ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Улаанбаатар хотын утааг 70-80 хувь бууруулах шинэ технологитой танилцлаа

Түгээх    
2018-06-13 14:11:41 - Технологи

 

-ТҮҮХИЙ НҮҮРСИЙГ ОРЛОХ НАНО ТЕХНОЛОГИОР БОЛОВСРУУЛСАН ЭКО НҮҮРС-

Нийслэлчүүд бид зуны гурван сард утаагаа мартаж, найр наадам хэсэж явсаар нэг л мэдэхэд сэрүү орж, утааны эрин үе эхэлдэг Энэ мэт байдлаар олон арван жилийн нүүр үзлээ. 2019 оны тавдугаар сараас Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахыг хориглосон Засгийн газрын тогтоол гарсан. Улаанбаатар хотын утааг 2020 он гэхэд 50 хувь бууруулах зорилтыг одоогийн Засгийн газар тавьсан билээ. Тэгэхээр дахиад хоёр жил нүүрснийхээ өмхий хар утаанд угаартах нь ээ. 

Өнгөрсөн намар манай сайт Улаанбаатар хотын утааг 70-80 хувь буруулах шинэ технологийг Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн “Монхимо” ХХК БНСУ-ын Ёмин институттэй хамтран нэвтрүүлж буй талаар мэдээлэл хүргэж байсан. Тухайн үед уг мэдээлэлд олон хүн эргэлзэж байсан юм. Тус компани нүүрсийг нано технологиор утаагүй болгох загвар туршилтын үйлдвэрийн  технологийг олон нийтэд танилцуулсныг сурвалжиллаа.

“БНСУ-ын Ёмин технологийн институт, “Leephysics” компанийн  зохион бүтээсэн “Эко-цэвэр нүүрс” үйлдвэрлэх, үйлдвэрийн загвар шугамын үзүүлэх сургалт, технологийн танилцуулгыг “Монхимо” компанийн байранд  таван өдөр нээлттэй үзүүллээ. Технологийн үзэсгэлэнг нүүрсний салбарын мэргэжилтнүүд, утаа бууруулах чиглэлээр ажилладаг байгууллагуудад ихээхэн сонирхож байлаа.

Эко нүүрс гарган авах энэхүү технологи нь урьд өмнө нь байгаагүй БНСУ-ын шинэ технологи юм. Чулуун нүүрсийг хоёр төрлийн байгалийн гаралтай нано композит био органик материалаар шүршин нүүрсний бүтцийг өөрчилдөг байна. Ингэснээр нүүрс шатах үед агаарт дэгддэг хорт хий, утааны гол асуудал болоод буй РМ 2.5 дээш хэмжээтэй тоосонцрыг үнсэнд барьж үлддэг онцлогтой аж.

Ийнхүү боловсруулсан нүүрс харагдах байдлаараа түүхий нүүрстэй адилхан боловч маш их илчлэгтэй. Мөн агаарт ялгарах хорт хий, утааны хэмжээ 70-80 хувь багасна, түлш зарцуулалтыг 30 хувь хэмнэнэ. Эко түлш зах зээлд түүхий нүүрстэй ижил үнээр борлуулагдах аж. Өөрөөр хэлбэл тонн тутам нь ойролцоогоор 130 мянган төгрөгийн үнэтэй байна гэдгийг судалгааны багийнхан хэлсэн.

-ҮЙЛДВЭР АШИГЛАЛТАД ОРВОЛ ӨДӨРТ 1000 ТОНН НҮҮРСИЙГ
НАНО ТЕХНОЛОГИОР БОЛОВСРУУЛНА-

Бид үзүүлэх сургалт зохион байгуулагчид болон оролцогч нартай “Утаагүй-Эко нүүрс” боловсруулах туршилтын талаар ярилцлаа. Шинжлэх ухаан үйлдвэрлэлийн “Монхимо” компанийн ерөнхий захирал М.Ариунаа ийн ярьж байна.

-Танай байгууллага хэдэн оноос “Эко цэвэр нүүрс үйлдвэрлэх” шинэ технологийг судалж эхэлсэн бэ?

-Манай компани нано, биотехнологийн чиглэлээр судалгаа, үйлдвэрлэл явуулдаг байгууллагын хувьд нийслэлчүүдийн өмнө тулгараад буй утааны гамшгаас гарахад хувь нэмрээ оруулахаар энэ технологийг Монголд нэвтрүүлэх, технологи дамжуулах зорилготой ажиллаж байна. Бид Солонгосын эрдэмтэд, судлаачдын гарган авсан “Эко цэвэр нүүрс үйлдвэрлэх” шинэ технологийг дамжуулах, нутагшуулах төслийг 2015 оноос эхэлсэн. Энэ хугацаанд есөн удаа хамтарсан туршилт судалгааг явуулаад байна. Төслийн судалгааны явцад Багануур, Шарын голын уурхайн нүүрсэнд энэ технологиор боловсруулалт хийсэн “Эко нүүрс”-ний дээжид манай улсын болон Өмнөд Солонгосын агаарын чанарын хяналтын лабораториудад шинжилгээ хийлгэсэн. Шинжилгээний үр дүнд үндэслэж, утаагүй нүүрс боловсруулах үйлдвэрийн технологийн танилцуулга-үзүүлэх сургалтыг өнгөрсөн намраас зохион байгуулж эхэлсэн.

-Танай компани цаашид энэ технологиор нүүрс боловсруулах үйлдвэр байгуулах уу?

-Үгүй. Манай компанийн хувьд технологи дамжуулах, нэвтрүүлэх ажлыг санаачлан хийж байгаа. Энэ технологийн танилцуулга, үзүүлэх сургалтын үр дүнг нэвтрүүлэх шаардлагатай гэж үзвэл “Эко цэвэр нүүрс” боловсруулах үйлдвэрийг  Багануур, Шивээ-Овоо, Шарын голын нүүрсний уурхайг түшиглэн байгуулах нь зүйтэй юм. 

-ЭКО ТҮЛШИЙГ БЭЛТГЭХДЭЭ ТУСАД НЬ НУНТАГЛАНА, ШАХНА ГЭСЭН
ҮЙЛДВЭРИЙН ДАМЖЛАГА БАЙХГҮЙ-

“Монхимо” ЭШТТөвийн захирал, химийн ухааны доктор Д.Дэмбэрэлнямбатай ярилцлаа.  

-Та бидэнд эхлээд нүүрсийг нано технологиор утаагүй болгох туршилтын үйлдвэрийнхээ шат дамжлагын талаар танилцуулахгүй юу?

-Нүүрс түлэх үед гарах утааг багасгах, агаарт дэгдэж буй тоосонцрыг үнсэнд нь барьж үлдээх зориулалтай технологи юм. Энэ технологид Солонгосын эрдэмтдийн гарган авсан ургамлын гаралтай хоёр төрлийн нано композит био органик бодис орж байна. Энэ тусгай  зориулалтын бодис, шингэнийг урвалд оруулдаг реактораар идэвхжүүлж нүүрс дамжуулах шугамд технологийн хоёр дамжлагатайгаар цацна. Эко нүүрс боловсруулах үйлдвэрийн шугамын төхөөрөмжид анх ямар хэмжээ, жинтэй орсон яг тэр хэмжээгээрээ өөрчлөлтгүй гарч ирнэ. Хорогдол байхгүй гэсэн үг. Эко түлшийг бэлтгэхдээ тусад нь нунтаглана, шахна гэсэн үйлдвэрийн дамжлага байхгүй нь брикет түлш үйлдвэрлэх технологиос ялгаатай.

-Одоогоор нано технологиор баяжуулсан нүүрсийг хатаах үйл явц байгалийн нар, салхинд хатаах аргад түшиглэсэн  юм шиг байна?

-Энэ тоног төхөөрөмж бол туршилтын загвар. Тиймээс одоо зуны цаг учраас боловсруулсан түлшээ байгалийн аргаар хатааж байна. Үйлдвэр хүйтний улиралд ажиллах учраас тусгай зориулалтын хатаагч шугамын дамжлагатай байх юм. Жишээлбэл, боловсруулалт эхлэхийн өмнө хөлдүү нүүрсийг гэсгээдэг,  боловсруулалтын төгсгөлд хатаадаг дамжлага байна.

-Үйлдвэр ашиглалтад орохоороо өдөрт хичнээн тонн нүүрс боловсруулах вэ?

-Өдөрт 1000 тонн нүүрсийг боловсруулах хүчин чадалтай үйлдвэрт бол сард 30 мянган тонн нүүрс боловсруулах боломжтой. Нэг шугам дангаараа бүтэн жил ажиллахад 300-400 мянган тонн нүүрсийг боловсруулна. Улаанбаатарын хэмжээнд нам даралтын зуухыг оруулаад 1.2 мянган тонн нүүрсийг хэрэглэдэг гэсэн тооцоо байдаг. Үүнийг хангахын тулд 5-6 шугам ажиллаж байж нийслэл хотын нүүрсний хэрэглээг ямар нэгэн доголдолгүйгээр бүрэн хангана. Нэг шугамын өртөг нь 4.5 сая ам.доллар. 24-25 сая ам.доллар байхад Улаанбаатар хот утаагүй болох боломж байна. Үйлдвэрийн дамжлагын явцад нүүрс маань утаагүй, агуулагдаж буй хор бохирдлыг массаар нь тооцоод үзэхэд 70-80 хувиар буурч байгаа юм. Багануурын уурхайн нүүрс 3000-3300 ккал байдаг. Эко нүүрс  үйлдвэрлэхэд нано композит био органик бодисыг ашиглан боловсруулалт хийснээр 4000-4500 ккал болтлоо өсч байна. Ичлэг нь нэмэгдэхээр нүүрсний хэрэглээ багасна гэсэн үг. Нэг өрх жилд 5 тонн нүүрс түлдэг байсан бол 3.5 тонн нүүрс түлнэ. Иргэдэд эдийн засгийн хувьд  хэмнэлттэй.

-Боловсруулсан “Эко цэвэр” нүүрсээ зах зээлд хэдэн төгрөгөөр борлуулах вэ?

-Бид бол энэ технологиор өөрсдөө үйлдвэр байгуулан ажиллах гэж байгаа юм биш ээ. Зөвхөн нийслэл болон хот суурин газрын утааг бууруулахад эрдэм шинжилгээний байгууллагын хувьд оролцож, цоо шинэ дэвшилтэт энэ технологийг эх орондоо нутагшуулах, технологи дамжуулах үүргийг гүйцэтгэж байна. Нүүрсний салбарын мэргэжлийн байгууллагууд энэ технологийг хэрэгтэй гэж үзвэл практикт нэвтрүүлэх байх гэж бодож байна. Манай төслийн багийн судалгааны дүнд үндэслэн эхний байдлаар техник эдийн засгийн үндэслэл боловсруулж, тооцож үзэхэд нэг тонн “Эко нүүрс” 130 орчим мянган төгрөг байхад боловсруулах үйлдвэр хэвийн хэмжээнд ажиллаад явах боломжтой. Энэ үйлдвэрийг нүүрсний уурхайтай компаниуд дэргэдээ байгуулах нь хамгийн зөв шийдэл. Манай компанийн зүгээс шинэ технологийг зааж өгөх үүрэгтэй л оролцох юм. Мөн “Эко нүүрс” боловсруулах гол ноу-хау болох солонгос эрдэмтдийн гарган авсан нано композит био органик бэлдмэлийг үйлдвэрлэж,  хангаж өгч болох юм.

-Танай компанийн нэвтрүүлж буй шинэ технологийг яам, агентлагууд нэлээд их сонирхож байх шиг байна. Яриа хэлцэл үйлдвэр байгуулагдах хэмжээнд хүртэл яригдаж байна уу?

-Технологийн танилцуулгаа өнгөрсөн жилийн есдүгээр сараас хойш идэвхжүүлсэн. Багануур дүүрэгт өнгөрсөн жилийн намар анхны үзүүлэх сургалтыг явуулж, манай компани болон Багануур дүүргийн захиргаа, Багануурын уурхай, Солонгосын Ёмин Институт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Мөн төв талбайд нийллийн захиргаанаас зохион байгуулсан “Агаарын бохирдлыг бууруулах  дэвшилтэт технологийн үзэсгэлэнд оролцож, гурван өдрийн турш энгийн хоёр зууханд  Багануурын түүхий нүүрс, “Эко-цэвэр нүүрс”-ийг зэрэгцүүлэн түлж, утааны гаралт, нүүрсний илчлэг, боловсруулсан  нүүрсний гадаад шинж чанар зэрэг үзүүлэлтийг олон нийтэд танилцуулсан. Одоо энэ үзүүлэх сургалтаар туршилтын үйлдвэрийн загвар шугамыг агаарын бохирдлыг бууруулах үндсэн чиг үүрэгтэй яам, агентлаг, нүүрсний уурхай болон холбогдох газрын төлөөлөлд нь үзүүлж, танилцуулж байна. Нано композит био органик бэлдмэлээр боловсруулсан нүүрснээс утаа гардаггүй гэдгийг цаасаар биш нүдээр үзүүлж, эргэлзээг нь тайлах зорилготойгоор технологийн танилцуулгыг хийлээ. Манай компанийн зүгээс “Эко нүүрс” боловсруулах үйлдвэрийн технологийг сонирхож буй нүүрсний уурхайнууд, холбогдох яам тамгын газар, агентлагууд, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн байгаа шүү.

-Нэг тонн нүүрс боловсруулахад хэдэн литр бодис ордог вэ?

-Энэ бодис бол нано композит био органик бэлдмэл юм. Нэг тонн нүүрсийг боловсруулахад гурван литр шингэн бодис ордог. Үйлдвэрийн процессийн үед  тусгай  генераторын тусламжтайгаар  баяжуулж  ашигладаг юм.

-ГЭРИЙН ЭНГИЙН ЗУУХАНД ГАНЦ  ХУТГУУР ЭКО ТҮЛШЭЭР ГАЛЛАХАД
4-5 ЦАГИЙН ТУРШ ДУЛААНАА ХАДГАЛДАГ-

Нано түлшний туршилтын үйлдвэрийг танилцуулахад хөндлөнгийн ажиглагчаар оролцож байсан иргэн Б.Отгонбаяр эко түлшийг илчлэг өндөртэйг нь, үнс бага гардгийг нь онцолж байв. Тэрбээр Сэлэнгэ аймгийн төмөр замын барилга орон сууцны төвийн уурын зуухны галчаар ажиллаж байсан болохоор түүхий нүүрс яаж шатдаг, ямар хэмжээний илчлэгтэйг андахгүй сайн мэднэ.

-Эко нүүрс болон түүхий нүүрсний шаталт хэр ялгаатай вэ?

-Эко түлшээр галласан зуухны тагийг газарт тавиад гараа ээж үзэхэд элч нь ойролцоогоор 70 см-ийн цаанаас төөнөж байна. Харин Багануурын түүхий нүүрсээр галласан зуухны тагыг газарт тавиад гараа ээхэд 25-30 см-ийн зайнд төөнөж байна.Түүхий нүүрс хурдан шаталттай, утаа тортог, үнэр ихтэй. Яндангийн халалтыг нь харахад дундаасаа дээш цэнхэртээд, дулаанаа дээш нь сороод гараад явчихдаг. Эко түлшний хувьд тулаанаа дээш нь сорохгүй, яндангийн доод хэсэгтээ халуунаа барьж байна. Мөн утаа тортог гарахгүй, шаталт маш удаан. Түүхий нүүрс түлсэн зуухны илч нэг алхмын зайнаас төөнөж байхад эко түлшээр галласан зуухны нь илч хоёр алхмын зайнаас халуун илч нь төөнөдөг.

-Хоёр зуух руу ижил хэмжээний нүүрс хийхэд ойролцоогоор хэдэн цаг асаж дулаанаа хадгалж байна вэ?

-Түүхий нүүрсийг хоёр хутгуур хийхэд хоёр цаг хиртэй асаж байхад эко түлшийг ганц хутгуур хийхэд 4-5 цагийн турш дулаанаа хадгалдаг. Багануурын 50 кг шуудайтай нүүрсийг 3000 мянган төгрөгөөр авахад нэг хоног, хагас өдөр түлдэг. Өнгөрсөн өвөл би төслийн зууханд эко түлшийг түлж үзэхэд гурван өдөрт түлсэн өөрчлөлт ажиглагдаж байсан. Төслийн зууханд түлэхэд үнсний гарцын хувьд “Эко нүүрс” нь бүрэн шаталттай  байсан бөгөөд түүхий нүүрснийх бужигнасан цагаан юм ихтэй хар өнгөтэй, очтой байдаг бол эко нүүрснээс  гарсан үнс пургилт багатай шаргал өнгөтэй байна.

-ҮЙЛДВЭР БАЙГУУЛАГДСАНААР ОЛОН АЖЛЫН БАЙР ШИНЭЭР БИЙ
БОЛЖ АЖИЛГҮЙДЭЛ, ЯДУУРАЛ БУУРНА-

ХХААХҮЯ-ны Хөнгөн үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү: “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Үйлдвэржилт 21:100” гэсэн үндэсний хөтөлбөрийг баталсан. Хөтөлбөрийн хүрээнд орон нутагт 100-н үйлдвэрийг байгуулна. Эдгээр үйлдвэрүүд импортыг орлох экспортын чиг хандлагатай байх юм. Бид өнөөдөр эко нүүрсний туршилтын загвар дээр ажиллаж байна. Энэ төсөл олон талын үр ашигтай төсөл юм. Улаанбаатар хотын утааны асуудал гамшгийн хэмжээнд хүрсэн.

Орон нутагт ч гэсэн аймгийн төвүүд утаатай байдаг болсон. Энэ асуудлыг шийдэх боломж өнөөдрийн хийгдэж буй туршилтаас харагдаж байна. Тийм учраас бид “Үйлдвэржилт 21:100” гэсэн үндэсний хөтөлбөрт БНСУ-ын Ёмин технологийн институт, “Монхимо” ХХК хамтран байгалийн композит нийлмэл бодисоор нүүрсийг шүршиж бүтцийг нь өөрчилдөг технологийг монголд байгуулахаар ажиллаж байна. Энэ туршилт судалгааны ажил гурван жилийн турш үргэлжилсэн. Нано түвшинд боловсруулалт хийсэн нүүрс ичлэг маш өндөр, хэрэглэх түвшин багатай.

Түүхий нүүрс түлж буй айлуудаас 30-40 хувиар бага хэмжээний нүүрс түлнэ. Нэгж илчлэгээр нь үзэх юм бол 1000 орчим ккал-р дулааныг ялгаруулах болно гэж судалгааны багийнхан мэдэгдэж байгаа. Энэ үйлдвэрийг том том уурхайнуудын дэргэд байрлуулах боломжтой. Үйлдвэр байгуулагдсанаар олон ажлын байр шинээр бий болж ажилгүйдэл, ядуурал буурах нөхцөл бүрдэнэ. Мөн Улаанбаатар хот утаанаас ангижрах боломж харагдаж байна” гэлээ.

-ШАХМАЛ ТҮЛШНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ ЯГ ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР
ЭХЛЭЭГҮЙ БАЙНА-

БОАЖЯ-ны хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдавааг нүүрсийг нано технологиор утаагүй болгох туршилтын үйлдвэртэй танилцаж байх үеэр шахмал түлш болон утааг бууруулахад яам нь ямар ажил хийж байгааг тодрууллаа.

-Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд БОАЖЯ-наас энэ зун ямар ажил хийж байгаа вэ?

-Яам төдийгүй, Орчин бохирдлыг бууруулах үндэсний хорооны шугамаар олон төрлийн арга хэмжээг хийж байна. Утааг бууруулна гэдэг асуудал ганцхан яамны хийх ажил ерөөсөө биш. Олон талын шалтгаанаас утаа бий болж байна. Тэр бүх шалтгааныг тодруулаад тэрэнд хамааралтай бүх яамнууд, агентлагууд оролцож байна. Үндэсний хорооны бүрэлдэхүүнийг Монгол Улсын ерөнхий сайд ахалдаг, БОАЖЯ-ны сайд орлогч дарга нь, хоёр нарийн бичгийн даргатай нэг нь миний бие, нөгөө нарийн бичгийн дарга нь Улаанбаатар хотын байгаль орчны асуудлыг хариуцсан орлогч байдаг юм. Манай яамнаас эхний ээлжид ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу түүхий нүүрснээс болж утаа гарч буй учраас, түүхий нүүрсгүй болгох бүхий л боломжийг бүрдүүлэх ажиллагаа хийж байна. Үүний тулд эхлээд нүүрсийг боловсруулах шат руу явж байна. Нийслэлд 202 мянган өрхийг гал түлэхгүйгээр өвөлжүүлэх боломжгүй. Тиймээс нүүрсийг яаж түүхий биш болгох вэ гэдэг дээр л гол анхаарлаа хандуулж байна.

-Ирэх өвөл түүхий нүүрсийг Улаанбаатар хот руу оруулахгүй байх шийдвэр гарсан. Гэр хорооллын айлуудыг шахмал түлшээр хангаж чадах уу?

-Ирэх жилийн таван сар болтол түүхий нүүрс түлэхгүй байх бүхий л нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Ингэхийн тулд энэ зуны турш шахмал түлшийг аравдугаар сарын 01-н хүртэл 200 мянган тонн шахмал түлшийг бэлтгэх зорилго тавиад ажиллаж байна. 2019 оны таван сар хүртэл хугацаа байна. Би сая маш бага тоо хэлсэн. Шахмал түлшийг үйлдвэрлэхэд маш их ажил хийх хэрэгтэй, хөрөнгө төсөв маш их хэрэгтэй байна. Эхний ээлжид Солонгос улсаас авах гэж буй 500 сая ам.долларын дэмжлэгийг энэ чиглэлд шийдүүлэхээр Солонгосын болон манай банкууд, Сангийн яам, БОАЖЯ, бусад яамнуудтай холбогдох арга хэмжээг авч, гэрээ хэлцэл байгуулах ажлуудаа хийж байна.

-Шахмал түлшээ үйлдвэрлэж эхэлсэн үү. Хэдэн үйлдвэр байна вэ?

-Шахмал түлшний үйлдвэрлэл яг өнөөдрийн байдлаар эхэлж амжаагүй байна. Бэлтгэл ажил хангагдаад явж байна. Яг одоо нарийн тооцоо алга байна.

М.АМАРЖАРГАЛ

Зураг: Түүхий нүүрс шатаж буй байдал

Зураг: Нано технологиор боловсруулсан эко нүүрсний шатаж буй байдал. Шаталт, илчлэг өндөртэй.



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 63

баярлаэ (202.131.230.178)
2018-06-18 09:30:12
үлгэр гэж байгаа хүмүүстэй санл нэг байна. гэхдээ судаач эрдэмтэд маш их зүйл хийжээ. Үнэхээр хийж болохоор юм шиг

Нүүрс хэрэглэгч (202.131.230.178)
2018-06-18 09:12:27
Миний хувьд энэ нийтлэлийг уншаад ямар гоё болох нь гэж бодогдож байна. Нүүрс түлэхэд бүх хувцас муухай үнэртэй болдог. Тэгэхээр 70,80 хувь буурна гэхээр маш зөв шийдэл гаргасан энэ хүмүүст талархах хэрэгтэй. Хурдан үйлдвэр байгуулах байгуулбал бид авна шүү дээ

зочин (66.181.190.170)
2018-06-15 11:40:17
Үнэ нь түүхий нүүрснээс илүү гарахгүй биздээ яг адилхан кг савалгаатай 3000 мянгаас хэтэрхгүй байвал ард иргэд авна тэрнээс биш нэг жоохон савалгаатай 3000 гэвэл ямарч хэрэгцээгүй зүгээр л мөнгө угааж б.на гэсэн үг юун 80% утаа буурах яг бууруулна гэвэл гэр хорооолоын дахин төлөвлөлтөнл хамруулж орон сууцжуулвал шууд 80%битгий хэл 100% утаанаас сална даанч үүнийг мэдсэнч жил бүр сул мөнгө идэх арга нь тасарах учираас ийм ажил эхлүүлэхгүй

Зочин (66.181.161.105)
2018-06-14 23:47:18
Mungu baihgui humuus tegeed yuu tuleh bolj baina.Tuuhii nuursee l tulne biz dee...

Зочин (66.181.161.58)
2018-06-14 08:59:29
Tegeed utaanaasaa salah argaa medehgui huurtsaar baigaad itgel unemshilgui boljee.Utaandaa ih hordoj uhaan sanaa na bas muudaj baina daa mongolchuud.

Зочин (103.229.121.122)
2018-06-14 08:35:42
Tegeed yagaad technology undur hugjsun buh uls dniig chin hereglehgui bgaan? Yagaad ted zuvhun nuursnees tatgalzaj agaaraa tsevershuuleed bgaan? Shaamparuudaa hariul daa?

Зочин (103.229.121.122)
2018-06-14 08:33:44
Ter zuuh muuhaa hiisniig ni haraarai sdaanuudiin. Tegeed neg kachkaar pizdaa shalgaad batlaad bgaam uu ene technologiig

Зочин (103.229.121.122)
2018-06-14 08:30:42
Bolil doo pizdaanuudaa. Idej uuj boloo biz dee. Ungun hesgiig shursheed2 goldoh heseg ni bio nano bolchih uu? Bitgii iim shinjleh uhaangui yjm yril daa...

Зочин (112.72.14.241)
2018-06-14 08:06:53
Агаарын бохирдол буурна гэж байхгүй.

Зочин (66.181.161.22)
2018-06-14 05:47:46
тэнэг өвгөн солонгос луйварчин шаана биз

Зочин (202.179.26.243)
2018-06-14 00:47:28
Наадах чинь худлаа,хэдэн Солонгосчуудтай нийлж мөнгө хусах гэсэн арга байна.Тийм сайн зүйл байсан бол эхлээд Солонгостоо хийж туршихгүй яасан юм вэ?Солонгосчууд өөрсдөө нүүрсэн шахмал түлш түлээд байдаг ш дээ.Наадах чинь шал худлаа...

Зочин (202.179.26.243)
2018-06-14 00:47:28
Наадах чинь худлаа,хэдэн Солонгосчуудтай нийлж мөнгө хусах гэсэн арга байна.Тийм сайн зүйл байсан бол эхлээд Солонгостоо хийж туршихгүй яасан юм вэ?Солонгосчууд өөрсдөө нүүрсэн шахмал түлш түлээд байдаг ш дээ.Наадах чинь шал худлаа...

Зочин (202.179.26.243)
2018-06-14 00:47:28
Наадах чинь худлаа,хэдэн Солонгосчуудтай нийлж мөнгө хусах гэсэн арга байна.Тийм сайн зүйл байсан бол эхлээд Солонгостоо хийж туршихгүй яасан юм вэ?Солонгосчууд өөрсдөө нүүрсэн шахмал түлш түлээд байдаг ш дээ.Наадах чинь шал худлаа...

utaa (202.131.225.197)
2018-06-14 00:22:22
24-25 say am dollar baihad utaanaas salan gej irij baij solongosiin 500say am dollar-n demjleg avanch geh shig lo lo

Зочин (85.203.47.65)
2018-06-13 23:38:35
Ene neeree mani hediin mah tsusan dahi neg l tiim aguu nuudelchin tsus bainaa kkk. Neg l tiim jijig hemjeetei, neg l amar ugsraad gagnaad hiichihdeg, tsoo shine shuudel yereesee baihgui, dandaa l neg tiim a bol bee gechiheed l bag soom soomoor chimhej turshij nasaa barah yumaa. Iim hogiin shaldar buldar yumaar amidralaa urehee bolioch dee ovoo nar min. Zugeer l gertee haalgaa haagaad zuragtaa uzeed suu. Shine yum uneheer tsaanaa l shine baidag. Harvaas zuuh oodoos ugsarch uzuuleed eldev yum gonjrood baih yum chaavaas da

Зочин (124.45.144.231)
2018-06-13 23:26:19
Ёо ёо, дахиад л нөгөөх алдарт зуух, түлш үү? Зуухны асуудлыг У.Барсболд сайдын үеэс ярьсаар өдий хүрсэн, ямар ч үр дүн гараагүй, гарах ч үгүй нь тодорхой. Утаа гаргахгүй шатдаг зүйл гэж байх уу? Бас л нэг мөнгө угаах хэлбэр юмуу? нөгөө Со-гоос зээлсэн мөнгөө ингэж угаах юм байх даа?

Зочин (66.181.161.10)
2018-06-13 22:05:56
Tuuhii nuurs nuden deer na bolovsruulaad turshiltiin uildver hiigeed uzuuleed baihad utaandaa hordood maanag bolchihson yum uu oilgohgui teneg ulsuud mer ser baih yum.

Зочин (66.181.176.65)
2018-06-13 21:45:22
nuurs tulsen l bol uugij utaa garna.assan ued utaa b.gui shde.hudlaa yrij mungu olohiin shunal.mohgolchuudaa er bodohgui ymaa

Зочин (66.181.176.65)
2018-06-13 21:45:17
nuurs tulsen l bol uugij utaa garna.assan ued utaa b.gui shde.hudlaa yrij mungu olohiin shunal.mohgolchuudaa er bodohgui ymaa

Зочин (66.181.176.65)
2018-06-13 21:45:01
nuurs tulsen l bol uugij utaa garna.assan ued utaa b.gui shde.hudlaa yrij mungu olohiin shunal.mohgolchuudaa er bodohgui ymaa

zochin (211.105.79.168)
2018-06-13 21:42:10
Vhsen atsnii chin utaagvi zuuh.Ezengvi oron suutsandaa ailuudiig oruulaachee novshnuudaa

zochin (66.181.179.237)
2018-06-13 21:02:59
utaagaragdagui zuuh ungas aldaggui hun gej nhgui shu de.....zalnii garuud boliosooi do

Зочин (103.229.121.163)
2018-06-13 21:01:42
Tgd tiim yanziin technology yum bol oorsdoo vildveree baigulaad xeden tonoor ni vildverleed avaad ireech. BId iim yum turshsan tegsen ta nar xeregleed yu bolohiig ni medehguim bn l daa

сайн эрдэмтэн шүү (202.21.127.160)
2018-06-13 20:22:55
Дэмбэрэлням доктор сайн эрдэмтэн шүү, юун манай ШУА-ын академич, шинжлэх ухааны доктор гэсэн цол, нэрээр хуягласан амьтдаас хамаагүй дээр. Явж байгаа урвалаа мэднэ, академийнхан шиг хий хоосон онол биш, яяяяяяяяяяяяяг Монгол орны өмнө тулгарч байгаа асуудлыг шийдэхийн төлөө явж байдаг хүн шүү, нэг их худлаа хэлээд байхаар хүн биш дээ

Zochin (150.129.140.218)
2018-06-13 19:53:02
Технологийг нь аваад ирлээ. Шалгаж үзээд хэрэгжүүлбэл хэрэгжүүл, хэрэгжүүлэхгүй гэвэл болио л гэсэн байна. Зөв ш дээ. Юм уншаад ойлгох чадваргүй маанагууд их байх юм аа. Дээр нь нэмж хэлэхэд утааг гарахаас нь өмнө асуудлыг шийдэх хэрэгтэй. Өвөл болохоор нойрноосоо сэрж байгаа юм шиг орилж хашгираад байдаг хүмүүсээс шал өөр төвшний хүмүүс байна даа. Азгүй Улаанбатарчууд энэ хэвээрээ азгүйтээд л дуусах нь дээ

зочин (64.119.27.240)
2018-06-13 19:10:08
Гал асаж бгаа юм чини 180.0 гаруй айл өрхийн яндангаар утаа их багаар гарчил таараа.тэр утаан бөөгнөрч агаарт тортог хөө болж л таараа.ингэж яндангаас сална гэж байхгүй.орон суцжуул цах гаан хангамжаа нэмэгдүүлж шөнийн цагаар тэглэж эрчим хүчний үнийг бууруул. Иймл хоёр зам бна.энэ бол үр дүнгүй зардал салхинд хийсээд дуусна

зочин (64.119.27.240)
2018-06-13 19:10:02
Гал асаж бгаа юм чини 180.0 гаруй айл өрхийн яндангаар утаа их багаар гарчил таараа.тэр утаан бөөгнөрч агаарт тортог хөө болж л таараа.ингэж яндангаас сална гэж байхгүй.орон суцжуул цах гаан хангамжаа нэмэгдүүлж шөнийн цагаар тэглэж эрчим хүчний үнийг бууруул. Иймл хоёр зам бна.энэ бол үр дүнгүй зардал салхинд хийсээд дуусна

зочин (64.119.27.240)
2018-06-13 19:09:51
Гал асаж бгаа юм чини 180.0 гаруй айл өрхийн яндангаар утаа их багаар гарчил таараа.тэр утаан бөөгнөрч агаарт тортог хөө болж л таараа.ингэж яндангаас сална гэж байхгүй.орон суцжуул цах гаан хангамжаа нэмэгдүүлж шөнийн цагаар тэглэж эрчим хүчний үнийг бууруул. Иймл хоёр зам бна.энэ бол үр дүнгүй зардал салхинд хийсээд дуусна

зочин (64.119.27.240)
2018-06-13 19:09:45
Гал асаж бгаа юм чини 180.0 гаруй айл өрхийн яндангаар утаа их багаар гарчил таараа.тэр утаан бөөгнөрч агаарт тортог хөө болж л таараа.ингэж яндангаас сална гэж байхгүй.орон суцжуул цах гаан хангамжаа нэмэгдүүлж шөнийн цагаар тэглэж эрчим хүчний үнийг бууруул. Иймл хоёр зам бна.энэ бол үр дүнгүй зардал салхинд хийсээд дуусна

зочин (64.119.27.240)
2018-06-13 19:09:38
Гал асаж бгаа юм чини 180.0 гаруй айл өрхийн яндангаар утаа их багаар гарчил таараа.тэр утаан бөөгнөрч агаарт тортог хөө болж л таараа.ингэж яндангаас сална гэж байхгүй.орон суцжуул цах гаан хангамжаа нэмэгдүүлж шөнийн цагаар тэглэж эрчим хүчний үнийг бууруул. Иймл хоёр зам бна.энэ бол үр дүнгүй зардал салхинд хийсээд дуусна

зочин (64.119.27.240)
2018-06-13 19:09:31
Гал асаж бгаа юм чини 180.0 гаруй айл өрхийн яндангаар утаа их багаар гарчил таараа.тэр утаан бөөгнөрч агаарт тортог хөө болж л таараа.ингэж яндангаас сална гэж байхгүй.орон суцжуул цах гаан хангамжаа нэмэгдүүлж шөнийн цагаар тэглэж эрчим хүчний үнийг бууруул. Иймл хоёр зам бна.энэ бол үр дүнгүй зардал салхинд хийсээд дуусна

Зочин (64.119.21.221)
2018-06-13 18:55:47
Урд цагт утаан дундаас нэг хүн манайхаан утаа багассан шүү гээд хашгираад байсан. Утаанд харагдахгүй байна хэн бэ гэхэд Алтанхуяг байна гэсэнтэй адил болох биш биз.

Бас би (14.202.139.178)
2018-06-13 18:52:24
Өвөл түлээд шалгаад үзье,ТЭРНЭЭС БИШ ШУАкадимаар шалгуулаад ч нэмэргүй учир нь наад акадимд чинь Өнөрмааг үнэхээр шатдаг шидтэй гэсэн дүгнэлт гаргасан зөнөгүзд үр ачтайгаа сууж байдаг юм

Зочин (66.181.187.121)
2018-06-13 18:30:58
утаа гарахгүй. Бас дулаан ч гарахгүй. Зүгээр л мөнгө хийх санаархал сайхан үлгэр ээ

Зочин (66.181.161.2)
2018-06-13 18:21:01
Итгэжий но сайхан ярьж байна

кк (27.123.212.128)
2018-06-13 18:04:38
ккккк ааа ккккк аааккккккк

Зочин (122.201.27.62)
2018-06-13 17:29:43
Өвөл шалга. Наадах чинь худлаа шүү. Цахилгаанаар гэр хороололыг халаа. Шөнө тэглэ, өдрийн хэрэглээг хямдруул

зочин (103.26.195.23)
2018-06-13 17:03:39
Хамгийн үнэн найдлагатай утаанаас салах арга бол цахилгаанаар халаах илүү дутуу зардлаа танаад цахилгааны үнийг шөнөдөө тэглээд өдрийн цагт багасгах хэрэгтэй хэн ч нүүрстэй хутгалдахыг хүсэхгүй байгаа даан ч эрх баригчид салхыг хүсэхгүй байна мөн далимдуулж мөнгө зохих хэрэгцээгээ бодоод янз бүрээр шоудаад байна дундаас унах ашгаа л бодхоос үнэн сэтгэлээс хандахгүй байна өөрсдөө 5-15 хүртэл партай байшинд суудаг байж гэр хороололын айл өрхүүдийг 3-15 хүртэл хөнгөлнө ч гэх шиг эрүүл биш шийдвэрүүдээ сайн ярилцаад гаргаа чээ ядуу зүдүү ч гэсэн хүн гэдэг талаас нь бодооч өөрсдийгээ тэнгэрийн амьтад ард түмнийг нүхний огтоно зурам шиг санадгаа зогсоох хэрэгтэй байна хамгийн зөв гарц ток шүү шөнө дулаанаа хуримтлуулдаг германы төхөөрөмж их сайн юм байна лээ даан ч бид эхний худалдан авалтаа хийж чадагүй байна далимдуулаад баахан хужаа бараа шахчих юм даа

Зочин (112.72.14.241)
2018-06-13 16:51:42
Үхэр монголчуудыг сайхан мунхруулж байна даа. ккккк

зочин (103.26.195.23)
2018-06-13 16:38:59
Үнэхээр туршилтаар батлагдаад байгаа бол шинэ технологийг дэмжих нь зөв шүү дээ ахиад зуух шахах юм яригдаад л байсан одоо төрийн хэн маань овоо цадаа байлгүй дээ улс орон ард түмнээ бодвол зүгээр л байна шахмал түлшээр хангана гээд бөөн юм болсон алга л байна уг нь цэвэрхэн зүгээр л юм байна лээ гэхдээ өвлийн үед өртөг нь өсөөд уутаа багасгаад оёчихдогоо боливол таарна хүмүүс жаахан авангут уутаа багасгаад байдаг хууч өвчин газар авсан шүү

Зочин (27.123.214.113)
2018-06-13 16:18:32
Өвөл ярь. Утаа багасна гэж байхгүй.

Зочин (103.229.122.162)
2018-06-13 16:16:45
Утаанаас хэн ч хэзээ ч салгаж чадахгүй ээ. иргэд өөрснөө Улаанбаатараас нүүвэл л утаанаас сална байх.

Зочин (150.129.141.240)
2018-06-13 15:59:02
ХАР ТУГАЛГА ГАРАХ БОЛОВУУ БУСАД ЭЛЭМЕНТ

Bolor (27.123.214.123)
2018-06-13 15:54:51
MAN nam ene uvul utaanaas salgaval mongoliin ard tumen 20 onii songuulid MAN d ugnu

Bolor (27.123.214.123)
2018-06-13 15:54:51
MAN nam ene uvul utaanaas salgaval mongoliin ard tumen 20 onii songuulid MAN d ugnu

Зочин (103.229.122.162)
2018-06-13 15:54:40
За даа, бас л хэдэн тэрбум төгрөг хусаад үр дүнгүй юм болох бий дээ? Дараа орон шорон гээд бөөн ажил босно. Улаанбаатарын утаа хэвээр ээ л үлднэ байх даа.

зочин (103.206.195.166)
2018-06-13 15:53:17
Сэрчихгүй бол сайхан зүүд гэгчээр. Солонгост туршсан юм болов уу. Хэдхэн жилийн өмнө бас л ингэж хөөрцөглөж байгаад 2 дуаар ТЭЦ -ийг түшиглэж утаагүй түлш үйлвэрлэнэ гээд ОХУ-аас туршаагүй технологийг оруулж ирээд БУДАА болсон, 18 тэрбум төгрөгөөр тоглоод өнгөрсөн. Хэн ч хариуцлага хүлээгээгүй. Судлаачид амьдрал мэдэхгүй, цаасан дээр ажилладаг улс шүү. Болгоомжтой, гэхтээ зоригтой, шуурхай хандаарайдаа.

Зочин (203.169.49.92)
2018-06-13 15:41:05
Туршилтыг дэмжих хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Харин туршилтын үр дүн хангалттай батлагдтал их хэмжээгээр (массаар) үйлдвэрлэж болохгүй. Урьдын гашуун туршлагаар баахан хөрөнгө сүйтгэж, шүүх, цагдаа болсон биз дээ.

Зочин (202.179.26.25)
2018-06-13 15:34:02
Гэр хорооллыг орон сууцжуулж эсвэл дулааны шугам татаж өгч байж утаа багасна. Өөр арга байхгүй.

Мушгиж гуйвуулах шаардлагагүй (66.181.170.110)
2018-06-13 15:30:12
Өвөл болохоос өмнө сайн туршиж, үнэхээр утааг бодитой багасгаж байгааг туршилтаар баталж үзүүлбэл үйлдвэрлэлд яаралтай нэвтрүүлэх л хэрэгтэй. Гэхдээ нүүрс боловсруулахад хэрэглээд байгаа шингэнээ дотооддоо үйлдвэрлэвэл маш сайн.

zochin (66.181.166.134)
2018-06-13 15:28:27
BUSAD OROND YAJ SHIIDSEN TER TURSHLAGIIG L HEREGJUUL .TUUNEES MONGOLD TSOO SHINE YUM ZOHION BUTEENE GEJ BAIHGUI . MUNGU L HUSAH ARGA, TARHI UGAAH HELBER.

zochin (202.21.107.23)
2018-06-13 15:18:42
aduunii kaltsi shig hudal boloh bii sain shalga

Зочин (66.181.185.165)
2018-06-13 15:15:08
сайхан шааж мөнгө хусагчид.

Зочин (202.179.24.110)
2018-06-13 15:13:31
Зөндөө ийм юм туршисан байдаг. Харамсалтай нь солонгосчууд худалч

Зочин (112.72.14.241)
2018-06-13 15:05:28
Утаанаас болж монголчууд хорт хавдраар нас барж байна.

Зочин (150.129.141.67)
2018-06-13 15:00:08
ТУРШИЖ ҮЗЭХ ЁСТОЙ ЮМ БИШ ҮҮ? КОМИСС ГАРГААД ҮЗЭЭЧ. ТЭГЭХДЭЭ КОМИССДОО АВИЛГАД АВТАХГҮЙ, НАД ШИГ ХҮМҮҮСИЙГ ОРУУЛААРАЙ. ХА ХА ХА.

Зочин (112.72.14.241)
2018-06-13 14:59:46
Худлаа мэдээлэл байна

Зочин (103.229.122.162)
2018-06-13 14:59:43
Ene bol hudlaa shuu.ard tumen min

Зочин (112.96.100.115)
2018-06-13 14:52:37
Eee nogoo l zuuhaa yarisaar bnu? Boli l do. Tom setgerch de. Zuuhtai l zuuraldaad baih yum.

Зочин (202.9.40.121)
2018-06-13 14:37:06
Шаталтын талаар харьцуулж болохгүй Түүхий нүүрсний шаталтыг шинэ нүүрсний шаталт шиг харуулж болно. Ганцхан нүүрс шаталтын эхний үеийг харьцуулах хэрэгтэй. Утаа бол нүүрс шаталтын эхний үед л гарч байгаа шүү. Үүнийг дэмжих ямарч шаардлаагүй.

Зуунаас илүү сэтгэ (91.186.77.117)
2018-06-13 14:35:08
Зуухнаас илүү сэтгэж чадахгүй бол албан тушаалаас нь зайлуулаачээ!

zochin (202.55.183.178)
2018-06-13 14:32:16
Хэзээ ч бүтэхгүй юм хийж төсвийн мөнгө иддэгээ одоо больцгоо. Үлгэр үлгэр үлгэр үлгэр үлгэр

Зочин (27.123.214.95)
2018-06-13 14:20:35
Үлгэр шиг юм бичсэн байх юм. Дахиад л төсвөөс хэдэн төгрөг цохих гэсэн арга л байна. мөнгө цохичихоод алга болно. Баталгаатай.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-06-24 20:14:00 - Энтертайнмент
Б.Амарсайхан “The Mongolian Connection” кинонд тогложээ
2018-06-24 19:48:50 - Улс төр
УИХ: Хүүхэд хамгааллын тухай хэлэлцэнэ
2018-06-24 19:34:22 - Эдийн засаг
Нийгмийн даатгалын сангийн орлого өссөн үзүүлттэй байна
2018-06-24 19:29:16 - Нийслэл
Битлзийн хөшөөг сэргээн засварлажээ
2018-06-24 13:42:13 - Улс төр
Аймаг, сумын ИТХ-ын сонгууль явагдаж байна
2018-06-24 13:37:07 - Орон нутаг
Хөвсгөл нуураар аялахад мөрдөх журмыг баталжээ
2018-06-24 13:30:07 - Орон нутаг
Хаврын тариалалт 90 хувьтай байна
2018-06-24 13:22:06 - Спорт
Видео: Ж.Нарантунгалаг Э.Келлиг нокаутаар яллаа
2018-06-24 13:04:41 - Нийслэл
Ирэх мягмар гарагаас дараах байршлуудад ХАЛУУН УС хязгаарлана
2018-06-24 13:00:36 - Боловсрол
Шинэ элсэгчдэд зориулсан боловсролын яармаг болно
2018-06-24 12:53:16 - Энтертайнмент
Өнөөдөр гахай өдөр
2018-06-24 12:42:43 - Байгаль Орчин
Улаанбаатарт 21 хэм дулаан байна
2018-06-23 14:51:25 - Спорт
Өнөөдөр биеийн тамирын заалууд үнэ төлбөргүй үйлчилнэ
2018-06-23 14:47:09 - Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ 0.7 хувиар өсчээ
2018-06-23 14:26:58 - Байгаль Орчин
Нийт нутгийн 40 хувьд зуншлага тааруу байна
2018-06-23 14:08:33 - Орон нутаг
Өвөрхангай аймагт бороо орж үер буужээ
2018-06-23 13:54:49 - Нийслэл
Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг наадамд барилдуулахгүй гэж шийдвэрлэлээ
2018-06-23 13:26:45 - Эдийн засаг
Үүрэн холбооны дөрвөн компанийн нийт хэрэглэгчийн тоо дөрвөн саяд хүрэх хандлагатай байна гэв
2018-06-23 13:08:23 - Орон нутаг
Согтуу үедээ Орхон голд осолдох шахжээ
2018-06-23 13:00:45 - Нийслэл
Барилгын салбарт гарсан ослын улмаас таван хүн нас баржээ
2018-06-23 12:55:16 - Боловсрол
Япон улсад анагаахын чиглэлээр 50 оюутан тэтгэлгээр суралцуулах санал тавилаа
2018-06-23 12:43:52 - Энтертайнмент
Чингиз Айтматовын 90 насны ойг тэмдэглэх талаар санал солилцжээ
2018-06-23 11:54:59 - Эрүүл мэнд
Л.Цэрэндолгор: Хүүхдийн нас хэдий чинээ бага байх тусам төдий чинээ утсанд хурдан донтдог
2018-06-23 10:12:09 - Байгаль Орчин
Улаанбаатарт 19 хэм дулаан байна
2018-06-23 10:09:37 - Улс төр
У.Хүрэлсүхийн газрын тосны үйлдвэртэй болох “АМБИЦ” шангаа татлаа
2018-06-23 10:04:39 - Нийслэл
С.Саранбилэг: Охины минь хөл бүдүүн гуянаасаа доош зовиурладаг болсон
2018-06-23 10:01:06 - Эрүүл мэнд
Тарвас идсэний улмаас “SK5” вирусээр халдварлаж үхэж байна гэдэг худал мэдээлэл
2018-06-23 09:58:15 - Эрүүл мэнд
Эмийн харшил – Амь насанд хамгийн их аюултай
2018-06-23 09:58:04 - Энтертайнмент
Өнөөдөр нохой өдөр
2018-06-22 19:03:15 - Энтертайнмент
“Chanel” компани анх удаа санхүүгийн тайлангаа танилцууллаа
2018-06-22 18:57:59 - Хууль
Цэргийн алба хаагчдад гэр бүлийн үнэ цэнэ сэдвээр сургалт зохион байгуулжээ
2018-06-22 18:52:22 - Нийслэл
Автобусны буудлуудыг олон улсын жишигт нийцүүлэн тохижуулна
2018-06-22 17:46:14 - Нийслэл
Бөхийн өргөөг дахин битүүмжиллээ
2018-06-22 17:38:07 - Улс төр
Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлээгүйд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ
2018-06-22 17:32:42 - Нийслэл
Н.Энхбаяр: "Оюутолгой"-н гэрээг өөрчлөх ард нийтийн санал асуулгыг нэн яаралтай явуулах ёстой
2018-06-22 16:16:03 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны гурван хүүхэд усанд осолдож амиа алджээ
2018-06-22 15:58:21 - Спорт
Монгол уулчид Хөх сэрхийн нурууны ноён оргил дээр хөлбөмбөг тогложээ
2018-06-22 15:54:22 - Спорт
Хөлбөмбөг тоглож байгаад амиа алдсан хүүгийн ар гэрийнхэнд сая төгрөг цуглуулж өгчээ
2018-06-22 15:46:33 - Нийслэл
Зорчигчдын хөлс төлөлтөд хяналт тавих хамтарсан шалгалт үргэлжилж байна
2018-06-22 15:40:31 - Эдийн засаг
Монголбанк ээлжит бус гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-06-22 08:38:37 - Хууль
Наадам үзэхээр виз мэдүүлж ирсэн жуулчин арилжааны БАНКУУДЫГ ЦӨЛМӨХ ЗОРИЛГОТОЙ байжээ
2018-06-22 08:38:34 - Байгаль Орчин
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дуу цахилгаантай аадар бороо орно
2018-06-22 17:46:14 - Нийслэл
Бөхийн өргөөг дахин битүүмжиллээ
2018-06-22 08:34:18 - Спорт
Хууль бусаар Бөхийн өргөөг авсан Б.Бат-Эрдэнэ нараас МҮБХ-ныхон Бөхийн өргөөг чөлөөлнө гэв
2018-06-22 15:54:22 - Спорт
Хөлбөмбөг тоглож байгаад амиа алдсан хүүгийн ар гэрийнхэнд сая төгрөг цуглуулж өгчээ
2018-06-22 17:38:07 - Улс төр
Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлээгүйд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ
2018-06-23 10:09:37 - Улс төр
У.Хүрэлсүхийн газрын тосны үйлдвэртэй болох “АМБИЦ” шангаа татлаа
2018-06-23 10:04:39 - Нийслэл
С.Саранбилэг: Охины минь хөл бүдүүн гуянаасаа доош зовиурладаг болсон
2018-06-22 11:38:49 - Орон нутаг
Ерөнхий сайд жолооч нарт хилийн зурваст танхайрахгүй байхыг хатуу анхаарууллаа
2018-06-22 08:40:08 - Улс төр
Г.Тэмүүлэн: Ч.Улаан гишүүн бид хоёрт буруу зөрүү ойлгосон юм байхгүй