УИХ-ын гишүүд сүрьеэгийн асуудлаар ХӨСҮТ-д ажиллалаа

Түгээх    
2018-05-16 17:43:15 - Эрүүл мэнд

УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Ё.Баатарбилэг, УИХ-ын гишүүн М.Билэгт, Д.Ганболд, Б.Ундармаа, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх, доктор Н.Хүрэлбаатар нар өнөөдөр /2018.05.16/ Халдарт өвчин судлалын үндэсний төв (ХӨСҮТ)-д ажиллаж, Сүрьеэгийн клиникийн үйл ажиллагаатай танилцлаа.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал, доктор Д.Нямхүү сүрьеэгийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдсан асуудлыг танилцуулахдаа сүрьеэ өвчин дэлхий дахинд хүн амын нас баралтын тэргүүлэх 10 шалтгааны нэг хэвээр байгааг онцлоод манай хоёр хөршид эмэнд дасалтай сүрьеэгийн тархалт өндөр байгаа нь бидэнд эрсдэлтэй гэлээ.

Манай улсын хувьд зүүн бүс болон төмөр замын дагуух аймаг, суурингуудад сүрьеэгийн тархалт өндөр байгаа бөгөөд ялангуяа нийт өвчлөлийн 60 хувь нь Улаанбаатарт байгаа аж. Үзлэг шинжилгээгээр ердөө 1/3-ийг нь л илрүүлж байгаа гэж эмч, мэргэжилтнүүд үзэж байна. Сүрьеэ хэдийгээр эдгэрдэг өвчин боловч олон эмэнд дасалтай болж ужиграх нь аюултай төдийгүй эмчилгээний өндөр зардалтай байдаг гэнэ. 

Танилцуулгын дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, харилт авлаа. Тухайлбал, УИХ-ын НББСШУБХ-ны дарга, УИХ дахь “Сүрьеэгүй Монгол” лобби бүлгийн ахлагч Ё.Баатарбилэг энгийн болон олон эмэнд дасалтай, маш олон эмэнд дасалтай сүрьеэгийн эмчилгээний зардал хэр ялгаатай байдгийг тодруулав.

Асуултад ХӨСҮТ-ийн ерөнхий захирал, доктор Д.Нямхүү хариулахдаа энгийн сүрьеэг 300-400 мянган төгрөгийн үнэ бүхий эмээр эдгээдэг бол олон эмэнд дасалтай сүрьеэг 7-10 сая, маш олон эмэнд дасалтай сүрьеэг 40-50 сая төгрөгийн үнэ бүхий эмээр эмчлэхийн зэрэгцээ 3 сараас доошгүй хугацаагаар хэвтэн эмчлүүлэхэд хүргэдэг. Үүнээс үүдэлтэйгээр манай эмнэлгийн орны хүрэлцээ хангалтгүй байгаа нь Сүрьеэгийн клиникийг өргөжүүлэх зайлшгүй шаардлага болж байна гэлээ.

Сүрьеэгийн өвчтөний эмнэлзүйн хэлбэр, халдварын байдал зэрэгт нийцсэн, халдвар хяналтын олон улсын стандартын шаардлага хангасан Сүрьеэгийн салбар эмнэлгийг 120 ортой, 195 ажилтантай байгуулахаар төлөвлөж, төсөвт өртөг нь 20 гаруй тэрбум төгрөг байхаар тооцож байгаагаа УИХ-ын гишүүдэд танилцуулав. Гишүүд санаачилгыг дэмжиж, Улаанбаатараас хотоос тодорхой зайд нар, салхи, ойн таатай нөхцөл бүхий 3 га газарт байгуулах нь зүйтэй гэж үзлээ.

УИХ-ын гишүүд Сүрьеэгийн клиникийн хүлээн авах болон хүүхдийн тасаг, уушгины эмчилгээний зарим тасгаар орж, эмч, сувилагч, үйлчлүүлэгчдийн саналыг сонсож, эмнэлгийн үйлчилгээнд тохиолддог зарим асуудлыг газар дээр нь үзлээ гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Б.БУРМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 8

Зочин (202.179.26.247)
2018-05-17 12:18:38
orj uzsen unendee aimaar gazar yum bilee. ovchtonii oroonuud neeree uneheer aimaar.

Зочин (65.220.22.3)
2018-05-16 22:19:57
Deer ued Zaisand hevtuuleed olon saraar emchildeg baisan

Irgen (112.72.11.102)
2018-05-16 22:06:02
Surie uvchin aimshigtai uvchin bish.Harin Haldvartiin suriegiin emch nar ni aimshigtai humuus ym bilee.Ymar ch medleggui emch nariig suriegiin emcheer ajilluulj olon hunii ami nasiig hohirooj hund nuhtsuld ajilladag gej hamgiin undur tsalin avch baigaa.Nas barsan emchluulegchiin uvchnii tuuhiig hudal bichij buh bieer ni suriegiin nun tarhsan gej hudlaa onoshloson baisan.

Зочин (66.181.161.89)
2018-05-16 21:57:57
Агааржуулалтгvй газар бvрийн элдэв хvмvvс холхисон танхимд удаан хуралдаж суухаар евчин тархалгvй яах юм бэ?!

Зочин (66.181.168.157)
2018-05-16 21:08:47
сүрье аймар өвчин шүү яаралтай хяналтад авахгүй бол манайх шиг агаар муутай ядуу орон барьж дийлэхгүй шүү

Зочин (27.123.214.106)
2018-05-16 20:16:56
Ардын эмчилгээ илүү хямд төсөр үр дүнтэй юм биш үү. Өвчтөнүүдээ хяналтандаа байлгаж чадахгүй ХӨСҮТӨВ, өрхийн эмнэлэг гэж байгаа нь гол буруу.

иргэн (66.181.187.40)
2018-05-16 19:48:26
Сайд салбарыг самарч байгагийн гор гарч эхийн эндэгдэл омнох оноос 40%-р нэмэгдсэн бна. Хуухдийнхээ жолоочийг хоронго оруулалтын хэлтсийн даргаар тавьсан, МАХН-ын гал улаан хамгаалагч гахай Оюунхандыг бодлогын газрын даргаар тавьсан, Билэгтийн хувийн эмнэлгийг тулсад авч огох даалгавартай Онгондаамын найз санхууч Содномжамцыг ТНБД-р тавьсан... гд ТМС-ийн сайдын салбар самарсан туух оршвой. Билэгт гж хэ ярианы бэрхшээлтэй ашиг сонирхлыг зорчилтой алцан майга авгай салбараас савраа тат

Зочин (223.216.8.59)
2018-05-16 18:06:37
iim balai yumaa boliod zugeer onovchtoi bodlogo bolovsruulaachee Erguu novshnuudaa

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-11 17:00:13 - Технологи
Өвөрмонголын “Эгшиг” сайтыг монголчуудын оюуны өмчийг хулгайлсан хэмээн хаажээ
2018-12-11 16:36:34 - Нийслэл
Зарим цагт нийтийн тээврийн тоог нэмэгдүүлж байна
2018-12-11 16:11:14 - Хууль
Дуудлагаар очиж, эмнэлгийн тусламж үзүүлсэн эмчийг гэмтээжээ
2018-12-11 15:48:45 - Улс төр
Төсвийн байнгын хорооны ирц бүрдсэнгүй
2018-12-11 15:17:51 - Хууль
Бугат сумын Засаг дарга Х.Хайвыг гурван сая төгрөгөөр торгохоор болов
2018-12-11 15:10:50 - Спорт
Г.Занданбал, Б.Энххүслэн нар улсын рекордыг шинэчлэн тогтоолоо
2018-12-11 15:07:22 - Нийслэл
"Ногоон гэрэл-Цагаан шугам 2018" тэмцээн болж байна
2018-12-11 14:29:52 - Улс төр
Ж.Бат-Эрдэнэ: УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээсээ татгалзаж, ЖДҮХС-гаас авсан зээлээ шалгуулахыг уриалж байна
2018-12-11 14:26:02 - Эрүүл мэнд
ФОТО: 670 сая төгрөгийн үнэ бүхий лаборатори автомашин хүлээлгэн өглөө
2018-12-11 14:20:13 - Улс төр
Ц.Цогзолмааг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
2018-12-11 14:08:12 - Спорт
Чөлөөт бөхийн барилдааны насанд хүрэгчдийн УАШТ хойшлогджээ
2018-12-11 13:42:34 - Хууль
Налайхын замд ноцтой осол гарч, нэг иргэн нас баржээ
2018-12-11 13:19:37 - Эдийн засаг
Аяллын турш 10%-ийн урамшуулалтай
2018-12-11 13:09:17 - Эдийн засаг
Валют арилжааны төвүүд өнөөдрөөс иргэний үнэмлэхээр үйлчилнэ
2018-12-11 12:54:32 - Хууль
Б.Гарамгайбаатар, сайд асан Н.Батбаяр нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ
2018-12-11 12:51:55 - Нийслэл
Зам талбайг өглөөний 05:00 цагаас эхлэн цэвэрлэж байна
2018-12-11 12:21:18 - Улс төр
Ц.Цогзолмаа: Намайг чөлөөлөөд өгөөч гэж гуйсан
2018-12-11 12:18:32 - Шар
П.Мөнхбаатар: “Босоо Хөх Монгол”-ынхон бид буруу ойлгожээ, асуудлыг ойлголоо гээд явсан
2018-12-11 12:06:43 - Хууль
Р.Төмөрхуяг: Б.Махбалыг хөнгөн шийтгэж, хамт байсан хоёр хүний хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн
2018-12-11 11:50:53 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны “Супер азтан” 200 сая төгрөг хожно
2018-12-11 11:04:34 - Улс төр
Ерөнхий сайдын Японд хийх айлчлал маргааш эхэлнэ
2018-12-11 11:00:56 - Нийслэл
Нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж, гарах цагийг 5-9 минут урагшлууллаа
2018-12-11 10:52:44 - Эрүүл мэнд
Энэ долоо хоногт гурван иргэнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийнэ
2018-12-11 10:52:19 - Улс төр
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан хойшиллоо
2018-12-11 10:51:56 - Эрүүл мэнд
МХЕГ: Хушга самарнаас агуулахын хортон илэрсэн зөрчил гарлаа
2018-12-11 10:50:39 - Спорт
Зургаан настай Монгол охин дэлхийн аварга болжээ
2018-12-11 10:48:24 - Спорт
Долоон настай Ч.Маргад дэлхийн аварга боллоо
2018-12-11 10:46:35 - Эдийн засаг
“Монголын тогтвортой санхүүжилтийн форум 2018” амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
2018-12-11 10:39:50 - Байгаль Орчин
Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна
2018-12-11 10:19:22 - Улс төр
Байнгын хороо: Хоёр сайдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ
2018-12-11 10:12:32 - Орон нутаг
Хадгалалтын хугацаа хэтэрсэн 5.7 тонн бүтээгдэхүүнийг хураажээ
2018-12-11 09:29:44 - Эдийн засаг
Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг 2019 онд ХААН Банк манлайлж ажиллана
2018-12-11 08:13:54 - Байгаль Орчин
Улаанбаатарт 15 градус хүйтэн байна
2018-12-11 08:09:46 - Энтертайнмент
Харааны бэрхшээлтэй иргэдэд ШИНЭ боломжийг олгосон кофе шопт зочиллоо
2018-12-11 08:03:51 - Эдийн засаг
2.5 ХУВИЙН АМНАТ: Алтны салбарынхан лоббидов уу, М.Энхболдын талынхан хардав уу
2018-12-11 08:03:48 - Гадаад
TIME: Улаанбаатар бол дэлхийн хамгийн бохир агаартай нийслэл
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-11 07:49:10 - Энтертайнмент
Өнөөдөр үхэр өдөр
2018-12-10 19:51:06 - Спорт
БНАСАУ-ын сагсан бөмбөгийн багтай хамтарсан бэлтгэл сургуулилалт хийнэ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 07:57:17 - Спорт
М.Нандинцэцэг: Дэлхийн аваргын үеэр маш олон хүн “чиний нас болоод карьер дуусч байна” гэж хэлж байлаа