Д.Тэрбишдагва: Бага ярьж, Ихийг бүтээе

Түгээх    
2018-06-15 12:55:25 - Нийслэл

Мэргэжлийн боловсрол, сургалт-Ажилсаг Монгол зөвлөгөөн 2018 оны 6-р сарын 18,19-нд Улаанбаатар хотноо болно

МОНГОЛЫН ӨНӨӨГИЙН БОДИТ ДҮР ТӨРХ

Монгол Улс ардчилал, зах зээлийн эдийн засагт шилжээд 28 жил болж байна. Дэвшилттэй зүйл ч байна. Дэвшилгүй засаж, сайжруулах зүйл ч их байна. Ялангуяа өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн хөгжил улс орны үндэсний аюулгүй байдлын хэмжээнд тулсан гэж би үзэж байгаа.

ЭНЭ ЭРГҮҮЛЭГНЭЭС ХЭРХЭН ГАРАХ ВЭ

Үүнээс гарах ямар гарц байна гэхээр, “Ажилсаг Монгол” хөтөлбөрийг хэрэгжүүлье гэж сүүлийн гурван жил олон улс болоод эх орныхоо хэмжээнд судалж байна. Хүн хөгжлийн гарц байхын тулд хүүхдээс нь эхлээд зөв Монгол хүн, зөв хүмүүжилтэй хүүхэд болгож бойжуулаад, дээрээс нь бүх хүмүүсийг мэргэжилтэй болгох хэрэгтэй. Мэргэжилтэй боловсон хүчин, жижиг, дунд үйлдвэрүүдийн эздийг бий болгож, орчин үеийн техник, технологид суралцсан өндөр чадамжтай дээд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэж, үйлдвэрлэл хөгжүүлж олон ажлын байр бий болгосноор тэр нь эргээд их хэмжээний хөрөнгийг улсын төсөвт суулгаж, улс маань хөгжинө, хүн бүр ажилтай, орлоготой болно гэсэн ийм л гол концепц байгаа юм. Ажилсаг Монгол хөтөлбөрийн төслийг боловсруулахаар Эдийн засгийн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хамтарсан ажлын хэсэг байгуулаад байна.

АЖИЛСАГ МОНГОЛ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙЖ ХЭРЭГЖҮҮЛЖ
БАЙГАА АЖЛУУД

“Ажилсаг Монгол” хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн тулд хэд хэдэн  ажлуудыг хийж байна. Гурван жилийн өмнөөс Германы үйлдвэр, аж ахуйн газрын эздүүдтэй уулзсанаас эхлээд төр, засгийн удирдлагын хэмжээнд хүртэл ярьж байна. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад эхний удаад 20 гаруй хүүхэд зам, барилгын чиглэлээр сурч байгаа. Германы Элчин сайдын яам болон Германы хөгжлийн хамтын ажиллагааны яамныхан маш их тусалж байгаа. Цаашид ч хүүхэд сургах чиглэлээр ажиллаж байна. ХБНГУ-ын Берлин муж улсын Ерөнхий сайд бөгөөд Берлин хотын Захирагч Михаель Мюллертэй уулзаж, ойрын хугацаанд сургах 10 хүүхдийн асуудлыг ярьж байна. Өнгөрсөн жил “Ажилсаг Монгол” хөтөлбөрийн гол үзэл санаагаа танилцуулахад УИХ-ын гишүүд дэмжиж, нэг тэрбум төгрөг улсын төсөвт суулгасан. Хөдөөний хоёр мэргэжлийн сургалтын төвд тус бүрд нь 400 сая төгрөг улсын төсвөөс өгч тоног төхөөрөмжийг шинэчилнэ.  Мөн Улаанбаатар хотын барилгын коллежид 200 сая төгрөгийн тоног төхөөрөмж өгөх гэж байна. Өөрөөр хэлбэл мэргэжлийн боловсрол, сургалтын төвүүд өнөөдөр бараг 1950, 1960-аад оны үеийн трактор, белорус дээр дадлага хийж байна. Гэтэл ийм зүйл дээр дадлага хийсэн хүүхдүүд яаж орчин үеийн төхөөрөмж дээр ажиллах билээ. Тиймээс мэргэжлийн сургалтын дадлага хийж буй тоног төхөөрөмж болоод багш нарынх нь чадавхыг сайжруулах асуудалд онцгойлон анхаарах ёстой. Цаашид Монгол төр мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын техник, материаллаг баазыг сайжруулахад ихээхэн хөрөнгө зарцуулж, үнэхээр ирээдүйд бэлтгэгдсэн үйлдвэрлэлийн ажиллах боловсон хүчин бэлтгэх шаардлагатай байна.

ГАДААДЫН ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ОРНУУДАД 20000-30000 МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛТАН БЭЛТГЭХ ЗОРИЛТ ТАВЬЖ БАЙНА

2030 онд гэхэд 20000-30000 мэргэжилтэй ажилтан, жижиг, дунд үйлдвэрийн эзэд, 5000 нарийн мэргэжлийн, дэлхийд өрсөлдөх чадвартай инженер, мэргэжилтнүүд  бэлтгэх зорилт тавьж байгаа.

Германд нарийн мэргэжлийн 320 мэргэжил байдаг. Харин Монголд одоогоор 30-аадхан мэргэжлийг сургаж байна. Мэргэжил бүхэн сайхан гэдэгтэй адил мэргэжлийн нарийн боловсон хүчин бэлтгэх ёстой. Гэхдээ бид цаашдаа үйлдвэрлэлээ хөгжүүлье гэвэл хүнээ хөгжүүлэх нь амин чухал хөшүүрэг юм. Хэчнээн үнэтэй, орчин үеийн тоног төхөөрөмж, технологи нэвтрүүлээд түүн дээр ажиллаж чадах боловсон хүчингүй бол тэр техникүүд зэвэнд идэгдэж, тоосонд дарагдаж, ид шидийг үзэж чадахгүй л өнгөрнө шүү дээ. Бид 20 гаруй жил жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлье гэж тусламж, хөнгөлөлттэй зээл өгсөөр л ирлээ. Гэвч ахиц тааруухан байна. Тиймээс л миний бие үйлдвэрлэлээ хөгжүүлье гэвэл хөдөлгөгч хүч болсон боловсон хүчнээ төр бодлогоор бэлтгэе гээд байгаа юм. Нүдээрээ харж, гараараа хийж, технологи, ноу хау сурсан хүн Монголдоо ирээд зүгээр суухгүй. Тэд харин харснаа, мэдснээ, сурснаа, бодсноо хэрэгжүүлнэ.

АЖИЛСАГ МОНГОЛ  ГЭСЭН ИМИЖ БҮРДҮҮЛЬЕ

Бид бага ярьж, их бүтээж, бүгдээрээ л ажилтай, орлоготой байх нь бидний номер нэг асуудал. Ингэж л улс орны маань эдийн засаг хөгжинө. Эдийн засаг хэдий чинээ хөгжинө төдий чинээ улс орны хөгжлийн нүүр царай харагддаг. Тэдий чинээ дэлхий нийт биднийг хүлээн зөвшөөрдөг. Мөн тэдий чинээ манайд хөрөнгө оруулалт нэмэгддэг. Тиймээс бид имижтэй болмоор байгаа юм. Бидний тавьсан зорилгоор 2020 он гэхэд “Ажилсаг Монгол” гэсэн үг хүн бүрийн чихэнд хоногших ёстой. 2030 он гэхэд дэлхий биднийг, Монголыг ажилсаг гэж хардаг болох ёстой. Бүгдээрээ ажилсаг байя.

Монголын түүхийг дэлхийд үзүүлбэл бид хэдэн мянган жилийн түүхтэй. Гэтэл  хэдхээн жилийн түүхтэй улс орон өнөөдөр дэлхийд хөгжлөөрөө гайхагдаж байна.

Тиймээс би Монголын эрин эргэж ирнэ гэдэгт бат итгэдэг. Монголын эрин эргэж ирнэ ээ. Тийм болоход хүн бүр ажилсаг байж, бага ярьж, ихийг бүтээе.

 

УИХ-ын гишүүн, Ажилсаг Монгол хөтөлбөрийг санаачлагч Д.Тэрбишдагва



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 9

Зочин (64.119.22.117)
2018-06-16 20:26:16
Тэрбишдагва чи зугээр хуцалгуй дуугуй бай, чамаас омно Н.Энхбаяр эх орныхоо талаар дугнэлт ээ гаргаад явж байгаа, чиний уг бол нохойн баас гэж ойлго, хун шиг хунээс уг сонсдог болохоос Улаан та 2 шиг цаг нь дохохоор амиа хоохоолох гэж дуу гардаггуй юм за, та 2 бол Тунгалаг тамир кинон дээр Жамбал Цагаантны даргыг барьж очоод Улаантанд элсдэгтэй адил байна. Чи бол уеийн уед урвагч

zochin (112.72.14.144)
2018-06-15 16:03:45
uuruu yu hiisen yum, uchnuun jil suulaa ene ih hurald, hudlaa baahan yum yarij bgaad 20 ond dahin suuh sanaatai dag shuu

Зочин (202.9.41.2)
2018-06-15 14:17:10
Анх эхлээд л Маныг мөнгөөр зодож засгийн газар УИХ-д орж ирсэнээс хойш олон жил энэ нөхөр урваж шарваж худлаа амлаж сандал ширээний бөглөөс болж явсан болхоос хийж бүтээсэн юм юу ч байхгүй шүү дээ.

маш зөв (203.91.117.8)
2018-06-15 14:10:07
Монголын хөгжил үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэнийг Тэрбишдагва гишүүн маш зөв хэлжээ. Элийдорж гэдэг юм 1990-эд оноос туж ардчиллал, хүний эрх, чөлөөт зах зээл гэж хошгирсоор Монгол "буруу замаар будаа тээж", зэрлэг капитализмд шилжиж, хүн амын 3/ 1 нь нэн ядуу болсон. Одоогийн баячууд гэдгийн ихэнх нь өмнө нийгэмд ямар ч нэр хүндгүй буюу хэн ч биш байсан, огт удамшсан өв хөрөнгөгүй байсан этгээдүүд. Тэд дараах 3 аргаар л баяжсан: 1-т анхныхан нь төрийн өмчийн үйлдвэр, газруудыг хувьчлалаар луйвардагсад. 2-т Газар доорхи баялгыг гаднынхантай нийлж тонож буй оффшорчин урвагчид.3-т Авлигаар баяжсан төрийн дээд албаныхан болон шүүх, хүчнийхэн.Герман 80 гаруй сая хүнтэй орон 30 хүрэхгүй ДС-тай байхад Монгол 3-хан сая хүнтэй байж 200 шахам ДС-тай, хэрэггүй, маш чанаргүй олон сэтгүүлч, хуульч зэргийг бэлтгэсэн. Одоо нарийн мэргэжилтнүүд л улсад хэрэгтэй байна.

зочин (59.153.112.158)
2018-06-15 13:40:45
Энэ одоо энхбаярын үед германд элчин сайд дараан их хуралд орж сайдын ажил хийж бхадаа монгол залуусыг ажилтай орлоготой мэргэжилтэй болгож байхгүй юугаа хийсэн юм.хөгширч ирээд ухаан орж одоо 28 жилийн дараа ийм юм яриад явж байх ч гэж дээ.зөнөглөөд эхэлж бгаа юм бна.хөөрхий дөө яаж шүү хорвоог элээх нөхөр юм бол доо.

зочин (59.153.112.158)
2018-06-15 13:40:37
Энэ одоо энхбаярын үед германд элчин сайд дараан их хуралд орж сайдын ажил хийж бхадаа монгол залуусыг ажилтай орлоготой мэргэжилтэй болгож байхгүй юугаа хийсэн юм.хөгширч ирээд ухаан орж одоо 28 жилийн дараа ийм юм яриад явж байх ч гэж дээ.зөнөглөөд эхэлж бгаа юм бна.хөөрхий дөө яаж шүү хорвоог элээх нөхөр юм бол доо.

Зочин (182.160.32.124)
2018-06-15 13:31:36
Тэрбишдагва гишуун маш сайхан юм санаачилжээ Энэ хотолборийг хэрэгжуулж чадвал Монголд ядуурал ажилгуйдэл эрс багасна Сэтгэлгээний оорчлолт гарна Аж торох арга эрс оорчлогдоно Мэдээж эдийн засаг хогжино Ундэсний уйлдвэрлэлийг хунтэй холбохгуй хогжихгуй шуу дээ Засгийн газар УИХ сайн дэмжих бизээ

D (66.181.161.104)
2018-06-15 13:21:35
Zuv.

Зочин (202.179.26.121)
2018-06-15 13:09:05
Ярих нь хийхийн тал нь гэж хошгироод ер ажил хийдэггуй нэг тарваган удирдагчтай байж билээ одоо монгол ялна гээд амаараа ялдаг бас нэг тарваган хунтэй монгол улс сонож байноо

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-22 18:53:56 - Энтертайнмент
Монгол Улсын уран хатгамалчдын уралдаанд 120 гаруй хүн оролцож байна
2018-09-22 13:27:43 - Орон нутаг
Улсын хэмжээнд ургац хураалтын явц 35 хувьтай байна
2018-09-22 13:20:41 - Спорт
Хакүхо М.Даваажаргал өнөөдөр давбал түрүүлэх болзлоо хангана
2018-09-22 13:16:31 - Байгаль Орчин
Бурхан Халдун уулыг хамгаалах асуудлаар олон улсын эрдэмтэд чуулж байна
2018-09-22 12:41:02 - Энтертайнмент
Д.Батмөнх: Тэнгэрт дүүлээд л нисээд яваа юм шиг мэдрэмж төрж байна
2018-09-22 12:31:01 - Нийслэл
ТОЙМ: ТЭЦ-4 тэг зогсолт хийж, ам.доллар 2500 төгрөг давж, шатахууны үнэ орон нутагт нэмэгдэв
2018-09-22 12:17:01 - Энтертайнмент
Н.Мандах: Зам, дэд бүтцэд сөрөг нөлөөтэй элсний нүүдлийг зогсоох шинэ технологи МОНГОЛД нэвтрүүлсэн
2018-09-22 11:45:53 - Гадаад
Оросын тагнуул, сэтгүүлчидтэй холбоотой УЧИР БИТҮҮЛЭГ ХЭРГҮҮД
2018-09-22 10:52:33 - Байгаль Орчин
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар цасан шуургатай
2018-09-22 10:29:29 - Орон нутаг
Аймаг дундын отрын бүс нутагт зөвшөөрөлгүй мал оруулсан малчдад мэдэгдэл хүргүүлжээ
2018-09-22 10:14:06 - Боловсрол
БНСУ-ын Засгийн газрын 2019 оны бакалаврын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
2018-09-22 09:59:36 - Нийслэл
Өнөөдөр дараах замууд 17.00 цаг хүртэл хаалттай байна
2018-09-22 09:35:28 - Улс төр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогджээ
2018-09-21 18:25:45 - Спорт
Хамгийн хүнд жинтэй сүмоч зодог тайлав
2018-09-21 18:00:28 - Шар
БНСУ-ын нэрт жүжигчин Сүн Жүн Ги монгол хүүтэй дахин уулзаж, сэтгэлийн дэм өгчээ
2018-09-21 17:39:53 - Эрүүл мэнд
Монгол хүүхдүүдийн сохролын түвшин дээшлэх хандлагатай байна гэв
2018-09-21 17:24:00 - Нийслэл
Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд өвөлд бэлэн байна
2018-09-21 16:59:32 - Улс төр
М.Энхболд: Төр тогтворгүй болохоор албан хаагч мэргэшиж чадахгүй байна
2018-09-21 16:39:55 - Нийслэл
Ерөнхий сайд АНУ дахь монголчуудтай уулзав
2018-09-21 16:34:39 - Нийслэл
У.Хүрэлсүх: Бид төрийн албаны шинэ соёл, дэг журмыг тогтоохоор ажиллаж байна
2018-09-21 16:27:37 - Гадаад
Газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна
2018-09-21 16:12:59 - Улс төр
УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт
2018-09-21 15:51:26 - Гадаад
Трамп Японы эрх баригч намын даргаар сонгогдсон Шинзо Абэд баяр хүргэв
2018-09-21 15:40:28 - Нийслэл
Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахыг хориглоно
2018-09-21 14:51:14 - Гадаад
Вьетнамын Ерөнхийлөгч Чан Дай Куанг таалал төгсөв
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-21 14:03:33 - Нийслэл
СЭМҮТ-д эмчлүүлж буй 15-тай хүүхэд мансууруулах бодис хэрэглэсэн байжээ
2018-09-21 14:00:31 - Орон нутаг
Хүдэр, Ерөө орчмын тариалангийн бүс нутагт 30 см-ын зузаан цасан бүрхүүл тогтжээ
2018-09-21 13:52:03 - Эдийн засаг
MoneyGram үйлчилгээний Монгол дахь агент банкуудын зөвлөгөөн боллоо
2018-09-21 13:50:21 - Нийслэл
Түрээсийн орон сууцны бүртгэлийг цахимаар явуулна
2018-09-21 13:47:55 - Хууль
Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв
2018-09-21 13:43:12 - Улс төр
ФОТО: Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал зохион байгуулагдаж байна
2018-09-21 13:35:45 - Эдийн засаг
Хамтарсан зохицуулах хорооны хуралдаан болж байна
2018-09-21 13:25:19 - Эдийн засаг
“Номин тэтгэлэг” 2018-2019 зарлагдлаа
2018-09-21 13:03:31 - Хууль
Бөхийн өргөө удахгүй хэвийн үйл ажиллагаа явуулж эхлэх үү
2018-09-21 12:57:55 - Улс төр
Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн болж байна
2018-09-21 12:38:06 - Эдийн засаг
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Баянхонгор аймагт нээлтээ хийлээ
2018-09-21 12:26:04 - Байгаль Орчин
“Агаарын бохирдлын асуудлыг өвөл цагийн утаагаар бүү төсөөл”
2018-09-21 12:22:09 - Шар
Дэлхийн аварга, Германы алдарт хөлбөмбөгч Лукас Подольски Хакухо аваргад өмсгөлөө бэлэглэжээ
2018-09-21 11:47:13 - Орон нутаг
Дархан, Сэлэнгийн замд нийт 1450 иргэн цасанд боогдсон байжээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-22 12:41:02 - Энтертайнмент
Д.Батмөнх: Тэнгэрт дүүлээд л нисээд яваа юм шиг мэдрэмж төрж байна
2018-09-20 16:35:38 - Нийслэл
ШУУРХАЙ: Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ чиглэлийн замуудыг хаалаа
2018-09-22 09:35:28 - Улс төр
Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогджээ
2018-09-21 10:56:02 - Технологи
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-иудын эзэмшилтэй холбоотой маргаан эцэслэн шийдэгдлээ
2018-09-20 09:16:17 - Энтертайнмент
Тейлор Свифтийн ДУРЛАДАГ ГУТАЛ
2018-09-20 08:05:38 - Энтертайнмент
Д.Нансалмаа: Эрүүл мэндэд ашиг тустай малынхаа ГҮЗЭЭГЭЭР ЧИПС хийсэн
2018-09-20 17:15:39 - Шар
Ким Чен Ун БНСУ-ын Ерөнхийлөгчид хоёр тонн, үнэтэй мөөг бэлэглэжээ
2018-09-20 11:34:04 - Хууль
Дээд шүүхээс “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн асуудлаар Засгийн газрыг хууль зөрчсөн гэж үзжээ