Ерөнхийлөгч Х.Баттулга Д.Мурат, Д.Гантулга нарыг хамгаалсан УИХ-ын шийдвэрт хориг тавилаа

Түгээх    
2018-06-13 14:17:22 - Улс төр

murat, gantulgaМонгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Улсын Их Хурлын 45, 47 дугаар тогтоолуудад хориг тавьж, УИХ-ын шийдвэрт хориг тавих тухай албан бичгийг Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод хүргүүллээ.

Ингэснээр:

  • Д.Муратын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түлгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 45 дугаар тогтоол
  • Д.Гантулгын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 47 дугаар тогтоолуудад хориг тавигдаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хоригт:

“Дорждугарын Гантулга, Дакейн Мурат нарын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн Монгол Улсын Их Хурлын 45, 47 дугаар тогтоолуудыг 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Ерөнхийлөгчийн Тамгын газарт ёсчлон ирүүлсэнтэй танилцлаа.

Хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн байж болох нөхцөл байдал нь тогтоогдож,  яллагдагчаар татагдсан Д.Гантулга, Д.Мурат нарын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэн шалгаж, гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэх тухай Прокурорын байгууллагын саналыг Улсын Их Хурал хүлээж аваагүй нь шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлж эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулах эрхэм зорилго тээсэн Монголын ард түмний хүсэл зоригт нийцээгүй, төрийн эрх барих дээд байгууллагын нэр хүнд, үнэлэмжийг улам бүр үгүй хийсэн, иргэдээ үл тоон басамжилсан, хүлээн зөвшөөрөх боломжгүй шийдвэр болсон байна.

Хууль зөрчсөн үйлдэл, гэмт хэрэг, зөрчлийн цаана улс орны тусгаар тогтнол, үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдал хөндөгдөн, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөж, гэмт үйлдэлд аливаа хэлбэрээр холбогдсон иргэн хохирч байдгийг мартах ёсгүй. Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах нь төрийн үүрэг юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц …хууль зүйн …баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасан байдаг.

Үүний хүрээнд Улсын Их Хурлын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын гэм буруугийн асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлэхэд бүрэн эрх нь саад учруулна гэж үзэж байгаа Прокурорын байгууллагын саналыг Улсын Их Хурал дахин хэлэлцэж, Үндсэн хуульд нийцүүлэн, хариуцлагатайгаар шийдвэрлэх шаардлагатай.

Прокурорын байгууллагыг Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг нэг мөр хангуулах чиг үүрэг бүхий, хараат бус, бие даасан шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллага хэмээн хуулиар тодорхойлсон байдаг.

Тиймээс Улсын Их Хурал эрх мэдлийн хуваарилалт, зарчмыг хүндэтгэн баримталж, Улсын Их Хурлын гишүүдийн холбогдоод байгаа гэмт хэргийн шинжтэй асуудлуудыг нэг мөр шалган, гэм буруугийн асуудлыг нь эцэслэн шийдвэрлэх боломжийг хуулийн байгууллагуудад олгох нь зүй ёсны хэрэг юм.

Иймд Д.Муратын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 45 дугаар тогтоол болон Д.Гантулгын Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн тухай Монгол Улсын Их Хурлын 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 47 дугаар тогтоолд тус тус хориг тавьж байна.

Улсын Их Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн үр дүнд бүрэлдсэн Улсын Их Хурал, гишүүд Та бүхний бүрэн эрхийн хугацаа талдаа оржээ. Энэ хугацаанд хэрхэн ажилласнаа дүгнэж, үлдсэн хугацаандаа үр дүнтэй, бүтээлч ажиллах шаардлагатай байгааг сануулъя.

Өнгөрсөн хугацаанд эрх баригчдын улс төрийн бодлогоор Үндсэн хуулийн үзэл санаатай зөрчилдсөн, иргэдийн эрх ашгийг хөндсөн, иргэдээ ялгаварлан алагчилж хууль ёсны эрхийг нь үгүйсгэсэн, татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулсан, төсвийн хууль тогтоомжийг зөрчсөн олон шийдвэрийг Улсын Их Хурал гаргаж ард түмнийхээ харамгүй өгсөн асар их итгэл, дэмжлэгийг хөсөрдүүлсэн. Энэ мэт хариуцлагагүй бодлого, шийдвэрүүд одоо ч үргэлжилсээр байгаад харамсаж байна.

Улсын Их Хурал улс орны хөгжил хийгээд ард иргэдийнхээ ахуй амьдралд ахиц дэвшил авч ирсэн дорвитой бодлого, шийдэл огт гаргасангүй. Хуулийн биелэлтийг хянан шалгах, системчлэн дүгнэх, хууль тогтоомжуудын уялдаа холбоо, зөрчил хийдлийг арилгах зэрэг нэн тулгамдсан, үндсэн чиг үүргийнхээ асуудлуудад ч хууль тогтоох байгууллага анхаарсангүй, Улсын Их Хурлын гишүүд идэвх санаачилгатай ажилласангүй хэмээн ард иргэд шүүмжилж байгааг мөн анхаарах шаардлагатай байна.

Энэхүү хоригийг зохих хууль, журмын дагуу хэлэлцэн шийдвэрлэнэ үү” гэжээ.

М.АМАРЖАРГАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 26

Зочин (119.40.103.34)
2018-06-14 20:10:29
Erenhiiloqchiin tunen zob MAN iihan ulaan mahnii xereqt orootsoldson qushuunee olonhooroo abch uldej bqaa n ard tumnee doromjiloj biqaa hereq shuu IIM IH hurliin qishuudtei bij MONQOL vaj hoqjih bilee dee

Зочин (112.72.14.70)
2018-06-13 23:38:53
бомбоо гаргасан дакей овогт мурат, янхан гэж мэддэгийн хувьд цэрмаа , дүү шулам нарыг нэг дор шаасан гантулга нар. уг нь ч эрчүүд энэ байтугайг л хийдэг дээ. муур хүзүүндээ хонтхой бол бүх хулганууд хаа яваагий нь мэднэ гэгч л болсон юм.

Зочин (112.72.14.70)
2018-06-13 23:30:32
аргагүй ш дээ.чиний луйвар булхайг дэлгэж байгаад эр хүний хийдгийг хийгээд пакталсан биз дээ. монгол улсын эрхэмсэг дээд албыг шунал багаа, хулгайч энхбаяр, луйварчин тарвага нар шиг гутааж доромжлохгүй байхыг л хүсэе дээ.

Зочин (124.45.144.231)
2018-06-13 23:28:49
Нэг нь хүсэлтээ гарчихсан, одоо нөгөөдөх нь хүсэлтээ хурдан гаргаач ээ, юугаа хүлээгээд байгаа юм бэ? Нэгэнт л олны дургүйг хүргэсэн буруу муухай үйлдэл хийсэн бол өөрсдөө хүсэлтээрээ огцрох нь арай дээр биш үү?

Зочин (103.229.121.51)
2018-06-13 22:05:04
ЭНЭ БАТТУЛГА ЁСТОЙ СУМТАЙ ХУЛГАЙЧ ӨӨРӨӨ ЯЛТАН ШТЭЭ ШУДАРГА ХЭЛХЭД БУЗАР БУЛАЙ БӨГС БӨӨРНИЙГ ДЭМЖИЖ Л БАЙДАГ ӨӨРӨӨ БАНЗАЛ ШТЭЭ АРД ТҮМЭН МЭДЭХГҮЙ БИШ ОЛОН АЛУУТТАЙ ХОЛБОГДОЖ БАЙСАН ШҮҮ ИХ ХУЦВАЛ ЗГЫГ ТАРААХ ЁСТОЙ БАНЗАЛУУДИЙН ЗГ БОЛЖ ДЭЭРЭМЧИН ЛУЙВАРЧИД ХУЛГАЙЧИД ТӨРД ОРОГНОЖ БНА ЯЛТАНУУЛЫГ ЗАЙЛУУЛАХ БОЛСОН АРД ТҮМЭН МАЛУУД БИШ ШҮҮ БАТТУЛГА ЛАЛАРАА!

Зочин (103.229.121.51)
2018-06-13 22:04:57
ЭНЭ БАТТУЛГА ЁСТОЙ СУМТАЙ ХУЛГАЙЧ ӨӨРӨӨ ЯЛТАН ШТЭЭ ШУДАРГА ХЭЛХЭД БУЗАР БУЛАЙ БӨГС БӨӨРНИЙГ ДЭМЖИЖ Л БАЙДАГ ӨӨРӨӨ БАНЗАЛ ШТЭЭ АРД ТҮМЭН МЭДЭХГҮЙ БИШ ОЛОН АЛУУТТАЙ ХОЛБОГДОЖ БАЙСАН ШҮҮ ИХ ХУЦВАЛ ЗГЫГ ТАРААХ ЁСТОЙ БАНЗАЛУУДИЙН ЗГ БОЛЖ ДЭЭРЭМЧИН ЛУЙВАРЧИД ХУЛГАЙЧИД ТӨРД ОРОГНОЖ БНА ЯЛТАНУУЛЫГ ЗАЙЛУУЛАХ БОЛСОН АРД ТҮМЭН МАЛУУД БИШ ШҮҮ БАТТУЛГА ЛАЛАРАА!

Зочин (103.229.121.51)
2018-06-13 22:04:50
ЭНЭ БАТТУЛГА ЁСТОЙ СУМТАЙ ХУЛГАЙЧ ӨӨРӨӨ ЯЛТАН ШТЭЭ ШУДАРГА ХЭЛХЭД БУЗАР БУЛАЙ БӨГС БӨӨРНИЙГ ДЭМЖИЖ Л БАЙДАГ ӨӨРӨӨ БАНЗАЛ ШТЭЭ АРД ТҮМЭН МЭДЭХГҮЙ БИШ ОЛОН АЛУУТТАЙ ХОЛБОГДОЖ БАЙСАН ШҮҮ ИХ ХУЦВАЛ ЗГЫГ ТАРААХ ЁСТОЙ БАНЗАЛУУДИЙН ЗГ БОЛЖ ДЭЭРЭМЧИН ЛУЙВАРЧИД ХУЛГАЙЧИД ТӨРД ОРОГНОЖ БНА ЯЛТАНУУЛЫГ ЗАЙЛУУЛАХ БОЛСОН АРД ТҮМЭН МАЛУУД БИШ ШҮҮ БАТТУЛГА ЛАЛАРАА!

Зочин (103.229.121.51)
2018-06-13 22:04:43
ЭНЭ БАТТУЛГА ЁСТОЙ СУМТАЙ ХУЛГАЙЧ ӨӨРӨӨ ЯЛТАН ШТЭЭ ШУДАРГА ХЭЛХЭД БУЗАР БУЛАЙ БӨГС БӨӨРНИЙГ ДЭМЖИЖ Л БАЙДАГ ӨӨРӨӨ БАНЗАЛ ШТЭЭ АРД ТҮМЭН МЭДЭХГҮЙ БИШ ОЛОН АЛУУТТАЙ ХОЛБОГДОЖ БАЙСАН ШҮҮ ИХ ХУЦВАЛ ЗГЫГ ТАРААХ ЁСТОЙ БАНЗАЛУУДИЙН ЗГ БОЛЖ ДЭЭРЭМЧИН ЛУЙВАРЧИД ХУЛГАЙЧИД ТӨРД ОРОГНОЖ БНА ЯЛТАНУУЛЫГ ЗАЙЛУУЛАХ БОЛСОН АРД ТҮМЭН МАЛУУД БИШ ШҮҮ БАТТУЛГА ЛАЛАРАА!

Зочин (202.21.124.20)
2018-06-13 20:07:15
emegteichuud bid huchtei gedgee haruulj bnadaa udahgui emegteichuud bid tumsgiin sug tatdag huuli gargah bolon muusain erchuud biden hereggui emegteichuud bid bol gaihamshig gej ih bagsh chinhgai helsen yum erchuud bol surug huch maya tiim uchras ene delhiid baih erhhgui

ноен боов (103.206.195.28)
2018-06-13 16:36:24
хүний эрхтэнийг ялгаварлахийг эсэргүүцэж байна. нүцгэн гарыг ярьдаг ч үгүй атлаа боов миний зурганд эрүү үүсгээд байхын,

Зочин (103.57.93.238)
2018-06-13 16:18:48
Зөв байна. Ерөнхийлөгчид баярлалаа

ZOCHIN (146.185.157.250)
2018-06-13 16:13:04
ЗА ГАНТУЛГА УГААСАА ГИШҮҮНЭЭСЭЭ ТАТГАЛЗСАН БИЗ ДЭЭ ОДОО ТЭГЭЭД ЯАХ ГЭЭД БАЙГАА ЮМ НӨГӨӨ ЭМГЭНЭЭ ХУУРДАГ НӨХӨР ч ОЙЛГОМЖТОЙ НЭГ ЗАЛУУ ХҮҮХЭНТЭЙ ЯВАЛДААД НӨГӨӨХ НЬ ШАНТААЖЛААД БАГА МӨНГӨ ӨГСӨН ГЭЭД ЕРӨНХИЙДӨӨ ЭХНЭРЭЭ ХУУРДАГ БҮХ ГИШҮҮДИЙГ УИХ-ААС ГАРГАЯ ЭХНЭРЭЭ СОЛЬЖ ДАХИН ЭХНЭРТЭЙ БОЛСОН НӨХДҮҮДИЙГ Ч МӨН АДИЛ

Зочин (27.123.214.113)
2018-06-13 16:05:32
Бүрэн төлөвшөөгүй хүүхэд сонгосон Хэнтийхэн бас буруутай.

Зочин (103.229.121.51)
2018-06-13 15:28:52
ХУЦВАА ЗАЙЛУУЛАХ ЁСТОЙ ХҮЧИН БЭЛЭГ ЭРХЭТЭНЭЭ ГАЙХУУЛДАГ ЁС БУС САДАР САМУУН БУЗАР БУОӨЙЧУУДИЙГ ЗАЙЛУУЛӨХ ЁСТОЙ БАТТУЛГА Ч ЯНХАН ӨВГӨН ШТЭЭ

Зочин (103.229.121.51)
2018-06-13 15:28:29
ХУЦВАА ЗАЙЛУУЛАХ ЁСТОЙ ХҮЧИН БЭЛЭГ ЭРХЭТЭНЭЭ ГАЙХУУЛДАГ ЁС БУС САДАР САМУУН БУЗАР БУОӨЙЧУУДИЙГ ЗАЙЛУУЛӨХ ЁСТОЙ БАТТУЛГА Ч ЯНХАН ӨВГӨН ШТЭЭ

Зочин (103.229.121.51)
2018-06-13 15:28:20
ХУЦВАА ЗАЙЛУУЛАХ ЁСТОЙ ХҮЧИН БЭЛЭГ ЭРХЭТЭНЭЭ ГАЙХУУЛДАГ ЁС БУС САДАР САМУУН БУЗАР БУОӨЙЧУУДИЙГ ЗАЙЛУУЛӨХ ЁСТОЙ БАТТУЛГА Ч ЯНХАН ӨВГӨН ШТЭЭ

Зочин (103.229.121.51)
2018-06-13 15:28:20
ХУЦВАА ЗАЙЛУУЛАХ ЁСТОЙ ХҮЧИН БЭЛЭГ ЭРХЭТЭНЭЭ ГАЙХУУЛДАГ ЁС БУС САДАР САМУУН БУЗАР БУОӨЙЧУУДИЙГ ЗАЙЛУУЛӨХ ЁСТОЙ БАТТУЛГА Ч ЯНХАН ӨВГӨН ШТЭЭ

zochin (27.123.214.125)
2018-06-13 15:16:09
Их хурлийн гишүүн хэдэн хүүхнүүд олигтой юм санаачлаад хийчихэж чадахгүй байж хүний мууд дурлахдаа уургийн морь шиг гээч, Их хурал чуулганаараа хэлэлцээд шийдвэрээ гаргачихсан байхад энэ хэдэн авгайчууд муу юманд дурлаж хориг тавиулаад яахав дээ. Энэ авгайчууд нийгмийн хөгжлийн төлөө тэмцэл хийх хэрэгтэй ш дээ, Эиэгтэй хүн урт үстэй богино ухаантай гэж яг үнэн үг юм даа. Өвөг дээдэс минь.

Зочин (112.72.14.114)
2018-06-13 14:46:28
Hiij baihad n hajud n baisimu kkk

Иргэн (66.181.178.139)
2018-06-13 14:40:30
Энэ парламёнт үнэнхүү хөгийн юмаа.Манай улсын УИХ-ын түүхэнд гараагүй "...муу улаан махны" хэрэг гарлаа.М.Г нарын төрөл төрөгсөд,садангууд,гэ р бүлийн гишүүд,найз нарт нь нэг хэсэгтээ сэтгэл санааны амьдын "ТАМ" байгаа даа хөөрхийс.Тэдний буруу гэж юу байв гэж.ЭР ХҮН ЦААШИД БОДУУШТАЙ.ИХЭЭХЭН САГААД,САВНААСАА ХАЛИАД БАЙВАЛ улаан хоолой,унжсан мах" чинь юм дуулгана шүү.СЭРЭМЖИЛ.ЗАЛУУ НЬ СУРГАМЖ АВ.ХӨГШИН ТҮГЦӨГТ ЮУ ГЭХЭВ...

Сонгогч иргэдээс (66.181.178.139)
2018-06-13 14:34:49
Тэгвэл боов Мурат энэ хүүг хөлдөө чирэхгүй шүү...

Сонгогч иргэдээс (66.181.178.139)
2018-06-13 14:34:24
Тэгвэл боов Мурат энэ хүүг хөлдөө чирэхгүй шүү...

zochin (83.78.94.40)
2018-06-13 14:29:58
Mongol ulsad oor chuhal heleltseh shiideh asuudal alga uu. Ene 2 huchindigchid ulsaas yamar ih horongo urev? Tsalin hangamjiig ni ogch baina, deerees ni ene olon tsagiin huraldaand Ih hurliin gishuud hichneen tsag urev? Gishuudiin sariin tsalin hangamjid 1 tsagt ard tumen yamar ih horongo urdeg bilee? Ter tsagiin holsiig ene Murat meted ursen tsagaar ni urjuuleed gargaad ireech. Mongol turiin ner hundiig unagaj baigaa oodgui amitad. Ali deer l oorsdoo choloologdood shuuh tsagdaa gaar yavah baisan yum. AN ene Murataasaa salaach ee...

Зочин (112.72.14.114)
2018-06-13 14:28:24
Battulgin zuult ene hoyoriig.Tanai erunhilugch

Иргэн (103.57.93.79)
2018-06-13 14:26:18
Зөв шидвэр баина дэмжиж баина

Зочин (202.9.40.26)
2018-06-13 14:19:10
Энэ золбин хүүхэд Муратыг хөлдөө чирэхгүй шүү!!!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-10-17 17:22:42 - Нийслэл
Түгээлтийн автомашиныг цагийн хязгаарлалттай хөдөлгөөнд оролцуулахыг зөвшөөрөхгүй гэв
2018-10-17 17:19:43 - Улс төр
Сурагчдыг хоёр сар амраах асуудлыг судлахаар болов
2018-10-17 17:09:00 - Байгаль Орчин
Энэ сарын 19-нөөс эхлэн ихэнх нутгаар хүйтэрнэ
2018-10-17 16:48:47 - Боловсрол
Соёлын өвийн дархлааны асуудлаар зөвлөлдлөө
2018-10-17 16:39:06 - Гадаад
Ким Чен Ун удахгүй ОХУ-д айлчилна
2018-10-17 16:30:27 - Улс төр
БНХАУ-ын зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжих төслүүдийн явцыг эрчимжүүлнэ
2018-10-17 16:28:17 - Боловсрол
Хэл засалч Светлана Юрьевна манай улсад ажиллаж байна
2018-10-17 16:24:45 - Эдийн засаг
Азийн хөгжлийн банктай хамтран төсөл хэрэгжүүлнэ
2018-10-17 15:53:22 - Улс төр
Вакцин хийлгээгүй бол торгох нь зөв эсэхийг хэлэлцлээ
2018-10-17 15:47:09 - Шар
Нийслэлд 104 сая төгрөгийн алим устгалд оруулжээ
2018-10-17 15:37:06 - Нийслэл
“Centеrra Gold” компани хувьцаагаа зарсан нь хууль бус үйлдэл, Дээд шүүхэд гомдол гаргана гэв
2018-10-17 15:18:41 - Энтертайнмент
Гимнастикийн Ази тивийн цомын аварга шалгаруулах тэмцээн Монголд анх удаа болно
2018-10-17 15:14:59 - Боловсрол
“НОМИН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР”- ийн шилдгүүд тодорлоо
2018-10-17 15:06:48 - Нийслэл
Ubike” түрээсийн дугуйн үйлчилгээ ирэх долоо хоногоос завсарлана
2018-10-17 14:51:38 - Нийслэл
Явган хүний зам талбайг 3-5 дахин нэмэгдүүлнэ гэв
2018-10-17 14:01:38 - Улс төр
Т.Аюурсайхан: Н.Баяртсайхан ажлаа өгөх ёстой
2018-10-17 13:48:42 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга төсвөө хэмнэж, гурван “Аж үйлдвэрийн комбинат” байгуулах талаар албан бичиг хүргүүлэв
2018-10-17 13:34:43 - Эдийн засаг
Төв банкны үнэт цаас бол бонд биш
2018-10-17 13:20:05 - Шар
Хэнтий аймгаас машин хулгайлаад зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-17 13:18:14 - Эрүүл мэнд
Улсын хэмжээнд төрөлт 3.2 хувиар өсчээ
2018-10-17 13:14:21 - Эрүүл мэнд
"Дэлхийн мисс-2018"-д оролцох Э.Энхриймаа “Сүрьеэгүй Монгол” төсөл эхлүүллээ
2018-10-17 13:08:24 - Улс төр
Д.Сумъяабазар: Нэг сараас хойш шатахууны үнэд ямар ч зохицуулалт хийгээгүй
2018-10-17 12:52:45 - Улс төр
Хуулийн төслүүд өргөн барилаа
2018-10-17 12:44:39 - Нийслэл
Ирэх сарын 1-нээс гадаад паспортыг арван жилийн хугацаатайгаар олгодог болно
2018-10-17 12:26:12 - Улс төр
Ханшийн савлагаа, шатахууны үнээ барьж чадахгүй бол ЗГ-ыг огцруулах асуудлыг хөндөнө
2018-10-17 12:23:06 - Эдийн засаг
“Сүү” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга ажлаа хүлээлгэн өгчээ
2018-10-17 12:14:15 - Технологи
Эрдэмтэд хүний үснээс 50 дахин нимгэн мэдрэгч бүтээжээ
2018-10-17 12:03:58 - Улс төр
Цэцээс Хэнтийн нөхөн сонгууль явуулахыг шаардлаа
2018-10-17 12:00:52 - Спорт
Монголын хөлбөмбөгчид Лаосын шигшээ багийг хожлоо
2018-10-17 11:59:05 - Нийслэл
“Ханару” дэлгүүрээс хугацаа нь дууссан 45 нэр төрлийн 22 сая төгрөгийн бараа илэрчээ
2018-10-17 11:58:27 - Байгаль Орчин
Гэр хорооллын иргэдийг орон сууцжуулах хүртэл утаанд хордсоор байх уу
2018-10-17 11:45:03 - Хууль
Амиа алдсан цагдаагийн ард дөрвөн хүүхэд өнчирч үлдэв
2018-10-17 11:31:51 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Бельги улсыг зорилоо
2018-10-17 11:22:11 - Нийслэл
Хоёрдугаар ээлжийн цэрэг татлага энэ сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд явагдана
2018-10-17 11:03:44 - Шар
Улсын эмнэлгүүдээс гэмт хэргийн шинжтэй хоёр үйлдэл илэрчээ
2018-10-17 10:54:22 - Улс төр
Ерөнхийлөгч Х.Баттулга Ази-Европын дээд түвшний уулзалтад оролцохоор мордлоо
2018-10-17 10:11:40 - Улс төр
Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог Н.Цэрэнбат сайд ахлахаар болжээ
2018-10-17 09:52:51 - Улс төр
Ц.Цэрэндолгор: Ардчилсан намын эмэгтэйчүүд бүтээлч хүмүүс байдаг. Бид тэр жишгээр л явж байна
2018-10-17 09:42:29 - Нийслэл
Явган хүний зам хааж барьсан хашааг буулгалаа
2018-10-17 09:27:13 - Улс төр
Засгийн газрын хуралдаан болж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-10-16 13:27:21 - Хууль
ВИДЕО: Гэмт этгээдүүдэд дайруулсан цагдаагийн алба хаагч нас баржээ
2018-10-16 13:19:53 - Улс төр
ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗАР: МҮОНТ мэргэжлийн ноцтой алдаа гаргалаа
2018-10-15 13:39:16 - Хууль
Б.Махбалаас гадна дахин нэг хүнийг яллагдагчаар татан шалгаж эхэлжээ
2018-10-15 07:44:38 - Эдийн засаг
“Бороо гоулд”, “Гацуурт” алтны төслүүдийг Б.Дөлгөөн гэх залуу худалдан авчээ
2018-10-15 16:14:06 - Хууль
Цагдаа гэмтээгээд зугтсан этгээдүүдийг эрэн хайж байна
2018-10-16 08:10:06 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Зөөгч нар картаар тооцоо хийсэн 19 иргэнд зургаан сая төгрөгийн хохирол учруулжээ
2018-10-16 08:33:51 - Боловсрол
Тэтгэврийнхээ мөнгийг тэр чигээр нь монголчуудад зориулдаг УЛИ МИНДЕР-тэй ярилцлаа
2018-10-15 10:31:08 - Хууль
Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ийн захирал Б-г АТГ-аас саатуулжээ
2018-10-16 16:21:51 - Хууль
Хэрэгт холбогдогчийг эрүүлжүүлэх явцад нас баржээ
2018-10-16 16:35:39 - Шар
Төрийн дууллынхаа мөрүүдийг дуулсан хятад бүсгүйг шоронд хорьжээ