Ким Чен Ун Трампыг Пхеньянд айлчлахыг урив

Түгээх    
2018-06-11 14:55:35 - Гадаад

tk

БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг ирэх долдугаар сард Пхеньянд айлчилж, дараагийн дээд хэмжээний уулзалтаа хийхийг урьжээ. Энэ талаар Өмнөд Солонгосын "Чунан ильбо" сонин эх сурвалжийн мэдээллээс иш татан мэдээлснийг ТАСС агентлаг уламжлав.

Тус хэвлэлд мэдээлснээр, зургадугаар сарын 1-нд Трампад хаяглан, Хойд Солонгосын Хөдөлмөрийн намын Төв хорооны орлогч дарга Ким Ён Чолоор дайсан захидалдаа энэ талаар бичжээ. "Чунан Ильбо" сонин “хоёр тал хоёулаа харилцаагаа гүнзгийрүүлж, илүү сайн хамтарч ажиллах хүсэлтэй байгаа"-гаа илэрхийлснийг тэмдэглэсэн байна.

-ДОНАЛЬД ТРАМП, КИМ ЧЕН УН НАР ГАНЦААРЧЛАН УУЛЗАНА-

Энэ сарын 12-ны өдөр Сингапурын Сентоза арлын “Капелла” зочид буудалд Трамп, Ким Чен Ун нарын түүхэн дээд хэмжээний уулзалт болох билээ. Олон улсад түүхэн дээд хэмжээний анхны уулзалтаар 68 жилийн турш үргэлжилсэн хоёр Солонгосын дайсагнасан харилцааг дуусгавар болгоно гэсэн хүлээлт үүсгээд байгаа билээ.

Хоёр орны удирдагч хэдийнэ Сингапурт очоод буй. БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун ням гаригт Сингапурт газардсан даруйдаа тус улсын Гадаад хэргийн сайдтай уулзсан юм. Дональд Трамп өмнө нь мэдээлж байсанчлан “Их 7”-ийн уулзалтыг дуусгалгүйгээр Сингапурыг зорьж, “Түүхэн уулзалт”-аас хоёр хоногийн өмнө Сингапурт очсон юм. Өнгөрсөн ням гаригт түүний хөлөглөсөн онгоц Пайя-Леба дахь Сингапурын агаарын хүчний баазад газарджээ.

Трампаас удаан хугацааны нислэгийн дараа алжаасан эсэх, удахгүй болох дээд хэмжээний уулзалтын талаар ямар бодолтой байгааг нь асуухад тэрбээр "Маш сайн" хэмээн хариулсан байна. Трамп онгоцондоо Сингапурын Гадаад хэргийн сайд Вивиан Балакришнантай уулзжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Ким Чен Уны буудалласан “St.Regris” буудлаас 500 метрийн зайд байрлах, “Shangri-La” зочид буудалд буусан байна.

Хоёр удирдагчийн үйл хөдлөл бүрийг олон улсын 3000 гаруй сэтгүүлч ажиглан дагаж байна. Сингапурын талаас түүхэн уулзалтын бэлтгэл ажлыг хангах үйл явц үргэлжилж байгааг мэдэгдэж буй юм. Аюулгүй байдлыг хангах үүднээс гол гудамж, талбайг хааж, хяналт, шалгалтын цэгүүдийг байгуулж, ажиглалтын камерын тоог нэмж суурилуулжээ.

Мөн уулзалт болох “Capella” зочид буудал болон Сентоза арал, хотын төвийн томоохон зочид буудлуудын ойр орчмыг тусгай бүс гэж зарлан бямба гаригаас эхлэн хамгаалалтыг чангатгасан байна. Тусгай хамгаалалт зургаадугаар сарын 14-ний өдөр хүртэл үргэлжлэх ажээ.

БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Ин БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ун нарын уулзалтаар тохирсон зүйлсийн зарим нь тухайлбал, цөмийн туршилтын талбайг хаах зэрэг зүйлс бодит байдал дээр биеллээ олж байгаа юм.

Цагаан ордноос, уулзалтын гол зорилго Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгож, энхийн хэлэлцээр байгуулах юм хэмээн онцолж байгаа билээ. Түүнчлэн, Дональд Трамп “Их 7"-ийн уулзалтад оролцох үеэрээ БНАСАУ-тай энхийн хэлэлцээр байгуулах зорилготой яваа, зорилгоо биелүүлж чадна гэдэгтээ ч итгэлтэй байгаагаа илэрхийлжээ.

Шинжээчид Ким Чен Уны хүсэлтийн жагсаалтад олон улсын хоригийг цуцлуулах, АНУ-тай харилцаагаа сайжруулж, эдийн засгийн тусламж авах багтаж байгаа гэж онцолж буй бол ажиглагчид улс орныхоо аюулгүй байдлыг хангах нь түүний жагсаалтын эн тэргүүнд бичигдэж байгааг тодотгожээ.

-УУЛЗАЛТ АМЖИЛТТАЙ БОЛВОЛ ХАМТАРСАН ТУНХАГ БИЧИГ БАЙГУУЛЖ, УЛМААР УУЛЗАЛТЫГ СУНГАХ БОЛОМЖТОЙГ ОНЦОЛЖ БАЙНА-

Эх сурвалжуудад мэдээлснээр, хоёр орны удирдагчдын дээд хэмжээний уулзалтын эхний хэдэн минутад Трамп, Ким нар ганцаарчлан уулзаж, дараа нь бусад төлөөлөгч, дагалдагсад нь уулзалтад нэгдэх урьдчилсан төлөвлөгөө байгаа аж. Мөн уулзалт амжилттай болбол хамтарсан тунхаг бичиг байгуулах, эсвэл уулзалтыг нэг өдрөөс илүү хугацаагаар сунгах боломжтойг албаныхан онцолжээ.

ТАСС агентлагийн мэдээлснээр, Сөүл маргааш буюу зургадугаар сарын 12-ны өдөр Сингапурт болох дээд хэмжээний уулзалт амжилттай болох эсэх нь хоёр орны удирдагчдын ганцаарчилсан уулзалтаас шалтгаална гэж мэдэгджээ.

Өмнөд Солонгосын Ерөнхийлөгчийн төлөөлөгч Ким Ый Гём "Уулзалтын үр дүн хоёр удирдагчийн хооронд нүүр тулж уулзах, яриа хэлэлцээ хийх замаар шууд яриа хэлэлцээрээр тодорхойлогдох болно" гэж хэлсэн байна.

“Yonhap” агентлагийн мэдээлснээр, Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны дагалдан төрийн өндөр албан тушаалтнууд яваа бөгөөд тэдний дотор дүү Ким Ё Жон багтжээ.

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 13

Зочин (66.181.186.115)
2018-06-13 14:23:06
sain

Зочин (103.26.193.236)
2018-06-12 09:10:35
ирээдүйн хүчирхэг нэгдсэн Солонгос улсаа байгуулахын төлөө.Нэгдэж аваас дэлхийг хүчирхэг эдийн засаг зэвсэг техникээр айлгах болно.

Зочин (112.72.14.70)
2018-06-11 21:56:05
ард түмнээ гэсэн ухаалаг бодлого явагдаж байна. ким дүүд амжилт хүсэе.

zochin (64.119.24.250)
2018-06-11 21:30:26
TRAMP HYATADIIN ESREG EDIIN ZASGHIIN DAYNDAA 2 SOLONGOSIIG TATAN OROLTSUULAH ZORILGOO HEREGJUULEH GOL ZORILGOTOY SHUU DEE!!! HERVEE HOYT SOLONGOSIIG EDIIN ZASGHIIN DEMJLEG UGCH YADUURLAAS GARGAH EH UUSVERIIG TAVIH YUM BOL HYATUUD HUND BAYDALD ORNO SHUU!!!TRAMPIIN EDIIN ZASGHIIN SONIRHOL DEER SUURILSAN UZEL BODOL HEREGJIJ HYATADIIG GANTSAARDUULAH AMERIKIIN BAAZIIG AZID BII BOLGOH YUM SHUU DEE!!!

ЗОЧИН (27.123.214.114)
2018-06-11 19:05:34
СОЛОНГОСЫН ХОЙГТ ӨНӨ МӨНХӨД ЭНХ ТАЙВАН ТОГТООХ, 2 СЛОНГОС НЭГДЭН НИЙЛЖ АГУУ ХҮЧИРХЭГ ГҮРЭН БАЙГУУЛАХ СОЛОНГОСЫН АРД ТҮМНИЙ ШИНЭ ТҮҮХ ЭНЭ УУЛЗАЛТААР ЭХЭЛНЭ.

mongolz (202.131.243.190)
2018-06-11 16:38:20
Dyyd ni sain boltsiimuu haashaa yum be ter dor neg mongol

M.ts......m (203.91.115.40)
2018-06-11 15:39:58
Ene 2.yaahde manai huchingiin heregtei huniig awaad uldej baiga 76-n malaa taraay

M.ts......m (203.91.115.40)
2018-06-11 15:39:09
Ene 2.yaahde manai huchingiin heregtei hunii awaad uldej baiga 76-n malaa taraay

Zochin (24.16.93.43)
2018-06-11 15:26:49
Kim huuhnee bainga balbaa Hildeg geseen

утаа (202.70.33.242)
2018-06-11 15:12:08
Наадуул чинь учираа олноо харинцөөхөн Монголчууд бид л хэцүү бнадаа олон урвагчийн дунд

зочин (103.212.116.62)
2018-06-11 15:05:22
Kимийн дүү охин энэ уулзалтанд гол үүрэг гүйцэтгэж бгаа болов уу.дүү ни алсын бодолтой ухаантай хүн шиг харагдаж бна билээ.түүний заавар зөвлөлгөө чухал юм даа.

зочин (103.212.116.62)
2018-06-11 15:05:16
Kимийн дүү охин энэ уулзалтанд гол үүрэг гүйцэтгэж бгаа болов уу.дүү ни алсын бодолтой ухаантай хүн шиг харагдаж бна билээ.түүний заавар зөвлөлгөө чухал юм даа.

зочин (103.212.116.62)
2018-06-11 15:05:09
Kимийн дүү охин энэ уулзалтанд гол үүрэг гүйцэтгэж бгаа болов уу.дүү ни алсын бодолтой ухаантай хүн шиг харагдаж бна билээ.түүний заавар зөвлөлгөө чухал юм даа.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-08-14 17:50:18 - Эрүүл мэнд
Нүдний нисдэг эмнэлгийн эмч нар үзлэг, оношлогоо, эмчилгээ хийнэ
2018-08-14 17:36:38 - Гадаад
БНСУ-ын далайн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрт 84 монгол ажиллахаар очжээ
2018-08-14 17:05:17 - Энтертайнмент
Монголд анх удаа театрчилсан аялал зохион байгуулна
2018-08-14 16:45:30 - Орон нутаг
“Приус”-тэй явсан хоёр хүн үерт өртөн амиа алджээ
2018-08-14 16:44:16 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдаар Л.Халтарыг томилно
2018-08-14 16:19:55 - Улс төр
БНПУ-д ажиллаж, амьдарч буй монгол иргэдэд зориулсан хуулийн төсөл өргөн мэдүүлэв
2018-08-14 16:08:45 - Орон нутаг
Галт тэрэгний ослын улмаас хүнд бэртсэн эмэгтэй хотод эмчилгээ хийлгээд буцаж явжээ
2018-08-14 16:02:10 - Сонгууль
ИЗНН СЕХ-ны шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа илэрхийлэв
2018-08-14 15:21:52 - Орон нутаг
Усархаг аадрын улмаас Сайншанд-Хамарын хийдийн 2.5 км зам эвдэрчээ
2018-08-14 15:15:07 - Спорт
“Чингис хаан-2018” Азийн унадаг дугуйн наадмын бүртгэл эхэллээ
2018-08-14 15:00:07 - Шар
Японд халууны улмаас 144 хүн амиа алджээ
2018-08-14 14:39:17 - Спорт
Азийн наадмын сагсан бөмбөгийн тэмцээн эхэллээ
2018-08-14 14:31:04 - Нийслэл
Баянгол, Баянзүрх дүүрэгт хоёр иргэний газар эзэмших гэрчилгээг хүчингүй болголоо
2018-08-14 13:35:42 - Улс төр
Ц.Даваасүрэн: “Оюутолгой” Монголын төрөөр тоглоом хийдгээ болих хэрэгтэй
2018-08-14 13:29:40 - Байгаль Орчин
Улсын онцгой комиссын баг Айраг суманд ажиллаж байна
2018-08-14 13:21:27 - Боловсрол
Ардчилсан оюутны холбооноос их дээд сургуулиудад шаардлага хүргүүлжээ
2018-08-14 12:41:28 - Хууль
Нөхөн сонгууль явуулах тогтоол хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ
2018-08-14 12:39:02 - Хууль
Хууль бусаар баавгайн савар тээвэрлэсэн иргэнд ял оноолоо
2018-08-14 12:36:53 - Улс төр
Эрээн рүү зорчиж буй монгол иргэдэд зориулан Вичат тусгай суваг нээжээ
2018-08-14 12:25:48 - Гадаад
Трамп 2019 оны санхүүгийн жилийн батлан хамгаалахын төсөвт гарын үсэг зурав
2018-08-14 12:16:19 - Боловсрол
Ц.Цогзолмаа АШУҮИС-ийн эмнэлэг, сургалтын цогцолборын барилгын ажилтай танилцлаа
2018-08-14 12:13:17 - Шар
Ходоодондоо кокаин “хадгалсан” зорчигчоос болж онгоц яаралтай газарджээ
2018-08-14 12:03:58 - Нийслэл
Сонгинохайрханы арын авто замын газар чөлөөлөлтийн ажил бүрэн хийгдэж дуусав
2018-08-14 11:46:35 - Спорт
ОУХМ А.Давааням бүтэн өнчин хүүхдүүдэд дүрэмт хувцас бэлэглэжээ
2018-08-14 11:46:18 - Орон нутаг
Увс аймагт гэрээт малчнаар ажиллах хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэлжээ
2018-08-14 11:37:17 - Орон нутаг
Мал угаалгын ажилд зөөврийн тоног төхөөрөмж ашиглаж байна
2018-08-14 11:34:03 - Нийслэл
Дарь-Эхийн замыг засах бэлтгэл ажил явагдаж байна
2018-08-14 11:31:13 - Нийслэл
Зургаан дүүрэгт цахилгаан түр хязгаарлана
2018-08-14 11:28:53 - Орон нутаг
Он гарсаар 67 хүн усны ослоор амь насаа алдаад байна
2018-08-14 10:57:59 - Орон нутаг
Зорчигчдод “Ган зам даатгал” ХХК-иас тусламж олгож байна
2018-08-14 10:33:55 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдад Ц.Бат-Энх, Д.Амарбаясгалан нар яригдаж байна
2018-08-14 10:02:25 - Хууль
ТТХГ-ын орлогч Г.Баярмагнайг ажлаас нь чөлөөлж, бусдад нь сахилгын шийтгэл ногдууллаа
2018-08-14 09:25:03 - Байгаль Орчин
Улаанбаатарт 28-30 хэм дулаан байна
2018-08-14 08:56:19 - Орон нутаг
Хэнтий аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан залуусын цуглааны үеэр алга болсон 17 настай хүү амиа алдсан уу
2018-08-14 08:39:40 - Улс төр
МАН-ын УЗ өнөөдөр хуралдаж, Зам тээврийн хөгжлийн дэд сайдын ТОМИЛГОО-г хэлэлцэнэ
2018-08-14 08:28:07 - Нийслэл
ЗГ-ын тэргүүний хамаатан, ЗТХЯ-ны хэлтсийн дарга яамныхаа мэргэжилтэн эмэгтэйн биед гэмтэл учруулсан хэрэгт холбогджээ
2018-08-14 08:24:45 - Орон нутаг
Төмөр замын тээврийн үйл ажиллагаа хэвийн байдалд шилжлээ
2018-08-14 08:14:26 - Энтертайнмент
Өнөөдөр бар өдөр
2018-08-13 19:42:41 - Боловсрол
Их, дээд сургуулийн 32 мянган оюутанд нийт 75 тэрбум төгрөгийн зээл олгоно
2018-08-13 19:06:22 - Нийслэл
Тарвага агнасан 30 орчим зөрчлөөс 10-нд хууль, хүчний байгууллагынхан холбогджээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-08-13 08:47:30 - Хууль
Т.Сайнжаргал: Талийгчийг хүний ёсноос гажууд, харгис хэрцгийгээр, санаатайгаар бүлэглэн хөнөөсөн
2018-08-12 10:48:15 - Орон нутаг
ОХУ-ын төмөр замчид засвар хийхээр бие бүрэлдэхүүнээрээ иржээ
2018-08-14 08:28:07 - Нийслэл
ЗГ-ын тэргүүний хамаатан, ЗТХЯ-ны хэлтсийн дарга яамныхаа мэргэжилтэн эмэгтэйн биед гэмтэл учруулсан хэрэгт холбогджээ
2018-08-12 18:20:01 - Улс төр
ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд Б.Цогтгэрэл нар ажлаа өгөхөө мэдэгдлээ
2018-08-13 13:09:11 - Хууль
Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэлийг солих уу
2018-08-14 10:33:55 - Улс төр
Зам, тээврийн хөгжлийн дэд сайдад Ц.Бат-Энх, Д.Амарбаясгалан нар яригдаж байна
2018-08-12 20:32:26 - Улс төр
У.Хүрэлсүх: ЗТХ-ийн сайд, дэд сайд, ТНБД болон газрын дарга нарыг өнөөдөр үүрэгт ажлаас нь чөлөөллөө
2018-08-11 11:22:17 - Боловсрол
Хувийн сургуулиудын төлбөр 28 мянган ам.доллар хүртэл байна
2018-08-13 18:34:57 - Шар
Б.Махбал 1.57 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгөтэй
2018-08-13 15:02:05 - Байгаль Орчин
Сэргээн босгох ажиллагаанд танк ажиллуулж байна