ХҮЛЭЭЛТ: ЗЭЭЛИЙН ХҮҮ БУУРУУЛАХ стратегийг хаврын чуулганаар баталж амжих уу

Түгээх    
2018-06-14 09:18:01 - Эдийн засаг

mongolbank

“ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ СТРАТЕГИЙГ 2018 ОНООС ЭХЛҮҮЛВЭЛ ЗОХИСТОЙ”

Монголбанкнаас “Зээлийн хүү бууруулах стратеги” боловсруулж, энэ сарын дундуур УИХ-д өргөн мэдүүлнэ. Улмаар хаврын чуулганы хугацаанд уг стратегийг эцэслэн батлах чиг барина гэдгийг холбогдох албаныхан онцолж буй. Өнгөрсөн оны сүүлээр Монголбанкин дээр зээлийн хүү бууруулах чиглэлд ажлын хэсэг байгуулагдан, ажиллаж эхэлсэн билээ.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Монголбанкны холбогдох албан тушаалтнуудаас гадна эдийн засагч Р.Амаржаргал, С.Дэмбэрэл, Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал Ж.Үнэнбат нарын мэргэжлийн хүрээнийхэн багтаж ажиллажээ. Монголбанкнаас зээлийн хүү бууруулах стратегийг боловсруулахдаа яамдын саналыг тусгаж ажилласан байна. Ингэснээр хүү бууруулахад чиглэгдсэн 11 алхмыг яамдтай хамтран хэрэгжүүлэх зорилт тавьж байгаа аж.

Зээлийн хүү бууруулах стратегийн талаар Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан “Стратегийг амжилттай хэрэгжүүлснээр 2023 оны төгсгөлд банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү нь орлогын түвшинтэй бусад орнуудын хүүгийн түвшинд хүрэх буюу одоогийн түвшнээс 5-7 нэгж хувиар буурах боломжтой гэж харж байна. Энэ стратегийг 2018 оноос хэрэгжүүлж эхлэх нь цаг хугацааны хувьд зохистой үе гэж харж байна” гэж тодотгоод буй.

Өөрөөр хэлбэл, Зээлийн хүү бууруулах стратеги хаврын чуулганаар амжиж багтагдвал энэ ондоо хэрэгжээд эхэлчихнэ гэсэн үг. Гэхдээ зээлийн хүү бууруулах стратеги батлагдлаа гэхэд маргааш нь зээлийн хүү шууд буурчихна гэсэн үг биш юм. Тодорхой шат дараатай арга хэмжээнүүд авч, алгуур буулгах бодлого барина гэдгийг онцолж байна.

-ТАВАН ЖИЛИЙН ХУГАЦААНД 11 ЗОРИЛТ ДЭВШҮҮЛЭН АЖИЛЛАНА-

Монголбанкнаас зээлийн хүү бууруулах стратегийн хүрээнд макро эдийн засгийн тогтвортой орчин, мөнгөний бодлогын хүүний шилжих нөлөө, банкуудын үр ашигт удирдлагын түвшинг хангах гэсэн үндсэн ГУРВАН ЗОРИЛГО тавьж байгаа аж.

Эдгээр гурван зорилгыг биелүүлэхийн тулд таван жилийн хугацаанд нийт 11 ЗОРИЛТ дэвшүүлэн ажиллах шаардлагатай гэж үзсэн байна. Доорх схемийг харна уу.

БИДНИЙ АСУУДАЛ: ДОТООДЫН ЗОВЛОНГОО ХЭРХЭН ДАВАН ТУУЛАХ ВЭ

Маш энгийнээр хэлэхэд, зээлийн хүүг бууруулахын тулд хадгаламжийн хүүг бууруулах бодлогыг төр засгаас цогц байдлаар авч хэрэгжүүлэхээр ажиллаж байна гэсэн үг. Манай хадгаламж, зээлийн хүүгийн зөрүү одоо 3-5 хувьтай байгаа нь АНУ-д ч байдаг жишиг. Хүүгийн зөрүү нь манайхтай яг адилхан мөртлөө яагаад АНУ-д 6 хувийн хүүтэй зээл олгоод байна вэ. Хариулт нь, ерөөсөө л хадгаламжийн зээлийн хүү нь бага. Тиймээс манай улс хадгаламжийн зээлийн хүүг бууруулах замаар зээлийн хүүгээ дагаж буулгах тактик хэрэглэх шаардлагатай.

Үүний тулд макро эдийн засгаа эмчилж, банкуудаа арчилж тордохын зэрэгцээ мөнгөний бодлогын хүүгээ бууруулах алхмуудыг хийх учиртай. Эдгээрээ нэг сайхан эмчлээд авъя гэхээр дахиад баахан асуудлууд ургаад гараад ирдэг. Тэр баахан асуудлыг 11 зорилтод эрэмбэлжээ гэсэн энгийн тайлбар зүүе.

Манай арилжааны банкууд хадгаламж эзэмшигчдийн мөнгөөр хөдөлдөг. Тэр урсгалаа татахын тулд хүүгээ өсгөсөөр өнөөг хүрсэн. Тиймээс ч бийлэгжүү эрхмүүд болсон болоогүй бизнест мөнгө оруулж байхаар хадгалуулаад, хүүгээрээ амьдрахыг илүүд үздэг болоод буй юм. Эдийн засаг нь асар мэдрэг, гадаад шоконд өртөхдөө хурдан. Макро эдийн засгийн бодлого нь тогтворгүй. Мөчлөг дагаж хэрэгжсэн шинжтэй байгаа учир хадгаламж эзэмшигчдийг ч буруутгах аргагүй юм.

Зээлийн хүүг буулгаж гэмээнэ эдийн засаг бүхэлдээ сэргэх өндөр ач холбогдолтой. Үе үеийн УИХ, Засгийн газар дээр яригдсаар ирсэн ч өнөөдрийг хүртэл зээлийн хүүг буулгах чиглэлд төр засгаас бодитой арга хэмжээ аваагүй. Парламентад нэг нам дангаар шахам сууж буй энэ үед ажил хэрэг болох нь уу гэсэн хүлээлт байгаа юм.

Гэсэн хэдий ч Төв банк нь удирдлагын хувьд өнгөрсөн жилүүдийнхээс санаачлага муутай, дээрээс нь ОУВС-гийн бүрэн хараанд байгаа энэ үед зээлийн хүү буулгах стратегиа батлууллаа гэхэд тууштай хэрэгжүүлж чадах уу, дараачийн Засгийн газар нь гарч ирээд, “Энэ хэрэггүй” гээд зогсоогоод хаячих уу, өнөөгийн яригдаж буй хувилбар нь хэр зөв бэ гэх мэт түмэн асуулт бидний өмнө байна.

Ж.МЯДАГБАДАМ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 19

Зочин (1.25.85.252)
2018-06-14 22:26:52
Наад стратeгийг чинь Голомт банкны зарирал Ганзориг хийчихсэн зүгээр хуулаад баталчих

Зочин (1.25.85.252)
2018-06-14 22:26:51
Наад стратeгийг чинь Голомт банкны зарирал Ганзориг хийчихсэн зүгээр хуулаад баталчих

barahuu (219.142.99.4)
2018-06-14 18:45:00
gaihamshig urgeljilseer...

barahuu (219.142.99.4)
2018-06-14 18:44:54
gaihamshig urgeljilseer...

Mongo (103.57.93.39)
2018-06-14 18:04:36
Mongonii erh medlee tor yaraltai avaachee heden mongo huulegch nart aldaad choloot neriin dor ard irged hohirch duuslaa ulsaaraa hedhen hunii mongiig osgood tuunii orond eh orondoo shuluulmaar baina

Өхр (27.123.212.138)
2018-06-14 16:42:12
Банкны эздиин ашиг арай л их бнаа ХХБанкны эрдэнэбилэгиих дангаараа 40% гэдэг бол арай л бнаа Энд л хамаг хөгжлиин гацаа байгаа шүү Японд эздиин ашиг юун 40% вээ 4 % л байхад кайф шүү !!!

Зочин (202.21.96.212)
2018-06-14 14:38:22
ХИЧНЭЭН ГОЁ ЦААС БАТАЛЛАА ГЭЭД ЯМАР ХЭРЭГЖИХ БИШ. АРЬСАА ХАМГААЛСАН НОВШНУУД. МОНГОЛ БАНКНЫ ОДООГИЙН УДИРДЛАГА ЯГ ЮУ ХИЙВ? 8% ИПОТЕК ГАЦЛАА, БАРААНЫ ҮНЭ ӨСЛӨӨ, ХАНШ ХӨӨСРӨӨД 2400-ГААС БУУХГҮЙ БАЙНА, 5 БАНК 500 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ХӨРӨНГИЙН ДУТАГДАЛТАЙ ГАРЛАА, ХУВИЙН ХЭВШИЛ, ИРГЭД МӨНГӨГҮЙ, АЖИЛГҮЙ ХЭВЭЭР БАЙНА. ИНГЭЖ ҮХЭЭНЦ БАЙЖ БОЛОХГҮЙ Л ДЭЭ МОНГОЛ БАНК

жамц (27.123.212.135)
2018-06-14 13:55:19
Хойшлуулашгүйгээр хаврын чуулганаар шийдвэр гаргах хэрэгтэй. 20.30мянгаар 2.3 хоногийн хоол хүнсэнд ч бараг хүрэхгүй бна 400.000-500.000 төгрөгний цалинтай 300.000-400.000 цалингийн зээлд юугаа идэж юугаа өмсөж амьдрах вэ үнэн амьдрал хүнд бна өлсөж үхэхгүйн тулд хагас өлсгөлөнгөөр хооллож банкны цалингийн зээлээ ч төлж чадахгүй, худлаа ярьж хулгай хийхээс наагуур дээшээ тэнгэр хол доошоо газар хатуу ард иргэд чинь мөн ч хэцүү бор өдөр хоногийг өнгөрөөж бна даа төрдөө итгэсээр сайн сайхан болно доо гэсэн итгэл үнэмшилээр амьдарч байгаа хэдий ч өдөр хоног ирэх тусам амьдралын баталгаагүй болж цөхөрч бна.

дорж (27.123.212.135)
2018-06-14 13:32:28
Монгол улс маш их өртэй, олон улс банкнаа. өрнөөс өрний хооронд амь дүүж байгаа шиг ард иргэд чинь тэр аяаараа өрнөөс өрний хооронд их бага олон зээлтэй салгалчихсан сөхөрчихсөн амьдрах нөхцөлгүй аргаа бараад ухамсарт багш,эмч нар чинь цалин хөлс үнэлэмжээ нэмэгдүүлэх амьжиргаа амьдралын баталгаагүй эрсдэлтэй байгаа хэтэрсэн дээ төрд хэлж жагсаж, чуулж байна, олон холбоо эвслүүд ч ард олноорооо эвсэж байна, боловсрол мэдлэггүй хар ажил хийдэг, хийдэггүй ард иргэд хүүхэд багачууд чинь үнэн өрөвдөлтэй бна, хагас өосгөлөнд өлбөрч үхэхийн хэмжээнд хүрчихээд бна. Худлаа ярьж луйварчин худалч нэр зүүж хоногийн бор хоногоо залгуулж бна. Төр засаг нүдээ нээ, банк санхүү мөнгөний бодлогоо сайжруул ард иргэдээ авар, тусла, бид чинь баялаг өргөн уудам нутаг дэвсгэртэй, эзэн чингис хааны үр удам арай ингэж явах учиргүй,тусгаар тогтносон монгол улсын иргэд хүүхэд багачууд, үнэхээр харамсалтай

Цэрэн (27.123.212.135)
2018-06-14 13:16:17
Банкны бодлого зөв уян хатан бол ард иргэд юу гэж ломбардын 10-15% хүүтэй зээл, хоногийн авч улам сөхөрч амьдралаа эрсдэлд оруулах вэ дээ. ард иргэдийн маш бага 2-5 % нь л тэрбум тэрбумаар тоологдох хөрөнгө мөнгөтэй. Их хурлын гишүүд дарга нар нь ч тэрбум тэрбум хөрөнгө хадгаламжтай хувиа бодож хажиг шиг хадгаламжаар мөнгөө өсгөж , хүүг буулгах сонирхолгүй лобидсоор ард иргэд чинь сөхөрч дууслаа даа

Мядаг (27.123.212.135)
2018-06-14 13:05:42
Зээлийн хүүгээ бууруулаач ээ монголчуудыг сөхрүүлэх бодлоготой бодлогоор зээлжүүлж бна. 5 саяын зээл авахад 4 жил болоход 7.5 сая, 8 саяын зээл авахад хүүтэйгээ 12 сая хүүтэйгээ, байр авахад: 70 сая 20 жил болоход 140 сая арай хэтэрч бнаа, хадгаламжын хүүнээс шалтгаалж буулгах боломжгүй гэдэг тэр хадгаламжтай хүмүүс хохиролгүй баяжсаар хүүлсэнр байдаг, энгийн ард иргэд төлөөл баыдаг хүүг төлөөд байхаас үндсэн зээл нь буурдаггүй ийм янзаар хэзээ зэлээ төлж дуусах вэ улам бүр сөхөрсөөр ядуурсаар одоо бараг монголчууд өмнөх зээлдээ сөхөрчихчих банкнаас зээл авах ч хүнгүй цаашид хүүлдэг, шулдаг банк үйлчлүүлэгчгүй алдагдалд орох болсон бна.

Мядаг (27.123.212.135)
2018-06-14 13:05:41
Зээлийн хүүгээ бууруулаач ээ монголчуудыг сөхрүүлэх бодлоготой бодлогоор зээлжүүлж бна. 5 саяын зээл авахад 4 жил болоход 7.5 сая, 8 саяын зээл авахад хүүтэйгээ 12 сая хүүтэйгээ, байр авахад: 70 сая 20 жил болоход 140 сая арай хэтэрч бнаа, хадгаламжын хүүнээс шалтгаалж буулгах боломжгүй гэдэг тэр хадгаламжтай хүмүүс хохиролгүй баяжсаар хүүлсэнр байдаг, энгийн ард иргэд төлөөл баыдаг хүүг төлөөд байхаас үндсэн зээл нь буурдаггүй ийм янзаар хэзээ зэлээ төлж дуусах вэ улам бүр сөхөрсөөр ядуурсаар одоо бараг монголчууд өмнөх зээлдээ сөхөрчихчих банкнаас зээл авах ч хүнгүй цаашид хүүлдэг, шулдаг банк үйлчлүүлэгчгүй алдагдалд орох болсон бна.

Мядаг (27.123.212.135)
2018-06-14 13:05:39
Зээлийн хүүгээ бууруулаач ээ монголчуудыг сөхрүүлэх бодлоготой бодлогоор зээлжүүлж бна. 5 саяын зээл авахад 4 жил болоход 7.5 сая, 8 саяын зээл авахад хүүтэйгээ 12 сая хүүтэйгээ, байр авахад: 70 сая 20 жил болоход 140 сая арай хэтэрч бнаа, хадгаламжын хүүнээс шалтгаалж буулгах боломжгүй гэдэг тэр хадгаламжтай хүмүүс хохиролгүй баяжсаар хүүлсэнр байдаг, энгийн ард иргэд төлөөл баыдаг хүүг төлөөд байхаас үндсэн зээл нь буурдаггүй ийм янзаар хэзээ зэлээ төлж дуусах вэ улам бүр сөхөрсөөр ядуурсаар одоо бараг монголчууд өмнөх зээлдээ сөхөрчихчих банкнаас зээл авах ч хүнгүй цаашид хүүлдэг, шулдаг банк үйлчлүүлэгчгүй алдагдалд орох болсон бна.

Эдийн засагч (122.201.22.198)
2018-06-14 13:03:02
Тийм учир зээлийн хүү бууруулах асуудал тойрч өрнөсөн энэ бохир улстөр бол өнөөдөр маргааш шууд үр дүн нь гарах хуулийн зохицуулалтыг үгүйсгэж хойшлуулаад Стратеги нэртэй мөрөөдлийн жагсаалт батлаад хэрэгжүүлж байгаа дүр эсгэж байдлыг арав хорин жилээр хэвээр нь үргэлжлүүлэх, улмаар банкууд, өндөр хадгаламжтай баячууд ойрийн хэдэн жилдээ санаа амар мөнгө хүүлэх башир арга юм шүү. Монополийн араншин гэж үүнийг хэлдэг юм шүү.

Эдийн засагч (122.201.22.198)
2018-06-14 12:57:06
Тэрүүнд чинь төр толгой гашилгах хэрэг байна уу? Өөрсдөө л бууруулна биздээ. Зээлийн хүүг дээд хязгаар тогтоолоо. Тэр дотор нь банкууд яаж амьдрахаа өөрсдөө л шийдээд явчихна шдээ. Юун стратеги вэ? Манай зээлийн хүү хадгаламжийн хүү чинь дэлхий дээр хаана ч байхгүй өндөр шүү дээ. Тэр нь ямар их гай балаг тарьж байгааг яагаад ойлгохгүй байна аа. Бразил улс манайхаас өндөр хүүтэй ганц орон юм биздээ. Зээлийн хүү буурлаа гээд Бразилруу мөнгөө шилжүүлэх юмуу хаашаа юм бэ энэ баячууд. Тийм юм байдаггүй л байхгүй юу. Стратеги гэдэг баримт бичиг батлаад эдийн засгийн цогц арга хэмжээ авах юм гэнэ. Эдийн засгийн арга хэмжээ авснаар үр дүнгээ тодорхой хугацааны дараа л өгдөг нь эдийн засгийн хууль юм. Хэрэв оновчтой зөв арга хэмээ авсан бол эерэг үр дүн өгнө. Хэрэв буруу арга хэмжээ авсан бол сөрөг үр дүн өгнө. Тэрийг өнөөдөр таахад бэрх. Үргэлжлэл бий

irgen (43.242.242.140)
2018-06-14 12:51:08
zambaraagui oron bairin zeelin huvia buulgaachee

Эдийн засагч (122.201.22.198)
2018-06-14 12:45:50
Үргэлжлэл: Стратеги нэртэй мөрөөдлийн жагсаалтыг одоо зохиогоод хэлэлцэнэ, батална, хүмүүсийн тархийг угаана. Тэгээд л тэр стратеги нь үүргээ гүйцэтгэх нь тэр. Үлгэр ингээд жаргах тийшээ хандана. Хааяа нэр албан тушаалтан саййн дур нь хөдөлбөл тэр стратегиас эшлэл татна. Сургуулиудад багш нар оюутнууд хичээлдээ ашиглана. Их хурал дээр дургүй нь хүрсэн гишүүд хааяа нэг нэхнэ. Монгол банкны Ерөнхийлөгч үг бүхэндээ түүнийг дурдана. Хэрэглээ нь ердөө л энэ Стратеги гэгч баримт бичгийн. Яагаад стратеги гэж нэрлээд байгааг мэдэхүү? Хууль гэж яагаад шууд нэрлэхгүй байгаан бол? Хариулт ойлгомжтой. Хэрэгжүүлэхгүй байхын тулд, хариуцлага тооцуулахгүйн тулд тэгж нэрлэдэг. Стратеги гэдэг баримт бичиг хаана ямар оронд парламент нь баталдгийг мэдэх үү??? Тэр том стратеги дотор нь Хадгаламжийн хүүг бууруулах стратеги гээд байгаа юумаа бас. Банкуудыг хэн тийм өндөр хүүтэй хадгаламж ав гэсийн?Үргэлжлэлбй

Эдийн засагч (122.201.22.198)
2018-06-14 12:32:38
Үлгэр ингэж эхэлдэг, Үлгэр ингэж өрнөдөг. Төгсгөл нь амар сайхандаа жаргадаг биздээ. Монгол Улс хичнээн ч хөтөлбөр стратеги гэж цаас гаргасан юм бэ дээ. Бүгд цаасан дээр бичсэнээс хэтэрсэнгүй. Энэ бол түүнээс цаашгүй зүйл. Монгол банк, Их хурал асуудлаас ингэж тойрч булзааруулахын оронд бодитой алхамуудыг хийх ёстой. Юуны түрүүнд С.Эрдэнийн санаачилсн хуулийг батлах ёстой байсан. Энэ бол ямарч хориг саадгүй газар чөлөөтэй явсан арилжааны банкуудад хүрээ хязгаар татаж, тодорхой орчинг нь зааж өгөх маш чухал ач холбогдолтой алхам байлаа. үүнийг МАН-ынхан даанч ойлгох чадамжгүй, тийм сонирхолгүй, улстөрдөө оюуны мэлмий нь сохорсон мэт буцаасан даа. Эдийн засгийн арга хэмжээг цогцоор нь авна гэж шалтгаалахаар хуйвалдаад л байнгын хорооны хурал дээр орж ирсэн байлаа. Энэ нь өөрөө хамгийн том алдаа гэдэг нь тэдэнд падгүй. Улстөр хийж Эрдэнээг дийлж л байвал тэдэнд болох нь тэр. Үргэлжлэл бий

Содном (43.242.243.37)
2018-06-14 12:07:17
Энэ 4 жилд ч яахав бүх түүхий эдийн үнэ өсөөд эдийн засагт тааламжтай байх шиг байна. Ирэх жилүүдэд 12-16 оных шиг бүх зүйлийн үнэ буугаад ЭЗ хумигдаад ирвэл энэ авч буй арга хэмжээ чинь хэрэгжих нь хир баталгаатай юм бэ? тооцоолсон уу? Зүгээр л сонгуульд ялж байвал бусад нь хамаагүй гэж байна уу?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-06-24 20:14:00 - Энтертайнмент
Б.Амарсайхан “The Mongolian Connection” кинонд тогложээ
2018-06-24 19:48:50 - Улс төр
УИХ: Хүүхэд хамгааллын тухай хэлэлцэнэ
2018-06-24 19:34:22 - Эдийн засаг
Нийгмийн даатгалын сангийн орлого өссөн үзүүлттэй байна
2018-06-24 19:29:16 - Нийслэл
Битлзийн хөшөөг сэргээн засварлажээ
2018-06-24 13:42:13 - Улс төр
Аймаг, сумын ИТХ-ын сонгууль явагдаж байна
2018-06-24 13:37:07 - Орон нутаг
Хөвсгөл нуураар аялахад мөрдөх журмыг баталжээ
2018-06-24 13:30:07 - Орон нутаг
Хаврын тариалалт 90 хувьтай байна
2018-06-24 13:22:06 - Спорт
Видео: Ж.Нарантунгалаг Э.Келлиг нокаутаар яллаа
2018-06-24 13:04:41 - Нийслэл
Ирэх мягмар гарагаас дараах байршлуудад ХАЛУУН УС хязгаарлана
2018-06-24 13:00:36 - Боловсрол
Шинэ элсэгчдэд зориулсан боловсролын яармаг болно
2018-06-24 12:53:16 - Энтертайнмент
Өнөөдөр гахай өдөр
2018-06-24 12:42:43 - Байгаль Орчин
Улаанбаатарт 21 хэм дулаан байна
2018-06-23 14:51:25 - Спорт
Өнөөдөр биеийн тамирын заалууд үнэ төлбөргүй үйлчилнэ
2018-06-23 14:47:09 - Эдийн засаг
Үхрийн цул махны үнэ 0.7 хувиар өсчээ
2018-06-23 14:26:58 - Байгаль Орчин
Нийт нутгийн 40 хувьд зуншлага тааруу байна
2018-06-23 14:08:33 - Орон нутаг
Өвөрхангай аймагт бороо орж үер буужээ
2018-06-23 13:54:49 - Нийслэл
Сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон бөхчүүдийг наадамд барилдуулахгүй гэж шийдвэрлэлээ
2018-06-23 13:26:45 - Эдийн засаг
Үүрэн холбооны дөрвөн компанийн нийт хэрэглэгчийн тоо дөрвөн саяд хүрэх хандлагатай байна гэв
2018-06-23 13:08:23 - Орон нутаг
Согтуу үедээ Орхон голд осолдох шахжээ
2018-06-23 13:00:45 - Нийслэл
Барилгын салбарт гарсан ослын улмаас таван хүн нас баржээ
2018-06-23 12:55:16 - Боловсрол
Япон улсад анагаахын чиглэлээр 50 оюутан тэтгэлгээр суралцуулах санал тавилаа
2018-06-23 12:43:52 - Энтертайнмент
Чингиз Айтматовын 90 насны ойг тэмдэглэх талаар санал солилцжээ
2018-06-23 11:54:59 - Эрүүл мэнд
Л.Цэрэндолгор: Хүүхдийн нас хэдий чинээ бага байх тусам төдий чинээ утсанд хурдан донтдог
2018-06-23 10:12:09 - Байгаль Орчин
Улаанбаатарт 19 хэм дулаан байна
2018-06-23 10:09:37 - Улс төр
У.Хүрэлсүхийн газрын тосны үйлдвэртэй болох “АМБИЦ” шангаа татлаа
2018-06-23 10:04:39 - Нийслэл
С.Саранбилэг: Охины минь хөл бүдүүн гуянаасаа доош зовиурладаг болсон
2018-06-23 10:01:06 - Эрүүл мэнд
Тарвас идсэний улмаас “SK5” вирусээр халдварлаж үхэж байна гэдэг худал мэдээлэл
2018-06-23 09:58:15 - Эрүүл мэнд
Эмийн харшил – Амь насанд хамгийн их аюултай
2018-06-23 09:58:04 - Энтертайнмент
Өнөөдөр нохой өдөр
2018-06-22 19:03:15 - Энтертайнмент
“Chanel” компани анх удаа санхүүгийн тайлангаа танилцууллаа
2018-06-22 18:57:59 - Хууль
Цэргийн алба хаагчдад гэр бүлийн үнэ цэнэ сэдвээр сургалт зохион байгуулжээ
2018-06-22 18:52:22 - Нийслэл
Автобусны буудлуудыг олон улсын жишигт нийцүүлэн тохижуулна
2018-06-22 17:46:14 - Нийслэл
Бөхийн өргөөг дахин битүүмжиллээ
2018-06-22 17:38:07 - Улс төр
Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлээгүйд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ
2018-06-22 17:32:42 - Нийслэл
Н.Энхбаяр: "Оюутолгой"-н гэрээг өөрчлөх ард нийтийн санал асуулгыг нэн яаралтай явуулах ёстой
2018-06-22 16:16:03 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Бага насны гурван хүүхэд усанд осолдож амиа алджээ
2018-06-22 15:58:21 - Спорт
Монгол уулчид Хөх сэрхийн нурууны ноён оргил дээр хөлбөмбөг тогложээ
2018-06-22 15:54:22 - Спорт
Хөлбөмбөг тоглож байгаад амиа алдсан хүүгийн ар гэрийнхэнд сая төгрөг цуглуулж өгчээ
2018-06-22 15:46:33 - Нийслэл
Зорчигчдын хөлс төлөлтөд хяналт тавих хамтарсан шалгалт үргэлжилж байна
2018-06-22 15:40:31 - Эдийн засаг
Монголбанк ээлжит бус гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-06-22 08:38:37 - Хууль
Наадам үзэхээр виз мэдүүлж ирсэн жуулчин арилжааны БАНКУУДЫГ ЦӨЛМӨХ ЗОРИЛГОТОЙ байжээ
2018-06-22 08:38:34 - Байгаль Орчин
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дуу цахилгаантай аадар бороо орно
2018-06-22 17:46:14 - Нийслэл
Бөхийн өргөөг дахин битүүмжиллээ
2018-06-22 08:34:18 - Спорт
Хууль бусаар Бөхийн өргөөг авсан Б.Бат-Эрдэнэ нараас МҮБХ-ныхон Бөхийн өргөөг чөлөөлнө гэв
2018-06-22 15:54:22 - Спорт
Хөлбөмбөг тоглож байгаад амиа алдсан хүүгийн ар гэрийнхэнд сая төгрөг цуглуулж өгчээ
2018-06-22 17:38:07 - Улс төр
Д.Мурат гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлээгүйд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг дэмжлээ
2018-06-23 10:09:37 - Улс төр
У.Хүрэлсүхийн газрын тосны үйлдвэртэй болох “АМБИЦ” шангаа татлаа
2018-06-23 10:04:39 - Нийслэл
С.Саранбилэг: Охины минь хөл бүдүүн гуянаасаа доош зовиурладаг болсон
2018-06-22 11:38:49 - Орон нутаг
Ерөнхий сайд жолооч нарт хилийн зурваст танхайрахгүй байхыг хатуу анхаарууллаа
2018-06-22 08:40:08 - Улс төр
Г.Тэмүүлэн: Ч.Улаан гишүүн бид хоёрт буруу зөрүү ойлгосон юм байхгүй