Т.Энхбаатар: Бид ам барьж хүмүүсийг хуурахыг хүсдэггүй

Түгээх    
2018-06-15 08:49:13 - Энтертайнмент

“Чоно” хамтлагийн басс гитарчин Т.Энхбаатартай ярилцлаа.

-ЧОНО ХАМТЛАГИЙГ ХҮЛЭЭСЭН ОЛОН ХҮН БАЙГААГ МЭДЭРСЭН-

-“Чоно” хамтлаг арван жилийн дараа эргэн нэгдэж, сонсогч олондоо тоглолт, цомгоороо бэлэг барьсан. Худалдаанд гараад удаагүй байгаа цомгийнхоо онцлогийн талаар ярихгүй юу?

-“Чоно” хамтлаг хэсэг хугацаанд завсарлаад, 2017 оноос уран бүтээлдээ эргэн орсон. Эргэж нэгдлээ гэдэг сенсаациас илүү сонсогчиддоо уран бүтээлээ дахиж хүргэхийг зорьсон. Өнгөрөгч дөрөвдүгээр сард тоглолтоо амжилттай хийлээ. “Чоно”-ыг хүлээсэн олон хүн байгааг мэдэрсэн. Бидэнд маш их урам, эрч хүч өгсөн. Тоглолттой зэрэгцээд шинэ уран бүтээлүүд багтсан “Чоно 2018” цомгоо гаргалаа. Маш чанартай бүтээл болсон гэж бардам хэлнэ. Эв нэгдэл, эх орон, мөнхийн хайр сэтгэл, эрчүүдээ уухайлсан уран бүтээл хүртэл багтсан.  

-Хийлч Дээгийтэй хамтран гаргасан шинэ уран бүтээлийнхээ талаар ярихгүй юу, таны хувьд бие даасан анхны уран бүтээл гэж хэлж болох ?

-Би хийлч Дээгий, бөмбөрчин дүү Н.Бэмбээ нартай хамтарч “Нэгэн аз жаргал”, “The power” хөгжмийн хоёр соло аяз гаргасан. Хөгжмийн зохиолчоор н.Нарсар ах ажилласан байдаг юм. Ер нь хөгжмийн соло бүтээл төдийлөн олон байдаггүй. Хөгжимчин гэдэг утгаараа ийм зүйл хийж эхэлж байгаа гэж хэлэхэд болно. Бид гурав хөгжимчин хүний хувьд зүрх сэтгэлд хүрсэн хөгжмийн бүтээл хийхийг зорино. Энэ утгаараа дан хөгжмийн цомог гаргах бодол бий.

-Ийм хөгжмийн бүтээл хийх санаа анх хэрхэн төрж байв?

-“Нэгэн аз жаргал”-ын хөгжмийг н.Нарсар ах зохиосон. Би н.Нарсар ах болон хийлч Дээгий нарт иймэрхүү аяз хийвэл ямар вэ гэсэн санал тавьж байсан. Тэд таатай хүлээж авсны үндсэн дээр уран бүтээлийн ажлаа эхэлсэн дээ.

-Цаашид энэ мэт хөгжмийн төрлөөр бие даасан уран бүтээл хийх бодол бий юу?

-Хөгжмичин хүн гэдэг утгаараа хөгжмийн бүтээлүүд дээр ажиллах бодол бий. Миний тоглодог хөгжим гитар учраас дангаараа бүтээл хийх нь төдийлөн онцгой биш. Бөмбөр болон басс гитар нь нягт холбоотой хөгжмүүд. Үүн дээр хийл хөгжим нэмэгдэхэд илүү сонирхолтой болдог. Цаашид хийхээр ярилцсан зүйлүүд бий ч, өнөө маргаашдаа төвлөрч чадахгүй л байна. “Чоно” хамтлаг нэгдээд удаагүй байгаа болохоор цомогт орсон дуунуудаа дүрсжүүлэх асуудал чухал байна.

-ХООЛНЫ НЭВТРҮҮЛЭГ ХИЙХ САНАЛ ИХ ИРДЭГ-

-Танай хамтлагийн хувьд уран бүтээлээ тасралтгүй үргэлжлүүлэх хүсэл тэмүүлэл, зорилготойгоор эргэн нэгдэж гарч ирсэн. Цаашдын уран бүтээлийн төлөвлөгөөнөөсөө сонирхуулахгүй юу?

-Хамгийн түрүүнд шинэ цомгийнхоо дуунуудыг дүрсжүүлэн хүмүүст хүргэх хэрэгтэй байна. Мөн шинэ уран бүтээлийн санаа оноо олон төрж байна. Товчхондоо бол маш эрч хүчтэйгээр л уран бүтээлийн ажилдаа орж байна даа. Тоглолтоороо “Чоно хамтлаг эргэн ирлээ” гэж зарласан.

-“Чоно” хамтлагийн түүхийг бүтээлцэж яваа хүний хувьд тус хамтлагт өөрийгөө ямар үүрэг, рольтой гэж тодорхойлох вэ?

-Амьд хөгжмийн хамтлаг 3-4 хүний бүрэлдэхүүнтэй байж хөдөлгөөнд орж, дуугардаг юм л даа. Басс гитар нь хөгжмийн үндсэн дуугаралтын дэвсгэр нь болж өгдөг гэж ойлгож болно. Би хамтлагтаа басс гитар тоглохоос гадна маркетингийн ажлуудаа хариуцаж ажилладаг. 1998 оноос хойш гитар гэдэг хөгжмийг барьж байна. 2000 онд “Чоно” хамтлагт орсон. Өнгөрсөн 18 жилийн хугацаанд гитар гэдэг хөгжмөөсөө холдоогүй. Урлаг хүнээс тэсвэр тэвчээр шаарддаг зүйл. “Чоно” гэдэг их сургуульд тасралтгүй суралцсаар явна даа.

-Хүмүүс гитарчин гэдгээр тань анддаггүй ч “Улаан чөтгөрийн гал тогоо” нэвтрүүлэг тань олны анхаарлыг тогооч гэдэг талаас татаж байсан. Хоол хийх, гитар тоглох хоёрын аль нь амархан бэ?

-Хоол хийх, гитар тоглох хоёуланд нь дуртай. Барууны хоолыг сонирхдог учраас хийж дуурайдаг. Манай улсад олон үндэстний хоолны соёл нэвтэрчихлээ. Олон тогооч найзтай болсон. Амралтын өдрөөрөө хүнсний зах орж, материалуудаа цуглуулж ирээд, гэртээ өөрөө хоолоо хийж идэх, гэр бүлийнхнээ дайлах дуртай. Хөгжим тоглох, хоол хийхийн аль аль нь мэдрэмж шаарддаг. Зөвхөн мэргэжлийн тогооч амттай хоол хийдэг гэсэн үг биш. Жаахан мэдрэмж л байхад гоё хоолыг асуудалгүй хийчихнэ. Аль ч тал дээр өөрийгөө мэдрэмжтэй хүн гэж боддог шүү.

-Дахиад хоолны шоу хийх бодол бий юу?

-Өөрийн сонирхлоор хоёр жил гаруй хугацаанд ETV телевизээр хоолны нэвтрүүлэг хийсэн. Тэр үед ивээн тэтгэгч байгууллагууд чамгүй олон байлаа. Гэтэл Америк руу буцаад явах шаардлагын үүднээс зогсоосон л доо. Одоо хоолны шоу хийгээч гэх санал байгууллагуудаас ирдэг. Бараа бүтээгдэхүүнүүдээ сурталчлуулах гэсэн үүднээс ханддаг. Зөвшөөрч амжихгүй л яваад байгаа шүү. Хамтлагийн ажлаас гадна эвент зохион байгуулж байна.  

-УРЛАГ ҮГ АЯ, ҮЙЛ ХӨДЛӨЛӨӨРӨӨ ЗАЛУУЧУУДЫГ ТӨДИЙГҮЙ
НИЙГМЭЭ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ ҮҮРЭГТЭЙ-

-Та зарим залуу уран бүтээлчдийг “Дуулж байгаа зүйлийнхээ хор уршгийг мэдэхгүй байна” гэж хатуухан шүүмжилж байсан удаатай. Одоо таны энэ бодол өөрчлөгдсөн үү?    

-Бага зэрэг шүүмж хэлсэн. Үүнийг зөвөөр хүлээж авах хэрэгтэй. “Чоно” хамтлагийнхан унтаж, гэнэт гарч ирээд, том том зүйл яриад байна гэж хүлээж авч болохгүй байх. Сүүлийн үеийн залуу уран бүтээлчид хэт задгайрсан. Арван жилийн өсвөр насны сурагчид болон хорь гарсан залуучууд сонсож байгаа уран бүтээлчдээ даган дуурайдаг. Дууг шууд ил задгай хараалын үгтэйгээр урсгаж байна. Тэд секс, архи, тамхи, хар тамхи, гэмт хэрэг гээд бүхий л зүйлийг шууд дуулж, клипээрээ сурталчилж байна. Урлаг гэдэг чинь үг, ая, үйл хөдлөлөөрөө залуучуудыг төдийгүй нийгмээ соён гэгээрүүлэх үүрэгтэй зүйл.

Гэтэл хип хоп бацаанууд сонсогч хүүхдүүдийг яг хааш нь юунд уриалан дуудаад байгаа юм бэ гэдэг асуудал тулгараад байгаа гэж хардаг. Үүнийг айхтар шүүмлэх ёстой хүн би биш л дээ. Үр хүүхэдтэй хүний хувьд зөв үлгэрлэж, ирээдүйн замыг нь зөв эхлэлээр тавьж өгөх хэрэгтэй байхгүй юу. Гуравхан сая хүн амтай Монгол Улсыг, гурван зуун сая хүн амтай Америк шиг задгайруулж болохгүй. Биднийг урлагийн ертөнцөд дөнгөж хөл тавьж байх үед олон сайхан ах, эгч нар уран бүтээлээрээ үлгэрлэдэг байсан. Тухайлбал, “Хурд”, “Харанга”, “Никитон” хамтлаг, Б.Сарантуяа, Т.Ариунаа мундаг уран бүтээлчдийг сонсдог, даган дуурайдаг байлаа. Урлагийг мөнгө олох хэрэгсэл болгож байгаад сэтгэл эмзэглэдэг. Урлаг, урлагаараа л байж мөн чанар харагдана.

-Зарим залуу уран бүтээлчид дөнгөж танигдаж эхлэнгүүтээ “од” болчихлоо гэдэг сэтгэхүйгээрээ бусдаас өөрийгөө тусгаарлачихдаг юм шиг санагддаг. Энэ тал дээр ямар шүүмжлэл хэлэх вэ?

-Энгийн жишээгээр хэлбэл, хөгжимчин гэдэг чинь зүгээр л миний ажил. Үүнд бусдаас онцгойроод байх зүйл байхгүй. Энэ дэлхий дээр хэдэн тэрбум мундаг дуучин бий. Жинхэнэ од гэдэг зүйл яг үнэндээ байхгүй. Дэлхийн хэмжээний одод их энгийн, өөрийнхөөрөө хүмүүс байдаг. Тэгэхээр Монголд байтугай дэлхийд од гэж байхгүй юм чинь дуулдаг бол маш сайн дуулдаг байх, хөгжимддөг бол маш сайн хөгжимддөг байх ёстой. Монголд од гээд байгаа хүмүүсийн дунд ам барьдаг асуудал их байдаг. Маркетинг талдаа маш сайн мөртлөө дуулах тал дээр дээрээ маруухныг хүн бүр л мэдэж байгаа. Эхлээд маш сайн дуулдаг болчихоод маркетинг, стиль имиж дээрээ анхаарах хэрэгтэй болов уу гэж боддог юм. Бид анх гарч ирж байхдаа маш их бэлтгэл сургуулилт хийдэг байлаа. Анхнаасаа сайн бэлтгэл сургуулилт хийхийг хатуу зарчмаа болгоод тогтоочихсон. Тиймээс бид ам барьж хүмүүсийг хуурахыг хүсдэггүй. Цаашдаа олон сайхан уран бүтээл хүргэхийг хичээх болно.

-Гэр бүлийнхнээ танилцуулахгүй юу?

-Гэргийтэйгээ танилцаад 17 жил өнгөрсөн байна. Хар багадаа танилцаад, нэг гэрт орж байлаа. Энэ хугацаанд хүү, охин хоёртой болсон. Хоёулаа сургуульд суралцдаг. Манайх бусдын л адил эгэл жирийн нэгэн гэр бүл.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

П.УРНАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 9

Zochin (178.115.128.194)
2018-06-16 21:48:56
Ene hamtlag hund ROCK tgldog yumuu? Medsengui? Ene chin Hurd shig hamtlag bizdee? 2 dehi huwilbar n?

Зочин (64.119.17.225)
2018-06-15 21:25:12
Hudulmurch mundag zaluu shuu. Amjilt husie

Зочин (112.72.14.102)
2018-06-15 21:13:59
Амжилт хүсье аргил гитарын гоцлол гаргаарай

иргэн (182.160.3.93)
2018-06-15 14:38:19
Ийм зов бодолтой залуус монголд олон байдаг ч болоосой. Амжилт хусье.

зочин (202.21.100.138)
2018-06-15 13:22:48
Амжилт зөв яриатай залуу байна.Уран бүтээлийн амжилт хүсий.

unshigch (43.250.126.90)
2018-06-15 12:07:23
goe hamtlag shuu. hurd niciton haranga en teriin oriig darah hamlag mon doo. uran buteelee tasrakltgui hiigeesei gej husch bga shuu. amjilt zaluusaa

kk (126.209.217.239)
2018-06-15 10:42:51
Deegiid degeeduulsen baina da kk

зочин (66.181.166.196)
2018-06-15 09:59:44
огт ам барьдаггүй дуучин, хамтлаг гэж монголд байна уу

Хол (66.181.182.35)
2018-06-15 09:26:30
Хурд шигээ зохиолын дууны хамтлаг болчивдоо Хүнд рокдоо үнэнч хамтлаг хэрэгтэй л бнда

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-20 13:18:11 - Шар
Норильскт цас оржээ
2018-07-20 12:57:35 - Гадаад
АНУ Путинд намар Вашингтонд айлчлах урилга илгээжээ
2018-07-20 12:46:09 - Спорт
З.Шинэчагтага Японы тулаанчийг хүнд цохилтоор буулган авлаа
2018-07-20 12:33:51 - Хууль
Г.Сарангэрэлд холбогдох шүүх хурал үргэлжилж байна
2018-07-20 12:27:11 - Нийслэл
Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын хамт олноос Баян-Өлгий аймгийн иргэдэд хандив өргөлөө
2018-07-20 12:23:12 - Боловсрол
Ховд аймгийн Мөнххайрхан сумын ЕБС-ийг Алтан гадас одонгоор шагналаа
2018-07-20 12:23:03 - Нийслэл
Гал унтраах техник спортын улсын аварга шалгаруулах тэмцээн болно
2018-07-20 12:14:00 - Орон нутаг
Хувиараа алт олборлогч хоёр иргэн амиа алджээ
2018-07-20 12:08:45 - Хууль
Цэрэг татлагад ирээгүй есөн иргэнийг торгов
2018-07-20 11:06:22 - Эрүүл мэнд
Зарим шүдний эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх санал хүргүүлжээ
2018-07-20 11:01:40 - Нийслэл
Хүнсний дөрөвдүгээр дэлгүүрийн уулзвар хүртэлх замыг 11 хоног хаана
2018-07-20 10:59:33 - Орон нутаг
Булган, Дундговь, Төв аймгуудын 12 сум цахилгаантай боллоо
2018-07-20 08:52:53 - Байгаль Орчин
Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2018-07-20 08:49:49 - Эдийн засаг
ШӨХТГ шатахууны үнэ “ТЭНГЭРТ ХАДААД” байхад сүржин сүрдүүлгээс өөр юу хийв
2018-07-20 08:49:46 - Хууль
Л.Батчулуун: Алтны уурхайнуудаас болж Бат-Өлзий сумын хүн, мал, амьтад ундны усгүй болсон
2018-07-20 08:49:41 - Гадаад
БИДНИЙ ТУХАЙ: Монголд үерийн гамшиг нүүрлэж, 48 хүний амийг авч одов
2018-07-20 08:49:38 - Улс төр
ТӨСӨВ: 2018 оны эхний хагас жилд тэнцвэржүүлсэн тэнцэл 12.9 тэрбумын ашигтай гарчээ
2018-07-20 08:49:33 - Хууль
Сурагчдын дүрэмт хувцасны мөнгөнөөс завшсан боловсролын газрын дарга нарт торгох шийтгэл оноожээ
2018-07-20 08:49:22 - Энтертайнмент
Өнөөдөр үхэр өдөр
2018-07-19 18:46:20 - Орон нутаг
Б.Саран: Иргэдийн шаардлагаар “Эко алтан заамар”-ын үйл ажиллагаа түр зогсоод байна
2018-07-19 18:37:55 - Гадаад
Турк онц байдлын дэглэмээ цуцлав
2018-07-19 18:13:11 - Нийслэл
Иргэн Л.Баасанноров цагдаа нарт завь бэлэглэлээ
2018-07-19 18:07:48 - Эрүүл мэнд
Гурван сая доллараар авсан туяаны аппарат үерийн усны улмаас эвдэрчээ
2018-07-19 17:54:19 - Нийслэл
С.Амарсайхан: Цэцэрлэгт хүрээлэнд гэр бүлээрээ амарч зугаалах орчин нөхцөл бүрдэхгүй байна
2018-07-19 17:50:14 - Гадаад
Ким Чен Ун бүх Элчин сайд, Төлөөлөгчдийн газрын тэргүүнүүдээ Пхеньянд дууджээ
2018-07-19 17:18:09 - Орон нутаг
Хурд хэтрүүлсний улмаас ноцтой осол гарч, хоёр хүүхэд эндлээ
2018-07-19 16:57:10 - Орон нутаг
Үерийн голомтоос 2500 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна
2018-07-19 16:51:22 - Гадаад
Шүүхээс Солонгосын Засгийн газар "Севол"-ын хохирогчдод нөхөн олговор олгох тухай шийдвэр гаргажээ
2018-07-19 16:45:48 - Нийслэл
Нийтийн тээврийн автобусуудад “DPF” шүүлтүүр суурилуулж байна
2018-07-19 16:17:22 - Шар
Бэсинжер, Пресли нар солонгосчуудаас нохойн мах идэхээ зогсоохыг шаарджээ
2018-07-19 16:02:32 - Энтертайнмент
Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Оросын “Гайхалтай хүмүүс” нэвтрүүлэгт оролцоно
2018-07-19 15:55:17 - Технологи
Х.Баатар: Угаасан ноосны шимтгэлийг 15 хувиар нэмэхээр болсон
2018-07-19 15:53:06 - Спорт
Түмэн адууны баярт Б.Гончигдамба түрүүлж, харцага Т.Бэгзсүрэн үзүүрлэлээ
2018-07-19 15:38:38 - Орон нутаг
Нөхөн сэргээлт нэрийдлээр алт олборлож байжээ
2018-07-19 15:34:06 - Шар
Зууны хамгийн удаан үргэлжлэх сар хиртэлт тохионо
2018-07-19 15:10:08 - Энтертайнмент
Мисс Б.Энхриймаа шагналын мөнгөөрөө өнчин хүүхдүүдэд хашаа байшин авч өгчээ
2018-07-19 14:59:28 - Хууль
М.Мөнхгэрэл: Ус цацруулсан жолоочид хариуцлага хүлээлгэх боломжгүй
2018-07-19 14:57:36 - Орон нутаг
Даланзадгад хотод хоёр дахь гэрэлт гудамжийг байгууллаа
2018-07-19 14:47:26 - Орон нутаг
Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлөөс хандивын аян зарлалаа
2018-07-19 14:38:11 - Нийслэл
Ерөнхий сайдыг гарч ирж уулзахыг шаардаж, сандалтай суулт хийж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-07-18 17:00:40 - Шар
СТА Т.Дэлгэрмөрөн дурлалт бүсгүйгээ олонд ил болгов
2018-07-18 15:49:47 - Хууль
Ах дүүс рүү бензин цацаж шатаасан иргэнийг баривчлан шалгаж байна
2018-07-18 16:03:58 - Хууль
Т.Мөнхтунгалаг: АТГ-ын хяналтын камерын бичлэг алдагдсан
2018-07-19 09:46:39 - Улс төр
УИХ-ын ээлжит бус чуулганаар АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах нь тодорхой болсон уу
2018-07-19 08:37:59 - Хууль
АНУ-ын Сиэтл хотод амьдардаг 23 настай монгол залуу сураггүй алга болжээ
2018-07-17 17:07:46 - Нийслэл
Баянзүрх дүүрэгт 60 настай иргэн үерийн усанд автаж, амиа алджээ
2018-07-18 15:00:55 - Шар
Казакстан руу хууль бусаар машин оруулж зардаг монгол "мафи"-ийг мөрдөж эхэлжээ
2018-07-19 08:37:49 - Хууль
Хар тамхины хэрэгт дахин холбогдсон Г.Сарангэрэлд 2-8 жилийн ял төлөвлөжээ
2018-07-17 17:10:45 - Гадаад
БНСУ-д хууль ёсоор оршин суугаа монголчуудын анхааралд
2018-07-18 12:04:55 - Орон нутаг
Өмнөговь аймгаас олдсон цогцос хэн болохыг тогтоожээ