Н.Мандах: Ойгоос том нарсууд авчирч нийслэлд тарьж байгаа нь явуургүй, ирээдүйгүй, арга ядсан ажил

Түгээх    
2018-05-21 08:49:58 - Нийслэл

-НИЙСЛЭЛ ХОТЫН АМЬСГАЛАХ ХҮЧИЛТӨРӨГЧИЙГ ХЭДХЭН УЛИАС,
БУРГАС, ХАЙЛААС Л БИЙ БОЛГОЖ БАЙНА-

Өнгөрсөн жилээс зүгээр ургаж байсан улиас моддыг тайрч оронд нь мөнх ногоон нарс, гоёлын мод суулгаж буй билээ. Энэ ажил хэр үр дүнтэй болох талаар Шинжлэх ухааны академийн Газар зүй, экологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан Н.Мандахаас тодрууллаа.

-Энэ хавар олон нийтийн сүлжээнд “Зүгээр ургаж буй моддыг тайрч байна” гэх шүүмжлэл их харагдах боллоо. Хамгийн сүүлд Их тойруу орчмын улиасуудыг тайрч, оронд нь өөр мод суулгаж байна. Энэ зөв үү, буруу юу?

-“Хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж, өмхөрч унаад, навчлахаа больсон учраас  улиасуудыг тайрсан” гэх тайлбарыг холбогдох газрынх нь хүмүүс хэвлэлд мэдээлэл өгсөн байна лээ. Ийм нөхцөлд мэдээж тайрч болно. Үзэсгэлэн төгөлдөр, хүний нүдийг баясгах, экологийн тэнцвэрийг олгох тийм хэмжээний модыг тарьж чадаж байвал зүгээр ургаж байсан улиасуудыг тайрч болно гэсэн үг шүү дээ. Их тойруугийн тэр хавийн модод миний л мэдэхийн ногоон байсан. Өнгөрсөн жил ч гэсэн ногоон л байсан. Тиймээс хожуул болтол тайрсан нь буруу. Өнгөрсөн жил V сургуулийн өмнөх улиасуудыг угт нь хүртэл хожуул болгож тайраагүй ч гэсэн бага хэмжээгээр тайрч, нэлээд олон амьтны дүрс сийлсэн байсан. Урлаг талаас нь ойлговол их л сайн юм хийсэн байх. Гэхдээ тэр сийлсэн амьтад нь ногоон орчинд байсан бол бүр сайхан л харагдах байсан болов уу. Улаанбаатар хотод 1,3 сая хүн амьдарч байна. Эдгээр хүмүүст амьсгалах агаар хэрэгтэй. Ерөнхий агаар мандлыг эс тооцвол нийслэл хотод амьсгалах хүчилтөрөгч бий болгож буй ганц зүйл бол гудамжаар ургаж байгаа хэдхэн улиас, бургас, хайлаас л байхгүй юу.

-Навчит, шилмүүст модны аль нь илүү хүчилтөрөгч ялгаруулдаг юм бэ?

-Навчит мод жил бүрийн намар навчаа гөвж, хавар дахин цэцэглэдэг учраас шинээр ургаж буй навчны амьсгалах хурд мөнх ногоон нарс, гацууртай харьцуулахад илүү хурдацтай хүчилтөрөгч ялгаруулна. Мөнх ногоон буюу нарс, гацуурын хувьд нүүрстөрөгчийг шингээх хурд нь шилмүүсийн амьсгалах эрхтэн цэвэр, нээлттэй нөхцөлд байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ өнөөдөр Улаанбаатар хотод тарьсан суулгацууд амьсгалж чадахгүй байгаа. Улиас хэдийгээр цагаан хөвөн гаргадаг ч гэсэн Улаанбаатар хотын экологи төдийгүй хүнд хэрэгтэй мод шүү дээ.

-Улиасыг цагаан хөвөн хаядаг учраас ад үзээд тайраад байгаа юм болов уу гэж боддог. Энэ модыг яаж тарих ёстой юм бэ?

-Эр улиас л тарих ёстой л доо. Гэхдээ бид энэ модыг тарьсан ахмад үеэ буруутгаж болохгүй. Тухайн үед уг модны эр, эмийг ялгах хэмжээний судалгаа шинжилгээний ажил байгаагүй болов уу. Цагаан хөвөнгөө хаяж эхлэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Улиас цагаан хөвөнгөө хаяхаасаа өмнө маш олон процесс явагддаг. Энэ мод цэцэглэж дуусаад л хөвөнгөө хаядаг. Үртэй хэсгийг тайрах ажлыг цэцэрлэгжүүлэлтийн ажлын алба хийх ёстой. Улиасны хөвөн хүмүүст харшил үүсгэж, харшлыг нь хөдөлгөж байна уу гэвэл үгүй ээ. Хөвөн дотор шингэн явж буй жижиг тоосонцор, янз бүрийн нянтай хөвөн хүмүүсийн амьсгалах эрхтэнд ямар нэгэн байдлаар хүрсэн тохиолдолд харшлын эмгэгтэй хүмүүст мэдрэгддэг.

-НЭГ НАСТ НАЙЛЗУУР НАХИА ГАРАХ НӨХЦӨЛГҮЙГЭЭР ТАЙРЧ БАЙНА-

-Улиас, бургасыг хэлбэржүүлэн тайрч байна гээд хэтэрхий их тайрснаас болж олон жилийн турш зүгээр ургаж байсан модод үхэж байгаад олон хүн харамсаж байна. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Ер нь навчит моддыг хэлбэржүүлэн тайрах ёстой л доо. Тэр тусмаа улиас, бургас, хайлаасыг өндөр болгох, хэлбэрт оруулах, замбараагүй ургах нөхцлөөс нь урьдчилан сэргийлж тайрдаг. Гэтэл энэ жил улиас, бургас, хайлаасуудыг хэлбэржүүлэн тайрахдаа нэг наст найлзуур нахиа гарах нөхцөлгүйгээр мөчрийг нь тайрсан байгааг хүн бүр л хараа байлгүй дээ.

-Сүүлийн хоёр жилд нийслэлд ихэнхдээ мөнх ногоон мод тарьж байна. Хар модыг бараг л тарихгүй юм. Учир нь юунд байна вэ?

-Хар мод шилмүүсээ сольдог буюу гөвдөг ургамал. Шилмүүс шинээр солигдон ургадаг учраас агаарын бохирдол ихтэй Улаанбаатар хотын нөхцөлд бол илүү тохирно. Тиймээс одоо тариад байгаа нарсны шилмүүсийн гадарга дээр бүтэн жилийн турш тоос, тортог хуримтлагдаж, эцэстээ амьсгалах чадваргүй болдог. Шинэс яагаад тарихгүй байна гэхээр маш их орчин, арчилгаа шаарддаг ургамал. Мөн наран талдаа тийм ч их сайн ургадаггүй, сүүдэрсэг ургамал учраас том шилмүүст модноос шинэсийг харамсалтай нь гээгдүүлээд тарихгүй байгаа явдал бий.

-Улаанбаатар хотын агаарын бохирдол, тоосжилт гамшгийн хэмжээнд хүрлээ. Энэ бүх асуудлыг шийдэхийн тулд нийслэд хичнээн мод таривал зохистой вэ?

-Нэг хүн амьдралынхаа туршид 12 мод ялгаруулах хүчилтөрөгчтэй тэнцэхүйц хэмжээний агаар амьсгалдаг гэж үздэг. Тэгэхээр нэг хүнд 12 мод ноогдохоор хэмжээний мод тарьж байж Улаанбаатар хот ногоон, эрүүл болох юм. Одоохондоо бид мод биш, суулгац тарьж байгааг анхаарах хэрэгтэй. Тэр суулгацууд мод болж хүчилтөрөгч ялгаруултлаа хэдэн жил болно. Улаанбаатарын 30 хувийг ногоон болгочихвол яах вэ хүн амьдарч болох орчин үүсгэлээ гэж хэлж болох байх. Би энд барилгажсан талбайн хэмжээнд ярьж байгаа шүү. Манай зарим хүмүүс хүрээлж буй дөрвөн уулынхаа ойг ногоон бүс гэж томъёолоод Улаанбаатар ногоон гэж ойлгоод байдаг нь буруу. Ер нь гэр хорооллыг тэр чигээр нь ногоон болгож байж нийслэлд шороон шуурга босохгүй, утаа үнэртэхгүй ногоон хот болно гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Энэ жил суулгасан модод хэдэн жилийн дараа хөрсөндөө дасаж хүчилтөрөгч ялгаруулж эхлэх вэ?

-Одоо Улаанбаатар хотод тарьчихсан байгаа нарсуудыг зөв арчилвал ургана. Юм болгоныг сөрөг өнцгөөс хүлээн авахаа бас зогсоох нь зөв шүү дээ. Гэхдээ одоогийн арчилгаагаар явбал ургахгүй ээ. Яагаад гэвэл нарс шилмүүсээ гөвдөггүй мод. Улаанбаатар хотын агаарын бохирдол өнөөгийн түвшнээр ярих юм бол тас хар болсон нарсаа титмээс нь авахуулаад усалж цэвэрлэх хэрэгтэй. Нарс чинь шилмүүсээрээ амьсгалдаг юм. Утаа тортогонд дарагдчихсан нарсууд хоёр жил өөрийнхөө байгалийн эрч хүчээр ургаж байгаад дараа жилээс шилмүүсээрээ амьсгалж чадахгүй үхэж эхэлнэ. Жишээлбэл, Гандангийн дэнжид тарьсан нарсууд яг ийм байдалтай байна. Уг нь эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захиргаанаас анхааруулж л байсан. Гэтэл баахан нарс авчраад тарьчихсан.

-АМЬСГАЛДАГ ЭРХТЭНИЙГ НЬ УГААХГҮЙ, ЦЭВЭРЛЭХГҮЙ БОЛ УРГАХГҮЙ-

-Гандангийн дэнжид тарьсан моддод дусал залгасан харагдсан. Энэ үр дүнтэй арга уу?

-Хүн хагалгааны явцад ухаан орохгүй, судсаар нь цус нь гүйхгүй болчихдог. Ийм хүмүүст хүчилтөрөгчийн аппарат залгаж судсанд нь тариа хийдэг. Харласан нарсуудад дусал залгасан байгаа нь яг л энэ арга байхгүй юу. Хүнээр бол клиник үхэлд хүрчихсэн байгаа. Эрүүл мэндийн байгууллагад энэ арга 50:50 хувийн амжилттай байдаг бол модонд ямар ч найдвар байхгүй гэсэн үг. Яагаад гэвэл мод гэдэг бол навч шилмүүсээрээ дамжиж, өөртөө хэрэгцээтэй хийн солилцоо болон усыг шингээж бүрдүүлдэг. Зөвхөн үндсээрээ амьдардаггүй. Манай хүмүүс тарьсан модныхоо нүх рүү л услаад байгаа харагдах юм. Амьсгалдаг эрхтэнийг нь угаахгүй, цэвэрлэхгүй бол ургахгүй. Хүнээр бол бид ам руу нь хоол чихээд л, хамрыг нь бөглөөтэй хэвээр үлдээгээд байгаа юм. Дэлхийн таталцлын хүчийг тооцвол доошоогоо татдаг. Энэ нөхцөлд үндсэнд нь байгаа ус дээшээгээ явж амьдрал тэтгэх үү. Иймээс л бид том нарсуудыг ой модноос авчирч нийслэлд тарьж байгаа нь явуургүй, ирээдүйгүй, арга ядсан ажил гэж хэлж байгаа хэрэг.

-Ойгоос нялх моддыг үндсээр нь сугалж авчраад хотод тарих, мод үржүүлгийн газраас авчирч тарих хоёр хэр их ялгаатай вэ?

-Мод үржүүлгийн газраас тарьц бэлтгээд, хотод авчирч тарих нь хамгийн тохиромжтой арга. Яагаад гэхээр мод үржүүлгийн газрууд, дараа нь дахиад өөр орчинд суулгана гэсэн нөхцлөөр хиймэл орчинд модоо тарьдаг. Өөрөөр хэлбэл орчны хязгаарлагдмал нөхцлийг үр байхаас нь бүрдүүлчихэж байгаа юм. Мод үржүүлгээс гарч буй мод дараа нь өөр орчинд дасан зохицохдоо хялбар байдаг. “Улаанбаатар хотыг ногооруулахад мод үржүүлгийн газруудын хүчин чадал дийлэхгүй байна” гэж нэг хүн зурагтаар ярьж байна лээ. Энэ бол худлаа. 2005 оноос хойш Монгол Улсын “Ногоон Хэрэм”, “Ногоон Бодлого” гэх мэт хөтөлбөрүүдийн хүрээнд Улаанбаатар байтугай аймгуудын төвүүдийг цэцэрлэгжүүлэх хэмжээний сүлжээ бий болсон. Хувийн байгууллагын менежмент, арчилгаа тордолт, улсын мод үржүүлгийн газрын тоо, чанар хязгаарлагдмал гэдгийг бид мэднэ. Харин хувийн хэвшил маань мод үржүүлгийн үйл ажиллагааг амжилттайгаар хэрэгжүүлээд ирсэн. Хангалттай сайн ч арчилгаа хийдэг тул улсын мод үржүүлгээс гарч буй бүтээгдэхүүн зарим талаараа газар, тэнгэр шиг ялгаатай. Өнөөдөр энэ салбарт төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа хамгийн сул байна л гэж хэлмээр байна. Хувийн хэвшлүүдэд ургасан модод хэн, хэзээ ирж авах вэ гээд хүлээгээд л байж байгаа. Барилгачдын талбайгаар яваад үзэх хэрэгтэй.

-Иргэд юуг анхаарах ёстой вэ?

-Нэг талаас иргэд маань амьдралынхаа хүнд хүчир асуудлыг нэг хором ч гэсэн мартаж, эргэн тойрноо ажиглан нэг юмыг л сайн бодох хэрэгтэй. Энэ цэцэрлэгжүүлэгчид гудамжинд тарьж буй жижигхэн хайлаасны суулгацыг ургуулахын тулд гурав ба түүнээс олон жил хөдөлмөрлөсөн байдаг. Ядаж л тарьсан цэцэг, ногоон дээр гишгэчихээ л болих хэрэгтэй. Иргэн бүр ойр орчимд нь тарьсан мод хатчихсан харагдаж байвал хэн нэгнийг харалгүй усалчихдаг сэтгэлтэй болчихвол их олон эерэг зүйл бий болно доо. Байгалийн ойг битгий сүйтгээч ээ, байгалийн ойгоос битгий нарс аваач ээ гэдгийг дахин дахин хэлмээр байна. Учир нь Монгол Улс дэлхийд ойн нөөцөөр хязгаарлагдмал улсын тоонд ордог. Нарс авсан ойдоо дахин ойжуулалт хийхгүй авч байгаа нь харамсалтай. Нэгийг нь авчихаар нөгөөх нь үхчихдэг юм шүү дээ. Хотыг хөгжүүлэх нь хамтын ажиллагааны дээд хэлбэр. Төр нь хувийн хэвшлээ түшдэг, хувийн хэвшил нь төрөө дэмждэг байхад юу эсийг бид давж чадна. Энгийн жишээ нь, Энхтайваны өргөн чөлөөний байгууллага бүрт 5 метр шланк өгөөд, хэдэн нарсныхаа титмийг угаалгачихмаар л байна. Бид нэг л зүйлийн төлөө явж байгаа нэг л хотын иргэд шүү дээ. Тиймээс экологийн тэнцвэрийг битгий алдагдуулаач гэсэн мессэжийг мэргэжлийн байгууллага өгөөд л явж байгаа. Харамсалтай нь Монгол Улс Эрдэм шинжилгээний байгууллагаа сонсохоо болиод удаж байна.

М.АМАРЖАРГАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 55

Зочин (150.129.140.111)
2018-05-23 09:46:18
Монголд мод үржүүлж бна гэдэг огт худал нэг үр мөчир суулгаад 3жил услаад зарна гэж суух уу.бүгд л ойгоос хулгайлж авчирч зардаг.бүр хулгайлдаг зардаг сүлжээ бий.боя мхг бүгд мэднэ.тэдэнд авилага өгөөд дуугүй сохор болгодог.худал гэвэл барилгачдын талбай дээр очоод үз.үржүүлэгийн мод зэрлэг ойн мод 2 ямаа тэмээ шиг ялгаатай.гадаадаам мод авар хэрэгтэй.дэлхийп бүх улс болж бвал гадаадаас авах гэж мөрөөдөж бна.манайх гадаадаас мод авахыг хориглосон.яагаад гэвэл уулаас хулгайлдаг бизнесгүй болно.түүнтйгээ өвчин ирнэ гэж юм мэдэхгүй сайдаа айлгадаг.дэлхийд мод импортлоод өвчин авсан улс ьүүхэнд бхгүй.худал нэрлэж тархи угаах гээгүй бол.боя ны тунгалаг аниан хулгайн бизнесс хоригдохоос айж үргэлж өвчин ирнэ гэж тархи угааж бдаг

Яана даа (103.10.21.25)
2018-05-22 02:15:39
Монгол улсад боловсролын систем сүйрсэн. Ямар мод тарьж байгаа, ямар мод тайрч байгаагаа ч мэдэх юм алга. Мод хөрөөдөнө, улсын мөнгө иднэ, мод тарина улсын мөнгө иднэ. Юунаас болж харшиж байгаагаа ч мэдэхгүй ямбатай авгай нарын янцаглалтаар далимдуулаад мөнгө хийгээд авахыг л урьтал болгож байна. Жинхэнэ харшил өгдөг лууль, шарилжийг устгахад олигтой мөнгө идэж чаддаггүй учраас л унацтайгаар нь хөрөөдөөд л суулгаад л байх бололтой. Энэ улс сөнөж байна. Энд коммент бичиж шүүмжлэгч нар хүртэл ямар ч бичиг үсгийн чадваргүй болжээ.

Зочин (139.5.219.64)
2018-05-22 01:56:19
tiimshde

Дорж (69.251.133.196)
2018-05-22 01:02:33
Монгол улсын гавьяат ажилтан,дохтор. Хүн удирдан зөвлөж байгаа болохоор ургах байлгүйдээ

Дорж (69.251.133.196)
2018-05-22 01:02:31
Монгол улсын гавьяат ажилтан,дохтор. Хүн удирдан зөвлөж байгаа болохоор ургах байлгүйдээ

Зочин (202.21.106.167)
2018-05-21 23:20:27
Оросын ард түмэн хаана ч байсан мод тарьдаг хүмүүс Монголд байсан юм.Тэднээс суралцах хэрэгтэй.Ой модоо хэзээ ч сүйтгэдэггүй хүмүүс байсан юм.

Зочин (64.119.21.17)
2018-05-21 21:48:28
Мод тарьж ургуулж чадахгүй байж дур мэдэж хамаагүй тайруулдаг дарга болих хэрэг миний мэдэх цэцэрлэгийн эрхлэгч жижүүрүүддээ үүрэг өгч тайруулав. Яаж ургахыг бурхан мэдэх байх.

зөвлөмж (103.229.120.48)
2018-05-21 21:41:59
Мандах шиг хүүхдүүдээ дэмжээрэй.

зөвлөмж (103.229.120.48)
2018-05-21 21:40:22
Мод үржүүлгийн газраас л мод ав. Тэр чинь асрамжийн газрийн хүүхдүүдийг гэр бүл амьдрах орчинтой болгож байна гэсэн үг.

зөвлөмж (103.229.120.48)
2018-05-21 21:37:55
Ойгоос мод хулгайлж тарина гэдэг бол таний ойр дотныхнийг гэр бүлээс нь салгаж колонд авчирсантай ижил.

зөвлөмж (103.229.120.48)
2018-05-21 21:32:50
Тэр нарсыг ойгоос хөндөхдөө ямар нэгэн бузаргүй арвин номын амьтнаар хөндүүлэх хэрэгтэй..Ямар нэг атгаг санаатай амьтнаар хөндүүлвэл 3 дах жилээсээ л талийгч болно.

зөвлөмж (103.229.120.48)
2018-05-21 21:29:13
Өө тэр ойгоос авчирсан нарсийг номын күчээр л ургуулахгүй бол ёстой ургахгүй. гандан орж томоохон хурал хуруул. Лүүжин тавиул. Сүлдийг нь заавал дуудуулаарай. Мод ч гэсэн амьтай.

Зочин (194.228.20.237)
2018-05-21 18:21:34
Н.Мандахын хэлсэн тэр их хайлаас хотод хаана байна? Хэлээд аль, заагаад аль.Мод таньдаггүй ШУА бишүү мойноо чи?

yag heden mod .. (45.117.35.17)
2018-05-21 18:15:27
yag heden mod yamar unetei avchiraad suulgachihvaa?yasan oir oir shahuu suulgadagiin

Зочин (119.40.98.162)
2018-05-21 16:17:27
энэ мангарууд юу ч хийж сэтгэж чадахгүй байж зүгээр мөрөөрөө ургаж байгаа модыг огтлоод байхын ойгоос авчирсан нарс нь 20оны сонгууль өнгөрөөгөөд үхнэ гэж тооцоод байдаг юм байхдаа. битгий горьд та нар угаасаа байхгүй болно өнөөдөр ЕС байсан хүнииг хорьж болоод байхад та нарыг сонгуулийн дараа олоод барьчиж болох байлгүй

Зочин (112.72.14.238)
2018-05-21 15:38:43
ногоон модгүй газар хамгийн ядуу амьдрал хүлээж байдаг шүтэлцээтэй.

Зочин (66.181.161.87)
2018-05-21 14:22:01
Ойн модыг багасгах модгүй болгох арга байх

60 тэрбумын гуниг (66.181.177.224)
2018-05-21 13:44:00
60 тэрбумын гуниг нийслэлийг нэрвэж бна даа

60 тэрбумын гуниг (66.181.177.224)
2018-05-21 13:44:00
60 тэрбумын гуниг нийслэлийг нэрвэж бна даа

Нарснууд энд тэндгүй бүгд үхэж б (66.181.177.224)
2018-05-21 13:42:50
Хэн нэгэн нийгмээ гэсэн сэтгэлтэй иргэн эсвэл байгууллага байвал уб хотоор нэгд нэгэнгүй явж үхсэн үхэж байгаа моднуудыг тоолж мэдээг нийтэд зурагтай нь гаргаж тавимаар байна бүр яаралтай ихэнх нарснууд үхлийн ирмэгт ирсэн илт шарлаж гандаж эхэлсэн байна лээ шүү залуучуудаа ямар 1 юм хийх нь хийгээгүйгээс ямагт дээр шүү . Байгаль орчны тбб уудд яагаад чимээгүй бна вэ

Настнууд энд тэндгүй бүгд үхэж б (66.181.177.224)
2018-05-21 13:42:28
Хэн нэгэн нийгмээ гэсэн сэтгэлтэй иргэн эсвэл байгууллага байвал уб хотоор нэгд нэгэнгүй явж үхсэн үхэж байгаа моднуудыг тоолж мэдээг нийтэд зурагтай нь гаргаж тавимаар байна бүр яаралтай ихэнх нарснууд үхлийн ирмэгт ирсэн илт шарлаж гандаж эхэлсэн байна лээ шүү залуучуудаа ямар 1 юм хийх нь хийгээгүйгээс ямагт дээр шүү . Байгаль орчны тбб уудд яагаад чимээгүй бна вэ

Настнууд энд тэндгүй бүгд үхэж б (66.181.177.224)
2018-05-21 13:42:28
Хэн нэгэн нийгмээ гэсэн сэтгэлтэй иргэн эсвэл байгууллага байвал уб хотоор нэгд нэгэнгүй явж үхсэн үхэж байгаа моднуудыг тоолж мэдээг нийтэд зурагтай нь гаргаж тавимаар байна бүр яаралтай ихэнх нарснууд үхлийн ирмэгт ирсэн илт шарлаж гандаж эхэлсэн байна лээ шүү залуучуудаа ямар 1 юм хийх нь хийгээгүйгээс ямагт дээр шүү . Байгаль орчны тбб уудд яагаад чимээгүй бна вэ

Зочин (202.179.30.194)
2018-05-21 13:35:38
манын 60 тэрбумын томилгооны нэг гар очоод шат тавиж дээш авирахаасаа залхуураад шууд зогсож байгаад тайрсан байна

зөв услах мэдлэггүй (139.5.219.76)
2018-05-21 13:29:28
Манайхны ихэнх нь мод, зүлгийг услах наад захын мэдлэггүй. Дулаан, халуун өдрүүдэд өглөө, ойроо буюу хурц наргүй үед л услах ёстой. Гэтэл халуунд хүйтэн усаар услаж, модны үндэс, зүлгийг цочроож өвчлүүлж буй нь хүнээр бол хатгалгаа авахуулж буйтай ижил. Тэгээд ч ус доошоо шингэхээсээ өмнө хурц наранд ууршина. Замын-Үүд болон Эрээнд ойролцоо үед ижилхэн мод суулгасан байхад Замын -Үүдийн модын ихэнх нь хатаж үхсэн, Эрээнийх зүгээр ургасан шалтгааныг " Хужаа нар муу санаатай тул модоо нууцаар, шөнөөр усалдаг." мэт тайлбарласан гэнэ.

Zojin (64.119.18.26)
2018-05-21 12:42:30
Ойгоос мод хулгайлж байгаль сүйтгэж мөнгөө хөөсөн хулгайч нарт лусын хорлол хүрнэ дээ

Зочин (23.239.31.163)
2018-05-21 12:29:02
ЭНЭ ХОТ ГЭЛТГҮЙ УЛСЫН БҮХ БАЙГУУЛЛАГАД ТАНИЛ ТАЛ,ЦҮНХ БАРЬСАН ХУЛГАЙ,НАМ ДАМЖСАН ПИЗДАНУУДНУТАГ УС ЖАЛГА ДОВНЫ ХАМСАХТАНГУУДААР ДҮҮРГЭЖ,МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮСИЙН ОРОН ЗАЙГ БӨГЛӨСӨӨР УДАЖ БАЙНА.ГАЙ НЬ ЭНЭНД Л БАЙГАА ЮМ.

Зочин (66.181.160.28)
2018-05-21 12:23:27
СУ.БАТБОЛДОД ХАРААЛ НЬ ОЧИГ.

цэцэг (103.212.117.186)
2018-05-21 12:22:34
ойгоос том мод авчирч тарьж буй нь хэсэг бүлэг хүний арчаагүй бизнес. хувь хүмүүс жижиг мод бут олоноор нь үрслүүлээд тарихад бэлэн болгосон байдаг юм билээ тэднээс үнэ өртөгийг төлөөд суулгавал үр дүнтэй. хаа хамаагүй навсайсан юм хийгээд байна зураг загварыг нь гаргаад модоо суулгамаар байна .тохижилтын зөв арга барилгүй явж ирлээ сүүлийн хориод жил. хотын дарга нар маш муу байна л даа газар худалдах хууль бусаар мөнгө олох л бодол санаатай хүмүүс хотын дарга болж байсаны хор гарч байна. одоо байгаа дарга ч өмнөхөөсөө дээрдэх юм алга хотын ногоон тохижилт үнэхээр зөв зохион байгуулалт мэргэжилийн зураг төсөлгүй л харанхуй явж байгаа нь харамсалтай байна. хотын зөв тохижилт нь хөрсний бохирдолыг бууруулах бас нэг алхам нь шүү дээ

зочин ааа (103.9.90.130)
2018-05-21 11:57:02
манай ард түмэн бүх юмыг мэдэх юмаа мэргэжил, мэргэшил гэдэг зүйлийг тоохоо болж хөрвөх чадвартай мэддэг юм байхгүй, мэдэхгүй юм байхгүй,хоосон улс төрд толгойгоо угаалгаж суух юм. хавар болохоор бүгд мод мэднэ, намар болохоор бүгд багш болчихно,... энэ бол эзэнгүй төрийн эмэгнэл, мөхөх ард түмний хамгийн том шинж тэмдэг.

Ард (59.153.113.168)
2018-05-21 11:52:21
Энэ ажлаа болиоч. Ууланд ургаж ыгаа сайхан гацуур явлал чирэгдэл болгож авчраад авчирсан хойно нь үхжжүлээд бхын мод ч гэсэн амьд шдээ. Нэг ёсондоо амьд хүн авчихч ирж алсантай ялгаа юу бгаан болиоч тэнжгүүдээ

Ард (59.153.113.168)
2018-05-21 11:52:21
Энэ ажлаа болиоч. Ууланд ургаж ыгаа сайхан гацуур явлал чирэгдэл болгож авчраад авчирсан хойно нь үхжжүлээд бхын мод ч гэсэн амьд шдээ. Нэг ёсондоо амьд хүн авчихч ирж алсантай ялгаа юу бгаан болиоч тэнжгүүдээ

Зочин (182.160.2.174)
2018-05-21 11:51:28
5р сургуулийн орчмын хайран моднуудыг ямар мал нь авч аядаг байнаа.Хөгширсөн өмхөрсөн мод тийм залуу бөх бат үндэстэй байх уу.Бруутай хүнээр төлүүлье.

Зочин (202.179.31.6)
2018-05-21 11:41:29
Нарс бол зүгээр авчраад ургадаггүй нь хэдэн жилдээ харагдлаа. ГАцуур нь ургаад нарс нь ургахгүй үлдэж байна. Боливол таарна. Эсвэл Яаж ургадгийг мэргэжлийн хүмүүсээс судалбал таарна. Жижиг намхан засах гээд байгаа бол тийм зориулалтын модоо авчирч тарих хэрэгтэй. Ийм том мод тэнэг юм шиг тайрдгаа болих хэрэгтэй. Хүчилтөрөгч үйлдвэрлэдэг. Тоосонцор хот газар хамгийн их байдаг гэдгээ мартаж болохгүй.

Зочин (202.179.31.6)
2018-05-21 11:38:11
aimaar тоостой орон баиж ургаж байгаа мод ингэж тайрдгийг ойлгодоггүй. эсвэл анхнаасаа модоо зөв газар тарих хэрэгтэй. Ойгоос мод авчрах бол угаас буруу. ОЙд мод үржүүлгийн газар тарьсан ургуулсан бол өөр хэрэг.

Зочин (202.179.24.224)
2018-05-21 11:35:42
мод мөлжөөд хаядагаа болимоор юмаа.

zochin (77.136.203.1)
2018-05-21 11:33:39
su baatboldiin tolgoig 60 ter bumiin tonuulchidtai ni yg ene modod shig hyrgah tsag oirtsoor..

zochin (203.91.115.244)
2018-05-21 11:17:38
Энэ ёстой буруу ш дээ. Ойд зүгээр ургаж байсан тодыг хотод авчраад тэгээд тарьж чаддаггүй арчилж чадахгүй байсаар хайран мод үхдэг. С. Батболд дарга үүнийгээ болиулаач ээ тэнэг ээ!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

Зочин (103.57.95.220)
2018-05-21 11:05:02
Манай улс торчид шинжлэх ухааныг сонсдог нэгнээ тэнэг гэдэг юм билээ.

Зочин (64.119.17.148)
2018-05-21 10:43:42
Худлаа онол ярьж хуцаад байхаар гараад 1 мод тариач. Хүний хийснийг битгий үгүйсгэ. Олигтой ч юм шиг

Зочин (202.21.96.212)
2018-05-21 10:41:52
НИЙСЛЭЛИЙН ХУЛГАЙЧ НАР НАРС ТАРЬЖ МӨНГӨ ХУЛГАЙЛАХ, УРГАХГҮЙ НАРСАА ТАРИХ ГАЗАР БАЙХГҮЙ БОЛОХООР ЗҮГЭЭР ХЭДЭН АРВАН УРГАСАН УЛИАСЫГ УСТГАЖ БАЙГАА ЮМ БИЗ ДЭЭ, ТА НАР МӨН ОЛОН ЖИЛ ЖАРГАНАА ХУЛГАЙ ХИЙСЭН МӨНГӨӨРӨӨ............

Batbold (112.72.14.234)
2018-05-21 10:38:57
Batbold ajilaa uguu mi obogtond Mori belegeleed darga bolson dog

Batbold (112.72.14.234)
2018-05-21 10:38:53
Batbold ajilaa uguu mi obogtond Mori belegeleed darga bolson dog

багш (112.72.14.152)
2018-05-21 10:29:19
Ойгоос мод авчирч суулгадгаа болиоч ээ гэж гуймаар байна. Ямар ч мэргэжлийн бус хүмүүс хараад л ойлгоно шүү дээ. Өвөлдөө утаанаас салгана, зундаа тоосжилтоос салгана гэж баахан мөнгө иддэг болжээ.

Зочин (27.123.212.132)
2018-05-21 10:26:19
Таягтай мод моодонд орсон.

иргэн (182.160.33.50)
2018-05-21 10:12:54
Хотын дарга Батболд еронхий менежер Гантомор нарын мэдлэг чадвар унэхээр дутаж байна даа. Мэргэжлийн болон эрдэм шинжилгээний байгууллын уг саналыг авдаг болоосой. Уулнаас ургаа мод тайрч байгаль суйтгээд туунийгээ ургуулан гээд шороонд булчихаад мод тарьсан гээд тууз хайчлаад баярлаад суугаа нь жинхэнэ галзуу мэдрэлгуй хуний ажил гэлтэй.

Зочин (49.0.212.249)
2018-05-21 10:11:11
60 terbymin nuhud munguu olj l baina oirhon oirhon tariylaad l shingeej bn da modoo

Зочин (49.0.212.249)
2018-05-21 10:10:54
60 terbymin nuhud munguu olj l baina oirhon oirhon tariylaad l shingeej bn da modoo

Зочин (43.228.129.131)
2018-05-21 10:08:21
Мэргэжлийн хүн үнэнийг хэлсэн байна. Мод тайрахдаа учиртайхан тайрч баймаар юм. Тайрч байгаа нь гээд ургах боломжгүй мулзлаад хаячихаар ямар ч мод үхнэ шүү дээ.

Зочин (202.179.2.246)
2018-05-21 09:53:17
mash heregtei yariltslaga baina shuu.

Зочин (203.91.115.40)
2018-05-21 09:48:50
нарс урганаа. хуш л ургахгүй

Зочин (202.72.245.209)
2018-05-21 09:47:39
ХОТЫН ХЭДЭН МОД ХҮЧИЛТӨРӨГЧ ҮЙЛДВЭРЛЭНЭ ГЭЖ ЮУ БАЙХ ВЭЭ ДЭЭ ДАЛАЙД ДУСАЛ ТӨДИЙ Ч БОЛОХГҮЙ ЭД ЧИНЬ ӨӨР ЗОРИУЛАЛТТАЙ ЮМ ГЭХДЭЭ БУСДААР ЯГ ЗӨВ БИЧЖЭЭ МАНЫ МАНГАСУУД ИРЭЭДҮЙГЭЭ ТАЙРЧИХЛАА

Иргэн (27.123.214.115)
2018-05-21 09:44:12
Үнэнг шууд хэлсэнд баярлалаа. Манай байгууллага мэргэжлийн хүний зөвлөсний дагуу намар хөрсөө сайн бэлтгэж байгаад модоо тарьсан их сайхан ургасан. Энэ намын дарга нар зөвхөн намынхаа л үгийг авдаг болохоор дандаа үргүй зардал гаргаж байх юм. Хэрвээ дараа жил энэ их тарьсан моднууд ургахгүй бол дарга нар өөрсдийн хөрөнгөөр төлөөрэй. Хариуцлагыг хүлээгээрэй

Зочин (119.40.99.30)
2018-05-21 09:28:50
Энэ бол хавар болгон хийдэг мөнгө угаах ажиллагаа шүү дээ.

Зочин (112.72.14.241)
2018-05-21 09:02:40
Ой мод хөрөөдсөн пизда нарыг насаар нь шоронд хатаа

Зочин (202.70.41.102)
2018-05-21 08:57:22
Нарс, Шинэс хотын төвд ургахгүй шүү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-19 18:10:07 - Байгаль Орчин
Хөвсгөл, Горхи Тэрэлжийн бүсийн даац хэтэрсэн тул дахин тусгай зөвшөөрөл олгохгүй гэв
2018-10-19 17:52:05 - Эдийн засаг
1072 хувьцаатай холбоотойгоор зөвлөмж гаргажээ
2018-10-19 17:47:32 - Хууль
“Намянгжү Монголын боловсролыг дэмжих сан” оюутнуудын тэтгэлгээ зогсоож байгаагаа мэдэгдэв
2018-10-19 17:24:43 - Нийслэл
Засгийн газраас Хүүхдийн ордонд 200 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ
2018-10-19 17:02:58 - Нийслэл
Нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлд өөрчлөлт орлоо
2018-10-19 16:43:26 - Хууль
Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг саатуулжээ
2018-10-19 16:35:58 - Улс төр
Баруун таван аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбоно
2018-10-19 15:21:17 - Хууль
Согтуурсан үедээ өөрийн төрсөн ээж, хойд эцгийгээ хутгалжээ
2018-10-19 14:11:23 - Улс төр
Стратегийн ордуудын орлогыг Монгол банкаар дамжуулах хуулийг дэмжлээ
2018-10-19 13:59:02 - Гадаад
БИДНИЙ ТУХАЙ: Япон, Хойд Солонгосын тагнуулын төлөөлөгчид Монголд нууцаар уулзжээ
2018-10-19 13:38:05 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд хэмжээний уулзалтын нээлтэд оролцож, үг хэллээ
2018-10-19 13:35:33 - Шар
Жастин Бибер нууцаар гэрлэжээ
2018-10-19 13:33:01 - Эрүүл мэнд
18-аас дээш насныхныг урьдчилан сэргийлэх үзлэгт ҮНЭГҮЙ хамруулж байна
2018-10-19 13:31:09 - Улс төр
Хүссэн хүүхэд бүрт мөнгө олгох хууль дэмжигдлээ
2018-10-19 13:12:24 - Эдийн засаг
ХХБанк Д.Сүхбаатарын нэрэмжит 2-р дунд сургууль болон Өмнөговь аймгийн 5-р бүрэн дунд сургуулиудын номын санг тохижуулж өглөө
2018-10-19 12:56:41 - Улс төр
Германы Батлан хамгаалахын сайд маргааш манай улсад айлчилна
2018-10-19 12:53:34 - Шар
Дам тамхидалт илүү хортой болохыг тогтоожээ
2018-10-19 12:38:57 - Хууль
Амиа алдсан цагдаагийн ар гэрт 76 сая төгрөг олгохоор болжээ
2018-10-19 12:38:27 - Хууль
Дуучин С.Чулуунбаярт хар тамхины хэргээр шүүхээс ял оноолоо
2018-10-19 12:28:42 - Шар
Сонгууль ойртох тусам улс төрчдийн энэ ажиллагаа улам эрчээ авна
2018-10-19 12:25:21 - Боловсрол
Сурагчид шинжлэх ухааны ертөнцөөр аялав
2018-10-19 12:00:49 - Хууль
Хуурамч 20 мянган төгрөгийн хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байна
2018-10-19 11:59:10 - Улс төр
Ерөнхий прокурорын мэдээллийг УИХ-ын гишүүд сонсоно
2018-10-19 11:49:44 - Улс төр
З.Нарантуяа: Хүүхэд хамгаалах төсвийг бууруулж байгаа нь оновчтой бодлого биш
2018-10-19 10:37:10 - Спорт
Б.Шоовдор, Э.Даваачимэг нар хэсгээ тэргүүлэн барилдана
2018-10-19 10:20:50 - Байгаль Орчин
Баруун болон төвийн аймгуудын нутгаар цасан шуургатай
2018-10-19 10:20:05 - Улс төр
Х.Баттулга ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель нар уулзав
2018-10-19 10:17:03 - Спорт
Г.Ануужин “Оюутны ДАШТ”-ээс мөнгөн медаль хүртлээ
2018-10-19 09:55:29 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн 11 гишүүнийг баталгаажууллаа
2018-10-19 09:45:46 - Хууль
ФОТО: Цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханыг эцсийн замд нь үдлээ
2018-10-19 09:43:05 - Улс төр
Чуулганаар Валютын зохицуулалтын хуулийг хэлэлцэнэ
2018-10-19 08:53:20 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2018-10-19 08:43:04 - Энтертайнмент
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Хүүхэд насанд хүргэж өгдөг “Ахмадын өдөр өнжүүлэх” төв
2018-10-19 08:25:38 - Эдийн засаг
“Оюу толгой”-н орлогыг Монголбанкаар дамжуулах ганц боломж буюу Валютын зохицуулалтын тухай хууль
2018-10-19 08:16:17 - Энтертайнмент
Б.Март: “Нүүдэлчдийн өрхийн эмч” киногоо мэргэжлийн Оскарт илгээгээд хариуг нь хүлээж байна
2018-10-19 08:11:15 - Хууль
Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, 480-960 мянган төгрөгөөр торгоно
2018-10-19 07:56:46 - Энтертайнмент
Байгалийн үзэсгэлэнт газар хамгийн хямдаар алжаалаа тайлах боломжийг “БАЯНХАНГАЙ” олгож байна
2018-10-19 07:49:49 - Энтертайнмент
Өнөөдөр бич өдөр
2018-10-18 17:43:43 - Нийслэл
“TSETSERLEG UB” аппликэйшний сургалт боллоо
2018-10-18 17:42:28 - Нийслэл
Эрдэнэт үйлдвэрийн соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-18 15:08:23 - Нийслэл
Яармагийн замд ноцтой осол гарчээ
2018-10-18 11:29:30 - Хууль
Булган аймгийн хэсгийн төлөөгч нас барсан хэргийг ЦЕГ-ын ажлын хэсэг шалгаж эхэлжээ
2018-10-18 11:39:16 - Орон нутаг
Ослын үеэр уурхайд байсан 821 хүнээс үлдсэн 316 хүний мэдээлэл тодорхойгүй байна
2018-10-16 08:10:06 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
2018-10-18 17:24:37 - Шар
Шойгу Монголын Ерөнхий сайдад бараалхахдаа шүлгийн мөрөөс эш татав
2018-10-18 10:39:26 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой" компанийн Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг сонгожээ
2018-10-16 08:33:51 - Боловсрол
Тэтгэврийнхээ мөнгийг тэр чигээр нь монголчуудад зориулдаг УЛИ МИНДЕР-тэй ярилцлаа
2018-10-16 16:21:51 - Хууль
Хэрэгт холбогдогчийг эрүүлжүүлэх явцад нас баржээ