С.Батболд “Хөгжлийн алтан гурвалжин бодлого” хэрэгжүүлнэ

Түгээх    
2018-05-22 13:36:51 - Нийслэл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын санаачлагаар “Алтан гурвалжин-Хөгжлийн бүс” зөвлөлдөх уулзалт өнөөдөр боллоо. Уулзалтын гол зорилго нь Улаанбаатар хотын төвлөрлийг задалж, хүний нөөц, ажиллах хүчний ашиглалтыг сайжруулах, эдийн засгийн болон захиргааны арга хэрэгслийг ашиглан Төвийн бүсэд зэрэгцэн орших Төв, Сэлэнгэ, Булган аймаг, Дархан, Эрдэнэт хотын хамтын ажиллагааны хүрээнд олон улсын хөгжлийн чиг хандлага, суурин газруудыг бүсчлэн хөгжүүлэх “Алтан гурвалжин” загвараар манлайлсан хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд оршиж байна. Энэхүү “Хөгжлийн алтан гурвалжин” бодлогыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд санаачилсан бөгөөд Монгол улсад жишиг болсон бүс нутгийн хөгжлийн бодлого хэрэгжүүлэх энэ тэргүүний  зорилт тавьсан байна.

Тэрбээр хэлэхдээ “Улаанбаатар хотын хүн амын улсын дүнд эзлэх хувь 1990 онд 26 хувь байсан бол 2017 онд 47 хувь болж өссөн. Нийслэлийн Засаг даргын захирамжаар хүн амын шилжилт хөдөлгөөнийг 2017 оноос хязгаарлаж эхэлсэн нь үр дүнгээ өгч, жилд дунджаар 30 мянган хүн шилжиж ирдэг байсан бол 20 мянгаар буураад байна. Гэсэн хэдий ч нийслэлийн хүн амын өсөлтийн 56 хувийг хүн амын шилжилт хөдөлгөөн эзэлж, хүн амын нягтрал 286 байгаа нь улсын дунджаас 150 дахин өндөр үзүүлэлт бөгөөд энэхүү төвлөрлөөс үүдэлтэй агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл үүсэх, дэд бүтцийн ачаалал ихсэх, нийгмийн үйлчилгээний хүчин чадал зэрэг асуудлууд зохистой хэмжээнээсээ 2-3 дахин хэтэрсэн нь анхаарал татсаар, төрийн байгууллагууд хөрөнгө, хүчээ эдгээр асуудлыг шийдэхэд зориулсаар байна. Төвлөрлөөс үүдэлтэй агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл үүсэх, дэд бүтцийн ачаалал ихсэх, нийгмийн үйлчилгээний хүчин чадал зэрэг асуудлууд зохистой хэмжээнээсээ 2-3 дахин хэтэрсэн нь анхаарал татсаар, төрийн байгууллагууд хөрөнгө, хүчээ дээрх асуудлыг шийдэхэд зориулсаар байна. Ийм нөхцөлд өнөөдөр мөрдөгдөж байгаа хууль тогтоомж, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал болон Нийслэлийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд “Хөгжлийн алтан гурвалжин” бодлогыг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, ажлын хэсэг байгуулан 2 сарын турш идэвхтэй ажилласан” хэмээн онцлон тэмдэглэсэн юм. Улаанбаатар хот, таван аймгийн удирдлагын багаас бүрдсэн ажлын хэсэг 2 сарын хугацаанд идэвхтэй ажилласанаар “Хөгжлийн алтан гурвалжин” бодлогын хүрээнд хамтран ажиллах төсөл, хөтөлбөрүүдээ тохироод байгааг аймгийн удирдлагууд илтгэл, танилцуулгадаа онцолж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Монголын улсын нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн чиг хандлага” сэдвээр үндсэн илтгэл тавьж, Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал,  Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат,  Орхон аймгийн Засаг дарга  Д.Батлут,  Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа нар аймаг орон нутгийн хөгжлийн танилцуулга болон “Хөгжлийн алтан гурвалжин”-д нэгдэж байгаа бодлогуудаа танилцууллаа.

Тухайлбал, Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат хэлэхдээ “Арьс ширний үйлдвэрүүдийг тус аймагт төвлөрүүлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх боломжтой. Ингэснээр  25 мянган хүний ажлын байрны асуудал яригдахын зэрэгцээ арьс шир боловсруулалтаараа тэргүүлэгч үйлдвэрүүдийн түүхий эд ч төвөггүй нийлүүлэгдэнэ. Мөн Улаанбаатар хотыг эрүүл хүнсээр хангах ажилд Дархан-Уул аймаг манлайлан оролцох боломж бий” гэдгийг онцоллоо.

Сэлэнгэ аймгийн Засаг даргын орлогч Б.Нарантуяа хэлэхдээ “Төвийн бүсийн 5 аймаг, Улаанбаатар хотыг төмс, хүнсний ногоогоор 100 хувь хангах бодлого барина. Мөн ХААИС-ийн зарим салбар сургуулийг Сэлэнгэ аймагт шилжүүлэх, онол практикийг газар дээр нь хослуулах, тээвэр ложистикийн сүлжээг хөгжүүлэх өргөн боломж бий” гэдгийг ч тодотгож байна.

Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут “Эрдэнэт хот хөгжлийн шинэ бодлого, төлөвлөлт хийж байна. Шинэ хороолол барих, сургууль цэцэрлэгийн хүртээмж нэмэгдүүлэх,  Эрдэнэт үйлдвэртээ түшиглэсэн  уул уурхайн болон  Шинжлэх ухаан технологийн сургуулиудыг хөгжүүлэх боломжтой” гэж онцоллоо.

“Хөгжлийн алтан гурвалжин” бодлогыг санаачилсан хотын дарга С.Батболдод талархаж байгаагаа илэрхийлж, цаашид хэлэлцэж, шийдвэрлэсэн төсөл хөтөлбөрүүдээ ажил хэрэг болгоход аймаг, орон нутаг төсөв, төлөвлөгөөнөөс эхлэн анхаарна хэмээн аймгийн удирдлагууд хэлсэн юм.

“Алтан гурвалжин-Хөгжлийн бүс” зөвлөлдөх уулзалтад Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Амарсайхан оролцож, үг хэллээ. Улаанбаатар хотод өнөөдөр тулгамдаж байгаа асуудал их. Өнөө, маргаашаа аргацаасан бодлогоор хотоо хөгжүүлэх биш шинэ хөгжлийн төлөвлөлт гаргах нь нэн чухал байсан.  Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч  С.Батболд санаачлан “Хөгжлийн алтан гурвалжин” бодлого дэвшүүлж байгааг НИТХ бүхий л талаар дэмжин ажиллана. Нийслэл хотын хөгжлийн амин чухал асуудал болсон төвлөрөл, түгжрэл, агаар орчны бохирдлыг бууруулах, шинэ төлөвлөлтийг оновчтой хэрэгжүүлэхэд “Хөгжлийн алтан гурвалжин бодлого” үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Аливаа ажлыг эхлүүлж, зориглон хийхэд бэлтгэл ажил маш чухал. Төвийн бүс нутгийг хөгжүүлэх, тэр дундаа Улаанбаатар хотын төвлөрөлийг сааруулах, оновчтой зохион байгуулалт, төлөвлөлт хийхэд Дархан, Эрдэнэт хот болон төмөр замын дагуух бүс нутгуудын харилцаа, хамтын ажиллагаа чухал юм. Монгол улс бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын талаар олон жил ярьж, бичиж, хуульчилж ирлээ. Хэрэгжсэн нь чин үнэндээ алга байна. Харин бидний хувьд “Хувьсгалын тохироо бүрдлээ” гэдэгчилэн хамтын ажиллагаагаа тэлэх, харилцан оновчтой, хүнээ дээдэлсэн, төрийн үйлчилгээг хүргэсэн, байгаль экологио хамгаалсан, төвлөрлийг сааруулсан бодлого хэрэгжүүлэх цаг нь иржээ. Энэ бол түүхэн өдөр. Хэдэн дарга нар цуглаад нэг асуудлын талаар хий дэмий яриад гараагүй.  2 сарын турш ажлын хэсэг ажиллаж, харилцан зөвшилцөж, хамтын ажиллагааны гараагаа эхлүүллээ. “Хөгжлийн алтан гурвалжин” бодлого Монгол улсад үлгэр жишээ бүсчилсэн хөгжлийн бодлого байх болно гэдэгт санаачлагчийн хувьд би итгэлтэй байна гэсэн юм.

“Хөгжлийн алтан гурвалжин”-д нэгдэж байгаа аймгууд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдтой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн хэрэгжилтийг хангахад нийслэл, аймгуудын Тамгын газар анхааран ажиллах юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 16

ulaanbaatariin emegtei (77.87.224.99)
2018-05-23 11:45:00
UB iin niitiin teewer, jorlon, muu usiig yanzlaagui baij, yum hiij bg dur esgeed huraldsan bolood elii balai yum sedeed l

тавна (108.68.95.109)
2018-05-23 00:40:28
зов хамтраад давшаад бай !!!!!!хурдтай л ажилла???Аймгуудын бусчилсэн хогжил яасан бэ .бусийн товийг багцаар нь хогжуулнэ мон ч олон жил ярьсандаа????засаг минь дээ !!!!!!!!

Зочин (122.201.21.244)
2018-05-22 23:11:59
Улаанбаатараа гэр хорооллоо нүхэн жорлонгоо олигтой сайн агуулж явж чадахгүй байж Дархан Эрдэнэтийг хөгжүүлнэ гэж худлаа бүлтрээд яахав дээв Нэртэйгээр нь алслагдсан аймгуудыг хөгжүүлнэ гээч

Зочин (202.72.245.122)
2018-05-22 17:39:13
Эхлээд єєрсдєє хотын соёлтой иргэд болцгоо.Єєрсдийгээ хичээ.

БУХИМДСАН ЗОЧИН (203.91.115.38)
2018-05-22 16:04:26
Хөгжилтэй алтан гургалдай минь донгодохоо больж үз.Ёстой шаана биз. Дандаа ингэх гэж байна, тэгэх гэж байна гэж ирээдүй цагт ярьна. яагаад хийсэн бүтээсэн зүйлгүй улсууд юугаа ярихав дээ. Хотын хөгжлийн 3 амин сүнс байдаг. 1. Усан хангамж 2. Эрчим хүчний хангамж 3. Нийтийн тээврийн хангамж Ундуй Сундуйгийн Алтан гурвалжинд эдгээрийг хөгжүүлэх тухай нэг үсэг ч алга. Сайхан нэрнээс өөр авах юм алга. Түй

Зочин (103.229.122.115)
2018-05-22 15:15:34
Монгол улсын Засгийн газар ямар бодлого байна.Дуртай аймгийн дарга нь аймгуудыг хэсэгчилэн бүлэг болгоод таслаж аваад гэнэт санаандаа орсоноо хийдэг болсон уу. Тоглоом шиг

Зочин (103.229.122.115)
2018-05-22 15:09:46
"Алтан гурвалжин танил л арга байнаа. Төв аймгийн Засаг дарга Батжаргал гэгч нь одоогоос 10 иад жилийн өмнө Төв аймгийг Улаанбаатар хотод байгаа нутгийн иргэд , эрдэмтэн бизнесмэн нартай хамтран хөгжүүлэх Алтан гурвалжин хөтөлбөр гээд л ярьж л байсан. Батболд Төв аймагаас сонгогдсон Гишүүн гээд хөгжил эхэллээ гээд л байсан. Төв аймаг хөгжөөгүй л байна. Ажил хийсэн гэж л харагдах ядсан арга. Монгол улсын аймгууд санамж бичиг байгууллаад л... Ямар өөр улсын муж аймаг биш. Засгийн газар хаа байнаа Жүжиг л тоглох юмаа

Сувилагч (27.123.214.113)
2018-05-22 14:46:39
Наад гурвалжингийн чинь гадуур амьдардаг бол алтан биш болчих уу?

Зочин (202.72.245.209)
2018-05-22 14:26:29
НЭГ Л ЛООЗОН ЯРЬСАН ХИЙСЭН АЖИЛГҮЙ ХҮН БАЙХ ЮМ АА. ГОЁ ГАРЧИГ БОДОЖ ОЛОХОД ХАМАГ ЦАГАА ЗАРЦУУЛДАГ ЮМ БОЛОВ УУ ДАА

Зочин (150.129.141.79)
2018-05-22 14:25:00
ЖОРЛОН ШИГ АМАА ТАТАЦГАА, ХҮМҮҮС АЖЛАА ХИЙЖ БАЙНА, ТА НАР ШИГ ЛАЛАРУУДАД ЮМ БОЛГОН ТААЛАГДАХ АЛБАГҮЙ, ТӨРИЙН АЖИЛ ХИЙХ ГЭДЭГ ЧИНЬ ТА НАР ШИГ АМААРАА УНГАХЫГ ХЭЛДЭГГҮЙ ЮМ, ӨӨРСДӨӨ ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙЖ ХӨГИЙН НУСНУУД ЧИНЬ

Зочин (103.26.192.43)
2018-05-22 14:21:48
Яаж ч хичээгээд том бодлого дээр Батболдын бяд хүрэхгүй байна даа.

Зочин (27.123.212.137)
2018-05-22 14:20:33
Hoshnogo, suganuud yum hiilee yuu?

Зочин (66.181.180.251)
2018-05-22 14:13:51
БАТБОЛД ОО НЭГ Л ЮМ ХЭЛЬЕ ЗАЙЛ

Зочин (202.21.116.2)
2018-05-22 14:02:15
Зайсангийн газарт нь шунаад ХААИС-ийг нүүлгэнэ гэх юм. Толгой эрдэмтэд хөдөө нүүх үү?

зочин (64.119.26.185)
2018-05-22 13:53:21
Хөгжлийн алтан гурвалжин гуай тэгээд арис ширний угаах боловсруулах үйлдвэрээ дарханд хэзээ аваачих уу.хөрөнгө мөнгөн бгаа бол өнөөдөрөөс эхлэх үү.уул уурхайн чиглэлийн ШУТИС ийн эрдэнэт хотод байршуулах ХААИС ийн сэлэнгэ аймагт байршуулах хөрөнгө мөнгөн бгаа бол өнөөдөр эхлэх үү.ингэж үлгэр шиг юм 20 он хүртэл яриж бгаад зайлж үзээрэй дээ.хот төлөвлөлтгүй болчихоод одоо их сайхан юм ярих юм.хотын өмхий ус цахгаан дулааны асуудалаа дийлэхгүй хөрөнгө мөнгөгүй байж юунын алтан гурвалжин бэ.жинхэнэ толгойн хамуурсан нөхөр үү.с.батболдоо

зочин (64.119.26.185)
2018-05-22 13:53:08
Хөгжлийн алтан гурвалжин гуай тэгээд арис ширний угаах боловсруулах үйлдвэрээ дарханд хэзээ аваачих уу.хөрөнгө мөнгөн бгаа бол өнөөдөрөөс эхлэх үү.уул уурхайн чиглэлийн ШУТИС ийн эрдэнэт хотод байршуулах ХААИС ийн сэлэнгэ аймагт байршуулах хөрөнгө мөнгөн бгаа бол өнөөдөр эхлэх үү.ингэж үлгэр шиг юм 20 он хүртэл яриж бгаад зайлж үзээрэй дээ.хот төлөвлөлтгүй болчихоод одоо их сайхан юм ярих юм.хотын өмхий ус цахгаан дулааны асуудалаа дийлэхгүй хөрөнгө мөнгөгүй байж юунын алтан гурвалжин бэ.жинхэнэ толгойн хамуурсан нөхөр үү.с.батболдоо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-06-18 18:09:09 - Эдийн засаг
Баянхонгор, Дундговь аймагт алтны сорьцын лаборатори байгуулна
2018-06-18 17:59:06 - Энтертайнмент
“Яг түүн шиг-3” шоуны долоо дахь дугаарын ялагч О.Тэмүүжин болов
2018-06-18 17:31:41 - Эдийн засаг
Б.Лхагважав: Нийгмийн бүх ядуурал татварын зөв систем байгаагүйтэй холбоотой
2018-06-18 17:28:07 - Хууль
Тайванчуудын тусламжтайгаар хүүхэд хөгжлийн төвийг нээлээ
2018-06-18 17:11:26 - Хууль
Өнгөрсөн онд 540, энэ он гарсаар 163 хүн зам тээврийн ослоор амиа алджээ
2018-06-18 16:55:20 - Гадаад
Пентагон: АНУ тэргүүтэй эвсэл Сирийн Бу-Кемаль хотод агаараас цохилт өгөөгүй
2018-06-18 16:25:31 - Нийслэл
ХХААХҮЯ лаосчуудад 1000 хонь бэлэглэжээ
2018-06-18 16:25:24 - Гадаад
Японд газар хөдлөлтийн улмаас гурван хүний амь хохирч, бэртэж гэмтэгсдийн тоо 200 даваад байна
2018-06-18 15:51:23 - Нийслэл
Ц.Цолмон: “Орон орны парламентчид нэгдэгтүн” гэдэг зарчим хууль тогтоогчдын шинэ тэмүүлэл болж байна
2018-06-18 15:41:56 - Хууль
Сэтгүүлч Б.Дашзэвэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ
2018-06-18 15:29:14 - Спорт
Зуун буудалт даамын насанд хүрэгчдийн УАШТ болно
2018-06-18 15:17:59 - Хууль
“Камержуулалт-2” уралдааны хүрээнд 571 гаруй сая төгрөгийн 2530 хяналтын камер суурилуулжээ
2018-06-18 15:08:07 - Нийслэл
Худалдаа эрхлэгчдийн 80-90 хувь нь өдрийн зээлтэй
2018-06-18 15:01:29 - Эрүүл мэнд
Сувилагч Ж.Уранчимэг Энэтхэг улсыг зорилоо
2018-06-18 14:59:31 - Хууль
Б.Энхбат: БОАЖЯ-ны сайд асан Д.Оюунхоролыг шалгуулна
2018-06-18 14:49:40 - Нийслэл
Гэр хорооллын дахин төлөвлөлтийг яагаад зогсоосон талаар асуулга тавьжээ
2018-06-18 14:36:52 - Нийслэл
Мөнгөний нийгэмд биш, хүний нийгэмд амьдрахыг хүсэж байна гэлээ
2018-06-18 14:36:09 - Энтертайнмент
Наадмын тасалбарыг нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр борлуулна
2018-06-18 14:26:38 - Спорт
Буудлагын улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо
2018-06-18 14:22:37 - Улс төр
Саналын хуудас, техник хэрэгслийг хүргэх ажил эхэллээ
2018-06-18 14:20:13 - Орон нутаг
Үерийн улмаас Хутаг-Өндөр суманд 368 сая төгрөгийн хохирол учирчээ
2018-06-18 13:56:55 - Нийслэл
Зүүн хойд Азийн бүс нутгийн 18 хотын төлөөлөгчид чуулж байна
2018-06-18 13:52:46 - Улс төр
Б.Бат-Эрдэнэ: Төрийн баяр наадам хуулиараа зохион байгуулагдаад явна
2018-06-18 13:40:40 - Нийслэл
Налайхын уурхайг шууд хаана гэж ойлгож болохгүй
2018-06-18 13:40:09 - Хууль
Ц.Баттулга: “Хатан булаг” суманд хилийн тухай хууль зөрчигдөж байна
2018-06-18 13:24:17 - Улс төр
АН-ЫН БҮЛЭГ: Хаврын ээлжит чуулганыг дүгнэж, мэдээлэл хийнэ
2018-06-18 13:20:44 - Улс төр
А.Сүхбат: Б.Бат-Эрдэнэ аварга аа, бөхчүүдийг эвлэрүүлэхгүй байгаа үйлдлээ зогсоо
2018-06-18 13:17:38 - Эдийн засаг
Банк хоорондын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний “АВАРГЫН АЛТАН ЦОМ”-ын эзэн багаар 6 дахь удаагаа шалгарлаа
2018-06-18 13:06:59 - Шар
МУГЖ И.Одончимэг шилдэг эмэгтэй жүжигчнээр тодорчээ
2018-06-18 12:40:58 - Орон нутаг
САЙН МЭДЭЭ: Улаан Цутгалан урсаж эхэлжээ
2018-06-18 12:31:24 - Боловсрол
"Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь" хэвлэгджээ
2018-06-18 12:26:15 - Хууль
“Хуульчдын форум-2018” маргааш болно
2018-06-18 11:56:16 - Нийслэл
Зүүн Хойд Азийн хотын дарга нар Улаанбаатарт чуулж байна
2018-06-18 11:44:19 - Орон нутаг
Завхан аймгийн эмэгтэйчүүдийн уулзалт зөвлөгөөн боллоо
2018-06-18 11:41:09 - Нийслэл
Сэрэмжлүүлэг: 11 настай хүү тогтоол усанд живж амиа алджээ
2018-06-18 11:36:13 - Орон нутаг
Сураггүй болсон гурван иргэнийг хайж байна
2018-06-18 11:35:53 - Энтертайнмент
Морин хуурч Н.Жигжиддорж шинэ цомгийн нээлтийн тоглолтоо хийнэ
2018-06-18 11:25:13 - Орон нутаг
Булган-Түлүүгийн давааны авто замд хөдөлгөөнт эргүүлийг 24 цагаар ажиллаж байна
2018-06-18 11:20:46 - Нийслэл
НӨАТ: Таван сая төгрөгийн 26 азтан тодорлоо
2018-06-18 10:38:04 - Улс төр
Ерөнхийлөгчийн хоригийг байнгын хороо, чуулганаар хэлэлцэнэ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-06-15 10:34:52 - Байгаль Орчин
Дуу цахилгаантай бороо орно
2018-06-16 10:53:36 - Эрүүл мэнд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ гангараа биш, аюултай зэвсэг
2018-06-15 15:26:45 - Хууль
Саунд биеэ үнэлж байжээ
2018-06-16 11:13:02 - Улс төр
Хэнтийн нөхөн сонгуульд ХЭН ХЭН НЭР ДЭВШИХ ВЭ
2018-06-15 08:51:39 - Улс төр
А.Ундраа: М.Энхболд даргаас болоод намайг дуугарч чаддаггүй гэж хардах нь зохисгүй хэрэг
2018-06-16 13:58:41 - Нийслэл
Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт бие зассан залууг ажлаас нь чөлөөлжээ
2018-06-16 15:08:16 - Шар
Нэг ч гоол оруулаагүй Саудын Арабын хөлбөмбөгчид шийтгүүлнэ
2018-06-17 13:28:40 - Нийслэл
Том оврын автобус бетон зуурмагийн машинтай мөргөлдсөн осол гарав
2018-06-16 12:59:53 - Шар
Москвад Мексикийн хөгжөөн дэмжигчийн эд зүйлсийг хулгайлсан хоёр монгол иргэнийг саатуулжээ
2018-06-17 16:34:12 - Орон нутаг
Хоёр настай хүүхдээр даага унуулж уралдуулсан эцэг, алдарт уяач нарт арга хэмжээ авчээ