Бороо оруулах асуудалд анхаарч, үүл буудаж өгнө үү, Ерөнхий сайд аа

Түгээх    
2018-06-13 09:17:11 - Байгаль Орчин

gan

ХЭНТИЙЧҮҮД ХАНДИВ ЦУГЛУУЛАН, 400-500 МЯНГАН ТӨГРӨГӨӨР
НЭГ СУМ АВЧ, ҮҮЛ БУУДУУЛЖ БАЙНА

Цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарал хамгийн хурдтай явагдаж байгаа бүс нутагт манай улс багтаж буй. Үүнтэй холбогдуулан бороо, хур тунадас орохгүй, ган гачиг нүүрлэх эрсдэл тулгардаг. Ган гачиг нүүрлэх эрсдэлтэй, аймаг сумдыг аврах үндэслэлээр үүлэнд зориудаар нөлөөлж, хур бороо оруулах болсон билээ.

Ган гэдэг нь агаарын болон хөрсний чийг багассаны улмаас үр тарианы ургац алдах, малын бэлчээр хомсдон хүндрэл учрах явцыг хэлнэ. 1986-1997 оны хооронд манай улсын зарим аймаг жил бүр гантай байсан ба нутаг дэвсгэрийн нилээд хэсэг нь гангийн бүсэд ордог бөгөөд хоёр буюу гурван жил тутамд ганд нэрвэгддэг. Экологийн тэнцвэрт байдал алдагдах нөхцөл бий болоход хүний буруутай үйл ажиллагаа ихээхэн нөлөөлдөг.

Сүүлийн үед Төв аймгаас Улаанбаатар хот хүртэл орон нутгуудад ган гачиг болоод өвс тэжээлгүй, мал хатаж үхэх аюулд ороод байна. Тиймээс иргэд “Бороо оруулах асуудалд анхаарч, үүл буудаж өгнө үү” гэж Ерөнхий сайдад хандацгаажээ. Түүнчлэн Хэнтий аймгийн ард иргэд аймагтаа бороо оруулахаар хандив цуглуулан 400.000-500.000 төгрөгөөр нэг сум худалдан авч үүл буудуулж байна. Хөдөө орон нутгууд ган гачигт нэрвэгдэхгүйгээр асуудлаа дотроо шийдэж байна. Гэтэл Улаанбаатар хотод бороо орохгүй байгаа асуудлыг яагаад одоо болтол шийдэж чадахгүй байна вэ гэх мэт асуудал олон нийтийн дунд хөвөрч буй.

Өнгөрсөн тавдугаар сард “Монгол Улсын газрын доройтлын суурь нөхцөл ба үндэсний сайн дурын зорилт” сэдэвт хэлэлцүүлэг болсон. Энэ үеэр нэгэн эрдэмтэн “Монголчууд харагдсан үүл болгон руугаа буудаж байна. Буудсан үүлнээс нь хур бороо орохгүй, эсвэл өөр газар очиж ордог. Өнгөрсөн жилийн их ган үүнээс үүдэлтэй. Салхины чигийг харгалзан үзэхгүй, урдаас орж ирсэн шимгүй үүл рүү буудаж байна. Үүл газрын чийгийг барьж байдаг чухал эд шүү дээ” хэмээн ярьсан билээ.

Үүлэнд зориудаар нөлөөлснөөс үүдэлтэй гэх ган гачигийн талаар Ус, цаг уур орчны шинжилгээний газрын мэргэжилтэн Д.Бат-Өлзий хэлэхдээ “Манай улс 1996 оноос хойш хур тунадсыг нэмэгдүүлэхийн тулд үүлэнд зориудаар нөлөөлдөг болсон. Өнгөрсөн жилийн хувьд 600 орчим удаа 21 аймгийн нутагт 4, 5, 6, 7, 8 саруудад үүлэнд зориудаар нөлөөлсөн байна.  Монгол орны хэмжээнд цаг агаарт зориудаар нөлөөлөх 42 экспедиц ажиллаж байна.

Энэ жил тэдэн удаа үүлэнд зориудаар нөлөөлж, хур бороо оруулна гэж хэлж чадахгүй. Яагаад гэвэл тухайн цагийн үеийн байдлаас хамаардаг. Үүлэнд зориудаар нөлөөдөг пуужингаа БНХАУ-аас авч байна. Үүнийг эсэргүүцэж хүмүүс янз бүрийн юм ярьдаг. Энэ пуужинг үйлдвэрлэдэг хэдхэн улс бий. БНХАУ-ын үйлдвэрлэсэн пуужингийн технологи манай улсын цаг агаарын нөхцөл байдалд тохирдог. Өөр улсаас авбал техникийн хүчин чадал нь тохирдоггүй” хэмээн мэдээлсэн юм.

-1980-2006 ТУН БАГА БОРОО ОРЖ ГАН НҮҮРЛЭЖ БАЙЖЭЭ-

Ус цаг уур, орчны шинжилгээний газраас гаргаж байсан мэдээллээр, долоо ба наймдугаар сард зуны улиралд орох борооны 70 гаруй хувь нь ордог. Гэвч 1980, 1981, 1988, 2000-2002, 2006 онд ихэнх нутгаар тун бага бороо орж, гантай байжээ. Харин 1990, 1993, 1994, 1998, 2012 онд ихэнх нутгаар, 1997 онд нутгийн төв хэсгээр, 2003 онд нутгийн баруун хагаст уур амьсгалын дунджаас 1-3 дахин их бороо орсон.

Есдүгээр сараас борооны хэмжээ багасаж, орох тохиолдол нь цөөрдөг буюу төв ба зүүн зүгийн нутгийн хойд хэсгээр 32-44мм, баруун ба говийн нутгаар 4-15мм, бусад нутгаар 17-30 мм ордог байна” гэсэн байдаг ажээ.

Энэ оны зургадугаар сарын нэгдүгээр 10 хоногт ихэнх нутагт 0-5,0 мм хур тунадас оржээ. Ховд, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Архангай, Булган, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зарим, Өвөрхангай, Дундговийн ганц нэг сумдад 5,1-10,0 мм, Хөвсгөл, Булганы ихэнх, Завхан, Архангай, Өвөрхангай, Орхон, Сэлэнгэ, Төв, Хэнтий, Дорнодын зарим, Говь-Алтай, Сүхбаатарын ганц нэг сумдад 10,1-30,0 мм, Хөвсгөлийн Тариалан, Тосонцэнгэл, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Рашаант, Эрдэнэбулган, Булганы Орхон, Бугат, Булган, Баян-Агт, Сэлэнгийн Ерөө сумдын нутагт 30,1-59,2 мм орсон байна. Харин Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Дундговь, Дорноговь, Төв аймгуудын зарим сумдын нутгаар ороогүй буюу ихэнх нутагт олон жилийн дунджаас бага, нутгийн төв болон зүүн хойд хэсгээр дунджийн орчим ба түүнээс ахиу тунадас орсныг цаг уурын байгууллагаас мэдээллээд буй юм.

-ДОЛДУГААРС САРД ӨМНӨГОВИЙН ИХЭНХ НУТАГ, ДОРНОГОВИЙН БАРУУН ӨМНӨД ХЭСГЭЭР ДУНДЖААС АХИУ ХУР ТУНАДАС ОРНО-

Долдугаар сард Уур амьсгалын дунджаар Архангай, Булганы ихэнх нутаг, Хөвсгөлийн зүүн хагас, Өвөрхангай, Төв аймгийн баруун хойд, Сэлэнгийн баруун, Хэнтийн хойд, Сүхбаатарын зүүн өмнөд, Дорнодын хойд болон зүүн өмнөд хэсгээр 75-107 мм, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутаг, Увс, Өвөрхангай, Дундговийн өмнөд, Завханы баруун өмнөд хэсгээр 13-44 мм, бусад нутгаар 45-75 мм хүртэл бороо ордог.

Энэ сард Баян-Өлгий, Хэнтийн хойд, Баянхонгорын өмнөд, Өмнөговийн баруун, Сүхбаатарын зүүн өмнөд болон Увс, Ховд, Говь-Алтай, Дорнодын ихэнх нутгаар уур амьсгалын дунджаас бага, Өмнөговийн ихэнх нутаг, Дорноговийн баруун өмнөд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим бороо орох төлөвтэй.

Наймдугаар сард  Уур амьсгалын дунджаар хур тунадас Хөвсгөл, Архангайн зүүн, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсэг, Булган, Сэлэнгийн ихэнх нутгаар 71-100 мм, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дорноговийн ихэнх нутаг, Завханы баруун, Өвөрхангай, Дундговийн өмнөд хэсгээр 13-40 мм, бусад нутгаар 41-70 мм ордог.

Энэ сард Ховд, Говь-Сүмбэр, Дорноговийн ихэнх нутаг, Баян-Өлгий, Увс, Хэнтийн өмнөд, Говь-Алтай, Завхан, Сүхбаатарын баруун, Дундговь, Өмнөговийн зүүн хэсгээр уур амьсгалын дунджаас бага, Архангайн ихэнх нутаг, Завханы зүүн, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Дорнодын зүүн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

Есдүгээр сард Уур амьсгалын дунджаар хур тунадас Хөвсгөл, Хэнтий, Дорнодын хойд, Булганы зүүн хойд, Сэлэнгийн баруун, Төв аймгийн баруун хойд хэсгээр 30-44 мм, Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өмнөговь, Дундговь, Дорноговийн ихэнх нутаг, Завхан, Архангай, Сүхбаатарын баруун өмнөд, Өвөрхангайн өмнөд  хэсгээр 4-16 мм, бусад нутгаар 17-30 мм ордог хэсгээр 4-16 мм, бусад нутгаар 17-30 мм ордог.

Энэ сард Ховд, Сэлэнгийн ихэнх нутаг, Баян-Өлгийн өмнөд, Говь-Алтайн баруун өмнөд, Хөвсгөл, Булган, Төв, Хэнтий, Дорнодын хойд хэсгээр уур амьсгалын дунджаас багавтар, Баянхонгор, Өмнөговийн ихэнх нутаг, Говь-Алтайн зүүн, Өвөрхангай, Дорноговь, Сүхбаатар, Дорнодын өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу, бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй.

П.УРНАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 19

зочин (49.0.218.143)
2018-06-13 22:44:06
ЭНЭ МӨНГӨ УГААСАН ТЭНЭГ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ОДОО ЗОГСООХ БОЛСОН. уГААСАА МАШ ХУУРАЙ АГААРТ ХӨВЖ ЯВАА ҮҮЛ БУУДАЖ БОРОО ОРУУЛЛАА ГЭЭД БАЙГАА НЬ ТА НАР ТЭНЭГ ГЭЭД БАЙГААГ ЗАСАГ ТӨР МИНЬ ОЙЛГООЧ, ДООГЛООД Л МӨНГӨ ИДЭЭД БАЙГАЛИЙН ЖАМААР ОРСОН БОРООГ БУУДААД ОРУУЛЛАА ГЭЖ СУРТАЛЧЛААД Л БАЙГАА ШҮҮ ДЭЭ. АШИГТ ҮЙЛИЙН КОЭФФИЦИЕНТ 10% БАЙДАГ БАЙГАЛИЙН ӨГӨГДЛИЙГ АШИГТАЙ БОЛГОЖ БАТЛАХ ХҮН БАЙВАЛ ХАРМААР БНА. НӨГӨӨ 20000 ХУВЬСАГЧТАЙ ЗАГВАР ШИГ ЮМ БОЛНО ДОО. иНГЭЖ Ч ДООШОО ОРОХ ГЭЖ ДЭЭ ШИНЖЛЭХ УХААН

Зочин (64.119.27.240)
2018-06-13 16:26:56
Srga hemjee awuul zugeer l bn daraa n amaa barij bhaar

nnnn (112.72.14.92)
2018-06-13 13:33:38
Hyatad sum manaid boroo oruulahgui ee. Uurtuu bol oruulaad l baigaa yum.

Үлгэр (202.21.127.160)
2018-06-13 13:24:16
Энэ үүл буудөх гээч бүр цагаандаа гарсан бизнес, улсын мөнгөөр гараа угаах хэрэгсэл боллоо, болиоч ээ. Байгаль дэлхийгээ захирах гэж тэнэгтээд хэрэггүй, түүн дорвол малын тоо толгойгоо 5 төрөлд 25 сая болгож, бэлчээрээ талхагдлаас хамгаалж, ургамлын төрөл зүйлээ хамгаалах, бодлогогүй газар тариалан эрхэлдгээ болих, уул уурхайг ухаж түнхэхээ болих л хэрэгтэй. Байгалийн жамыг дагая, хэзээ ч бид захирч өөрийн рэхшээлд оруулж чадахгүй

иргэн (112.72.14.202)
2018-06-13 13:14:29
УУЛ УУРХАЙ , ГЭР ХОРООЛОЛЫН ТООС ШОРООНООСОО САЛАЖ ИХ МОД ТАРИЖ УРГУУЛБАЛ БОРОО ОРНО

зочин (103.206.195.166)
2018-06-13 11:58:16
Энэ бол мэргэжлийн байгууллагын хийх ажил, үүл болгонд нөлөөлөөд тунадас нэмэгдэхгүй. Тодорхой бага хэмжээний нутгийг хамрахаас том нутгийг хамруулах бололцоогүй. Түүний оронд газар орноо ухаж төнхөхөө багасгах, бэлчээрээ хуваарьтай ашиглаж цөлжилтэд өртүүлэхгүй байх, уул овоо газар дэлхийгээ тахиж байх нь зүйтэй. Гол горхи нуур цөөрөм нь ширгээд газар чийгээр дутагдсан үед үүлэнд хичнээн нөлөөлөөд ч үр дүн бага шүү дээ. Газар нутгаа хайрлацгаая.

zochin (43.228.131.101)
2018-06-13 11:50:38
Harin ch buruu uul buudaad Mongol uls dayaraa gan bolj bna. Dandaa amarhan yum bodoh yum. uuld buudaach, boroo oruulaach, tsas baga oruulaach... Uneheer belen yumand dassan bna. Boroo togtvortoi oruulah talaar 10 jiliin bodoh baisan uym. Baigalaa hamgaal, hog bitgii tari, altaa bitgii ugaa, belcheer hamgaal.. tegvel boroo orno

Зочин (64.119.21.99)
2018-06-13 11:10:01
Vvlee buudhgui bl ene hvmvvs chin hoid zvgiin honin gvrbel blloo

ЕС (112.72.14.207)
2018-06-13 11:00:23
Буудая ч гэсэн үүл алга даа. Урнаа гуай

цэцэг (59.153.114.169)
2018-06-13 10:54:37
үүл буудах тухай биш бөө лам дагаж мунхарсан хар толгойгоо бууд

цэцэг (59.153.114.169)
2018-06-13 10:52:46
ухаант ард түмэн минь уул хайрхан тахиад бороо ордоггүй ,амьдарал дээшилэж өвчин зовлон арилдаггүй гэдэгийг оюун ухааныг бүтээсэн тэр эрхэм ойлгуулах гээд байдаг гэтэл эсэрэгээр сахиус лус тахиж гүйлдээд байхын .чойжамц, бөө нарыгаа бороо оруул гэж хэлэхгүй юу хүрэлсүхэд хэлээд яахвэдээ хүрэлсүх гандангын хар ламд л мөргөнө биз хүн ардын оюун ухаан муудахаар байгаль дэлхий хүртэл нүүрээ бууруулах юм

Зочин (203.15.208.23)
2018-06-13 10:34:21
Hataj uheh yum bna.

Zochin (66.181.180.189)
2018-06-13 10:27:33
Tor zasag hereg alga

Зочин (27.123.214.113)
2018-06-13 10:14:24
Хангай дэлхийгээ тахиж залбир. Хар нохойгоо хөгнөж гасоуул.Үүл буудсанаас өвөг дээдсийн арга дом хэрэглэ.

Зочин (103.229.122.52)
2018-06-13 10:10:12
Үүл буудна гэж жил бүр ярьж байхаар мод тарьж, гол усаа хайрлаж хамгаалаачээ. Яагаад хангай газар бороо, цас ороод говьд бараг ордоггүй нь ой мод, гол горхитой болохоор л тэр шүү дээ. Манай монголчууд арай л дэндүү тэнэгрээд байгаа юм шиг санагдах юм. Хайрладаг, хүндэлдэг зүйлгүй болжээ. Энэ чинь мал адгууснаас ч доор гэсэн үг шүү дээ. Газар дэлхийгээ хайрлаж, хамгаалж, зөвхөн өнөө маргаашаа, зөвхөн өөрийгөө бодохоо болимоор байна.

Зочин (49.0.212.167)
2018-06-13 09:50:52
mod tari boron orno

Zochin (220.179.124.179)
2018-06-13 09:48:29
Oruusuud mongol ruu ireh yostoi bsan borooni uuliig uuriin gazar nutag deeree tsugluulaad puujindaad haychij bgaa yum chin

Иргэн (150.129.142.42)
2018-06-13 09:43:14
Авилгачидаа Ингэж бороо оруулдаг улс дэлхийд Монголоос оор байхгуй Бороо оруулах боломжгуй ..Хогжилтэй улсууд Итали Испани Оросууд хамаг ойгоо галд автуулчаад их зардал гаргаад хамаг хун хучээ дайчилж олон хоног тэмцэж байж арай гэж дарж авдаг Тимур ли хуссэн уедээ хуссэн газраа бороо оруулдаг юм бол эдгээр улсууд дэлхийн бусад газар яагаад энийг ашигладаггуй юм

зочин (203.91.118.180)
2018-06-13 09:39:23
Буудахаар устай үүл алга Уралын нуруу давж устай үүл орж ирэхгүй байна ийм үед буудаад ямарч нэмэргүй л дээ

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-06-24 20:14:00 - Энтертайнмент
Б.Амарсайхан “The Mongolian Connection” кинонд тогложээ
2018-06-24 19:48:50 - Улс төр
УИХ: Хүүхэд хамгааллын тухай хэлэлцэнэ
2018-06-24 19:34:22 - Эдийн засаг
Нийгмийн даатгалын сангийн орлого өссөн үзүүлттэй байна
2018-06-24 19:29:16 - Нийслэл
Битлзийн хөшөөг сэргээн засварлажээ
2018-06-24 13:42:13 - Улс төр
Аймаг, сумын ИТХ-ын сонгууль явагдаж байна
2018-06-24 13:37:07 - Орон нутаг
Хөвсгөл нуураар аялахад мөрдөх журмыг баталжээ
2018-06-24 13:30:07 - Орон нутаг
Хаврын тариалалт 90 хувьтай байна
2018-06-24 13:22:06 - Спорт
Видео: Ж.Нарантунгалаг Э.Келлиг нокаутаар яллаа
2018-06-24 13:04:41 - Нийслэл
Ирэх мягмар гарагаас дараах байршлуудад ХАЛУУН УС хязгаарлана
2018-06-24 13:00:36 - Боловсрол
Шинэ элсэгчдэд зориулсан боловсролын яармаг болно
2018-06-24 12:53:16 - Энтертайнмент
Өнөөдөр гахай өдөр
2018-06-24 12:42:43 - Байгаль Орчин
Улаанбаатарт 21 хэм дулаан байна
2018-06-23 14:51:25 - Спорт
Өнөөдөр биеийн тамирын заалууд үнэ төлбөргүй үйлчилнэ
2018-06-23 14:47:09 - Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ 0.7 хувиар өсчээ
2018-06-23 14:26:58 - Байгаль Орчин
Нийт нутгийн 40 хувьд зуншлага тааруу байна
2018-06-23 14:08:33 - Орон нутаг
Өвөрхангай аймагт бороо орж үер буужээ
2018-06-23 13:54:49 - Нийслэл
Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг наадамд барилдуулахгүй гэж шийдвэрлэлээ
2018-06-23 13:26:45 - Эдийн засаг
Үүрэн холбооны дөрвөн компанийн нийт хэрэглэгчийн тоо дөрвөн саяд хүрэх хандлагатай байна гэв
2018-06-23 13:08:23 - Орон нутаг
Согтуу үедээ Орхон голд осолдох шахжээ
2018-06-23 13:00:45 - Нийслэл
Барилгын салбарт гарсан ослын улмаас таван хүн нас баржээ
2018-06-23 12:55:16 - Боловсрол
Япон улсад анагаахын чиглэлээр 50 оюутан тэтгэлгээр суралцуулах санал тавилаа
2018-06-23 12:43:52 - Энтертайнмент
Чингиз Айтматовын 90 насны ойг тэмдэглэх талаар санал солилцжээ
2018-06-23 11:54:59 - Эрүүл мэнд
Л.Цэрэндолгор: Хүүхдийн нас хэдий чинээ бага байх тусам төдий чинээ утсанд хурдан донтдог
2018-06-23 10:12:09 - Байгаль Орчин
Улаанбаатарт 19 хэм дулаан байна
2018-06-23 10:09:37 - Улс төр
У.Хүрэлсүхийн газрын тосны үйлдвэртэй болох “АМБИЦ” шангаа татлаа
2018-06-23 10:04:39 - Нийслэл
С.Саранбилэг: Охины минь хөл бүдүүн гуянаасаа доош зовиурладаг болсон
2018-06-23 10:01:06 - Эрүүл мэнд
Тарвас идсэний улмаас “SK5” вирусээр халдварлаж үхэж байна гэдэг худал мэдээлэл
2018-06-23 09:58:15 - Эрүүл мэнд
Эмийн харшил – Амь насанд хамгийн их аюултай
2018-06-23 09:58:04 - Энтертайнмент
Өнөөдөр нохой өдөр
2018-06-22 19:03:15 - Энтертайнмент
“Chanel” компани анх удаа санхүүгийн тайлангаа танилцууллаа
2018-06-22 18:57:59 - Хууль
Цэргийн алба хаагчдад гэр бүлийн үнэ цэнэ сэдвээр сургалт зохион байгуулжээ
2018-06-22 18:52:22 - Нийслэл
Автобусны буудлуудыг олон улсын жишигт нийцүүлэн тохижуулна
2018-06-22 17:46:14 - Нийслэл
Бөхийн өргөөг дахин битүүмжиллээ
2018-06-22 17:38:07 - Улс төр
Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлээгүйд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ
2018-06-22 17:32:42 - Нийслэл
Н.Энхбаяр: "Оюутолгой"-н гэрээг өөрчлөх ард нийтийн санал асуулгыг нэн яаралтай явуулах ёстой
2018-06-22 16:16:03 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны гурван хүүхэд усанд осолдож амиа алджээ
2018-06-22 15:58:21 - Спорт
Монгол уулчид Хөх сэрхийн нурууны ноён оргил дээр хөлбөмбөг тогложээ
2018-06-22 15:54:22 - Спорт
Хөлбөмбөг тоглож байгаад амиа алдсан хүүгийн ар гэрийнхэнд сая төгрөг цуглуулж өгчээ
2018-06-22 15:46:33 - Нийслэл
Зорчигчдын хөлс төлөлтөд хяналт тавих хамтарсан шалгалт үргэлжилж байна
2018-06-22 15:40:31 - Эдийн засаг
Монголбанк ээлжит бус гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-06-22 08:38:34 - Байгаль Орчин
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дуу цахилгаантай аадар бороо орно
2018-06-22 08:38:37 - Хууль
Наадам үзэхээр виз мэдүүлж ирсэн жуулчин арилжааны БАНКУУДЫГ ЦӨЛМӨХ ЗОРИЛГОТОЙ байжээ
2018-06-22 17:46:14 - Нийслэл
Бөхийн өргөөг дахин битүүмжиллээ
2018-06-22 08:34:18 - Спорт
Хууль бусаар Бөхийн өргөөг авсан Б.Бат-Эрдэнэ нараас МҮБХ-ныхон Бөхийн өргөөг чөлөөлнө гэв
2018-06-22 15:54:22 - Спорт
Хөлбөмбөг тоглож байгаад амиа алдсан хүүгийн ар гэрийнхэнд сая төгрөг цуглуулж өгчээ
2018-06-22 17:38:07 - Улс төр
Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлээгүйд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ
2018-06-23 10:09:37 - Улс төр
У.Хүрэлсүхийн газрын тосны үйлдвэртэй болох “АМБИЦ” шангаа татлаа
2018-06-23 10:04:39 - Нийслэл
С.Саранбилэг: Охины минь хөл бүдүүн гуянаасаа доош зовиурладаг болсон
2018-06-22 11:38:49 - Орон нутаг
Ерөнхий сайд жолооч нарт хилийн зурваст танхайрахгүй байхыг хатуу анхаарууллаа
2018-06-22 08:40:08 - Улс төр
Г.Тэмүүлэн: Ч.Улаан гишүүн бид хоёрт буруу зөрүү ойлгосон юм байхгүй