Трамп: Дэлхий ертөнц энэ цаг мөчөөс эхлэн маш том өөрчлөлт харах болно

Түгээх    
2018-06-13 09:01:25 - Гадаад

-АНУ, ХОЙД СОЛОНГОС ТУН УДАХГҮЙ ЭЛЧИН САЙДУУДАА СОЛИЛЦОНО-

Сингапурын Сентоза арлын “Капелла” зочид буудалд АНУ, Хойд Солонгосын удирдагчдын түүхэн дээд хэмжээний уулзалт амжилттай болж өндөрлөлөө. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп уулзалтын дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийв. Тэрбээр хоёр улсын түүхэн дээд хэмжээний уулзалт маш үр дүнтэй болсон онцлон тэмдэглэв. Трамп хоёр талын уулзалт үр дүнтэй, ажил хэрэгч болсныг тэмдэглээд, бүс нутгийн удирдагчид тэр дундаа БНХАУ-д талархаж буйгаа илэрхийллээ.

АНУ, Хойд Солонгосын түүхэн дээд хэмжээний уулзалтын үр дүнд: Хоёр улсын ард түмний энх тайван байдал, хөгжил цэцэглэлтийн хүсэл сонирхолтой холбогдуулан АНУ-Хойд Солонгосын шинэ харилцаа тогтоох үүргийг талууд хүлээхийн сацуу Гадаад хэргийн сайд нарын түвшинд аль болох хурдан яриа хэлэлцээ хийхээ амлажээ.

Солонгосын хойгт БНАСАУ болон АНУ энх тайвны замаар тогтвортой байдлыг бий болгоно. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-нд Панмунжомд баталсан тогтоолын дагуу Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангид байлгана. Өөрөөр хэлбэл АНУ Хойд Солонгост аюулгүй байдлын баталгаа олгож байгаагийн хариуд Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үүргийг Хойд Солонгос өөртөө хүлээжээ.

1950-1953 оны хооронд болсон Солонгосын дайнд үрэгдсэн, сураггүй алга болсон АНУ-ын цэргүүдийг хайх ажиллагааг эхэлнэ гэж заасан байна.

-ТРАМП КИМ ЧЕН УНЫГ ЦАГААН ОРДОНД УРЬСАН БӨГӨӨД ӨӨРӨӨ
ПХЕНЬЯНД ТОХИРОМЖТОЙ ҮЕД АЙЛЧИЛНА ГЭЖ МЭДЭГДЭВ-

Уулзалтын үеэр Трамп, Ким нар хүний эрхийн асуудлаар хэлэлцсэн байна. Трамп ойрын өдрүүдэд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Интэй өнөөдрийн түүхэн уулзалтын үр дүнгийн талаар хэлэлцэнэ гэв. Мөн АНУ болон Хойд Солонгос улс харилцан Элчин сайдуудаа тун удахгүй солилцохоор болжээ.

Трамп АНУ Хойд Солонгос улсад тавьсан хоригийг хэвээр үлдээсэн талаар мэдээлэв. Гэвч Хойд Солонгос улс Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулсан цагт хоригийг цуцалж болно гэв.

Трамп “Ким Чен Ун ард түмнийхээ гайхалтай ирээдүй, энх тайвныг цогцлоох хүсэлтэй байсан” хэмээн онцолсон юм. Мөн тэрээр “Түүний хувьд цөмийн зэвсгийн хөтөлбөрөөсөө татгалзаж, бусад улс оронтой харилцаа тогтоох хүсэлтэй байгаагаа хэлсэн. Ким Чен Ун цөмийн зэвсгээс бүрэн татгалзах бичигт гарын үсэг зурсан. Ойрын хугацаанд хэрэгжүүлж эхлэх байх” гээд Солонгосын дайн удахгүй эцэс болно” хэмээн хэлэв.

Хэлэлцээ цаашид зөв чиглэлдээ өрнөвөл АНУ Солонгосын хойг дахь цэргийн сургуулилтаа түр зогсооно гэж Трамп амлав. Тэрбээр “Ингэснээр маш их мөнгө хэмнэх боломжтой” гэж нэмж хэлэв.

Трамп “Бид түүхэн уулзалтыг хийж чадлаа. Өнгөрснийг ардаа орхиод урагшлах цаг нь болсон. Дэлхийн ертөнц энэ цаг мөчөөс эхлэн том өөрчлөлтийг харах болно” хэмээсэн юм.

Хоёр улсын удирдагчдын уулзалтын дүнд Ким Чен Уныг Цагаан ордонд айлчлахыг Трамп урьжээ. Хойд Солонгосын удирдагч энэ урилгыг хүлээн авсан байна. Харин Трамп Пхеньянд тохирсон үед айлчилна гэж мэдэгдэв.

Ажиглагчид АНУ, Хойд Солонгос ингээд шууд эвлэрчихгүй. Асуудал хаашаа ч эргэж болно. Хамаг учир нь АНУ-д бий гэдгийг ярьж эхэлжээ. Асуудлын гол нь АНУ-ын нэг ерөнхийлөгч нь гарын үсэг зурдаг, нөгөө нь түүнийг нь үгүйсгэдэгт оршиж байгаа талаар судлаачид хэлж байв. Үүний тод жишээ нь 1994 онд Хойд Солонгостой хийсэн хэлэлцээр, Уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын хэлэлцээр, Ираны цөмийн хөтөлбөр ажээ.

Иймд Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс нь татгалзуулах асуудал ингээд дуусчихгүй. Энэ хэлэлцээ цаашид хэрхэн өрнөх нь улам их сонирхол татаж буйг дэлхийн хэвлэлүүд болон судлаачид бичиж байна. Учир нь, Трамп 'Бид цаашид олон удаа уулзах болно' гэж мэдэгдсэн билээ. Харин Ким Чен Ун Трампад итгээд цөмийн хөтөлбөрөөсөө бүрэн татгалзах хүн биш гэдгийг ажиглагчид онцолж байна.

Дашрамд дурдахад, Сингапурын Ерөнхий сайдын мэдээлснээр, тус улс Трамп Кимийн уулзалтын зохион байгуулалтад 20 сая ам.доллар зарцуулжээ. Үүнээс гадна, гадны төлөөлөгчдийн аюулгүй байдлыг хангах үүднээс агаарын замаа зургадугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд хаасан байна. Энэ үеэр 300 гаруй сайн дурын ажилтан, 5000 цагдаагийн байгууллагын ажилтнууд Сингапурт зохион байгуулагдсан дээд хэмжээний уулзалтын зохион байгуулалтад орж ажиллажээ.

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 8

Зочин (66.181.161.37)
2018-06-24 08:32:57
Энэ хоерын уулзалтыг манайд хийчихвэл дэлхийд нэрд гарч менге херенге цутган орж ирнэ ч гэх шиг!! Яаж сэтгэхээрээ ийм юм бодож олдог байнаа!? Энэ улс чинь Элбэгдоржыг дагаад бvгдээрээ сэтгэцийн евчтэй шоуны донтой болчихсон баймгvй юм!! Одоо Сингапур яаж нэрд гарч херенге менге цутгаж байгаа бол??

Зочин (66.181.160.106)
2018-06-20 19:13:37
Ц.Элбэгдоржийг буудан алах ёстой.

Зочин (66.181.177.164)
2018-06-13 14:59:18
Tramp bol butehguie yostoi shog uvgun tuund itgeh heregguig Kim mundag zalu anhnas n medej l bga.Teneg uvgund itgej garaa hoosolj bolohgui shu.Tiim l surhii uym bol horigoo tsutslaad tsergiin surguulilalta tatah yostoi.

Зочин (59.153.112.64)
2018-06-13 14:29:26
geopolitik ediin zassgt

zochin (98.228.96.94)
2018-06-13 11:23:52
Elbegdorj bol bidneer xoshnogoo archaad l yavsan gexdee ter jargaxgyi dee

цэцэг (59.153.114.169)
2018-06-13 11:09:54
хятадад талархаж байгаа бол трамп цаад мөн чанарыг ойлгоогүй байна .америкчууд хоригоо цуцлаж цэрэгийн сургуулиа бүрэн зогсоох ёстой ийм шаардлагаыг хоёр солонгос ба дэлхийн нийт ард түмэн шаардах эрхтэй тармп хориг тавиад амьжилт олоод байгаа юм биш гэдэгийг ойлгох ёстой энэ ажилагаа хаятад америк солонгос зэрэг улс оронуудын шашин бас төрийн тэргүүнүүдээс давсан асуудал улс ороны төрийн тэргүүнүүд гагцхүү шашиныханд тархиа алдахгүй байх нь чухал .уулзалт болгоны дундуур шашины бодлого орчих гээд хэцүү байлаа .

Зочин (112.96.179.251)
2018-06-13 10:49:26
Uulzaltiig gadnaas ulsuud ni sanhuujuulj ogdog yum. Terend cham shig zutarsan amitdaas gants ch togrog garahgui. Bitgii ai.

Асаа (27.123.214.108)
2018-06-13 10:16:46
Уулзалт манайд болсон бол сэгсрүүлэх байсан байна. Эби ийм л амьтан даа.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-19 18:10:07 - Байгаль Орчин
Хөвсгөл, Горхи Тэрэлжийн бүсийн даац хэтэрсэн тул дахин тусгай зөвшөөрөл олгохгүй гэв
2018-10-19 17:52:05 - Эдийн засаг
1072 хувьцаатай холбоотойгоор зөвлөмж гаргажээ
2018-10-19 17:47:32 - Хууль
“Намянгжү Монголын боловсролыг дэмжих сан” оюутнуудын тэтгэлгээ зогсоож байгаагаа мэдэгдэв
2018-10-19 17:24:43 - Нийслэл
Засгийн газраас Хүүхдийн ордонд 200 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болжээ
2018-10-19 17:02:58 - Нийслэл
Нийтийн тээврийн үйлчилгээний зарим чиглэлд өөрчлөлт орлоо
2018-10-19 16:43:26 - Хууль
Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг саатуулжээ
2018-10-19 16:35:58 - Улс төр
Баруун таван аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбоно
2018-10-19 15:21:17 - Хууль
Согтуурсан үедээ өөрийн төрсөн ээж, хойд эцгийгээ хутгалжээ
2018-10-19 14:11:23 - Улс төр
Стратегийн ордуудын орлогыг Монгол банкаар дамжуулах хуулийг дэмжлээ
2018-10-19 13:59:02 - Гадаад
БИДНИЙ ТУХАЙ: Япон, Хойд Солонгосын тагнуулын төлөөлөгчид Монголд нууцаар уулзжээ
2018-10-19 13:38:05 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд хэмжээний уулзалтын нээлтэд оролцож, үг хэллээ
2018-10-19 13:35:33 - Шар
Жастин Бибер нууцаар гэрлэжээ
2018-10-19 13:33:01 - Эрүүл мэнд
18-аас дээш насныхныг урьдчилан сэргийлэх үзлэгт ҮНЭГҮЙ хамруулж байна
2018-10-19 13:31:09 - Улс төр
Хүссэн хүүхэд бүрт мөнгө олгох хууль дэмжигдлээ
2018-10-19 13:12:24 - Эдийн засаг
ХХБанк Д.Сүхбаатарын нэрэмжит 2-р дунд сургууль болон Өмнөговь аймгийн 5-р бүрэн дунд сургуулиудын номын санг тохижуулж өглөө
2018-10-19 12:56:41 - Улс төр
Германы Батлан хамгаалахын сайд маргааш манай улсад айлчилна
2018-10-19 12:53:34 - Шар
Дам тамхидалт илүү хортой болохыг тогтоожээ
2018-10-19 12:38:57 - Хууль
Амиа алдсан цагдаагийн ар гэрт 76 сая төгрөг олгохоор болжээ
2018-10-19 12:38:27 - Хууль
Дуучин С.Чулуунбаярт хар тамхины хэргээр шүүхээс ял оноолоо
2018-10-19 12:28:42 - Шар
Сонгууль ойртох тусам улс төрчдийн энэ ажиллагаа улам эрчээ авна
2018-10-19 12:25:21 - Боловсрол
Сурагчид шинжлэх ухааны ертөнцөөр аялав
2018-10-19 12:00:49 - Хууль
Хуурамч 20 мянган төгрөгийн хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж байна
2018-10-19 11:59:10 - Улс төр
Ерөнхий прокурорын мэдээллийг УИХ-ын гишүүд сонсоно
2018-10-19 11:49:44 - Улс төр
З.Нарантуяа: Хүүхэд хамгаалах төсвийг бууруулж байгаа нь оновчтой бодлого биш
2018-10-19 10:37:10 - Спорт
Б.Шоовдор, Э.Даваачимэг нар хэсгээ тэргүүлэн барилдана
2018-10-19 10:20:50 - Байгаль Орчин
Баруун болон төвийн аймгуудын нутгаар цасан шуургатай
2018-10-19 10:20:05 - Улс төр
Х.Баттулга ХБНГУ-ын Канцлер Ангела Меркель нар уулзав
2018-10-19 10:17:03 - Спорт
Г.Ануужин “Оюутны ДАШТ”-ээс мөнгөн медаль хүртлээ
2018-10-19 09:55:29 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн 11 гишүүнийг баталгаажууллаа
2018-10-19 09:45:46 - Хууль
ФОТО: Цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайханыг эцсийн замд нь үдлээ
2018-10-19 09:43:05 - Улс төр
Чуулганаар Валютын зохицуулалтын хуулийг хэлэлцэнэ
2018-10-19 08:53:20 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 хэм дулаан байна
2018-10-19 08:43:04 - Энтертайнмент
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Хүүхэд насанд хүргэж өгдөг “Ахмадын өдөр өнжүүлэх” төв
2018-10-19 08:25:38 - Эдийн засаг
“Оюу толгой”-н орлогыг Монголбанкаар дамжуулах ганц боломж буюу Валютын зохицуулалтын тухай хууль
2018-10-19 08:16:17 - Энтертайнмент
Б.Март: “Нүүдэлчдийн өрхийн эмч” киногоо мэргэжлийн Оскарт илгээгээд хариуг нь хүлээж байна
2018-10-19 08:11:15 - Хууль
Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, 480-960 мянган төгрөгөөр торгоно
2018-10-19 07:56:46 - Энтертайнмент
Байгалийн үзэсгэлэнт газар хамгийн хямдаар алжаалаа тайлах боломжийг “БАЯНХАНГАЙ” олгож байна
2018-10-19 07:49:49 - Энтертайнмент
Өнөөдөр бич өдөр
2018-10-18 17:43:43 - Нийслэл
“TSETSERLEG UB” аппликэйшний сургалт боллоо
2018-10-18 17:42:28 - Нийслэл
Эрдэнэт үйлдвэрийн соёлын өдрүүд Улаанбаатар хотноо болж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-18 15:08:23 - Нийслэл
Яармагийн замд ноцтой осол гарчээ
2018-10-18 11:39:16 - Орон нутаг
Ослын үеэр уурхайд байсан 821 хүнээс үлдсэн 316 хүний мэдээлэл тодорхойгүй байна
2018-10-18 11:29:30 - Хууль
Булган аймгийн хэсгийн төлөөгч нас барсан хэргийг ЦЕГ-ын ажлын хэсэг шалгаж эхэлжээ
2018-10-18 17:24:37 - Шар
Шойгу Монголын Ерөнхий сайдад бараалхахдаа шүлгийн мөрөөс эш татав
2018-10-18 10:39:26 - Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой" компанийн Олон нийтийн зөвлөлийн гишүүдийг сонгожээ
2018-10-19 12:38:27 - Хууль
Дуучин С.Чулуунбаярт хар тамхины хэргээр шүүхээс ял оноолоо
2018-10-19 16:43:26 - Хууль
Найз залуугийнхаа гэрт гал тавьсан эмэгтэйг саатуулжээ
2018-10-19 08:11:15 - Хууль
Согтуугаар жолоо барьж хөдөлгөөнд оролцвол 7-30 хоног баривчилж, 480-960 мянган төгрөгөөр торгоно
2018-10-18 12:26:49 - Шар
БНСУ-д ажиллахаар очсон бага ангийн багш эмэгтэй нас баржээ
2018-10-17 17:19:43 - Улс төр
Сурагчдыг хоёр сар амраах асуудлыг судлахаар болов