Д.Байгал: Ахмадуудынхаа санал бодлыг “1000 ахмадын чуулган”-аар хэлэлцэнэ

Түгээх    
2018-05-15 15:47:11 - Эдийн засаг

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын ивээл дор зохион байгуулагддаг “1000 ахмадын чуулга уулзалт” энэ сарын 24-нд Эрдэнэт хотноо болно. Тус чуулга уулзалтыг үйлдвэрийн дэргэдэх Ахмадын зөвлөлийн санаачлагаар 2015 онд эхлүүлсэн бөгөөд ахмадууд энэ жил хоёр дахь удаагаа чуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан Ахмадын зөвлөлийн дарга Д.Байгалтай ярилцлаа.

-“Эрдэнэт” үйлдвэрийн Ахмадын зөвлөлөөс хэрэгжүүлж байгаа ажил үйлсийн тухай яриагаа эхлүүлье?    

-Өнгөрсөн дөрвөн жилд бид дөрвөн том зорилт дэвшүүлсэн. Зорилт бүрийг тухайн жилийнхээ нэрэмжит болгон зарлаж, хэрэгжүүлж ирлээ. Эхний зорилт нь “Идэвхтэй хөдөлгөөнийг хэвшил болгоё” гэсэн уриан дор өрнөсөн. Идэвхтэй хөдөлгөөн хийж байж эрүүл байна гэдэг утгатай. Энэ зорилтыг хэрэгжүүлснээр ахмадууд Баян-Өндөр, Сархиа уул, Бурхан багшийн сэрэг дүр, Эрүүл мэндийн зам гээд Эрдэнэт хотынхоо дөрвөн зүгт урт, богино замаар явган алхаж хэвшсэн. Алхалтанд нь дэмжлэг үзүүлж, алхаа тоологч аппарат хямдруулан олголоо. Дараагийн жилд ахмадуудын оролцоог сайжруулах зорилт тавьсан. Ахмадын зөвлөлөөс зохион байгуулдаг олон талт үйл ажиллагаанд 100-200 ахмад  идэвхтэй оролцдог байсан бол “Оролцоог сайжруулья” жилийн хүрээнд идэвхтэй ахмадын тоо 600-800 хүрч нэмэгдсэн. Ер нь манай ахмадуудын соёл, хүмүүжлийн ажлын оролцоо Орхон аймагтаа төдийгүй, төвийн бүсдээ харьцуулахад дээгүүрт байдаг. Энэ бол “Эрдэнэт” үйлдвэрийн ахмад, анхдагчдаа дэмждэг бодлогын үр дүн, бас манай ахмадуудын идэвх зүтгэл юм. 2017 оныг “Эрүүл урт наслах  арга барилд суралцах” жил болгон зарласан. Энэ хүрээнд “Эрдэнэт” үйлдвэрээс тэтгэвэртээ гарсан ахмад эмч нараа оролцуулж, эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө өгч үйлчилсэн. Одоо ч энэ ажил үргэлжилж байгаа. “Чихрийн шижин өвчнөөс сэргийлье”  уриатай аян өрнүүллээ. Уг аянаар дөрвөн цагаан хор гэж нэрлэдэг чихэр, өөх тос, давсны хэрэглээгээ чим чимхээр багасгах нь эрүүл байхын үндэс гэдгийг ойлгуулж, сурталчлах ажлыг шат дараатай зохион байгуулсан. Энэ хөтөлбөрүүд маань зөвхөн нэг жилд хэрэгжээд дуусах биш, цаашид үргэлжлээд ахмадуудад амьдралын зөв хэвшил болж үлдэх ёстой. Тиймээс бид 2018 оныг өнгөрсөн жилүүдэд олсон амжилтаа баталгаажуулж, үр өгөөжийг нь дээшлүүлэх жил болгон зарласан юм. Шинэ оны эхээр бид “Эрүүл урт наслах арга барилд сургах нь” сэдэвт сургалт зохион байгуулж, 800-аад ахмадыг хамрууллаа. Мөн Ахмадын Урлагийн их наадмын авъяастнуудаа тодруулж, нийтийг хамарсан уламжлалт тэмцээн уралдааныг тогтмол зохион байгуулж байна.

-Зууны манлай үйлдвэрийн 40 жилийн түүхэн замналын гол цөм нь тус үйлдвэрийг барьж байгуулсан анхдагч, ахмадууд гэдэгтэй хэн бүхэн санал нийлнэ. Ойн өмнө ахмадууд маань чуулахаар бэлдэж байна. Энэ удаа ахмадууд юуны тухай ярилцах вэ?

-2015 онд “Эрдэнэт” үйлдвэрийн “1000 ахмадын чуулга уулзалт”-ыг анх зохион байгуулсан. Түүнээс хойш гурван жилийн дараа буюу үйлдвэрийн түүхт 40 насны ойгоор болох гэж буй нь ач холбогдолтой болж байна. Өнөөдрийн байдлаар, манай зөвлөлд 2140 ахмад бүртгэлтэй. Чуулганы бэлтгэл болгож, Ахмадын зөвлөлийн ажлын алба ахмадуудынхаа дунд хоёр удаагийн санал асуулга явуулсан. Үүний гол зорилго нь бидний хэрэгжүүлж ирсэн хөтөлбөр, аяны үр дүн тухайн хүнд хэрхэн хүрсэн эсэх, хөдөлгөөний аль төрлийг хэвшил болгож буй, түүнчлэн компанийн зүгээс үзүүлдэг халамж, дэмжлэг туслалцаа хүртээмжтэй эсэх гээд ахмадын  тойрсон бүхий л асуудалд дүн шинжилгээ хийх юм. Санал асуулгын дүнг нэгтгэж багцлаад, “Эрдэнэт” үйлдвэрийн удирдлагуудад танилцуулна. Өөрөөр хэлбэл, ахмадуудынхаа  саналыг уламжилж, тэд юу хүсч, бодож байгаа талаар зөвшилцсөний үндсэн дээр чуулганаар хэлэлцэх асуудлаа тодорхойлно. Ингээд үйлдвэрийн захиргаанаас цаашид ахмадуудын талаар авч хэрэгжүүлэх бодлого шийдвэрийг боловсруулж, үүнийг ахмадын чуулга уулзалтаар ярилцах юм. Санал асуулгаа бид хүн бүхэнд шуудангаар ил захидал хэлбэрээр илгээсэн нь шинэлэг бөгөөд өгөөжтэй болсон. Манай ахмадууд ч идэвх санаачилгатай оролцож, 1800 орчим ахмад санал бодлоо ирүүлээд байна. Тэдний үнэ цэнэтэй санал хүсэлт, санаачилга дээр тулгуурласан учраас энэ удаагийн чуулганд тавигдах асуудлууд ихээхэн ач холбогдолтой гэж хэлж болно. Чуулганаар хэлэлцэх дараагийн асуудал нь “Эрдэнэт” үйлдвэр дэлхийд данстай, улсынхаа нэрийн хуудас болсон компанийн хувьд “Сэтгэл зүйн төв”-тэй байх ёстой. Сэтгэл санааны дэмжлэг гэдэг бол бүх насныханд хамаатай чухал зүйл. Ажиллагсдад хаана хэнд хандах, хэнээс зөвлөгөө авах гээд өдөр тутамд хэрэгцээ, шаардлага тулгардаг. Тэр тусмаа өндөр насны тэтгэвэртээ гарах гэж буй ажилчдаа сэтгэл зүйн талаас нь бэлтгэдэг, урам зориг өгдөг байх ёстой. Тэгэхээр ийм эрэлт хэрэгцээг нь хангаж, мэргэжлийн үндэслэлтэй сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төвийг нээн ажиллуулах саналыг чуулга уулзалтаар ярилцана.  

-“Эрдэнэт” үйлдвэр нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүнээ хөгжүүлэх, хамгаалах том бодлого хэрэгжүүлсээр ирсэн. Нийгмийн хөгжлийн бодлогынх нь багагүй хэсгийг анхдагч, ахмадууддаа чиглэсэн халамжийн хөтөлбөрүүд эзэлдэг. Энэ тухайд манай ахмадууд хэр сэтгэл хангалуун байдаг вэ?

-Ахмадын зөвлөл саяхан үйлдвэрийнхээ удирдлагуудтайгаа уулзаж, зөвлөлийн өнөөгийн байдал, бүтэц зохион байгуулалт,  хийж буй ажил, тулгамдсан асуудал, хүндрэл бэрхшээл гээд олон талаас нь ярилцсан. Үүний үр дүнд цаашид хийх ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. “Эрдэнэт” үйлдвэрийн 40 жилийн ойгоор анхдагч, ахмадуудаа шагнаж урамшуулах, тэднийхээ хөдөлмөр алдрыг сурталчилж мөнхжүүлэхэд ихээхэн анхаарч байгаа. “Уурхайчин” соёлын ордон, Захиргаа, хүний нөөцийн хэлтэс, Олон нийттэй харилцах алба болон бусад цехтэй хамтран “Илгээлтийн эздийн сэтгэлийн дуудлага-40” уулзалтыг цувралаар зохион байгуулж буй нь энэ ажлын нэг хэсэг юм. Залуу наснаасаа энэ үйлдвэрийн бүтээн босголтонд гар бие оролцон зүтгэсэн эгэл жирийн ажилчин ахмадуудынхаа гавьяаг үнэлж, урамшуулахыг зорьж байна. Өөрөөр хэлбэл, ажил хөдөлмөрийн талбарт “Нэргүй баатар” хэмээн нэрлэгддэг эгэл уурхайчдаа бид тодотгож үнэлэх ёстой. Ойрын үед энэ чиглэлд эрчимтэй ажиллаж байна. Манай ахмадууд үеийн үед Эрдэнэт уулаа “Бор уул” хэмээн шүтэж бахархаж явдаг. Өнөөдрийн байдлаар манай улсын хаана ч “Эрдэнэт” үйлдвэр шиг Ахмадын зөвлөлийн өөрийн гэсэн байртай, ахмадууддаа нэмэгдэл тэтгэвэр олгож буй үйлдвэр байхгүй. Энэ бол тэдэнд маш том санхүүгийн болоод сэтгэлийн дэм болдог юм. Компаниас үзүүлдэг халамж, дэмжлэгт манай ахмадууд үргэлж сэтгэл өндөр талархаж явдаг. Гагцхүү “Эрдэнэт” үйлдвэр маань цаашид сайн ажиллаж, олон жил ач буянаа хайрлаасай гэж залбирна. Үр хойч минь ургаж боловсорч, ахмад үеийнхээ үлдээсэн энэ үйлдвэрээ нэр төртэй залгамжлан авч яваасай гэж ахмадууд бид хүсдэг.

М.БАЛЖИННЯМ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 1

Зочин (112.72.14.5)
2018-05-15 20:15:05
Байгаль чи битгий шоуд.Тайлангаа тавиад сонгууль явуулж огцор.Чи ахмадуудын төлөө дорвитой дуугарч юм хиийдэггүй нөхөр шүү.Ер нь орлогч Долгоржав,менежер нэртэй Дармаа нарыг ч өөрчлөх болсон.ЭСВЭЛ 1000 АХМАДЫН ЧУУЛГАНЫ ДАРАА СОНГУУЛЬ ЯВУУЛНА ГЭДГЭЭ ЗАРЛАХ ХЭРЭГТЭЙ.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-05-21 15:43:23 - Гадаад
Кубад онгоцны ослоор амиа алдсан хүмүүстэй салах ёс гүйцэтгэж байна
2018-05-21 15:05:53 - Улс төр
М.Энхболд: Монголын парламент хууль хэрэгжүүлэх, хээл хахууль, хүнд сурталтай тэмцэх эрх зүйн орчныг улам чангатгах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ
2018-05-21 14:50:42 - Нийслэл
Хүүхдийн тусламжийн төвийн 108 утсанд сард дунджаар 10 мянган дуудлага ирдэг гэв
2018-05-21 14:50:35 - Энтертайнмент
”НОМИН” нэртэй хүүхдүүдийн бүртгэл эхэллээ
2018-05-21 14:45:38 - Энтертайнмент
“НОМИНД ХҮҮХДИЙН ХҮСЭЛ ЦӨМ БҮРЭН” гар зургийн уралдааны удирдамж
2018-05-21 14:13:20 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааны мэдээллийн төв нээгдлээ
2018-05-21 14:00:10 - Орон нутаг
Цөөрөмд хийлдэг гудас ашиглан хөвж байгаад живсэн иргэдийг аварчээ
2018-05-21 13:45:07 - Нийслэл
Хотын дарга С.Батболд, Сүхбаатар дүүргийн засаг дарга Х.Болормаа нарыг огцрохыг шаардана гэв
2018-05-21 13:27:10 - Улс төр
УИХ дахь МАН-ын бүлэг Тавантолгойн төслийг хэлэлцэж байна
2018-05-21 13:18:06 - Эдийн засаг
Гурилын жин байх ёстой хэвийн хэмжээгээрээ хэрэглэгчдэд очихгүй байгаа зөрчил илэрчээ
2018-05-21 12:51:52 - Нийслэл
Д.Лхагвадорж: Сүхбаатар дүүрэг Х.Болормаа, Д.Баттулга нарын тойрон хүрээлэгчдээр дүүрсэн
2018-05-21 12:35:32 - Орон нутаг
Галд өртөж орон гэргүй болсон иргэдэд гэр бэлэглэжээ
2018-05-21 12:19:28 - Шар
ФОТО: Уэльсийн хунтайж Харригийн хуримын онцлох зургууд
2018-05-21 12:18:39 - Орон нутаг
Алга болсон иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна
2018-05-21 12:03:22 - Хууль
Д.Сугарын оронд Ш.Солонгыг нэр дэвшүүлэхээр болжээ
2018-05-21 11:52:28 - Боловсрол
ЕБС-ийн бага ангийн сурагчдын амралт зургадугаар сарын 1-ний өдрөөс эхэлнэ
2018-05-21 11:36:38 - Шар
“Аврагчийн гараас амьдрал цэцэглэнэ” хөшөөт цогцолборын нээлт боллоо
2018-05-21 11:27:36 - Эдийн засаг
НӨАТ-ын урамшууллын сугалаагаар 19 мянга гаруй иргэн азтан болжээ
2018-05-21 11:24:43 - Гадаад
Элчин сайд Л.Пүрэвсүрэн Ромын пап Францист итгэмжлэх жуух бичгээ барьжээ
2018-05-21 11:11:30 - Спорт
Улсын харцага О.Хангай түрүүлж, Ц.Содномдорж арслан үзүүрлэв
2018-05-21 11:00:33 - Байгаль Орчин
АНХААРУУЛГА: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2018-05-21 10:57:38 - Эдийн засаг
БАЙР СУУРЬ: Эдийн засгийн форумаас ямар үр дүн хүлээх вэ
2018-05-21 10:51:39 - Хууль
Өнгөрсөн онд 10 гаруй хүүхэд газ үнэрлэж амиа алджээ
2018-05-21 10:29:21 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Тавантолгойн төслийг хөдөлгөх саналаа танилцуулна
2018-05-21 09:11:36 - Байгаль Орчин
Улаанбаатарт 6 хэм дулаан байна
2018-05-21 08:55:22 - Улс төр
Х.Нямбаатар: С.Батболд хармаандаа 69 хүн хийчихээд, улайраад байна
2018-05-21 08:49:58 - Нийслэл
Н.Мандах: Ойгоос том нарсууд авчирч нийслэлд тарьж байгаа нь явуургүй, ирээдүйгүй, арга ядсан ажил
2018-05-21 08:46:31 - Улс төр
Б.Жавхлан: Дэлхий нийтээс тайлан балансаа нуугаад байвал жалгадаа хэрэлдээд, энэ хэвээрээ л сууна
2018-05-21 08:39:26 - Хууль
Сургуулийн эргүүлүүд гэрлэн дохионы өнгө хамаарахгүй жолооч нарыг хүчээр зогсоох нь зөв үү
2018-05-21 08:36:34 - Энтертайнмент
Я.Баяраа: Арлааны Эрдэнэ-Очир ахын дурсгалд зориулж дуулалт жүжиг бичнэ
2018-05-21 08:34:56 - Энтертайнмент
Өнөөдөр үхэр өдөр
2018-05-20 16:56:05 - Энтертайнмент
ЭРДЭНЭСИЙН САН дахь ховор содон үзмэрүүдийг дэлгэжээ
2018-05-20 14:41:52 - Эдийн засаг
НӨАТ-ын тавдугаар сарын азтанууд өнөөдөр тодорно
2018-05-20 14:26:24 - Спорт
Э.Содномпилжээ дэлхийн аварга боллоо
2018-05-20 14:12:01 - Улс төр
УИХ: Хүүхдийн мөнгийг хэлэлцэнэ
2018-05-20 13:29:44 - Энтертайнмент
Энэ зуны эмэгтэй цамц ямар байх вэ?
2018-05-20 12:43:45 - Нийслэл
Нийслэлийн 12 мянга гаруй нүхэн жорлонд ариутгал хийжээ
2018-05-20 12:02:41 - Шар
Хөвсгөл аймгаас төрөн гарсан аварга цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан болно
2018-05-20 11:24:39 - Шар
Сошиал медиа хөгжүүлэгчид өнөөдөр чуулна
2018-05-20 11:10:20 - Энтертайнмент
Өнөөдөр хулгана өдөр
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-05-18 08:41:43 - Гадаад
УЛААНБААТАРЫН ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ: АНУ, Хойд Солонгосын төлөөлөгчид Монголд уулзана
2018-05-18 08:50:00 - Нийслэл
Т.Баясгалан: Үсээ хусуулсан эмч, сувилагчдад маань дарамт шахалт үзүүлээд эхэлчихлээ
2018-05-19 13:22:27 - Хууль
Г.Сарангэрэлийг яллагдагчаар татна
2018-05-21 08:55:22 - Улс төр
Х.Нямбаатар: С.Батболд хармаандаа 69 хүн хийчихээд, улайраад байна
2018-05-18 14:36:01 - Хууль
Хулгайн эд зүйл тээвэрлэн явсан найман этгээдийг илрүүлжээ
2018-05-18 19:37:50 - Нийслэл
Сургуулийн эргүүл рүү дайрч, доромжилсон этгээдийг шалгаж байна
2018-05-21 11:00:33 - Байгаль Орчин
АНХААРУУЛГА: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2018-05-18 08:43:33 - Улс төр
Оюутолгойг шалгах ажлын хэсгийнхнийг лоббидохоор оролдсон уу
2018-05-19 18:50:33 - Нийслэл
С.Бямбажав, Б.Мөнхзаяа нар үндсэн зайд түрүүлж, 10 сая төгрөгийн шагнал хүртлээ
2018-05-18 12:03:16 - Хууль
Б.Баатархүү: “Гэр хороолол хөдөлгөөн”-ий цуглааныг хуулийн дагуу албадан тараасан