Гашуунсухайт чиглэлийн нүүрс тээврийн үйл ажиллагаанд цогц хяналт тавьж байна

Түгээх    
2018-05-16 16:49:50 - Орон нутаг

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Цагаан хад, Гашуунсухайт боомтын чиглэлд тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж буй улс хоорондын ачаа тээвэрлэгч аж ахуй нэгжүүдийн тээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг болон бүртгэл, гэрчилгээ, тээврийн хэрэгслийн улсын дугаар, арлын дугаар зэрэгт цогц хяналт тавин ажиллаж байна.

Тус чиглэлийн тээвэрлэлтийн үйл ажиллагаа багагүй хэл ам дагуулдаг бөгөөд хуурамч бичиг баримт, гэрчилгээг өөрчилж, хуурамчаар улсын дугаар, гэрчилгээг хэвлэж тээвэрлэлт гүйцэтгэж байгаа зөрчлүүд гарч байгаатай холбогдуулан тус үйлдвэрийн газраас ийнхүү хяналтыг чангатгаж эхэлжээ.

Тухайлбал, Автотээврийн улсын байцаагчид шугам замын шалгалт хийж, тус чиглэлд тээвэрлэлт гүйцэтгэж байгаа нийт 1000 гаруй тээврийн хэрэгслийг шалгаж, арлын болон улсын дугаарын зөрчил, тухайн тээврийн хэрэгслийн марк, загвар, өнгө таарч байгаа эсэхэд хяналт шалгалтыг хийж, төрөл зориулалт зөрсөн, арлын дугаарын зөрчил, улсын дугаарын стандарт зөрчсөн, үйлдвэрлэсэн он зөрүүтэй, өнгө зөрүүтэй зэрэг олон зөрчлүүдийг илрүүлсэн байна.

Мөн техникийн хяналтын үзлэгт тэнцээгүй, бүрэн бус тээврийн хэрэгслээр тээвэрлэлт гүйцэтгэж, осол зөрчил гаргасан, бичиг баримтын зөрчилтэй тээврийн хэрэгслүүдэд арга хэмжээ авчээ. Мөн тус чиглэлд техникийн хяналтын үзлэгийн явуулын 4 төв ажиллуулж, уурхайгаас Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийн кэмпүүдээр техникийн хяналтын үйлчилгээ үзүүлсэн бөгөөд 124 аж ахуй нэгжийн нийт 6452 хүнд даацын тээврийн хэрэгсэлд үзлэг хийжээ. Үүнээс 28 хувь нь “Хүнд даацын автотээврийн хэрэгсэл. Техникийн ерөнхий шаардлага MNS 6278:2011 стандартын шаардлага” хангаагүй байсан бөгөөд үүнээс 3790 нь өнгө үзэмж, 69 нь тоормос, 31 нь жолооны шаардлага хангаагүй, гэрэл дохионы бүрэн байдлыг хангаагүй 9 тээврийн хэрэгсэл байгааг шалгалтаар илрүүлээд байна.

Дээрх цогц шалгалтаас үзэхэд хууль бус үйл ажиллагаа явуулж, БНХАУ-д тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон улсын дугаарыг хуурамчаар хэвлэдэг этгээдүүд байж болзошгүй хэмээн Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас үзэж, дээрх хууль бус үйлдлийг илрүүлж, хууль, хяналтын байгууллагад шалгуулахаар хандаад байгаа аж.

2018 он гарсаар Гашуунсухайт авто зам дээр нийт 122 тээврийн хэрэгсэл осол зөрчил гаргаснаас 98 тээврийн хэрэгслийн С зөвшөөрлийн бичгийг хураан авч, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд дахин оролцуулахгүй байхаар зохицуулалт хийжээ. Мөн 24 тээврийн хэрэгслийн аж ахуй нэгжид нь улсын байцаагчийн албан шаардлагаар торгуулийн арга хэмжээ авсан бөгөөд үүнтэй уялдуулан тээвэрлэгч аж ахуй нэгж байгууллагуудад осол саатлаас урьдчилан сэргийлэх улсын байцаагчийн зөвлөн туслах үйлчилгээг график гарган хүргэж байгаа талаар АТҮТ-өөс мэдээллээ.

Ийнхүү арлын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг тулган дээрх зөрчлүүд гаргасан аж ахуй нэгжүүдийн тээвэрлэлт хийх С зөвшөөрлийг хасаж, тээвэрлэлтэд явуулахгүй байх арга хэмжээ авах үүргийг тус үйлдвэрийн газрын захирал П.Дэлгэрнаран холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгосон юм. Цаашид хууль дүрэм, журмын дагуу үйл ажиллагаа явуулж буй стандартын шаардлага хангасан компаниудын тээврийн хэрэгсэлд С зөвшөөрөл олгох юм байна. Нүүрс тээврийн чиглэлд гарч буй осол зөрчил, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, стандартын шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр тээвэрлэлт хийж, хүний амь нас эрсдэх явдал гарч буйтай холбоотой тул аж ахуй нэгжүүд болон тээвэр эрхлэгчдэд ийнхүү хатуу шаардлага тавих нь зүйтэй гэдгийг албаныхан хэлж байна. Тиймээс тээвэр эрхлэгчдийг хуурамч бичиг баримт, гэрчилгээ, арлын дугаар өөрчлөх зэрэг хууль бус үйл ажиллагаа, хэрэг зөрчилд холбогдохоос сэргийлэхийг тус үйлдвэрийн газраас анхаарууллаа.



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 2

zochin (103.10.20.114)
2018-05-17 09:50:32
машин шатсан гэхээр л шалгалт энэ тэр хийж байгаа гэж байгаа юм биз дээ,

Zochin (172.56.42.50)
2018-05-17 07:35:49
End chine l harin orkuud ajillaj baival toroos nemegdel ogch hotoos ali boloh zalidah zamaar homroglon gargah n yutai mergen sanaa ve?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-05-24 10:31:39 - Улс төр
Ардчиллын анхдагчид тусламж үзүүлэх төслийг хэлэлцэнэ
2018-05-24 10:29:07 - Хууль
“Приус 11” автомашин хулгайлсан этгээдийг илрүүлжээ
2018-05-24 10:28:37 - Нийслэл
Гурван дүүрэгт цахилгаан хязгаарлана
2018-05-24 09:02:46 - Байгаль Орчин
Улаанбаатарт 27 хэм дулаан байна
2018-05-24 08:58:47 - Энтертайнмент
С.Өлзийтогтох: “Ногоон нуур” цэцэрлэгт хүрээлэнгээ улам сайжруулахаар ажиллаж байна
2018-05-24 08:50:48 - Нийслэл
ТАНИЛЦ: Хувьчлагдах 27 төрийн өмчит компанийн нэрс ба мэдээлэл
2018-05-24 08:47:15 - Байгаль Орчин
ТУУЛААС “ХЯДСАН” бургасуудыг ядаж түлшиндээ хэрэглэе
2018-05-24 08:46:22 - Байгаль Орчин
Улаангомын Гурван Тэрмист царцаа “үүрлэж”, бэлчээргүйдэх аюул тулгарчээ
2018-05-24 08:41:38 - Нийслэл
Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэх үү
2018-05-24 08:34:15 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2018-05-23 20:20:25 - Нийслэл
С.Баярыг Улсын хоёрдугаар төв эмнэлэгт хэвтүүлэхээр болсон уу
2018-05-23 18:45:21 - Хууль
Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв
2018-05-23 18:32:21 - Энтертайнмент
Архангайн бөхчүүдийн “Арын хангайн түрлэг” дуун цэнгүүн болно
2018-05-23 17:49:20 - Энтертайнмент
"Харанга" хамтлаг 30 жилийн ойн тоглолтоороо хайрыг түгээнэ гэв
2018-05-23 17:36:15 - Шар
Вилл Смит “Хөлбөмбөгийн ДАШТ 2018”-ын албан ёсны дууг дуулна
2018-05-23 17:07:00 - Нийслэл
100 айлын авто машины замыг өргөтгөнө
2018-05-23 16:28:09 - Гадаад
Пхеньян АНУ-ын албаны хүмүүсийг цөмийн туршилтын талбайн хаалтын ёслолдоо урьсангүй
2018-05-23 16:15:02 - Хууль
Монгол Улсын виз олгох журмыг хөнгөвчиллөө
2018-05-23 16:10:01 - Улс төр
Ц.Цогзолмаа: Би багш нарынхаа төлөө зэмлүүлээд л ажиллаж байна
2018-05-23 15:59:26 - Нийслэл
Эмч, эмнэлгийн ажилтнууд ОУВС-гийн байрны гадаа суултаа үргэлжлүүлэв
2018-05-23 15:50:09 - Улс төр
Ц.Нанзаддорж, Г.Туулхүү, н.Буяндэлгэр нарыг ҮХЦ-ийн гишүүнээр томилохыг дэмжив
2018-05-23 15:42:03 - Гадаад
И Мён Баг-д холбогдох авлигын хэргийн шүүх хурал болж байна
2018-05-23 15:01:07 - Шар
Америк, Англи, Орос, Хятадын сэтгүүлчид Хойд Солонгост очжээ
2018-05-23 14:38:43 - Улс төр
Г.Занданшатар: Хөрөнгийн бирж, МИАТ зэрэг компаний тодорхой хувийг хувьчилна
2018-05-23 14:31:41 - Улс төр
Элчин сайд Дэвид Уиллиам Спрул УИХ-ын дарга М.Энхболдод бараалхлаа
2018-05-23 14:27:32 - Гадаад
Монгол Улсын нууцыг сайн мэдэх Х.Жекей Казахстан улсыг төлөөлж ОХУ-д болсон цэргийн хуралд оролцжээ
2018-05-23 14:25:44 - Улс төр
Ч.Хүрэлбаатар: 50 саяас доош орлоготой ААН нэг хувийн татвар төлнө
2018-05-23 14:04:11 - Энтертайнмент
Их Дүйчэн өдөр зуны эхэн сарын шинийн 15-нд тохионо
2018-05-23 13:55:03 - Улс төр
С.Эрдэнэ: Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нарын асуудлаар ҮХЦ-д хандана
2018-05-23 13:49:07 - Энтертайнмент
“Л.Галмандах” сангийн нээлт боллоо
2018-05-23 13:42:26 - Нийслэл
О.Бямбадэлгэр: Нефтийн хаягдал, шаар шавхрууг Монгол Улсад шатахуун болгон оруулж ирдэг
2018-05-23 13:08:21 - Нийслэл
НДЕГ нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна
2018-05-23 12:54:46 - Шар
Улсын заан Б.Пүрэвсайхан допинг хэрэглэсэн нь тогтоогджээ
2018-05-23 12:52:45 - Хууль
Тэтгэврийн насны хоёр хөгшнийг зодож гэмтээсэн хэрэг гарчээ
2018-05-23 12:44:02 - Шар
Дуучин Э.Чулуунчимэг Б.Болдод зориулан дахин шүлэг бичжээ
2018-05-23 12:28:39 - Нийслэл
Зам, тээврийн осол зөрчлөөс урьдчилан сэргийлэх аяныг эхлүүллээ
2018-05-23 12:16:44 - Орон нутаг
Ачааны машин осолдсоны улмаас нүүрс хүчлийн хий алдагджээ
2018-05-23 12:13:45 - Хууль
Ерөнхийлөгчийн нэрээр ташаа мэдээлэл тараасан асуудлыг шалгуулна
2018-05-23 11:58:48 - Хууль
Тэсэлгээний бодисыг хууль бус олборлолт, гэмт хэрэгт ашиглах эрсдэл үүссэн гэв
2018-05-23 11:55:27 - Улс төр
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-05-23 12:44:02 - Шар
Дуучин Э.Чулуунчимэг Б.Болдод зориулан дахин шүлэг бичжээ
2018-05-21 08:55:22 - Улс төр
Х.Нямбаатар: С.Батболд хармаандаа 69 хүн хийчихээд, улайраад байна
2018-05-22 12:02:45 - Хууль
Сураггүй алга болсон Б.Ариунзаяа гэх эмэгтэйг эмнэлгээс олсон гэв
2018-05-23 08:51:17 - Улс төр
С.Баярын биеийн байдал эрс муудаж, явж чадахгүй байгаа юу
2018-05-22 16:18:21 - Шар
Улсын харцага Г.Ганхуяг: Надад үүнээс өөр олон ан хийх үеийн зураг бий
2018-05-21 11:00:33 - Байгаль Орчин
АНХААРУУЛГА: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
2018-05-21 18:12:28 - Хууль
Б.Батдэлгэрийг цагаатгалаа
2018-05-21 18:20:06 - Гадаад
Монгол Улсын Ерөнхий сайдыг хүлээж авах бэлтгэл хангагдаагүй гэж мэдэгджээ
2018-05-23 08:43:14 - Эрүүл мэнд
Ц.Ариунбаяр: Эмэгтэйчүүдийн эмч нар түрүү булчирхайн үрэвсэл тархахад нөлөөлж байна
2018-05-23 14:27:32 - Гадаад
Монгол Улсын нууцыг сайн мэдэх Х.Жекей Казахстан улсыг төлөөлж ОХУ-д болсон цэргийн хуралд оролцжээ