М.Ганхуяг: Гагнуурчин хүн үс толгой, хувцас, гутлын түрий дотор үсэрч орсон очийг тэвчих үе гардаг

Түгээх    
2018-06-16 11:16:19 - Энтертайнмент

"Дулааны цахилгаан станц 3"–ын гагнуурчин М.Ганхуягтай ярилцлаа. Тэрээр Мэргэжлийн гагнуурчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон баг бүрэлдэхүүнд багтаж, мөнгөн медаль хүртээд иржээ.

-Мэргэжлийн гагнуурчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын гагнуурчид багаараа алтан медаль хүртээд иржээ. Энэ бахдам амжилтаасаа хуваалцахгүй юу?  

-Олон улсын мэргэжлийн гагнуурчдын ур чадварыг шалгаруулдаг “ARC CUP-2018” international  Welding  Competition тэмцээнд Монголын баг тамирчид багаараа түрүүлээд ирлээ. Энэхүү гагнуурын олон улсын тэмцээнд 21 улсын 380 гаруй гагнуурч ур чадвараа сорьсон. Монгол Улсаас нийт 15  гагнуурчин таван төрөлд оролцсоноос дөрвөн алт, зургаан мөнгө, дөрвөн хүрэл, хоёр тусгай байрын шагнал хүртэж багаараа алтан цомын эзэн боллоо. Монгол Улсын баг тамирчид дэлхийн аваргын тэцээнд дөрвөн удаа оролцож байснаас энэ жил түрүүлж, хамгийн том амжилт үзүүллээ. Өмнө нь гурван удаа оролцохдоо хоёр мөнгө, хоёр хүрэл гэх мэтээр байр эзэлдэг байсан. Энэ жил аварга болно гэсэн нэгэн зорилго дор нэгдэж чадсанаараа медалийнхаа тоо болон чанарыг ахиулж чадсан.

-Өмнөх жилийн дэлхийн аваргын тэмцээнээс энэ жилийн тэмцээний онцлог юу байв?

-Жил бүр тавигдах шалгуур, шаардлага өндөр болж байна. Бид дэлхийн стандарт руу ойртож очсон гэдгийг энэ жил тод харуулж чадлаа гэж ойлгож байна. Дэлхийн аваргын тэмцээн хоёр жилд нэг удаа буюу тэгш жилүүдэд зохион байгууллагддаг уламжлалтай. Тухайлбал, 2014, 2016, 2018 гэх мэт жилүүдэд зохион байгуулагдлаа. Манай мэргэжлийн гагнуурчдын улсын аваргын тэмцээн ч гэсэн хоёр жилд нэг удаа болдог юм. Гэхдээ 2018 онд дэлхийн аварга болно гэж тооцвол түүнээс нэг жилийн өмнө буюу 2017 онд улсын аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулж эхний гурван байрын оролцогчдод ДАШТ-д орох эрх олгох юм.

-Амжилттай оролцоод ирсэн баг бүрэлдэхүүнээ танилцуулахгүй юу?

-ММСГНийгэмлэг гагнуурын олон улсын тэмцээнд Гагнуурын улсын аваргад түрүүлсэн гагнуурчдаа оролцуулдаг. Энэ тэмцээнд МСҮТ болон ПТК шалгарсан залуу гагнуурчид оролцдог юм. Бид 15-уулаа эх орноо төлөөлөн оролцсон. Үүнээс нэг нь эмэгтэй тамирчин байлаа. Энэ жилийн хувьд Казаны дэлхийн аварга буюу оюутны дэлхийн аваргад оролцож байсан буюу оролцох хүүхдүүд хамрагдсанаараа онцлог байлаа. Тэд медалийн тоо чанарт нөлөөлөхүйц хэмжээний амжилтыг үзүүлж хувь нэмэр орууллаа.

Мөн дэлхийн гагнуурчдын тэмцээн оролцогчдынхоо дээд насыг 35 гэж заасан байдаг. Сая манайхаас 35 нас хүрэх гэж байгаа таван тамирчин оролцоод ирлээ. Тэд маань дараа жил дэлхийн аваргад оролцож чадахгүй автоматаар хасагдана. Тэдэн дунд дөрөвдүгээр цахилгаан станцын гагнуурчин н.Агваандэмбэрэл гэх залуу бий. Дөрвөн тэмцээнд бүгдэд нь амжилттай оролцож гурван мөнгө, нэг хүрэл хүртсэн сайн гагнуурчин байдаг юм.

-Таны хувьд ямар аль төрлөөр нь оролцож ямар амжилтыг үзүүлээд ирэв?

-Миний хувьд 2016 оноос хагас автоматын төрөлд оролцож эхэлсэн. 2017 онд зохион байгуулагдсан тэмцээнд мөнгө, энэ жил хүрэл медаль хүртээд ирлээ.

-Гагнуурын тэмцээнийг нийт хэдэн төрлөөр шалгаруулдаг вэ?

-Нийт долоон төрлөөр зохион байгуулдаг. Дээр хэлсэнчлэн манайх таван төрөлд нь амжилттай оролцсон. Тухайлбал,

-Цахилгаан гагнуур төрөлд гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл,

-Хагас автомат гагнуур  нэг алт, нэг мөнгө, нэг хүрэл

-Аргон гагнуур  гурван мөнгө

-Хийн гагнуур  нэг хүрэл

-Хийц  болон модуль гагнах  нэг хүрэл

-ХҮССЭН ХҮН БҮР ГАГНУУР ХИЙЧИХДЭГГҮЙ-

-Гагнуурын төрөл тус бүр ямар онцлог, шалгуур үзүүлэлттэй вэ?

-Нэг бүрчлэн тайлбарлах боломжгүй. Зөвхөн нэршлээрээ өөр. Хагас автомат гэхэд ховхын дарахад утас нь гарч байх, аргон нэг гараараа хайлуулаад нөгөө гараагаа утас өгөх, хийн гагнуур автохийгээр халаагаар утсаа өгөх жишээтэй. Мөн бүтээцийн гагнуур гэж бий. Энэ нь цахилгаан, аргон, хагас автомат гэсэн гурван төрлийг нэг бүтээц хийц болгочхоод түүнийг өөр өөр байрлалын онцлогоор гагнадаг. Гагнуур гэдэг зүйл өөрийн гэсэн онцлогтой. Хүссэн хүн бүр гагнуур хийчихдэггүй. Нэг гагнуурчин 15 жил сурсны эцэст оргилд нь хүрэх ч тохиодол бий. Нөгөө талаар таван жил сурчихаад мэргэшчихдэг хүн ч бий. Маш их мэдрэмж шаардсан мэргэжил гэж хэлж болно.

-Энэ мэргэжлийн бэрхшээлтэй ба  эерэг тал нь юу вэ?

-Маш зузаан улайссан төмрийг илүү өндөр температурт халааж байж нөгөө талтай нь нилүүлж нэгэн цул болгодог. Ингэхийн тулд хамгийн түрүүнд маш их халууныг тэвчиж гарах шаардлага тулгардаг. Станцад гагнуур хийхэд нарийн зайнд багтах, өндрөөс дүүжлэгдэх, нүдэнд харагдах ч гар хрэхгүй газар зүтгэх гэх мэтээр янз бүрийн хэцүү нөхцлийг даван туулж байж ажлаа хийдэг. Заримдаа үс толгой, хувцас, гутлын түрийн дотор хүртэл оч үсэрч ордог. Нарийн зүйл гагнаж байгаа тохиолдолд хөдлөх эрх байхгүй. Хувцас цоороод ортол тэсч тэвчих үе гардаг (инээв.сурв). Гэхдээ тэр болгоныг хэцүү гэлгүйгээр, өдөр тутам хийх ёстой ажил үүргээ гэж хүлээж авч биелүүлдэг. Энэ утгаараа бид өдий зэргийн амжилтанд хүрч чадсан байх гэж бодож байна. Хийе гэснээ санасандаа хүртэл хийчхээд байж байх нь гагнуурчин хүний жаргал.

-Гагнууурчин хүнд юу бүтээж босгох боломж байдаг вэ? Тухайлбал та бүхэн юу бүтээх зорилго тээж явна вэ?

-Бидний эргэн тойронд байгаа төмрөөр бүтсэн зүйлс ямар олон байгааг анзаарч байна уу. Жишээлбэл, бидний ард байгаа бүдүүн шугамыг гагнуурчин хүн л бүтээсэн. Аливаа нэг барилга байгууламж, бүтээн босголтын хамгийн сүүлийн шат нь гагнуурын ажил байдаг. Станцад ч гагнуургүй зүйл нэг байхгүй. Энэ утгаараа манайх шиг хөгжиж эхэлж буй оронд гагнуур маш чухал.

-Энэ мэргэжлийг сонгож байсан түүхээсээ хуваалцвал?

-Анх зуухан цехед ажилладаг байлаа. Тэр үед зуухан цехийн гагнуурчдыг хараад ямар гоё юм бэ, би ч гэсэн гагнуур хийж сурах юмсан гээд л дотроо боддог байсан. Тэгээд дунд даралтын зуухан цехийн дарга Мөнхбат дээр очоод би гагнуурчин мэргэжилтэй болмоор байна гэдэг хүсэлтээ хэлсэн. Үүний дагуу 2010 онд намайг гагнуурчин болгох шийдвэрийгэнэ хүн гаргаж байсан юм. 

Дашрамд ДАШТ-нд ороход тусалж дэмжсэн "ДЦС-3"-ын удирдлагууд болон засварын цехийн хамт олон, Металл судлалын цехийн ажилчиддаа баярласан талархсанаа илэрхийлмээр байна. Мөн эрчим хүчний сургалтын төвийн Галхүү гэж сайхан багш минь бий. Энэ хүний ачаар олон мундаг шавь нар төрөн гарсан. Тэдний нэг болсондоо баяртай байна. "ДЦС-3"-ын Металл судлал гагнуурын лабораторын техникч Лхамхүүгийн Энхбаяр биднийг мөн олон жил дасгалжууллаа. Энэ хүн УАШТ-ний долоон шүүгчийн нэг нь юм. Энэ утгаараа биднийг тэмцээнд явахад дүрэм журам, нарийн хэмжээсийг хэлж сургаж, тусалж дэмждэг хүн дээ. Харин биднийг олон улсын тэмцээнд оролцоход "Хасу мегаватт" ХХК-ийн биет төлөөлөгч, хятад хэлний орчуулагч Лхагва ах хамгийн их тусалдаг. Хятадад болсон дөрвөн ч тэмцээнд цуг явж бүхий л туслалцааг үзүүлсэн. Хятадад хэлний бэрхшээл хамгийн түрүүнд тулгардаг. Энэ бэрхшээлийн өмнө Лхагва ах нэг нойморт гүйж байдаг хүн. Баг хамт олныхоо өмнөөс баярласнаа илэрхийлэх нь зүйтэй байх. Түүнчлэн манай "ДЦС-3"-ын хамгийн ахмад гагнуурчин бол Д.Даваасүрэн. Энэ хүний зааварлаж зөвлөснөөр олон хүн улсын болон дэлхийн аваргад амжилт гаргалаа. Хагас автомат гагнуурын төрөл манай станцад нэвтэрч байх үед К.Даваажав болон М.Ганхуяг миний бие барьж байсан. Ингэж барьж байсныхаа хүчинд 2015 оны УАШТ-нд нэг болон гуравдугаар байр эзэлж байлаа. 

-Цаашдын хүсэл зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Хүн бүрт өөрийн гэсэн онцлог бий. Миний хувьд Улсын аваргад хоёр удаа түрүүлсэн. Нэг төрөлд хоёр удаа түрүүлсэн гэдэг утгаараа анхны хошой аварга. 35 нас давсан гануурчин үнэхээр сайн байлаа ч ДАШТ-д орж чадахгүй бэрхшээл бий. Надад одоо ДАШТ-д орох нэг л удаагийн эрх үлдсэн. Хэрвээ улсын аваргаар шалгарч чадвал шүү дээ. Энэ л хүслээ гүйцээх бодол байна.

П.УРНАА



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 7

Зочин (27.123.212.135)
2018-06-18 01:43:21
vs shataat bvl yax yy.gvriigeed bx yy.

Зочин (27.123.212.130)
2018-06-17 22:04:15
Gagnyyr zaalgamaar bna xaan ochix ve zalyysaa

Зочин (27.123.212.143)
2018-06-16 17:52:59
Mundag um.gagnuur harahad amarhan um shig myrtluu hetsuu

Зочин (103.57.92.79)
2018-06-16 16:37:33
MERGEJLEES SHALTGAALAH OVCHINOOR ZALUUS YADAJ TETGEVERT GARAASAI HALAMJIIN ULS BOLJ BNA

Зочин (202.170.67.28)
2018-06-16 16:20:04
bayar xvrgie

Tuguldur (103.57.95.111)
2018-06-16 14:08:25
Aduuchin zaluugaas delhiin avraga uugaanaa ahdaa amjilt husie

Зочин (112.72.14.62)
2018-06-16 11:46:02
yamar goy medee vee bayr hurgey huslee gyitseegeerei chi cAdanaaa amjilt husey.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-21 17:37:38 - Спорт
Чөлөөтийн охид гурван медаль хүртэв
2018-07-21 17:24:37 - Орон нутаг
Ширгэсэн Өлхөний сайр 11 жилийн дараа устай болж үерлэжээ
2018-07-21 17:15:16 - Гадаад
Трамп Хойд Солонгосын хүний эрхийг хамгаалах зорилготой хуульд гарын үсэг зурав
2018-07-21 17:09:32 - Нийслэл
Гал унтраах техникийн олон төрөлт спортын аварга шалгаруулах тэмцээн болж байна
2018-07-21 15:21:54 - Нийслэл
Германы ЭСЯ-наас IV дэлгүүр хүртэлх замын зорчих хэсгийг түр хугацаагаар хаана
2018-07-21 15:07:59 - Нийслэл
110кВ-ын анкер тулгуур унах аюулаас урьдчилан сэргийлж чаджээ
2018-07-21 14:56:15 - Нийслэл
Ард иргэддээ сэрэмжтэй байхыг анхааруулж байна
2018-07-21 14:36:38 - Эрүүл мэнд
Элэгний В, С вирусыг үнэгүй оношилно
2018-07-21 14:15:25 - Орон нутаг
Монгол иргэдээс 24 литр айраг, 6.6 кг мах хураажээ
2018-07-21 13:59:54 - Орон нутаг
Долоон аймгийн 55 сумын цахилгааныг холбоод байна
2018-07-21 13:40:54 - Спорт
МУГТ Б.Гангаамаа К2 уулын оргилд гарсан анхны монгол хүн боллоо
2018-07-21 11:15:16 - Байгаль Орчин
Улаанбаатарт 20 хэм дулаан байна
2018-07-21 11:12:10 - Шар
Дэлхийн цөмд хэдэн квадриллион тонн алмаз эрдэнэ нуугдаж байгааг илрүүлжээ
2018-07-21 11:12:07 - Эдийн засаг
О.Болортуяа: Шинэ ногооны үнэ 500 төгрөгөөр буух төлөвтэй байна
2018-07-21 11:12:03 - Энтертайнмент
Дэлхийг өөрчилж буй технологийн хувьслуудыг танилцуулж байна
2018-07-21 11:12:00 - Хууль
Малчин залуус нэгнийхээ төмсгийг засч шийтгэсэн гэв үү
2018-07-21 11:11:53 - Гадаад
Монгол Улсын далбаатай хөлөг онгоцны бүртгэлийн тоо нэмэгдсээр байна
2018-07-21 11:11:45 - Энтертайнмент
Өнөөдөр бар өдөр
2018-07-20 18:54:36 - Гадаад
Дэлхийн хамгийн олон боолтой улс
2018-07-20 18:28:14 - Орон нутаг
Өндөрхаан нисэх онгоцны буудлын шинэчлэлийн ажилд 3.5 сая ам.доллароор туслахаар болжээ
2018-07-20 18:24:02 - Нийслэл
Баян-Өлгий рүү тусламжийн цуваа хөдөллөө
2018-07-20 18:18:23 - Шар
Улаан-Үдийн тогооч хамгийн жижиг 3 мм бууз хийжээ
2018-07-20 17:54:56 - Нийслэл
“Байгаль дэлхийгээ хамгаалъя” үзэсгэлэн нээгдлээ
2018-07-20 17:36:43 - Шар
Пак Гын Хе-д найман жилийн хорих ял нэмж оноожээ
2018-07-20 17:25:28 - Нийслэл
Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн эмх замбараагүй үйл ажиллагааг цэгцэлнэ
2018-07-20 17:23:18 - Орон нутаг
Сумынхаа эмнэлэгт автомашин бэлэглэжээ
2018-07-20 17:20:39 - Энтертайнмент
БНСУ-ын Пусан хотын урлагийн нэгдсэн холбоотой санамж бичиг байгуулж, хамтарсан үзэсгэлэн зохион байгууллаа
2018-07-20 17:09:53 - Улс төр
У.Хүрэлсүх: Гамшгаас сэргийлэхэд хэвлэл мэдээлэл чухал үүрэгтэй
2018-07-20 17:05:52 - Байгаль Орчин
Aвтобусны утаанаас ялгарах тортгийн хэмжээг бууруулахаар ажиллаж байна
2018-07-20 16:16:18 - Хууль
Г.Сарангэрэлд гурван жилийн хорих ял оноолоо
2018-07-20 15:57:31 - Нийслэл
Автозамд үүссэн хохирлын хэмжээ 1,3 тэрбум төгрөгт хүрчээ
2018-07-20 15:51:00 - Орон нутаг
Үерт өртсөн хүүхдүүдэд хамгааллын үйлчилгээ үзүүлж байна
2018-07-20 15:38:59 - Технологи
Архив, албан хэрэг хөтлөлтийн нэгдсэн систем "eDOC"-ийн гар утсанд зориулагдсан хувилбар хэрэглээнд нэвтэрлээ
2018-07-20 15:00:36 - Нийслэл
Бөхчүүд эмнэлэг засч тохижуулах сайн үйлсийн аян өрнүүлжээ
2018-07-20 14:47:12 - Нийслэл
Харааны бэрхшээлтэй 16 бариста бэлтгэжээ
2018-07-20 14:42:41 - Технологи
“What3words” аппликейшн ашиглан хүссэн газартаа төөрч будилахгүйгээр очих боломжтой боллоо
2018-07-20 14:41:45 - Шар
АНУ-аас хүүхэлдэйн киноны баатартай төстэй акулын шинэ төрөл олджээ
2018-07-20 14:21:56 - Орон нутаг
Хуучны дэг ёсыг сэргээж, анх удаа Хөвсгөл далайн их тахилгыг үйлдэнэ
2018-07-20 14:15:12 - Спорт
МУГТ Б.Гангаамаа: К2 уулын 7400 м-ийн өндөрт гараад байна
2018-07-20 13:38:20 - Орон нутаг
ФОТО: Улаанбаатар-Дархан чиглэлийн зам дээр залуучууд үзэл бодлоо илэрхийлж байна
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-07-18 17:00:40 - Шар
СТА Т.Дэлгэрмөрөн дурлалт бүсгүйгээ олонд ил болгов
2018-07-21 11:12:00 - Хууль
Малчин залуус нэгнийхээ төмсгийг засч шийтгэсэн гэв үү
2018-07-18 15:49:47 - Хууль
Ах дүүс рүү бензин цацаж шатаасан иргэнийг баривчлан шалгаж байна
2018-07-18 16:03:58 - Хууль
Т.Мөнхтунгалаг: АТГ-ын хяналтын камерын бичлэг алдагдсан
2018-07-19 09:46:39 - Улс төр
УИХ-ын ээлжит бус чуулганаар АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах нь тодорхой болсон уу
2018-07-20 16:16:18 - Хууль
Г.Сарангэрэлд гурван жилийн хорих ял оноолоо
2018-07-19 08:37:59 - Хууль
АНУ-ын Сиэтл хотод амьдардаг 23 настай монгол залуу сураггүй алга болжээ
2018-07-18 15:00:55 - Шар
Казакстан руу хууль бусаар машин оруулж зардаг монгол "мафи"-ийг мөрдөж эхэлжээ
2018-07-19 08:37:49 - Хууль
Хар тамхины хэрэгт дахин холбогдсон Г.Сарангэрэлд 2-8 жилийн ял төлөвлөжээ
2018-07-18 12:04:55 - Орон нутаг
Өмнөговь аймгаас олдсон цогцос хэн болохыг тогтоожээ