yum bol oorsdoo ter ajlaa xiitsgeex xeregtei sh tee! Busdiin amidral amjiltand ataarxaj suuxaar, etsest ni archaagui ajilgui ataach xumuus l ingej tartagtaa tulj amidarch baigaa shuu dee !

БАГШ (66.181.185.52)
2018-05-15 11:52:18
МАНАН-ГИЙНХАН АМЕРИКТ ОЧИЖ ЗААВАРЧИЛГАА АВЧ МОНГОЛЫН БАЯЛГИЙГ ХЯМДХАН ЗАРДАГ БОЛООД УДЛАА ДАА.

batkhuyag (202.55.191.130)
2018-05-15 11:44:57
Oyu Tolgoin ajlyg nen darui zogsookh yostoi, gereeg ni tsutslakh yostoi, shinechilsen geree khiikh yostoi (mongolchuudad ashigtaigaar), gadny mergejiltnuudiig khuun zailuulakh yostoi, mongolchuudaas iluu tsalin avdag uchraas, mongol ajilchdyn toog nemekh yostoi, mongol ajilchidtai yos bus deerengui kharitsdag, uuduus ni sanal zurvul ajlaas shuud khalagddag, ergen irekh bolomjgui boltol ni ban khiideg muusain OT-n novshnuud

Зочин (27.123.212.134)
2018-05-15 11:37:26
Дуудагдах ёстой юмааа дуудагдаад унах нигууртай юмааа унаад арчаагаа алдах жамтай юмааа арчаагаа алдаад си ахыг царайчлах зурхайтай юмаа хөрөнгөндөө эзэн байх заяагүй юмааа түүхэндээ баялаг бүтээж байгаагүй юмааа бүтээсэн нэгнээ хөнөөдөг түүхтэй юмааа

зочин (202.9.44.65)
2018-05-15 11:32:31
ардчилсан намын гаднын гар хөл бологч луйварчид арбитрын шүүхээр далайгаж монголын баялагийг цөлмөх далд санааы гэрээний хэрэгжилт явагдаж байгаа мэт санагпна

зочин (202.179.24.164)
2018-05-15 10:58:28
Мэдлэг тааруу байцаагчид сүржигнээд баахан татвар тавьдаг.Дараа нь бурууддаг.

Зочин (103.229.121.177)
2018-05-15 10:53:51
би хуульч хүн биш, гэхдээ наад цаад зүйлийг бага ч болов гадарлана. ОТ гэрээ байгуулахдаа авилгал, хээл хахууль өгөх авах, үгсэн хуйвалдах зэрэг МУ-ын хууль дүрмийг анхнаасаа зөрчиж байгуулсан тул ОТ гэрээг бүхэлд нь хүчингүйд тооцож, гэм буруутай гадна, дотны этгээдүүдэд яллах хэрэгтэй болов уу. тэр ч бүү хэл, хохирлыг нь гаднын том жижиг гэлтгүй компаниар нь нөхөн төлүүлэх хэрэгтэй. гэрээ цуцалсны дараагаар ОУ-д тендер зарлаж ашиглах нь зүйтэй гэж бодож байна

Зочин (103.10.21.33)
2018-05-15 10:29:26
ардчилсан намынхан засгийн газрыг айлгаж байна. ингэхэд ардчилсан нам гэдэг чинь хаанахын нам билээ монголд салбар нь байдаг, төв нь харин хаана байдаг билээ, баярцогтын бүртгүүлнээр хятадын монголд уу канадын риод байдаг билүү

утаа (202.70.33.242)
2018-05-15 10:28:54
Чи муу Канад Монголчуудыг дуудаад яадаг юм бэ Энэ төртэй татвартай улс орон Хэдхэн урвагч авилагчаар Монголын ард түмнийг дүгнэвэл бодол чинь богино байна Муусайн лаларын Канадууд

Зочин (202.21.100.211)
2018-05-15 10:04:52
Газрын гүнээс олборлох технологи байхгүй улсын хувьд цаашид яах вэ. Энэ тухай бодсон бодлого алга байгаа мэт санагдана.

зочин (64.119.27.17)
2018-05-15 09:52:16
Шоронд бгаа хоёр авилгач нар толгойгийн сайн илж байж дээ. 130 сая доллари 155 сая долларийн татвар торгуулийн маргаан бна гээд олон жил ингэж бгаан авилга өгч монголын мануухайнуудыг ашиглаж сурсан гарууд бна даа.ясын цайтал шорондон хатааж алах хэрэгтэй.багабанид очирбат гэгч хоёр урвагчийг бас хориж ясын цайлгаж ард түмний хохиролыг барагдуулах шүүх засаг бх хэрэгтэй. Арбитрын шүүх дээр очоод монгол улс заргаа авах авахгүйн мэдэгдэхээ байлаа.уридан бас заргалдаж бсан юм бна.одоо ч мэдэхгүй дашин шог болох уу даа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-08-14 20:00:37 - Орон нутаг
“Эрээн нуур"-т Элсний фестиваль болно
2018-08-14 19:51:02 - Эдийн засаг
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хаан банкны хэрэглэгчид рүү хуурамч и-мэйл илгээн, хувийн мэдээллийг нь авахыг оролджээ
2018-08-14 17:50:18 - Эрүүл мэнд
Нүдний нисдэг эмнэлгийн эмч нар үзлэг, оношлогоо, эмчилгээ хийнэ
2018-08-14 17:36:38 - Гадаад
Монгол Улсын 84 иргэн БНСУ-ын далайн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрт ажиллахаар очжээ
2018-08-14 17:05:17 - Энтертайнмент
Монголд анх удаа театрчилсан аялал зохион байгуулна
2018-08-14 16:45:30 - Орон нутаг
“Приус”-тэй явсан хоёр хүн үерт өртөн амиа алджээ
2018-08-14 16:44:16 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар Л.Халтарыг томилно
2018-08-14 16:19:55 - Улс төр
БНПУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдэд зориулсан хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2018-08-14 16:08:45 - Орон нутаг
Галт тэрэгний ослын улмаас хүнд бэртсэн эмэгтэй хотод эмчилгээ хийлгээд буцаж явжээ
2018-08-14 16:02:10 - Сонгууль
ИЗНН СЕХ-ны шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв
2018-08-14 15:21:52 - Орон нутаг
Усархаг аадрын улмаас Сайншанд-Хамарын хийдийн 2.5 км зам эвдэрчээ
2018-08-14 15:15:07 - Спорт
“Чингис хаан-2018” Азийн унадаг дугуйн наадмын бүртгэл эхэллээ
2018-08-14 15:00:07 - Шар
Японд халууны улмаас 144 хүн амиа алджээ
2018-08-14 14:39:17 - Спорт
Азийн наадмын сагсан бөмбөгийн тэмцээн эхэллээ
2018-08-14 14:31:04 - Нийслэл
Баянгол, Баянзүрх дүүрэгт хоёр иргэний газар эзэмших гэрчилгээг хүчингүй болголоо
2018-08-14 13:35:42 - Улс төр
Ц.Даваасүрэн: “Оюутолгой” Монголын төрөөр тоглоом хийдгээ болих хэрэгтэй
2018-08-14 13:29:40 - Байгаль Орчин
Улсын онцгой комиссын баг Айраг суманд ажиллаж байна
2018-08-14 13:21:27 - Боловсрол
Ардчилсан оюутны холбооноос их дээд сургуулиудад шаардлага хүргүүлжээ
2018-08-14 12:41:28 - Хууль
Нөхөн сонгууль явуулах тогтоол хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ
2018-08-14 12:39:02 - Хууль
Хууль бусаар баавгайн савар тээвэрлэсэн иргэнд ял оноолоо
2018-08-14 12:36:53 - Улс төр
Эрээн рүү зорчиж буй монгол иргэдэд зориулан Вичат тусгай суваг нээжээ
2018-08-14 12:25:48 - Гадаад
Трамп 2019 оны санхүүгийн жилийн батлан хамгаалахын төсөвт гарын үсэг зурав
2018-08-14 12:16:19 - Боловсрол
Ц.Цогзолмаа АШУҮИС-ийн эмнэлэг, сургалтын цогцолборын барилгын ажилтай танилцлаа
2018-08-14 12:13:17 - Шар
Ходоодондоо кокаин “хадгалсан” зорчигчоос болж онгоц яаралтай газарджээ
2018-08-14 12:03:58 - Нийслэл
Сонгинохайрханы арын авто замын газар чөлөөлөлтийн ажил бүрэн хийгдэж дуусав
2018-08-14 11:46:35 - Спорт
ОУХМ А.Давааням бүтэн өнчин хүүхдүүдэд дүрэмт хувцас бэлэглэжээ
2018-08-14 11:46:18 - Орон нутаг
Увс аймагт гэрээт малчнаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэлжээ
2018-08-14 11:37:17 - Орон нутаг
Мал угаалгын ажилд зөөврийн тоног төхөөрөмж ашиглаж байна
2018-08-14 11:34:03 - Нийслэл
Дарь-Эхийн замыг засах бэлтгэл ажил явагдаж байна
2018-08-14 11:31:13 - Нийслэл
Зургаан дүүрэгт цахилгаан түр хязгаарлана
2018-08-14 11:28:53 - Орон нутаг
Он гарсаар 67 хүн усны ослоор амь насаа алдаад байна
2018-08-14 10:57:59 - Орон нутаг
Зорчигчдод “Ган зам даатгал” ХХК-иас тусламж олгож байна
2018-08-14 10:33:55 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдад Ц.Бат-Энх, Д.Амарбаясгалан нар яригдаж байна
2018-08-14 10:02:25 - Хууль
ТТХГ-ын орлогч Г.Баярмагнайг ажлаас нь чөлөөлж, бусдад нь сахилгын шийтгэл ногдууллаа
2018-08-14 09:25:03 - Байгаль Орчин
Улаанбаатарт 28-30 хэм дулаан байна
2018-08-14 08:56:19 - Орон нутаг
Хэнтий аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан залуусын цуглааны үеэр алга болсон 17 настай хүү амиа алдсан уу
2018-08-14 08:39:40 - Улс төр
МАН-ын УЗ өнөөдөр хуралдаж, Зам тээврийн хөгжлийн дэд сайдын ТОМИЛГОО-г хэлэлцэнэ
2018-08-14 08:28:07 - Нийслэл
ЗГ-ын тэргүүний хамаатан, ЗТХЯ-ны хэлтсийн дарга яамныхаа мэргэжилтэн эмэгтэйн биед гэмтэл учруулсан хэрэгт холбогджээ
2018-08-14 08:24:45 - Орон нутаг
Төмөр замын тээврийн үйл ажиллагаа хэвийн байдалд шилжлээ
2018-08-14 08:14:26 - Энтертайнмент
Өнөөдөр бар өдөр
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-08-13 08:47:30 - Хууль
Т.Сайнжаргал: Талийгчийг хүний ёсноос гажууд, харгис хэрцгийгээр, санаатайгаар бүлэглэн хөнөөсөн
2018-08-12 10:48:15 - Орон нутаг
ОХУ-ын төмөр замчид засвар хийхээр бие бүрэлдэхүүнээрээ иржээ
2018-08-14 08:28:07 - Нийслэл
ЗГ-ын тэргүүний хамаатан, ЗТХЯ-ны хэлтсийн дарга яамныхаа мэргэжилтэн эмэгтэйн биед гэмтэл учруулсан хэрэгт холбогджээ
2018-08-13 13:09:11 - Хууль
Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг солих уу
2018-08-12 18:20:01 - Улс төр
ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл нар ажлаа өгөхөө мэдэгдлээ
2018-08-13 18:34:57 - Шар
Б.Махбал 1.57 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй
2018-08-14 10:33:55 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдад Ц.Бат-Энх, Д.Амарбаясгалан нар яригдаж байна
2018-08-12 20:32:26 - Улс төр
У.Хүрэлсүх: ЗТХ-ийн сайд, дэд сайд, ТНБД болон газрын дарга нарыг өнөөдөр үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2018-08-13 15:02:05 - Байгаль Орчин
Сэргээн босгох ажиллагаанд танк ажиллуулж байна
2018-08-14 08:56:19 - Орон нутаг
Хэнтий аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан залуусын цуглааны үеэр алга болсон 17 настай хүү амиа алдсан уу