Цахим сүлжээгээр танилцсан эмэгтэй дөрөв хоногтой нярайг нь хулгайлсан хэрэг гарчээ

Түгээх    
2018-06-14 09:24:31 - Шар

-“ТАНАЙ ХҮҮХДЭД БЭЛЭГ ӨГӨХ ГЭСЭН ЮМ” ГЭЖ ИРЭЭД
ХҮҮХДИЙГ НЬ ХУЛГАЙЛЖЭЭ-

Энэ сарын 7-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр, Тахилтад дөрөв хоногтой нярайг хулгайлсан хэрэг гарчээ. Хохирогч эмэгтэй А нь Сэлэнгэ аймгийн иргэн бөгөөд нийслэлд амаржихаар ирсэн байх үедээ фэйсбүүк хуудасны “Ээжүүдийн групп”-т нэгэн эмэгтэйтэй танилцаж, тусалж дэмжихийг хүссэн байна.

Эл хэрэг хохирогч А нь төрөх эмнэлгээс Тахилтад байдаг найзындаа гарч, хөдөөнөөс нөхрөө ирж авахыг хүлээж байх үед гарчээ. Цахим сүлжээгээр танилцсан эмэгтэй түүнийг эмнэлгээс гараад удаагүй байхад нь дахин чатлаж “Танай хүүхдэд бэлэг өгөх гэсэн юм. Гэрийн хаягаа заагаад өгөөч” хэмээгээд, энэ сарын 4-ний орой найзынх нь гэрт бэлэг бариад иржээ.

Энэ хэргийн талаар хохирогч А ярихдаа  “Тэр эмэгтэй миний байгаа газар энэ сарын 4-нд ирсэн юм. Орой нь харанхуй болчихлоо, танайд хоночихоод явъя” гэж гуйхаар нь адилхан эмэгтэй хүмүүс байна даа гэж бодоод ор засч өгөөд унтуулсан. Дүү маань надад "Таныг охинтой чинь ээлжлээд л хараад ажиглаад байсан шүү” гэж надад хэлсэн. Маргааш өглөө нь салхитай байсан ч гэсэн охиноо салхилуулахаар гэрээс аваад гарсан юм. Удалгүй гэртээ орох гэтэл нөгөө эмэгтэй “Эгч ээ, би охиныг чинь жаахан тэвэрье гээд авсан. Гэрийн үүдэн дээр зогсож л байсан.

Намайг гутлаа өмсөх гээд гэр рүүгээ түр орчихсон хойгуур гэнэт алга болчихсон. Би хашаанд хайгаад гудамж руу гартал байхгүй байсан. Ойрхон аваад явчихаж дээ гэж бодоод зогсож байтал цагаан өнгийн "Приус" хажуугаар тоос татуулаад давхиад гарсан. Араас нь гүйгээд би яаж гүйцэх билээ дээ, хий дэмий  л хашгирсан.

Цагдаа дуудсан, цагдаа нар ч хурдан ирсэн. Нөгөө хүүхэн утсаа салгасан, 45 миунтын дараа фэйсбүүк рүү нь ортол зургаа сольчихсон. Намайг блок хийсэн байсан. Тэгээд фэйсбүүктээ би төрчихлөө гэж пост бичсэн байсан. Тэр өдрийн шөнө нь цагдаагийн газраас хүүхдийг минь олсон, намайг ирж ав гэсэн. Би Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн II хэлтсээс очиж охиноо эсэн мэнд хүлээж авсан.

Цагдаагийн газраас тэр эмэгтэйг саатуулна гэж хэлсэн хэрнээ нөхрийнх нь хамт гадуур сул гаргасан байна билээ. Тэдний цаана нь байгаа хүмүүс намайг гүтгээд байгаа. “Чи хүүхдээ үрчлүүлнэ” гэчихээд одоо хулгайлсан гэж ярилаа гэж. Тэр эмэгтэй намайг “Охиноо үрчлүүлэх үү” гэж асуухаар нь “Би одонгийн охиноо яалаа гэж хүнд үрчлүүлэх билээ дээ. Үгүй л” гэж хэлсэн. Би тэр танихгүй эмэгтэйгээс айж байна. Надад ямар ч хамгаалалт байхгүй. Дахиад миний хүүхдийг хулгайлахыг завдвал яах вэ” гэлээ.

Хэний ч санаанд багтамгүй энэхүү хэрэгт холбогдсон эмэгтэй өөрөө хоёр хүүхэдтэй эх хүн ажээ. Бид олон нийтэд сэрэмжлүүлэг хүргэх үүднээс энэхүү мэдээг хүргэж байна. Ямар ч насны эрэгтэй, эмэгтэй хүмүүс цахим сүлжээгээр хэн нэгэнтэй танилцаж хувийн мэдээлэл болон гэрийнхээ хаягийг зааж өгөхгүй байхыг анхааруулж байна. Тус хэргийг харьяа дүүргийн цагдаагийн хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа ажээ.

М.АМАРЖАРГАЛ



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 37

Зочин (103.10.23.117)
2018-06-17 23:53:38
Зарах,санаатай,байсан ,юм,биш,үү,Үрчрэх,гэсэ ,бол,аваад,зугтах,уу Хоёр,хүүхэдийн,нь,хүү ,эм,үү,эр,үү

Зочин99 (64.119.22.162)
2018-06-17 20:54:02
Бидний цөөхөн монголчууд ч хүн чанараа алдаж байна даа. Удахгүй бусдын зөөлөн идэш болно доо гэж айх юм.

Зочин (27.123.212.139)
2018-06-17 14:31:16
Turchihluu gd er n deven delhiigeer neg zarlah ymar heregtei yum be,gaitai fb-eer danda iim hool idle tiim gazar ywj bn gj zarlaj uhsenee hiideg bnaa

Зочин (202.179.31.66)
2018-06-16 16:57:41
Чи хүүхдэд түүртээд үрчлүүлэх бодолтой байсан байна. Хүүхэд үрчлүүлэх буруу биш. Үрчлүүлж болно. Гэвч үрчлүүлж буй эцэг эхэд хэлэхэд үнэхээр хуулийн дагуу үрчлээд ав аа л гэж хэл. Ихэнх авах гэж байгаа хүмүүс хуулийн дагуу биш бичиг баримтгүй тодорхойгүй хүүхэд авах их сонирхолтой байдаг. Хүүхдийн наймаа биш бол өөрөө төрүүлсэн гэж шууд гүрийх гэж байгаа гэсэн үг. Энэ интернетээр дүүрэн хүүхдээ үрчлүүлэх үү гэсэн хүүхнүүдийг отоод байж байдаг. Ихэнх нь төрөнгүүт чинь шууд очоод авъя өөрөө сайн бод гэсэн байдаг. Тийм хүмүүсээс зайгаа барьж аль болох албан ёсоор бичиг баримт шилжүүлж өгвөл хожим хүүхдэд чинь хэрэг болно.

Зочин (202.179.31.66)
2018-06-16 16:48:39
Өөрөө бас их буруутай юм шиг байна. Айлд байж өөр танихгүй хүүхэн хонуулаад л. Энэ хүүхэн худал яриад байна. Танихгүй хүүхэд ирж уулзаад хаягаа зааж өгөөд л. Үрчлүүлнэ гэсэн нь үнэн юм биш үү? Тэгээд хүүхдээ гараад ирэхээр нь шийдэж чадахгүй дүлэгнээд байтал нөгөө хүн нь ирээд бэлэг өгөөд аваа өгөө тохирлоо гэж бодоод аваад явсан байна. Жирийн төрсөн эх танихгүй хүн дуудаж уулзахгүй дээ. тэр бүү хэл найз нөхөдтэйгөө ч уулзаж амжаагүй өдөр сар товлодог биз дээ? Нөгөө хүүхэн ч гэсэн юун тэнэг шууд ганц бэлгээр хүүхэд авлаа гэж боддог юм? Зөвшөөрөлгүй аваад зугтвал хулгай болно. Өөрөө 2 хүүхэдтэй байж ийм үйлдэл гаргадаг нэг л ойлгомжгүй байна.

Зочин (202.21.99.94)
2018-06-16 15:26:17
Ter emegtei udahgui torno gj hun amitand hudla yrichad hodoonoos irj torson huuhnig tenegtuulj bgd l hhuuhdig n hulgailsan l yum shig bna da

Зочин (139.5.217.230)
2018-06-14 17:14:48
гарахаас нь өмнө өргүүлнэ гэж байснаа бэлэг мэлэг аваад очсон чинь өргүүлэхээ больчихсон гээд сууж байсан байх өө. нөгөөх нь ах дүүдээ хүүхэд авах гэж байгаа гээд хэлчихсэн. бас л тэнэг юм болохоороо бэлэг өгсөн гээд хүүхдийг нь аваад жийсэн шиг байна өө. тэрнээс арай ийм улаан цагаан юм гэж юу байсан юм.

Монгол сөнөж бн (77.81.104.128)
2018-06-14 17:00:18
Хүүхэд хулгайлна гэдэг өөрөө маш том гэмт хэрэг ялыг нь ханатал өг пздануудад. Ор сураггүй алга болж бгаа хүүхдүүдийн хэргийг нэгтгээд нэг баг гаргаад улс даяар хайлга. Мөн иргэд бүх байшин барилга байгууламжиндаа камер сайн байрлуул ийм хэргийг дор нь илрүүлэхэд тус болно. Мөн дугааргүй хуурамч дугаар зүүж яваа тэрэгнүүдийн талаар 102 т явдал дундаа хэлээд шалгуулж бгаарай

Зочин (139.5.217.230)
2018-06-14 16:33:32
өргөж авах санаатай байсан чинь өгөхгүй шинжтэй болохоор нь хулгайлаад гүйчихдэг юм уу. аятайхан хэлж яриад авахгүй.

Зочин (139.5.217.230)
2018-06-14 16:33:32
өргөж авах санаатай байсан чинь өгөхгүй шинжтэй болохоор нь хулгайлаад гүйчихдэг юм уу. аятайхан хэлж яриад авахгүй.

Зочин (124.45.144.231)
2018-06-14 16:12:03
Ямар аймаар юм бэ? Монгол хүний чанар мууджээ, бүү үзэгд

Зочин (194.228.20.228)
2018-06-14 15:49:26
Цагдаагийн газар шуурхай ажиллаж олсонд баяр хүргэх ёстой.

Зочин (202.179.30.194)
2018-06-14 15:33:03
наад фб гэдэг юмыг чинь удахгүй хаана. монгол тектатуртай болно баттулга базна хүрэлсүх засаглана, бүх сүлжээг хаана. шхаб элсэнэ, уих тарна, тэгээд хоёр хөршийнх шиг босоо тогтолцоо монголд үйлчилж байж анархизм үгүй болж монгол хөгжинө. авлга хугай үгүй болно, сахилга хариуцлга бий болно.

Зочин (202.179.30.194)
2018-06-14 15:29:22
сайн шалгах хэрэгтэй ашиг олох зорилготой байсан байхыг үгүйсгэхгүй.

Kino shig amdaral (88.234.254.176)
2018-06-14 14:58:21
Korea kino&Mongolia

Зочин (27.123.214.119)
2018-06-14 12:20:11
Хүүхэд аваад явдаг хүүхэн тэнэг бхаа одоо цагдаагийн байгууллага хүн олохдоо сайн бгаа биздээ.

Зочин (27.123.214.119)
2018-06-14 12:20:10
Хүүхэд аваад явдаг хүүхэн тэнэг бхаа одоо цагдаагийн байгууллага хүн олохдоо сайн бгаа биздээ.

зочин (27.123.214.94)
2018-06-14 12:14:17
Бага насны хүүхэд алга болоод байгаа энэ мэт хулгайчууд ашиг орлого олох зорилгоор хүний наймаа эрхэлж байгааг сайн л шалгах хэрэгтэй шүү Энэ бол олдсон нь олдоогүй эд нарын гарт орж байгаа хэд бол доо

Зочин (202.9.40.65)
2018-06-14 12:11:28
больж больж. тэнэг царайлаад танихгүй хүнээс бэлэг горьдож байж тэр шүү дээ. наад лалрыэ ФБ гэдэн юмандаа донтохоор тэгдэг юм. төрчөөд хэд хоног ч гэсэн наад лалар руугаа орохгүй байж болдоггүй юмуу

цэцэг (103.57.94.126)
2018-06-14 11:58:12
ийм балмадуудаас болоод хүний өөрийн жаахан хөөрхөнүүдээ хайрлаж болохоо болсон нь харамсамаар намайг залуу байхад хүүхдүүдээ ялгалгүй хайрлаж өхөөрддөг сайхан байсан одоо таньж мэдэхгүй хүүхдүүд өхөөрдөмөөр байдаг ч дотороо чимээгүй өхөөрдөөд өнгөрдөг ил гаргах юм бол гайхаад байдаг.бидний үед гайхаад байдаггүй байдаг харилцаа байсан. нийгэм ингэтэлээ эвдэрсэн нь ийм мэтийн буруу хүмүүсээс болоод байгаа .

Зочин (202.9.47.177)
2018-06-14 11:48:10
Орк гэж бичиж байгаа хүмүүс өөрсдөө л тэнэг хүмүүс бна ш дээ Хөдөө аймаг хотоос ялгагдахгүй харин ч хотынхноос ухаантай байгаа

Зочин (73.59.56.146)
2018-06-14 11:34:42
ФБ-н найзууд гэнэ шүү! Малаасаа ч дор тэнэг болжээ

Зочин (66.181.161.8)
2018-06-14 11:25:30
Хужаад зарж мөнгө болгох гэж л байгаа шүүдээ

Зочин (112.72.14.10)
2018-06-14 11:12:41
Хулгайчууд одоо бүүр хүүхэд хулгайлдаг болоо юу.

Зочин (112.72.14.138)
2018-06-14 11:00:59
Орчин үед хүмүүсийн сэтгэхүй нэг л биш болжээ хчтадын хортой хүнс хэрэглэсээр байгаад оюун санаанд нь нөлөөлдөг болж. 90 онд хятадууд монголчуудад биологийн дайн хийж хэн ч биш болгоно гдг нь л үнэн бололтой. Эргүү хүүхэн хүний хүүхэд хулгайлаад тэнэг гар вэ

иргэдиин яриагаар (202.131.230.19)
2018-06-14 10:51:47
90 ээд оны залуучуудаас гарах гарахгүи юм гарах юмда ээж аавууд хүүхдээ зөв хүмүүжүүлэхэд яадаг бнадаа.

Зочин (202.9.41.34)
2018-06-14 10:35:14
2 teneg ork maluud l bna hen n unen hen n hudal yariad bgaag sn nyagtalj shalgah l hereg bna

Монгол улсын иргэн (66.181.165.254)
2018-06-14 10:32:47
Т1 орк!!! ер нь л хөдөөнийхөнд хэлхэд хот та нарт зохихгүй ээ. хөдөөнөө очиж үнээ малтайгаа хоршоод л байж байвал аминд ччинь өлзийтэй. Хот эвгүй шүү оркуудааа

Зочин (223.10.136.129)
2018-06-14 10:32:17
hun hundee itgehgui bol ene amidral chin yamar uchir utgatai bh bilee dee. amar amgalan saikhan tsag irne gedegt itgej bna

Зочин (27.123.212.129)
2018-06-14 10:22:37
Odoo yed hen ni ch unen yariad bgaag medeh argagui

Зочин (103.212.116.254)
2018-06-14 10:16:09
Юу вэ, одоо одонгийн хүүхдээ хулгайлдаг болох нь уу. Сэтгэлд багтмааргүй хэргүүд гарах нь.

дорж (112.72.14.119)
2018-06-14 10:13:52
ЭНЭ ЭМЭГТЭЙ ӨӨРӨӨ 2- ХҮҮХЭДТЭЙ ЭХ ХҮН БАЙЖ ХҮНИЙ ХҮҮХДЭЭР ЯАДАГ БАЙНА СОНИН Л БАЙНА ЯМАР УЧИРТАЙ ТЭГСЭН ЮМ БОЛ ДОО!!!!

ЗОЧИН (146.185.157.243)
2018-06-14 10:06:50
ТЭР ХҮҮХЭН ХАРИН САНААТАЙ ХОГ УУ ҮРЧИЛЭХ АВАХ БАЙСАН ЮМ БОЛ ЁС ЖУРАМААР НЬ АВДАГ БИЗ ДЭЭ ЯМАР ДЭЛГҮҮРЭЭС БАРАА АВЧ БАЙГАА БИШ

ЗОЧИН (146.185.157.243)
2018-06-14 10:06:05
ТЭР ХҮҮХЭН ХАРИН САНААТАЙ ХОГ УУ ҮРЧИЛЭХ АВАХ БАЙСАН ЮМ БОЛ ЁС ЖУРАМААР НЬ АВДАГ БИЗ ДЭЭ ЯМАР ДЭЛГҮҮРЭЭС БАРАА АВЧ БАЙГАА БИШ

Зочин (139.5.218.228)
2018-06-14 09:34:21
Tsagdaa nar min oligtoihon shg shalgaarai daa hariutslaga tootsohguibbol goriguui n

Зочин (222.74.198.90)
2018-06-14 09:33:20
Т1 ОРКУУД

Зочин (182.160.0.59)
2018-06-14 09:29:02
хэхэ Монголчууд хүүхдийг тоглоом шиг төрүүлж байна даа

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-12-11 17:00:13 - Технологи
Өвөрмонголын “Эгшиг” сайтыг монголчуудын оюуны өмчийг хулгайлсан хэмээн хаажээ
2018-12-11 16:36:34 - Нийслэл
Зарим цагт нийтийн тээврийн тоог нэмэгдүүлж байна
2018-12-11 16:11:14 - Хууль
Дуудлагаар очиж, эмнэлгийн тусламж үзүүлсэн эмчийг гэмтээжээ
2018-12-11 15:48:45 - Улс төр
Төсвийн байнгын хорооны ирц бүрдсэнгүй
2018-12-11 15:17:51 - Хууль
Бугат сумын Засаг дарга Х.Хайвыг гурван сая төгрөгөөр торгохоор болов
2018-12-11 15:10:50 - Спорт
Г.Занданбал, Б.Энххүслэн нар улсын рекордыг шинэчлэн тогтоолоо
2018-12-11 15:07:22 - Нийслэл
"Ногоон гэрэл-Цагаан шугам 2018" тэмцээн болж байна
2018-12-11 14:29:52 - Улс төр
Ж.Бат-Эрдэнэ: УИХ-ын гишүүдийг бүрэн эрхээсээ татгалзаж, ЖДҮХС-гаас авсан зээлээ шалгуулахыг уриалж байна
2018-12-11 14:26:02 - Эрүүл мэнд
ФОТО: 670 сая төгрөгийн үнэ бүхий лаборатори автомашин хүлээлгэн өглөө
2018-12-11 14:20:13 - Улс төр
Ц.Цогзолмааг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ
2018-12-11 14:08:12 - Спорт
Чөлөөт бөхийн барилдааны насанд хүрэгчдийн УАШТ хойшлогджээ
2018-12-11 13:42:34 - Хууль
Налайхын замд ноцтой осол гарч, нэг иргэн нас баржээ
2018-12-11 13:19:37 - Эдийн засаг
Аяллын турш 10%-ийн урамшуулалтай
2018-12-11 13:09:17 - Эдийн засаг
Валют арилжааны төвүүд өнөөдрөөс иргэний үнэмлэхээр үйлчилнэ
2018-12-11 12:54:32 - Хууль
Б.Гарамгайбаатар, сайд асан Н.Батбаяр нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүллээ
2018-12-11 12:51:55 - Нийслэл
Зам талбайг өглөөний 05:00 цагаас эхлэн цэвэрлэж байна
2018-12-11 12:21:18 - Улс төр
Ц.Цогзолмаа: Намайг чөлөөлөөд өгөөч гэж гуйсан
2018-12-11 12:18:32 - Шар
П.Мөнхбаатар: “Босоо Хөх Монгол”-ынхон бид буруу ойлгожээ, асуудлыг ойлголоо гээд явсан
2018-12-11 12:06:43 - Хууль
Р.Төмөрхуяг: Б.Махбалыг хөнгөн шийтгэж, хамт байсан хоёр хүний хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн
2018-12-11 11:50:53 - Эдийн засаг
НӨАТ-ын сугалааны “Супер азтан” 200 сая төгрөг хожно
2018-12-11 11:04:34 - Улс төр
Ерөнхий сайдын Японд хийх айлчлал маргааш эхэлнэ
2018-12-11 11:00:56 - Нийслэл
Нийтийн тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж, гарах цагийг 5-9 минут урагшлууллаа
2018-12-11 10:52:44 - Эрүүл мэнд
Энэ долоо хоногт гурван иргэнд элэг шилжүүлэн суулгах мэс засал хийнэ
2018-12-11 10:52:19 - Улс төр
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан хойшиллоо
2018-12-11 10:51:56 - Эрүүл мэнд
МХЕГ: Хушга самарнаас агуулахын хортон илэрсэн зөрчил гарлаа
2018-12-11 10:50:39 - Спорт
Зургаан настай Монгол охин дэлхийн аварга болжээ
2018-12-11 10:48:24 - Спорт
Долоон настай Ч.Маргад дэлхийн аварга боллоо
2018-12-11 10:46:35 - Эдийн засаг
“Монголын тогтвортой санхүүжилтийн форум 2018” амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө
2018-12-11 10:39:50 - Байгаль Орчин
Гол мөрний мөсөн дээгүүр зорчихгүй байхыг анхааруулж байна
2018-12-11 10:19:22 - Улс төр
Байнгын хороо: Хоёр сайдыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ
2018-12-11 10:12:32 - Орон нутаг
Хадгалалтын хугацаа хэтэрсэн 5.7 тонн бүтээгдэхүүнийг хураажээ
2018-12-11 09:29:44 - Эдийн засаг
Тогтвортой санхүүжилтийн хөтөлбөрийг 2019 онд ХААН Банк манлайлж ажиллана
2018-12-11 08:13:54 - Байгаль Орчин
Улаанбаатарт 15 градус хүйтэн байна
2018-12-11 08:09:46 - Энтертайнмент
Харааны бэрхшээлтэй иргэдэд ШИНЭ боломжийг олгосон кофе шопт зочиллоо
2018-12-11 08:03:51 - Эдийн засаг
2.5 ХУВИЙН АМНАТ: Алтны салбарынхан лоббидов уу, М.Энхболдын талынхан хардав уу
2018-12-11 08:03:48 - Гадаад
TIME: Улаанбаатар бол дэлхийн хамгийн бохир агаартай нийслэл
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-11 07:49:10 - Энтертайнмент
Өнөөдөр үхэр өдөр
2018-12-10 19:51:06 - Спорт
БНАСАУ-ын сагсан бөмбөгийн багтай хамтарсан бэлтгэл сургуулилалт хийнэ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-12-10 13:58:55 - Хууль
Улсын гарьд М.Баяржавхлан, харцага Л.Пүрэвжав нарыг эрэн сурвалжилж байна
2018-12-10 08:51:36 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболдын талын төлөөллүүд уулзсан ч ТОХИРОЛЦООНД ХҮРЧ ЧАДАЛГҮЙ САЛЖЭЭ
2018-12-11 07:51:37 - Хууль
Тог тасрах үеэр хүчилтөрөгчийн аппаратад амь тэмцэж байсан нярай эндсэн хэрэг гарав
2018-12-11 08:02:03 - Улс төр
Эхний удаад Ж.Мөнхбат, Н.Номтойбаяр нарыг МАН-аас хөөх үү
2018-12-10 08:54:37 - Эдийн засаг
ӨДРИЙН СУРВАЛЖЛАГА: Өмнөд хөршийн ченжүүд Монголчуудыг ЦАГААН ХООЛТОН болгох нь
2018-12-10 10:38:40 - Хууль
“KFC” хоолны газарт согтуу иргэн БУУ гаргаж танхайрчээ
2018-12-10 12:18:19 - Хууль
Ач хүү нь 86 настай эмээгээ зодож, хүнд гэмтээжээ
2018-12-10 17:09:29 - Улс төр
Хотын дарга С.Батболд ажлаа хүлээлгэн өглөө
2018-12-10 09:00:40 - Улс төр
МАН-ыг татан буулгах талаар хэвлэлийн хурал зарлав
2018-12-10 07:57:17 - Спорт
М.Нандинцэцэг: Дэлхийн аваргын үеэр маш олон хүн “чиний нас болоод карьер дуусч байна” гэж хэлж байлаа