Г.Занданшатар: Хөрөнгийн бирж, МИАТ зэрэг компаний тодорхой хувийг хувьчилна

Түгээх    
2018-05-23 14:38:43 - Улс төр

zandanshatar

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эдийн засгийн чуулганаар хэлэлцүүлсэн гурван асуудлыг шийдвэрлэсэн талаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар мэдээлэл хийлээ.

Хөрөнгийн бирж, МИАТ зэрэг компанийг хувьчилна

“Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Эрчим хүч, автозам, уул уурхай, санхүү, банк, мэдээлэл, харилцаа холбооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчит, өмчийн оролцоотой 18 байгууллагыг бүрэн, 19-ийнх нь тодорхой хувийг хувьчлахаар төлөвлөжээ. Тухайлбал Хөрөнгийн бирж, “МИАТ”, “Монголын цахилгаан холбоо”, “Мэдээлэл, холбооны сүлжээ”, “Хөдөө аж ахуйн бирж”, “Арилжааны төлбөр тооцоо” зэрэг компани болон орон нутагт үйл ажиллагаа явуулдаг авто зам, арчлалтын 20 “АЗЗА” компанийг хувьчлахаар болсон байна.

Өмнө нь хувьчлалд цөөн хүн, хуулийн этгээд оролцон тухайн аж ахуйн нэгжийг худалдан авдаг байсныг өөрчилж, хувьцааг нь Хөрөнгийн биржээр дамжуулан хувьчлах зарчим барина. Энэ нь олон нийтэд нээлттэй, шударга өрсөлдөөн бий болгоно гэсэн үг юм. Стратегийн ач холбогдолтой, иргэдийн амьдралтай шууд холбоотой Дулааны цахилгаан станцуудын хувьчлалыг түр хойшлуулж, дахин судалж үзэхээр болжээ.

Засгийн газрын хуралдаанаар мөн “2018-2021 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг баталлаа. Хөтөлбөрийг боловсруулахдаа бүх яам, “Монголын эдийн засгийн чуулган-2018”-д оролцогчдоос саналыг нь авсан юм. ТЭЗҮ-ийг нь боловсруулсан, хэрэгжүүлэхэд бэлэн томоохон төсөл, хөтөлбөр, түүний дотор Газрын тос боловсруулах үйлдвэр, төмөр зам, цахилгаан станц зэргийг барихад шаардагдах хөрөнгө, эх үүсвэр, хариуцах эзэн зэргийг хөтөлбөрт нарийвчлан зааж өгчээ.

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг концессоор барина

Засгийн газар Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг концессоор барихаар шийдвэрлэлээ. Үүнтэй холбогдуулан “Зүүнбаян төмөр зам” компани байгуулж, 51-ээс доошгүй хувийг нь “Монголын төмөр зам” төрийн өмчит компанид эзэмшүүлэх болов. Тавантолгой-Зүүнбаян чиглэлд 414 км урт төмөр зам тавьснаар уул уурхай, аж үйлдвэрийн бүтээгдэхүүний тээвэр, экспорт нэмэгдэж, бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулна гэж тооцоолж байна. “Төмөр замтай болсноор илүү их ашигтай ажиллана, энэ хэрээр иргэдийн 1072 хувьцаа эдийн засгийн эргэлтэд орно” гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хэллээ.

Мэдээлэл хийсний дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Төмөр зам барих ТЭЗҮ гарсан уу?

-Төмөр замын асуудлыг бид олон жил ярьсан. Одоо хүртэл гацаатай байна. Бид нүүрсээ дэлхийн зах зээлд гаргахаар ярьж байна. Ингэхийн тулд төмөр зам барих шаардлагатай. Төмөр зам баригдсанаар стратегийн ач холбогдолтой. "Тавантолгой-Гашуун сухайт"-ын чиглэлийн зам үргэлжилнэ.

-АН-ын бүлэг Засгийн газрын гишүүнийг огцруулах шаардлагыг тавьсан. Үүнд хэзээ хариу өгөх вэ?

-АН-ын бүлэг зарим сайд нарыг огцруулах шаардлагыг тавьсан. Шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй тохиолдолд Засгийн газар шийдвэр гаргахгүй гэдгээ мэдэгдсэн. Учир нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нартай холбоотой асуудал шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй.

-Засгийн газрын хуралдаанаар МИАТ, Хөрөнгийн биржийн босго үнийн асуудлыг хэлэлцсэн үү. Яг хэдэн хувийг нь хувьчлах вэ?

-Төрийн банкны тодорхой хувийг олон нийтэд нээлттэйгээр хувьчилна. Стратегийн гадны хөрөнгө оруулагч орж ирвэл тодорхой хувийг нь хувьчилна. Ингэснээр Монголд зээлийн хүүг бууруулах, зээлийн хангамж нэмэгдэнэ. Тиймээс тодорхой хувийг нь стратегийн хөрөнгө оруулагчид, үлдсэн хувийг нь Хөрөнгийн биржээр дамжуулж олон нийтэд нээлттэй худалдана.

-МИАТ, Хөрөнгийн биржийн хувьчлалаар хэдий хэмжээний мөнгийг улсын төсөвт төвлөрүүлнэ гэж тооцсон бэ?

-Энэ жилийн улсын төсвийн тооцонд өөрчлөлт орж байгаа нь эрчим хүчний эх үүсвэрүүдээ хувьчлах нь буруу гэж үзээд МИАТ, Хөрөнгийн биржийг хувьчлах шийдвэр гаргасан учраас төвийн орлогын тооцоонд өөрчлөлт орж байгаа.

-Энэ зунаас эхлээд төмөр замаа эхэлнэ гэлээ. Бэлэн ТЭЗҮ, төслийг хэрэгжүүлэх компани байгаа юм уу?

-Төмөр замын асуудлыг олон жил ярьж байгаа ч одоо хүртэл гацаатай байна. Тавантолгойн төсөл гэдэг нүүрсээ дэлхийн зах зээл дээр гаргах л асуудал. Дэлхийн зах зээл дээр төмөр замаар л гаргана. Төмөр зам барьснаар ганцхан нүүр тээвэрлэх бус манай гадаад зах зээлийг өргөжүүлнэ гэж үзэж байгаа. Шинэчлэл нь бол Тавантолгойгоос Зүүнбаян руу төмөр зам тавих юм. Энэ төсөл бол ТЭЗҮ-ийг боловсруулах, барьж, ашиглах, шилжүүлэх концессын гэрээ юм.

-Өмнө нь 264 сая ам.доллароор төмөр замын мод тавьсан. Үүнийгээ үргэлжлүүлэхгүй юм уу?

-Тавантолгой Гашуунсухайтын чиглэлийн замыг үргэлжлүүлнэ. Энэ бол Тавантолгойн төсөлтэйгээ хамт цогцоороо хэрэгжүүлнэ. Тавантолгойгоос Сайншанд Зүүнбаянгийн чиглэлийн зам, Зүүнбаянгаас Хангийн чиглэлийн замыг барих юм. Хэрвээ ингэж чадвал зөвхөн нэг худалдан авагчид бус, хэд хэдэн худалдан авагчид нүүрсээ борлуулах, нүүрсний үнэ өндөр байх, илүү борлуулах гээд маш олон давуу талтай.

 Г.ИТГЭЛ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.ЭНХТАЙВАН



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 12

Mygmardorj (66.181.161.87)
2018-05-23 19:55:22
Man nam torin albig tomcgoj torin omchig huwchlahaas oor hih ajilgvi ym baihdaa

Zochin (112.72.14.87)
2018-05-23 19:07:58
“ Zoos” bankiig bolohgui bn geed Turiin bank bolgoj jijig huvitsaa ezemshigchdee hohiroochihood odoo ashigtai ajillaa geed ireheeree huvichilj huvaaj ideh geed bgaa bol hohiroliig ni baragduulaagui bgaa huvitsaa ezemshigchdee hohirolgui bolgoh heregtei sh de.

Зочин (202.179.30.194)
2018-05-23 17:57:00
Болио. Яагаад? Өмнө нь төрийн банкийг хувьчлах хэрэгтэй гээд л хувьчилж байсан. Дараа нь байгуулахгүй бол болохгүй нь гээд л байгуулсан. Зоос банкны хувьцаа эзэмшигчдийг хохироож байгаад хуулиа зөрчиж байгаад л дампууруулаад дээр нь хадгаламж банкийг нийлүүлээд л байгуулж байсан. Одоо тэгээд ягаад хувьчилж байгаа юм бэ? Төрийн мөнгөөр банк байгуулж, хувьчилж идэж уух арга юм уу хаашаа юм. Орон гаран амьтад шиг аашлахаа болиоч. Та нар хэзээ энэ улс орноо, ард түмнээ жоохон ч гэсэн боддог болох юм бэ? Төрийн банкны үйлчилгээ, программ нь бусад банкнаас хамаагүй амар, хэрэглэхэд тохиромжтой санагддаг. Үйл ажиллагаа нь хэвийн явж байгаа банк гэж бодож байна. Болитоор юмаа.

Үндсэн хууль (139.5.216.123)
2018-05-23 17:16:17
Эхлээд компаниа үнлэх хэрэгтэй.Түүний дараа худалдах хувьцааныхаа тоо,ширэгийг тохирох,шийдэх хэрэгтэй,тэгээд нээлттэй байх ёстой.Өмнөх хувьчлалын алдаа чинь ийм дараалалаар хөрөнгийн биржээр явагдаагүй,нууц ноёнтонгууд уг компаниа барьцаалан банкнаас зээл аваад хямд үнээр авдаг байсан шүү дээ.Энэ бүгд чинь өмч хувьчллын хуудлийн дагуу явагдах ёстой.Гэтэл өмч хувьчлалын хууль нь 1991 оны "бүрэн эрхт комист" зөвшөөрөл олгосон,хууль гэж үзэх ямар ч боломжгүй зүйл байдаг.Яагаад хуулиаа шинэчлэхгүй байна вэ?

зочин (66.181.160.46)
2018-05-23 16:07:26
овоо хөрөнгө хувьчилж хувааж идэх нь дээ бялууруузай

Иргэн (103.26.193.173)
2018-05-23 15:52:01
Энэ сайд хүний асуултад онож хариулдаггүй ямар сонин сайд вэ??!!!

Иргэн (103.26.193.173)
2018-05-23 15:51:49
Энэ сайд хүний асуултад онож хариулдаггүй ямар сонин сайд вэ??!!!

ЭРКА (27.123.214.82)
2018-05-23 14:53:59
Хүн хүч, машин техникээ төвлөрүүлээд ажлаа эхэлсэн хойно нь л үнэмшие.Манай Засгийн шийдвэр ч барьцгүй ш дээ.

zochin (202.21.118.2)
2018-05-23 14:52:16
toriin bankiig niimka altan egch 2 abaasaidaa odoo bgaa zahiraliig ni haruul bolgood ogoorei niimka ahaa

zochin (202.21.118.2)
2018-05-23 14:51:28
toriin bankiig niimka altan egch 2 abaasaidaa

ЗАНАДНШАТАР САЙДАА (103.111.68.3)
2018-05-23 14:45:39
ЗАНДАНШАТАР САЙДАА, МИАТ-ЫГ ХУВЬЧЛАХ ЦАГ НЬ БОЛООГҮЙ БАЙГАА ШҮҮ.

Зочин (103.229.122.89)
2018-05-23 14:43:35
Nyanka guai buuhaasa umnu turiin banka abh gd bgaamaada

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-06-24 20:14:00 - Энтертайнмент
Б.Амарсайхан “The Mongolian Connection” кинонд тогложээ
2018-06-24 19:48:50 - Улс төр
УИХ: Хүүхэд хамгааллын тухай хэлэлцэнэ
2018-06-24 19:34:22 - Эдийн засаг
Нийгмийн даатгалын сангийн орлого өссөн үзүүлттэй байна
2018-06-24 19:29:16 - Нийслэл
Битлзийн хөшөөг сэргээн засварлажээ
2018-06-24 13:42:13 - Улс төр
Аймаг, сумын ИТХ-ын сонгууль явагдаж байна
2018-06-24 13:37:07 - Орон нутаг
Хөвсгөл нуураар аялахад мөрдөх журмыг баталжээ
2018-06-24 13:30:07 - Орон нутаг
Хаврын тариалалт 90 хувьтай байна
2018-06-24 13:22:06 - Спорт
Видео: Ж.Нарантунгалаг Э.Келлиг нокаутаар яллаа
2018-06-24 13:04:41 - Нийслэл
Ирэх мягмар гарагаас дараах байршлуудад ХАЛУУН УС хязгаарлана
2018-06-24 13:00:36 - Боловсрол
Шинэ элсэгчдэд зориулсан боловсролын яармаг болно
2018-06-24 12:53:16 - Энтертайнмент
Өнөөдөр гахай өдөр
2018-06-24 12:42:43 - Байгаль Орчин
Улаанбаатарт 21 хэм дулаан байна
2018-06-23 14:51:25 - Спорт
Өнөөдөр биеийн тамирын заалууд үнэ төлбөргүй үйлчилнэ
2018-06-23 14:47:09 - Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ 0.7 хувиар өсчээ
2018-06-23 14:26:58 - Байгаль Орчин
Нийт нутгийн 40 хувьд зуншлага тааруу байна
2018-06-23 14:08:33 - Орон нутаг
Өвөрхангай аймагт бороо орж үер буужээ
2018-06-23 13:54:49 - Нийслэл
Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг наадамд барилдуулахгүй гэж шийдвэрлэлээ
2018-06-23 13:26:45 - Эдийн засаг
Үүрэн холбооны дөрвөн компанийн нийт хэрэглэгчийн тоо дөрвөн саяд хүрэх хандлагатай байна гэв
2018-06-23 13:08:23 - Орон нутаг
Согтуу үедээ Орхон голд осолдох шахжээ
2018-06-23 13:00:45 - Нийслэл
Барилгын салбарт гарсан ослын улмаас таван хүн нас баржээ
2018-06-23 12:55:16 - Боловсрол
Япон улсад анагаахын чиглэлээр 50 оюутан тэтгэлгээр суралцуулах санал тавилаа
2018-06-23 12:43:52 - Энтертайнмент
Чингиз Айтматовын 90 насны ойг тэмдэглэх талаар санал солилцжээ
2018-06-23 11:54:59 - Эрүүл мэнд
Л.Цэрэндолгор: Хүүхдийн нас хэдий чинээ бага байх тусам төдий чинээ утсанд хурдан донтдог
2018-06-23 10:12:09 - Байгаль Орчин
Улаанбаатарт 19 хэм дулаан байна
2018-06-23 10:09:37 - Улс төр
У.Хүрэлсүхийн газрын тосны үйлдвэртэй болох “АМБИЦ” шангаа татлаа
2018-06-23 10:04:39 - Нийслэл
С.Саранбилэг: Охины минь хөл бүдүүн гуянаасаа доош зовиурладаг болсон
2018-06-23 10:01:06 - Эрүүл мэнд
Тарвас идсэний улмаас “SK5” вирусээр халдварлаж үхэж байна гэдэг худал мэдээлэл
2018-06-23 09:58:15 - Эрүүл мэнд
Эмийн харшил – Амь насанд хамгийн их аюултай
2018-06-23 09:58:04 - Энтертайнмент
Өнөөдөр нохой өдөр
2018-06-22 19:03:15 - Энтертайнмент
“Chanel” компани анх удаа санхүүгийн тайлангаа танилцууллаа
2018-06-22 18:57:59 - Хууль
Цэргийн алба хаагчдад гэр бүлийн үнэ цэнэ сэдвээр сургалт зохион байгуулжээ
2018-06-22 18:52:22 - Нийслэл
Автобусны буудлуудыг олон улсын жишигт нийцүүлэн тохижуулна
2018-06-22 17:46:14 - Нийслэл
Бөхийн өргөөг дахин битүүмжиллээ
2018-06-22 17:38:07 - Улс төр
Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлээгүйд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ
2018-06-22 17:32:42 - Нийслэл
Н.Энхбаяр: "Оюутолгой"-н гэрээг өөрчлөх ард нийтийн санал асуулгыг нэн яаралтай явуулах ёстой
2018-06-22 16:16:03 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны гурван хүүхэд усанд осолдож амиа алджээ
2018-06-22 15:58:21 - Спорт
Монгол уулчид Хөх сэрхийн нурууны ноён оргил дээр хөлбөмбөг тогложээ
2018-06-22 15:54:22 - Спорт
Хөлбөмбөг тоглож байгаад амиа алдсан хүүгийн ар гэрийнхэнд сая төгрөг цуглуулж өгчээ
2018-06-22 15:46:33 - Нийслэл
Зорчигчдын хөлс төлөлтөд хяналт тавих хамтарсан шалгалт үргэлжилж байна
2018-06-22 15:40:31 - Эдийн засаг
Монголбанк ээлжит бус гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-06-22 08:38:34 - Байгаль Орчин
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дуу цахилгаантай аадар бороо орно
2018-06-22 08:38:37 - Хууль
Наадам үзэхээр виз мэдүүлж ирсэн жуулчин арилжааны БАНКУУДЫГ ЦӨЛМӨХ ЗОРИЛГОТОЙ байжээ
2018-06-22 17:46:14 - Нийслэл
Бөхийн өргөөг дахин битүүмжиллээ
2018-06-22 08:34:18 - Спорт
Хууль бусаар Бөхийн өргөөг авсан Б.Бат-Эрдэнэ нараас МҮБХ-ныхон Бөхийн өргөөг чөлөөлнө гэв
2018-06-22 15:54:22 - Спорт
Хөлбөмбөг тоглож байгаад амиа алдсан хүүгийн ар гэрийнхэнд сая төгрөг цуглуулж өгчээ
2018-06-22 17:38:07 - Улс төр
Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлээгүйд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ
2018-06-23 10:09:37 - Улс төр
У.Хүрэлсүхийн газрын тосны үйлдвэртэй болох “АМБИЦ” шангаа татлаа
2018-06-23 10:04:39 - Нийслэл
С.Саранбилэг: Охины минь хөл бүдүүн гуянаасаа доош зовиурладаг болсон
2018-06-22 11:38:49 - Орон нутаг
Ерөнхий сайд жолооч нарт хилийн зурваст танхайрахгүй байхыг хатуу анхаарууллаа
2018-06-22 08:40:08 - Улс төр
Г.Тэмүүлэн: Ч.Улаан гишүүн бид хоёрт буруу зөрүү ойлгосон юм байхгүй