Нийслэлчүүдийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд Бээжин хотын туршлагыг судална

Түгээх    
2018-05-22 13:04:50 - Нийслэл

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Ардын төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дарга ноён Ли Вэйн урилгаар НИТХ-ын дарга С.Амарсайхан тэргүүтэй НИТХ-ын төлөөлөгчид 2018 оны 5 сарын 14-16-ны өдрүүдэд Бээжин хотод ажлын айлчлал хийлээ.Айлчлалын эхний өдрийн өглөө  Бээжин хотын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дарга ноён Ли Вэй, Бээжин хотын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны  орлогч дарга  ноён Жан Чанг,  Бээжин хотын Байгаль хамгаалах газрын дарга хатагтай Ли Чжао Хуа нарын албаны хүмүүс НИТХ-ын дарга С.Амарсайхан тэргүүтэй  төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр Бээжин хотын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны дарга ноён Ли Вэй НИТХ-ын дарга С.Амарсайханд хандаж өөрийн урилгыг нь хүлээн авч, Бээжин хотод хүрэлцэн ирсэнд талархсанаа илэрхийлэн, Бээжин хотод тавтай зочлохыг уриад хоёр хотын найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд та бүхний энэ удаагийн айлчлал чухал үүрэг гүйцэтгэх болно  гэдгийг онцлон тэмдэглэлээ.

Ноён Ли Вэй хэлсэн үгэндээ “БНХАУ-ын төр засгийн газраас баримталж буй “Нэг бүс-Нэг зам” санаачилга болон Монгол улсын засгийн газрын “Хөгжлийн зам” бодлогыг хэрэгжүүлэх чиглэлд та бид хамтран ажиллах нь чухал юм. Энэ хүрээнд хоёр хотын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх хүсэлтэй байна. Бээжин хотын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын байнгын хороо болон НИТХ нь өөр өөрийн хотуудын бодлогыг тодорхойлох, хотын хөгжлийн эрх зүйн гол баримт бичгүүдийг гаргадаг гэдгээрээ адил төстэй байгууллагууд юм. АТИХБХ нь 686 хурлын төлөөлөгчтэй, 57 тэргүүлэгчтэй, 2-3 сар тутамд тэргүүлэгчдийн хурал хуралддаг, чуулган нь жилдээ 1-2 хуралддаг.

Энэ удаагийн айлчлалаар та бүхэн манай хотын үйлдвэрлэл үйлчилгээ, санхүү эдийн засаг, хурдацтай хөгжиж байгаа дүүргүүд болон Бээжин хотын худалдаа эдийн засгийн чөлөөт бүс, байгаль орчин хамгааллын газар болон тээврийн зохицуулалтын хорооны үйл ажиллагааг судлан танилцах хүсэлтээ илэрхийлснийг би хувьдаа сонсоод эдгээр чиглэлд Улаанбаатар хот ихээхэн анхаарч ажиллаж байгаа гэж ойлголоо. Эдгээр чиглэлд Бээжин хотын АТИХБХ бодлогын олон зохицуулалт хийж, цөөнгүй баримт бичгүүдийг батлан гаргасан.  Хүн ам төвлөрсөн их хотыг дагалдан бий болдог агаарын бохирдол, усны хэрэглээний зохицуулалт, хог хаягдлын менежментийн талаар бидний хуримтлуулсан туршлага багагүй бий.

Дэд бүтцийн хөгжлийн хүрээнд хоёр хот харилцан ашигтай хамтын ажиллагааг эрхэмлэхийг бид чухалчилж байна. Бээжин-Улаанбаатар хоёр хот нь хөрш зэргэлдээх хоёр улс орны нийслэлийн хувьд эдийн засаг, нийгэм, соёл урлаг, аялал жуулчлалын салбарт нягт хамтран ажиллах боломж дүүрэн байна гэж үзэж байна. Дэд бүтэц, техник технологи, инженер байгууламжийн чиглэлээр манай хот тодорхой амжилтуудыг гарган ажиллаж байна. Энэ чиглэлийн туршлагаас та бүхэнтэй  хуваалцахдаа бид баяртай байх болно. Бээжин хот бол 21 сая хүн амтай их хот. Иймээс томоохон хотуудад тулгардаг бэрхшээл хүндрэлүүд Бээжин хотод ч мөн тулгарч байна. Эдгээрээс хамгийн хүндрэлтэй асуудал бол авто замын түгжрэл болон агаарын бохирдлын асуудал юм.

Бидний зүгээс авто замын түгжрэлийг бууруулах, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах чиглэлд авч хэрэгжүүлж ирсэн арга хэмжээ, туршлагаасаа та бүхэн хуваалцахад бэлэн байна. Дараагийн нэг асуудал бол хоёр хотын хувьд соёл хүмүүнлэгийн солилцооны үйл ажиллагааг өргөжүүлэх, хоёр улсын ард түмний соёл уламжлалыг харилцан таниулах зэрэг ажил  юм. Хятадын ард түмний дунд  “Холын хамаатнаас ойрын хөрш илүү дээр” гэдэг зүйл үг бий. Хоёр улсын газарзүйн ойр байршил нь эдийн засгийн харилцан хамтын ажиллагааг харилцан үр ашигтай хөгжүүлэх давуу тал юм” гэв.

НИТХ-ын дарга С.Амарсайхан Бээжин хотын Ардын Төлөөлөгчдийн Их хурлын Байнгын хорооны  дарга ноён Ли Вэй болон албаны бусад хүмүүст хандан “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын ИТХ-ын дарга, төлөөлөгчдийг найрсаг дотноор угтан авч буйд талархсанаа илэрхийлээд “Энэ удаагийн айлчлалд НИТХ-ын зүгээс оролцож байгаа нь хоёр орны Засгийн газрын стратегийн иж бүрэн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөн хүрээнд харилцан үр ашигтай хөгжүүлэхэд өндөр  ач холбогдол өгч байгаагийн илэрхийлэл гэж та бүхэн ойлгож болно.

Уул усаар холбогдсон хоёр улсын хувьд харилцан ашигтай хамтын ажиллагааг бүх салбарт өргөжүүлэхийг бид зорьж байна. Эдийн засаг, эрүүл мэнд,  соёл, боловсрол, нийгэм хүмүүнлэгийн бүхий л  салбараар идэвхтэй хамтын ажиллагаа өрнөж байгаа нь хоёр улсын найрамдалт харилцааг бэхжүүлж, улам хөгжүүлэхэд чухал үүрэгтэй. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын иргэд оршин суугчдын тоо нэмэгдэж, хот хурдацтай хөгжиж байгаатай зэрэгцэн авто замын түгжрэл, агаар орчны бохирдол улам нэмэгдэж байна. Энэ удаагийн айлчлалаар бид Бээжин хот авто замын ачаалал, агаарын бохирдлыг бууруулсан туршлагаас судлахаас гадна хотын эдийн засгийн чадавхын үндсэн суурь нь болсон Санхүү эдийн засгийн чөлөөт бүсийн үйл ажиллагаатай танилцах боломж олгосон та бүхэнд талархал илэрхийлье.

Бээжин-Улаанбаатар хот 2014 онд ах дүүгийн найрсаг харилцаатай хот болсон. Бидний хувьд хоёр хотын хамтын ажиллагааг улам эрчимжүүлж,  тэр хүрээнд харилцан хамтын ажиллагааг шинэ шатанд өрнүүлэх зорилгоор өнөөдрийн айлчлалыг хийж байна. Миний бие НИТХ-ын даргын ажлаас гадна Улаанбаатар хотын ГХУСАЗЗ-ийн даргын ажлыг давхар хашдаг. Энэ хүрээнд Бээжин хотын Нийгмийг аюулаас хамгаалах байгууллага, тэр дундаа Бээжин хотын авто зам, олон нийтийн аюулгүй байдлын нэгдсэн удирдлага хяналтын төв болон Бээжин хотын ухаалаг хотын шийдлүүдтэй үйл танилцах сонирхолтой байна ” гэв. Үүний дараагаар НИТХ-ын дарга С.Амарсайхан тэргүүтэй НИТХ-ын төлөөлөгчид Бээжин хотын Нийгмийг аюулаас хамгаалах газрын Хяналтын нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцаж, тус газрын удирдлагуудтай хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Г.ИТГЭЛ 



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 11

Ийм дэий мөнгө гарзадсан томилол (64.119.23.171)
2018-05-22 23:29:01
Бээжин дэлхийн хамгийн бохир хотод гэж байхад юу үзэх вэ? Томилолт нүдээ олох нь зөв. Сайнбодож байгаад оновчтой сонголт хий. Улаанбаатарын хувьд хотыг чийгшүүлэх л чухал Дендрологичоос асуу мод тарихыг түүний хэлснээр хийхэд л болно. Зарим хотод туршлага судлах төвшинд УБ хүрээгүй байхад юу үзэх вэ? Хотын Захиргааны ажилын хүмүүс минь гэгээрмээр биш үү

иргэн (112.72.14.106)
2018-05-22 18:58:53
БЭЭЖИН ТА НАР ШИГ УСАН ТОЛГОЙНУУДАД АХАДНА , ЮУ Ч ОЙЛГОХГУЙ

Зочин (223.10.143.125)
2018-05-22 15:21:14
1-3 jil amidarch baij nariin medne. 2 honogiin dotor yu ch sudalj chadahgui

Зочин (223.10.143.125)
2018-05-22 15:21:14
1-3 jil amidarch baij nariin medne. 2 honogiin dotor yu ch sudalj chadahgui

getsuudee (219.142.99.28)
2018-05-22 15:04:29
Улаанбаатрын удирдлагууд америк явж эргүүтэж байснаас энэ нь дээр дээ. Одоо хөххот, эрээнээс суралц

getsuudee (219.142.99.28)
2018-05-22 15:04:24
Улаанбаатрын удирдлагууд америк явж эргүүтэж байснаас энэ нь дээр дээ. Одоо хөххот, эрээнээс суралц

Зочин (202.72.245.209)
2018-05-22 14:28:13
СУДАЛЖ МУДАЛЖ ЦАГ ҮРЭЭД ЯАХ ЮМ БЭЭ ШУУД Л ДАГУУЛ ХОТ НЬ БОЛЧИХ

Зочин (124.158.124.237)
2018-05-22 14:24:25
urd zugiin ugshiltai nam

Зочин (64.119.19.224)
2018-05-22 13:28:27
ЭРЭЭНЭЭС СУДАЛ.

Руугаа (27.123.212.140)
2018-05-22 13:25:15
Новшууд туршлага судалж байна гээд татвар төлөгчдийн мөнгөөр мөнч их зугаалж янхантах юмаа

Руугаа (27.123.212.140)
2018-05-22 13:24:56
Новшууд туршлага судалж байна гээд татвар төлөгчдийн мөнгөөр мөнч их зугаалж янхантах юмаа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2019-01-20 15:03:46 - Эдийн засаг
Монгол Улс 436.7 сая ам.долларын хүнсний бүтээгдэхүүн импортолжээ
2019-01-20 14:40:12 - Байгаль Орчин
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө хүйтний эрч суларна
2019-01-20 13:15:11 - Эдийн засаг
Өнөөдөр 225 сая төгрөгийн азтан тодорно
2019-01-20 12:50:22 - Нийслэл
Цэргийн бүртгэл маргааш дуусна
2019-01-20 12:44:39 - Орон нутаг
Нийт нутгаар өвөлжилт хэвийн байна
2019-01-20 12:30:07 - Нийслэл
“Насны хишиг”- ийг өнөөдрөөс эхлэн олгоно
2019-01-20 12:21:38 - Хууль
Гэртээ орох гэж явсан эмэгтэйг орцонд нь зодож, дээрэмдсэн этгээдийг баривчилжээ
2019-01-19 14:05:38 - Нийслэл
Маргааш НӨАТ-ын сугалааны тохирхол явагдана
2019-01-19 13:44:48 - Орон нутаг
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гахайн мялзан өвчин гарчээ
2019-01-19 13:21:34 - Нийслэл
Цэргийн бүртгэл энэ сарын 21-ний өдөр дуусна
2019-01-19 12:51:44 - Орон нутаг
Цагааннуурт өвөлжилт хүндэрч, цаатан иргэд оторт гарчээ
2019-01-19 12:32:39 - Энтертайнмент
Олон улсын цохивор хөгжмийн наадамд монгол хөгжимчин түрүүлжээ
2019-01-19 12:16:16 - Нийслэл
Хэвийн боовны үнэ өнгөрсөн жилээс 470 төгрөгөөр өсчээ
2019-01-19 11:42:34 - Хууль
Цахим сүлжээнд “Зээл, виз гаргана” гэх зараар иргэдийг залилах болжээ
2019-01-19 11:33:11 - Боловсрол
БСШУСЯ-аас дараах аймгуудын сурагчдын амралтыг сунгалаа
2019-01-19 10:37:42 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
2019-01-19 10:28:33 - Энтертайнмент
М.Нандин: Өвөрмонголд Чингис хааны өлгий нутагт очиж мөрөө үлдээгээд, духаараа газарт нь мөргөхсөн гэх хүсэлтэй хүн олон
2019-01-19 10:21:20 - Хууль
З.Хүрэлсүх: Талийгаачийн аав хүүгийнхээ хэргийг хэрхэн шийдэгдэхийг харж чадаагүй өнгөрсөнд харамсаж байна
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-19 09:49:13 - Эрүүл мэнд
Ж.Гантулга: Тамхинаас гарахын тулд мэргэжлийн эмчид хандах нь маш зөв алхам
2019-01-19 09:46:58 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед ТАВ хүртлэх насны хүүхдийн ЭНДЭГДЭЛ нэмэгджээ
2019-01-19 09:30:48 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2019-01-18 18:12:58 - Нийслэл
Улаанхуарангийн эцэст нийтийн тээврийн автобус шатжээ
2019-01-18 17:26:39 - Шар
Н.Төгсцогтын тулааныг NTV телевиз албан ёсны эрхтэй ШУУД дамжуулна гэв
2019-01-18 16:08:36 - Хууль
Хурд хэтрүүлсэн зөрчил нэг цагийн дотор 10-15 бүртгэгджээ
2019-01-18 15:55:59 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд нэмэлтээр ор байршууллаа
2019-01-18 15:41:39 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа аймгийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулав
2019-01-18 15:38:35 - Спорт
Какүрюү М.Ананд энэ сарын башёг орхилоо
2019-01-18 15:36:18 - Нийслэл
Дүүргийн эмнэлгүүдэд түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өглөө
2019-01-18 15:35:00 - Улс төр
Б.Гарамгайбаатар, Ч.Энхтайван нар Хэнтийн АН-ын хорооны даргыг дүрмийн бус аргаар авахаар завдаж эхэлжээ
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-18 14:48:12 - Орон нутаг
Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо
2019-01-18 14:43:44 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
2019-01-18 14:40:29 - Нийслэл
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хурал боллоо
2019-01-18 14:23:36 - Эдийн засаг
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж 10 хувь болгожээ
2019-01-18 14:17:53 - Нийслэл
Гудамж талбайн гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг хангахыг үүрэгдлээ
2019-01-18 14:10:42 - Эдийн засаг
IPO давалгааг хэрхэн оновчтой ашиглах вэ
2019-01-18 14:10:38 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд иж бүрэн тоноглогдсон 10 түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
2019-01-18 14:04:50 - Хууль
Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлов
2019-01-18 12:05:42 - Орон нутаг
Үхсэн мэрэгч амьтны сэг зэмэнд хүрэхгүй байхыг анхаарууллаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-19 10:21:20 - Хууль
З.Хүрэлсүх: Талийгаачийн аав хүүгийнхээ хэргийг хэрхэн шийдэгдэхийг харж чадаагүй өнгөрсөнд харамсаж байна
2019-01-18 08:00:28 - Улс төр
М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх бичигт гишүүдээр ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-18 07:56:50 - Гадаад
Оросын зөн билэгтнүүдэд залилуулсан Монголчууд хохирлоо барагдуулах хуулийн үндэслэл бий
2019-01-18 10:09:20 - Спорт
ДАКАР РАЛЛИ: Ө.Бямбацогт, Ө.Бямбадэлгэр нар түүхэн амжилт үзүүллээ
2019-01-18 14:43:44 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
2019-01-18 15:35:00 - Улс төр
Б.Гарамгайбаатар, Ч.Энхтайван нар Хэнтийн АН-ын хорооны даргыг дүрмийн бус аргаар авахаар завдаж эхэлжээ
2019-01-19 10:28:33 - Энтертайнмент
М.Нандин: Өвөрмонголд Чингис хааны өлгий нутагт очиж мөрөө үлдээгээд, духаараа газарт нь мөргөхсөн гэх хүсэлтэй хүн олон