Долоон аймгийн 63 сумын нутаг дэвсгэрийг тариалангийн бүс нутгаар тогтоолоо

Түгээх    
2018-05-16 13:50:33 - Улс төр

zasag

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Тариалангийн бүс нутаг тогтоох тухай асуудлыг хэлэлцсэн байна. Энэ талаар Хүнс хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг мэдээлэл хийлээ. 

Нийт нэг сая тавин мянган га газрыг тариалангийн бүс нутаг, эрчимжсэн мал аж, ахуй эрхлэх зориулалтаар ашиглуулах аж. Мөн Хэнтий, Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Архангай, Булган зэрэг долоон аймгийн 63 сумын нутаг дэвсгэрийг тариалангийн бүс нутгаар тогтоожээ. Тэрбээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас түүхэн шийдвэр гаргалаа. Ялангуяа манай газар тариалангийн салбарт. Монгол Улс газар тариалангийнхаа бүс нутгийг зарлаж, тодорхой болгож, түүнээ түшиглэж эрчимжсэн мал ахуйгаа хөгжүүлнэ гэж олон жил ярьсан. Энэ асуудал өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй явж ирсэн.

Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улс газар тариалангийнхаа зарим бүс нутгийг тодорхой болголоо. Газар тариалангийн бүс нутаг тодорхой болсноор хөрөнгө оруулалт нэмэгдэнэ. Мөн эрчимжсэн мал ахуй, хөнгөн хүнсний үйлдвэр хөгжиж сэргэнэ гэж тооцоолж байна" хэмээн онцоллоо. Түүнчлэн "Малын тоо, толгой 66.2 саяд хүрсэн. Малчид ч гэсэн ярьж байна. Яамны зүгээс тоонд биш чанарт анхаарах болсон гэж үзэж байна. Ирэх жил манай газар тариалангийн салбарын хувьд маш чухал үйл явдал. Монгол Улс газар тариалан эрхэлж эхэлсний 60 жилийн ой болно.

Шинэ 60 эхэлж байна гэж ойлгож болно. Хуучин 60-ныхаа хүрээнд атрын аяныг өрнүүлж, газар тариалангаа хөгжүүлсэн. Одоо шинэ 60-н эхэлж байгаа өнөө үед газар нутгийнхаа тариалангийн бүсийг тодорхой болгож байна. Нийт долоон аймгийн 113 багийг газар тариалангийн бүс нутгаар тогтоолоо. Хуулийн хүрээнд аймаг, орон нутгийнхны саналыг авч, түүндээ үндэслэж энэхүү шийдвэрийг гаргалаа" гэх мэдээллийг өглөө. Засгийн газраас долоон аймгийн 63 сум 113 багийн нутаг дэвсгэрийг газар тариалангийн бүс нутгаар зарлаж, тогтоолоо.

Тухайлбал, Сэлэнгэ аймгийн 16 сум, Төв аймгийн 13 сум, Дархан-Уул аймгийн хоёр сум, Булган аймгийн нэг сум, Хэнтий аймгийн есөн сум, Өвөрхангай аймгийн нэг сум, Архангай аймгийн 18 сумыг газар тариалангийн бүс нутгаар зарлалаа. Тэгэхээр дээрх газарт газар тариалан эрхлэх нь. Харин уг бүс нутагт байх малчдыг хааш нь явуулах вэ гэдэг асуулт гарч байга юм. Уг асуултад тэрбээр "Малчдыг яг явуулна гэж зүтгэхгүй. Өнөөдөр энэ шийдвэр гараад маргааш малчдыг ийш, тийш нь явуулахгүй. Бид зохион байгуулалттайгаар ажиллана" гэсэн юм. Мөн тариалан эрхлэх, эрчимжсэн мал аж ахуй ажиллуулах иргэдэд төрөөс үр тарианы, тоног төхөөрөмжийн болон бусад хөнгөлөлтийг үзүүлэх юм байна. 

Т.БАТСҮРЭН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 18

малчин (66.181.160.125)
2018-05-17 07:09:45
ЖАРНЫ түүхийг эхлүүлэв ч гэх шиг... хуцдаг банхарын жинжа золбин халтар вэ...

малчин (66.181.160.125)
2018-05-17 07:06:35
МАЛЧИН түмнээ бод. ИХЭНХ буудай спирт л болдог

Зочин (27.123.214.122)
2018-05-16 22:49:09
Цагаа олсон зөв шийдвэр баахан борлогдохгүй өвчтэй мал байгаль сүйтгэж доройтуулаад байна 30 сая мал байхад хангалттай манай бэлчээрийн даац ийм тоонд тохирно.хотын утаа ч багасна

(103.229.120.248)
2018-05-16 21:23:50
arhangain 18 sum gedeg boditoi bus. 5 sum l vr taria tarij baisan sh dee.

Зочин (103.26.195.13)
2018-05-16 21:16:33
Үхсэн элэнцэгний нь түүхэн шийдвэр вэ. Ямар тооцоо судалгаа байна. Ингээд зарлалаа гээд юу өөрчлөгдөхөв. Архангайн сумдын малчид хаачих вэ, яах вэ. Хамгийн газар тариалан рөгжөөгүй аймаг чинь бараг архангай ш дээ. Увсын Баруунтуруун сум гэж хамгийн том САА байсан сум яах болж байна. Түргэн түүхий шийдвэр байна. Түвд банхарын хөшөө шигээ юм хийгээд байх юм даа.

Зочин (27.123.214.113)
2018-05-16 19:50:38
Цагаа олсон зөв шийдвэр байна.ТӨВ АЙМГИЙН 13 СУМ МАШ ЗӨВ ОДОО СУМЫН НЭРСИЙГ ЗАРЛА

Зочин (202.179.31.35)
2018-05-16 19:44:41
Мал тууж тариан талбайгаар явж болохгүй гэсэн үг шүү Талбайд мал орсон үед тавих төлбөрийн хэмжээг дарханд хэлэлцэж баталсан тул өндөр торгуултай болсон байна

Зочин (60.241.185.14)
2018-05-16 19:37:37
Hurungu oruulalt nemegdene ch geh shig. Yaaj

zochin (77.136.14.36)
2018-05-16 16:27:02
sarangerel shulmaa . salbariinhaa ajilchdaas zugtan . samuurch . alkashlan arhidaj . yanhanthaa bolichih doo. suvilagch emch nariin umnu chinii zulbasaga uud irehgvi gejvv ????

zochin (77.136.14.36)
2018-05-16 16:27:02
sarangerel shulmaa . salbariinhaa ajilchdaas zugtan . samuurch . alkashlan arhidaj . yanhanthaa bolichih doo. suvilagch emch nariin umnu chinii zulbasaga uud irehgvi gejvv ????

Зочин (112.72.14.46)
2018-05-16 16:04:22
Зөв цагаа олсон шийдвэр. Тэгээд тус бүс нтагт байгаа мал аж ахуйг эрчимсэн суурин байдал руу үе шаттай өндөр ашиг шимтэй мал руу шилжүүлээд явах нь зөв байх

Зочин (202.179.24.13)
2018-05-16 15:49:50
энэ сумуудда баруун аймгийн нүүдлийг оруулахгүй байх шийдвэрээ цуг гаргах гүй бол ...

Зочин (202.5.198.32)
2018-05-16 15:45:23
Хэнтий, Өвөрхангай, Архангайд тийм их тариа тарьдаг юм уу

Зочин (103.254.120.230)
2018-05-16 14:51:41
увс, Ховд, Дорнод гээд зарим аймаг гээгдсэн байна шүү дээ нарийн судалгаа тооцоололоор зарлах хэрэгтэй байна. арай түргэдэдд байгаа юм биш үү

Зочин (122.201.31.199)
2018-05-16 14:33:36
Гол нь тариалалтын технологи гэж юм юу байна аа? Үүнийгээ судлаач ээ. Монголын агро салбар тэнгэрээс бүрэн хамааралтай байдаг дундад зууны байдлаасаа гараач ээ. Наана чинь тариа тарьсан хүмүүст халамжийн мөнгө олгодог байдлаа буруугаар ашиглаж огт тариа тариагүй хүн баахан мөнгө иддэг дампуу сүлжээндээ зарцуулж байгаа хөрөнгөөрөө усалгаатай тариалалтыг дэмжих зорилгоор төсөл хэрэгжүүлээч. Элдэв урамшууллаа боль. Төсвийн мөнгийг ямаа, ноолуур, цемент, тариа, вакзин, нөөцийн мах, ипотекийн зээл нэрээр идэж дундалдагаа боль.

sos (43.228.131.101)
2018-05-16 14:32:50
Hil zaagiig ni togtooson yum uu. Nuulgehgui gesen chin yu gesen ug be.Show l bna daa.

Irgen (66.181.160.10)
2018-05-16 14:29:32
Хийх өөр далайцтай ажил алга уу..

vbn (27.123.214.104)
2018-05-16 14:22:22
Маш том алдаа Удахгүй мэднэ ! Батзориг бол гуталын ТМС төгсөн л хүн шүү дээ Газрын наймаа хииж жаахан хөлжсөн ганзагачин "боловсролтой" л хүн Бадамжунай жаахан дэмжсэн байх Яанаа энэ улс

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-08-16 18:35:46 - Гадаад
Трамп АНУ-аас Монголд суух Элчин сайдын албан тушаалд Майкл С.Клеческийн нэрийг дэвшүүлжээ
2018-08-16 18:23:17 - Нийслэл
Дарь-Эхийн замыг засахын тулд арав хоног зам хаахаар боллоо
2018-08-16 18:17:12 - Нийслэл
Энэ сарын 25-нд тэгш, сондгойгоор ялган хөдөлгөөнд оролцуулна
2018-08-16 17:53:01 - Орон нутаг
Хэрлэн голд живсэн 13 настай хүүг эрэн хайж байна
2018-08-16 17:35:30 - Энтертайнмент
МЗЭ Бага чуулганаа хуралдуулж, Удирдах зөвлөлийн даргаа томилно
2018-08-16 17:27:21 - Шар
Хүн амины хэрэгт холбогдсон, ЗТХЯ-ны албан тушаалтнууд чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ
2018-08-16 17:12:40 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга "Конрад Аденауэр сан"-гийн Герхард Валерсийг хүлээн авч уулзав
2018-08-16 16:50:45 - Нийслэл
“Нийслэлийн худалдаа үйлчилгээний нийтлэг журам”-ыг шинэчлэн боловсруулах хэлэлцүүлэг боллоо
2018-08-16 16:43:04 - Гадаад
Хойд Солонгосын төлөөлөгчид Бээжинд хүрэлцэн очжээ
2018-08-16 16:08:37 - Технологи
Компьютер вишн технологи ашиглан Нийслэлийн авто замын сүлжээний зураглал хийх аян эхлүүлж байна
2018-08-16 16:06:46 - Шар
С.Мишгээ: Зөрчлийн хуулийг эсэргүүцэж өлсгөлөн зарлана
2018-08-16 16:01:32 - Нийслэл
Зуслангийн 40 гаруй байршилд орц, гарц гаргаж, зөрчил арилгажээ
2018-08-16 15:57:27 - Орон нутаг
Өвөлжилтийн бэлтгэлийг сайн хангахыг анхаарууллаа
2018-08-16 15:35:13 - Нийслэл
Ирэх сард БНСУ-ын соёлын өдрүүд болно
2018-08-16 15:32:52 - Шар
Иргэн Х-гийн нүднээс нүүрээ угаасных нь дараа зэвтэй төмрийн үртэс гарчээ
2018-08-16 15:30:36 - Нийслэл
Нийслэл хотыг шинжлэх ухааны үндэслэлтэй хөгжүүлэх санамж бичигт гарын үсэг зурлаа
2018-08-16 14:39:03 - Шар
Туул голоос таван метр хүрэхгүй зайд газар ухаж байна гэв
2018-08-16 13:43:14 - Эдийн засаг
ХААН Галерейд “CODE 1” уран бүтээлийн үзэсгэлэн нээгдлээ
2018-08-16 13:40:34 - Боловсрол
Багш нар есдүгээр сарын 1-нд хичээл эхлүүлэхгүй гэв
2018-08-16 13:16:00 - Нийслэл
“Дэлхийд өрсөлдөх Сонгинохайрханчууд” олимпиадад тэргүүлсэн сурагчид Сингапурыг зорилоо
2018-08-16 13:10:34 - Эрүүл мэнд
Есөн сартай охиныг үжил өвчний улмаас нас барсан гэж ЭМЯ-наас мэдээллээ
2018-08-16 12:58:27 - Эдийн засаг
“Дисковер Монголиа” хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болно
2018-08-16 12:58:13 - Хууль
Олон нийтийн сүлжээгээр дамжуулан баталгаагүй эм худалдаж авахгүй байхыг анхаарууллаа
2018-08-16 12:57:26 - Орон нутаг
Өгий нууранд живж, амиа алджээ
2018-08-16 12:55:10 - Улс төр
Польш Улсын элчин сайдыг хүлээн авч уулзав
2018-08-16 12:42:10 - Улс төр
Нөхөн сонгуулийн асуудлаар Үндсэн хуулийн цэц хуралдана
2018-08-16 12:35:02 - Орон нутаг
Архангай аймаг 1400 тонн өвс бэлдэнэ
2018-08-16 12:25:15 - Орон нутаг
Улсын Онцгой комиссын ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
2018-08-16 12:20:35 - Технологи
Сансрын инженерчлэл ба хэрэглээний чиглэлийн олон улсын хурал болж байна
2018-08-16 12:17:44 - Нийслэл
Дорнод Сибирийн төмөр замын сэргээн босголтын галт тэрэгний баг өнөөдөр нутаг буцлаа
2018-08-16 11:47:33 - Хууль
“Нүүдэлчин Монгол-2018”-д 160 гаруй цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэлээ
2018-08-16 11:00:22 - Улс төр
Монгол Беларусь улсын тээврийн салбарын хамтын ажиллагаа өргөжиж байна
2018-08-16 10:53:16 - Орон нутаг
Ховд аймгийн Жаргалант суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо
2018-08-16 08:22:39 - Байгаль Орчин
Улаанбаатарт 18 хэм дулаан байна
2018-08-16 08:20:22 - Энтертайнмент
С.Нацагдорж: Монгол орныхоо явж болох бүх газраар явж, зураглалыг нь “Google street view”-д оруулаад байна
2018-08-16 08:20:20 - Улс төр
Ц.Цогзолмаа: Б.Чойжилсүрэн гишүүн надаас барилгаа худалдаж аваач гэж гуйгаагүй
2018-08-16 08:20:17 - Нийслэл
ИНФОГРАФИК: Та замын хөдөлгөөний шинэчлэгдсэн дүрэмтэй танилцсан уу
2018-08-16 08:20:14 - Эрүүл мэнд
СУРВАЛЖЛАГА: Эмнэлгүүдийн сахиурын өрөөнүүд бохир, бүгчим байна
2018-08-16 08:20:11 - Хууль
Бага насны охидыг хуурч, нүцгэн зургийг нь авдаг байсан этгээдийг саатууллаа
2018-08-16 08:19:59 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-08-15 09:04:55 - Боловсрол
Д.Мөнхбаатар: Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын 70 ажилтны 68-ыг нь ажлаас чөлөөлөх мэдэгдэл өгсөн
2018-08-14 08:28:07 - Нийслэл
ЗГ-ын тэргүүний хамаатан, ЗТХЯ-ны хэлтсийн дарга яамныхаа мэргэжилтэн эмэгтэйн биед гэмтэл учруулсан хэрэгт холбогджээ
2018-08-15 09:25:56 - Нийслэл
Төгсөгчдийг маань хараад “Харүмафүжи Монголдоо хэрэгтэй зүйл хийжээ” гэж хэлбэл миний зорилго биелэх болно
2018-08-14 12:13:17 - Шар
Ходоодондоо кокаин “хадгалсан” зорчигчоос болж онгоц яаралтай газарджээ
2018-08-14 10:33:55 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдад Ц.Бат-Энх, Д.Амарбаясгалан нар яригдаж байна
2018-08-14 08:56:19 - Орон нутаг
Хэнтий аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан залуусын цуглааны үеэр алга болсон 17 настай хүү амиа алдсан уу
2018-08-14 16:44:16 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар Л.Халтарыг томилно
2018-08-15 14:06:30 - Орон нутаг
Сангийн далайд "луу унжжээ"
2018-08-16 13:40:34 - Боловсрол
Багш нар есдүгээр сарын 1-нд хичээл эхлүүлэхгүй гэв
2018-08-16 08:20:20 - Улс төр
Ц.Цогзолмаа: Б.Чойжилсүрэн гишүүн надаас барилгаа худалдаж аваач гэж гуйгаагүй