”ЯЛЗАРДАГГҮЙ” хаягдал гялгар уутаар цэцгийн сав, нүхэн жорлонгийн доторлогоо зэрэг 10 төрлийн бүтээгдэхүүн хийж байна

Түгээх    
2018-06-11 08:43:40 - Технологи

hayagdal uut

-“БОХИРДЛООР БОХИРДЛЫГ ШИЙДЬЕ”-

Дэлхий нийтээр гялгар уутнаас татгалзаж байгаа энэ үед манай улсад нийлэг материалтай, гялгар уутны хэрэглээ буурахгүй байна. Нийслэлийн иргэд ганцхан өдөр 660 тонн гялгар уут хог дээр хаядаг. Харамсалтай нь, түүний ердөө 40-50 хувийг л ангилж ялган, дахин боловсруулж, хоёрдогч түүхий эд хэлбэрээр ашиглаж байна. Үлдсэн хувь нь хур хог болж хөрсний бохирдол үүсгэдэг. Сүүлийн гурван жилд монголчууд 10 цэцэрлэг байгуулах хэмжээний мөнгийг гялгар уутанд зарцуулжээ. Тодруулбал,

-2015 онд 1.8 сая ам.доллар буюу 4 тэрбум 410 сая

-2016 онд 2,9 сая ам.доллар буюу 7 тэрбум 311 сая

-2017 оны эхний есөн сарын байдлаар 1,9 сая ам.доллар буюу 4 тэрбум 655 сая төгрөгөөр гялгар уут худалдаж аваад хог дээр хаяжээ.

Манай улсад хаягдал хог дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг цөөхөн аж ахуйн нэгж байдаг. Энэ удаагийнхаа өдрийн сурвалжлагаар зөөлөн хаягдал гялгар уутыг хайлуулж, цэцгийн сав, модны суурь сав, сандал, шилэн кабелийн тэмдэглэгээ, нүхэн жорлонгийн доторлогоо, траншейны таг үйлдвэрлэдэг “Пластик центр” ХХК-ийг онцолж байна. Тус компанийг онцолж буй учир шалтгаан нь нийслэл хотын хөрсний бохирдлыг шийдэх нүхэн жорлонгийн доторлогоог дан гялгар уут ашиглан үйлдвэрлэсэн нь анхаарал татсан.

Улаанбаатар хотын гэр хорооллын 220 мянган өрхийн 94,8 хувь нь нүхэн жорлон хэрэглэдэг. Энэ хэмжээгээрээ бохир нь хөрсөндөө шингэж, нийслэлийн хөрсний бохирол 80 гаруй хувьд хүрсэн. Тиймээс нүхэн жорлонгуудыг нэн даруй доторлох шаардлага тулгарч буй юм. Гялгар уут хөрсөнд шингэхгүй 100-500 жил болдог. Тэгэхээр хаягдал гялгар уутаар хийсэн бүтээгдэхүүн ийм хэмжээний урт настай, эдийн засагт ч гэсэн хэмнэлтэй гэсэн үг.

“Пластик центр” компаний үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг холоос харахад ширмэн төмрийг боронз өнгөөр будсан мэт харагддаг. Гялгар уутыг хайлуудаг болохоор ямар ч өнгийн будганд оруулж хэвэнд цутгах боломжтой гэдгийг компанийн ажилчид хэлж байлаа. Тус компанийн үйлдвэрийн бүх тоног төхөөрөмж, бүтээгдэхүүний хэвийг ажилчид нь өөрсдөө хийсэн гэдгээрээ онцлог байсан.

hayagdal uut

hayagdal uut

“Пластик центр” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Цэвэгсүрэнтэй ярилцлаа.

-МОНГОЛЧУУД ХОГОО АНГИЛЖ ХАЯДАГГҮЙ УЧРААС ҮЙЛДВЭР
ТҮҮХИЙ ЭДИЙН ДУТАГДАЛД ОРДОГ-

-“Пластик центр” ХХК үйлдвэр хэдэн онд байгуулагдав. Хаягдал гялгар уутаар хичнээн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна вэ?

-Манай үйлдвэр 2016 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Одоогоор хаягдал гялгар уутыг дахин боловсруулж, 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Монгол Улсад хаягдал гялгар уутыг дахин боловсруулдаг 2-3 үйлдвэр байдаг. Эдгээр үйлдвэрүүдээс манайх бохирын сав, цэцгийн мандлын сав үйлдвэрлэж буйгаараа онцлог гэж боддог. Манай үйлдвэр “Бохирдлоор бохирдлыг шийдье” гэсэн уриатайгаар ажилладаг. Хаягдлаар үйлдвэр үйлчилгээ эрхэлдэг 20 гаруй байгууллага “Монголын үндэсний хог хаягдлыг дахин боловсруулах” холбоонд харъяалагддаг.

-Танай үйлдвэр байгуулагдсан цагаасаа хойш хичнээн тонн хаягдал зөөлөн гялгар уутыг дахин боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгосон бэ?

-2016 онд 100 гаруй тонн, 2017 онд 180 тонн хаягдал гялгар уутыг дахин боловсруулсан. Энэ жил 300 гаруй тонныг дахин боловсруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

 -Өнөөдөр Монголд ахуйн хэрэглээндээ гялгар уут хэрэглэдэггүй айл бараг л байхгүй. Тиймээс түүхий эдийн олдоц арвин байлгүй дээ?

-Түүхийн эдийн олдоц муу. Яагаад гэвэл Монголд хог хаягдлыг ангилан ялгах үйлдвэр байдаггүй, айл өрхүүд ч гэсэн хогоо ангилж хаядаггүй. Хогийн цэг дээрээс түүсэн хаягдал гялгар уутыг үйлдвэр рүүгээ татдаг болохоор хүндрэл үүсдэг. Манайх одоогоор хаягдал гялгар уутаар цэцгийн сав, модны суурь сав. сандал, шилэн кабелийн тэмдэглэгээ, нүхэн жорлонгийн доторлогоо, траншейны таг үйлдвэрлэж байна.

-Цаашид танай үйлдвэр ямар зорилго тавьж байна. Зөөлөн гялгар уутаар өөр ямар төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой вэ?

-Одоогоор манай үйлдвэр бүтээгдэхүүнийхээ онцлогоос шалтгаалан хаягдал зөөлөн гялгар уутыг дахин боловсруулж байна. Хуванцар материал Монгол Улсад 20 гаруй нэр төрөл байдаг. Цаашид үйлдвэрийнхээ тоног төхөөрөмжийг сайжруулж өрөгжүүлснийхээ дараа хуванцар материалын 6-7 төрлийг дахин боловсруулдаг үйлдвэртэй болно гэсэн зорилго тавин ажиллаж байна даа. Хаягдал зөөлөн гялгар уутаар олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой. Манай үйлдвэр одоо үйлдвэрлэж буй бүтээгдэхүүнээ улам сайжруулж,  хэрэглэгчиддээ давуу тал үүсгэхүйц болгохоор ажиллаж байна.

-Монголчууд хогоо ангилж хаядаггүй нь хог хаягдлыг дахин боловсруулахад хамгийн том бэрхшээл үүсгэдэг юм байна. Өөр ямар асуудал тулгардаг вэ?

-Тийм, монгол айл өрхүүд хогоо ангилж хаядаггүй учраас түүхий эдийн дутагдалд ордог. Түүхий эд бэлтгэдэг ажиллах хүчин бага байдаг. Хогийн цэг дээр ажилдаг хүмүүс гялгар уут жин бага дардаг учраас түүх сонирхол тун бага. Жин арай их дардаг хуванцар савыг түлхүү түүдэг. Хүн болгон л “Гялгар уут хаа сайгүй хийсээд Монголыг бүрчихээд байна. Танай үйлдвэр яагаад гялгар уутны дутагдалд ороод байдаг юм бэ” гэж ярьдаг. Гэвч хоёрдогч түүхий эдийг цуглуудаг хүмүүс маань хаягдал гялгар уутыг манай үйлдвэрт авчирч өгөхөд тээврийн зардал их гардаг. Иргэд гялгар уутан дотор хогоо хийж хаядаг учраас түүхий эд гэхээсээ илүү хог ачигдаад ирэх нь элбэг байдаг. Тиймээс үйлдвэрлэл шууд явуулах боломжгүй, хогноос нь салгаж цэвэрлэхээс авахуулаад ажиллагаа ихтэй.

hayagdal uut

hayagdal uut

-НҮХЭН ЖОРЛОНГОО СОЁЛЖУУЛЖ, ДОТОРЛОГООТОЙ БОЛГОХ НЬ
НЭН ТЭРГҮҮНД ХИЙХ ЁСТОЙ АЖИЛ -

-Түүхий эдийн олдоц муу учраас жилийн дөрвөн улирал ажиллаж чаддаггүй гэсэн үг үү?

-Манай үйлдвэр зуны үйл ажиллагаатай. Газар хөлдөж, хөрс шорооны ажил хийж болохоо байсан үед бүтээгдэхүүн үйлдвэрлэхээ зогсоож, зуныхаа үйл ажиллагаанд бэлтгэдэг. Хэрэв Монгол Улсад хог ангилан ялгах үйлдвэр бий болвол хаягдал материалыг дахин боловсруулдаг байгууллагуудад олон давуу тал үүсэж, түүхий эдийн дутагдалд орохгүй, бүтээгдэхүүний нэр төр олширч, түр зогсолт хийлгүй ажиллах боломж бүрдэнэ.

-Хог хаягдалыг дахин боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгон зах зээлд гаргаж борлуулахад хууль, төрийн байгууллагуудын уялдаа холбоо их чухал болов уу. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Татвар, НӨАТ-ын асуудал хог хаягдал дахин боловсруулж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байгууллагуудад хэцүү байдаг. Яагаад гэхээр НӨАТ, татвараа төлнө. Эргээд надад цугларч байгаа түүхий эд маань хог байдаг. Хог худалдаж авдаг учраас бидэнд баримт цугларахгүй. Тэгэхээр би гарсан зарлагаа хуулийн байгууллагад бүрэн нотолж чаддаггүй. Тиймээс ашигтай ажилласан юм шиг харагдаж манай үйлдвэрт бараг 20 хувийн НӨАТ, татвар шууд орж ирдэг.

-Та сая Монгол Улсад хог хаягдал дахин боловсруулдаг 20 гаруй үйлдвэр байдаг гэж ярьсан. Тэгэхээр цөөхөн хүн амтай улсад зах зээлээ булаацалддаг болов уу?

-Би үйлдвэрийнхээ нүхэн жорлонгийн доторлогоо дээр жишээ аван яръя л даа. Монгол Улсын хэмжээнд стандартад нийцсэн доторлогоотой нүхэн жорлон хэрэглэж буй айл өрх хэд билээ дээ. Гэтэл айл өрхүүдийн 90 гаруй хувь нь стандартад нийцээгүй нүхэн жорлон хэрэглэж байна. Тэгэхээр айл өрхүүд маань бохир орчинд аж төрж амьдарч байна гэсэн үг. Нүхэн жорлонгоо соёлжуулаад доторлогоотой болгочихвол бохир нь хөрсөнд шингэхээ болино. Ингээд ярихаар бид өөрсдөө бүтээгдэхүүнээ хийж чадвал Монголын зах зээл жижигхэн биш. Хүн хаана байна тэнд зах зээл байж л байдаг. Хог хаягдал дахин боловсруулдаг 20 гаруй үйлдвэр ганцхан гялгар уут боловсруулдаггүй. Цаас, ус ундааны сав, хуванцар сав, хаягдал дугуй гэх мэт зүйлсийг дахин боловсруулж байна.

-Нэг удаагийн улавч цэцэрлэг, сургууль, эмнэлгүүдээс хог болж их гардаг юм шиг ажиглагддаг. Танайх дээрх газруудаас түүхий эд бэлтгэнэ биз?

-Ирэх хичээлийн жилээс цэцэрлэгүүдээс нэг удаагийн улавчийг эрчимтэйгээр худалдаж авна гэж бодож байгаа. Нэг удаагийн улавчийг хог болохоос нь өмнө түүхий эд материал болгох аян зохиох гээд манай үйлдвэр судалгаа хийж байна. Өнгөрсөн жил 2-3 цэцэрлэгээс нэг удаагийн улавч авсан. Яармагийн нэг цэцэрлэгийн эрхлэгч намаржингаа хураалаа гээд цуглуулсан улавчаа манай үйлдвэр рүү явуулахад 120 кг болсон. Гялгар уут овор хэмжээ ихтэй хирнээ маш бага жинтэй. Тиймээс манайх цэцэрлэгүүдээс эхний ээлжинд сүлжээ маягаар татан авалт хийхгүй бол тээврийн зардал нь өндөр гарна. Тэгэхээр цэцэрлэгүүдийн гадна тусгай сав байршуулаад “200 кг болгоод биднийг дуудаарай” гэсэн менежментээр явахаар ярилцаж байна.

-2016 оноос хойш танай үйлдвэр хичнээн ажлын байрыг шинээр бий болгов. Хаягдал хог дахин боловсруулах үйлдвэрт хүмүүс ажиллах сонирхолгүй байдаг гэж сонссон?

-Манай үйлдвэр 2016 онд манайх 10-аад ажилчинтай байсан. 2017 онд 20, энэ зун 30 гаруй ажилчинтай болохоор төлөвлөж байгаа. Гэхдээ ажилчид олдохгүй байна. Жижиг дунд бизнес эрхлэж буй хүмүүстэй уулзахаар “Ажилчин болдохгүй байна” гээд л ярих юм байна шүү дээ. Ажлын байр хайж буй залуучууд олон мөртлөө үйлдвэрт хоёр хоног ажилаад л шантраад явчихдаг. Манай ажиллах орчин бусад үйлдвэрийн л адил, гялгар уут, хогтой ажиллаж буй учраас арай жаахан хүнд байж магадгүй. Цалингийн дундаж хэмжээ 800 мянга тэрнээс дээш байдаг.

М.АМАРЖАРГАЛ

Гэрэл зургийг Ц.ЭНХТАЙВАН

hayagdal uut

hayagdal uut

hayagdal uut

hayagdal uut

hayagdal uut

hayagdal uut

hayagdal uut

hayagdal uut

hayagdal uut

hayagdal uut

hayagdal uut

hayagdal uut



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 25

БАТ (66.181.160.9)
2018-07-02 20:33:40
УИХ - ЫН ГИШҮҮН АСАН Ц.ОЮУНГЭРЭЛ ИРГЭД АЙЛ ӨРХИЙН НҮХЭН ЖОРЛОНГ ӨӨРЧЛӨН САЙЖРУУЛАХ ТАЛААР ИХЭЭХЭН ИДЭВХ ЗҮТГЭЛ САНААЧЛАГА ГАРГАН УУЛЗАЛТ ЗӨВӨЛГӨӨН СУРГАЛТ СУРТАЛЧИГАА ГМ ОЛОН ЧУХАЛ АЖИЛ ХИЙЖ БАЙГААД ИРГЭД ОЛОН НИЙТ ИХЭЭХЭН ТАЛАРХАЛТАЙ БАЙГАА , НЭРНЭЭС НЬ Ч ТЭРҮҮ ХЭН ХҮН НЭГ ИХ ДУРТАЙ БАРЬЖ АВААД БАЙХААРГҮЙ ЖОРЛОНГЫН АСУУДЛЫГ ИРГЭНИЙ ӨНДӨР УХАМСАР , ЭГЭЛ ЭНГИЙН ГЭДГЭЭ БАТЛАН БАРЬЖ АВЧ СЭТГЭЛ ЗҮТГЭЛ ГАРГАЖ ЯВАА Ц. ОЮУНГЭРЭЛИЙН АЖИЛД НЬ АМЖИЛТ ХҮСЬЕ !! ! САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ !

Санаа аваарай (66.181.177.96)
2018-06-11 21:38:17
Bayar hurgie.Гадаадад хүнсний дэлгүүрийн үүдэнд нь том хайрцаг тавьсан байдаг. Тэнд нь хүмүүс хэрэглэхгүй гялгар уутаа авчирч хийдэг.

gan (202.179.31.122)
2018-06-11 17:39:10
çºâ ñàéõàí àæèë õèéæ áàéãàà òàíàé õàìò îëîíä àìæèëò õ¿ñüå. õóâàíöàð õàÿãäàë öóãëóóëæ àâààðàé äýìæèæ áàéíà.

ZOCHIN (203.91.115.36)
2018-06-11 16:57:09
oo yamar mundag yum be erthen surtalchilgaa hiihgui yasiin be bohiriin kolitsoo awchihsan uuniig medsen bol awdag baijee ih heregtei zuil hiij baigaam bn amjilt husie

даваадорж (27.123.214.104)
2018-06-11 15:21:05
естой мундаг сайн бна гэж хэлмээр бна дээр блумбергээр ярилцлагыг нь санаандгуй сонссон их таалагдсан шуу амжилт хусье урагшаа

Зочин (202.131.227.50)
2018-06-11 13:32:57
amjilt husii sanal oruulii hashaa hiij boloh bolov uu

Иргэн (71.202.208.226)
2018-06-11 12:45:28
Цаашдын үйл ажиллагаад нь амжилт хүсье. Манайхан бас өөрсдөө сайн дураараа хогоо ангилдаг болмоор байна.

Зочин (150.129.140.208)
2018-06-11 12:29:20
жорлонгоо өөрчлөх гэсэн хэсэг хүмүүс усгүй газар,ойр ойрхон усанд орох боломжгүй хөдөө гм газар нүцгэн бөгсөөр суудаг 00 болгож хувиргаад бхын. тэрнийх нь үр дагавараар хүүхэд хөгшидгүй доогуураа өвчин халдвар аваад эмчлүүлэх хичнээн хүн гарахыг яаж мэдэх юм. тэд бусдад тийм өвчин авснаа зарлахгүй нууж бгаад эмчлүүлчинэ. ямар замаар халдвар авснаа сайн мэдэхгүй явах байх. одоо улс оронд доогуур замын ийм өвчин их бгаа нь дохын аюултай өнөө үед 200 төгрөгний бэлгэвч хэрэглэхгүй хавьталд ордог гэхээсээ илүү суултуураас өвчин халдахвий гэх сэрэмжээ алдаж айлд, эсвэл өөр газар багахан хэнэггүй хандсанаас нь болоогүй гэдгийг хэн батлах юм. тэгэхэд хөдөөгүүр хүүхдийн сургууль гм газар суултуур хийчих юм бол хүүхдүүд дээр нь гарч зогсход хэцүү, суухын тулд 00 цаас дэвсээд суух гэхдээ хойш нь цаасаа түлхэж ярж зарим хэсгийг нь ил гаргаад суучихна. явган суудаг паалантай жорлон л хүүхэд томчууд

Монголын хог хаягдлыг дахин боло (103.212.116.61)
2018-06-11 12:27:48
Пластик Центр ХХК ийн хамт олонд амжилт хүсье 88104308 91914089

Zochin (66.181.161.28)
2018-06-11 12:16:56
Holboo barih utas hayagiig ni uguuch ochij uulzaj nuhen jorlongiin dotorlogoo avmaar bn

Зочин (66.181.187.80)
2018-06-11 12:07:05
Зөв алхам хийж байнаа холбогдох утсаа үлдээнэ үү?

цэцэг (66.181.187.211)
2018-06-11 11:57:34
нүхэн жорлонд хир тохиромжтой юм ялгадсаа тэр нүхэндээ барьж байх уу эсвэл хөрсөнд шингээх үү нүхэн жорлонд ялгадасыг байхгүй болгоод урвалд оруулчихдаг бодис л хийж байвал зүгээр

Зочин (103.206.195.166)
2018-06-11 11:45:37
Маш сайн байна. Холбоо барих утасыг эсвэл хаягаа өгөөрэй. Жорлонгийн дотор талын савыг авмаар байна.

Зочин (112.72.14.14)
2018-06-11 11:45:03
1 udaagiin ulavch emnelguudee mash ih gardag, huduu yavj bhad sumiin tuvuuiin orchin mash bohir zarim sum n haragdahgui bhad hog n l holoos haragdaj bdag, angilaagyi hog hayuuladaggui l bolgovol hamgiin heregtei bn. hotiin zahirgaa end anhaarah eoytoi....

Л.лхагва (112.72.14.197)
2018-06-11 11:23:33
Төмөр торон хашааны шон үйлдвэрлэвэл борлуулах зах зээл ихтэй. Модыг бодвол бөх бат байх болно. Ашиглалтын хугацаа маш өндөр байна.

Zochin (27.123.212.142)
2018-06-11 11:21:05
Хаанаас очиж хийсэн бүтээгдэхүүнээс нь худалдан авч болох вэ? Энэ талаар тодорхой мэдээлэл өгвөл зүгээр байна.

Зочин (43.228.128.22)
2018-06-11 11:21:02
Мундаг байна амжилт хүсье. манайхан дэмжээд ядаж хогоо ангилаад өгвөл их сайн үйл болно доо. улам ихийг хийж бүтээгээрэй

пүүжээ (64.119.23.142)
2018-06-11 11:05:57
Баяр хүргэе. Биднийг хогноос салгахад тусалж буй энэ хэдэн үйлдвэрээ НӨАТ энэ тэрээс чөлөөөлөөд өгчихвөл нээрээ болох юм биш үү. Тэгж байж хогноосоо сална даа

амжилт хүсье (66.181.185.216)
2018-06-11 11:01:02
Зөв ажил байна. Сандал , цэцгийн сав таалагдлаа.

Зочин (49.195.155.43)
2018-06-11 10:51:27
Fucking bolovsroliin yam ter tsetserlegiin ulavchiig tsugluulj uguuch

Зочин (49.0.218.221)
2018-06-11 10:39:48
амжилт дажгүй юм хийжээ

Зочин (103.229.122.162)
2018-06-11 10:28:33
Гялгар уут бол угаасаа ялзарах үндэс байхгүй шүү дээ.

irgen (122.201.28.8)
2018-06-11 10:20:30
UB iin hotiin zahirgaa, Aimgiin zasag darga nar ene baiguullagatai hamtarch ajillan hursnii bohirdliig shiidmeer yum bna.

Р (112.72.14.241)
2018-06-11 09:39:09
Жорлонгийн доторлогоо нь таалагдаж байна.

Монгол улсын иргэн (66.181.165.254)
2018-06-11 09:33:28
Амжилт хүсье. Бүтээлч Монгол

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-19 18:10:07 - Байгаль Орчин
Хөвсгөл, Горхи Тэрэлжийн бүсийн даац хэтэрсэн тул дахин тусгай зөвшөөрөл олгохгүй гэв
2018-10-19 17:52:05 - Эдийн засаг
1072 хувьцаатай холбоотойгоор зөвлөмж гаргажээ
2018-10-19 17:47:32 - Хууль
“Намянгжү Монголын боловсролыг дэмжих сан” оюутнуудын тэтгэлгээ зогсоож байгаагаа мэдэгдэв
2018-10-19 17:24:43 - Нийслэл
Засгийн газраас Хүүхдийн ордонд 200 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ
2018-10-19 17:02:58 - Нийслэл
Нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлд өөрчлөлт орлоо
2018-10-19 16:43:26 - Хууль
Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг саатуулжээ
2018-10-19 16:35:58 - Улс төр
Баруун таван аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбоно
2018-10-19 15:21:17 - Хууль
Согтуурсан үедээ өөрийн төрсөн ээж, хойд эцгийгээ хутгалжээ
2018-10-19 14:11:23 - Улс төр
Стратегийн ордуудын орлогыг Монгол банкаар дамжуулах хуулийг дэмжлээ
2018-10-19 13:59:02 - Гадаад
БИДНИЙ ТУХАЙ: Япон, Хойд Солонгосын тагнуулын төлөөлөгчид Монголд нууцаар уулзжээ
2018-10-19 13:38:05 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд хэмжээний уулзалтын нээлтэд оролцож, үг хэллээ
2018-10-19 13:35:33 - Шар
Жастин Бибер нууцаар гэрлэжээ
2018-10-19 13:33:01 - Эрүүл мэнд
18-аас дээш насныхныг урьдчилан сэргийлэх үзлэгт ҮНЭГҮЙ хамруулж байна
2018-10-19 13:31:09 - Улс төр
Хүссэн хүүхэд бүрт мөнгө олгох хууль дэмжигдлээ
2018-10-19 13:12:24 - Эдийн засаг
ХХБанк Д.Сүхбаатарын нэрэмжит 2-р дунд сургууль болон Өмнөговь аймгийн 5-р бүрэн дунд сургуулиудын номын санг тохижуулж өглөө
2018-10-19 12:56:41 - Улс төр
Германы Батлан хамгаалахын сайд маргааш манай улсад айлчилна
2018-10-19 12:53:34 - Шар
Дам тамхидалт илүү хортой болохыг тогтоожээ
2018-10-19 12:38:57 - Хууль
Амиа алдсан цагдаагийн ар гэрт 76 сая төгрөг олгохоор болжээ
2018-10-19 12:38:27 - Хууль
Дуучин С.Чулуунбаярт хар тамхины хэргээр шүүхээс ял оноолоо
2018-10-19 12:28:42 - Шар
Сонгууль ойртох тусам улс төрчдийн энэ ажиллагаа улам эрчээ авна
2018-10-19 12:25:21 - Боловсрол
Сурагчид шинжлэх ухааны ертөнцөөр аялав
2018-10-19 12:00:49 - Хууль
Хуурамч 20 мянган төгрөгийн хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байна
2018-10-19 11:59:10 - Улс төр
Ерөнхий прокурорын мэдээллийг УИХ-ын гишүүд сонсоно
2018-10-19 11:49:44 - Улс төр
З.Нарантуяа: Хүүхэд хамгаалах төсвийг бууруулж байгаа нь оновчтой бодлого биш
2018-10-19 10:37:10 - Спорт
Б.Шоовдор, Э.Даваачимэг нар хэсгээ тэргүүлэн барилдана
2018-10-19 10:20:50 - Байгаль Орчин
Баруун болон төвийн аймгуудын нутгаар цасан шуургатай
2018-10-19 10:20:05 - Улс төр
Х.Баттулга ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель нар уулзав
2018-10-19 10:17:03 - Спорт
Г.Ануужин “Оюутны ДАШТ”-ээс мөнгөн медаль хүртлээ
2018-10-19 09:55:29 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн 11 гишүүнийг баталгаажууллаа
2018-10-19 09:45:46 - Хууль
ФОТО: Цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханыг эцсийн замд нь үдлээ
2018-10-19 09:43:05 - Улс төр
Чуулганаар Валютын зохицуулалтын хуулийг хэлэлцэнэ
2018-10-19 08:53:20 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2018-10-19 08:43:04 - Энтертайнмент
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Хүүхэд насанд хүргэж өгдөг “Ахмадын өдөр өнжүүлэх” төв
2018-10-19 08:25:38 - Эдийн засаг
“Оюу толгой”-н орлогыг Монголбанкаар дамжуулах ганц боломж буюу Валютын зохицуулалтын тухай хууль
2018-10-19 08:16:17 - Энтертайнмент
Б.Март: “Нүүдэлчдийн өрхийн эмч” киногоо мэргэжлийн Оскарт илгээгээд хариуг нь хүлээж байна
2018-10-19 08:11:15 - Хууль
Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, 480-960 мянган төгрөгөөр торгоно
2018-10-19 07:56:46 - Энтертайнмент
Байгалийн үзэсгэлэнт газар хамгийн хямдаар алжаалаа тайлах боломжийг “БАЯНХАНГАЙ” олгож байна
2018-10-19 07:49:49 - Энтертайнмент
Өнөөдөр бич өдөр
2018-10-18 17:43:43 - Нийслэл
“TSETSERLEG UB” аппликэйшний сургалт боллоо
2018-10-18 17:42:28 - Нийслэл
Эрдэнэт үйлдвэрийн соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-18 15:08:23 - Нийслэл
Яармагийн замд ноцтой осол гарчээ
2018-10-18 11:29:30 - Хууль
Булган аймгийн хэсгийн төлөөгч нас барсан хэргийг ЦЕГ-ын ажлын хэсэг шалгаж эхэлжээ
2018-10-18 11:39:16 - Орон нутаг
Ослын үеэр уурхайд байсан 821 хүнээс үлдсэн 316 хүний мэдээлэл тодорхойгүй байна
2018-10-16 08:10:06 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
2018-10-18 17:24:37 - Шар
Шойгу Монголын Ерөнхий сайдад бараалхахдаа шүлгийн мөрөөс эш татав
2018-10-18 10:39:26 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой" компанийн Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг сонгожээ
2018-10-16 08:33:51 - Боловсрол
Тэтгэврийнхээ мөнгийг тэр чигээр нь монголчуудад зориулдаг УЛИ МИНДЕР-тэй ярилцлаа
2018-10-16 16:21:51 - Хууль
Хэрэгт холбогдогчийг эрүүлжүүлэх явцад нас баржээ