НАЙМАН ХУВИЙН ЗЭЭЛИЙН өндөр шаардлагаас болж иргэд залилуулсаар байна

Түгээх    
2018-06-16 10:55:59 - Нийслэл

bair

Сошиал орчин, фэйсбүүк хэрэглээ хурдацтай хөгжиж, хүн бүрийн мэдээлэл авах суваг болоод байгаа энэ үед цахим залилангийн гэмт хэрэг нэлээд гарах болсон. Гэвч иргэд хашрахгүй энэ төрлийн гэмт хэргийн золиос болдог билээ.

Өнөөгийн цаг үед иргэдийн хамгийн эмзэг цэг, итгүүлэхэд амархан, найдвар төрүүлэх зүйл нь хямд, байж боломгүй нөхцлөөр байр оронтой болгох  санал. Тиймээс онлайнаар иргэдийг залилж буй этгээдүүд сүүлийн үед эмзэг цэгийг нь олж, амарханаар мөнгийг нь залилах тохиолдлууд гарах болов.

Хамгийн сүүлд л гэхэд байранд орох гэхээр найман хувийн зээл хөөцөлдөөд бүтдэггүй иргэний найман хувийн зээлэнд асуудалгүй хамруулж өгнө гэж итгэлийг нь олох замаар залилан мэхэлж хоёр сая төгрөгийг нь залилан мэхэлж авсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн байна. Ингэхдээ бүр огт танихгүй, фэйсбүүкээр танилцсан хүндээ итгэж, чатаар харилцаж байгаад л данс руу нь мөнгөө шилжүүлчихсэн байна.

-“ИРГЭДИЙГ ОРОН СУУЦЖУУЛАХ ҮНДЭСНИЙ САН” ИРГЭДЭЭС АВСАН
ХОЁР САЯ ТӨГРӨГӨӨ БУЦААЖ ӨГСӨН БАЙНА-

Өнгөрсөн оны есдүгээр сард “Иргэдийг орон сууцжуулах үндэсний сан” нэртэй ашгийн бус сан байгуулагдаж иргэдийг хүүгүй зээлээр орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн гэх мэдээлэл сошиал орчинд ихээхэн тархсан. Улмаар хамгийн түрүүнд бүртгүүлсэн 50 иргэнийг эхний ээлжинд орон сууцанд хамруулна хэмээгээд сонирхсон хүн тус бүр Төрийн банкны дансанд хоёр сая төгрөг тушааж, бүртгэлээ баталгаажуулах хэрэгтэй гэж байв. Үүний дагуу нэлээд олон хүн тус санд очиж хоёр сая төгрөгөө өгсөн байдаг бөгөөд үүний дараахан нэгэн иргэн манай сайтад хандсанаар бид энэ талаар мэдээлэл бэлтгэн хүргэж байсан юм.

Тодруулбал, байр оронтой болъё гэсэн иргэдийн итгэл найдварыг ашигласан бас нэг төрлийн цахим залилангийн хэрэг байж магад гэсэн хардлага байсан тул сурвалжилж үзэхэд төрөөс хийж буй ажил ямартай ч биш болж таарсан. Тухайн үед салбарын сайд байсан Г.Мөнхбаяр “Энэ талаар ямар ч мэдээлэл аваагүй, хамтран ажиллах саналтай нь ч танилцаагүй. Сонсоход хэрэгжих ямар ч боломжгүй ажил. Олон улсад ийм жишиг байгаагүй” гэх хариулт өгч байсан юм.  

Мөн цагдаагийн байгууллагад одоогоор гомдол мэдээлэл ирээгүй байсан тул залилан мөн эсэхийг цаг хугацаа харуулна гээд орхихоос өөр аргагүй байв. Сүүлд бид хоёр сая төгрөгөө өгсөн иргэнтэй холбогдоход хэвлэл мэдээллийн хэрэгслээр тус сангийн тухай мэдээлэл гарсны дараахан иргэдээс авсан хоёр сая төгрөгөө буцааж тараасан гэх мэдээлэл өгсөн юм. Хэрэв зээ олон нийтэд сэрэмжлүүлэг болгож мэдээлэл цацаагүй бол хэрхэх байсныг хэн ч таашгүй.

-ЗЭЭЛТЭЙ БАЙР ХУДАЛДАЖ АВАХДАА БАНКИНД ХАНДАХЫГ БҮҮ МАРТ-

Түүнээс гадна шууд утгаар залилан гэж ойлгож болохгүй ч “байрны найман хувийн зээлийг үргэлжлүүлээд төлөөд байрыг нь худалдаад ав” гэх зар сүүлийн үед сошиал орчинд их харагдах болов. Бас л байр оронтой болох гэсэн иргэд үүнийг амар боломж гэж бодож нарийн сайн судлахгүйгээр хувь хүмүүсийн хооронд гэрээ шиг зүйл байгуулаад байрных нь зээлийг төлөөд хэдэн жил амьдардаг. Гэвч олон жил байрны зээлээ төлүүлсэн нөгөө тал нь гэнэт нэг өдөр гарч ирээд байраа авна гэдэг.

Энэ тохиолдолд таны хэдэн жил зээлийг нь төлсөн хамаагүй, албан ёсны зээл шилжүүлэг хийлгээгүй, бичиг баримт шаардлага хангахгүй бол та бас л хохирогч болоод мөнгө ч үгүй, байр ч үгүй үлдэх эрсдэл их бий. Энэ бол мөн л нэг төрлийн залилангийн хэрэг байж болзошгүй тул зээлтэй байрны зээл үргэлжлүүлж төлж байртай болох асуудалд тун няхуур хандах хэрэгтэй. Мэдээж зээл шилжүүлэхэд банкаар дамжуулж асуудлыг шийднэ гэдгийг бүү мартаарай.

Б.БУРМАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 10

zochin (202.179.26.128)
2018-06-18 10:55:32
Irged ene olon oron suutsiig hudaldaj avch chadahgui ni ooilgomjtoi. Bariad baigaagiin tsaad uchir ni UiH,ZG-iin bolood busad erh medelmenii orlogo, nogoo talaas hari orniihnii hamaatandaa barij bgaa beleg geed l hooroldoh yum.oilgohod hund berh,hetsuu tsag boljee.zeeleer oron suutstai bolno gedeg zov zuil bish shig bodogddog. Ger ersdelees holduulna,harin baishin ersdeliig nemegduuleh iim yalgaa baigaa.

Зочин (103.212.116.254)
2018-06-17 12:00:41
Зээлтэй хүний хувььд хэлэхэд амаргүй юм байна шүү

Зочин (103.212.116.254)
2018-06-17 11:59:22
2 сая төгрөгтэй хүн уг нь 8 хувийн зээл авах тухай бодох хэрэггүй юм байгаан. байртай болох гэж хураагаад хураагаад 2 сая.20, 30 жил банкинд мөнгө өгч дийлэхгүй мөнгө,байраа алдаад дуусмаар юмаа

purewdorj (66.181.161.86)
2018-06-17 11:38:16
zeeliin buuruulaachaa malnuudaa arai denduu bnashdee ...

Зочин (202.131.225.197)
2018-06-17 10:23:49
орон сууцны зээлийг улсын тусгаар тогтнол аюулгүй байдлын стратегийн бүтээгдэхүүн гэж үзээд хүүгүй болгох шаардлагатай. нэн даруй

Зочин (64.119.22.234)
2018-06-17 08:29:29
8 huviin huugiin hemjeeg buulgamaar bn, yadaj 5-6 huvi bolgomoor yum

Зочин (66.181.160.81)
2018-06-16 21:53:27
100-с дээш метр кв-тай үнэтэй байрнуудаар Монгол эхнэртэй эрлийз хүүхэдтэй Хятад,Солонгосууд дүүрч байна даа.Улс оронд минь юу л болоод байна даа.Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэж газар нь юу хийдэг юм бол доо.Нүдэн балай чихэн дүлий.Уг нь мэдэхин ихийг мэдэж байгаа даа

Зочин (202.9.41.212)
2018-06-16 18:54:11
Зээлийн хүүгээр мөлжих мөлжлөгийг зогсоо.Хүү биш зээлийг боломжоор нь төлүүлэх хэрэгтэй.

Зочин (202.5.202.130)
2018-06-16 16:15:15
УБ-аар дүүрэн байшин барилга баригдаад гишгэх газаргүй байгаа тэр байшин барилгууд чинь хэнд зориулагдаад байдаг юм бэ? Нөгөө мөнгөтэй баячууд болсон болоогүй байшин барилгаа өндөр үнээр худалдаад ард түмнийг мөхөлд хүргээд байгаа биш үү. Нийслэлд хотын төлөвлөлт архитектур гэдэг өмнөх үеийн сайн сайхан зүйлүүд орхигдож хаана ч хамаагүй богино хугацаанд олон барилга сүндэрлэдэг болж. Хотын дарга,ИХ-ын дарга, газрын дарга гээд нийслэлийн нөгөө олон удирдлагуудын мэдрэмж хотоо гэсэн сэтгэл хаана явна.Нөгөө нураах зөвшөөрөлгүй байшин барилгаа нурааж хариуцлагаа тооцож дууссан уу. Олон нийтэд мэдээлээч.Нийслэлийн удирдлагууд амаар ярьж цаасан дээр буулгаснаа амьдралд яг хэрэгжүүлж баймаар санагддаг.

Зочин (139.5.219.87)
2018-06-16 13:28:10
МАН БАЛАГ ИХ ЮМ ДАА. ЗҮГЭЭР БАЙСАН 8 ХУВИЙН ЗЭЭЛИЙГ ЗОГСООЖ, АВИЛГАЛЖУУЛСНААС БОЛЖ ИРГЭД ХОХИРЧ БАЙДАГ. АН ҮЕД 8 ХУВИЙН ЗЭЭЛ ЧИНЬ БАНКНЫ ШАЛГУУР Л ХАНГАЖ БАЙВАЛ ХҮССЭН НЬ, ЯМАР Ч ОЧЕРГҮЙ АВДАГ БАЙСАН ЮМ. МАН ГАРЧ ИРЭЭД Л ГАЦААСАН.ҮХЭЖ ДАЛД ОРМОР ӨГӨР КОМУНИСТУУД

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-09-21 18:25:45 - Спорт
Хамгийн хүнд жинтэй сүмоч зодог тайлав
2018-09-21 18:00:28 - Шар
БНСУ-ын нэрт жүжигчин Сүн Жүн Ги монгол хүүтэй дахин уулзаж, сэтгэлийн дэм өгчээ
2018-09-21 17:39:53 - Эрүүл мэнд
Монгол хүүхдүүдийн сохролын түвшин дээшлэх хандлагатай байна гэв
2018-09-21 17:24:00 - Нийслэл
Тээвэрлэгч аж ахуйн нэгжүүд өвөлд бэлэн байна
2018-09-21 16:59:32 - Улс төр
М.Энхболд: Төр тогтворгүй болохоор албан хаагч мэргэшиж чадахгүй байна
2018-09-21 16:39:55 - Нийслэл
Ерөнхий сайд АНУ дахь монголчуудтай уулзав
2018-09-21 16:34:39 - Нийслэл
У.Хүрэлсүх: Бид төрийн албаны шинэ соёл, дэг журмыг тогтоохоор ажиллаж байна
2018-09-21 16:27:37 - Гадаад
Газар чөлөөлөлтийн ажил хийгдэж байна
2018-09-21 16:12:59 - Улс төр
УИХ-ын намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалт
2018-09-21 15:51:26 - Гадаад
Трамп Японы эрх баригч намын даргаар сонгогдсон Шинзо Абэд баяр хүргэв
2018-09-21 15:40:28 - Нийслэл
Төрийн албаны машиныг хувийн хэрэгцээнд ашиглахыг хориглоно
2018-09-21 14:51:14 - Гадаад
Вьетнамын Ерөнхийлөгч Чан Дай Куанг таалал төгсөв
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-21 14:03:33 - Нийслэл
СЭМҮТ-д эмчлүүлж буй 15-тай хүүхэд мансууруулах бодис хэрэглэсэн байжээ
2018-09-21 14:00:31 - Орон нутаг
Хүдэр, Ерөө орчмын тариалангийн бүс нутагт 30 см-ын зузаан цасан бүрхүүл тогтжээ
2018-09-21 13:52:03 - Эдийн засаг
MoneyGram үйлчилгээний Монгол дахь агент банкуудын зөвлөгөөн боллоо
2018-09-21 13:50:21 - Нийслэл
Түрээсийн орон сууцны бүртгэлийг цахимаар явуулна
2018-09-21 13:47:55 - Хууль
Үндсэн хууль зөрчөөгүй гэж дүгнэв
2018-09-21 13:43:12 - Улс төр
ФОТО: Нийслэлийн МАН-ын 34-р Бага хурал зохион байгуулагдаж байна
2018-09-21 13:35:45 - Эдийн засаг
Хамтарсан зохицуулах хорооны хуралдаан болж байна
2018-09-21 13:25:19 - Эдийн засаг
“Номин тэтгэлэг” 2018-2019 зарлагдлаа
2018-09-21 13:03:31 - Хууль
Бөхийн өргөө удахгүй хэвийн үйл ажиллагаа явуулж эхлэх үү
2018-09-21 12:57:55 - Улс төр
Төрийн албаны удирдах ажилтны улсын зөвлөгөөн болж байна
2018-09-21 12:38:06 - Эдийн засаг
“Цусны даралт ихсэлтийн эсрэг аян” Баянхонгор аймагт нээлтээ хийлээ
2018-09-21 12:26:04 - Байгаль Орчин
“Агаарын бохирдлын асуудлыг өвөл цагийн утаагаар бүү төсөөл”
2018-09-21 12:22:09 - Шар
Дэлхийн аварга, Германы алдарт хөлбөмбөгч Лукас Подольски Хакухо аваргад өмсгөлөө бэлэглэжээ
2018-09-21 11:47:13 - Орон нутаг
Дархан, Сэлэнгийн замд нийт 1450 иргэн цасанд боогдсон байжээ
2018-09-21 10:56:02 - Технологи
“Эрдэнэт үйлдвэр”, “Монголросцветмет” ХХК-иудын эзэмшилтэй холбоотой маргаан эцэслэн шийдэгдлээ
2018-09-21 10:47:32 - Спорт
Г.Отгонцэцэг хүрэл медальтан болж, М.Уранцэцэг V байрт орлоо
2018-09-21 10:42:40 - Байгаль Орчин
Дархан-Уул, Сэлэнгэ аймаг чиглэлийн замын хөдөлгөөнийг нээлээ
2018-09-21 10:41:13 - Нийслэл
Маргааш томоохон худалдааны төв, захууд ажиллахгүй
2018-09-21 10:40:19 - Орон нутаг
Хилийн боомтууд дээр тусгай зөвшөөрөлгүйгээр гадаад валютын арилжаа эрхлэгчдийг цэгцлэх тухай санал илэрхийлжээ
2018-09-21 10:35:56 - Спорт
ДАШТ: Өнөөдөр Б.Хорлоодой, Г.Ганцэцэг болон Г.Хэрлэн нар барилдана
2018-09-21 10:35:22 - Улс төр
Монгол Улс, АНУ хамтарсан мэдэгдэл гаргав
2018-09-21 10:34:25 - Улс төр
Ерөнхий сайд 350 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээнд гарын үсэг зурав
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-21 08:50:00 - Байгаль Орчин
Улаанбаатарт 4 хэм дулаан байна
2018-09-21 07:59:48 - Улс төр
Нийслэлийн МАН-ын дарга ӨНӨӨДӨР тодорно
2018-09-21 07:55:01 - Шар
Эрдэмтэд сэтгэл гутралын гурван үндсэн шинж тэмдгийг нэрлэжээ
2018-09-21 07:49:36 - Спорт
Чөлөөт бөхийн холбоо П.Орхоны допингийн асуудлыг хэрхэн шийдсэнээ тайлагнахгүй юм уу
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-09-21 10:26:56 - Улс төр
Ц.Мөнх-Оргил: Нийслэлийн МАН-ын хурал эрүүл, амьд болж байна
2018-09-19 07:52:01 - Улс төр
Сүхбаатар аймгийн МАН-ын хорооны хурлын үеэр архидалт болж, багийн Засаг дарга амиа алджээ
2018-09-19 16:34:09 - Нийслэл
Цагдаагийн дарга нар 10 мянган ам.доллар, 50 сая төгрөг бэлнээр авсан байж болзошгүй гэв
2018-09-19 07:58:04 - Улс төр
Г.Мөнхбаяр: Сайдаар ажиллахад ямар ашиг байх вэ дээ, ажил хийх “кайф” л өгсөн
2018-09-20 16:35:38 - Нийслэл
ШУУРХАЙ: Дархан, Эрдэнэт, Сэлэнгэ чиглэлийн замуудыг хаалаа
2018-09-21 14:32:39 - Шар
“Ноцтой мэдээ” сонины эрхлэгч Б.Галсансүхийг саатууллаа
2018-09-19 15:44:42 - Шар
Охидын 1000 гаруй нүцгэн зураг цуглуулсан 17 настай этгээдийг саатуулав
2018-09-19 17:54:13 - Нийслэл
“Приус 30” автомашиныг санаатай шатаасан уу
2018-09-19 08:07:34 - Эдийн засаг
"Тавантолгой"-н дансаа нээлгэх гэсэн иргэдийн хөлд Хөрөнгийн бирж дарагдаад байна
2018-09-19 08:37:21 - Шар
Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ