М.Энхболд: Монголын парламент хууль хэрэгжүүлэх, хээл хахууль, хүнд сурталтай тэмцэх эрх зүйн орчныг улам чангатгах арга хэмжээ авч хэрэгжүүлнэ

Түгээх    
2018-05-21 15:05:53 - Улс төр

enhbold-“Монголын эдийн засгийн чуулган-2018”-д Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдын хэлсэн үг-

Хатагтай, ноёд оо, Та бүхний энэ өглөөний амар амгаланг айлтгая.

“Хүчээ нэгтгэе” уриан дор зохион байгуулагдаж байгаа Монголын эдийн засгийн чуулга уулзалтад оролцогч Та бүхэнд Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс болон хувиасаа чин сэтгэлийн мэндчилгээ өргөн дэвшүүлье.

Монголын эдийн засгийг дэмжиж, энэхүү чуулганд оролцохоор манай улсын нийслэлд хүрэлцэн ирсэн гадаадын хөрөнгө оруулагчид, Элчин сайдын яамд, төлөөлөгчдийн газрын тэргүүнүүд, Монголын эдийн засгийн форумыг зохион байгуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, хүмүүст талархал илэрхийлье.

2010 оноос хойш Монголын эдийн засгийн чуулга уулзалтыг 8 удаа зохион байгуулсан байна. Чуулга уулзалт бүр өөрийн гэсэн онцлогтой байжээ. Өнөөдрийн чуулга уулзалт Монголын эдийн засаг уналтаас өсөлт рүү хандаж эхэлсэн үед болж байгааг зориуд онцлон хэлэхийг хүсч байна.

Сүүлийн 2 жилийн хугацаанд Монголын хууль тогтоох байгууллагын гаргасан шийдвэрийн дийлэнх нь улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг идэвхжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, гаднынхны сонирхолд нийцсэн, Монголын эрх ашигт зохицсон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг хийх эрхзүйн орчныг бүрдүүлэхэд чиглэсэн юм.

Эдийн засгийн уналтад орсон үеэс өнөөдрийг хүртэлх хугацаанд хууль тогтоох байгууллагаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээнээс зарим нэгийг нь дурьдаж хэлэх нь зөв гэж бодож байна.

2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр шинэ парламент байгуулагдахдаа юуны түрүүнд төсвийн цэгцтэй бодлого хэрэгжүүлэх ёстой гэсэн анхны зорилтыг тавьж байсан. Бид улсын төсөв, Хөгжлийн банк, Монголбанкинд хэрэгжиж байгаа хөтөлбөрүүд, “Чингис” бонд, вексель, концесс зэрэг тус тусдаа зардал, санхүүжилт гаргадаг үйл ажиллагааг таслан зогсоож, нэгдсэн төсвийн бодлогыг хэрэгжүүлж чадсан.

УИХ “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг баталж, Засгийн газар төдийгүй орон нутагт эдийн засгийг сэргээх чиглэлээр хэн, юу хийх ёстой вэ гэдэг маш тодорхой зорилтыг баталсан. Түүний зэрэгцээ Төв банкны тухай, Банкны тухай, Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай, Үндэсний төлбөр тооцооны системийн тухай, Мөнгө угаах, терроризмтай тэмцэх тухай зэрэг банк санхүүгийн үйл ажиллагааг зохицуулж байгаа багц таван хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, санхүүгийн салбарыг эрүүлжүүлэх арга хэмжээ авлаа.

Түүний зэрэгцээ бүтээн байгуулалтыг дэмжих боломж бололцоог бүрдүүлэх ёстой гэж үзэж, бүс нутгийн болон олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн стандартуудыг Монголд нутагшуулах эрх зүйн орчныг бүрдүүлж, “Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудал ихээхэн чухал байгаатай уялдуулж, Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах зөвлөлийг Монгол Улсын Засгийн газрын гишүүнээр ахлуулан байгуулж, Монголд үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад тулгамдаж байгаа хүндрэл бэрхшээлүүдийг сонсож, шийдвэрлэх арга замыг тодорхойлж ажилладаг болсон. Зөвхөн гадаадын хөрөнгө оруулагч төдийгүй төр, хувийн хэвшил хэрхэн хамтарч ажиллах ёстой вэ гэсэн асуудлыг хөндөж, ярилцаж, ойлголцож байх Зөвлөлдөх хороог байгуулан ажиллаж байна.

Олон улсын байгууллагууд, ОУВС, хандивлагч улс орнуудтай бүрэн ойлголцож, ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь Монгол Улсад тулгамдсан өр зээл, төсвийн хүндрэл бэрхшээлтэй байдлыг гэтлэн давах, гадаад орчинд Монголыг үнэлэх үнэлэмжийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой болсон. Эдгээр арга хэмжээний үр дүнд улс орны эдийн засаг нийгмийн амьдралд тодорхой ахиц өөрчлөлтүүд гарсан гэдгийг хоёр, гуравхан тоогоор Та бүхэнд танилцуулъя.

Хасах 1.2 хувийн уналттай байсан эдийн засаг сүүлийн 6 сарын дотор  6.1 хувийн өсөлттэй болж чадлаа. Энэ бол хамгийн сүүлийн тоо. Өнгөрсөн долоо хоногт Үндэсний статистикийн газраас 2018 оны нэгдүгээр улиралд Монголын эдийн засаг 6.1 хувиар өслөө гэсэн мэдээг танилцуулсан. 2016 оны нэгдүгээр улиралд улсын төсвийн алдагдал 664 тэрбум төгрөг байсан бол 2018 оны нэгдүгээр улирлын дүнгээр 98 тэрбум төгрөгийн ашигтай гарсан байна. Энэ бол төсвийн талаар бидний авч хэрэгжүүлсэн бодлогын үр дүн гэж ойлгож болно. Мөн гадаад улс орон, хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, хугацаатай төлбөр тооцоог цаг хугацаанд нь хийж чадсан. Улс орны эдийн засаг, зээлжих зэрэглэлд үнэлэмж өгдөг олон улсын байгууллагууд ч биднийг эергээр үнэлж байна. Манай улсын дотоод валютын нөөц 2.4 дахин нэмэгдэж, 3.0 тэрбум ам.долларт хүрч, гадаадын хөрөнгө оруулалтын дотогшлох урсгал 1.6 дахин нэмэгдсэнээр 2.3 тэрбум ам.долларт хүрсэн байна.

enhboldБид 4.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалттай улс орон гэж зарлагдаж байснаа 180 сая ам.долларын хөрөнгө оруулалттай болон уруудаж, гадаадын хөрөнгө оруулалт буурч байсан үеийг мартах учиргүй. Өнөөдөр бид энэ үзүүлэлтийг 2.3 тэрбум ам.доллар болгож чадлаа. Хөрөнгө оруулалт нэмэгдэх, бүтээн байгуулалт хийх бололцоо зөвхөн төвдөө биш, орон нутагт ч бий болж эхэлсэн байна. Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын байгууллага Үндэсний хөгжлийн газартай хамтарч Сэлэнгэ, Хөвсгөл, Булган, Төв аймгууд хөрөнгө оруулалтын хурал зөвлөлгөөн, чуулга уулзалтыг орон нутагтаа зохион байгуулсан байна. Хэнтий аймагт ийм чуулга уулзалт зохион байгуулах бэлтгэл ажил хангагдаж байна. Ийм боломжийг бүрдүүлэхэд энд сууж байгаа бизнесийн байгууллагын төлөөлөгчид та бүхний хичээл зүтгэл асар их байсан гэдэгт би эргэлзэхгүй байна. Улс орны эдийн засгийг уналтаас өсөлтөд хүргэсэн бизнес эрхлэгчид, бүтээн байгуулагчид Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Одоо бид цаашдаа яаж ажиллах вэ гэдэг талаар ихийг бодож, дахин алдаа гаргахгүй байхыг хичээх нь хамгийн чухал зорилт юм. Цаашид төсвийн болон гадаад өр төлбөр, зээл, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зохистой бодлогыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай байна. Макро эдийн засгийг сайжруулах, төрөөс бизнест оролцож байгаа оролцоог хамгийн оновчтой хэмжээнд байлгах эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой. Бизнесийг дэмжсэн бодлого явуулж, үр дүнд хүргэх явдал Монгол Улсын төр, засгийн байгууллагуудын анхаарлын төвд зайлшгүй байх ёстой асуудлын нэг юм. Тийм учраас татварын шинэчлэлийг хийж, татварын багц хуулиудыг хэлэлцэн батлах ёстой гэж үзэж байна. Одоогоос 12 жилийн өмнө татварын шинэ багц хуулийг баталж, татварын шинэ орчин бүрдүүлэн, бүс нутагтаа хамгийн бага татвартай улс орон гэж үнэлэгдэж байсан. Татварын багц хуулийг батлахдаа татварын маргааныг шийдвэрлэх асуудлыг хялбарчилж, ААН-ийн татвар төлдөг журмыг шинэчлэн, татварын шатлалыг өөрчлөх талаар тодорхой шийдлүүд гаргаж, бизнес эрхлэгчдээ дэмжих ёстой.

Энэ хуулийн төсөлд 5000 гаруй ААН, байгууллагууд санал хүсэлтээ ирүүлсэн байна. УИХ, Засгийн газар энэ санал хүсэлтэд анхааралтай хандаж, хууль эрхзүйн орчныг бүрдүүлнэ. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг бас УИХ-аар авч хэлэлцэхээр төлөвлөж байна.

Макро эдийн засгаас гадна микро эдийн засгийг дэмжсэн эрх зүйн орчныг бий болгох, микро эдийн засгийн суурь асуудлуудад анхаарлаа хандуулах нь хууль тогтоох байгууллагын ойрын үеийн зорилтын нэг байх ёстой. УИХ-ын гишүүдийн санаачилсан “Жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих тухай” хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногоос хэлэлцэж эхэлсэн. 2017 оны хоёрдугаар сард бид оёдол, нэхмэл, хүнс, хөдөө аж ахуй зэрэг таван салбарын, жилдээ 1.5 тэрбумаас доош орлоготой ААН, байгууллагуудыг татварын 90 хувийн хөнгөлөлтөд хамруулах эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Тэгвэл бид 2.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой, 200-гаас доош ажиллагсадтай жижиг, дунд хэлбэрийн ААН-үүдийг татварын 1 хувийн болон зээл, урамшууллын тогтолцоонд хамруулах, тэднийг төрөлжүүлж хөгжүүлэх бодлогыг бий болгож, жижиг бизнес, ажлын байр нэмэгдүүлэх үйл ажиллагааг энэ хуулиар дэмжих ёстой гэж үзэж байна.

Эдийн засгийн эрсдэл даах чадварыг сайжруулах нь юу юунаас чухал байна. Үүний тулд УИХ ойрын үед Өрсөлдөөний тухай, Хөдөлмөрийн тухай, Аялал жуулчлалын тухай, Тендерийн тухай хууль болон хөдөө аж ахуйг дэмжих Хөдөө аж ахуйн хөгжлийн тухай зэрэг хуулиудыг батлах буюу өөрчлөн шинэчилж, эрх зүйн орчныг сайжруулах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх болно. Энэ бүхний үр дүнд эдийн засаг улам бүр чадваржиж, эрсдэлийн магадлал багассанаар улс орон хөгжих, иргэдийн амьдрал сайжрах нөхцөл бололцоо бүрдэнэ гэж үзэж байна. Мөн УИХ шинжлэх ухаанд суурилсан томоохон инноваци төрөн гарах нөхцөл бололцоог бүрдүүлэх бодлогыг баримталж ажиллана.

Дэлхийн банкнаас гаргадаг засаглалын индексийн судалгаагаар Монгол Улс засаглалын хувьд сүүлийн 10 жилд тодорхой амжилт олсон байна гэсэн үнэлэлт өгсөн байна. Харин хуулийн хэрэгжилт, авлигын хяналтын чиглэлд төдийлөн амжилт гаргаж чадахгүй байна гэж биднийг дүгнэжээ. Тийм учраас хууль хэрэгжүүлэх, хээл хахууль, хүнд сурталтай тэмцэх эрхзүйн орчныг улам чангатгах арга хэмжээг Монголын парламент авч хэрэгжүүлэх болно.

Эдийн засгийн энэхүү форум Монголын болон гадаадын хөрөнгө оруулагчдыг хооронд нь уулзуулж, танилцуулсан, олон олон шинэ гэрээ хэлцлүүдийг байгуулж, хамтын ажиллагааг эхлүүлсэн үр дүнгээр өндөрлөөсэй гэж би хүсч байна. Эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлогодоо дахин алдаа гаргахгүйгээр, бий болгосон боломждоо тулгуурлан, хүчээ нэгтгэн ажиллахыг энэ хүндтэй индрээс Та бүхэндээ, нийт монголчууддаа хандан уриалъя.

Чуулганы үйл ажиллагаанд амжилт хүсье.



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 47

Ухэр (27.123.214.89)
2018-05-22 18:20:36
Бух

зочин (202.179.31.34)
2018-05-22 12:26:47
Ярьсаар байтал сонгуулийн чинь хугацаа өөхийн чинь улс төрийн амбиц дууслаа.тэгэс гээд цагаа нөхцөөж л суу өөр танаас хүсэх зүйл алга.

зочин (202.179.31.34)
2018-05-22 12:26:47
Ярьсаар байтал сонгуулийн чинь хугацаа өөхийн чинь улс төрийн амбиц дууслаа.тэгэс гээд цагаа нөхцөөж л суу өөр танаас хүсэх зүйл алга.

зочин (202.179.31.34)
2018-05-22 12:26:47
Ярьсаар байтал сонгуулийн чинь хугацаа өөхийн чинь улс төрийн амбиц дууслаа.тэгэс гээд цагаа нөхцөөж л суу өөр танаас хүсэх зүйл алга.

зочин (202.179.31.34)
2018-05-22 12:26:47
Ярьсаар байтал сонгуулийн чинь хугацаа өөхийн чинь улс төрийн амбиц дууслаа.тэгэс гээд цагаа нөхцөөж л суу өөр танаас хүсэх зүйл алга.

Иргэн (49.0.218.142)
2018-05-22 10:54:46
ХЭЗЭЭ Ч БҮТЭХГҮЙ.ХЭЭЛ ХАХУУЛЫН СҮЛЖЭЭ НЭГ НЬ НӨГӨӨГӨӨ ИЛЧИЛЖ,ХАРИУЦЛАГА ТООЦОХ УУ.ТЭГВЭЛ ТА ӨӨРӨӨ ӨӨРИЙГӨӨ ИЛЧИЛЧИХ ЧАДАХГҮЙ ШҮҮ ДЭЭ.ИЙМ Л ЮМ ЯРЬЖ ЗАЛЬ ЗОХИОХ ХЭРЭГГҮЙ

би (103.9.90.98)
2018-05-22 09:52:01
ичдэггүй юм байх да индэр дээрээс ийм үг хэлж байгаадаа. Улаанбаатарын хамаг газрыг үгүй хийчихээд. өөрөө бөөн авилга, хээл хахууль, офшор.

зочин (202.179.31.91)
2018-05-22 08:34:43
ОЙРЫН ҮЕД ГЭРЭЭ ХЭЛЦЛИЙН ХУУЛЬ БАТЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ГЭРЭЭ ХИЙДЭГ ДАГАЖ МӨРДӨХГҮЙ БАЙХ ӨӨРСДИЙН МОНФОЛ ЭРХ АШГИЙГ ХАМГААЛАХ БУСАД БАЙГУУЛЛАГЫН ЭРХ АШГИЙГ ЗӨРЧИХ ҮЙЛ АЖИЛГААГ НЬ ХЯЗГААРЛАХ УРАМШЖЖЛАЛ НЭРТЭЙ АВИЛГА НЭХЭХ ЯВДАЛ ХЭРЭЭС ХЭТРЭЭД БАЙНА ШҮҮ

avilgzgch avilgagchaa alna genee (103.212.116.238)
2018-05-22 02:38:34
ooroo avilgagch gedeg dugneltiig ard tumeneesee avch songuulid yalagdchihaad odoo ooroo oortoogoo temzehin gene ee MONGOL yalsaan chi zailaach hogiin urgamal be

Зочин (62.140.238.1)
2018-05-22 00:00:52
helsen ug ni hadnii tsuurail hiisen uildel ni uursdiiguu huuraal ard tumnii amidral udruus udurt buuraal ahij novshiig songohgui gej am amandaa tsuuraal gesen duunii ug halit orj irlee kkkk

иргэн (112.72.14.130)
2018-05-21 22:46:35
ЭЛБЭГДОРЖ, М.ЭНХБОЛД НАР БАЙГАА ЦАГТ МОНГОЛД ХЭЗЭЭ Ч ШУДАРГА ЁС ТОГТОХГУЙ , ТЭД БҮГДИЙГ ХУДАЛДАЖ АВНА , УИХ-н ГИШҮҮД , ШҮҮХ ПРОКУРОР, ХУУЛЬ ЦАГДАА , ЗУРАГТ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ , ХӨЛСНИЙ ЖАГСАГЧИД, ХӨӨЛСНИЙ КОММЕНТ БИЧИГЧ ГЭХ МЭТ

Зочин (99.203.15.185)
2018-05-21 22:20:12
УИХ ын даргаа шудрагаар өөрийнхөө оффшорыг шалгуулчих. Ард түмэн чинь дараа н таньд итгэл өгөхөа шийдьe.

Зочин (99.203.15.185)
2018-05-21 22:20:11
УИХ ын даргаа шудрагаар өөрийнхөө оффшорыг шалгуулчих. Ард түмэн чинь дараа н таньд итгэл өгөхөа шийдьe.

Зочин (99.203.15.185)
2018-05-21 22:20:10
УИХ ын даргаа шудрагаар өөрийнхөө оффшорыг шалгуулчих. Ард түмэн чинь дараа н таньд итгэл өгөхөа шийдьe.

Зочин (99.203.15.185)
2018-05-21 22:20:09
УИХ ын даргаа шудрагаар өөрийнхөө оффшорыг шалгуулчих. Ард түмэн чинь дараа н таньд итгэл өгөхөа шийдьe.

Зочин (66.181.185.13)
2018-05-21 20:29:09
Manai dargìig Barij idehnee.haya haya. Amjihgui shuu. Uhruudee

иргэн (112.72.14.110)
2018-05-21 20:00:20
Энхболд даргаа гоё юм ярихаа зогсоо.Эрдэнэтийн 49 хувийг иргэддээ хувьцаагаар өгнө гэсэн чинь юу болсон бэ.Энэ луйврын бүлэглэлд өөрөө байдаг юм уу.Энэ ард түмэнд худлаа ярианд чинь итгэх үү яах вэ.

w (112.72.14.198)
2018-05-21 19:31:31
hulgaich hulgaichaa barih uu?// kkk

зочин (202.179.27.211)
2018-05-21 19:31:27
ЭХ ОРНЫГ МИНЬ ХЯТАДААР ДҮҮРГЭЖ БАЙНА ДАА ОДОО ХУДЛАА ЯРИХАА БОЛЬ

Hulgaichaa chi uuruu ogtsor (91.231.169.123)
2018-05-21 19:04:58
Hudalch hulgaich Melgeree chi uuruu ogtsorvol Mongol zuv golidrol ruugaa oroh bolno.

Зочин (27.123.214.110)
2018-05-21 19:03:14
Junai tyynii hurgen, huuhduudiig daguulaad Mongoloos zailsan tsagt l unen, shudraga zyiliin yzyyr n haragdaj ehlen de! Mi ovogt hunhuuz mini?

Оюу-Толгой ивээн тэтгэгч (139.5.219.76)
2018-05-21 18:44:20
Энэ ЭЗ-ийн чуулганыг Оюу-Толгой буюу Рио Тинто болон "Ард" Санхүүгийн нэгдэл буюу "талх" Ч.Ганхуяг хамтран ивээн тэтгэж, зохион байгуулж байгаа гэсэн. Тэгэхлээр хаанахын, хэний эрх ашигт зориулсан арга хэмжээ вэ?

Зочин (203.91.115.41)
2018-05-21 18:15:44
Ene buzar hujaa sda bolon ger bul hamaatan sadan hamsaatan nar ni amid bga tsagt unen gej um bhguishuu lalar hyalasan hujaa hezee uheh um boldoo

Зочин (27.123.214.110)
2018-05-21 18:11:40
Шаахаа болиод жоохон чгэсэн юм хийлдээ ярьсаар байтал сонгууль болоод та нар байхгүй боллоо

Зочин (202.21.109.153)
2018-05-21 17:40:42
сайан худлаа шаана шд ээ энэ хэд маань

Зочин (202.70.41.206)
2018-05-21 17:12:36
ene xund ichne gesen ym uxaan sanaand ni baixgui shuu dee

Зочин (202.70.41.206)
2018-05-21 17:12:35
ene xund ichne gesen ym uxaan sanaand ni baixgui shuu dee

Зочин (202.70.41.206)
2018-05-21 17:12:35
ene xund ichne gesen ym uxaan sanaand ni baixgui shuu dee

Зочин (202.70.41.206)
2018-05-21 17:12:34
ene xund ichne gesen ym uxaan sanaand ni baixgui shuu dee

Зочин (202.70.41.206)
2018-05-21 17:12:33
ene xund ichne gesen ym uxaan sanaand ni baixgui shuu dee

зочин (202.21.105.110)
2018-05-21 16:01:36
Ми овогтон минь эхлээд монголын төрөөс зайлаад өгчих.Чи монголд анх удаа газрын наймаа хийж авлигыг эхлүүлж УБ хотыг замбараагүй болгосон биз дээ.Чи яаж индэр дээрээс ингэжярьж чадаж байна аа.Тэр шулаг Бадамжунайтайгаа хамт удахгүй байцаагдаж нэг юм болно байх даа.Нөгөө Сугар ч та хэд холбоотой шүү дээ.Монголын төр та нар шиг хулгайч луйварчин хүмүүсээс хурдан салж амрах юмсан

ккк (202.131.246.179)
2018-05-21 15:59:55
Өөрөө өөртөө хариуцлага тооц. Тэгвэл итгэе.

Зочин (59.153.112.197)
2018-05-21 15:57:23
ZAIL HUHAI AVILGACH

Руугаа (27.123.212.143)
2018-05-21 15:54:28
За эхлээд өөрөө хариуцлага хүлээгээд огцорчих

Zochin (27.123.214.116)
2018-05-21 15:53:36
Yu gene uu

Зочин (122.201.31.139)
2018-05-21 15:44:51
чи ч энэ улсыг замбраагуй болгосон гол буруутан, нийслэл хотыг жинхэнэ төлөвлөлтгүй заваан болгож хотжилт. Орон нутгийн зааг ялгааг угуй хийж хотын хөгжлийг засагдахгуй болтол үгүй хийсэн арчаагуй новш. маш боловсролгуй арчаагуй амьтан.

Зочин (103.229.120.74)
2018-05-21 15:44:34
Энэ нөхөр аавтай нь ах дүүсшт!!!!

bold (202.70.43.234)
2018-05-21 15:43:59
ene hulgaICH EHNER HUUHDIINHEE NUURIIG YAAJ HARDAG BAINAA,HUDALCH,HULGAICH,URVAGCH,MONGOLIN DAISAN,UHEJ DALD OROOSOI.

Ганц л юм хэлье! (202.179.31.6)
2018-05-21 15:43:07
60 тэр бум

Зочин (27.123.214.125)
2018-05-21 15:39:30
Үнэн ярьж байна уу. Үнэн үү. Муур багш.

Зочин (27.123.212.132)
2018-05-21 15:36:54
Пялдага Солонгыг чи Цэцэд дэвшvvлж байгаа бол, Женкод ялагдахаас яахав, Женко ялсан нь зев байжээ. Чи балай луухаан авгайг дэвшvvлбэл Элбэгдоржид белдегдvvлсний чинь баталгаа даа.

Зочин (202.170.80.25)
2018-05-21 15:36:32
uursduu avch avchaad odoo huulia changatgana ch geh shig

үл итгэгч (112.72.11.111)
2018-05-21 15:28:18
Танд одоо итгэх хүн байтгуай нохой ч байхгүй...гэмгүй царайлсан худалч новш

шаа (27.123.214.103)
2018-05-21 15:23:48
Чамд хун итгэх уу ааааааан худалч хулгайч

Зочин (64.119.23.14)
2018-05-21 15:23:08
Яаж ичихгүй үг хэлж зогсдог байна вэ энэ нөхөр .Ичих нүүрэндээ иэлэгнаасан хүний сонгодог жишээ, авилгачин шүү дээ

Зочин (73.59.56.146)
2018-05-21 15:20:33
Гэмгүй царайлсан долир чи өөрөө улаан авилгач биз дээ

ГАЙ ГАМШИГ (112.72.14.248)
2018-05-21 15:16:47
М.ЭНХБОЛД ИЧИЖ АМЬДРААСАЙ БИЛЭЭ.ӨӨРӨӨ БҮХ АВИЛГА, ГАЗРЫН НАЙМАА, АЛБАН ТУШААЛ ЖАРАН ТЭРБУМААР ЗАРАХ БҮХ МУУ БҮХЭН ШИНГЭСЭН.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-06-20 19:08:35 - Нийслэл
Цагаан даваа чиглэлийн 3 км автозамыг ашиглалтад хүлээн авлаа
2018-06-20 18:57:38 - Нийслэл
Өнгөрсөн жил 629 хүүхэд хурдан мориноос унаж, гурав нь хөгжлийн бэрхшээлтэй болжээ
2018-06-20 18:53:15 - Хууль
Гудамжинд шээсэн төрийн албан хаагчийн гэрээс хахуулийн 14 сая төгрөг олджээ
2018-06-20 18:47:12 - Шар
Хятадын нутгаас 120 сая жилийн өмнө амьдарч байсан үлэг гүрвэлүүдийн мөр олджээ
2018-06-20 18:35:50 - Энтертайнмент
“Тэнгэрийн ташуур” балет энэ сарын 23, 24-нд тайзнаа тавигдана
2018-06-20 17:47:43 - Гадаад
Сөүлийн их сургуульд суралцах монгол оюутны тоог нэмэгдүүлнэ гэв
2018-06-20 17:43:09 - Гадаад
АНУ НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлөөс гарахаа мэдэгдэв
2018-06-20 17:14:40 - Хууль
Б.Дашзэвэгийн гомдлыг хаалттай хэлэлцэж эхэллээ
2018-06-20 16:55:28 - Боловсрол
МУИС-ийн элсэлтийн бүртгэл БААСАН гарагаас эхэлнэ
2018-06-20 16:06:18 - Орон нутаг
Орхон аймгийн паркийн зарим тоглоом эвдэрч, цуурсан байжээ
2018-06-20 16:05:48 - Орон нутаг
Д.Болд: БНХАУ-ын хил дээр гацсан 80 гаруй иргэнийн асуудлыг шийдэж, хил нэвтрүүлсэн
2018-06-20 16:01:52 - Шар
Н.Цэрэнбат: Цэвэрхэн наадацгаая
2018-06-20 15:56:39 - Эрүүл мэнд
Ходоодны хорт хавдрыг эрт илрүүлэхэд Солонгос эмч нартай хамтарна
2018-06-20 15:48:35 - Улс төр
Л.Оюун-Эрдэнэ: М.Энхболдод албан тушаалаасаа татгалзах шаардлагыг албан ёсоор хүргүүлнэ
2018-06-20 15:48:17 - Спорт
Энэ сарын 23-нд спорт заалууд үнэгүй үйлчилнэ
2018-06-20 15:39:15 - Орон нутаг
Ховд аймагт элэг тайрах хагалгаа хийжээ
2018-06-20 15:22:21 - Энтертайнмент
Холливуд стандартыг Монголд нутагшуулах анхны төсөл The Mongolian Connection
2018-06-20 15:02:57 - Хууль
Ирэх оны гуравдугаар сарын 1-нээс нэг удаагийн уут хэрэглэхийг хориглолоо
2018-06-20 15:00:27 - Эрүүл мэнд
Энэ оны эхний таван сарын байдлаар 16604 хүүхэд мэндэлжээ
2018-06-20 14:58:12 - Орон нутаг
Замын-Үүд боомт хэвийн ажиллаж эхэллээ
2018-06-20 14:36:05 - Улс төр
“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийг УУХҮЯ хариуцна
2018-06-20 14:33:34 - Эрүүл мэнд
Төрсний дараах солиорол гэх эмгэгтэй 21 эх эмчлүүлжээ
2018-06-20 14:31:35 - Энтертайнмент
Б.Нармандах: Өөрийн бүтээсэн үлгэрийн номоороо дэлхийд танигдахыг хүсч байна
2018-06-20 14:27:09 - Улс төр
Д.Сугар: Цэцийн гишүүнээc чөлөөлөгдсөнөөс хойш ямар ч мэдүүлэг өгөөгүй
2018-06-20 14:26:51 - Хууль
ЦЕГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна
2018-06-20 13:19:27 - Улс төр
Ц.Цогзолмаа: 79-р сургуулийн захиралд хариуцлага тооцно
2018-06-20 13:18:59 - Эдийн засаг
Хөдөлмөрийн бүтээмж 2.3 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ
2018-06-20 13:17:23 - Спорт
Б.Мөнгөнтуул олон улсын эмэгтэй мастеруудыг тэргүүллээ
2018-06-20 13:13:02 - Улс төр
Ч.Хүрэлбаатар: Засгийн газар ААНОАТ-ын тухай хуулийн төслийг дахин өргөн барина
2018-06-20 13:07:36 - Спорт
Х.Баянмөнх: Допингийн шинжилгээ 16 жил "Аварга" дээд сургуулийн мэдэлд байлаа
2018-06-20 13:05:31 - Улс төр
Д.Сумъяабазар: Тавантолгой төслийг УИХ-д яаралтай дэгээр өргөн барина
2018-06-20 13:03:18 - Байгаль Орчин
Д.Эрдэнэчулуун: Хар усан тохойд 1080 модон суулгацтай суварга босгоно
2018-06-20 12:54:54 - Орон нутаг
Хаврын тариалалт дуусах шатандаа явж байна
2018-06-20 12:54:11 - Гадаад
Хойд Солонгосын дайны үед амь үрэгдсэн АНУ-ын албаны 200 хүртэлх албан хаагчийн үлдсэнийг буцаан авчирна
2018-06-20 12:41:29 - Хууль
Эртний эдлэл хууль бусаар хил давуулах гэж байжээ
2018-06-20 12:40:02 - Хууль
“Ландага” Ё.Батцэнгэл, “шош” Н.Ариунгэрэл нарт 6-11 жилийн хорих ял оноов
2018-06-20 12:35:56 - Спорт
Х.Баянмөнх аварга допингийн асуудлаар АТГ-т хандлаа
2018-06-20 12:24:41 - Нийслэл
Нийслэлийн 15 гудамжны сул шороон хөрстэй талбайг хатуу хучилттай болголоо
2018-06-20 12:13:41 - Шар
"Батальоны коммандер" анхны монгол
2018-06-20 12:02:04 - Шар
Иргэдийн картын мэдээллийг ашиглан АТМ-аас мөнгө авч байжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-06-20 09:32:52 - Орон нутаг
ЗАМЫН-ҮҮД: Цагдаа нар иргэний хүзүүг хугалж, долоон хүн бэртээжээ
2018-06-19 15:37:51 - Орон нутаг
Монгол жолооч нар Замын-Үүдэд хил хааж жагсаж байна
2018-06-20 09:20:47 - Хууль
А.Янжинхорлоо: БНСУ-ын иммигрэйшн хүйтэн өрөөнд хоёр жаахан хүүхэдтэй минь хамт 15 цаг байцаасан
2018-06-19 10:25:00 - Хууль
Хөлбөмбөг тоглож байсан 11 настай хүү амиа алдсан хэрэг гарлаа
2018-06-19 09:03:22 - Улс төр
МАН-ын залуус МАНДТУГАЙ
2018-06-19 12:01:38 - Боловсрол
Яармагийн гүүрэн дээр осол гарч, хүүхдүүд ЭЕШ-аасаа хоцорчээ
2018-06-17 13:28:40 - Нийслэл
Том оврын автобус бетон зуурмагийн машинтай мөргөлдсөн осол гарав
2018-06-18 09:11:42 - Улс төр
Оюутолгойн захирал асан Камерон МакРейн УИХ-ын гишүүдэд илгээсэн ЛОББИДОХ захидал
2018-06-19 17:00:12 - Шар
И Мён Багийн бие муудаж, хана түшин явж байна
2018-06-17 16:34:12 - Орон нутаг
Хоёр настай хүүхдээр даага унуулж уралдуулсан эцэг, алдарт уяач нарт арга хэмжээ авчээ