Д.Ган-Од: Монголчуудын зохион бүтээсэн шиг олон төрлийн модультай ухаалаг цүнх дэлхийд байхгүй

Түгээх    
2018-05-23 09:37:49 - Энтертайнмент

tsunh

-МОНГОЛ УЛСЫН ТӨР ШИНЭ ТЕХНОЛОГИ ШИНГЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮН ОЙЛГОДОГГҮЙ, УУЛ УУРХАЙ, НООС НООЛУУРАА Л ЯРЬДАГ-

Монгол инженерүүд сурагчдад зориулан ухаалаг цүнх зохион бүтээжээ. Уг цүнх нь хүүхдийн байрлал, цүнхний жин, биеийн дулааны мэдээллийг эцэг эхийн гар утсанд шууд хүргэнэ. Эцэг, эхчүүд хүүхдээ сургуульдаа очсон, сургуулиас гарсан мэдээллийг цүнхнээс нь авна.

GPS, GSM, Wi Fi, Bluetooth, модультай, гар утас болон пад цэнэглэж, өвлийн харанхуйд явах замыг нь гэрэлтүүлж өгөх юм байна. Энэ ухаалаг цүнхийг долдугаар сарын 20-ноос худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Ухаалаг цүнхний талаар “Дүйнхэр тэргүүн” ХХК-ийн захирал Д.Ган-Одтой ярилцлаа.

tsunh-Танай хамт олон энэ ухаалаг цүнхийг зохион бүтээхийн тулд хэдий хэр хугацаанд судалгаа хийв?

-Бид бүтэн жил ажилласан. 2017 оны гуравдугаар сард манай түнш компаниас “Сингапурт ахмад настай хүнд зориулсан ухаалаг таяг хийгээд өгөөч ээ” гэсэн санал ирсэн. Бид таяг хийхээр ажиллаж байхдаа “Ухаалаг цүнх хийвэл дээр байх. Бид ийм цүнх хийх сонирхолтой байна” гэж саналаа хэлсэн. Гэтэл нөгөө компани маань сарын дараа “Ухаалаг таяг хийхээ больё. Та бүхэн цүнх хийгээд өгөөч. Сингапурт зарахаар боллоо” гэсэн юм. Ухаалаг цүнхнийхээ электроникийн эх хавтангийн дизайныг гаргахын тулд бүтэн жил ажилласан.

-Ухаалаг цүнх ямар ямар үүрэг гүйцэтгэх вэ?

-Bluetooth, GPS, Wi Fi, хэдэн кг цүнх үүрээд хичээлдээ явж байгааг /цүнхний жин/ болон хүний биеийн дулааныг мэдэрнэ. Таны хүүхэд жаахан бүлээрч байвал шууд мэдэх боломжтой. Мөн өвлийн цагт даарч байна уу, үгүй юу гэдгийг мэдэж болно.  Манай Монголд электроникийн хавтан туршдаг лаборатори байдаггүй. Тиймээс Тайвань, БНХАУ-д очиж туршилт хийж алдааг нь засаж явсаар байгаад одоо бэлэн болж байна. Ухаалаг цүнхэн дээрээ нарны жижиг толь тавьчих юм. Цүнхэнд суурилагдсан жижигхэн батарейтай цэнэглэгдэж, цүнхний урд хэсэг болон мөрөвчид нь байрлуулсан гэрэл асна. Ингэснээр цүнх гэрэлтэж, ойлгогчийн үүрэг гүйцэтгэхээс гадна харанхуй бүрийд хүүхдийн явах замыг гэрэлтүүлж өгнө. Мөн дээрээс нь заавал хүүхэд гэхгүй томчууд ч гэсэн хөдөө, гадаа явахдаа гар утсаа цэнэглэх боломжтой гэсэн үг.

-Олон нийтийн сүлжээнд “Ухаалга цүнхний захиалга авч байна” гэж бичсэн байна лээ. Захиалгаа аваад эхэлчихсэн хэрэг үү?

-Одоохондоо бид электроник хавтангаа хийгээд, программаа гаргачихсан, бодит туршилтууд хийгдэж байна даа. Долдугаар сарын 20 гэхэд ухаалаг цүнхээ худалдаанд гаргана гэж бодож байна. Цүнхнийхээ захиалгыг наадам өнгөрөөгөөд авна даа. Бид саяхан фэйсбүүкт реклам тавьж үзсэн чинь авах сонирхолтой хүмүүс их байна лээ. “Сүүлийн үед охидтой холбоотой янз бүрийн хэрэг дуулдаад байна. Охиндоо л авч өгье” гэсэн хүмүүс зөндөө байна. Энэ цүнхийг 1-5 дугаар ангийн сурагчдад зориулан зохион бүтээсэн. Ойролцоогоор 10 кг ачаа багтана. Материал нь бороонд нордоггүй, чийгтэй алчуураар арчихад л хир нь арилна.

tsunh

-МОНГОЛЫН ЗАХ ЗЭЭЛД ЗОРИУЛАН 80-100 МЯНГАН ТӨГРӨГӨӨР
ГАРГАХААР ТӨЛӨВЛӨЖ БАЙНА-

-Худалдаанд гарахдаа хэдэн төгрөгийн ханштай байх вэ?

-Сингапурт худалдаанд гарахдаа 100-200 ам.доллароор зарна гэж ярьж байсан. Гэхдээ Монголын маань худалдан авагч нар ийм үнээр худалдан авч чадахгүй юм байна. Тиймээс эх орондоо зарахын тулд өмнө хийснээсээ арай хямдхан электроникийн эх хавтангийн дизайныг дахин хийсэн. Монголын зах зээлд зориулан 80-100 мянган төгрөгөөр гаргахаар төлөвлөж байна. Цүнхээ арай муухан материалаар хийвэл 50-60 мянган төгрөг болно. Хүмүүс “70-80 мянган төгрөгийн хооронд байвал авъя” л гэж байна лээ.

tsunh-Ухаалаг цүнхээ хаана үйлдвэрлэхээр төлөвлөж байна вэ?

-Манай “Дүйнхэр тэргүүн” ХХК 2008 оноос хойш электроникийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж, “ODEL” гэх брэндийг үүсгэж камер, нарны системүүд хийж байна. Тиймээс манай компани үйлдвэрлэхгүй. Харин өөр оёдлын компаниар хийлгэхээр хэд хэдэн оёдлын компанитай уулзсан чинь технологи нь болдоггүй юм уу ихэнх нь чадахгүй байна. Ганцхан компани л “Чадна” гэж хэлсэн л дээ. Бид туршиж үзэхээр загвараа өгчихсөн байна.

-Хэрэв Монголын үйлдвэр та бүхний зохиосон ухаалаг цүнхийг оёж чадахгүй бол гадаадын үйлдвэрт хийлгэнэ гэсэн үг үү?

-Электроникийн эх хавтанг Монголд үйлдвэрлэж чадахгүй учраас урд хөршид массаар нь үйлдвэрлүүлнэ. Хэрэв Монголын үйлдвэр оёж чадахгүй бол Хятадад үйлдвэрлүүлэхээс өөр арга алга. Ингэж байж хэрэглэгчдийн гарт ухаалаг цүнх маань хямд өртгөөр хүрнэ гэсэн үг.

-Одоогоор цэнхэр, ягаан гэсэн хоёр л өнгөний сонголттой юм байна. Цаашид өнгө, загвар нь нэмэгдэх үү?

-Туршилтын загвар учраас одоохондоо хоёр л өнгөний сонголттой байна. Хүүхдүүд үлгэрийн баатруудын зурагтай цүнхийг их сонирхдог юм байна. Цаашид төрөл бүрийн өнгө болон зурагтай гарах юм.

-Та бүхний зохион бүтээсэн энэ ухаалаг цүнх гадны орнуудад зарагдаж буй ухаалаг цүнхүүдээс юугаараа онцлог давуу талтай вэ?

-Утсаа цэнэглэдэг цүнхүүд гадны орнуудад зарагдаж байна. Гэхдээ бидний зохион бүтээсэн шиг олон төрлийн модультай ухаалаг цүнх дэлхийд байхгүй. Тэгэхээр монголчууд анхдагч нь гэсэн үг.

tsunh

-МОНГОЛДОО ШИНЭ ТЕХНОЛОГИ ТУРШИХ ЛАБОРАТОРИ
БАЙГУУЛАХ ХЭРЭГТЭЙ-

-Энэ ухаалаг цүнхийг гадны зах зээлд гаргаж чадвал дэлхийн олон оронд эрэлт хэрэгцээтэй байх нь ээ?

-Энэ цүнхийг Сингапурчууд захиалгаар хийлгэж байгаа юм. Манай компани япончуудтай хамтарч ажилладаг. Тэдэнд санал болгосон чинь “Ёстой гоё юм байна. Японы ерөнхий боловсролын сургуулиудад зарахаар судалгаа хийж байна” гэсэн. Бид Хятад улс руу гаргах их сонирхолтой байгаа. Энэ улсад хүүхэд их алга болдог.

-Монгол Улсын төр шинэ технологи шингэсэн бүтээгдэхүүнүүдийг бодлого, хуулиараа дэмжиж чадаж байна уу?

-Би төр засгаас дэмжлэг гэж мөнгө төгрөг авах дургүй. Шинэ технологи шингэсэн бүтээгдэхүүнийг дэмжих бодлого байдаггүй. Жишээлбэл, Сингапурт ийм шинэ бүтээгдэхүүн хийвэл дэмжлэг үзүүлдэг юм билээ. Бид электроникийн эх хавтангийн дизайныг хийхийн тулд их зардал гаргасан. Хамгийн эхлээд компьютерээр загварыг нь гаргачихаад, хавтан дээр буулгахын тулд Хятадад очиж буулгуулна. Туршилтын лаборатори байхгүй учраас Хятад, Тайваньд очиж туршина. Ингээд наашаа цаашаа их явах судалгаа шинжилгээ, туршилтын зардал өндөр гарсан. Гадны орнуудад энэ зардлыг нь буцаан өгдөг юм билээ. Уг нь шинэ технологи шингэсэн бүтээгдэхүүн хийж буй хүмүүсээ бодлогоор дэмжих хэрэгтэй. Эсвэл лабораторийг нь Монголдоо байгуулах хэрэгтэй. Одоохондоо манай улс ийм бүтээгдэхүүнүүдийг ойлгохгүй, арьс шир, ноос ноолуур, уул уурхайгаа л ярьж байна.

М.АМАРЖАРГАЛ

Гэрэл зургийг Г.ТҮШИГ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 44

Зочин (112.72.14.70)
2018-05-24 16:40:22
энэ зэргийн юмыг орос, хятад, америк, япон, франц... т.а.б.н.у., ангол, мозамбик... нару, ванатау, кирибати улсын эрдэмтэд нь биш гэхэд шинийг санаачилагч энгийн хүмүүс нь хийнэ биз дээ. тэдний хувьд хүүхдийн тоглоом...

Zochin (218.189.10.66)
2018-05-24 14:26:40
Нэг цүнх аваал дотор нь повэр банк, хийгээл 30 мянгийн GPSтэй утас болдог цаг бас авч хийгээл инноваци бүтээж байгаамш дээ... Дэмий юм орлдож байхаар урдхаа сайн хиймээр юм. Тийм л инжэнаар сэтгэхүйтэй юм бол жаахан амьдралл ойрхон сансрын биш технологиор юм хийвэл тээ.

Зочин (64.119.16.219)
2018-05-24 10:16:14
Tsunhiig uhaalag bolgoj yer ni yahiin ochnoon uhaantai device baina bur oor dagadag tsunh baina. Powerbank, BT, hotspot suulgahaaraa uhaalag bolchihdog heregu baga solior

123 (202.131.225.197)
2018-05-24 07:38:48
HEN IIM HOGIIG 80-100R AVAHAV DEE. UNDESNII UILDVERLEL GEH NERTEI SHUNAL TUSSAN YMNUUD BHIIMAA> CHADALTAIHAN BOL UURUU YUM HIGED MONGOLCHUDDAA BODIT UNEER NI UGUH YUMSAN. MONGOLCHUUD GEJ HUNII ADAG BOLTSGOOSON DOO ENE ZUUND. SHUNALTAI

123 (202.131.225.197)
2018-05-24 07:38:48
HEN IIM HOGIIG 80-100R AVAHAV DEE. UNDESNII UILDVERLEL GEH NERTEI SHUNAL TUSSAN YMNUUD BHIIMAA> CHADALTAIHAN BOL UURUU YUM HIGED MONGOLCHUDDAA BODIT UNEER NI UGUH YUMSAN. MONGOLCHUUD GEJ HUNII ADAG BOLTSGOOSON DOO ENE ZUUND. SHUNALTAI

Хачин (66.181.187.109)
2018-05-23 23:58:45
Энэ амьтан монголчуудыг хошгируулах гэж мөн ч олон удаа оролдлоо. Тэнэг монголчууд яагаад дэмждэггүй юм бол доо? Хулхи нөхөр гэдгийг нь мэддэг юм болов уу? Сонин юм аа?

ertnii tanil (112.72.14.88)
2018-05-23 22:32:41
kkk jil bolgon l hyn hulihdah yum hiij yavdag hyn dee odoo heden hulihdaad daraa jiliin ajildaa ornodoo. gan-od oo gej Kkk

Gch (202.21.111.50)
2018-05-23 22:11:51
yumiig eyereg talaas n harah hyn tsuuhun boljee. Dandaa har baraa n talaas n ban shyy.

Зочин (66.181.161.115)
2018-05-23 19:04:55
Автобус хийчлээ гэж солиордогуудыг дуурайгаад хэрэггvй дээ vйлдвэрлэл гэдэг баайгаа тvvхий эд ээ ашиглаж хийх шvv

Зочин (176.59.151.81)
2018-05-23 18:29:33
Мэдээж хийсэн нь сайн хэрэг. Гэхдээ тэнэгтээд яахав. Ардуно дээр тэр битгий хэл юм хийдэг бацаанууд байгаа. Даруухан нь сайхан шүү. Би наадхыг чинь монголд хүн авна гэж бодохгүй байна. Үнхээр мундаг юм хийсэн бол дэлхийн зах зээл дээр гаргаад зараад үз дээ. Одоо хөрсөн дээрээ буу буу. Манайхан ч худлаа хөөргөхөө больцгоо.

Монгол сөнөж бн (77.81.104.128)
2018-05-23 17:56:25
Хэзээ дэлхийгээс 10 жилээр хоцорч явахаа болих улс вэ

Зочин (112.96.179.150)
2018-05-23 16:30:10
Iim ajil bol application gene. Goyo ajil bn. Gol ni gehdee iim tuvshnii ajliig innovation gej holij hutgah hereggui. Innovation bol tsoo shine argazui, tehcnologyd hamaarna shu.

Зочин (27.123.214.117)
2018-05-23 16:13:16
Undesnii uildverlel gej er ni shal hudlaa sh dee, dandaa hujaagiin tuuhii ed materialaar ugsarch niiluulj hiigeed boloo, ternii orond yag orts materialiig ni dotooddoo uildverleh heregtei sh d.

Uka (115.164.186.227)
2018-05-23 14:52:10
Manaihan hyatdaas hog chirj ireed l neeh ih zohion buteesen humuus bolchih yma, Ter huuhdiin gps tsag Zohiolo gd bsn ugasa l hyatdiin ym neriig n soliod shuuruulaad bsn bgn ... Tegeher tur zasag demjihgu bh n argagu bz..

Зочин (112.72.11.103)
2018-05-23 14:27:37
Хятадад 60юан бга

зочин (202.21.115.106)
2018-05-23 14:16:10
Санаа нь сайхан юм. Гэхдээ бага тэнэгт, дэлхийд байхгүй гэчижээ. Сансарыг эзэгнэдэг улсууд хөх инээд нь хүрнэ дээ.

зочин (202.21.115.106)
2018-05-23 14:16:05
Санаа нь сайхан юм. Гэхдээ бага тэнэгт, дэлхийд байхгүй гэчижээ. Сансарыг эзэгнэдэг улсууд хөх инээд нь хүрнэ дээ.

АА ЯА ЯА (202.72.245.209)
2018-05-23 13:46:00
ОЛОН ТӨРЛИЙН МОДУЛЬТАЙ ТАН ШИГ ХҮН ДЭЛХИЙД ӨӨР БАЙХГҮЙ ЭЭ МУНДАГ МУНДАГ

Зочин (60.241.185.14)
2018-05-23 13:26:17
Eniig har

Зочин (49.0.212.181)
2018-05-23 12:53:39
Хийж байгаа нь сайн юм.Гэхдээ монголоос өөр газар хаана ч байхгүй гэж тэнэгтэхээ боль.Шаардлагатай аль хэдийн бгаа. Тийм л мундаг юм бол энэ улс маань яагаад хөгжихгүй бгаа юм. Худалч хулгайчуудыг дээш гаргасан учир

Яанаа (202.21.106.130)
2018-05-23 12:26:02
Хятадад их олон загвараар хөгжөөд зараад хямдарсан эд шүүдээ, юун 80,000

Монгол (202.21.106.130)
2018-05-23 12:19:33
Хятадаар дүүрэн зарж байхад юу яриад харь гаригт амьдраад байдгын

sainaa (202.21.117.122)
2018-05-23 12:15:45
Амжилт хүсье.Монголчуудаа юм оролдоод хийгээд байгаа нэгнээ дэмжээд өгөхийн оронд яагаад дандаа муулж байдаг юм бэ.Өөрсдөө оролдооч үгүй байж.

sainaa (202.21.117.122)
2018-05-23 12:09:49
Амжилт хүсье.Монголчуудаа юм оролдоод хийгээд байгаа нэгнээ дэмжээд өгөхийн оронд яагаад дандаа муулж байдаг юм бэ.Өөрсдөө оролдооч үгүй байж.

Зочин (64.119.21.185)
2018-05-23 12:07:43
Ganbuushiig chin gan od gdg bil vv yu bilee ene zohion bvteegch hvn bloltoi ner ni ijilhen blohoor anduurlaa shd

yht (202.70.37.70)
2018-05-23 11:45:37
ардаа үүрчихээр яаж урдах замаа гэрэлтүүлэх вэ?

Зочин (122.201.26.186)
2018-05-23 11:41:14
Дэлхийд байхгүй гэж худлаа хэлэхээ л больчих. Хуулбарлабал аятайхан хуулбарлаарай.

fg (64.119.18.141)
2018-05-23 11:05:11
Sain haival ereenii hogon dund hevtej l bga. Erelt bhgui uchraas iimerhuu baraa gazar avaagui 10d jiliin omnoos dooshoorsom yum ter tanai compani arai oor heregtei yum hiigeech zonoo l yarisan compani bhiin

Үнэтэй бна (219.142.99.7)
2018-05-23 10:56:26
Үндэсний үйлдвэр гэхээрээ яагаад ийм үнэтэй байдгий. 70-80 мянга үнэтэй бна. 20 мянгаар цүнх авч чадахгүй байхад юун 70-80 мянга вэ. Угаасаа gps-ээс бусдыг нь ашиглахгүй

Үнэтэй бна (219.142.99.7)
2018-05-23 10:56:11
Үндэсний үйлдвэр гэхээрээ яагаад ийм үнэтэй байдгий. 70-80 мянга үнэтэй бна. 20 мянгаар цүнх авч чадахгүй байхад юун 70-80 мянга вэ. Угаасаа gps-ээс бусдыг нь ашиглахгүй

ЗОЧИН (103.10.23.8)
2018-05-23 10:45:58
АЖЛЫН АМЖИЛТ ХҮСЬЕ.ҮНИЙГ ХЯМДРУУЛАХ ГЭЭД ЧАНАРЫГ НЬ БҮҮ МУУТГААРАЙ.

Зочин (203.91.112.198)
2018-05-23 10:38:21
дэлхийд байхгүй юмыг дэлхийд байхгүй хүн л хэрэглэх байхдаа монголчууд архи уухаараа ажил яриад салдаггүй гэнэ харин маргааш нь ажлаа хийх биш өчигдөр архи яаж ууснаа яриад байдаг гэнэ шүү

Зочин (64.119.17.176)
2018-05-23 10:29:41
боловсрол, мэдлэг муутай энэ мэт нь дэлхийд байхгүй хосгүй нтр гээд цээжээ балбадаг юм байгаа биз. ядахнаа сэтгүүлчид та нар засч залруулж нийтлэл, ярилцлагаа гаргаж байвал дээрхсэн. бүх юм л дэлхийд байхгүй, хосгүй ховор монголчууд. яс юман дээрээ хамгийн арчаагүй үндэстэн болж сүйрлээ...

zochin (98.228.96.94)
2018-05-23 10:05:37
icheech delxiidbaixgyi 20 jiliin omno naad xog chuny xujaad xevtej l baisan

Зочин (202.9.40.62)
2018-05-23 10:01:55
Манайхан нээх дэлхийд бхгүй юм бүтээх гэж бхаар өөрсөндөө хэрэгтэй зүйл хтйхэд л болоо шд. Дэлхийд бхгүй гэж ирээд л!

grgr (202.180.218.38)
2018-05-23 10:00:32
хүүхдийн нуруун дээр шатаж дэлбэрхвий дээ.

Amber rose (27.123.214.80)
2018-05-23 09:55:40
Woow buren demjij bn garanguut l shojignoh yum bn da kkk

Ganaa (202.70.47.186)
2018-05-23 09:49:56
Gan-Od Nz-daa amjilt hysie

Зочин (103.26.194.186)
2018-05-23 09:48:33
Хоосон ярьсан эдийн засгийн чуулганаар зүгээр тайзан дээр нь өлгөөд орхичихгүй дээ. Ярьдаг хийдгийн ялгааг харуулаад.

Зочин (203.217.139.225)
2018-05-23 09:46:58
Хямдруулж байгаа нь тэр гэж чанарыг нь битгий муутгаарай. Худалдаанд гарангуут нь очиж авна аа. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө гарчихаасай.

irgen (202.21.117.210)
2018-05-23 09:46:18
wow demjij baina saikhan medee baina shu de. Hurdan gargaad ogoorei avna shu ?

Зочин (27.123.214.81)
2018-05-23 09:45:56
za solioroi

Зочин (27.123.214.103)
2018-05-23 09:44:08
Хужаагийн хог байна. Авчраад угсраад болоо.

дорж (203.217.139.225)
2018-05-23 09:42:52
амжилт хүсье

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-21 14:06:23 - Эдийн засаг
Улсын хэмжээнд ургац хураалт 80 орчим хувьтай байна
2018-10-21 12:39:20 - Эдийн засаг
НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдана
2018-10-21 12:33:47 - Эрүүл мэнд
Нүдний торлог шилэнцэрийн мэс заслыг Монголд хийх боломжтой болжээ
2018-10-21 10:33:17 - Байгаль Орчин
Ирэх долоо хоногт ихэнх нутгаар цас орж, ХҮЙТЭРНЭ
2018-10-20 18:43:43 - Орон нутаг
Эрдэнэсийн уурхайчид үүцээ задаллаа
2018-10-20 17:16:27 - Энтертайнмент
Номин Мишээл барилгын хайпермаркет 100 айлд шинэ салбараа нээлээ
2018-10-20 16:51:38 - Улс төр
Монгол, Германы Батлан хамгаалахын сайд нар хэлэлцээ хийлээ
2018-10-20 16:34:21 - Шар
Монгол бүсгүйчүүдтэй зугаацсан тэнгисийн цэргийн командлагчид ял оноожээ
2018-10-20 15:54:49 - Нийслэл
Энэ сарын 23-нд 100 мянга дахь өнгөрөлтийн нислэг гүйцэтгэгдэнэ
2018-10-20 15:51:59 - Шар
ОХУ-ын "АК-74М"-ыг дэлхийн хамгийн шилдэг зэвсгээр нэрлэжээ
2018-10-20 14:44:44 - Орон нутаг
Даваа гаригаас Цагааннуурын боомтоор насжилт хэтэрсэн микро автобус нэвтрүүлэхгүй
2018-10-20 14:19:38 - Гадаад
Путин, Трамп нар арваннэгдүгээр сард уулзаж магадгүй
2018-10-20 14:05:16 - Улс төр
Шадар сайд Ө.Энхтүвшин ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайдыг хүлээн авч уулзлаа
2018-10-20 13:51:44 - Энтертайнмент
Ерөнхийлөгч Х.Баттулга АСЕМ-ын зочид, төлөөлөгчидтэй дурсгалын зураг татуулав
2018-10-20 13:38:00 - Эдийн засаг
НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол маргааш явагдана
2018-10-20 12:51:25 - Эрүүл мэнд
БНХАУ-ын эмч нар зүрхний төрөлхийн гажигтай хүүхдүүдэд үзлэг хийж байна
2018-10-20 12:33:40 - Гадаад
Саудын Арабын эрх баригчид сэтгүүлч Хашогги амиа алдсаныг баталжээ
2018-10-20 12:27:11 - Нийслэл
Монголын хүүхдийн ордныг “Хангарьд” одонгоор шагнав
2018-10-20 11:27:25 - Улс төр
ХБНГУ-ын Батлан хамгаалахын сайд айлчилж байна
2018-10-20 10:58:25 - Спорт
Олимпийн анхны медаль авсан түүхэн өдөр тохиож байна
2018-10-20 10:49:16 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 хэм дулаан байна
2018-10-20 10:46:43 - Энтертайнмент
Б.Дуулал: Өөрөө шинэ хөгжмийн зэмсгүүд хийж, өвөрмөц дуугаралт гаргана
2018-10-20 10:32:13 - Эрүүл мэнд
Дархлааны эмчилгээний үр дүнд эмчилгээгүйд тооцогдож байсан өвчтөн ч эрүүл болж байна
2018-10-20 10:24:24 - Эдийн засаг
“Рио-Тинто” группийн удирдлагууд Монголын талтай уулзах хүсэлт тавьжээ
2018-10-20 10:10:13 - Хууль
Эхнэртээ улсын мөнгөнөөс гурван сая төгрөг шилжүүлсэн ТНБД хэн байв
2018-10-20 10:07:57 - Энтертайнмент
Л.Эрдэнэ-Очир: “Гамлет”-д тоглохыг хүсч, зургаан жилийн өмнөөс байнга уншдаг болсон
2018-10-20 09:59:47 - Энтертайнмент
Өнөөдөр тахиа өдөр
2018-10-19 18:10:07 - Байгаль Орчин
Хөвсгөл, Горхи Тэрэлжийн бүсийн даац хэтэрсэн тул дахин тусгай зөвшөөрөл олгохгүй гэв
2018-10-19 17:52:05 - Эдийн засаг
1072 хувьцаатай холбоотойгоор зөвлөмж гаргажээ
2018-10-19 17:47:32 - Хууль
“Намянгжү Монголын боловсролыг дэмжих сан” оюутнуудын тэтгэлгээ зогсоож байгаагаа мэдэгдэв
2018-10-19 17:24:43 - Нийслэл
Засгийн газраас Хүүхдийн ордонд 200 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ
2018-10-19 17:02:58 - Нийслэл
Нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлд өөрчлөлт орлоо
2018-10-19 16:43:26 - Хууль
Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг саатуулжээ
2018-10-19 16:35:58 - Улс төр
Баруун таван аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбоно
2018-10-19 15:21:17 - Хууль
Согтуурсан үедээ өөрийн төрсөн ээж, хойд эцгийгээ хутгалжээ
2018-10-19 14:11:23 - Улс төр
Стратегийн ордуудын орлогыг Монгол банкаар дамжуулах хуулийг дэмжлээ
2018-10-19 13:59:02 - Гадаад
БИДНИЙ ТУХАЙ: Япон, Хойд Солонгосын тагнуулын төлөөлөгчид Монголд нууцаар уулзжээ
2018-10-19 13:38:05 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд хэмжээний уулзалтын нээлтэд оролцож, үг хэллээ
2018-10-19 13:35:33 - Шар
Жастин Бибер нууцаар гэрлэжээ
2018-10-19 13:33:01 - Эрүүл мэнд
18-аас дээш насныхныг урьдчилан сэргийлэх үзлэгт ҮНЭГҮЙ хамруулж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-18 11:39:16 - Орон нутаг
Ослын үеэр уурхайд байсан 821 хүнээс үлдсэн 316 хүний мэдээлэл тодорхойгүй байна
2018-10-18 15:08:23 - Нийслэл
Яармагийн замд ноцтой осол гарчээ
2018-10-19 16:43:26 - Хууль
Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг саатуулжээ
2018-10-18 11:29:30 - Хууль
Булган аймгийн хэсгийн төлөөгч нас барсан хэргийг ЦЕГ-ын ажлын хэсэг шалгаж эхэлжээ
2018-10-18 17:24:37 - Шар
Шойгу Монголын Ерөнхий сайдад бараалхахдаа шүлгийн мөрөөс эш татав
2018-10-18 10:39:26 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой" компанийн Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг сонгожээ
2018-10-19 12:38:27 - Хууль
Дуучин С.Чулуунбаярт хар тамхины хэргээр шүүхээс ял оноолоо
2018-10-20 16:34:21 - Шар
Монгол бүсгүйчүүдтэй зугаацсан тэнгисийн цэргийн командлагчид ял оноожээ
2018-10-20 10:10:13 - Хууль
Эхнэртээ улсын мөнгөнөөс гурван сая төгрөг шилжүүлсэн ТНБД хэн байв
2018-10-19 08:11:15 - Хууль
Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, 480-960 мянган төгрөгөөр торгоно