ХҮҮХДИЙН ЗУСЛАНГИЙН ТӨЛБӨР 99-440 мянга хүртэл төгрөг байна

Түгээх    
2018-06-12 09:03:23 - Энтертайнмент

zuslan

-НИЙТ 24 ЗУСЛАНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ШАЛГАЖ БАЙГАА АЖ-

Ерөнхий боловсролын сургуулиуд амарсантай холбоотойгоор хүүхдийн зуслангууд үйл ажиллагаагаа явуулж эхэлдэг. Зуслангууд зургадугаар сарын 8-наас хүүхэд хүлээн авах бэлтгэл ажлаа хийж эхэлдэг байна.

Өнгөрөгч оны байдлаар 24 зуслан албан ёсны зөвшөөрөл авахаар материалаа ирүүлжээ. Энэ зөвшөөрлийн дагуу нийслэлийн Засаг даргын захирамж гардаг. Захирамжийн дагуу энэ сарын 4-нөөс 7-ны хооронд Нийслэлийн онцгой байдлын газар, Цагдаагийн ерөнхий газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газар гэсэн таван байгууллагуудаас хамтарсан ажлын хэсэг гарч, 24 зуслангийн үйл ажиллагааг шалгах шатандаа явж байгаа ажээ.

Үйл ажиллагаа явуулах эрхээ авсан хэдий ч амрагч хүлээн авах эсэх нь тодорхойгүй зуслангууд ч байна. Тухайлбал, "Хөгжилтэй англи хэл” хүүхдийн зуслан энэ жил амрагч хүлээн авахгүй хэмээсэн бол Төмөр замын харъяа "Хандгайт” зуслангийн засвар шинэчлэлийн ажил дуусаагүй байгаагаас хэзээ амрагч хүүхдүүдээ хүлээн авах болон үнэ тариф, амралтын ээлжийн хуваарь нь тодорхойгүй байгаа аж.

Зуслан болгон өөрсдийн хөтөлбөр, байршлаасаа шалтгаалан үнийн хувьд харилцан адилгүй байна. Энэ жилийн хувьд зуслангуудын үнэ ханш нэг өдрийн 28-30 мянган төгрөгийн хооронд байгаа юм. Зусланд амрагчид өдрийн 28-20 мянган төгрөг төлөх ба нэг ээлжээ долоо хоногоор тооцдог. Зуслангууд зуны турш нийт 8-10 ээлжээр амрагч хүүхдүүдээ хүлээн авдаг. Зарим зуслангуудын сургалтад англи хэл болон бусад тусгай хөтөлбөр багтсан тохиолдолд 20-60 мянган төгрөг нэмэгдэх ажээ.

Дашрамд дуулгахад, зусланд амрах хүүхдүүд дотор, арьс, сүрьеэ, цагаан хорхой болон шээсний шинжилгээ өгөх ба өсвөр насныхан буюу 16-18 насныхан ДОХ, бэлгийн замын халдварт өвчний шинжилгээ өгөх шаардлагатай юм.

-ЭНЭ ЖИЛ 21 ХҮҮХДИЙН ЗУСЛАН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛАХ ЭРХТЭЙ-

Нийслэлийн мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хүүхдийн зуслангуудад ямар хяналт шалгалт хийж, ямар шаардлага тавьж байгаа, ямар нийтлэг зөрчлүүд илэрдэг талаар тодруулахад “Хяналт шалгалтын явц үргэлжилж байна, шалгалт дуусаад нэгдсэн мэдээлэл өгнө” гэсэн хариулт өглөө.

Бид Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсийн Амралт чөлөөт цаг орчны асуудал хариуцсан мэргэжилтэн  Ө.Очоос дараах тодруулгыг авлаа.

-Энэ жил хичнээн зусланд үйл ажиллагаа явуулах эрх олгосон бэ, зуслангууд хэзээнээс үйл ажиллагаагаа эхлэх вэ?

-Энэ жил нийт 21 зуслан үйл ажиллагаа явуулна. Үүнээс төрийн болон байгууллагуудын дэргэдэх зуслан зургаа, хувийн зуслан 15, улсын найрамдал нэг бий. Үнийн хувьд 175 мянган төгрөгөөс 230 мянган төгрөгийн хооронд элсэлтээ авч байна. Нэг өдрийн тариф нь 28-30 мянган төгрөгийн үнэтэй байгаа юм. Нийслэлийн онцгой байдлын газар, Цагдаагийн ерөнхий газар, Эрүүл мэндийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газар гэсэн таван байгууллагаас хамтарсан ажлын хэсэг, хяналт шалгалтаа хийж дууссаны дараа үйл ажиллагаагаа эхлэх боломжтой болно.

-Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас хүүхдийн зуслангуудад ямар хяналт шалгалт хийж байна вэ?

-Байгууллагынхаа үйл ажиллагааны чиглэлийн дагуу, хүүхдийн насны онцлогт тохирсон хөгжлийн хөтөлбөр, хүүхэд хамгааллын аюулгүй байдал, орчны гэсэн чиглэлүүдээр шалгалт хийдэг. Үүнээс гадна хаяг реклам, үүдний хэсэг хүүхдийн аюулгүй байдлыг хангасан цардмал талбай, спортын талбай байр хоорондыг холбосон явган хүний зам, зуслангийн орчин, харилцаа холбоо, өрөөний тавилга хэрэгсэл, спорт тоглоомын хэрэгсэл, тоглох талбайн нөхцөл байдлыг хянаж шалгадаг юм. Спорт тоглоомын талбай, спортын хэрэгслүүд бүрэн бүтэн байдаг. Соёл урлагийн арга хэмжээнүүд зохион байгуулах талбай ч бий. Мөн хөгжмийн зэмсэгнүүд сайтай. 

-Шалгалтын хариу гарсан уу, ямар нийтлэг зөрчлүүд илэрсэн бэ?

-Шалгалтын хариу гаргах гээд үр дүн дээр ажиллаж байна. Бид ажлын хэсгийн дүгнэлтээ ажлын хэсгийн ахлагчдаа танилцуулснаар, нийслэлийн Засаг даргын орлогч н.Энхтөрд танилцуулна. Үүний дараа нийслэлийн засаг даргын захирамж гарснаар энэ жил үйл ажиллагаа эрхэлж болох зуслангуудын зөвшөөрөл бүхий захирамж гарах юм. Энэ захирамжийн дагуу үйл ажиллагаа явуулах ёстой. Галын аюулгүй байдлыг хангаагүй нийтлэг зөрчил илэрдэг. Галын аюулгүй байдлыг хангах нь төсөвт өртөг өндөртэй. Энэ өртгөөс шалтгаалан галын аюулгүй байдлаа хангаж ажилладаггүй.

-Мэргэжлийн багш удирдлага хэр байдаг вэ, хүүхдийн хөгжих орчин бүрдүүлэлт ямар түвшинд байна вэ?

-Мэргэшсэн багш удирдлагууд ажилладаг. Манайх бүлгийн удирдагч багш нарт зориулсан мэдээ мэдээлэл өгөх, мэргэжлийн сертификат олгох сургалт зохион байгуулдаг юм. Багшийн мэргэжлээр их сургууль төгссөн хүмүүсийг багшаар ажилуулдаг. МУБИС-тай гэрээ хийснийхээ дагуу, багш дадлагажуулах хэлбэрээр мөн багшаа сонгож авдаг. Хүүхэд хөгжлийн хөтөлбөр сайн байдаг. Хүүхдүүдийг өглөөнөөс алхуулахаас эхлээд хүүхдийн хөгжлийн хөтөлбөр хэрэгжиж байгаагийн илрэл. Орой унтахад нь хувцсыг нь эвхүүлэх, цагт нь унтуулах,

-Зуслангуудад ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Шалгалт хийж буй байгууллага бүр өөр өөрийн онцлогтой. Цагдаагийн байгууллага хүүхдүүдийн аюулгүй байдал, харуул хамгаалалт, хүүхдэд ямар нэгэн асуудал гарвал төв суурин газар руу хэдий хурдан хугацаагаар холбогдох боломжтой вэ зэрэг бүхий л зүйлсийг шалгана. Харин эрүүл мэндийн байгууллага хүүхдүүдийн амьдрах орчин, эрүүл ахуй, анхан шатны тусламж үзүүлэх эмч, сувилагч нь мэргэшсэн эсэхэд хяналт тавина. Мэргэжлийн хяналтын газар барилга байгууламжийн чанар, насжилтыг шалгана. Онцгой байдлын газар гэнэтийн ослын үед ашиглах багаж хэрэгсэл зэргийг шалгана. Шалгаж байгаа үйл явц нь хүүхдийн зуслангийн ерөнхий шаардлагын стандарт нийцсэн үгүйг л хянаж байгаа үйл явц юм.

-Хүүхдээ зусланд амраах гэж буй эцэг эхчүүдэд зөвлөгөө өгөхгүй юү?

-Албан ёсны зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа зусланд хүүхдээ хамруулах нь хамгийн чухал. Зөвшөөрөлгүй зусланд амраах тохиолдол их гардаг. Үүнээс болж асуудлууд үүсдэг. Наад зах нь ажиллаж байгаа багшийн хувьд хүүхэдтэй зүй бусаар харьцдаг, амьдрах орчин нь тав тухгүй, стандартад нийцээгүй байх тохиолдлууд гардаг. Хүүхдээ зөвшөөрөлгүй зусланд амруулснаас үүдэн ямар нэгэн асуудал гарвал хамгийн түрүүнд хүүхдийн тусламжийн утас 108-д мэдээлэл өгөх, дүүрэг болгоны Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсүүдэд мэдэгдэж болно.

-ХАМГИЙН ХЯМД ЗУСЛАН 99 МЯНГАН ТӨГРӨГИЙН ТӨЛБӨРТЭЙ БАЙНА-

Нийслэлийн ногоон бүсэд үйл ажиллагаагаа явуулж, энэ зун хүүхэд багачуудыг хүлээн авах зуслангуудын үнэ болон байршлын мэдээллийг хүргэе.

"Нарс” зуслан: Улаанбаатараас 18 км зайд Сонгинохайрхан дүүрэг

-Үнэ: 161 мянган төгрөг /нэг ээлжийн үнэ/


"Нарлаг” зуслан: Улаанбаатараас 60 км зайд Тэрэлж

-Үнэ: 160 мянган /нэг ээлжийн үнэ/


"Жавхлант” зуслан: Улаанбаатараас 67 км зайд Тэрэлж

-Үнэ:170 мянган төгрөг /нэг ээлжийн үнэ/


"Янзага” зуслан: Улаанбаатараас 26 км зайд Хандгайт

-Үнэ: 160 мянган төгрөг /нэг ээлжийн үнэ/


"Сэлбэ” зуслан: Сүхбаатар дүүрэг Бэлхийн ам

-Үнэ:160 мянган төгрөг /нэг ээлжийн үнэ/


"Маргаашийн хөгжил” зуслан: Улаанбаатараас 26 км зайд

-Үнэ: 165 мянган төгрөг /нэг ээлжийн үнэ/


"Хайрын билэг” зуслан: Улаанбаатараас 40 км зайд

-Үнэ: 175 мянган төгрөг /нэг ээлжийн үнэ/


"Од” зуслан: Төв аймгийн Борнуур сум

-Үнэ: Зөвхөн нийслэлийн асрамжийн газруудын хүүхдүүдийг хүлээн авна


"Шонхор” зуслан: Улаанбаатараас 120 км зайд Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгон

-Үнэ: Батлан хамгаалах яамны ажилчдын хүүхэд 140 мянган төгрөг, энгийн алба хаагчийн хүүхэд 160 мянган төгрөгөөр амарна. /нэг ээлжийн үнэ/


Цагаан нуга зуслан: Төв аймаг, Батсүмбэр сум

-Үнэ:175 мянган төгрөг /нэг ээлжийн үнэ/


“Янзага” зуслан: Сүхбаатар дүүрэг 19-р хороо Хандгайт 35 км

-Үнэ: 154 мянган төгрөг


“Маргаашийн хөгжил” зуслан: Сүхбаатар дүүрэг Бэлхийн ам 26 км

-Үнэ: 470 мянган төгрөг \2 ээлж буюу 2 долоо хоногийн төлбөр\


“Галакси” зуслан: Гачуурт Баянтөхмийн ам 28 км

-Үнэ- 170 мянган төгрөг


“Сансар” зуслан: Гачуурт 38 км 20-р хороо

-Үнэ:  Үндсэн багц 162 мянган төргөг, Тусгай багц 185 мянган төгрөг


“Нарс” зуслан: СХД Толгойтын баруун салаа “Баян согоотын аманд” 18 км

-Үнэ: Өдрийн 28-30 мянган төгрөг


Олон улсын хүүхдийн “Найрамдал” төв: СХД Баянголын хөндий 27 км

-Үнэ: 149-327 мянган төгрөгийн хооронд \5 хоног 155 мянга 500 төгрөг\


“Нарлаг” зуслан: Налайх Тэрэлж 60 км

-Үнэ: 175 мянган төгрөг


"Жавхлант” зуслан: Налайх Тэрэлж 67 км

-Үнэ: 180 мянган төгрөг


“Өгөөмөр” зуслан: Налайх Тэрэлж 55 км

-Үнэ: 180 мянган төргөг


“Тэмүүлэл” зуслан: Багануур дүүрэг 117 км

-Үнэ: 99 мянган төгрөг


“Цагаан нуга” зуслан: Төв аймаг Батсүмбэр сум Сөгнөгрийн ам 108 км

-Үнэ: 210 мянган төгрөг


“Мөрөөдөл” зуслан: Төв аймаг Батсүмбэр сум Баянголын хөндий 110 км

-Үнэ: 220 мянган төгрөг


“Цоглог” зуслан: Төв аймаг Батсүмбэр сум 120 км

-Үнэ: 10 хоног нь 300 мянган төгрөг 


“Чухаг” зуслан: Төв аймаг Аргалант сум 76 км

-Үнэ: 170-250 мянган төгрөг


“Хайрын билэг” зуслан: Төв аймаг Эрдэнэ сум 60 км

-Үнэ: 175 мянган төгрөг 


“Шонхор” зуслан: Сэлэнгэ аймаг түнхэл сум 120 км

-Үнэ: Өдрийн 25-28 мянган төгрөг. Нээлтийн урамшуулал өдрийн 23 мянган төгрөг

П.УРНАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 1

Зочин (14.146.94.74)
2018-06-12 09:53:29
Сайхан даа. Зуслангууд маань хамгийн гол нь өдрийн туршид хүүхдүүдийг зүгээр суулгахгүй, байнга спорт, тархи толгой сэргээсэн уралдаан тэмцээн, өөрийгөө илэрхийлэх чадварыг суулгах ажилбарыг зогсолтгүй хийж байвал бүр сайхан. Жилийн туршид ганц хоёр сар дулаахан байгаа дээр хүүхэд залуусынхаа тархи толгойг нэг сайхан сэргээж өгнө дөө. Амжилт хүсье! Гол нь зүгээр суулгаж огт болохгүй. Байнга ямар нэг юм хийлгэж байх шаардлагатай. Аялал, орчин тойрны цэвэрлэгээ, гадаад хэлний цаг, спорт уралдаан...

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-06-18 18:12:10 - Нийслэл
С.Амарсайхан: Хөгжингүй хотуудын туршлагаас суралцаж Нийслэлийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломж бий
2018-06-18 18:09:09 - Эдийн засаг
Баянхонгор, Дундговь аймагт алтны сорьцын лаборатори байгуулна
2018-06-18 17:59:06 - Энтертайнмент
“Яг түүн шиг-3” шоуны долоо дахь дугаарын ялагч О.Тэмүүжин болов
2018-06-18 17:31:41 - Эдийн засаг
Б.Лхагважав: Нийгмийн бүх ядуурал татварын зөв систем байгаагүйтэй холбоотой
2018-06-18 17:28:07 - Хууль
Тайванчуудын тусламжтайгаар хүүхэд хөгжлийн төвийг нээлээ
2018-06-18 17:11:26 - Хууль
Өнгөрсөн онд 540, энэ он гарсаар 163 хүн зам тээврийн ослоор амиа алджээ
2018-06-18 16:55:20 - Гадаад
Пентагон: АНУ тэргүүтэй эвсэл Сирийн Бу-Кемаль хотод агаараас цохилт өгөөгүй
2018-06-18 16:25:31 - Нийслэл
ХХААХҮЯ лаосчуудад 1000 хонь бэлэглэжээ
2018-06-18 16:25:24 - Гадаад
Японд газар хөдлөлтийн улмаас гурван хүний амь хохирч, бэртэж гэмтэгсдийн тоо 200 даваад байна
2018-06-18 15:51:23 - Нийслэл
Ц.Цолмон: “Орон орны парламентчид нэгдэгтүн” гэдэг зарчим хууль тогтоогчдын шинэ тэмүүлэл болж байна
2018-06-18 15:41:56 - Хууль
Сэтгүүлч Б.Дашзэвэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ
2018-06-18 15:29:14 - Спорт
Зуун буудалт даамын насанд хүрэгчдийн УАШТ болно
2018-06-18 15:17:59 - Хууль
“Камержуулалт-2” уралдааны хүрээнд 571 гаруй сая төгрөгийн 2530 хяналтын камер суурилуулжээ
2018-06-18 15:08:07 - Нийслэл
Худалдаа эрхлэгчдийн 80-90 хувь нь өдрийн зээлтэй
2018-06-18 15:01:29 - Эрүүл мэнд
Сувилагч Ж.Уранчимэг Энэтхэг улсыг зорилоо
2018-06-18 14:59:31 - Хууль
Б.Энхбат: БОАЖЯ-ны сайд асан Д.Оюунхоролыг шалгуулна
2018-06-18 14:49:40 - Нийслэл
Гэр хорооллын дахин төлөвлөлтийг яагаад зогсоосон талаар асуулга тавьжээ
2018-06-18 14:36:52 - Нийслэл
Мөнгөний нийгэмд биш, хүний нийгэмд амьдрахыг хүсэж байна гэлээ
2018-06-18 14:36:09 - Энтертайнмент
Наадмын тасалбарыг нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр борлуулна
2018-06-18 14:26:38 - Спорт
Буудлагын улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо
2018-06-18 14:22:37 - Улс төр
Саналын хуудас, техник хэрэгслийг хүргэх ажил эхэллээ
2018-06-18 14:20:13 - Орон нутаг
Үерийн улмаас Хутаг-Өндөр суманд 368 сая төгрөгийн хохирол учирчээ
2018-06-18 13:56:55 - Нийслэл
Зүүн хойд Азийн бүс нутгийн 18 хотын төлөөлөгчид чуулж байна
2018-06-18 13:52:46 - Улс төр
Б.Бат-Эрдэнэ: Төрийн баяр наадам хуулиараа зохион байгуулагдаад явна
2018-06-18 13:40:40 - Нийслэл
Налайхын уурхайг шууд хаана гэж ойлгож болохгүй
2018-06-18 13:40:09 - Хууль
Ц.Баттулга: “Хатан булаг” суманд хилийн тухай хууль зөрчигдөж байна
2018-06-18 13:24:17 - Улс төр
АН-ЫН БҮЛЭГ: Хаврын ээлжит чуулганыг дүгнэж, мэдээлэл хийнэ
2018-06-18 13:20:44 - Улс төр
А.Сүхбат: Б.Бат-Эрдэнэ аварга аа, бөхчүүдийг эвлэрүүлэхгүй байгаа үйлдлээ зогсоо
2018-06-18 13:17:38 - Эдийн засаг
Банк хоорондын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний “АВАРГЫН АЛТАН ЦОМ”-ын эзэн багаар 6 дахь удаагаа шалгарлаа
2018-06-18 13:06:59 - Шар
МУГЖ И.Одончимэг шилдэг эмэгтэй жүжигчнээр тодорчээ
2018-06-18 12:40:58 - Орон нутаг
САЙН МЭДЭЭ: Улаан Цутгалан урсаж эхэлжээ
2018-06-18 12:31:24 - Боловсрол
"Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь" хэвлэгджээ
2018-06-18 12:26:15 - Хууль
“Хуульчдын форум-2018” маргааш болно
2018-06-18 11:56:16 - Нийслэл
Зүүн Хойд Азийн хотын дарга нар Улаанбаатарт чуулж байна
2018-06-18 11:44:19 - Орон нутаг
Завхан аймгийн эмэгтэйчүүдийн уулзалт зөвлөгөөн боллоо
2018-06-18 11:41:09 - Нийслэл
Сэрэмжлүүлэг: 11 настай хүү тогтоол усанд живж амиа алджээ
2018-06-18 11:36:13 - Орон нутаг
Сураггүй болсон гурван иргэнийг хайж байна
2018-06-18 11:35:53 - Энтертайнмент
Морин хуурч Н.Жигжиддорж шинэ цомгийн нээлтийн тоглолтоо хийнэ
2018-06-18 11:25:13 - Орон нутаг
Булган-Түлүүгийн давааны авто замд хөдөлгөөнт эргүүлийг 24 цагаар ажиллаж байна
2018-06-18 11:20:46 - Нийслэл
НӨАТ: Таван сая төгрөгийн 26 азтан тодорлоо
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-06-15 10:34:52 - Байгаль Орчин
Дуу цахилгаантай бороо орно
2018-06-16 10:53:36 - Эрүүл мэнд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ гангараа биш, аюултай зэвсэг
2018-06-15 15:26:45 - Хууль
Саунд биеэ үнэлж байжээ
2018-06-16 11:13:02 - Улс төр
Хэнтийн нөхөн сонгуульд ХЭН ХЭН НЭР ДЭВШИХ ВЭ
2018-06-15 08:51:39 - Улс төр
А.Ундраа: М.Энхболд даргаас болоод намайг дуугарч чаддаггүй гэж хардах нь зохисгүй хэрэг
2018-06-16 13:58:41 - Нийслэл
Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт бие зассан залууг ажлаас нь чөлөөлжээ
2018-06-16 15:08:16 - Шар
Нэг ч гоол оруулаагүй Саудын Арабын хөлбөмбөгчид шийтгүүлнэ
2018-06-17 13:28:40 - Нийслэл
Том оврын автобус бетон зуурмагийн машинтай мөргөлдсөн осол гарав
2018-06-16 12:59:53 - Шар
Москвад Мексикийн хөгжөөн дэмжигчийн эд зүйлсийг хулгайлсан хоёр монгол иргэнийг саатуулжээ
2018-06-17 16:34:12 - Орон нутаг
Хоёр настай хүүхдээр даага унуулж уралдуулсан эцэг, алдарт уяач нарт арга хэмжээ авчээ