Засгийн газраас ипотекийн зээлийн хүүг өнөөгийн түвшинд хадгалах нь зүйтэй гэж үзжээ

Түгээх    
2018-06-16 16:48:54 - Эдийн засаг

chuulganУИХ-ын чуулганы өчигдийн үдээс хойших хуралдаанд М.Оюунчимэг гишүүнээс  Ерөнхий сайдад хандаж тавьсан “Зээлийн хүүг бууруулах асуудлын хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар”-х асуулгын хариуг сонсов. Мэдээллийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Зээлийн хүүг бууруулах асуудал нь Монголбанкны эрхлэх асуудлын хүрээнд хамаарах хэдий ч  Засгийн газраас Монголбанкны зохистой макро эдийн засгийн бодлогоор зээлийн хүүг бууруулах хүчин чармайлтыг дэмжин ажиллаж байгаа гэв. Ингээд Сангийн сайд зээлийн хүүг бууруулах асуудлын хүрээнд Засгийн газрын зүгээс болон бусад байгууллагаас хийсэн ажил, хүрсэн үр дүнг танилцууллаа.

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2017 оны 70 дугаар тогтоолын 3-т зааснаар зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах үүргийг Засгийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороонд даалгасан юм. Монголбанкнаас Зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичиг боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулан ажиллуулж,  санхүүгийн салбарын ажилтан, судлаач, эдийн засагчдын дунд хэлэлцүүлэг зохион байгуулсан. 

Тухайн хэлэлцүүлгийн үр дүн, холбогдох мэргэжлийн байгууллагын саналыг тусган “Зээлийн хүүг бууруулах стратеги 2018-2023” баримт бичгийг Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр батлуулж, Эдийн засгийн байнгын хороонд танилцуулжээ. Энэхүү стратегийн баримт бичгийг амжилттай хэрэгжүүлснээр 2023 оны төгсгөлд банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү одоогийн түвшнээс 5-7 нэгж хувиар буурах буюу манай улстай ижил орлогын түвшинтэй бусад орнуудын түвшинд хүрэх зорилтыг тавьсан аж.

Монголбанк, Засгийн газраас зээлийн хүүг бууруулах үндсэн нөхцөл нь макро эдийн засгийн зохистой бодлого гэж үзэж байгаа талаар Ч.Хүрэлбаатар сайд танилцуулсан. Засгийн газраас төсвийн алдагдлыг бууруулах, төсвийн сахилга батыг сайжруулах, Засгийн газрын санхүүгийн хөрөнгө, өрийн удирдлагын зүй зохистой зохицуулалтуудыг хийж Монголбанкны мөнгөний бодлогын нөлөөллийг нэмэгдүүлэх, макро эдийн засгийн дотоод, гадаад тэнцвэрийг хангах хүчин чармайлтыг дэмжиж ажилласан байна.

2017 оны 1 дүгээр улиралд 18 хувьд хүрээд байсан Засгийн газрын үнэт цаасны хүүг 2017 оны эцэст 9.0 хувьд хүргэж бууруулсан бөгөөд 2017 оны 10 дугаар сараас хойш дотоодод Засгийн газрын үнэт цаас гаргаагүй болно. 2017 оны 10 дугаар сарын эхэнд 4.6 их наяд төгрөг байсан Засгийн газрын дотоод үнэт цаасны хэмжээг 2018 оны 5 дугаар сард эцэст 2.4 их наяд төгрөг болгож бууруулсан. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын үнэт цаасны хүүгийн түвшинг нэг оронтой тоонд хүргэсэн бөгөөд, арилжааны банкууд дээр зээл олголт нэмэгдэх, зээлийн хүү буурах суурь нөхцөлийг бүрдүүлжээ. Зээлийн хүү буурахгүй байгаа үндсэн шалтгаан, нөлөөлөгч хүчин зүйлсийг холбогдох байгууллагууд, ажлын хэсгийн зүгээс судлан Зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичигт тодорхой тусган танилцуулсан юм.

Зээлийн хүү өндөр байхад өндөр, тогтворгүй инфляци, түүнийг дагасан бодлогын хүүний өндөр түвшин; банкуудын эх үүсвэрийн төлөөх өрсөлдөөн; төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийн сулралт, мөнгөний нийлүүлэлтийн тогтвортой бус байдал; хөрөнгийн зах зээлийн сул хөгжил зэрэг хүчин зүйл голлон нөлөөлж байна.  Зээлийн хүүг бууруулах стратегид тусган батлуулснаар:

Макро эдийн засгийн тогтвортой орчинг бүрдүүлэх;

Мөнгөний бодлогын хүүний шилжих нөлөөг сайжруулах;

Банкуудын эрсдэл удирдах чадвар, үр ашиг, засаглалыг сайжруулах гэсэн 3 бүлэг ажлыг Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Засгийн газар хамтран гүйцэтгэж, эдгээр хүчин зүйлийн нөлөөллийг бууруулахаар ажиллах юм байна.  

Засгийн газраас зээлийн хүүг бууруулах асуудлыг захиргааны аргаар хэрэгжүүлэх нь зах зээл, эдийн засагт сөрөг нөлөө, гажуудлыг нэмж үүсгэх эрсдэлтэй тул зах зээлийн зарчмаар шийдвэрлэх нь зохистой гэж үзжээ.

Мөнгөний бодлогын шийдвэр гаргалт, нөлөөллийг нэмэгдүүлэх, банкуудын хариуцлага, үйл ажиллагааны удирдлага, засаглалыг сайжруулах чиглэлээр Төвбанкны тухай, Банкны тухай хууль тогтоомжуудад шаардлагатай нэмэлт, өөрчлөлтүүдийг хийх зэргээр банкны салбарын шинэчлэлийн ажлыг үргэлжлүүлж байгаа бөгөөд эдгээр ажлын үр дүнд эдийн засаг, санхүүгийн тогтвортой орчин буюу зээлийн хүү буурах суурь нөхцөл бүрдэнэ гэж тооцож байна. Түүнчлэн, дунд хугацаанд төсвийн алдагдал, Засгийн газрын өрийн хэмжээг тогтвортой түвшинд хүргэж бууруулах, төсвийн сахилга батыг сайжруулах арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, мөнгөний бодлогын үр нөлөөг сайжруулахад дэмжлэг үзүүлэх ажлыг үргэлжлүүлэх нь зүйтэй гэж Засгийн газраас үзэж байна.

Зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах нь Төвбанкны бодлогын хүүнээс ихээхэн хамааралтай бөгөөд Монголбанк бодлогын хүүг 2018 оны 3 дугаар сард 10 хувь болгож бууруулсан юм. Бодлогын хүүг мөнгөний бодлогын хүрээнд зохистой хэмжээгээр аажим бууруулах нь зүйтэй бөгөөд энэ асуудал нь Монголбанкны бүрэн эрхийн хүрээнд хамаардаг тул зээлийн хүүг нэг оронтой тоонд оруулах боломжит хугацааг Засгийн газраас тодорхойлон хэлэх боломжгүй гэдгийг Сангийн сайд хэллээ. Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөр хэлэлцэн баталсан зээлийн хүүг бууруулах стратегийн баримт бичигт 2023 оны төгсгөлд банкуудын зээлийн жигнэсэн дундаж хүү одоогийн түвшнээс 5-7 нэгж хувиар буурах буюу манай улстай ижил орлогын түвшинтэй бусад орнуудын түвшинд хүрэх зорилт тавьсан байгаа болно.

Засгийн газраас ипотекийн зээлийн хүүг өнөөгийн түвшинд хадгалах, цаашид нийт зах зээлд зээлийн хүүгийн түвшин буурсан нөхцөлд зээлийн хүүг бууруулах асуудлыг судлах нь зүйтэй гэж үзжээ. Монголбанк, Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд төсвийн гадуурх төсөл, арга хэмжээний санхүүжилтийг, ялангуяа Монголбанк төсвийн шинж чанартай төсөл хөтөлбөр санхүүжүүлж байгааг зогсоохоор тохиролцсон. Гагцхүү, нийгэм, эдийн засгийн хэрэгцээ, шаардлагыг харгалзан үзэж орон сууцны зээлийн санхүүжилтийг мөнгө хэвлэх замаар бус улсын төсвөөс болон Монголбанкны нэгэнт олгосон зээлийн үндсэн төлбөрөөс санхүүжүүлэх, 2018 оны 9 дүгээр сар гэхэд Монголбанкыг энэ санхүүжилтийн тогтолцооноос гаргах төлөвлөгөөг ОУВС-д танилцуулахаар тохиролцсон болно.

Засгийн газар Ипотекийн зээлийн хүүг дараах нөхцөл, шалтгаануудын улмаас одоо байгаа 8 хувьд үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Үүнд:

Одоо иргэдэд олгогдож байгаа зээлийн эх үүсвэрийн дийлэнх хэсгийг Монголбанк гаргаж байгаа бөгөөд зээлийн эх үүсвэрийн хүүг бууруулах нь Монголбанкны алдагдлыг нэмэгдүүлэх нөлөөтэй байна;

Ипотекийн зээлийн хүүг бууруулснаар Монголбанк, Засгийн газрын эх үүсвэрээр өмнө нь зээлд хамрагдсан нийт 69.0 мянган зээлдэгчийн зээлийн хүүг бууруулах шаардлага үүсч, ипотекийн зээл олгох, зээлийг үнэт цаасжуулах, эргэн төлүүлэх тогтолцоонд эрсдэл үүсгэхээр байна.

Засгийн газраас иргэдийн худалдан авах чадварт нийцсэн орон сууцны бүтээн байгуулалт, санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр олон улсын санхүүгийн байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Тухайлбал, “Улаанбаатар хотын орлогод нийцсэн орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл төсөл” -ийг Ногоон уур амьсгалын сан, АХБ-ны зээл, тусламжаар хэрэгжүүлэхээр батлуулсан бөгөөд энэ төслийн хүрээнд Улаанбаатар хотын Баянхошуу, Сэлбэ дэд төвүүд дээр 10 айлын эко хороолол барих төсөл хэрэгжинэ. Мөн Солонгос Улсын Засгийн газраас олгох 500.0 сая ам.долларын хүрээнд агаар, орчны бохирдлыг бууруулах, иргэдийг орон сууцжуулахад чиглэсэн төслүүдийг багтаахаар ажиллаж байна.

Сангийн сайдын мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, М.Оюунчимэг, Ж.Мөнхбат, О.Содбилэг, Б.Пүрэвдорж, Д.Оюунхорол, Б.Баттөмөр, М.Билэгт нар асуулт асуун Ч.Хүрэлбаатар сайд, ажлын хэсгээс хариулт авсан. Ингээд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.5-д “…асуулгад хариулт өгсний дараа асуулга тавьсан гишүүн нэг удаа 5 минутаас илүүгүй хугацаанд үг хэлэх…” хэмээн заасны дагуу УИХ-ын гишүүн М.Оюунчимэг үг хэллээ.

Иргэд, аж ахуйн нэгжүүдийн дунд зээлийн хүүг буураасай гэсэн хүлээлт бий гэдгийг тэрбээр онцоллоо. Энэ чиглэлээр холбогдох байгууллагууд тодорхой алхамуудыг хийж байгаа ч бодит үр дүнд хүрэхгүй байгааг санууллаа. Мөр тэрбээр зээлийн хүүг бууруулах стратегийг чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсож, холбогдох чиглэл өгөх саналтай байгаагаа илэрхийлсэн. Иргэд, аж ахуйн нэгжүүдийн хувьд зээлийн сүлжээ, хүүгийн дарамтад орсон байгаа, цаашид макро бодлогын түвшинд стратегийн арга хэмжээ авахаас өөр аргагүй нөхцөл үүсээд байгааг хэлсэн юм. Иймд Засгийн газар, Монголбанкнаас шийдвэртэй арга хэмжээ авах нь зүйтэй, УИХ үүн дээр шаардаж, шахалт үзүүлэн ажиллана гэдгийг цохон тэмдэглээд зээлийн хүүг бууруулах чиглэлээр нэн тэргүүнд хийж болох ажлуудын талаар тодорхой саналуудыг хэлэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.



Энэ МЭДЭЭ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Манай САЙТ танд таалагдаж байвал Like хийгээрэй. Танд баярлалаа.
Сэтгэгдэлүүд
Нийт 22

irgen (43.250.126.60)
2018-06-17 18:54:25
yasan oron suutsnii zeeliig uchnuun jil sudalj bn gej hutsaad ard irgediig huleelgej iim hariu helj bfa uymuu jingeruudee zugeer zailtsgaa l daa

igen (43.250.126.60)
2018-06-17 18:50:23
zailaachee hurelsuheee zailaachee battulgaaa ard tumen bosoh boljeee. oronsuutsnii zeek huleej bga myanga myangan ger bul bn uridchilgaa buulgana gesen haa bn lalruydaaa zailaad ug hureksuheee

igen (43.250.126.60)
2018-06-17 18:50:12
zailaachee hurelsuheee zailaachee battulgaaa ard tumen bosoh boljeee. oronsuutsnii zeek huleej bga myanga myangan ger bul bn uridchilgaa buulgana gesen haa bn lalruydaaa zailaad ug hureksuheee

igen (43.250.126.60)
2018-06-17 18:50:12
zailaachee hurelsuheee zailaachee battulgaaa ard tumen bosoh boljeee. oronsuutsnii zeek huleej bga myanga myangan ger bul bn uridchilgaa buulgana gesen haa bn lalruydaaa zailaad ug hureksuheee

igen (43.250.126.60)
2018-06-17 18:49:53
zailaachee hurelsuheee zailaachee battulgaaa ard tumen bosoh boljeee. oronsuutsnii zeek huleej bga myanga myangan ger bul bn uridchilgaa buulgana gesen haa bn lalruydaaa zailaad ug hureksuheee

ЭМЧ (202.179.26.237)
2018-06-17 14:27:58
ХҮРЭЛСҮХ ЯМАРЧ ХЭРЭГГҮЙ, ЮУ Ч ХИЙЖ ЧАДАХГҮЙ МЭДЛЭГ БОЛОВСРОЛ Ч ДУТНА.

Зочин (103.9.90.98)
2018-06-17 10:50:43
УИХ ЗАСГИЙН ГАЗАР ХЭДЭН ХУВИЙН БАНК , БАРИЛГЫН КОМПАНИЙ КАРМАНД ОРЧИХЖЭЭ.....

Зочин (103.9.90.98)
2018-06-17 10:50:42
УИХ ЗАСГИЙН ГАЗАР ХЭДЭН ХУВИЙН БАНК , БАРИЛГЫН КОМПАНИЙ КАРМАНД ОРЧИХЖЭЭ.....

Зочин (103.9.90.98)
2018-06-17 10:50:42
УИХ ЗАСГИЙН ГАЗАР ХЭДЭН ХУВИЙН БАНК , БАРИЛГЫН КОМПАНИЙ КАРМАНД ОРЧИХЖЭЭ.....

Зочин (103.9.90.98)
2018-06-17 10:50:42
УИХ ЗАСГИЙН ГАЗАР ХЭДЭН ХУВИЙН БАНК , БАРИЛГЫН КОМПАНИЙ КАРМАНД ОРЧИХЖЭЭ.....

Зочин (103.9.90.98)
2018-06-17 10:50:08
СОНГУУЛИЙН ХӨТӨЛБӨР, АМЛАЛТАА ЭРГЭЖ НЭГ ХАРААРАЙ. СОНГУУЛИЙН ӨМНӨ ЮУ ГЭЖ ХУЦАЖ БАЙЛАА. 2020 ОНЫ СОНУУГЛЬ ОЙРТОЖ БАЙГАА ШҮҮ. ЧАДАХГҮЙ БОЛ ЦАГ АЛДАЖ АРД ТҮМНИЙ ТАРХИЙГ УГААХГҮЙ ЭРТХЭН ЗАЙЛААРАЙ. УГААСАА ТА НАРТ ЯМАР Ч НЭР ХҮНД БАЙХГҮЙ БОЛСОН. ХАРИН ТА НАРЫН ДЭРГЭД НАМБАРЫН ЭНХБАЯРЫГ АРД ТҮМЭН ҮГҮЙЛЖ БАЙГАА ШҮҮ. ТҮҮНД ЗОХИОМОЛ ХЭРЭГ ҮҮСГЭСЭН НӨХДҮҮД ОДОО МОНГОЛООС ЗУГТАЖ ХАРЬД АМЬДАРЧ БАЙНА.

Зочин (103.9.90.98)
2018-06-17 10:47:47
Энэ төрийн ордонд, УИХ засгийн газарт сууж байгаа нөхдүүд ипотекийн 8 хувийг ойлгох уу. Одоо монголд урьдчилгаа 30 хувь төлөөд байр авах чадалтай хүн хэд байгаа билээ. Одоо дандаа дундаж амьдралтай, дундажаас доогуур амьдралтай хүмүүс л үлдсэн. тэд урьдчилгааны 30 хувь байтугай 3 хувийг ч төлж чадахааргүй иргэд байна. Энэ УИХ засгийн газрын гишүүд хэдэн банкны лоббинд ороод ингээд ард түмнийг доромжлоод сууж байгаа байхгүй юу .Ипотекийн зээл 8 хуьд байх нь банкууд, барилгын томоохон компануудад ашигтай .УИХ засгийн газар банк барилгын компаний талд үйлчилж УИХ 8 хувийн зээлийг хадгалж чадвал УИХ Засгийн газрын гишүүдийн кармаа зузаарч оффшорчин болно.Тэдэнд ард түмэн байртай байна уу? овоохойд байна уу? өвгөнтийн хөндийн байнауу? сонин биш ш дээ. Энэ 4 жилд яаж карманаас түнтийлгэхээ л бодно доо.

Зочин (103.9.90.98)
2018-06-17 10:47:47
Энэ төрийн ордонд, УИХ засгийн газарт сууж байгаа нөхдүүд ипотекийн 8 хувийг ойлгох уу. Одоо монголд урьдчилгаа 30 хувь төлөөд байр авах чадалтай хүн хэд байгаа билээ. Одоо дандаа дундаж амьдралтай, дундажаас доогуур амьдралтай хүмүүс л үлдсэн. тэд урьдчилгааны 30 хувь байтугай 3 хувийг ч төлж чадахааргүй иргэд байна. Энэ УИХ засгийн газрын гишүүд хэдэн банкны лоббинд ороод ингээд ард түмнийг доромжлоод сууж байгаа байхгүй юу .Ипотекийн зээл 8 хуьд байх нь банкууд, барилгын томоохон компануудад ашигтай .УИХ засгийн газар банк барилгын компаний талд үйлчилж УИХ 8 хувийн зээлийг хадгалж чадвал УИХ Засгийн газрын гишүүдийн кармаа зузаарч оффшорчин болно.Тэдэнд ард түмэн байртай байна уу? овоохойд байна уу? өвгөнтийн хөндийн байнауу? сонин биш ш дээ. Энэ 4 жилд яаж карманаас түнтийлгэхээ л бодно доо.

Зочин (103.9.90.98)
2018-06-17 10:41:37
үхсэн бас .Ийм УИХ засгийн газар байх ч гэж дээ. Манайх гадаадад ийм байдаг, Америкт ийм байдаг гээд л....Гадаадад татвар маш өндөр байдаг гээд татвар нэмсэн. татвар нэмээд өргөн хэрэглээний бараа, бүх юмны үнэ нэмэгдэж ард түмний өмьдрөл доройтсон. гэхдээ ард түмний бусад хүчний шахалтаар татвар нэмсэн асужудлыг эрх баригчид цуцлсан ч юмны үнэ нэмэгдсэн,буулгаж чадаагүй хэвэр үлдсэн. Гадаадад шүүгч нар өндөр цалинтай гээд шүүгч нарын цалинг 3.5-.5 сая болгосон.Гэтэл шүүгч нарын ихэнх нь тэрбумтнууд байдаг нь нийгэмийн эсэргүүцэлтэй тулгараад байна. Манайх гадаадынханыг дуурайж амьдрач байгаа бол гададаад ипотектйн зээлийн хүү жилийн 1-2 хувь, урьдчилгаа 5 хувь байдаг гэсэн.Үнэхээр ард иргэдээ орон сууцанд амьдаруулмаар байгаа бол наад гаададын ипотекийн зээлээ хараач . хэдэн банк хувийн компани мэдэлд орсон УИХ Засгийн газар гэж ямар юм байдаг юм.

Зочин (103.9.90.98)
2018-06-17 10:41:36
үхсэн бас .Ийм УИХ засгийн газар байх ч гэж дээ. Манайх гадаадад ийм байдаг, Америкт ийм байдаг гээд л....Гадаадад татвар маш өндөр байдаг гээд татвар нэмсэн. татвар нэмээд өргөн хэрэглээний бараа, бүх юмны үнэ нэмэгдэж ард түмний өмьдрөл доройтсон. гэхдээ ард түмний бусад хүчний шахалтаар татвар нэмсэн асужудлыг эрх баригчид цуцлсан ч юмны үнэ нэмэгдсэн,буулгаж чадаагүй хэвэр үлдсэн. Гадаадад шүүгч нар өндөр цалинтай гээд шүүгч нарын цалинг 3.5-.5 сая болгосон.Гэтэл шүүгч нарын ихэнх нь тэрбумтнууд байдаг нь нийгэмийн эсэргүүцэлтэй тулгараад байна. Манайх гадаадынханыг дуурайж амьдрач байгаа бол гададаад ипотектйн зээлийн хүү жилийн 1-2 хувь, урьдчилгаа 5 хувь байдаг гэсэн.Үнэхээр ард иргэдээ орон сууцанд амьдаруулмаар байгаа бол наад гаададын ипотекийн зээлээ хараач . хэдэн банк хувийн компани мэдэлд орсон УИХ Засгийн газар гэж ямар юм байдаг юм.

Батаа (66.181.160.35)
2018-06-17 10:26:57
Ипотекийн зээлийн хүүг жилийн 0,5-1 хувь байх боломжтой. Юун эрсдэл гээд бураад байна. Эдийн засагт А-гүй хүмүүс ийм юм ярих байх.Монгол банк /хоосон мөнгөө үйлдвэрлэж/ дансны бичилт хийхэд үсрээд 500 төгрөгийн зардал гарна.Дамжуулсан банк 5000 төгрөгийн зардал гаргана.Монголын хэдхэн ардаа хэтэрхий шулаад байгаа юм биш үү.Байр нь баталгаа болно. Хаана эрсдэл байгаа юм вэ.Улсын төсөвөө алдагдалтай батлаад Монголбанк шууд мөнгө бичээд өндөг биз дээ. Энэ мөнгөө ардууддаа хүүгүй өгчих. Эдийн засаг чинь 2 жилийн дотор босоод ирнэ.4-5 жилийн дотор орон сууцны асуудал алга болно. Гарцаагүй үнэн болохыг би батална.

Huu (103.57.93.39)
2018-06-17 08:01:05
Hadgalamjiin huug baihgui bolgooch gertee mongoo hadgalah teneg baihguishdee uls oron heden mongo huulegch nariin bool bolj duuslaa

Зочин (124.45.144.231)
2018-06-17 00:48:21
У.Хүрэлсүх гуайн ЗГ Монголын ард түмний төлөө яг ямар бодит ажил хийсэн бэ?

Tselmeg (120.21.35.138)
2018-06-17 00:29:51
Юу гээд хуцаад байгаа новшнууд вэ зээлийн хүүг буулгана гэж гарч ирчээд одоо болохоор болохгүй энэ тэр гээд хачин хачин м яриад байхын тарвал таарна

Зочин (66.181.160.81)
2018-06-16 21:39:49
Тэгээд банкин дээр очихлоор 8%санхүүжилт зогссон орж ирээгүй гээд өөрийнхөө энгийн зээл гээд 19%тахй зээл л ав гээд байх юм. Ипотекийн зээл яг одоо хэрэгжиж байгаа юу?үгүй юу?

Зочин (37.224.14.138)
2018-06-16 19:28:46
МОНГОЛЫН БАНКНЫ СИСТЕМ БОЛ ХЭТ МӨНГӨ ХҮҮЛЭЛТИЙН ШИНЖ ЧАНАРТАЙ, ТӨВ БАНК НЬ УЛС ТӨРИЙН ХАМААРАЛТАЙ, АРИЛЖААНЫ БАНКНЫ ТАЛД ИЛЭРХИЙ АЖИЛЛАДАГ ЭНЭ УЛСАД ГАДНЫ БАНК ОРЖ ИРЖ БАЙЖ Л ЭРҮҮЛЖИНЭ.

Зочин (202.179.31.9)
2018-06-16 17:28:51
хэлж ярьж байгаа зүйлд биш бид бүх түвшинд шударга байвал засаг төр болон даргад эрх хэмжээ байх ёсгүй үүнийг иргэд бид хийж чадахгүй байна. өөрсдөө бэлэн хоол идэхийг л хүсэж байна. бидний төлөө хисэн хийсэн төрийн ажилд алдаа бгаа байх засах нь иргэдийн эрх. баярын засгийн газар гэрээ байгуулаад сайнханбилэгийн үед зогссон уу тэ би бол мэдэхгүй бна. ОТ-гоос орж ирэх орлого зогссон гэж ойлгоод бгаан. Зогссон төслийг хөдөлгөсөн ерөнхий сайд эрхээ удаан хасуулав. хоригдов яагад

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Таны нэр:


Таны сэтгэгдэл:


Шинэ мэдээ
2018-07-19 18:46:20 - Орон нутаг
Б.Саран: Иргэдийн шаардлагаар “Эко алтан заамар”-ын үйл ажиллагаа түр зогсоод байна
2018-07-19 18:37:55 - Гадаад
Турк онц байдлын дэглэмээ цуцлав
2018-07-19 18:13:11 - Нийслэл
Иргэн Л.Баасанноров цагдаа нарт завь бэлэглэлээ
2018-07-19 18:07:48 - Эрүүл мэнд
Гурван сая доллараар авсан туяаны аппарат үерийн усны улмаас эвдэрчээ
2018-07-19 17:54:19 - Нийслэл
С.Амарсайхан: Цэцэрлэгт хүрээлэнд гэр бүлээрээ амарч зугаалах орчин нөхцөл бүрдэхгүй байна
2018-07-19 17:50:14 - Гадаад
Ким Чен Ун бүх Элчин сайд, Төлөөлөгчдийн газрын тэргүүнүүдээ Пхеньянд дууджээ
2018-07-19 17:18:09 - Орон нутаг
Хурд хэтрүүлсний улмаас ноцтой осол гарч, хоёр хүүхэд эндлээ
2018-07-19 16:57:10 - Орон нутаг
Үерийн голомтоос 2500 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна
2018-07-19 16:51:22 - Гадаад
Шүүхээс Солонгосын Засгийн газар "Севол"-ын хохирогчдод нөхөн олговор олгох тухай шийдвэр гаргажээ
2018-07-19 16:45:48 - Нийслэл
Нийтийн тээврийн автобусуудад “DPF” шүүлтүүр суурилуулж байна
2018-07-19 16:17:22 - Шар
Бэсинжер, Пресли нар солонгосчуудаас нохойн мах идэхээ зогсоохыг шаарджээ
2018-07-19 16:02:32 - Энтертайнмент
Н.Мөнхшүр, Н.Энхшүр нар Оросын “Гайхалтай хүмүүс” нэвтрүүлэгт оролцоно
2018-07-19 15:55:17 - Технологи
Х.Баатар: Угаасан ноосны шимтгэлийг 15 хувиар нэмэхээр болсон
2018-07-19 15:53:06 - Спорт
Түмэн адууны баярт Б.Гончигдамба түрүүлж, харцага Т.Бэгзсүрэн үзүүрлэлээ
2018-07-19 15:38:38 - Орон нутаг
Нөхөн сэргээлт нэрийдлээр алт олборлож байжээ
2018-07-19 15:34:06 - Шар
Зууны хамгийн удаан үргэлжлэх сар хиртэлт тохионо
2018-07-19 15:10:08 - Энтертайнмент
Мисс Б.Энхриймаа шагналын мөнгөөрөө өнчин хүүхдүүдэд хашаа байшин авч өгчээ
2018-07-19 14:59:28 - Хууль
М.Мөнхгэрэл: Ус цацруулсан жолоочид хариуцлага хүлээлгэх боломжгүй
2018-07-19 14:57:36 - Орон нутаг
Даланзадгад хотод хоёр дахь гэрэлт гудамжийг байгууллаа
2018-07-19 14:47:26 - Орон нутаг
Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлөөс хандивын аян зарлалаа
2018-07-19 14:38:11 - Нийслэл
Ерөнхий сайдыг гарч ирж уулзахыг шаардаж, сандалтай суулт хийж байна
2018-07-19 14:33:19 - Нийслэл
ТҮЦ-үүдийг нүүлгэж газар чөлөөлөхөөр болжээ
2018-07-19 14:31:38 - Технологи
Ховдын Дуут суманд сүү боловсруулах цех байгуулагдаж, малчид тогтмол орлоготой болжээ
2018-07-19 14:18:27 - Нийслэл
У.Хүрэлсүх: Хүний амь нас эрсдэхээс сэргийлж, гамшгийн өмнө бэлэн байх ёстой
2018-07-19 12:53:12 - Нийслэл
Голын уснаас эмэгтэй хүний цогцос олджээ
2018-07-19 12:47:23 - Улс төр
Улсын онцгой комисс хуралдаж байна
2018-07-19 12:46:26 - Нийслэл
Үерт эвдэрсэн автозамын засварын ажлууд хийгдэж байна
2018-07-19 12:45:56 - Спорт
Шинэ харцага Н.Золбоод хүндэтгэл үзүүллээ
2018-07-19 12:30:55 - Шар
Ж.Бат-Эрдэнэ сайдад зам арчлах арга болон зөв бичих дүрэм зааж өгье
2018-07-19 12:08:05 - Хууль
Замын цагдаагийн албанд автомашин, мотоцикль өглөө
2018-07-19 11:53:03 - Нийслэл
Замын цагдаагийн албаны чадварлаг хамт олон шалгарлаа
2018-07-19 11:02:04 - Орон нутаг
Үерийн голомтод 620 гаруй хүн ажиллаж байна
2018-07-19 11:00:40 - Эдийн засаг
Хүүхдийн мөнгөн тэтгэмж авах хүсэлтэй өрхөөс судалгаа авч байна
2018-07-19 10:49:31 - Нийслэл
“Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмыг ирэх сарын 4, 5-ны өдрүүдэд болно
2018-07-19 10:37:47 - Орон нутаг
Увс аймагт 4.13 магнитудын хүчтэй газар хөдлөлт болжээ
2018-07-19 09:46:39 - Улс төр
УИХ-ын ээлжит бус чуулганаар АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах нь тодорхой болсон уу
2018-07-19 08:39:35 - Байгаль Орчин
Улаанбаатарт 26 хэм дулаан байна
2018-07-19 08:38:03 - Нийслэл
Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ШӨНИЙН ХАР ЗАХ БОЛЛОО гэсэн мэдээллийн мөрөөр
2018-07-19 08:37:59 - Хууль
АНУ-ын Сиэтл хотод амьдардаг 23 настай монгол залуу сураггүй алга болжээ
2018-07-19 08:37:53 - Эрүүл мэнд
Т.Отгонболд: Аянгад цохиулж ирсэн иргэнийг сэхээн амьдруулах тасагт хэвтүүлсэн
Их уншсан
Их сэтгэгдэлтэй
2018-07-18 17:00:40 - Шар
СТА Т.Дэлгэрмөрөн дурлалт бүсгүйгээ олонд ил болгов
2018-07-18 15:49:47 - Хууль
Ах дүүс рүү бензин цацаж шатаасан иргэнийг баривчлан шалгаж байна
2018-07-18 16:03:58 - Хууль
Т.Мөнхтунгалаг: АТГ-ын хяналтын камерын бичлэг алдагдсан
2018-07-19 09:46:39 - Улс төр
УИХ-ын ээлжит бус чуулганаар АТГ-ын дарга Х.Энхжаргалыг огцруулах нь тодорхой болсон уу
2018-07-17 17:07:46 - Нийслэл
Баянзүрх дүүрэгт 60 настай иргэн үерийн усанд автаж, амиа алджээ
2018-07-16 14:18:06 - Нийслэл
1.5-2 сая төгрөгийн цалинтай жолоочийн ажлын байрны бүртгэл эхэллээ
2018-07-18 15:00:55 - Шар
Казакстан руу хууль бусаар машин оруулж зардаг монгол "мафи"-ийг мөрдөж эхэлжээ
2018-07-17 17:10:45 - Гадаад
БНСУ-д хууль ёсоор оршин суугаа монголчуудын анхааралд
2018-07-19 08:37:59 - Хууль
АНУ-ын Сиэтл хотод амьдардаг 23 настай монгол залуу сураггүй алга болжээ
2018-07-19 08:37:49 - Хууль
Хар тамхины хэрэгт дахин холбогдсон Г.Сарангэрэлд 2-8 жилийн ял төлөвлөжээ