Эд хөрөнгө шилжүүлэх тогтоолын төслийг өргөн барив

Түгээх    
2018-05-15 14:45:48 - Улс төр
Монгол Улсын Засгийн газраас санаачилсан Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг Засгийн газрын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар өнөөдөр /2018.05.15/ Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.  Төрийн өмчид байгаа илүүдэлтэй, ашиглалтгүй хөрөнгийг хэрэгцээ шаардлагатай байгаа орон нутагт шилжүүлэх хөрөнгийн зохицуулалт хийх, Төсвийн тухай хууль, Эрчим хүчний тухай хуулийн хэрэгжилтийг хангах, хөрөнгийн ашиглалт, хадгалалт хамгаалалт, хяналтыг сайжруулах зорилгоор уг тогтоолын төслийг боловсруулсан байна.
 
Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталж, төрийн өмчийн эд хөрөнгийг орон нутгийн өмчид шилжүүлснээр Дархан-Уул, Баянхонгор, Говь-Алтай, Архангай аймагт цэцэрлэг нэмж байгуулан, нийт 350 орчим хүүхдийг цэцэрлэгт хамруулах, Ховд, Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын ажил үйлчилгээг иргэдэд ойртуулах боломжийг нэмэгдүүлэх, Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг ханган орон нутгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрыг өмчийн ижил хэлбэрт шилжүүлэх, Увс, Ховд, Баян-Өлгий, Дундговь аймаг, Сэлэнгэ аймгийн Мандал сумын бизнес эрхлэгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих, орон нутаг дахь зарим хөрөнгийн ашиглалт, хадгалалт хамгаалалтыг сайжруулах төдийгүй аймаг, нийслэлийн эдийн засагт багагүй нөлөө үзүүлэх ач холбогдолтой гэж санаачлагчид нь үзжээ.
 
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь төрийн өмчийн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, хамгаалах ажлыг эрхлэн гүйцэтгэх үүрэг бүхий Засгийн газрын үндсэн бүтцийн агентлаг бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш төрийн өмчийн эд хөрөнгийн улсын анхны үзлэг, тооллогыг 1997 онд улс орон даяар зохион байгуулж, улмаар 1999 онд аймаг, нийслэлийн өмчид шилжүүлэх 229.7 тэрбум төгрөгийн хөрөнгийн жагсаалтыг УИХ-ын 29 дүгээр тогтоолоор анх удаа батлуулснаар орон нутгийн өмч бий болсон байна. 
 
Түүнээс хойш Төрийн өмчийн хороо (хуучнаар)-ноос “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” УИХ-ын 2001 оны 91, 2002 оны 84, 93, 2004 оны 18, 2007 оны 37, 2009 оны 90, 2010 оны 73 дугаар тогтоолыг тус тус батлуулж, тухай бүр хэрэгжүүлсэн юм. Энэ хугацаанд Улсын Их Хурлын тогтоолоор нийт 8 удаа төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлсэн байна. Тэгвэл энэ удаад өргөн бариад буй “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлагдсанаар холбогдох байгууллагын хүсэлтээр төрийн өмчөөс орон нутгийн өмчид нийт 28,1 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг шилжүүлэх боломж бүрдэнэ гэж үзжээ.
Г.ИТГЭЛ


Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-20 18:54:36 - Гадаад
Дэлхийн хамгийн олон боолтой улс
2018-07-20 18:28:14 - Орон нутаг
Өндөрхаан нисэх онгоцны буудлын шинэчлэлийн ажилд 3.5 сая ам.доллароор туслахаар болжээ
2018-07-20 18:24:02 - Нийслэл
Баян-Өлгий рүү тусламжийн цуваа хөдөллөө
2018-07-20 18:18:23 - Шар
Улаан-Үдийн тогооч хамгийн жижиг 3 мм бууз хийжээ
2018-07-20 17:54:56 - Нийслэл
“Байгаль дэлхийгээ хамгаалъя” үзэсгэлэн нээгдлээ
2018-07-20 17:36:43 - Шар
Пак Гын Хе-д найман жилийн хорих ял нэмж оноожээ
2018-07-20 17:25:28 - Нийслэл
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эмх замбараагүй үйл ажиллагааг цэгцэлнэ
2018-07-20 17:23:18 - Орон нутаг
Сумынхаа эмнэлэгт автомашин бэлэглэжээ
2018-07-20 17:20:39 - Энтертайнмент
БНСУ-ын Пусан хотын урлагийн нэгдсэн холбоотой санамж бичиг байгуулж, хамтарсан үзэсгэлэн зохион байгууллаа
2018-07-20 17:09:53 - Улс төр
У.Хүрэлсүх: Гамшгаас сэргийлэхэд хэвлэл мэдээлэл чухал үүрэгтэй
2018-07-20 17:05:52 - Байгаль Орчин
Aвтобусны утаанаас ялгарах тортгийн хэмжээг бууруулахаар ажиллаж байна
2018-07-20 16:16:18 - Хууль
Г.Сарангэрэлд гурван жилийн хорих ял оноолоо
2018-07-20 15:57:31 - Нийслэл
Автозамд үүссэн хохирлын хэмжээ 1,3 тэрбум төгрөгт хүрчээ
2018-07-20 15:51:00 - Орон нутаг
Үерт өртсөн хүүхдүүдэд хамгааллын үйлчилгээ үзүүлж байна
2018-07-20 15:38:59 - Технологи
Архив, албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн систем "eDOC"-ийн гар утсанд зориулагдсан хувилбар хэрэглээнд нэвтэрлээ
2018-07-20 15:00:36 - Нийслэл
Бөхчүүд эмнэлэг засч тохижуулах сайн үйлсийн аян өрнүүлжээ
2018-07-20 14:47:12 - Нийслэл
Харааны бэрхшээлтэй 16 бариста бэлтгэжээ
2018-07-20 14:42:41 - Технологи
“What3words” аппликейшн ашиглан хүссэн газартаа төөрч будилахгүйгээр очих боломжтой боллоо
2018-07-20 14:41:45 - Шар
АНУ-аас хүүхэлдэйн киноны баатартай төстэй акулын шинэ төрөл олджээ
2018-07-20 14:21:56 - Орон нутаг
Хуучны дэг ёсыг сэргээж, анх удаа Хөвсгөл далайн их тахилгыг үйлдэнэ
2018-07-20 14:15:12 - Спорт
МУГТ Б.Гангаамаа: К2 уулын 7400 м-ийн өндөрт гараад байна
2018-07-20 13:38:20 - Орон нутаг
ФОТО: Улаанбаатар-Дархан чиглэлийн зам дээр залуучууд үзэл бодлоо илэрхийлж байна
2018-07-20 13:33:17 - Гадаад
Японд үерийн улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 225-д хүрчээ
2018-07-20 13:28:50 - Орон нутаг
Баян-Өндөр сумын иргэд баасан гаригт архи зарахгүй байх уриалга гаргажээ
2018-07-20 13:23:42 - Хууль
Хоёр хүүхэд тогтоол усанд унаж амиа алдлаа
2018-07-20 13:18:11 - Шар
Норильскт цас оржээ
2018-07-20 12:57:35 - Гадаад
АНУ Путинд намар Вашингтонд айлчлах урилга илгээжээ
2018-07-20 12:46:09 - Спорт
З.Шинэчагтага Японы тулаанчийг хүнд цохилтоор буулган авлаа
2018-07-20 12:33:51 - Хууль
Г.Сарангэрэлд холбогдох шүүх хурал үргэлжилж байна
2018-07-20 12:27:11 - Нийслэл
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын хамт олноос Баян-Өлгий аймгийн иргэдэд хандив өргөлөө
2018-07-20 12:23:12 - Боловсрол
Ховд аймгийн Мөнххайрхан сумын ЕБС-ийг Алтан гадас одонгоор шагналаа
2018-07-20 12:23:03 - Нийслэл
Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн болно
2018-07-20 12:14:00 - Орон нутаг
Хувиараа алт олборлогч хоёр иргэн амиа алджээ
2018-07-20 12:08:45 - Хууль
Цэрэг татлагад ирээгүй есөн иргэнийг торгов
2018-07-20 11:06:22 - Эрүүл мэнд
Зарим шүдний эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх санал хүргүүлжээ
2018-07-20 11:01:40 - Нийслэл
Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн уулзвар хүртэлх замыг 11 хоног хаана
2018-07-20 10:59:33 - Орон нутаг
Борооны улмаас цахилгаан дамжуулах агаарын шугамын 27 тулгуур багана унажээ
2018-07-20 08:52:53 - Байгаль Орчин
Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2018-07-20 08:49:49 - Эдийн засаг
ШӨХТГ шатахууны үнэ “ТЭНГЭРТ ХАДААД” байхад сүржин сүрдүүлгээс өөр юу хийв
2018-07-20 08:49:46 - Хууль
Л.Батчулуун: Алтны уурхайнуудаас болж Бат-Өлзий сумын хүн, мал, амьтад ундны усгүй болсон
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-07-18 17:00:40 - Шар
СТА Т.Дэлгэрмөрөн дурлалт бүсгүйгээ олонд ил болгов
2018-07-18 15:49:47 - Хууль
Ах дүүс рүү бензин цацаж шатаасан иргэнийг баривчлан шалгаж байна
2018-07-18 16:03:58 - Хууль
Т.Мөнхтунгалаг: АТГ-ын хяналтын камерын бичлэг алдагдсан
2018-07-19 09:46:39 - Улс төр
УИХ-ын ээлжит бус чуулганаар АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах нь тодорхой болсон уу
2018-07-19 08:37:59 - Хууль
АНУ-ын Сиэтл хотод амьдардаг 23 настай монгол залуу сураггүй алга болжээ
2018-07-17 17:07:46 - Нийслэл
Баянзүрх дүүрэгт 60 настай иргэн үерийн усанд автаж, амиа алджээ
2018-07-18 15:00:55 - Шар
Казакстан руу хууль бусаар машин оруулж зардаг монгол "мафи"-ийг мөрдөж эхэлжээ
2018-07-19 08:37:49 - Хууль
Хар тамхины хэрэгт дахин холбогдсон Г.Сарангэрэлд 2-8 жилийн ял төлөвлөжээ
2018-07-17 17:10:45 - Гадаад
БНСУ-д хууль ёсоор оршин суугаа монголчуудын анхааралд
2018-07-18 12:04:55 - Орон нутаг
Өмнөговь аймгаас олдсон цогцос хэн болохыг тогтоожээ