"Монкрем" компани шинэ бүтээгдэхүүнээ 100 хүүхдэд туршсан гэх мэдээллийн мөрөөр

Түгээх    
2018-06-12 09:11:39 - Хууль

"Монкрем" компанийг үүсгэн байгуулагч Доктор Уна олон жилийн эрдэм шинжилгээний ажлынхаа үр дүнд эрэгтэй, эмэгтэй хүүхдэд зориулсан “Маалай Моолой” нэртэй хүүхдийн үс, бие арчилгааны органик сэт бүтээгдэхүүн албан ёсоор худалдаанд гаргажээ. Тодруулбал, 2018 оны нэгдүгээр улиралдаа багтаан бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж эхэлсэн бөгөөд монгол хүүхдийн арьс, үсэнд зориулагдсан, монгол ургамлын гаралтай анхны бүтээгдэхүүн болж үйлдвэрлэгдэж буйгаараа онцлог аж.

Тус бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж, зах зээлд нэвтрүүлэхийн тулд компанийн хамт олон 20 гаруй жилийн турш судалгаа хийж, ургамлын гаралтай түүхий эдүүдийг сонгож авч бүтээгдэхүүнээ үйлдвэрлэжээ. Улмаар Монголдоо харшлын сорил хийгдсэн анхны бүтээгдэхүүн болсон байна. Тодруулж хэлбэл  тус компани Арьсны өвчин судлалын үндэсний төвийн мэргэжилтэн, эмч нартай хамтарч ажилласан байх юм. Ингэхдээ тус эмнэлэгт хэвтэж, эмчлүүлж буй арьсны аливаа асуудалтай хүүхдүүдэд уг тосыг түрхэж хэрэглэж үзсэн байх бөгөөд үр дүн нь маш сайн гарч, гаж нөлөө, элдэв тууралт өгөөгүй байна.

Гэхдээ “Сайны хажуугаар саар” гэгчээр тус бүтээгдэхүүнийг худалдаанд гаргахаасаа өмнө 100-гаад хүүхэд дээр туршилт хийсэн гэсэн мэдээлэл нь иргэд, эцэг эхчүүдэд төдийлөн таалагдсангүй. Хэдийгээр эцэг эхийнх нь зөвшөөрлөөр гэж буй боловч энэ нь байж боломгүй хэрэг. Хүүхдийн эрхийг зөрчиж байна гэх эцэг эхчүүд сошиал орчинд сэтгэгдлээ илэрхийлсэн байв. Тодруулбал, нэгэн иргэн “Хүүхдийн тос үйлдвэрлээд худалдаанд гаргахаас өмнө 100 хүүхэд дээр туршиж, ямар ч сөрөг нөлөө гараагүй гэнэ. Дэлхий даяар хулгана дээр хүртэл туршихыг эсэргүүцээд байхад бүр 100 хүүхэд гэнэ үү” хэмээн бухимдсан сэтгэгдлүүд илэрхийлж байв. Тиймээс бид эл асуудлаар “Монкрем” ХХК-ийн ерөнхий менежер Э.Урангоогоос тодрууллаа.

-МЭРГЭЖЛИЙН ЭМЧИЙН ХЯНАЛТ ДОР, ААВ ЭЭЖИЙНХ НЬ ЗӨВШӨӨРӨЛТЭЙГЭЭР
100 ГАРУЙ ХҮҮХДЭД ХЭРЭГЛҮҮЛЖ, 
САНАЛ ХҮСЭЛТИЙГ НЬ
БИЧЛЭГ БОЛГОН БАРИМТЖУУЛСАН-

-Танай компанийг бүтээгдэхүүнээ худалдаанд гаргахаас өмнө 100-гаад хүүхэд дээр туршсан гэсэн мэдээлэл гарсан. Та ямар тайлбар хэлэх вэ?

-Манайх бүтээгдэхүүнийхээ орц найрлагыг хор аюулгүйн лавлагааг хатуу чанд баримталж орцоо сонгодог. Ялангуяа хүүхдийн бүтээгдэхүүний орц найрлагыг зөвхөн хүнсний шаардлага хангасан түүхий эдийг сонгосон тул хүүхдийн арьс, хуйханд сөрөг нөлөөгүй юм. Мөн хүнсний шаардлага хангасан саванд хийж бүтээгдэхүүнээ чанарт анхаардаг. Харшлын сорил хийгдсэний улмаас Хор аюулгүй "Маалай Моолой" бүтээгдэхүүндээ Эмнэл зүйн мэргэжлийн эмчийн хяналтан дор олон төрлийн арьсны онцлогтой 100 гаруй хүүхдэд аав, ээжийх нь зөвшөөрөлтэйгөөр хэрэглүүлж, санал хүсэлтийг нь бичлэг болгон баримтжуулсан байгаа.

-Манай улсад бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэхийн өмнө эмнэл зүйн туршил хийгддэг үү?

-Дэлхийн практикт ямар ч бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэхийн өмнө эмнэл зүйн  туршилт зайлшгүй хийлгэх журамтай байдаг. Манай оронд энэ журам байдаггүй. Манайх хамгийн анхных нь болж байна. Цаашид энэ асуудлыг мэргэжлийн байгууллагууд анхааралдаа авах цаг хэдийнэ болжээ.

Б.БУРМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 15

үргэлжлэл (202.21.127.160)
2018-06-12 15:18:34
боломжгүй, харин дуураймал Панасоник хийгээд сураад ирэхээр нь харин одоо та нар Хятад бранд гарга гээд тэр нь жишээ нь Haier болж байх жишээтэй, юм ингэж л явна. Аливаа бранд хүүхэд шиг эхлээд үр тогтоно, тэгээд 10 сар эхийн хэвлийд явна, тэгээд төрөөд толгойгоо даана, сууна, мөлхөнөь юм түшиж босноь тэгээд ганцаараа алхана,ийм л жамтай нэг л өдөр гэнэт төрчдөг юм бишээ, одоо элдэв өндөр стандарт шаардлагаа тээг саадаа авч хаяад харин үйлдвэрлэлчдэд өөрт нь хариуцлага хүлээлгээд жижиг ч гэсэн юм хийцгээе

Тамын тогооны үлгэр (202.21.127.160)
2018-06-12 15:13:23
Юм хийж байгаагаа барьж идэх шахам амьдардаг, өөрсдөө тэгж амьдардаг бүхэл бүтэн арми манайд бий болсон. Түүний нэг нь энэ ёс зүйн хороо гэж юу ч хийдэггүй, хоосон цол хэргэмтэй, ёс зүйн хороог өмчөө болгосон, түүгээрээ амьдардаг, оруулж ирсэн асуудлыг их мэдэгчийн дүрээр шүүмжилдэг хэдэн нөхөд байдаг гэж дуулсан. Эрээнээс 1 ийм тос оруулж ирээд зарахад тэр ёс зүйн хороо энэ тэр нь хуралдаж хэлэлцдэг үү, элдэв янзын юм нэхдэг үү, үгүй ш дээ, тэгсэн мөртлөө Монголд монгол хүн, монгол орны түүхий эд ашиглаад өөрийн хэмжээнд болгох гээд зүтгэхэд хичнээн их юм нэхнэ бэ? Ингэж үндэсний үйлдвэрлэл хөгжиж, бранд бүтээгдхүүн гарах уу, үгүй ш дээ, Хятад шиг бодлого нь бодит байх хэрэгтэй, гаднын юмыг дуурайгаад ч гэсэн юм хийж нухаж тэгээд дараа нь өндийгөөд ирэхээр нь одоо өөрийн бранд бүтээгдхүүнээ гарга гэж шахах нь зөв шүү дээ, анхнаасаа л Панасоник шиг электрон бараа хий гэж шахах нь ямар ч

Zochin (24.16.93.43)
2018-06-12 14:58:42
Tosondoo 100 etsgiin tojgo geed née ogchihoochee ,umdagnii chiignii aguulamjtai, aazgai hodlogdog gesen tailbartai

ҮЛ ОЙЛГОГЧ (202.70.43.74)
2018-06-12 14:11:21
ЗҮГЭЭР МОНГОЛ НЭР ӨГЧИХГҮЙ ЮУ ГСЭН НЭР ЮМ БОЛ ДОО

зочин (112.72.14.131)
2018-06-12 14:05:21
Юм хийж бүтээж байгаагаа битгийй муулаад бай тамын тогоогооны үлгэрээсээ гарцгаа гадаадын элдэв зүйлийг ямарч хамаагүй сонголт хийдэг байж нэг их цэцэрхээд яахав.

зочин (112.72.14.131)
2018-06-12 14:00:04
Юм хийж бүтээж байгаагаа битгийй муулаад бай тамын тогоогооны үлгэрээсээ гарцгаа гадаадын элдэв зүйлийг ямарч хамаагүй сонголт хийдэг байж нэг их цэцэрхээд яахав.

Зочин (103.10.23.89)
2018-06-12 13:34:41
Юм хийх гэж байгаа хүнээ дандаа баалах юм. Харин ч туршилт судалгаа хийнэ гэдэг сайн хэрэг. Юм элдэв химийн гаралтай эм, эмийн бүтээгдэхүүний туршилт хийсэн биш. Хүнсний гаралтай бүтээгдэхүүнийг гадуур хэрэглэх нь байж болох л үйлдэл. Өөрсдийн хийж чадах юм аа дандаа муулж тэгсэн мөртлөө гадаад улсуудын бүтээгдэхүүн хэрэглэдэг сонин хүмүүс шүү. Магдаггүй бүр гадаад улсуудын туршилтын бай болж байгаач юм билүү бид чинь.

Оожоо (202.9.40.92)
2018-06-12 12:59:38
Яахав дээ хүүхэд дээр туршаал биз Хийсэн бүтээгдэхүүндээ итгэл төгс найдаад л хийгээ биз Тэгээд ч эмч нарын хяналтан дор хийж таараа шүү дээ Гайхаад байгаа 100 хүүхэд нь зүгээр л гэж байна шүү дээ Цаашдаа хэдэн зуу, хэдэн мянган өвчтэй хүүхдийг эдгээж байвал түүн шиг хэрэгтэй зүй хаа байхав. Майнай монголчууд нэг шинэ юм нарахаар л сүр болоод л нийгэмд шуугиан дэгдээгээд л тодтрч өгөх юм аа

Мушгиж гуйвуулах шаардлагагүй (66.181.170.110)
2018-06-12 12:06:53
Ямар ч цоо шинэ бүтээгдэхүүнд анхны хэрэглэгч гэж нэг юм уу, нэг хэсэг хүн байж л байгаа. Орц найрлагандаа өндөр хяналт тавьдагаа хэлсэн л байна. Үүнийг эм судлал, хор судлалын хулганын туршилттай хольж хутгах шаардлага алга. Харин ч огт харш нөлөөгүй, монгол хүүхдүүдэд зориулсан шинэлэг арчилгааны бүтээгдэхүүн гаргасанд нь амжилт хүсэх ёстой юм биш үү?

Зочин (64.119.18.209)
2018-06-12 11:57:02
Huuhdiin yum bol deerh huuhduudn yamar aimar zuragtai yumbe, bi bur iim har aimar bolgochihsiim bolu gj bodloo shde, gegeeleg huurhun zurag taviachee

Зочин (64.119.18.209)
2018-06-12 11:56:47
Huuhdiin yum bol deerh huuhduudn yamar aimar zuragtai yumbe, bi bur iim har aimar bolgochihsiim bolu gj bodloo shde, gegeeleg huurhun zurag taviachee

Зочин (182.160.4.135)
2018-06-12 11:25:12
100 эцэг эх тэгээд хүүхдээ туршилтын туулай болгохыг зөвшөөрсөн болж байна уу.

Зочин (66.181.185.165)
2018-06-12 11:05:10
зальтай хүүхэн сайхан худлаа ярих юм аа.нэрээ хүртэл нуугаад л. доктор уна ч гэх шиг

Зочин (49.180.48.220)
2018-06-12 10:02:03
Amitan deer turshihaas tatgalzaad has n deer hiideg bolj bga en delhiin hugjinhui ornuud

ddd (124.158.110.101)
2018-06-12 09:48:23
судалгаа, туршилт хийж байгаа бол хурлаар орж, ямар аргачлал аргаар хийх гэж байгаагаа тайлбарлаж, дараа нь ёс зүйн зөвшөөрөл авах хэрэгтэй. МУ-д шинжлэх ухаан хөгжөөд удаж байгаа шүү. Дураараа хэн нэг хүн бүтээгдэхүүнээ хүүхдэд туршина гэдэг байж боломгүй асуудал. Хүүхэд туршилтын туулай биш гэдгийг хатуу хэлье.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-24 14:59:25 - Боловсрол
АНУ-ын Жорж Вашингтоны их сургуулийн тэтгэлэг зарлалаа
2018-09-24 14:04:30 - Нийслэл
Хүүхэд хулгайлсан Л.Отгончулууныг эрэн сурвалжилж байна
2018-09-24 14:02:31 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дэлхийн банкны Ерөнхийлөгчтэй уулзлаа
2018-09-24 13:54:40 - Нийслэл
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2018-09-24 13:25:30 - Эдийн засаг
Хас банкны АТМ-ээр үйлчлүүлэхэд шимтгэл авдаггүй САЙН жишгийг бусад банкууд үлгэрлэе
2018-09-24 13:04:29 - Улс төр
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ОХУ-д айлчилж байна
2018-09-24 13:00:26 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх ОУВС-гийн тэргүүн К.Лагардтай уулзав
2018-09-24 12:37:21 - Нийслэл
С.Батсүх: Хотын дарга С.Батболдын захиалгаар намайг зориуд саатуулсан
2018-09-24 12:15:17 - Спорт
ДАШТ: Манай хоёр бөх өнөөдөр зодоглоно
2018-09-24 12:01:12 - Байгаль Орчин
Хэрлэн, Онон голд живсэн байж болзошгүй иргэдийг эрэн хайж байна
2018-09-24 11:46:35 - Нийслэл
Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн боллоо
2018-09-24 11:32:49 - Нийслэл
JCI Монгол байгууллагын XXI Үндэсний чуулган боллоо
2018-09-24 11:24:53 - Нийслэл
Нийслэлийн МАН-ын орон тооны бус дэд даргаар Х.Нямбаатар, Н.Учрал нар сонгогджээ
2018-09-24 11:23:04 - Шар
Монгол инженерүүд цахилгаан “Портер” бүтээжээ
2018-09-24 11:08:20 - Нийслэл
Зам тээврийн ослын улмаас гурван хүүхэд гэмтжээ
2018-09-24 11:07:11 - Эдийн засаг
Ам.долларын ханш 2530 төгрөгт хүрлээ
2018-09-24 10:13:56 - Орон нутаг
Ховд аймгийн Засаг даргаар Б.Дүгэржавыг томилжээ
2018-09-24 09:35:37 - Улс төр
Ерөнхий сайд конгрессын номын санд зочлов
2018-09-24 09:32:28 - Хууль
“Автомашингүй өдөр”-өөр зам тээврийн ослын дуудлага 40 хүртэл хувиар буурчээ
2018-09-24 09:16:18 - Энтертайнмент
Б.Лхагвасүрэн: Би одоо хамгийн сайхан зүйл амьддаа мартагдах гэж боддог болсон
2018-09-24 08:31:58 - Байгаль Орчин
Улаанбаатарт 18 хэм дулаан байна
2018-09-24 08:26:51 - Энтертайнмент
Ц.Мөнхсүх: Хүүхдийн 100 дахь “Nuclear steak” менюгээ шинэчлэн, үйл ажиллагаагаа явуулж эхэллээ
2018-09-24 08:08:34 - Хууль
Үндсэн хуулийн цэц ТОМ УУ, Улсын дээд шүүх ТОМ УУ!
2018-09-24 08:07:36 - Технологи
Японоос эвдрэлтэй машин оруулж ирдэг ченжүүдийн бичлэг дэлгэгдлээ
2018-09-24 08:07:33 - Эдийн засаг
Монгол Улсын хөрөнгө оруулалт ба бизнесийн орчин
2018-09-24 08:03:46 - Энтертайнмент
Өнөөдөр хонь өдөр
2018-09-23 16:34:01 - Хууль
Төрийн албаны автомашиныг тусгай хэрэгцээнд унахгүй
2018-09-23 16:21:15 - Энтертайнмент
Mongolia’s next top model-2” нэвтрүүлэгт гурван улсын моделиуд өрсөлдөнө“
2018-09-23 16:15:52 - Нийслэл
Шинэ нисэх онгоцны буудал ирэх жилийн тавдугаар сарын 1-нд ашиглалтад орно гэв
2018-09-23 15:58:52 - Спорт
Б.Ганхайч, Б.Мөнгөнчимэг эхний ялалтаа авлаа
2018-09-23 15:51:10 - Улс төр
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Конгрессын номын санд зочилж, Монгол ном бүтээлтэй танилцав
2018-09-23 15:42:21 - Спорт
Намрын нээлтийн барилдаан энэ сарын 29-нд болно
2018-09-23 15:17:29 - Нийслэл
Зах, худалдааны төвүүд хэвийн ажиллаж байна
2018-09-23 11:14:26 - Спорт
Д.Сумъяа ДАШТ-ы хошой ХҮРЭЛ медальтан боллоо
2018-09-23 10:45:22 - Технологи
Хатагтай Вэй робот олон хүний анхаарлыг татаж байна
2018-09-23 10:34:52 - Улс төр
Монгол Улс, АНУ-ын Засгийн газар хамтарсан мэдэгдэл гаргав
2018-09-23 10:31:14 - Шар
Хакухо өчигдөр сүмогийн хоёр дээд амжилтыг нэгэн зэрэг тогтоолоо
2018-09-23 10:20:56 - Байгаль Орчин
Ирэх долоо хоногийн эхээр ихэнх нутгаар ДУЛААН байна
2018-09-23 10:13:58 - Спорт
Эмэгтэй бөхчүүд залуучуудын ДАШТ-ээс гурван медаль хүртэв
2018-09-23 09:54:20 - Байгаль Орчин
Өнөөдөр нийслэлд 12-14 хэмийн дулаан байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-24 08:07:36 - Технологи
Японоос эвдрэлтэй машин оруулж ирдэг ченжүүдийн бичлэг дэлгэгдлээ
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-22 12:41:02 - Энтертайнмент
Д.Батмөнх: Тэнгэрт дүүлээд л нисээд яваа юм шиг мэдрэмж төрж байна
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-22 09:35:28 - Улс төр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогджээ
2018-09-24 09:16:18 - Энтертайнмент
Б.Лхагвасүрэн: Би одоо хамгийн сайхан зүйл амьддаа мартагдах гэж боддог болсон
2018-09-22 11:45:53 - Гадаад
Оросын тагнуул, сэтгүүлчидтэй холбоотой УЧИР БИТҮҮЛЭГ ХЭРГҮҮД
2018-09-21 10:56:02 - Технологи
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-иудын эзэмшилтэй холбоотой маргаан эцэслэн шийдэгдлээ
2018-09-21 18:00:28 - Шар
БНСУ-ын нэрт жүжигчин Сүн Жүн Ги монгол хүүтэй дахин уулзаж, сэтгэлийн дэм өгчээ
2018-09-21 18:25:45 - Спорт
Хамгийн хүнд жинтэй сүмоч зодог тайлав