Хүн амын бодлогоо Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулж төлөвлөхийг чухалчилж байна

Түгээх    
2018-06-12 19:07:14 - Улс төр

uih“Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд Парламентын гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчдын ээлжит зөвлөгөөн өнөөдөр /2018.06.12/ Төрийн ордонд үргэлжилж байна.

Зөвлөлгөөний эхний хэсэг “Хүн ам зүйн шилжилт, хүн ам зүйн насжилт” сэдвээр явагдаж, Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсын парламентын гишүүн Хектор Аппухами хурлыг удирдлаа.

Эхлээд Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын парламентын гишүүнээр 10 жил ажилласан, насжилтын асуудлаарх шинжээч, доктор Нгуеэн Ван Тиен илтгэл тавив. 

Вьетнамын хувьд 93 сая хүн амтай, дундаж наслалт 73. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн 2385 ам.доллар байдаг ерөнхийдөө бага дунд орлоготой орон ажээ. Нийт хүн амын 34 хувь нь хот сууринд амьдардаг тус улсад хотжих процесс харьцангуй удаан өрнөсөн байна.

Доктор Нгуеэн Ван Тиен “Хэдийгээр дундаж наслалт нь өндөр боловч чанартай амьдрах жилүүд нь бага байна. Өөрөөр хэлбэл өндөр насалсан хэдий ч өвчин эмгэгт баригдаж, асаргаанд байх нь төдийлөн сайн зүйл биш юм. Сүүлийн 30 жилийг аваад үзэхэд 30 хувьтай байсан төрөлт буурсаар өнөөдөр 15 хувьтай болтлоо буураад байна. Үүний зэрэгцээ нас баралт багассан. Тиймээс бид дараагийн 30 жилээ таамаглаж, 3 хувилбараар тооцоолж байна. Одоогийн байгаа инерциэрээ явбал 2049 онд 119,8 сая хүнтэй болох юм. Хэрвээ гэр бүл төлөвлөлтийн бодлогоо сайн хэрэгжүүлэх юм бол 108,7 сая орчимд барих боломжтой гэж харж байна. Манай улс ойрын хугацаандаа бол хүн амын нас баралтын шалтгааны 70 хувьд хүрээд буй халдварт бус өвчнийг бууруулах, тэтгэвэргүй иргэдийн асуудлыг шийдвэрлэх чиглэлд түлхүү анхаарч байна. Харин урт хугацаандаа бүх нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, анхан шатны тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлд анхаарлаа хандуулж байна” гэлээ.

uihДэлхийн хүн ам XX зуунд төрөлт ихтэй байсан бол XXI зуун гарсаар насжилт ихтэй болж байгаа талаар Япон Улсын Нихон Их сургуулийн Эдийн засгийн сургуулийн туслах профессор ноён Рикияа Мацукура сонирхолтой илтгэл тавьж, олон төлөөлөгчийн асуултад хариулав.

Тэрбээр одоохондоо ихэнх улс орнуудын төрөлт нь нас баралтаа нөхөх түвшинд байгаа юм. Яваандаа энэ үзэгдэл буурна. Өнөөдөр насжилтаар Япон тасархай тэргүүлж байна. 2100 он гэхэд Солонгос, Шри Ланк, Тайланд, Вьетнам, Малайз тэргүүлсээр цөм өнөөгийн Японы түвшин рүү тэмүүлэх юм. Тиймээс өнөөгийн Японы арга туршлагаас суралцаж, энэ өөрчлөлтөд одооноос тооцоо судалгаатай хандах нь чухал юм гэлээ. Яагаад ингэж байна вэ гэвэл, хүн амын насжилт өндөр болсноор татвар төлөгчдийн тоо буурч, улсын нийгмийн даатгалын системд дарамт учирдаг гэлээ.

uihДараа нь “Тогтвортой хөгжлийн зорилтууд, Төрөлтийн шилжилт” сэдвээр зөвлөгөөний хоёр дахь хэсэг үргэлжилж, Монгол Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү удирдав.

Өнөөдөр дэлхий нийтээрээ өндөр төрөлт, нас баралтаас бага төрөлт, нас баралт руу шилжиж байна. Насжилтын асуудлыг шийдвэрлэх явдал нэг улсын чадавхиас давж, илүү глобал шинжтэй боллоо. Үүнийг шийдвэрлэхэд хүн төрөлхтний нийтлэг зорилтууд болох Тогтвортой хөгжлийн зорилт чухал болохыг Азийн Хүн ам, хөгжлийн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Осаму Кусумото онцлов. Тэрбээр цааш хэлсэн үгэндээ, төрөлтийг бууруулж байгаа хоёр гол хүчин зүйл байна. Нэг нь байгаль орчны доройтол, нөгөө нь насжилт гээд хүн ам зүйн бүтцээ өөрчлөхийн тулд, төрөлтийг нэмэгдүүлэх алхмуудыг хийх хэрэгтэй гэв.

Тайландын Вант Улсын парламентын гишүүн, Хүн ам, хөгжлийн асуудлаарх Азийн парламентчдын форумын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Жетн Сиратранонт хэлэхдээ, манай улсын нэг эмэгтэй 1964 оны үед зургаан хүүхэд төрүүлж байсан бол одоо дөнгөж хоёрыг төрүүлж, улсын дундаж үзүүлэлт 1.6 болсон байна. Өөр нэг үзүүлэлт гэвэл 15 хүртэлх насныхан 1970 онд хүн амын 45.1 хувийг эзэлж байсан бол өнөөдөр 18.0 хувьд хүрсэн байна. Эсрэгээрээ 65-аас дээш насныхан 1970 онд 3.2 хувьд байсан бол одоо 10.6 хувь болжээ. Энэ үзэгдэл тун удахгүй Монгол зэрэг орнуудад тохионо. Тиймээс нийгмийн идэвхтэй хүн ам буюу залуучууд олонтой улс орнууд хүн амын бодлогоо тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулж, түрүүлж харж, бусдаас суралцвал ирээдүйд тохиох бэрхшээлийг даван туулахад дөхөмтэй юм гэсэн юм.

uihЭнэтхэгийн төлөөлөгч хүн амын тооны зохистой түвшин гэж байгаа эсэхийг тодруулахад илтгэгч доктор Осаму Кусумото дэлхийн хүн ам хэдийнэ зохистой түвшингээсээ давсан гэж хариулав. Мөн чинээлэг орнууд Тогтвортой хөгжлийн зорилтыг ямар байдлаар хэрэгжүүлж байгааг лавлахад байгалийн баялгаас сан үүсгэж, тэдгээр сангийн эх үүсвэрийг ирээдүйд чиглүүлж зарцуулах нь оновчтой гэлээ гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-06-18 18:12:10 - Нийслэл
С.Амарсайхан: Хөгжингүй хотуудын туршлагаас суралцаж Нийслэлийн өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх боломж бий
2018-06-18 18:09:09 - Эдийн засаг
Баянхонгор, Дундговь аймагт алтны сорьцын лаборатори байгуулна
2018-06-18 17:59:06 - Энтертайнмент
“Яг түүн шиг-3” шоуны долоо дахь дугаарын ялагч О.Тэмүүжин болов
2018-06-18 17:31:41 - Эдийн засаг
Б.Лхагважав: Нийгмийн бүх ядуурал татварын зөв систем байгаагүйтэй холбоотой
2018-06-18 17:28:07 - Хууль
Тайванчуудын тусламжтайгаар хүүхэд хөгжлийн төвийг нээлээ
2018-06-18 17:11:26 - Хууль
Өнгөрсөн онд 540, энэ он гарсаар 163 хүн зам тээврийн ослоор амиа алджээ
2018-06-18 16:55:20 - Гадаад
Пентагон: АНУ тэргүүтэй эвсэл Сирийн Бу-Кемаль хотод агаараас цохилт өгөөгүй
2018-06-18 16:25:31 - Нийслэл
ХХААХҮЯ лаосчуудад 1000 хонь бэлэглэжээ
2018-06-18 16:25:24 - Гадаад
Японд газар хөдлөлтийн улмаас гурван хүний амь хохирч, бэртэж гэмтэгсдийн тоо 200 даваад байна
2018-06-18 15:51:23 - Нийслэл
Ц.Цолмон: “Орон орны парламентчид нэгдэгтүн” гэдэг зарчим хууль тогтоогчдын шинэ тэмүүлэл болж байна
2018-06-18 15:41:56 - Хууль
Сэтгүүлч Б.Дашзэвэгт холбогдох хэргийг хянан хэлэлцэнэ
2018-06-18 15:29:14 - Спорт
Зуун буудалт даамын насанд хүрэгчдийн УАШТ болно
2018-06-18 15:17:59 - Хууль
“Камержуулалт-2” уралдааны хүрээнд 571 гаруй сая төгрөгийн 2530 хяналтын камер суурилуулжээ
2018-06-18 15:08:07 - Нийслэл
Худалдаа эрхлэгчдийн 80-90 хувь нь өдрийн зээлтэй
2018-06-18 15:01:29 - Эрүүл мэнд
Сувилагч Ж.Уранчимэг Энэтхэг улсыг зорилоо
2018-06-18 14:59:31 - Хууль
Б.Энхбат: БОАЖЯ-ны сайд асан Д.Оюунхоролыг шалгуулна
2018-06-18 14:49:40 - Нийслэл
Гэр хорооллын дахин төлөвлөлтийг яагаад зогсоосон талаар асуулга тавьжээ
2018-06-18 14:36:52 - Нийслэл
Мөнгөний нийгэмд биш, хүний нийгэмд амьдрахыг хүсэж байна гэлээ
2018-06-18 14:36:09 - Энтертайнмент
Наадмын тасалбарыг нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр борлуулна
2018-06-18 14:26:38 - Спорт
Буудлагын улсын аварга шалгаруулах тэмцээн боллоо
2018-06-18 14:22:37 - Улс төр
Саналын хуудас, техник хэрэгслийг хүргэх ажил эхэллээ
2018-06-18 14:20:13 - Орон нутаг
Үерийн улмаас Хутаг-Өндөр суманд 368 сая төгрөгийн хохирол учирчээ
2018-06-18 13:56:55 - Нийслэл
Зүүн хойд Азийн бүс нутгийн 18 хотын төлөөлөгчид чуулж байна
2018-06-18 13:52:46 - Улс төр
Б.Бат-Эрдэнэ: Төрийн баяр наадам хуулиараа зохион байгуулагдаад явна
2018-06-18 13:40:40 - Нийслэл
Налайхын уурхайг шууд хаана гэж ойлгож болохгүй
2018-06-18 13:40:09 - Хууль
Ц.Баттулга: “Хатан булаг” суманд хилийн тухай хууль зөрчигдөж байна
2018-06-18 13:24:17 - Улс төр
АН-ЫН БҮЛЭГ: Хаврын ээлжит чуулганыг дүгнэж, мэдээлэл хийнэ
2018-06-18 13:20:44 - Улс төр
А.Сүхбат: Б.Бат-Эрдэнэ аварга аа, бөхчүүдийг эвлэрүүлэхгүй байгаа үйлдлээ зогсоо
2018-06-18 13:17:38 - Эдийн засаг
Банк хоорондын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний “АВАРГЫН АЛТАН ЦОМ”-ын эзэн багаар 6 дахь удаагаа шалгарлаа
2018-06-18 13:06:59 - Шар
МУГЖ И.Одончимэг шилдэг эмэгтэй жүжигчнээр тодорчээ
2018-06-18 12:40:58 - Орон нутаг
САЙН МЭДЭЭ: Улаан Цутгалан урсаж эхэлжээ
2018-06-18 12:31:24 - Боловсрол
"Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь" хэвлэгджээ
2018-06-18 12:26:15 - Хууль
“Хуульчдын форум-2018” маргааш болно
2018-06-18 11:56:16 - Нийслэл
Зүүн Хойд Азийн хотын дарга нар Улаанбаатарт чуулж байна
2018-06-18 11:44:19 - Орон нутаг
Завхан аймгийн эмэгтэйчүүдийн уулзалт зөвлөгөөн боллоо
2018-06-18 11:41:09 - Нийслэл
Сэрэмжлүүлэг: 11 настай хүү тогтоол усанд живж амиа алджээ
2018-06-18 11:36:13 - Орон нутаг
Сураггүй болсон гурван иргэнийг хайж байна
2018-06-18 11:35:53 - Энтертайнмент
Морин хуурч Н.Жигжиддорж шинэ цомгийн нээлтийн тоглолтоо хийнэ
2018-06-18 11:25:13 - Орон нутаг
Булган-Түлүүгийн давааны авто замд хөдөлгөөнт эргүүлийг 24 цагаар ажиллаж байна
2018-06-18 11:20:46 - Нийслэл
НӨАТ: Таван сая төгрөгийн 26 азтан тодорлоо
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-06-15 10:34:52 - Байгаль Орчин
Дуу цахилгаантай бороо орно
2018-06-16 10:53:36 - Эрүүл мэнд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Энэ гангараа биш, аюултай зэвсэг
2018-06-15 15:26:45 - Хууль
Саунд биеэ үнэлж байжээ
2018-06-16 11:13:02 - Улс төр
Хэнтийн нөхөн сонгуульд ХЭН ХЭН НЭР ДЭВШИХ ВЭ
2018-06-15 08:51:39 - Улс төр
А.Ундраа: М.Энхболд даргаас болоод намайг дуугарч чаддаггүй гэж хардах нь зохисгүй хэрэг
2018-06-16 13:58:41 - Нийслэл
Сүхбаатарын талбайн өмнөх цэцэрлэгт бие зассан залууг ажлаас нь чөлөөлжээ
2018-06-16 15:08:16 - Шар
Нэг ч гоол оруулаагүй Саудын Арабын хөлбөмбөгчид шийтгүүлнэ
2018-06-17 13:28:40 - Нийслэл
Том оврын автобус бетон зуурмагийн машинтай мөргөлдсөн осол гарав
2018-06-16 12:59:53 - Шар
Москвад Мексикийн хөгжөөн дэмжигчийн эд зүйлсийг хулгайлсан хоёр монгол иргэнийг саатуулжээ
2018-06-17 16:34:12 - Орон нутаг
Хоёр настай хүүхдээр даага унуулж уралдуулсан эцэг, алдарт уяач нарт арга хэмжээ авчээ