ШХАБ-д Монгол Улс шат ахиулан оролцох хүсэлтэй буйгаа илэрхийлэв

Түгээх    
2018-06-12 08:47:29 - Улс төр

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18 дахь удаагийн өргөтгөсөн хуралдаанд оролцоод, өчигдөр эх орондоо ирсэн билээ Тэрээр хуралдаан зохион байгуулагдах хугацаанд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, БНХАУ-ын Дарга Ши Жиньпин нартай Монгол-Орос-Хятадын гурван талт дээд түвшний ээлжит дөрөвдүгээр уулзалтыг хийж, ШХАБ-ын гишүүн, оролцогч орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн тэргүүн нарын өргөтгөсөн хуралдаанд оролцон үг хэлэв.

Улмаар Бүгд Найрамдах Беларусь улсын Ерөнхийлөгч Александр Григорьевич Лукашенко, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, Исламын Бүгд Найрамдах Иран улсын Ерөнхийлөгч Хассан Рухани, Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч Сооронбай Шарипович Жээнбеков, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Моди, Бүгд Найрамдах Казахстан улсын Ерөнхийлөгч Н.А.Назарбаев, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нартай хоёр талын уулзалт хийж, тодорхой асуудлуудаар санал солилцсон  байна.

Уулзалтуудыг товч дүгнэхэд, хоёр хөршийн Ерөнхийлөгч нарт эдийн засгийн коридорын хөтөлбөрийн хэрэгжилтийг эхлүүлэх, гурван талт хамтын ажиллагааны бусад чиглэл, механизмын талаар байр сууриа илэрхийлсэн юм. Харин бусад улс орны тэргүүнүүдтэй эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх, гадаад бодлогын хүрээнд хамтран ажиллах саналуудыг харилцан ярилцсан байна. Орос, Хятадыг холбох газрын тос, байгалийн хийн хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрүүлэх саналыг тавьсныг мөнхүү тэмдэглэх нь зүйтэй.

Гол нь энэ удаагийн уулзалтад манай улсын өгч чадсан шинэ мессэж нь, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад Монгол Улс шат ахиулан оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн явдал.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага нь анх 1996 онд “Хил орчмын цэргийн итгэлцлэлийг бэхжүүлэх тухай” гэрээнд таван улс гарын үсэг зурснаар сууриа тавьж байсан түүхтэй. Тодруулбал, БНХАУ, ОХУ, Казахстан, Киргизстан, Тажикстан гэсэн таван улс бүлгэм байгуулж байжээ.

Улмаар 2001 онд Шанхай хотод уулзахдаа “ШХАБ” байгуулагдаж буйг албан ёсоор зарлаж, Узбекстан улсыг гишүүнээр нэмж байсан түүхтэй. Өнгөрсөн онд тэд Энэтхэг, Пакистан гэсэн хоёр улсыг албан ёсоор эгнээндээ нэгтгэж чадсанаар “Их найм” буюу “Шанхайн найм” болсон юм. Харин ажиглагч статустай дөрвөн орон байдгийн нэг нь Монгол Улс билээ.

Ерөнхийлөгчийн айлчлалаас өмнө ШХАБ-д элсэх эсэх асуудал УИХ дээр хаалттай хэлэлцэгдэж, гишүүд энэ талаар өөр өөрсдийн байр сууриа ч хангалттай илэрхийлсэн. Судлаачид, мэргэжлийн хүрээнийхэн, олон нийтийн дунд ч уг асуудлаар багагүй маргаан явлаа.

Манайхан л болсон хойно асуудлыг улс төржүүлж, уулзалтын үеэрх Ерөнхийлөгчийн захалж зогссон зургаар сошиал орчинд баахан хөвөрлөө. Ажиглагчийн бус байр сууринаас ШХАБ-ын үйл ажиллагаанд оролцох эсэх шийдвэрийг УИХ эцэслэн шийднэ.

Тэр болтол олон нийтийн дунд санал асуулга явуулах, Гадаад харилцааны яам болон мэргэжлийн хүрээнийхэн холбогдох судалгаануудыг хийх зэргээр асуудлууд шат дараатай өрнөх болов уу гэсэн хүлээлттэй байгаа юм. Түүнчлэн ОХУ, БНХАУ-ын зүгээс уг асуудлаар баримтлах  байр суурь нь ч басхүү ихээхэн анхаарал татсан хэвээр байна. Ямартай ч төрийн тэргүүн нь ШХАБ-ын уулзалтад оролцож, “Бид илүү тоглогч болох хүсэлтэй байна” гэсэн мессижээ өгч чадлаа.

Тэрээр “Сүүлийн жилүүдэд ШХАБ-ын үйл ажиллагаа илүү өргөжин тэлж, бүс нутгийн аюулгүй байдлаас гадна гишүүн орнуудын хөгжил дэвшлийн чиглэлд илүү анхаарч байгаа. Худалдаа эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн чиглэлд өргөжиж байна.  Монгол Улс гадаад бодлогын залгамж халаагаа тууштай баримтлан ажиллаж байгаа.

Тус байгууллагын гишүүн орнуудтай уул уурхай, хүнд үйлдвэр, эдийн засгийн бусад салбарт хамтын ажиллагаагаа идэвхжүүлэхийг хүсч байгаа. Терроризм, хууль бус наймаа, хар тамхины асуудлаар ч та бүхэнтэй хамтарч ажиллахад бэлэн байна” гэсэн байр суурь илэрхийлсэн нь анхаарал татсан юм.

Г.ИТГЭЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 18

okej (64.119.20.53)
2018-06-12 15:02:01
tomrood baidag mongol baihgui, tuuhiin ediin baaz bolood baidag ,tegeed shal hudlaa mongolchuudaas hamag um bolson ch geh shig. Mongolchuuddaa jaahn uhaantai baildaaa. oros hytad 2 mongold hairtai baisan um bol, yadaj baihad mongoliin baraa tavaart yagaad ingej ih gaaliin tatvar tavidag umeee. Hytaduud torgonii zamaa tavih geed uuniin oros enetheg 2 yag zuvshuurch haragdaach, ene baiguulagiin chin uil ajillagaa ni todorhoigui, baiguullagdaad 17n jil boloood 29n tusul batalsan ch negen ch heregjeegui baigaa , bodit ediin zasgiin yamar ch ur nuluugui baiguullagt orno gej yaj tenegtej bainaa. Bid nar er ni jaahan elii balai humuuseer eh ornoo udirduulaad bainaadaa

okej (64.119.20.53)
2018-06-12 14:55:07
arai chuu gej mongol uls bie daasan gadaad bodlogo yvuulah erhtei bolood 25n jil bolj baihad, ene bolovsrolgui novshood bolood, ergeed hytadiin , orosiin haraand orloodoo. Yag unendee ene 2 mongoliig albaar enendee oruulah geed unendee gai bolj bainaa, 2uuulaa mongoliig 25 n jil aldsan, olon mongol zaluuchuud baruunii yvj nud uzej amidral uzsen, uur untsuguus ertuntsiig haraad ehelsen. naana bidniig jijig uls gej basamjilj baigaa ch tsaanaa bol aygaa tuuhtei ard tumen gedgiig medej baigaa tiim ch uchraas, ueiin ued , tuuhendee mongoliig alduuul l estoi ayul bolno gedgiig naaduul ch yas mahandaa shingetel oilgoson baigaa. Yaltchgui tusgaar uls blohoor naanaaa matriin nulims unagaj baigaan . Uyn hamtraad hugjueee, estoi hutsan ni biz. hamtraad hugjuhuur bol niilj saihan hugjuj blohoor heden zuun myngan jil naaldsan tsavuu shig buur buuruur niilj amidralaa, ur dun ni oros hytad 2 tomrood ba

Зочин (103.10.23.117)
2018-06-12 14:06:17
Энэ,үг,харинч,зөв,хара ж,байж,болно

цэцэг (103.57.94.14)
2018-06-12 13:16:32
монголын үнэ цэнэийг мэдэрүүлэж гаргаж ир гээд байхад л орос хятад хоёрын боол нь юм шиг юм яриад байхын энэ тэнэгүүд .монголгүйгээр шанхай юу ч биш гэж хэлээд байгааг ойлгохгүй л байгаа юм даа тэгэхээр одоо яаж ойлгуулдын байгаа юм

Songogch (139.5.218.247)
2018-06-12 11:51:16
Mongol yalna geed hutsad bsan.Uhsen.zailval taarna.Ors huuhen deer otsognohos uur yum medehgui gar.

Songogch (139.5.218.247)
2018-06-12 11:51:06
Mongol yalna geed hutsad bsan.Uhsen.zailval taarna.Ors huuhen deer otsognohos uur yum medehgui gar.

Bold o (223.38.63.216)
2018-06-12 11:42:58
Mongol shig jijig buurai orond toviig sahisan bodlogo yag taarna ..hun am ni heterhii olon Hyatadiin noloond orbol 10.n jiliin dotor uusaad l Mongol gej uls bhgui bolno..Shanhaid elsene gevel ene Battulgiig ogstruulna daa.

Зочин (103.26.195.91)
2018-06-12 11:23:49
шат ахина л гээд байх юм. яг хэвэндээ л байж байя гэж болдоггүй юм уу

Зочин (103.26.195.91)
2018-06-12 11:23:49
шат ахина л гээд байх юм. яг хэвэндээ л байж байя гэж болдоггүй юм уу

Зочин (66.181.169.162)
2018-06-12 11:22:52
Хэдийгээр бөх хүн боловч Монгол улсын хүнсний ууган үйлдвэрүүдийг хөл дээр нь босгож одоог хүртэл авч яваа бизнесмен. Бизнес талаасаа харж байгаа болов уу да. Зөвлөхүүд нь олигтойхон судлаж байгаад эерэг ба сөрөг талыг гаргаж ирж ярилцах хэрэгтэй.

Зочин (203.91.116.154)
2018-06-12 10:52:20
Шанхайд элсэх хүсэлтээ тавьсан юм биз дээ

Зочин (14.146.94.74)
2018-06-12 09:55:36
хаха ШАТ АХИУЛАХ... Тэр нь юу ч юм бүү мэд. Ямар ч тодорхой юм байхгүй...

Род (66.181.182.35)
2018-06-12 09:49:40
Шат ахиулан гэж үгииг зөвлөхүүд нь зааж өгсөн гэнэлээ ккк Зориг ёстой алгааа Хэлбэр бөөн хэлбэр л бн

Зочин (66.181.161.57)
2018-06-12 09:29:13
Яанаа !! Манай хvний зогсож байгааг нь ээ!! Гар хел нь дугуйраад хешчихсен монгол евгечvvлийн терх орчихлоо гэж vv?!

Зочин (112.72.14.185)
2018-06-12 09:21:47
Урвагчийг нам цохь

Зочин (27.123.214.83)
2018-06-12 09:09:53
Gajig n uurt n ch zohiod bgaa bh. Bidend zohihgui bnaa

Зочин (66.181.179.130)
2018-06-12 09:02:03
Gajig buh bolij uz..tanid zohihgui bn

Зочин (66.181.179.130)
2018-06-12 09:02:03
Gajig buh bolij uz..tanid zohihgui bn

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-23 16:34:01 - Хууль
Төрийн албаны автомашиныг тусгай хэрэгцээнд унахгүй
2018-09-23 16:21:15 - Энтертайнмент
Mongolia’s next top model-2” нэвтрүүлэгт гурван улсын моделиуд өрсөлдөнө“
2018-09-23 16:15:52 - Нийслэл
Шинэ нисэх онгоцны буудал ирэх жилийн тавдугаар сарын 1-нд ашиглалтад орно гэв
2018-09-23 15:58:52 - Спорт
Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг эхний ялалтаа авлаа
2018-09-23 15:51:10 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Конгрессын номын санд зочилж, Монгол ном бүтээлтэй танилцав
2018-09-23 15:42:21 - Спорт
Намрын нээлтийн барилдаан энэ сарын 29-нд болно
2018-09-23 15:17:29 - Нийслэл
Зах, худалдааны төвүүд хэвийн ажиллаж байна
2018-09-23 11:14:26 - Спорт
Д.Сумъяа ДАШТ-ы хошой ХҮРЭЛ медальтан боллоо
2018-09-23 10:45:22 - Технологи
Хатагтай Вэй робот олон хүний анхаарлыг татаж байна
2018-09-23 10:34:52 - Улс төр
Монгол Улс, АНУ-ын Засгийн газар хамтарсан мэдэгдэл гаргав
2018-09-23 10:31:14 - Шар
Хакухо өчигдөр сүмогийн хоёр дээд амжилтыг нэгэн зэрэг тогтоолоо
2018-09-23 10:20:56 - Байгаль Орчин
Ирэх долоо хоногийн эхээр ихэнх нутгаар ДУЛААН байна
2018-09-23 10:13:58 - Спорт
Эмэгтэй бөхчүүд залуучуудын ДАШТ-ээс гурван медаль хүртэв
2018-09-23 09:54:20 - Байгаль Орчин
Өнөөдөр нийслэлд 12-14 хэмийн дулаан байна
2018-09-23 09:32:58 - Хууль
Б.Махбалын цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгажээ
2018-09-22 18:53:56 - Энтертайнмент
Монгол Улсын уран хатгамалчдын уралдаанд 120 гаруй хүн оролцож байна
2018-09-22 13:27:43 - Орон нутаг
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 35 хувьтай байна
2018-09-22 13:20:41 - Спорт
Хакүхо М.Даваажаргал өнөөдөр давбал түрүүлэх болзлоо хангана
2018-09-22 13:16:31 - Байгаль Орчин
Бурхан Халдун уулыг хамгаалах асуудлаар олон улсын эрдэмтэд чуулж байна
2018-09-22 12:41:02 - Энтертайнмент
Д.Батмөнх: Тэнгэрт дүүлээд л нисээд яваа юм шиг мэдрэмж төрж байна
2018-09-22 12:31:01 - Нийслэл
ТОЙМ: ТЭЦ-4 тэг зогсолт хийж, ам.доллар 2500 төгрөг давж, шатахууны үнэ орон нутагт нэмэгдэв
2018-09-22 12:17:01 - Энтертайнмент
Н.Мандах: Зам, дэд бүтцэд сөрөг нөлөөтэй элсний нүүдлийг зогсоох шинэ технологи МОНГОЛД нэвтрүүлсэн
2018-09-22 11:45:53 - Гадаад
Оросын тагнуул, сэтгүүлчидтэй холбоотой УЧИР БИТҮҮЛЭГ ХЭРГҮҮД
2018-09-22 10:52:33 - Байгаль Орчин
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар цасан шуургатай
2018-09-22 10:29:29 - Орон нутаг
Аймаг дундын отрын бүс нутагт зөвшөөрөлгүй мал оруулсан малчдад мэдэгдэл хүргүүлжээ
2018-09-22 10:14:06 - Боловсрол
БНСУ-ын Засгийн газрын 2019 оны бакалаврын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
2018-09-22 09:59:36 - Нийслэл
Өнөөдөр дараах замууд 17.00 цаг хүртэл хаалттай байна
2018-09-22 09:35:28 - Улс төр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогджээ
2018-09-21 18:25:45 - Спорт
Хамгийн хүнд жинтэй сүмоч зодог тайлав
2018-09-21 18:00:28 - Шар
БНСУ-ын нэрт жүжигчин Сүн Жүн Ги монгол хүүтэй дахин уулзаж, сэтгэлийн дэм өгчээ
2018-09-21 17:39:53 - Эрүүл мэнд
Монгол хүүхдүүдийн сохролын түвшин дээшлэх хандлагатай байна гэв
2018-09-21 17:24:00 - Нийслэл
Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд өвөлд бэлэн байна
2018-09-21 16:59:32 - Улс төр
М.Энхболд: Төр тогтворгүй болохоор албан хаагч мэргэшиж чадахгүй байна
2018-09-21 16:39:55 - Нийслэл
Ерөнхий сайд АНУ дахь монголчуудтай уулзав
2018-09-21 16:34:39 - Нийслэл
У.Хүрэлсүх: Бид төрийн албаны шинэ соёл, дэг журмыг тогтоохоор ажиллаж байна
2018-09-21 16:27:37 - Гадаад
Газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна
2018-09-21 16:12:59 - Улс төр
УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт
2018-09-21 15:51:26 - Гадаад
Трамп Японы эрх баригч намын даргаар сонгогдсон Шинзо Абэд баяр хүргэв
2018-09-21 15:40:28 - Нийслэл
Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахыг хориглоно
2018-09-21 14:51:14 - Гадаад
Вьетнамын Ерөнхийлөгч Чан Дай Куанг таалал төгсөв
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-22 12:41:02 - Энтертайнмент
Д.Батмөнх: Тэнгэрт дүүлээд л нисээд яваа юм шиг мэдрэмж төрж байна
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-22 09:35:28 - Улс төр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогджээ
2018-09-21 10:56:02 - Технологи
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-иудын эзэмшилтэй холбоотой маргаан эцэслэн шийдэгдлээ
2018-09-22 11:45:53 - Гадаад
Оросын тагнуул, сэтгүүлчидтэй холбоотой УЧИР БИТҮҮЛЭГ ХЭРГҮҮД
2018-09-21 18:00:28 - Шар
БНСУ-ын нэрт жүжигчин Сүн Жүн Ги монгол хүүтэй дахин уулзаж, сэтгэлийн дэм өгчээ
2018-09-21 07:55:01 - Шар
Эрдэмтэд сэтгэл гутралын гурван үндсэн шинж тэмдгийг нэрлэжээ
2018-09-21 18:25:45 - Спорт
Хамгийн хүнд жинтэй сүмоч зодог тайлав
2018-09-21 13:03:31 - Хууль
Бөхийн өргөө удахгүй хэвийн үйл ажиллагаа явуулж эхлэх үү