Академич Д.Төмөртогоод Японы Засгийн газрын "Мандах нар" одонгийн “Тууз бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон хүртээв

Түгээх    
2018-06-15 13:32:27 - Энтертайнмент

jpӨнгөрсөн пүрэв гаригт Японы Элчин сайдын өргөөнөө Олон улсын Монгол судлалын холбооны Хүндэт ерөнхийлөгч Д.Төмөртогоо Япон улсын Засгийн газрын “Мандах нар” одонгийн “Тууз бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон хүртээх ёслолын ажиллагаа боллоо.

Тус шагналыг 2018 оны хаврын Гадаад иргэнд одон олгох хүрээнд Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока гардуулав.

Энэхүү одонг түүний монгол судлалаар дамжуулан хоёр орны эрдэм шинжилгээний салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн олгожээ.

Шагнал гардуулах ёслолд Японы ЭСЯ-ны төлөөлөл, академич Д.Төмөртогоогийн гэр бүл, үр хүүхэд, ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал Д.Заяабаатар, ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун нарын хүндтэй зочид оролцов. Уг одонгийн үнэмлэхийг батламжлан Японы Эзэн хааны ордноо буй төрийн тамгыг дарсан байдаг аж.

ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Д.Төмөртогтоо нь МУБИС-ийн дэд захирал, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн дарга, ШУА-ийн Хэл-зохиолын хүрээлэнгийн захирал, Токиогийн Гадаад судлалын их сургуулийн Ази, Африкийн хэл, соёл судлалын хүрээлэнгийн зочин профессор, Олон Улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ. Эдүгээ тэрбээр Олон улсын Монгол судлалын холбооны Хүндэт ерөнхийлөгч, зөвлөхөөр ажиллаж буй юм.

Д.Төмөртогоо 1962 онд МУИС-ийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгссөнөөс хойш сургалт, судалгааны байгууллагад сурган хүмүүжүүлэх, судлан туурвих, удирдан зохион байгуулах ажлыг тасралтгүй 50 гаруй жил үр дүнтэй хийжээ.

jpТэрбээр “Миний бие одоогоос 43 жилийн өмнө Японы Токио хотын гадаад судлалын их сургуульд багшаар томилогдон ажиллаж байлаа. Тухайн үед социалист, капиталист хоёр ертөнц үзэл суртлын хурц зөрчилтэй, улс орнуудын харилцаа нэн ээдрээтэй байв. Хамгийн наад захын жишээ гэхэд Улаанбаатараас Токио хүрэхийн тулд хаа холын Европт байгаа Москва хотоор дайрч явдаг байлаа.

Улаанбаатар, Токиогийн хооронд утсаар харилцах ямар ч боломжгүй, шуудангаар илгээсэн захидал 2-3 сар болж очдог тийм үе байсан. Монгол, Японы өнөөгийн өргөн хүрээтэй найрсаг харилцааг тэр үед төсөөлөхийн ч аргагүй байв. Токиогийн гадаад судлалын сургуульд ажиллаж байхдаа Японы Монгол судлалын ахмад үеийн нэрт эрдэмтэдтэй дотно сайхан танилцаж, олон жилийн турш ном зохиолоо солилцож, найрсаг сайхан харилцаатай явж ирсэн.

Мөн надаар хичээл заалгаж байсан оюутнуудаас Х.Курибаяши, Х.Футаки, Т.Наками, Ё.Сайто нарын монгол судлалын тэргүүлэх том эрдэмтэд төрөн гарсанд би баяртай байдаг юм.

Хожим ажлын шугамаар Японд хэд хэдэн удаа очиж байснаас гадна 2009-2010 онд Ази-Африк судлалын хүрээлэнд зочин эрдэмтнээр уригдан ажиллахдаа Японы монголч эрдэмтэдтэй нягт хамтран ажиллаж байлаа. Япон дахь монгол судлалыг хөгжүүлэх, залуу мэргэжилтэн бэлтгэх үйлсэд оруулсан өчүүхэн зүтгэлийг маань өндрөөр үнэлэн олгосон төрийн дээд шагналыг гүн хүндэтгэлтэй хүлээн авч буйгаа илэрхийлье” гэв.

Дашрамд дурдахад, Япон улсын Засгийн газрын "Мандах нар" одонгийн "Тууз бүхий Алтан туяа" зэрэглэлийн одонг өмнө нь гадаадын 49 иргэн хүртжээ.

Д.ТУЯА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 9

Зочин (202.131.250.130)
2018-06-16 11:36:27
Самурай нар 1930-аад онд Монголд хамгийн сайн тагнуул хийсэн хүндээ өгч байсан шагнал даа.Одоо тэр үеийн бодлого нь өөрчлөгдсөн байх

Зочин (202.21.100.211)
2018-06-16 10:30:28
Японд их сайн зүйл олныг хийжээ. Монголд арайхан сайн зүйл гэж үнэлсэнгүй.

Зочин (124.45.144.231)
2018-06-15 15:57:22
Говь шигээ тэнүүн сайхан сэтгэлтэй мундаг эрдэмтэн танд баяр хүргэе, амжилт хүсье, та урт насалж удаан жаргаарай.

Sarnaa (182.249.252.3)
2018-06-15 15:50:52
Japand mongol urlagaa surtalchilj baigaa huumiilddug Bolderdene gedeg zaluud naad shagnalaa uguuchee.tom tom chuulga baiguulad bishgui ikh yum hiij baigaa zaluu shuu.Mongolchuudiin baharhal yumdaa.

Зочин (66.181.160.39)
2018-06-15 15:39:07
Bayar hurgie.

sudlaach (202.21.125.130)
2018-06-15 15:18:40
Japand ajillaj baisan erdemtend bayar hurgey. Udahgui Chuluun, Zayabaatar nar ch avah baih aa

Зочин (202.21.111.58)
2018-06-15 14:51:14
Bayar hurgei. Tand az jargal husei.

tulga (103.229.123.197)
2018-06-15 13:38:14
Tand bayar hurgeye

шавь (202.9.47.178)
2018-06-15 13:38:09
Нүдээ олсон шагнал байна,аргагүй л авах хүн дээ, эрүүл энх ,урт удаан наслахыг ерөөе.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-11-19 10:58:30 - Улс төр
Хотын даргыг огцруулах асуудлыг энэ сарын 23-нд хэлэлцэнэ
2018-11-19 10:51:22 - Спорт
Такакэйшёо башёг тэргүүлж, монголын бөхчүүд тааруухан амжилттай байна
2018-11-19 10:48:39 - Улс төр
Өнөөдөр М.Энхболдын талынхан бүлгийн хурлын өмнө уулзжээ
2018-11-19 10:47:36 - Боловсрол
БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа ОХУ-д ажлын айлчлал хийж байна
2018-11-19 10:43:32 - Хууль
Хоёр шүүгчид сануулах, нэг шүүгчид огцруулах сахилгын шийтгэл ногдуулжээ
2018-11-19 10:42:37 - Орон нутаг
Аймаг дундын отрын бүс нутагт 467 мянган мал өвөлжиж байна
2018-11-19 10:38:07 - Эдийн засаг
НӨАТ-ын супер азтан тодорсонгүй
2018-11-19 10:31:31 - Боловсрол
Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийг чадавхжуулах сургалт зохион байгуулав
2018-11-19 07:55:21 - Байгаль Орчин
Улаанбаатарт 9 градус хүйтэн байна
2018-11-19 07:48:05 - Улс төр
ЖДҮХС-гаас зээл авсан ББСБ-тай УИХ-ын гишүүдийн асуудлыг ХЭРХЭН ШИЙДЭХ ВЭ
2018-11-19 07:43:47 - Энтертайнмент
ИННОВАЦИ: Ганц дуслаар малыг шимэгчдээс салгах бүтээгдэхүүн МОНГОЛДОО үйлдвэрлэжээ
2018-11-19 07:43:41 - Орон нутаг
Тавантолгойд Ерөнхий сайдыг ирэх сургаар хэдэн халтар жолоочийг ийш тийш нь нуусан
2018-11-19 07:43:38 - Энтертайнмент
САЙН МЭДЭЭ: Дэлхийн хамгийн том ноолууран хувцасны дэлгүүр нээгдлээ
2018-11-19 07:43:33 - Гадаад
Америк, Хятадын зөрчилдөөн ширүүсч байна
2018-11-19 07:41:07 - Энтертайнмент
Өнөөдөр туулай өдөр
2018-11-18 17:05:27 - Нийслэл
Ашиглалтын хугацаа дууссан 150 гаруй цахилгаан шат бүртгэгджээ
2018-11-18 16:58:01 - Эрүүл мэнд
ДОХ-ын 266 тохиолдол бүртгэгдээд байна
2018-11-18 16:51:19 - Спорт
Оюутны дэлхийн лигийн тэмцээд Монгол Улс шилдэг наймд шалгарчээ
2018-11-18 16:47:37 - Хууль
Нярай хүүхдийн цогцос олджээ
2018-11-18 14:02:26 - Энтертайнмент
"Авьяаслаг Монголчууд-3" шоуны хагас шигшээ тоглолт эхэлнэ
2018-11-18 13:54:23 - Орон нутаг
Шүлхий өвчний үеэр 170 орчим сая төгрөгийн зардал гарчээ
2018-11-18 13:38:43 - Нийслэл
Том оврын автобусны утааны тортогжилт их байна
2018-11-18 13:15:00 - Хууль
Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно
2018-11-18 12:48:34 - Улс төр
С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг шалгах Түр хороо байгуулах хүсэлт гаргав
2018-11-18 12:44:04 - Эдийн засаг
Өнөөдөр НӨАТ-ын сугалааны тохирол явагдана
2018-11-18 12:39:14 - Орон нутаг
Монгол, Оросын найрамдлын өдрүүд үргэлжилж байна
2018-11-18 12:33:07 - Орон нутаг
Арвайхээр хот шинэ цэвэрлэх байгууламжтай болжээ
2018-11-18 12:27:14 - Байгаль Орчин
Улаанбаатарт 8 градус хүйтэн байна
2018-11-18 12:21:06 - Улс төр
Ж.Мөнхбат: УИХ-ыг тараах гарын үсэг цуглуулж эхэлнэ
2018-11-18 12:14:57 - Энтертайнмент
Өнөөдөр хөх бар өдөр
2018-11-17 15:32:14 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурсны улмаас төрсөн эхийнхээ аминд хүрчээ
2018-11-17 15:13:19 - Нийслэл
Залуучуудын чуулга уулзалт болж байна
2018-11-17 14:07:01 - Нийслэл
Замын цагдаагийн гүүрэн гарцын ажил 43 хувьд хүрчээ
2018-11-17 14:01:18 - Эдийн засаг
Гарал үүслийн гэрчилгээтэй хүнсний ногооны арилжаа зохион байгуулна
2018-11-17 13:50:38 - Спорт
С.Цэрэнчимэд ДАШТ-ээс дөрвөн насны ангиллаар медаль хүртсэн анхны бөх боллоо
2018-11-17 13:43:39 - Эрүүл мэнд
Томуугийн вакцинд 54 мянган хүн хамрагджээ
2018-11-17 13:05:54 - Улс төр
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан 2016-2018 оны хугацаанд 4 тэрбум төгрөгийг төрөөс авчээ
2018-11-17 12:28:15 - Нийслэл
Өнөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
2018-11-17 12:01:18 - Улс төр
Хууль зүйн байнгын хорооны ирц бүрдэхгүй байна
2018-11-17 12:01:13 - Эдийн засаг
Өнөөдөр НӨАТ-ын баримтаа амжиж бүртгүүлээрэй
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-11-16 15:34:01 - Орон нутаг
Ж.Даваасүрэн: Жинхэнэ ЖДҮ-чин чинь би байна
2018-11-16 08:09:03 - Улс төр
У.Хүрэлсүх, М.Энхболд нар уулзаж эвлэрэх тохироонд хүрсэн үү
2018-11-17 10:00:52 - Улс төр
Засаг унагах асуудал Я.Содбаатар, Н.Цэрэнбат нарыг чөлөөлж, Ж.Энхбаяр тэргүүтэй гишүүдийг түдгэлзүүлснээр ЗОГСОХ уу
2018-11-17 13:05:54 - Улс төр
МАН-ын ЕНБД Д.Амарбаясгалан 2016-2018 оны хугацаанд 4 тэрбум төгрөгийг төрөөс авчээ
2018-11-17 10:35:38 - Эрүүл мэнд
Ж.Сувд: Өсөлтийн даавар хэрэглэвэл дотор бүх эрхтэн, толгой, эрүүний яс, хэл нь амандаа багтахгүй болтлоо томордог
2018-11-16 12:05:03 - Хууль
Жирэмсэн эмэгтэй нүхэн жорлонд ургаа унагажээ
2018-11-17 09:45:14 - Хууль
“Амгалан” хотхонд байрлах гэртээ каннабис тарьж, ургуулж байсан турк иргэнийг баривчилжээ
2018-11-17 10:27:34 - Шар
АН-аас "амь гуйсан" Ардын засаг
2018-11-17 15:32:14 - Хууль
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурсны улмаас төрсөн эхийнхээ аминд хүрчээ
2018-11-16 12:32:20 - Гадаад
Сэтгүүлч Жамаль Хашоггийг хөнөөсөн таван этгээдэд цаазын ял төлөвлөжээ