"FIFA 2018: Өнөөдөр Улаанбаатарын цагаар 23:00 цагт Орос-Саудын Арабын баг ДАШТ-ий нээлтийн тоглолтыг хийнэ

Түгээх    
2018-06-14 12:02:42 - Спорт

 -"АЛТАН ЦОМ" 172 МЯНГАН КИЛОМЕТР ЗАМ ТУУЛЖ, ОХУ-Д ЭРГЭН ОЧИВ-

Өнөөдөр ОХУ-д Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 21 дэх удаагийн тэмцээний нээлт болно. Наян мянган хүний суудалтай “Лужники” цэнгэлдэх хүрээлэнд болох ДАШТ-ий нээлтийн ёслолын үйл ажиллагаа хоёр цагийн турш үргэлжлэх юм.

Дөрвөн жил тутамд зохион байгуулагддаг хөлбөмбөгийн хамгийн том баяр наадам болох энэхүү тэмцээний нээлтэд дэлхийн 20 гаруй улсын төрийн тэргүүн оролцох талаар тэмцээнийг зохион байгуулах хорооны ерөнхий захирал Алексей Сорокин сэтгүүлчдэд мэдэгдсэн билээ.

Лхагва гаригийн мэдээллээр, Москвад Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес, Раундагийн Ерөнхийлөгч Поль Кагаме, Молдавын Ерөнхийлөгч Игорь Додон зэрэг гадны орнуудын удирдагчид хүрэлцэн очоод байгаа аж.

Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос энэ удаагийн тэмцээнд Бразилын домогт од Роналдо, Английн поп дуучин Робби Уиллиямс нар оролцох болсныг зарласан билээ. Робби Уиллиямс Оросын сопран дуучин Аида Гарифуллина хамтран дуулах юм байна. Мөн тоглолтод төгөлдөр хуурч Денис Мацуев, дэлхийн дуурийн од Анна Нетребко болон бусад уран бүтээлчид оролцох ажээ.

Өнөөдөр Улаанбаатарын цагаар 23:00 цагт Хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн тоглолтыг ОХУ-Арабын баг эхлүүлнэ. Энэ удаагийн ДАШТ-д нийт 32 баг оролцох бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс хөлбөмбөгийн үнэнч фанатууд ОХУ-д хүрэлцэн очсоор байгаа талаар зохион байгуулагчид мэдээлж буй юм.

ОХУ-ын Москва, Сочи тэргүүтэй 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд болох ДАШТ-ий хэсгийн тоглолтууд Улаанбаатарын цагаар 18:00, 20:00, 22:00, 02:00 цагуудаас тус тус эхлэх хуваарьтай. Монголчуудын хувьд “NTV” болон Үндэсний олон нийтийн радио телевизийн шууд дамжуулалтаар ДАШТ-ийг үзэх бүрэн боломжтой юм.

2006 оноос Олон улсын хөлбөмбөгийн холбооноос “FIFA WORLD CUP TOUR” арга хэмжээг зохион байгуулж, дэлхийн сая сая хөлбөмбөгийн фанатад “Алтан цом”-ыг хамгийн ойроос харах боломж олгож эхэлсэн. 21 дэх удаагийн ДАШТ-ийг угтсан цомын аялал 2017 оны есдүгээр сард Москва хотоос эхлэхэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин үдэн гаргаж байв.

Тус “Алтан цом” дэлхийн 51 орны 91 хотоор аялахад Монгол Улс багтсан билээ. “Алтан цом”-д дэлхийн аварга болсон багийн ахлагч болон тухайн улсын Ерөнхийлөгч гар хүрэх эрхтэйн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Алтан цом”-д хүрсэн анхны монгол хүн болж, нэгэн түүхийг бичиж үлдээсэн билээ. “Алтан цом” нийт 172 мянган км зам туулж, Москвад эргэн очсон байна.

ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ПУТИН “ДЭЛХИЙН ХӨЛБӨМБӨГИЙН ГЭР БҮЛ”-ИЙН
ГИШҮҮДЭД ТАЛАРХАЛ ИЛЭРХИЙЛЭВ

Өнгөрсөн лхагва гаригт Москва хотноо Олон Улсын хөлбөмбөгийн холбоо(FIFA)-ны хурал болжээ. Тус хуралд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин оролцож, Орос улс “Спорт улс төрөөс ангид” гэсэн зарчим баримталж ирснийг онцолсон байна.

Тэрбээр 2018 онд ОХУ-д зохион байгуулагдаж буй Хөлбөмбөгийн ДАШТ-ийг зохион байгуулахад сэтгэл зүрхээ зориулж, хамтран ажиллаж, дэмжиж буй “Дэлхийн хөлбөмбөгийн гэр бүл”-ийн гишүүдэд талархал дэвшүүлжээ.

ru

Мөн тэрбээр ДАШТ зохион байгуулах ажиллагаанд оролцсон Олон Улсын хөлбөмбөгийн холбооны тэргүүн Жанни Инфантино тэргүүтэй бүх хүнд талархал илэрхийлсэн байна.

ОХУ-ын баг тамирчдын хувьд 2010 оны арванхоёрдугаар сард Швейцарийн Цюрих хотноо зохион байгуулагдсан ДАШТ-ий цомын эзэн болсон билээ.

Мөн онд Орос улс ДАШТ-ийг эх нутагтаа зохион байгуулах эрхтэй болсон. Түүнээс хойш тэмцээний бэлтгэл ажил эрчимтэй өрнөж, шинэ цэнгэлдэх хүрээлэн, зам барих, зочид буудал, нисэх буудал, спортын бааз, хэвлэлийн төвүүдийг шинэчлэх зэргээр ДАШТ зохион байгуулах нийт зардал 500 сая ам.доллар болжээ.

Дэлхийн цомын тэмцээний нийт 2.5 сая гаруй тасалбар борлуулагдсаны талаас илүү хувийг гадаадын орны иргэд худалдаж авсан байна. Тасалбарын үнэ 105-750 ам.доллар. Дэлхийн аваргын тасалбар авсан бүх хөгжөөн дэмжигч FAN ID-гаа бүртгүүлэх ёстой аж.

FIFA 2018: Сонин хачнаас

-Криштиану Роналду сүүлийн цомынхоо төлөө багаа ахлан оролцоно. Хоёрхон жилийн өмнө Европын магнайд анх удаа гарсан португалчууд ДАШТ-д долоо дахь удаагаа оролцох юм.

-Марокко хорин жилийн дараа эргэн ирж байна. Марокко улс 2028 оны ДАШТ-ийг зохион байгуулах эрхийн төлөө өрсөлдөж буй.

-Испанийн шигшээ баг 15 дахь удаагаа дэлхийн аваргад зодоглоно. Африк тивд болсон 2010 оны ДАШТ-д өрсөлдөгч бүрээ буулган авч, шигшээ тоглолтод Нидерландыг Андрес Иниестагийн цорын ганц гоолоор хожиж, анх удаа дэлхийн аварга болсон түүхтэй.

-Английн хөлбөмбөгийн шигшээ багийн довтлогч Маркус Рэшфорд ОХУ-д бэртэлтэй ирсэн байна. Тэрбээр ДАШТ-д оролцохоор явахаасаа өмнө хийсэн сүүлийн бэлтгэл дээр гэмтэл авчээ.

-Английн поп дуучин Робби Уильямс Хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн ёслолд дуулна. Тэрбээр “80 мянган хүний урд, хөлбөмбөгийн сая сая хөгжөөн дэмжигчдийн өмнө дэлхийн аваргын тэмцээнийг нээнэ гэдэг бол миний багын мөрөөдөл” хэмээн ярьжээ.

-ОХУ ДАШТ-ийг зохион байгуулахад нийт 11 тэрбум ам.долларын зардал гаргасан байна. Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулснаараа ОХУ-ыг тусгаарлах гэсэн барууны орнуудын бодлого бүтэлгүйтсэнийг харуулна.

-Тэмцээний албан ёсны дуу “Live it up” нэртэй бөгөөд дуучин Уилл Смит, Ники Жем нар нээлтэд энэ дууг эгшиглүүлнэ.

-Нийт 500 гаруй бүжигчин, гимнастикч зэрэг уран бүтээлчид нээлтийн үйл ажиллагаанд оролцоно.

-Аваргад өгөх шагналын мөнгө 35 сая ам доллар.

-“OPTA”-гийн явуулсан судалгаагаар “Алтан цом” хүртэх багаар Бразилын багийг 14,2 хувь буюу хамгийн өндөр үнэлсэн бол ХБНГУ, Аргентин, Франц, Испанийн баг удаах байруудад бичигджээ. Харин Японы багийг 2,0 хувь гэсэн бол ОХУ 1.7 хувийн үнэлгээ авчээ.

-Дэлхийн II дайнтай холбоотой шалтгаанаас болж завсарласан тохиолдлыг эс тооцвол хөлбөмбөгийн ДАШТ 1930 оноос хойш өнөөг хүртэл дөрвөн жилд нэг удаа тогтмол зохиогдож буй. 2014 оны ДАШТ Бразилд болж, Германы баг түрүүлсэн бол дараагийн ДАШТ 2018 онд ОХУ-д, 2022 оных Катар улсад болно.

-“Москва – дэлхийн хөл бөмбөгийн нийслэл” арга хэмжээний хүрээнд тус хотын эрх баригчид явган болон автобустай 600 гаруй үнэ төлбөргүй аялал зохион байгуулахаар болсон байна.

-Олон Улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) 21 дэх удаагийн Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 6.1 тэрбум ам.долларын орлого олно хэмээн тооцоолжээ.

-Английн шигшээ багийн хамгаалагч Дэнни Роуз ойр дотныхон нь арьс өнгөөр ялгаварлан гадуурхах асуудалтай тулгарах вий гэхээс эмээж гэр бүлийнхнээ ОХУ-д болох Хөлбөмбөгийн ДАШТ-д ирэхгүй байхыг хүсчээ.

-ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Хөлбөмбөгийн “ДАШТ-2018”-ын хамгийн хүчтэй өрсөлдөгчдөөр Аргентин, Бразил, Герман болон Испанийн багуудыг нэрлэжээ.

-БНХАУ-ын даргын тусгай элч, Төрийн зөвлөлийн шадар сайд Сунь Чуньлань ОХУ-д зохион байгуулагдах Хөл бөмбөгийн “ДАШТ-2018”-ын нээлтийн ёслолд хүрэлцэн очно.

-Каирын иргэн, гэрэл зурагчин мэргэжилтэй, хөлбөмбөгийн үнэнч хөгжөөн дэмжигч, 24 настай Мохамед Нуфал сүүлийн 28 жилийн хугацаанд анх удаагаа ДАШТ-ий шилдэг 32-т шалгарч үлдсэн улсынхаа шигшээ багийг дэмжихийн тулд дугуй унан Орос улсыг зорьжээ.

-ОХУ-д болох ДАШТ-2018-д түрүүлсэн тохиолдолд Герман улсын шигшээ хөл бөмбөгчин тус бүр 350 мянган еврогийн шагнал авна.

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 12

Зочин (150.129.143.32)
2018-06-15 02:15:44
манай хөрш анхны ялалтаа авлаа . шөвгийн 16 д хүрчих хэрэгтэй байна.Одоо Азийн япон Солонгос иран байна энэ хэдийгээ дэмжих болно.Шөвгийн 4 томчуул үлдэж Бразил аварга болох болтугай.

Чека (112.72.14.119)
2018-06-15 00:40:26
Хөл бөмбөгийг монгол хэлээр олигтойхон тайлбарлачих аавын хүү алга уу.Нөгөө л нэг улиг болсон хачин муухай гадаад аялгатай хэдэн юм гарч ирээд хэдэн цаг чахарсан муухай дуугаараа дөжиртөл орилж өгөх үү.Тэр тусмаа орос нэр огт хэлж чадахгүй дандаа буруу дуудна.

43.250.126.90-т (203.91.117.8)
2018-06-14 20:17:06
43.250.126.90-д бичигч Оросуудыг арабуудад ялагдуулах хүсэлтэй юм бол өөрөө арабууд руу очиж хөрш болж амар сайхандаа жаргаарай.

болд (49.0.144.27)
2018-06-14 18:00:07
Яармагийн дэнжийг спортын төв болгох байсан Тэнд 30 000 хүний суудалтйа стадион мөн өвлийн спортын ордон гээд спорттой холбоотой томоохон хүрээлэн байгуулах байсан юм Даан ч Монголчууд бидний заяа дутаж авилгалч сэтгэлгүй дарга нарын гараар ороод одоо тэнд бас нэг эмх замбараагүй Энхболд Бадамжунай нартай адилхан хогийн хороололууд бий болж эхэллээ Бид яасан азгүй хүмүүс вэ

Монголд хөлбөмбөг хөгжүүл. (103.26.193.211)
2018-06-14 15:23:54
Монголчууд биднээс өнөөдөр ирээдүйд Дэлхийн мисс , Оскарын шагналт кино , найруулагч , жүжигчин, Нобелийн энх тайваны шагналт эрдэмтэн бүтээл , Хөлбөмбөгийн супер Одууд төрөөсөй гэж залбирья аа. 21- р зуунд Хамаг монгол монголчууд газар нутаг хүн ардаараа эргэн нэгдээсэй гэж ерөөе өө.

Монголд хөлбөмбөг хөгжүүл. (103.26.193.211)
2018-06-14 15:19:43
Таминь ээ энэ монголд чинь одоо хэдэн мянган дуучин , хэдэн мянган лам хувалзнууд , хошин шогийн алиа салбадайнууд , за тэгээд баахан луйварчидийн зугаа болсон хурдан морь уяачид гээд л хэрэггүй юмнууд одоо болиосой сөнөөсөй дөө. Өнөөдөр монголд 60000 хүний суудалтай цэнгэлдэх бариад . Жил бүр дулаан өндөр хөгжилтэй орон руу 50 монгол хүүхдийг 10 жилийн хугцаатай явуулж бэлдээчээ. Ингээд 10 жил болход манай хөлбөмбөгийн хөгжил 200 орноос 188 д биш эхний 50-д элбэг орно шүү дээ. Офшорт асар их мөнгө байна түүгээрээ энэ спортод анхаараач ээ.

Zochin (220.179.124.184)
2018-06-14 14:45:30
Elbegee neree 2014 ond amlalt uguhduu Mongold 2022 ond hul bumbgiin delhiin avraga shalagruulah temtseeniig mongold zohoin baiguulna gej bsan tee hahaha

Зочин (150.129.143.32)
2018-06-14 13:57:28
Оросуудаас 16 д үлдээе.Дэмжиж байна.Нялх хүүхэд нас минь оросуудтай гаа өтөл нас минь оросуудтай гаа Миний та бидний мөнхийн хөрш билээ.

Зочин (1.25.87.221)
2018-06-14 13:33:19
МОНГОЛД ХӨЛ БӨМБӨГ ТАЙЛБАРЛАДАГ ОЛИГТОЙ ХҮН АЛГАА. ТАЙЛБАРЛАГЧ НЭРТЭЙ НЭГ ГАР ЭЛИЙ БАЛАЙ ЮМАА ЭНЭ УДААД Ч БАС ЯРЬСААР Л БАЙХ УУ

Зочин (37.29.88.25)
2018-06-14 13:18:33
Монгол НТВ суваг битгий орос суваг устгаад байгаарай би оросийн сувгаар узмээр бнашуу гуйж бна орос тайлбарлагчаар узмээр бна Бразилийн дэлхиин аваров дээр тэгж новширсоншуу

Down russia (107.167.113.161)
2018-06-14 12:53:32
Би арабуудад дургүй. Гэхдээ энэ удаа оросуудыг будаа болгоод өгөөсэй гэж хүсэж байна.

Зочин (43.250.126.90)
2018-06-14 12:24:03
uznee

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2019-01-19 14:05:38 - Нийслэл
Маргааш НӨАТ-ын сугалааны тохирхол явагдана
2019-01-19 13:44:48 - Орон нутаг
Хөвсгөл аймгийн Мөрөн суманд гахайн мялзан өвчин гарчээ
2019-01-19 13:21:34 - Нийслэл
Цэргийн бүртгэл энэ сарын 21-ний өдөр дуусна
2019-01-19 12:51:44 - Орон нутаг
Цагааннуурт өвөлжилт хүндэрч, цаатан иргэд оторт гарчээ
2019-01-19 12:32:39 - Энтертайнмент
Олон улсын цохивор хөгжмийн наадамд монгол хөгжимчин түрүүлжээ
2019-01-19 12:16:16 - Нийслэл
Хэвийн боовны үнэ өнгөрсөн жилээс 470 төгрөгөөр өсчээ
2019-01-19 11:42:34 - Хууль
Цахим сүлжээнд “Зээл, виз гаргана” гэх зараар иргэдийг залилах болжээ
2019-01-19 11:33:11 - Боловсрол
БСШУСЯ-аас дараах аймгуудын сурагчдын амралтыг сунгалаа
2019-01-19 10:37:42 - Байгаль Орчин
Улаанбаатарт 12 градус хүйтэн байна
2019-01-19 10:28:33 - Энтертайнмент
М.Нандин: Өвөрмонголд Чингис хааны өлгий нутагт очиж мөрөө үлдээгээд, духаараа газарт нь мөргөхсөн гэх хүсэлтэй хүн олон
2019-01-19 10:21:20 - Хууль
З.Хүрэлсүх: Талийгаачийн аав хүүгийнхээ хэргийг хэрхэн шийдэгдэхийг харж чадаагүй өнгөрсөнд харамсаж байна
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-19 09:49:13 - Эрүүл мэнд
Ж.Гантулга: Тамхинаас гарахын тулд мэргэжлийн эмчид хандах нь маш зөв алхам
2019-01-19 09:46:58 - Эрүүл мэнд
Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед ТАВ хүртлэх насны хүүхдийн ЭНДЭГДЭЛ нэмэгджээ
2019-01-19 09:30:48 - Энтертайнмент
Өнөөдөр луу өдөр
2019-01-18 18:12:58 - Нийслэл
Улаанхуарангийн эцэст нийтийн тээврийн автобус шатжээ
2019-01-18 17:26:39 - Шар
Н.Төгсцогтын тулааныг NTV телевиз албан ёсны эрхтэй ШУУД дамжуулна гэв
2019-01-18 16:08:36 - Хууль
Хурд хэтрүүлсэн зөрчил нэг цагийн дотор 10-15 бүртгэгджээ
2019-01-18 15:55:59 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд нэмэлтээр ор байршууллаа
2019-01-18 15:41:39 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа аймгийн Засаг дарга нартай үр дүнгийн гэрээ байгуулав
2019-01-18 15:38:35 - Спорт
Какүрюү М.Ананд энэ сарын башёг орхилоо
2019-01-18 15:36:18 - Нийслэл
Дүүргийн эмнэлгүүдэд түргэн тусламжийн автомашин хүлээлгэж өглөө
2019-01-18 15:35:00 - Улс төр
Б.Гарамгайбаатар, Ч.Энхтайван нар Хэнтийн АН-ын хорооны даргыг дүрмийн бус аргаар авахаар завдаж эхэлжээ
2019-01-18 14:56:07 - Улс төр
Д.ДОРЛИГЖАВЫН ӨМГӨӨЛӨГЧ: Т.Ганболдын хахууль өгсөн гэх 4 сая ам.доллар нь ААН хоорондын тооцоо байсан
2019-01-18 14:48:12 - Орон нутаг
Дорноговь аймагт сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоолоо
2019-01-18 14:43:44 - Хууль
ШҮҮХ ХУРАЛ: Б.Махбалд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшиллоо
2019-01-18 14:40:29 - Нийслэл
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус зөвлөлийн хурал боллоо
2019-01-18 14:23:36 - Эдийн засаг
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулж 10 хувь болгожээ
2019-01-18 14:17:53 - Нийслэл
Гудамж талбайн гэрэлтүүлгийн хэвийн ажиллагааг хангахыг үүрэгдлээ
2019-01-18 14:10:42 - Эдийн засаг
IPO давалгааг хэрхэн оновчтой ашиглах вэ
2019-01-18 14:10:38 - Эрүүл мэнд
Эмнэлгүүдэд иж бүрэн тоноглогдсон 10 түргэн тусламжийн машин хүлээлгэн өглөө
2019-01-18 14:04:50 - Хууль
Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг хойшлов
2019-01-18 12:05:42 - Орон нутаг
Үхсэн мэрэгч амьтны сэг зэмэнд хүрэхгүй байхыг анхаарууллаа
2019-01-18 11:57:43 - Орон нутаг
Малчин айлд ирсэн бамбарууш уяагаа таслан зугтжээ
2019-01-18 11:55:46 - Орон нутаг
Цаг агаарын мэдээллийг 20 гаруй мянган малчин гар утсаараа хүлээн авч байна гэв
2019-01-18 11:44:23 - Хууль
Э.Бат-Үүл түүний хүү Б.Чулуудай нарын шүүх хурал болж байна
2019-01-18 11:35:04 - Хууль
Шалгагдаж байгаа гурван хэрэг тутмын нэг нь хулгайлах гэмт хэрэг байна
2019-01-18 11:35:01 - Гадаад
АНУ дахь Монголчууд жолооны дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгнө
2019-01-18 11:21:35 - Нийслэл
Улаанбаатар-Инчеон чиглэлийн нислэгийн үнийг бууруулна
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2019-01-16 11:28:41 - Хууль
Орцны жижүүр ажлын байран дээрээ хоолойгоо хэрчүүлж нас баржээ
2019-01-19 10:11:04 - Улс төр
У.Хүрэлсүх хотын даргаар С.Мөнхчулууныг БАТЛАМЖЛАХГҮЙ. ГЭХДЭЭ...
2019-01-17 07:52:46 - Хууль
Онц хэрцгий аргаар хүний аминд хүрсэн этгээдийг баривчилжээ
2019-01-16 12:15:10 - Нийслэл
НИТХ: Төлөөлөгчдийн саналаар ХОТЫН ДАРГААР С.Мөнхчулуун тодорлоо
2019-01-17 08:24:06 - Орон нутаг
Хамрын хийдийн дэргэд 40 жилийн хугацаатай лицензийг ХЯТАДУУДАД олгосон эрх мэдэлтэн хэн бэ
2019-01-16 14:03:17 - Хууль
Хэвлийд нь хутгалан амь насыг нь бүрэлгээд жалганд хаясан байжээ
2019-01-16 16:08:38 - Улс төр
ВИДЕО: Ерөнхийлөгч Х.Баттулга прокуроруудтай уулзлаа
2019-01-18 08:00:28 - Улс төр
М.Энхболдыг албан тушаалаас нь чөлөөлөх бичигт гишүүдээр ГАРЫН ҮСЭГ ЗУРУУЛЖ ЭХЭЛЖЭЭ
2019-01-17 08:19:51 - Улс төр
Элбэгдорж-Энхбаяртаны УРВУУЛГА
2019-01-18 11:19:39 - Улс төр
ЧУУЛГАН: УИХ-ын даргыг гишүүдийн олонхийн саналаар ЧӨЛӨӨЛДӨГ хуулийн төслийг баталлаа