МИАТ, Төрийн банк, Хөрөнгийн биржийн хувьчлал УИХ-ын босго давах уу

Түгээх    
2018-06-13 09:25:41 - Улс төр

chuulgan

-ТОГТООЛЫН ТӨСӨЛ ДЭХ ГУРВАН БҮЛЭГТ БАГТСАН 37 КОМПАНИ-

Засгийн газраас “Төрийн өмчийг 2018-2020 онд хувьчлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлээд буй. Тогтоолын төслийн агуулга нь үндсэн гурван хэсэгтэй. Үүнд:

НЭГ: УИХ-ын 2015 оны 70 дугаар тогтоолоор “Төрийн өмчийг 2015-2016 онд онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэл”-д эрчим хүчний чиглэлийн 10 компани багтсан байдаг. Эдгээрийг Ц.Даваасүрэн сайдын саналаар уг жагсаалтаас хасахаар болсон. Тиймээс тогтоолын төсөлд хасах саналаар орж буй юм.

ХОЁР: “МИАТ”-ийн 49 хувь, Төрийн банк, Монголын хөрөнгийн бирж 100 хувь, Монгол шуудан 10 хувь, Монголын цахилгаан холбоо 66 хувь, ХАА-н бирж, Мэдээлэл холбооны сүлжээ 49 хувиар хувьчлал явуулах санал оруулсан. Үндсэндээ эдгээр долоон компанийн хувьчлал ихээхэн анхаарал татаж байна.

ГУРАВ: Орон нутгийн өмчит 20 АЗЗА компанийг дуудлага худалдааны зарчмаар худалдахаар оруулж ирсэн. Авто зам арчлалтын эдгээр компаниуд төсөв багатай. Дээрээс нь сул зогсолт ихтэй тул хувьчлагдах асуудал нь маргаан дагуулахгүй гэсэн хүлээлттэй байна.

Дээрх гурван бүлэгт нийт 37 компани байгаагаас 27 нь бүрэн болон хэсэгчлэн хувьчлагдах саналаар УИХ-д орж ирсэн. Гэвч өчигдрийн байнгын хорооны хуралдаан дээр хэлэлцэх эсэх дээр гишүүд асар шүүмжлэлтэй хандлаа. Гишүүдийн олонхи Засгийн газарт тогтоолын төслийг буцаах, ажлын хэсэг дээр компанийн хувьчлалыг тухайлан ярилцах зэрэг санал дэвшүүлж байв.

ГИШҮҮДИЙН ПОПРОЛ: "ХУВЬЧЛАХ ЁСГҮЙ"

“Гээндээ ч, гоондоо ч бий” гэдэг шиг тал талдаа асуудал байгаа бололтой. Нэг талд манай улс төрчид өмч хувьчлалд асар дургүй. Тэнд хамаг ах дүү, найз нөхдөө томилуулж, тэднээрээ дамжуулан, төрийн өмчийг ашиглаж тогтсон улс. Тиймээс ч айл хотлоороо төрийн өмчит компани түшиглэн амьдарч яваа улсууд хувьчлал ярихаар хамаг байдгаараа л попорсоор ирсэн. Төрийн банк, Хөрөнгийн биржийн хувьчлал хэдэн жил дамнан гацаж байгаагийн бодит жишээ энэ.

Ядаж байхад манай гишүүд өмч хувьчлалын талаар маш нимгэн мэдлэгтэй. “УИХ-аар хувьчлагдахыг зөвшөөрсөн тохиолдолд хөрөнгийн, бизнесийн, үйл ажиллагааны үнэлгээнүүд хийгдэнэ. Үүнийхээ дараа зарагдах үнийг нь тогтоох юм” гэсэн мэргэжлийн тайлбарыг огт тоохгүй. Материалын хавсралтад ирсэн балансын үнийг нь барьж байгаад, “Төрийн банкийг 75 тэрбумаар хувьчлах ёсгүй” гээд үзчихнэ.

Төрийн банкны бодит үнэлгээ, нийлбэр дүнгээрээ 640 орчим тэрбум төгрөг. Үүнийг дахин үнэлгээгээр тогтооно. Балансын үнэ яаж ч бодсон өсөх нь тодорхой. Дээрээс нь МИАТ-ын хувьчлал. Хан-Уул дүүргийн Нисэх орчмоос сонгогдсон Б.Энх-Амгалан гишүүн л гэхэд энэ асуудлаар яг сайхан бэлдээд өгчихсөн гэлтэй гурван хуудас асуулт дээхнэ нэг чуулган дээр тавьсан. Бүр нэг зорилтот нь илт.

Яг ийм байдлаар УИХ дээр МИАТ, Төрийн банк, Монгол шуудан, Хөрөнгийн биржийг тойрч нэлээн хэрүүл болох бололтой. Жил бүрийн төсөв дээр орлого зоогоод л оруулдаг. Тэгээд уначихдаг. Албан ёсоор тогтоолын төсөл болгоод оруулаад ирэхээр дахиад унагах  нь уу гэсэн нөхцөл байдал ажиглагдаж буй юм.

-ЧУУЛГАН ДЭЭР ТОМООХОН КОМПАНИУДЫН ӨМЧ ХУВЬЧЛАЛЫГ БУЦААХ УУ-

Нөгөө талд УИХ-ын гишүүд бас чиг авууштай саналууд дэвшүүлж буй юм. Тухайлахад, өмч хувьчлалыг дагаад, ажилгүйдлийн тоо ихсэх асуудлыг бодлогоор хамгаалах, үнэлгээг яг бодьтой хийлгэх, үр ашигтай ажиллаж буй компаниудын асуудлыг эргэж харах зэрэг саналуудыг нэрлэж болно. Л.Энх-Амгалан гишүүн бусад улс орнууд Төрийн банкаа түшиглэн, ЖДҮ-ээ хөгжүүлдэг жишээг сөхлөө.

З.Нарантуяа гишүүн сүүлийн жилүүдэд хөрөнгийн биржийн үйл ажиллагааг сайжруулахад 23.1 тэрбум төгрөг зарцуулчихаад байхад бодит үр дүн харагдахгүй байгааг шүүмжилсэн юм. Тэрээр Хөрөнгийн биржээ эхлээд цэгцэлж аваад, бусад өмч хувьчлалаа түүгээр дамжуулах ёстой гэсэн байр суурь илэрхийлэв. 

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар, МИАТ-ын хувьчлалыг буцаах асуудал УИХ-ын даргын түвшинд яригдсан гэх. Басхүү Сангийн яамыг тодорхой саналуудаа татах асуудлаар ч шахалт очсон бололтой. Байнгын хороогоор тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг дэмжсэн хэдий ч маргааш, нөгөөдрийн чуулган дээр энэ асуудал ихээхэн маргаан дэгдээж, буцаах горимын санал ч гарч мэдэхээр байгаа юм.

Ц.НЯМ-ОСОР: ТӨРИЙН БАНКИЙГ ОЛОН НИЙТЭД НЭЭЛТТЭЙ
ХУВЬЧЛАХ САНАЛ ОРУУЛСАН

Өмч хувьчлалын асуудлаарх зарим мэдээллийг ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осорын өгсөн тодруулгаас харна уу.

-Өмч хувьчлал явуулах зардлын төсөөлөл нь хэр өндөр гарсан бэ?

-Засгийн газар томоохон компаниудынхаа тодорхой хувийг хувьчлах тооцоо гаргасан. Тодруулбал, Төрийн банк, Хөрөнгийн бирж, Арилжаа төлбөр тооцоо компанийг 100 хувь хувьчилна. МИАТ, ХАА-н бирж, Мэдээлэл холбоо сүлжээ Монгол шуудан ХК-ийн 49 хувийг хувьчилна. Хувьчлалын зардал буюу үнэлгээний зардал 700 орчим сая төгрөг байгаа.

-УИХ дахь сөрөг хүчний зүгээс ашигтай ажиллаж байгаа төрийн өмчийн компаниудыг хувьчлах шаардлагагүй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Энэ тухайд?

-Өнгөрсөн дөрвөн жил төрийн өмчит компаниудын 70 гаруй хувь ашиггүй ажилласан. Харин өнгөрсөн нэг жилийн хугацаанд 70 гаруй хувийг ашигтай ажиллуулж чадсан. Төрийн өмчит компаниудын менежментийг зөв хийвэл ашигтай ажиллаж болно. Удирдаж, зохион байгуулж байгаа хүмүүсээс ашигтай ажиллах эсэх нь шалтгаалж байгаа. Тиймээс тодорхой хэсгийг нь хувьчлаад иргэд олон нийтийн оролцоог бий болгох чиглэлээр хувьчлах санал оруулсан.

-Төрийн банк, Хөрөнгийн бирж хоёр ашигтай ажиллаж байхад хувьчлах шаардлагатай юу?

-Өнгөрсөн жилүүдэд ашиггүй ажиллаж байсан компаниудыг ашигтай ажиллуулаад үнэ цэнийг нь өсгөснийх нь дараа хувьчлах санал оруулж байна. Үнэ цэнэгүй үед нь хувьчилж болдоггүй. Гэхдээ 100 хувь бус 49 хүртэлх хувийг хувьчлах санал оруулсан.

-Энэ компаниудыг хэдээр хувьчилж, хэдий хэмжээний орлогыг төсөвт төвлөрүүлэхээр тооцож байна вэ?

-Бид төсөвт орлого төвлөрүүлэх гэж хувьчлаагүй. Өмнөх хувьчлалууд төсөвт орлого бүрдүүлэх зориулалттай байсан. Харин энэ удаагийнх компанийн засаглалыг сайжруулах, иргэд том компаниудын хувьцааг худалдаж авах боломжийг бий болгох зорилготой. Хуульд хувьчлах компаниудын үнэлгээг заана гэсэн. Гэтэл хувьчлах компаниудаа Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиар хөндлөнгийн үнэлгээний байгууллагууд үнэлдэг. Ингэхдээ хөрөнгө, бизнес, жишиг компаниуд ямар үнэтэй байна гэсэн гурван чиглэлээр үнэлдэг. Үүний дараа тухайн хувьчлах компанийн үнийг тогтоодог. Тогтоосон үнийн зөв, бурууг хөндлөнгийн аудитын байгууллага хянадаг.

Аудитын байгууллага зөв үнэлсэн гэж үзвэл нийт хөрөнгө нь хэдэн ширхэг хувьцаа болох, Хөрөнгийн бирж дээр нэг ширхэг хувьцаа нь хэдэн төгрөгөөр худалдах вэ гэдэг нь гарна. Тэгээд хувьцааны арилжаа Хөрөнгийн бирж дээр иргэдэд нээлттэй явагдана. Тиймээс энд хардах зүйл байхгүй гэдгийг хэлье. Монгол Улс түүхэндээ 20-иод банк хувьчилсан. Гэхдээ анх удаа Төрийн банкийг олон нийтэд нээлттэй хувьчлах санал оруулсан. Өмнө нь банкуудыг дуудлага худалдаагаар хэсэг бүлэг хүмүүс л авдаг байсан. Хөрөнгийн бирж ашигтай ажиллаж байна, хувьчлах ёсгүй гэж байна. Засгийн газар дээр ч  ийм асуудал гарсан. Хөрөнгийн биржийн хувьчлалд мэргэжлийн хүмүүс Сангийн яам, Монголбанкны хүмүүсийг үгийг сайн сонсох хэрэгтэй. Хөрөнгийн биржийг цаг тухайд нь хувьчлахгүй бол түүх болж үлдэнэ.

-Цаг хугацаанд нь хувьчлаагүй түүх болж үлдсэн салбар манайд байна гэсэн үг вэ?

-Цахилгаан холбоо компани 1990-ээд онд үнэтэй байсан. Тэр үед нь хувьчилж чадаагүйгээс болоод суурин утасны хэрэглээ унаж байв. Дагаад компанийн үнэ цэнэ унасан. Үүнтэй ижил Хөрөнгийн биржийн үнэ цэнэ ч гэсэн хэсэг хугацааны дараа унах магадлалтайг Сангийн яамнаас тайлбарласан. Ирэх долоо хоногийн АН-ын бүлгийн хуралд Сангийн сайд, Монголбанкны төлөөллийг оролцуулж, мэргэжлийн хүмүүсийн тайлбарыг өгнө.

-Орон нутгийн авто зам, засвар арчлалтын 20 компанийг хувьчлах болсон үндэслэл ийн тухайд?

-Манайд авто зам ашиглалтын үйлчилгээ эрхлэж байгаа 495 тусгай зөвшөөрөлтэй компани байдгийн 80-90 нь л өдөр тутам идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Улсын мэдэлд авто зам засвар арчлалтын 28 компани байсныг наймыг нь хувьчилсан. Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар 2006 онд энэ компаниудын техник технологийг шинэчилснээс хойш дахин шинэчлэл хийгээгүй. Тиймээс технологийн хуучралтай, цөөхөн ажилтантай, төрийн захиалгат үйлчилгээ хийдэг, өртэй учраас хувьчилж, хувьд шилжүүлье гэж үзсэн. Хувьчилж авсан газрууд хариуцаж авсан замаа засах хариуцлагыг хүлээх юм.

Ж.МЯДАГБАДАМ

Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 37

Эдийн засагч (122.201.22.198)
2018-06-14 13:20:25
Социализмаас капитализмд шилжиж дуусаагүй юу??? Өмч хувьчлалын хууль үүргээ гүйцэтгээд социалист өмчийг хувьд шилжүүлэх процесс дууссан биздээ??? Одоо энэ аргаасаа татгалзаачээ. Одоо наад хуулийн чинь зохицуулат огт тохирохгүй. Идэж уух нэг арга хэрэгсэл л болно. Хэрэв наад компаниудад чинь хөрөнгө оруулалтын эх үүсвэр шаардлагатай бол ёстой нөгөө IPO хий л дээ. Хөрөнгийн биржээ ажиллуул л даа. Компанийг нээлттэй болгох, засаглалыг сайжруулах гол арга чинь энэ биздээ. Эзэн нь тодорчихоод хувьчлах гэж байгаа чинь үнэн байх шүү. Тэр их хадгаламтай болчихсон хүмүүс оффшорчингууд чинь мөнгөө угааж шингээх гээд хямдхан авахаар хуйвалдаад байгаан бишүү?? Дээрээс нь Эрдэнээ мэт нь зээлийн хүүг хязгаарлана гээд айлгачихсан байх.

Зочин (64.119.22.116)
2018-06-14 06:32:25
Yahgaad baigan zuger baiga umiig ta nar aimshgiin pornonuudaa zusalg hanahgui bnuu. 30 jiliin YL asuunuu muu laganuudaa

зочин (64.119.27.240)
2018-06-13 22:28:00
Энэ хувичилалаас болж ард түмэн өмчгүй ажилгүй орлогогүй хувицаагүй газаргүй ядуу тарчиг амидрал руу орсон шүү дээ.цэнхэр ягаан тасалбараар ардчилсан болон хувисгалт намын хулгайч луйварчид үнэгүйдүүлж үйлдвэр үйлчилгээний газруудыг байшин барилга тоног төхөөрөмжтэйн хулгай луйвар хийж монголчуудыг ажилгүй орлогогүй гудамжинд гаргасан гашуун мартахааргүй сургамж монгол хүн бүрт үлдээсэн шүү дээ.одоо бас нилээд олон зуун мянган монголчуудыг ядуу тарчиг ажилгүй орлогогүй ангал руу нисгэж эхэллээ. Төр ард түмний мэдэлийн өмч рүү хар савараа оруулж самардах ажилдаа гаргуун новшнууд шүү дээ.төрийн мэдэлд хуули дүрэм журамын дагуу хяналт шалгалтаа сайн тавиж ажиллуулах сэтгэлгүй новшнууд үнэгүйдүүлж бгаад төрийн өмчийг самардаж сэтгэлэн цадахгүй новнууд юм даа.

зочин (64.119.27.240)
2018-06-13 22:27:53

2018-06-13 22:27:47

2018-06-13 22:27:40

2018-06-13 22:27:34

2018-06-13 22:27:27

2018-06-13 22:27:19

2018-06-13 22:27:11

2018-06-13 22:27:04

2018-06-13 22:25:52

11 (150.129.143.194)
2018-06-13 22:15:11
Хөрөнгийн биржээр нээлттэй хувьчилна гэдэг хамгийн зөв хувилбар юм биш үү

Зочин (66.181.176.65)
2018-06-13 21:47:03
shunaliin tulamuud

Зочин (66.181.176.65)
2018-06-13 21:46:59
shunaliin tulamuud

Зочин (66.181.176.65)
2018-06-13 21:46:53
shunaliin tulamuud

baij l baig daa. (103.57.92.180)
2018-06-13 20:15:11
toriin bank baih ni mongol ulsd heregtei sh dee..miat-iig hubichilj bas bolohgui sh dee.. bvh chiglelee tegeed hariin solongos turk kompanid ogoh gej uu.miatiig dampuuruulaad gadaadiin kompanid ogood diisanaa..

зочин (66.181.160.13)
2018-06-13 20:10:06
Лав миний амьдралын 70 жилийн түүхэнд монгол улсад банк хувьчлал гэдэг хэдэн дарга нарын зугаа хожоо л болж өнгөрч байсан түүхтэй. ард түмэнд хожоо гардаггүй харин хохирч үлддэг. Энэ хувьчлал бас дарга нарын сэдсэн нэг арга үүнийг ард түмэн хэзээ ч зөвшөөрч болохгүй.

МАН яахаас ч буцахгүй болжээ. (213.142.154.3)
2018-06-13 15:45:00
МАН-ынхан гадаад өрийг нэмэгдүүлэн өөрсдөө мөнгөтэй болж МИАТ, Төрийн банк зэргийгхувьчлан авах гэж улайрч байна. Хэрэв үгүй гэвэл М.Энхболд дарга нь хэнийг ч алахад бэлэн биз.

Зочин (103.229.121.86)
2018-06-13 13:36:33
Сайн муу ч төрдөө байж байг сайн ашигтай ажилсан юм байналээ гурил,мах,архи пиво НИК-ээ буцаагаад авчихдаг болоосой ойн мэрэгжилтэн мэрэгжилийн ажилаа хийгээч.

Зочин (139.5.218.51)
2018-06-13 13:30:43
Луйварчин МАН сонгуулиас емне амжиж терийн мэдлийн ашигтай ажиллаж буй Терийн банкийг мэнгэт Алтантайгаа нийлж идэхнээ!!!

Зочин (103.229.121.86)
2018-06-13 13:22:53
Сайн муу ч төрдөө байж байг сайн ашигтай ажилсан юм байналээ.

зочин (27.123.214.94)
2018-06-13 13:18:01
Дарханы төмөрлөг Хөтөлийн цементний Эрдэнэтийн 49 хувийг концесс бүр луйвардаж авсан Эд наоын учрыг олоогүй байж ,ашигтай ажиллаж байгаа юмнуулыг хувьчилж яах юм бэ Ням-Осор та өөрөө амьдрал дээр мэдэрч байгаа биздээ Эрдэнэтийн А бүсэд Сэлэнгэ зочид буудлыг зүгээр авсан Тэгээд юу болов Ажиллаж байсан хүмүүсийг бүгдийг халж ажлын байргүй болгоод эцэст хэсэгчилж зарсаар байгаад дуусгасан Та өөрийнхөө араас олон хүнийг хохироох ажил чин ийм л болно доо Одоо дандаа хувьчилж болохгүй газрууд үлдсэн Харин НИК компанийг улсын мэдэлд авах ёстой

Зочин (103.111.68.3)
2018-06-13 11:47:05
Наад бузар улс төрёид гэсэн нэртэй луйварчдийн мөлжүү болсон МИАТ-ыг хурдан хувьчлаачээ. Иргэний нисэхэд салхи оруулах өөр ямарч боломж алга илжирч үхлээ энд чинь

Зочин (203.91.118.180)
2018-06-13 11:23:32
Ardiin nam hezee ch huvichlal hiij chadahgui

Зочин (103.10.21.55)
2018-06-13 11:01:21
АЗЗА-гаас төр салах хэрэгтэй. төрөөс мөнгө ирэхийг хүлээгээд л цалин аваад сууж байдаг дээр нь өөрөө ажилгүй алдагдалтай байж даргын зөвлөх, хуулийн ажилтан гэх мэт ямар ч хэрэггүй орон тоо гаргаад ялсан намын идэвхтэй гишүүдийг авч цалинжуулна. ажилгүй байлгаснаас гээд төрөөс хүчээр нэг жаахан ажил өгөөд хийлгэхээр зам гэхэд хэцүү юм хийнэ. он дамжуулж хийнэ үнэн бүтэхгүй ээ

Зочин (66.181.189.149)
2018-06-13 10:53:28
МИАТ ашигтай ажиллаж байгаа, зүгээр ажиллаад татвараа төлөөд өчнөөн хүнийг ажлаар хангаад явж байгаа компанийг заавал хувьчлах гээд байгаа нь сонин байна. Төр нэмэр болж чадахгүй бол мөрөөрөө ажлаа хийж байгаа хүмүүсийг зүгээр л ажлыг нь хийлгээч.

цэцэг (59.153.114.169)
2018-06-13 10:41:55
миат ,хөрөнгийн бирж ,төрийн банк уг нь аль аль төрдөө байж байх ёстой салбар учирыг олоод үр ашигыг гаргаж чадахгүй бол энэ засаг төр барьж буй хууль бус оролцогч нарыг огцорол гэж байгаа !

Зочин (175.223.33.46)
2018-06-13 10:40:39
Нэн түрүүгд МИАТ ийг л хувьчлах хэрэгтэй байна. Бусад нь ч яахав

Zochin (66.181.180.189)
2018-06-13 10:33:21
Мөрөөрөө ажиллаж байгаа газруудыг хувьд өгч яах гэж байгаан гол гол обект оо хувьд өгч яасанч болохгүй үүний нэг тод жишээ бол ник

Зочин (103.57.93.148)
2018-06-13 10:05:38
Азза нуудыг хувьчлах хэрэгтэй. Тэд одоо зам руу биш өөрсдөө цалин авч амар тайван байх хүсэлтэй байна. татвар төлөгч бид болохоор зам л сайн байхыг хүснэ. төрийн нэрээр давуу эрхтэй цалин цавтай хөнгөн өмьдраад сурсан байна. төрийн компанид давуу эрхээр тендер аваад улсын мөнгийг үргүй зарах санаатай

hdg (202.70.41.62)
2018-06-13 10:02:45
энгээд идэж ууж эхэлж байгаа хүүрнүүүүүүүүүүүүүүү дэээээээээээээээээээ ээээээээ

Зочин (66.181.169.162)
2018-06-13 09:38:40
УИХ ЗГ-ынгханы идэж уух дон нь хөдөлж дээ

Зочин (66.181.169.162)
2018-06-13 09:37:37
АЗЗА ашиггүй ажиллах ямар ч үндэслэл байхгүй шүү дээ. Хувийн замын компаниуд оршин тогтноод болоод л байна. Улс АЗЗА- г давуу эрхтэйгээр тендерийн ажил өгч байх хэрэгтэй шүү дээ. АЗЗА-г хувьчилах нь буруу

Зочин (66.181.169.162)
2018-06-13 09:36:02
АЗЗА-г хувьчилбал зам засварын арчилгаа мууд нь дээрээс бас л төсвөөс хөрөнгө их хэмжээгээр урсана гэсэн үг. Тендер нэртэй мөнгө угаадаг яамдууд олширсон цаг шүү.

Зочин (66.181.169.162)
2018-06-13 09:34:08
АЗЗА-г хувьчилах нь буруу шүү. Улсын өмч байх нь зөв

Сит (66.181.182.35)
2018-06-13 09:32:49
Бас л ХХБанкны захиалга !

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:

Таны сэтгэгдэл:

Шинэ мэдээ
2018-12-11 17:00:13 - Технологи
Өвөрмонголын “Эгшиг” сайтыг монголчуудын оюуны өмчийг хулгайлсан хэмээн хаажээ
2018-12-11 16:36:34 - Нийслэл
Зарим цагт нийтийн тээврийн тоог нэмэгдүүлж байна
2018-12-11 16:11:14 - Хууль
Дуудлагаар очиж, эмнэлгийн тусламж үзүүлсэн эмчийг гэмтээжээ
2018-12-11 15:48:45 - Улс төр
Төсвийн байнгын хорооны ирц бүрдсэнгүй
2018-12-11 15:17:51 - Хууль
Бугат сумын Засаг дарга Х.Хайвыг гурван сая төгрөгөөр торгохоор болов
2018-12-11 15:10:50 - Спорт
Г.Занданбал, Б.Энххүслэн нар улсын рекордыг шинэчлэн тогтоолоо
2018-12-11 15:07:22 - Нийслэл
"Ногоон гэрэл-Цагаан шугам 2018" тэмцээн болж байна
2018-12-11 14:29:52 - Улс төр
Ж.Бат-Эрдэнэ: УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээсээ татгалзаж, ЖДҮХС-гаас авсан зээлээ шалгуулахыг уриалж байна
2018-12-11 14:26:02 - Эрүүл мэнд
ФОТО: 670 сая төгрөгийн үнэ бүхий лаборатори автомашин хүлээлгэн өглөө
2018-12-11 14:20:13 - Улс төр
Ц.Цогзолмааг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
2018-12-11 14:08:12 - Спорт
Чөлөөт бөхийн барилдааны насанд хүрэгчдийн УАШТ хойшлогджээ
2018-12-11 13:42:34 - Хууль
Налайхын замд ноцтой осол гарч, нэг иргэн нас баржээ
2018-12-11 13:19:37 - Эдийн засаг
Аяллын турш 10%-ийн урамшуулалтай
2018-12-11 13:09:17 - Эдийн засаг
Валют арилжааны төвүүд өнөөдрөөс иргэний үнэмлэхээр үйлчилнэ
2018-12-11 12:54:32 - Хууль
Б.Гарамгайбаатар, сайд асан Н.Батбаяр нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ
2018-12-11 12:51:55 - Нийслэл
Зам талбайг өглөөний 05:00 цагаас эхлэн цэвэрлэж байна
2018-12-11 12:21:18 - Улс төр
Ц.Цогзолмаа: Намайг чөлөөлөөд өгөөч гэж гуйсан
2018-12-11 12:18:32 - Шар
П.Мөнхбаатар: “Босоо Хөх Монгол”-ынхон бид буруу ойлгожээ, асуудлыг ойлголоо гээд явсан
2018-12-11 12:06:43 - Хууль
Р.Төмөрхуяг: Б.Махбалыг хөнгөн шийтгэж, хамт байсан хоёр хүний хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн
2018-12-11 11:50:53 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны “Супер азтан” 200 сая төгрөг хожно
2018-12-11 11:04:34 - Улс төр
Ерөнхий сайдын Японд хийх айлчлал маргааш эхэлнэ
2018-12-11 11:00:56 - Нийслэл
Нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж, гарах цагийг 5-9 минут урагшлууллаа
2018-12-11 10:52:44 - Эрүүл мэнд
Энэ долоо хоногт гурван иргэнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийнэ
2018-12-11 10:52:19 - Улс төр
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан хойшиллоо
2018-12-11 10:51:56 - Эрүүл мэнд
МХЕГ: Хушга самарнаас агуулахын хортон илэрсэн зөрчил гарлаа
2018-12-11 10:50:39 - Спорт
Зургаан настай Монгол охин дэлхийн аварга болжээ
2018-12-11 10:48:24 - Спорт
Долоон настай Ч.Маргад дэлхийн аварга боллоо
2018-12-11 10:46:35 - Эдийн засаг
“Монголын тогтвортой санхүүжилтийн форум 2018” амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
2018-12-11 10:39:50 - Байгаль Орчин
Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна
2018-12-11 10:19:22 - Улс төр
Байнгын хороо: Хоёр сайдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ
2018-12-11 10:12:32 - Орон нутаг
Хадгалалтын хугацаа хэтэрсэн 5.7 тонн бүтээгдэхүүнийг хураажээ
2018-12-11 09:29:44 - Эдийн засаг
Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг 2019 онд ХААН Банк манлайлж ажиллана
2018-12-11 08:13:54 - Байгаль Орчин
Улаанбаатарт 15 градус хүйтэн байна
2018-12-11 08:09:46 - Энтертайнмент
Харааны бэрхшээлтэй иргэдэд ШИНЭ боломжийг олгосон кофе шопт зочиллоо
2018-12-11 08:03:51 - Эдийн засаг
2.5 ХУВИЙН АМНАТ: Алтны салбарынхан лоббидов уу, М.Энхболдын талынхан хардав уу
2018-12-11 08:03:48 - Гадаад
TIME: Улаанбаатар бол дэлхийн хамгийн бохир агаартай нийслэл
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-11 07:49:10 - Энтертайнмент
Өнөөдөр үхэр өдөр
2018-12-10 19:51:06 - Спорт
БНАСАУ-ын сагсан бөмбөгийн багтай хамтарсан бэлтгэл сургуулилалт хийнэ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 07:57:17 - Спорт
М.Нандинцэцэг: Дэлхийн аваргын үеэр маш олон хүн “чиний нас болоод карьер дуусч байна” гэж хэлж байлаа