Тайгад нийт 84 өрхийн 478 цаатан иргэн амьдарч байна

Түгээх    
2018-05-16 15:31:26 - Орон нутаг

tsaatanЭнэ сарын 2-ноос 7-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Цагааннуур сум, Баруун тайгад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны ажлын хэсэг ажиллажээ. Энэ нь Тус яамны Төрийн нарийн бичгийн даргын 2018 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн А/104 тоот тушаалаар батлагдсан ажлын хэсэг “Цаа бугын аж ахуйг сэргээх, цаачдын амьдралын түвшнийг сайжруулах” хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 168 дугаар тогтоолын 2 дахь хэсэг, “Тайгад амьдардаг цаатан иргэнд тэтгэмж олгох журам”-ын хэрэгжилттэй танилцан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах зорилготой аж.

Өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын баруун болон зүүн тайгад нийт 84 өрхийн 478 цаатан иргэн амьдарч байгаагаас 148 нь 0-18 насны хүүхдүүд, 48 нь ахмад настан, 22 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ес нь байнгын асаргаа шаардлагатай иргэн, хоёр нь бүтэн өнчин хүүхэд юм байна. Цаатан иргэдийн 0-18 насны бүх хүүхдүүд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагддаг ба 65-аас дээш насны есөн ахмад настан Ахмад настны тухай хуулийн 12.3-т зааснаар насны хишиг авдаг ажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны 42 дугаар зарлигийг хэрэгжүүлэх талаар гарсан Засгийн газрын 2013 оны 168 дугаар тогтоолын дагуу цаатан иргэдийн амьдралын нөхцөлийг сайжруулах зорилгоор сар бүр олгох мөнгөн тэтгэмжид 2013 онд 343 иргэн 2014 онд 345 иргэн, 2015 онд 334 иргэн, 2016 онд 368 иргэн 2017 онд 382 иргэн, 2018 оны 1 дүгээр улирлын байдлаар 369 иргэн тус тус хамрагдсан байна. Мөн цаатан иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцах арга хэмжээнд 2016, 2017 онд нийт 164 иргэн хамрагджээ. Нийгмийн даатгалын сангаас нийт 36 иргэн тэтгэвэр авдаг байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн Цагааннуур сумын Баруун тайгын цаатан иргэдтэй уулзаж, тэдний амьдрал ахуй, нөхцөл байдалтай танилцан санал бодлоо солилцжээ. Тайгад амьдардаг цаатан иргэд ан ав хийж, цааны түүхий эд, сүү, сүүн бүтээгдэхүүнийг борлуулан орлого олох боломжгүй байдаг тул төрөөс сар бүр олгож буй тэтгэмж цаачдын амьдралын түвшнийг сайжруулахад маш чухал үүрэгтэй байгаа аж.

Цаатан иргэд тэтгэмжтэй болсноос хойш цаа бугыг хүнсэндээ хэрэглэх явдал эрс буурсан тул цааны тоо толгой даруй 56 хувиар өсөж, 2016 оны жилийн эцсийн байдлаар 2116 болсноос үзэхэд тус хөтөлбөр цаа бугын аж ахуйг сэргээхэд ихээхэн ач холбогдлоо өгчээ.

Мөн цаатан иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцах болсноор тэд нийгмийн даатгалын үйлчилгээнд бүрэн хамрагдаж өндөр наслах, хөдөлмөрийн чадвараа алдах, нас барах, хүүхэд төрүүлэх зэрэг тохиолдолд тэтгэвэр, тэтгэмжийн үйлчилгээг авах боломжтой болсон байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн цаатан иргэдийн амьдрал ахуйн нөхцөл байдалд дүгнэлт хийн, нийгмийн өнөөгийн чиг хандлагад нийцүүлэн “Тайгад амьдардаг цаатан иргэнд тэтгэмж олгох журам”-ыг шинэчлэн боловсруулахаар ажиллаж эхэлжээ.

Д.ТУЯА

tsaatan



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 4

Зочин (182.160.4.146)
2018-05-16 17:58:58
ter tsaan bgaa toja ruugaa yabaaa tend hamaatnuud cin bgaa

зочин (103.212.118.250)
2018-05-16 16:23:41
Монголд ингэж амидарч бгаа монгол улсын иргэд маш их бгаа.баруун бүсийн зүүн бүсийн зах хязгаар нутагт бгаа шүү.монгол улсын иргэн иргэний бүртгэлд ордог юм бол тогооны хусам төдий юм өгчихөөд түүнийгээ халамж анхаарал тависан хуули гаргасан гэж ярихаа болиж үз дээ.энэ иргэдээ амидралд хүрэлцэхээр халамж тэтгэмж өгч хүний амид явах наад захын эрхийн хангаад өгч үз дээ.төрд бгаа тэрбумтангууд одоо ард иргэдын ахуй хангамж амидралын харах цаг болсон. Үе удамаараа монголчууд ядуу тарчиг явах ёсгүй.монгол улсын монголчуудын буян заяа их шүү.түүнийгээ нэхэж амидрах цаг хугацаа болсон шүү.

зочин (103.212.118.250)
2018-05-16 16:23:34
Монголд ингэж амидарч бгаа монгол улсын иргэд маш их бгаа.баруун бүсийн зүүн бүсийн зах хязгаар нутагт бгаа шүү.монгол улсын иргэн иргэний бүртгэлд ордог юм бол тогооны хусам төдий юм өгчихөөд түүнийгээ халамж анхаарал тависан хуули гаргасан гэж ярихаа болиж үз дээ.энэ иргэдээ амидралд хүрэлцэхээр халамж тэтгэмж өгч хүний амид явах наад захын эрхийн хангаад өгч үз дээ.төрд бгаа тэрбумтангууд одоо ард иргэдын ахуй хангамж амидралын харах цаг болсон. Үе удамаараа монголчууд ядуу тарчиг явах ёсгүй.монгол улсын монголчуудын буян заяа их шүү.түүнийгээ нэхэж амидрах цаг хугацаа болсон шүү.

зочин (103.212.118.250)
2018-05-16 16:23:26
Монголд ингэж амидарч бгаа монгол улсын иргэд маш их бгаа.баруун бүсийн зүүн бүсийн зах хязгаар нутагт бгаа шүү.монгол улсын иргэн иргэний бүртгэлд ордог юм бол тогооны хусам төдий юм өгчихөөд түүнийгээ халамж анхаарал тависан хуули гаргасан гэж ярихаа болиж үз дээ.энэ иргэдээ амидралд хүрэлцэхээр халамж тэтгэмж өгч хүний амид явах наад захын эрхийн хангаад өгч үз дээ.төрд бгаа тэрбумтангууд одоо ард иргэдын ахуй хангамж амидралын харах цаг болсон. Үе удамаараа монголчууд ядуу тарчиг явах ёсгүй.монгол улсын монголчуудын буян заяа их шүү.түүнийгээ нэхэж амидрах цаг хугацаа болсон шүү.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2019-01-16 08:50:10 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
2019-01-16 08:37:04 - Улс төр
ТОМИЛГОО: С.Амарсайханыг хотын даргаар, Р.Дагвыг НИТХ-ын даргаар томилох эсэхийг хэлэлцэнэ
2019-01-16 08:34:43 - Эдийн засаг
СУРВАЛЖЛАГА: Хэвийн боов 1500-3400 төгрөг, ууц 180-380 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна
2019-01-16 08:26:15 - Нийслэл
Эрчим хүчний үнийн ТАРИФ нэмэгдэнэ
2019-01-16 07:47:08 - Улс төр
УИХ ба зөвлөлийн засаглал
2019-01-16 07:39:34 - Хууль
Зам тээврийн яамны ажлын хэсэг томилолтоор явах замдаа архидан танхайрч, вагоны эд зүйл эвджээ
2019-01-16 07:30:24 - Энтертайнмент
Өнөөдөр үхэр өдөр
2019-01-15 17:14:33 - Орон нутаг
Цэцэрлэг сургуулийн үйл ажиллагааг түр зогсоолоо
2019-01-15 16:48:11 - Орон нутаг
Нөмрөг сумынхан сургуулиа цэвдэгт алдаж болзошгүй байна гэв
2019-01-15 16:40:17 - Нийслэл
СТАТИСТИК: Улсын хэмжээнд 66.5 сая мал байна
2019-01-15 16:34:55 - Эдийн засаг
Б.Лхагвасүрэн: Хэрэглээний зээлийг хязгаарлах зүй ёсны шаардлага бий
2019-01-15 16:21:16 - Спорт
ДАКАР РАЛЛИ: Долоо дахь өдрийн гараанд 36 дугаарт орж ирлээ
2019-01-15 16:15:21 - Нийслэл
Өнгөрсөн онд 1465 монгол хүүхэд гадаадад мэндэлжээ
2019-01-15 16:01:05 - Эдийн засаг
"ТОП-20" индексийн сагс шинэчлэгдлээ
2019-01-15 15:40:03 - Шар
​Хабиб Нурмагомедовын үеэл дүү Монголд ирж тулалдана гэв
2019-01-15 15:01:28 - Энтертайнмент
Улс, орон нутгийн 17 музейд 304 үзмэрийг худалдан авчээ
2019-01-15 14:59:33 - Боловсрол
Олон улсын олимпиадад Монголын баг амжилттай оролцож байна
2019-01-15 14:29:36 - Орон нутаг
Замын-Үүд-Эрээн чиглэлд галт тэрэг, автобус нэмэлтээр гаргажээ
2019-01-15 14:05:17 - Улс төр
Ж.Эрдэнэбат: Би УИХ-ын дарга болохгүй
2019-01-15 13:59:31 - Улс төр
МАН-ЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ: НИТХ-ын даргад Р.Дагвыг нэр дэвшүүлнэ
2019-01-15 13:58:09 - Хууль
Эхнэрээ зодсон хэргээр Жүжигчин Р.Адъяад шүүхээс торгуулийн оногдуулжээ
2019-01-15 13:50:36 - Шар
Монгол сумочид хүүхдийн эмнэлэг барихаар болжээ
2019-01-15 13:38:31 - Орон нутаг
Дархан чиглэлийн галт тэргэнд шинэ хүн мэндэллээ
2019-01-15 13:27:10 - Нийслэл
Монголд 4.5 мянган гадаадын иргэн хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна
2019-01-15 13:00:03 - Нийслэл
Импортын гахайн мах, өөхөнд хорио тогтоов
2019-01-15 12:50:48 - Байгаль Орчин
УЛСЫН ОНЦГОЙ КОМИСС: Олон хүнийг хамарсан томуугийн дэгдэлт гарах төлөвтэй байна
2019-01-15 12:45:17 - Спорт
ФОТО: Э.Ганзориг гурав дахь удаагаа “Монголын Мистер” боллоо
2019-01-15 12:42:53 - Эрүүл мэнд
Д.Сарангэрэл: Хүүхэд нь өвдсөн эхчүүдэд цалинтай чөлөө олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулна
2019-01-15 12:39:54 - Хууль
Эхнэрээ шалтгаангүй зодож, хүнд гэмтээжээ
2019-01-15 12:29:04 - Нийслэл
ШӨХТГ өнгөрсөн онд 1.8 тэрбум төгрөгийн торгууль тавьжээ
2019-01-15 12:23:13 - Эрүүл мэнд
ЭМЯ: H1N1 вирусээр нас барсан тохиолдол байхгүй, амьсгалын цочмог халдварын улмаас хоёр хүүхэд эндсэн
2019-01-15 12:00:20 - Эдийн засаг
“Монгол бодон” дурсгалын зоос шинээр гарлаа
2019-01-15 11:48:44 - Хууль
Зодоон хийж, танхайрсан хурандаа нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болжээ
2019-01-15 11:30:04 - Хууль
БНХАУ-ыг зорьж буй иргэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна
2019-01-15 11:28:06 - Улс төр
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан хойшиллоо
2019-01-15 11:01:10 - Нийслэл
Хуурамч эм борлуулж байсныг илрүүлжээ
2019-01-15 10:57:21 - Нийслэл
Гэр хорооллын зарим айл өрх усанд автаад байна
2019-01-15 10:56:42 - Нийслэл
Цагаан сараар ГУРАВ хоног амарна
2019-01-15 10:53:58 - Хууль
Өсвөр насны хүүхэд бусдыг хутгалж, танхайрчээ
2019-01-15 10:45:02 - Спорт
Б.Чинзориг, Э.Цэндбаатар нар Ази тивийн шигшээ багийн гишүүн боллоо
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2019-01-15 08:54:25 - Улс төр
ТОХИРОО: Л.Энх-Амгалан, Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол,Ж.Эрдэнэбат, Д.Хаянхярваа нарыг УИХ-ын даргад санал болгожээ
2019-01-15 08:23:39 - Хууль
Монгол бүсгүйг хүчирхийлж, зодсон гэх Солонгос дипломатын талаар “JTBC TV” юу гэв
2019-01-14 13:00:52 - Шар
Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээн дээр Монгол бөхийн алтан амь эрсдэх цаг ойрхон байна
2019-01-14 07:54:58 - Хууль
Цагдаагийн хурандаа нар согтуурсан үедээ хүний биед гэмтэл учруулж, танхайн хэрэгт холбогджээ
2019-01-13 12:04:46 - Орон нутаг
Цас орж зарим газраар 40-45 хэм хүрч хүйтэрнэ
2019-01-14 12:11:27 - Улс төр
Т.Аюурсайхан: Хоёр долоо хоногт багтаан, М.Энхболдыг огцруулахын төлөө ажиллана
2019-01-14 13:08:31 - Хууль
Э.Бат-Үүл түүний хүү Б.Чулуудай нарыг энэ баасан гаригт шүүнэ
2019-01-15 07:44:46 - Хууль
Нэг ой хоёр сартай хүүхдийг гудамжинд төөрүүлснээс хөл гар нь хөлдөж эмнэлэгт хүргэгджээ
2019-01-15 11:48:44 - Хууль
Зодоон хийж, танхайрсан хурандаа нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр болжээ
2019-01-14 07:54:50 - Нийслэл
СУРВАЛЖЛАГА: Нохой устгах нэрийдлээр буудаж алах харгислалаар бус спей хийж золбин нохойноос ангижирч болно